Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00843

 

 

 

 

 

 

 

 

  2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00843

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “ЭАЗ ” ХХК

хариуцагч: ШГГ т холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолын дагуу битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анх шүүхэд ирүүлснээр хүлээн авч 2016 оны 12 сарын 13-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт М ийн А  , Б ы З  / , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О/,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З  гуравдагч этгээдийн төлөөлөгч Б, нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.                                                    

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭАЗ  ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “ЭА” ХХКомпани нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан, бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй хуулийн этгээд юм.

Тус компанийн үйл ажиллагаа явуулж эзэмшин ашиглаж буй Төв аймгийн Заамар сумын Баянголын эх гэдэг газарт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албаны хүмүүс ирж компанийн эрх, ашгийг ноцтой зөрчин хэвийн үйл ажиллагааг тасалдуулан,

1. 91-15 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

2. 67-25 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

3. 36-66 УНХ улсын дугаартай CAT-777D маркийн

4. 67-26 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

5. 67-24 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

6. 46-52 УНД улсын дугаартай CAT-777D маркийн

7. 42-85 УБ улсын дугаартай CAT-DBR маркийн

8. 11-60 УБ улсын дугаартай CAT-D10Т маркийн 8 нэр төрлийн машин механизмыг “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа “ЭА ” ХХКомпанид 1.Битүүмжилсэн хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг,

2. Битүүмжилсэн эд зүйлсийн хэвийн байдлыг алдагдуулж дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 244, 260 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30/4/-н 3-т заасан хариуцлага хүлээлгэх,

3. Битүүмжилсэн эд хөрөнгөд нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг бүрэн хориглож,

4. Битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг “СХ ” ХХКомпанид хариуцуулсан үүргийг өгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгасан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж “ЭА ” ХХКомпанид өгсөн үүргийг зөрчвөл оногдуулах хариуцлагын улмаас “ЭА ” ХХКомпанийн дараах эрх ашиг зөрчигдөж байна. Үүнд:

1. “ЭА ” ХХКомпани нь “ВАГ ” ХХКомпанид шүүхийн шийдвэрээр болон бусад байдлаар ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд эд хөрөнгөө битүүмжлүүлэн, үйл ажиллагаагаа зогсоолгох хүртэл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг хүлээх нөхцөл байдалд ороогүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй аж ахуй нэгж юм.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХКомпани болон төлбөр авагч “ВАГ ” ХХКомпанид холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/шш2016/00009 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахын тулд тус компанид урьдчилан мэдэгдэж анхааруулалгүйгээр, хэвийн үйл ажиллагаагаа тасалдуулахгүй байх арга хэмжээ авах боломжийг олгохгүйгээр хүчээр асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч гүйцэтгэлээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа ажиллагаа гэж үзэж байна.

2. Эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргүүдийг “ЭА ” ХХКомпанид хүлээлгэн, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр мэдэгдэж байгаа нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан “ЭА ” ХХКомпаний хуулиар олгосон эрх ашигт ноцтойгоор нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлан, зөрчсөн.

3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “ЭА ” ХХКомпанийн хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан өдөр манай компанийн байнгын харилцагч Худалдаа хөгжлийн банкны холбогдох хүмүүс хөрөнгө оруулалтын ажлаар гэрээ хэлцэл хийхээр мөн ирсэн байсан бөгөөд тэрхүү үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар хойшлогдсон. Энэ нь тус компанийн хөрөнгө оруулалт, цаашдын үйл ажиллагаа, бизнесийн түншлэлийн хувьд сөргөөр нөлөөлсөн.

4. Мөн “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор “ЭА ” ХХКомпанийн үйл ажиллагаа явуулж буй машин механизмыг битүүмжлэхдээ “... эд хөрөнгийг үрэгдүүлэх, хэвийн байдлыг дур мэдэн захиран зарцуулах, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон”.

Гэтэл дээрх машин механизм нь өндөр хүчин чадлаар ажиллахтай холбоотойгоор тогтмол засвар үйлчилгээ хийгдэх шаардлагатай байдаг бөгөөд энэхүү засвар үйлчилгээ, нэмэлт хөрөнгө оруулалтыг хийхгүй орхигдуулсан тохиолдолд өндөр хүчин чадлаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжинд заасан шаардлагыг хангаж чадахгүй онц ноцтой, аюултай нөхцөл байдал үүсч, тухайн машин механизмыг ажиллуулж ажил үүргээ гүйцэтгэж буй ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, “ЭА ” ХХКомпани болон “Алтай Ложистик” ХХКомпанитай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээгээр хүлээн авсан дээрх машин механизмын бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж нөхцөлд эрсдэл үүсч, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийн эрсдэл үүснэ.

Хэрэв энэхүү тохиолдолд “ЭА ” ХХКомпани хохирол нөхөн төлбөр болон түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэнэ гэдгийг мөн дурдах нь зүйтэй. Эдгээр учир шалтгааны улмаас “ЭА ” ХХКомпанийн эрх ашигт ноцтойгоор нөлөөлсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд гомдол гаргаж байна.

Битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг “СХ ” ХХКомпанид хариуцуулан өгөхдөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхийг даалгасан нь тус компани хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байна.

“ЭА ” ХХКомпанийн зүгээс Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн шүүхийн шийдвэрээр бусдад ямар нэг төлбөргүй хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сухбаатар дүүргийн ахлах гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Уранчимэгт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч 12 дугаар сарын 01-ний өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй талаар 3/715 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Улсын дээд шүүхийн 2017 оны 43 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд” гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч болон төлбөр авагчаас бусад этгээдийг ойлгоно” гэж заасан байдаг.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭА ” буюу “ЭАЗ ” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан, бусдад ямар нэгэн өр төлбөргүй. Нэхэмжлэгч 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. ШГГ  2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 0102 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол гаргасан байгаа нь хэрэгт авагдсан байгаа учраас нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан битүүмжлэн хураах ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хамтран хариуцагчаар татсан “Алтай ложистик” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Анх иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Тус компанийн үйл ажиллагаа явуулж, эзэмшиж, ашиглаж буй Төв аймгийн Заамар сумын Баянгол гэдэг газарт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс ирж компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, нэр дурдсан машин механизмыг эд хөрөнгө битүүмжлэх 1601 дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа “ЭАЗ ” ХХК-д дараах үүргийг өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгасан. Үүнд: 1. Битүүмжилсэн хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх,

2. Битүүмжилсэн эд хөрөнгийн хэвийн байдлыг алдагдуулж, дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 244, 260 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30.4.3-т зааснаар хариуцлага хүлээлгэхийг,

3.Битүүмжилсэн эд хөрөнгөд нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг бүрэн хориглож,

4. Битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын “СХ ”ХХК хариуцуулж өгсөн зэрэг ажиллагааг хийсэн.

Энэ нь, “ЭАЗ ” ХХК нь “ВАГ ” ХХК-д шүүхийн шийдвэрээр болон бусад байдлаар ямар нэгэн өр төлбөргүй. Эд хөрөнгөө битүүмжлүүлэн үйл ажиллагаагаа зогсоолгох хүртэл бусдын өмнө хүлээсэн үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг хүлээх нөхцөл байдалд ороогүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж ахуй нэгж. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК, төлбөр авагч “ВАГ ” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00009 дүгээр захирамжийн албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахын тулд тус компанид урьдчилан мэдэгдэж анхааруулалгүйгээр хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах боломжийг олгохгүйгээр асуудлыг шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Эд хөрөнгийн битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргүүдийг “ЭАЗ ” ХХК-д хүлээлгэн, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэж байгаа нь Компанийн тухай хуульд заасан хэвийн үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг зөрчиж, хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн, мөн манай компани харилцагч нартай хөрөнгө оруулалтын ажлаар гэрээ хийх байсан үйл ажиллагаа тодорхой бус хугацаагаар хойшлогдсон. Энэ нь бидний бизнес түншлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Эд хөрөнгө битүүмжлэх 1601 дүгээр тогтоолоор “ЭАЗ ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй машин механизмыг битүүмжлэхдээ эд хөрөнгийг үрэгдүүлэх, хэвийн байдлыг дур мэдэн захиран зарцуулах, нэмэлт хөрөнгө оруулах эрхийг хориглосон. Ингэснээр өндөр хүчин чадлаар үйл ажиллагаа явуулж, хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж чадахгүй, онц ноцтой аюултай нөхцөл байдал үүсч, тухайн машин механизмыг ажиллуулж, ажил үүргээ гүйцэтгэж буй ажилчдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах эрсдэл бий болсон. Мөн “Алтай ложистик” ХХК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээгээр хүлээн авсан дээрх машин механизмыг бүрэн бүтэн байдал хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлд эрсдэл үүсч, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөр үүсэх нөхцөл байдал бий болсон. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх ажиллагаанд гомдол гаргаж байна. “ЭАЗ ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Хүлээн авах боломжгүй талаар 3/715 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн үндэслэлээр “ЭАЗ ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 1601 дүгээр тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.5-д бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байгаа төлбөр төлөгч, төлбөр төлөгчөөс бусад этгээдийг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолын 8-д тайлбарласан. Битүүмжлэх тогтоолоор нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон. Нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй бол өндөр хүчин чадлаар ажилладаг тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүний амь нас эрүүл мэндэд аюул учрах эрсдэл гарна. Ийм хохирол учирсан гэдгийг нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй бичсэн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй “ЭА ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан машин механизмыг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэн 1601 дүгээр тогтоолоор битүүмжилсэн гэж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай захирамжаар “Алтайн хүдэр” ХХК-иас 8,756,277,768 төгрөг гаргуулан “Вагнер ази лизинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1.1-д зааснаар эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлнэ, эсвэл худалдан борлуулах, хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан тул төлбөр авагчаас “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн “Вагнер ази лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 8 ширхэг нэр бүхий машин механизмыг “ЭА ” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа талаар мэдээллийн дагуу 2016 ны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ЭА ” ХХК-ийн байранд очиж тус компанид ашиглагдаж байсан “Вагнер ази лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжилсэн дээрх хөрөнгөнүүд нь төлбөр авагч “Вагнер ази лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Иймд “ЭА ” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилсэн, үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 58.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд байгаа эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заасны дагуу манай байгууллага эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Вагнер ази лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох хэргийг эвлэрлийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. 8,4 тэрбум төгрөгийг “Вагнер ази лизинг” ХХК-д “Алтайн хүдэр” ХХК-аас гаргуулж олгохоор шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамж биелэгдэхгүй байсан учраас шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас албадах захирамжийг өгсөн. Үүнээс хойш жил орчим “Вагнер ази лизинг” ХХК, “Алтайн хүдэр” ХХК нарын хооронд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширсан. Өөрөөр хэлбэл техникүүдээ хаана байгаг хэлж өгдөггүй, битүүмжлэх гэхээр олддоггүй, нэг хэсэг нь Таян нуурт, нэг хэсэг нь Төв аймгийн Заамар сумын Баянголын уурхайд байгаа гэсэн мэдээлэл өгдөг. Ямар компаниуд ашиглаж байгаа талаар мэдэхгүй урт хугацаа өнгөрсөн. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ хэрэгт авагдсан байгаа.Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд “Алтайн хүдэр” ХХК техник, тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан, ямар нэгэн төлбөрийн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд энэхүү барьцааг бүхэлд нь хамаарч хэрэгжинэ гэж заасан. Тээврийн хэрэгслийг барьцаалах, түрээслэх, худалдах, үнэ төлбөргүйгээр шилжүүлэх бүх эрхийг хязгаарласан гэрээ хэрэгт байгаа. Гэтэл техникүүдийг хайж байгаад Төв аймгийн Заамар сумын Баянголын уурхайд байгаа мэдээллийг аваад эхлээд Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албыг эхлээд томилсон. Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх алба уурхайд очоод хөрөнгүүдийг битүүмжилж чадалгүй буцсан. Дараа нь маргаан шийдвэр гүйцэтгэх албанд удаж байгаад дахин бүрэлдэхүүнтэй эрэн сурвалжлах тасгийн ажилчидтай хамтраад битүүмжлэх хураах ажиллагааг явуулсан. Ингэхдээ “ЭА ” ХХК-ийн хууль ёсны дагуу явагдаж байсан үйл ажиллагааг таслан зогсоосон зүйлгүй. “ЭА ” ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, данс, ямар нэгэн хөрөнгөнд халдаагүй. 8 ширхэг техник тоног төхөөрөмж нь хавтаст  хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, санхүүгийн түрээсийн гэрээ, эдгээрийг бүрэн бүтэн техникийн бүх шаардлагыг хангаж хүлээлгэж өгсөн шалгах хуудас, техникийн тодорхойлолт зэрэг баримт, талуудын тайлбараар дээр хөрөнгүүд нь “Вагнер ази лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээний дагуу “Алтайн хүдэр” ХХК-д ашиглуулж байсан нь тогтоогддог. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 8,4 тэрбум төгрөгийг төлснөөр энэ хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авахыг шаардах эрх нь “Алтайн хүдэр” ХХК-д үүснэ. Тиймээс “ЭА ” ХХК-ийн өөрийнх нь өмч биш. “Алтай ложистик” ХХК-ийн өмч биш. Цааш нь түрээслүүлэх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ашиглуулсан.

Нэхэмжлэгч нь “Вагнер ази лизинг” ХХК нь “ЭА ” ХХК, “Алтай ложистик” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд огт орж байгаагүй. Манай техник тоног төхөөрөмжийг түрээсэлсэн юм уу эзэмшиж ашигласан байх ямар ч үндэслэл байхгүй. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл “ЭА ” ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд болоогүй. Ямар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж байгаа нь ойлгомжгүй. Гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчиж байгаа юм уу, ямар учраас “ЭА ” ХХК-ийн эрх ашгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зөрчиж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Энэ бол “ЭА ” ХХК, “Алтайн хүдэр” ХХК , “Алтай ложистик” ХХК гээд нэг удирдлагатай компанийн цаг хугацаа авах гэж хийсэн үйл ажиллагаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны битүүмжилсэн тогтоолыг “Алтай ложистик” хариуцна гэж байхгүй. Энэ хэргийг 3 шатны шүүх хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүх маш тодорхой хуулийн дүгнэлтийг хийсэн. Дээд шүүхээс буцаасан хэсгийг хангаад шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Хэрэг маргаанаа хурдан шийдвэрлүүлээд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах хүсэлтэй байна. 8 техник шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх ямар ч үндэслэл болохгүй. Ийм хортой үр дагавар үүсч, “Вагнер ази лизинг” ХХК дампуурах татан буух дээрээ тулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. “ЭА ” ХХК-ийн эрх ашиг ямар байдлаар зөрчигдөж байгаа нь дэлгэрэнгүй байвал мэтгэлцэх боломжтой. Түүнээс биш гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бол эрх ашиг нь хөндөгдсөн төлбөр авагч, төлбөр төлөгчөөс бусад этгээдийг хэлнэ гэж байна. “ЭА ” ХХК-ийн хувьд ийм биш, нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг хөндөгдсөн байж нэхэмжлэгч болно. Эрх ашиг, сонирхол нь зөрчигдөхгүй байна гэж үзэж байна гэв.

                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЭА ” ХХК буюу 2017 оны 4 сарын 21-ний өдөр оноосон нэр нь өөрчлөгдөж “ЭАЗ ” ХХК болсноор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба буюу 2017 оны хуулиар оноосон нэр нь ШГГ т холбогдуулан 2016 оны 12 сарын 06-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардаж, үндэслэлээ хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс төлбөр гаргуулсан, төлбөр хариуцсан зүйл байхгүй байхад компанийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулан, 8 нэр төрлийн машин механизмыг битүүмжилж эрх ашгийг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЭАЗ ” ХХК 2017 оны 12 сарын 05-ны өдөр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017  оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гарган, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар Алтай ложистик ХХК-ийг татаж маргаанд оролцуулсан ба шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хамтран хариуцагчаас, мөн нэмэгдүүлсэн шаардлагаас тус тус татгалзан, анхны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагаа дэмжин оролцов.

 

Хариуцагч тал “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй” гэж нэхэмжлэлийг үл зөвшөөрч мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Вагнер ази лиеинг ХХК, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэл үндэсгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгаа нотлож, “ЭА ” ХХК-ий  улсын бүртгэлийн 9011419045 дугаар бүхий гэрчилгээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоол, 2015 оны 7-р сарын 5-ны өдрийн “ЭА ” ХХК Алтай ложистик ХХК-ийн хооронд хийгдсэн 106/15 дугаарын Уул, уурхайн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, хавсралтын хамт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/шш2016/00009 дүгээр захирамж, “ЭА ” ХХКомпанийн дүрэм зэрэг нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд,

хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нотариатаар гэрчлүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 3/715 дугаар хариу мэдэгдэх хуудас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс, нотариатаар гэрчлүүлсэн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дугаар СТГ/12-201 Санхүүгийн түрээсийн гэрээ, 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар СТГ/12-202 Санхүүгийн түрээсийн гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар СТГ/12-160 Санхүүгийн түрээсийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 535 эрх шилжүүлэх гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар СТГ/12-164 Санхүүгийн түрээсийн гэрээ,  Шалгах хуудас, Санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлэх тухай баталгаа дугаар СТГ/12-164 тоот санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт, 2013 оны 4-р сарын 24-ний өдрийн харилцан ойлголцлын санамж бичиг зэргийг тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан байх тул үнэлэв.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00009 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар “Алтайн хүдэр” ХХК нь “Вагнер Ази лизинг” ХХК-д 8 734 362 886 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор 734 362 886 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн cap бүр 1 000 000 000-2 000 000 төгрөг төлж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгах, нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагын 6 904 995 352 төгрөгөөс татгалзах нөхцлөөр зохигчдын эвлэрснийг баталж шийдвэрлэсэн, “Алтайн хүдэр” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна. /хх1-р хавтас 14-16/

Шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх хуудас бичиж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16/01 тогтоолоор төлбөр авагчийн өмчлөлийн 8 нэр төрлийн машин механизмыг “Эко-Алт” ХХК-ийн эзэмшилд ашиглагдаж байсныг битүүмжилсэн үйл баримт тус тус тогтоогджээ. /хх 1-р хавтас 37,38, 41, 44, 52/ 55-56/

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн ахпах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржид “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгджээ. /хх1-р хавтас 41/

Хариуцагч нь эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор

 1. 91-15 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

2. 67-25 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

3. 36-66 УНХ улсын дугаартай CAT-777D маркийн

4. 67-26 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

5. 67-24 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

6. 46-52 УНД улсын дугаартай CAT-777D маркийн

7. 42-85 УБ улсын дугаартай CAT-DBR маркийн

8. 11-60 УБ улсын дугаартай CAT-D10Т маркийн 8 нэр төрлийн машин механизмыг битүүмжилсэн ба төлбөр авагч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан техникийн тодорхойлолт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус бүрээр нотлогдоно. /хх1-р хавтас 69-76/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1. “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах” үндэслэлээр битүүмжлэх заалтад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэх үндэстэй байна.

Учир нь; Маргаж буй дээрх 8 нэр төрлийн машин механизм нь 2012 оны 7 сарын 06-ны өдрийн “Санхүүгийн түрээсийн 18 сарын хугацаатай хийгдсэн гэрээ”-ний түрээсийн зүйл байх ба гэрээгээр түрээслүүлэгч Вагнер ази лизиг ХХК, түрээслэгч Алтайн хүдэр ХХК-ий ашиглалтад гэрээний хугацаагаар шилжүүлсэн, түрээслэгч нь тохирсон хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээж, гэрээний 4 дөх үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа хэсэгт түрээслэгч гэрээгээр үүргээ биелүүлэх баталгаа болгож түрээсийн зүйл болох эд хөрөнгүүдийг барьцаалсан, түрээсийн зүйлийг үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд бусдад дамжуулан шилжүүлэх эрхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн, 7 дах хэсгийн 7.3-т түрээслэгч хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол түрээслэгч түрээсийн зүйл ашиглах эрхийг түр түдгэлзүүлж зогсоох эсвэл эргүүлэн татахаар тус тус тохиролцжээ /хх1-р хавтас 82-88/.

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2015 оны 7 сарын 5-ны өдрийн “Уул уурхайн тоног төхөөөрөмж түрээслэх гэрээ”-гээр түрээслэгч “Эко-Алт” ХХК түрээслүүлэгч “Алтай ложистик” ХХК-ний хооронд 2016 оны 7 сарын 5-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаа тохирч, сарын түрээсийн төлбөр 150 сая төгрөг гэсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдсан хариуцагч “Алтай ложистик” ХХК-ий нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбарт, “Алтай ложистик” ХХК нь “Алтайн хүдэр” ХХК-тай 2015 оны 7 сарын 01-ний өдөр 237/15 тоот “Техникийн түрээсийн гэрээ”-гээр 20 ширхэг тээврийн хэрэгслийг бусдад дамжуулан түрээслэх эрхтэйгээр түрээслэн авч, 2015 оны 7 сарын 5-ны өдөр ЭА компанид сарын 150 сая төгрөгөөр түрээслэсэн, эдгээр гэрээнүүд үргэлжилж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан .../хэргийн 2-р хавтас ху 134/ гэжээ.

Эндээс үзэхэд маргаж буй эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилсэн

1. 91-15 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

2. 67-25 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

3. 36-66 УНХ улсын дугаартай CAT-777D маркийн

4. 67-26 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

5. 67-24 УНЭ улсын дугаартай CAT-777D маркийн

6. 46-52 УНД улсын дугаартай CAT-777D маркийн

7. 42-85 УБ улсын дугаартай CAT-DBR маркийн

8. 11-60 УБ улсын дугаартай CAT-D10Т маркийн 8 нэр төрлийн машин механизмыг нэхэмжлэгч “ЭАЗ ” ХХК нь, “Санхүүгийн түрээсийн 18 сарын хугацаатай хийгдсэн гэрээ”-ний хугацаа 2014 оны 1 сарын 6-ны өдөр дууссанаас хойш, 2015 оны 7 сарын 01-ний өдөр “Алтай ложистик” ХХК, түрээслүүлэгчээс авсан зөвшөөрөлгүйгээр, “Алтайн хүдэр” ХХК-тай “Техникийн түрээсийн гэрээ” байгуулсан ба “ЭАЗ ” ХХК 2015 оны 7 сарын 05-ны өдөр “Алтай ложистик” ХХК-иас сарын 150 сая төгрөгөөр түрээслэсэн, энэхүү гэрээний хугацаа 2016 оны 7 сарын 05-ны өдөр дууссан, талууд тохиролцон сунгасан баримт ирүүлээгүй /хх 1-р хавтас 11-13/ тул эзэмших ашиглах эрхгүй байх үед нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16/01 тогтоолоор битүүмжлэх ажиллагаа явагдсан нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.”Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан шударга эзэмшигч болохгүй байна. 

Энэ нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.“Төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө телбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд байгаа эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна” гэж зохицуулсан ба 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дугаар тогтоолоор “ЭАЗ ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан Баянголын эх гэдэг нэртэй газарт битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийн өмчлөл гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй хэдий ч төлбөр төлөгч гэрээний дагуу худалдан авахаар шилжүүлэн авч, үнийг нь төлж ашиглаж байсан, сард 150 сая төгрөгийн орлого олж эзэмшиж ашиглалтдаа байлгаж байсан төдийгүй, хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1.”төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах”, 34.2.”Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна.”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 “төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах” гэж тус тус заасан зохицуулалтад нийцэж байна гэж үзэх үндэс болно.

Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан нэхэмжлэгчийн үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгч “ЭАЗ ” ХХК-ид байсан машин механизмыг битүүмжлэхдээ тус компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Аптайн хүдэр” ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан хуульд заасан ажиллагааг явуулжээ.

Иймд бусдад өр төлбөргүй, үйл ажиллагаа хэвийн явагдах боломж алдагдуулсан, улмаар бизнесийн түншлэлд сөрөг нөлөө үзүүлж, компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хуваарилсан болно.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  115-р зүйлийн 115.2.3., 116, 118-д заасныг удирдлага болгон

                                                                                             ТОГТООХ нь:

 

1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.4., 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “ЭАЗ ” ХХК-ий Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.УРАНЧИМЭГ