Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Ц.Уртнасан,

Шүүгдэгч Д.Даваанасан, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор,

Хохирогч О.Лхагвасүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заяын гэгээн овогт Даваанямын Даваанасанд холбогдох эрүүгийн 201625020132 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Заяын гэгээн овогт Даваанямын Даваанасан, Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Хувь хишиг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч О.Лхагвасүрэнгийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитын 29-416 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 13-222 тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 506 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 536 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 287 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, биечлэн 2 жил 6 сарын хорих ялыг эдлэж, 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:УК85040115/,

Шүүгдэгч Д.Даваанасан нь 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 41 дүгээр байрны 00

тоот өрөөнд хамтран амьдрагч хохирогч О.Лхагвасүрэнг хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зодож түүний биед баруун гарын эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, зөөлөн эдийн няцрал, толгой баруун тохой, баруун гуянд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт хазагдсан шарх, хүзүү баруун гуянд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн 2014 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитад байрлах гэртээ хамтран амьдрагч О.Лхагвасүрэнд хүч хэрэглэн байнга зодож хөхний даруулгаар нь хоолойг нь боож, аманд нь гараа хийж улмаар хамар хазах зэргээр зовоон тарчлаасан,

мөн 2015 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 13-223 тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч О.Лхагвасүрэнг хүч хэрэглэн байнга зодож баруун нүдэнд алхаар цохиж, улмаар зүүн хөлийг хөрөөгөөр хөрөөдөх зэргээр зовоон тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваанасан мэдүүлэхдээ:  2015 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Лхагвасүрэнтэй муудалцаж зодсондоо харамсаж байна. Бид хоёр дахин зодолдохгүй гэж амласан. Надад гэмтэл учирсан гэхдээ би үүнийг шалгуулахгүй. Би Лхагвасүрэнг байнга зодож байгаагүй тул тарчлаах гэмт хэргийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Тухайн өдөр Даваанасан ажлынхаа хүмүүстэй ирээд бид 4 шил пиво уусан. Би ороо засчихаад нойл ороход Ганбаа хаалга тогшсон. Хүнтэй байна гэхэд явсан. Араас нь Даваанасан нойлд орж ирээд намайг Ганбаатай хардаж над руу уурласан. Тэгээд хүмүүс явсан. Намайг унтах гэж байхад Даваанасан над руу уурлаад бид хэрэлдсэн. Өмнө нь 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Даваанасанг ажлынхаа хүмүүсийг гэрт авчирч архи уулаа гэж би уурлаад хэрэлдсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Даваанасан таксигаар гэртээ ирээд задгай мөнгө аваад ир гэхэд нь байхгүй гэхэд таксины жолооч бүхэл мөнгийг нь аваад явсан байсан. Үүнээс болж бид хоёр муудалцаж зодолдсон. Байцаагч миний мэдүүлгийг дутуу бичсэн байна. Би багадаа бие хамгаалах урлагийн дугуйланд явдаг байсан. Одоо Даваанасан бид хоёр хашаа байшин аваад хамт амьдарч байгаа. Даваанасан өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай тэр хүнээсээ баталгаагаа салгуулчихвал бид гэрлэх бодолтой байгаа. Гэвч өмнө нь гэрлэж байсан хүн нь олдохгүй байгаа. Даваанасан одоогоор ажил хийж байгаа. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Гэрч Д.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Гэмтлийн эмнэлэгт очиход Лхагвасүрэн маань орон дээр хэвтчихсэн толгойгоо бинтээр боолгочихсон, баруун гарынхан эрхий хуруу нь боолттой хоолойнд нь шархны эсрэг эм түрхчихсэн байсан… Мөн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Даваанасангийн аав Давааням манай охиныг дагуулчихсан орж ирээд Даваанасан энэ охиныг зодчихлоо гэж хэлээд оруулж ирж орхиод явсан. Тухайн үед миний охин хамар нь хазуулсан шархтай толгой нь

хагарсан амандаа маск зүүчихсэн явж байсан бас 2015 оны 11 дүгээр сард Лхагвасүрэн надруу залгаад Даваанасан намайг зодоод байна би тэсэхгүй нээ гэж ярьж байсан, Лхагвасүрэнгийн хөл зүсэгдсэн шархтай хэд хоног гэртээ авчирсан тэгсэн Даваанасан байнга зоддог цагдаад өгнө гэхээр аав ээж хамаатан саднаар чинь ална шүү охин дүүг чинь хүнээр хүчиндүүлнэ гэж хэлж айлгадаг байсан гэсэн …” гэх мэдүүлэг. /хх-21-22, 165-166/,

 

Гэрч А.Давааням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…12 дугаар сарын 26-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай орцны жижүүр Хишгээ гэх эмэгтэй манай гэрийн хаалгыг тогшоод энэ доор хэрүүл болоод байна гэхээр нь оффис байралдаг өрөөнд очтол миний хүү Даваанасангийн хамтран амьдрагч Лхагвасүрэнгийн толгойноос нь цус гоожоод нүүрлүү нь урсчихсан баруун гарынхан эрхий хуруунаас цус гарсан байдалтай байхаар нь яасан юу болсон бэ гэж асуугаад 103 руу залгаад дуудлага өгсөн гэтэл удаад байхаар нь хүү Бат-Эрдэнийг дуудаж түүний машинд суулгаж гэмтэл рүү явуулсан…” гэсэн мэдүүлэг. /хх-23-24/,

 

Гэрч С.Алтансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Манай найз болон ажлынхан намайг Өнөрөө гэж дууддаг юм. 26-ны өдөр Даваанасан, Дагва, бид 3 ажлын байрныхаа ажлын өрөөнд цугларсан юм өрөөнд Даваанасангийн хамтран амьдрагч Лхагвасүрэнд Дагва нь 2 удаа аягалж өгсөнийг уусан. Тэгээд би тэднийхээс 22 цаг өнгөрч байхад яваад өгсөн. Тэгээд маргааш нь ажилдаа иртэл Давааням ах надад Даваанасан, Лхагвасүрэн хоёр хоорондоо маргалдаад нилээн юм болсон гэж сүүлд нь хэлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-25-26/,

 

Гэрч Х.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би авто засварын ажлаа дуусгаад 23 цагийн орчим гэртээ ирж явтал Даваанасан, Дагва, Лхагвасүрэн гуравтай тааралдсан юм, тэр гурав нилээд халамцуу байсан. Тэгээд бид хамтдаа Хайлааструу Мөөгийг очиж авна гээд хамт очсон тэгээд уулзчихаад буцаад хамт таксигаар оффис дээр ирсэн. Тэгээд гаднаас авсан пиво аваад өрөөнд орж хувааж уусан харин Лхагвасүрэн нь ороо засна гээд босоод явсан тэгтэл Даваанасан пиво ууж сууж байснаа гэнэт 00-ын өрөөний хаалгыг нүдээд Лхагвасүрэнг хардаад байгаа бололтой хэрэлдээд байсан Даваанасан буцаж гарч ирээд миний нүүрлүү цохьсон би юу ч хэлээгүй тэр өрөөнөөс гараад гэртээ ороод унтаад өгсөн…” гэсэн мэдүүлэг. /хх-27-28/,

 

Гэрч Ж.Мөнхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 00 цагийн орчим манай гэрт урд хамт ажилладаг байсан Даваанасан, Дагвадорж, Лхагвасүрэн Ганбат 4 ирээд танайд орж ганц юм ууя гэхээр нь би аав ээж гэрт байна гээд худлаа ярьчихсан юм тэгсэн тэгвэл ажил дээр хамт очьё гээд замаасаа хоёр шил пиво аваад такси бариад Төгс нүүлгэлт оффисын байранд ирж авсан пиво уусан. Ганбат ах Лхагвасүрэнд нэг аяга пиво хийж өгсөн гэтэл Даваанасан хардаад уурлаад байсан тэгтэл Лхагвасүрэн би ороо засчихаад ирье гээд гарсан тэгтэл араас нь Даваанасан гараад өрөөнд ороод дуу чимээ гараад орилоод байхаар Дагва бид 2 очиж болиулаад буцаад өрөөнд оруулсан тэгтэл араас Лхагвасүрэн орж ирээд Даваанасан руу чи намайг цохьсон гээд орилж чарлаад ширээн дээрх зүйлийг шидээд байсан…” гэсэн мэдүүлэг.      

 

/хх-29-30/,

Гэрч Ш.Хишигсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2004 оноос хойш Сүхбаатар дүүргийн 41 дүгээр байрны орцны жижүүрээр 12 жил ажиллаж байна. 2015 оны 12 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд намайг өрөөндөө унтах гээд хэвтэж байхад манай 00 давхарын өрөөнөөс нэг эмэгтэй хүний дуу гараад “аллаа хядлаа” гээд уйлаад байсан. Тэгэхээр 1 тоотод амьдардаг Даваанямын гэрийн хаалгыг цохиж танай доод давхарын оффисын өрөөнд хүн аллаа гээд орилоод байна гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-31-32/,

Гэрч О.Эрдэнэсүрэн мөрдөн байцаалтал мэдүүлэхдээ: “...2015 оны 11 сард манай ээжийн утас руу эгч Лхагвасүрэн залгасан байсан , тэгээд шөнө ээж утсаа авч чадаагүй юм байна лээ. Маргааш өглөө нь Шархадны тэнд байдаг гэрт ээж Алтангэрэл бид хоёр юу болсон юм бол гээд очсон чинь миний эгч Лхагвасүрэнгийн зүүн талынх нь хөлний шилбэ хэсэг нь юмаар зүсүүлчихсэн юм шиг шархтай болчихсон, баруун талынх нь нүд нь хавдчихсан, толгойноос нь жаахан цус гарчихсан байдалтай гэртээ ганцаараа байсан байсан. Юу болсон талаар асуухад “Даваанасанд зодуулчихсан” гэж хэлж байсан. 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэртээ ээж, аав, дүү нарын хамт байж байтал Даваанасангийн төрсөн эрэгтэй дүү нь манайд ирээд “охин чинь гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна” гэж хэлээд ээжийг авч явж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр эгч Лхагвасүрэнтэй очиж уулзахад баруун гарыг нь боочихсон, толгой нь боолттой, баруун гуянд нь оёдол хийгээд наалт наачихсан, баруун гарынх нь эрхий хуруунд боолт хийгээд тэр нь цус нэвтэрчихсэн байдалтай дусал залгуулаад хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-167-168/,

Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд аав Давааням миний утас руу залгаад “Даваанасан архи уучихсан Лхагвасүрэнг зодчихсон байна, хүрээд ир” гэхээр нь ...аавындаа очсон юм. Лхагвасүрэн зодуулчихсан царайтай аавынд байж байсан, ах байхгүй байсан,103 ирэхгүй болохоор нь Лхагвасүрэнг би машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явч явч эмчлүүлсэн. Лхагвасүрэнгийн нүүр нь хавдчихсан гарынх нь нэг хуруунаас цус гоожчихсон зодуулсан байдалтай байсан. 2015 оны намар Лхагвасүрэнгийн ээж Алтангэрэл миний утас руу залгаад “Даваанасан, Лхагвасүрэн нар муудалцсан юм шиг байна, Шархадны гэрт нь хүрээд ир” гэхээр яваад очсон. Лхагвасүрэн бас л зодуулчихсан шинжтэй, нэг талынх нь хөлний шилбэн дээр иртэй юмаар зүсчихсэн юм шиг тав үүсчихсэн зодуулчихсан байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-170-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Г-587 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. “...О.Лхагвасүрэнгийн биед баруун гарын эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, зөөлөн эдийн няцрал, толгой баруун тохой, баруун гуянд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт хазагдсан шарх, хүзүү, баруун гуянд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид  энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-34/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 241 дүгээр дүгнэлт: “...Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг”, “...Д.Даваанасан нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, ...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.”. /хх-43/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-11/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  “Д.Даваанасангийн хэрэг үйлдэх үедээ ашигласан 56 см-ийн урттай, 2.1 см-ийн диатетртэй цагаан саарал өнгийн төмөр 1 ширхэг”. /хх-12/,

Хохирогч О.Лхагвасүрэнгийн өвчний түүх. /хх-56-62/,

Шүүгдэгч Д.Даваанасангийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-63/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, давж заалдах шатны шүүхийн магадлал. /хх-64-76, 92-94/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Даваанасан нь 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 41 дүгээр байрны 00 тоот өрөөнд хамтран амьдрагч хохирогч О.Лхагвасүрэнг хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зодож түүний биед баруун гарын эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, зөөлөн эдийн няцрал, толгой баруун тохой, баруун гуянд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт хазагдсан шарх, хүзүү баруун гуянд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

мөн 2014 оны 03 дугаар сарын 09-ний шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитад байрлах гэртээ хамтран амьдрагч О.Лхагвасүрэнд хүч хэрэглэн байнга зодож хөхний даруулгаар нь хоолойг нь боож, аманд нь гараа хийж улмаар хамар хазах зэргээр зовоон тарчлаасан,

            мөн 2015 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 13-223 тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч О.Лхагвасүрэнг хүч хэрэглэн байнга зодож баруун нүдэнд алхаар цохиж, улмаар зүүн хөлийг хөрөөгөөр хөрөөдөх зэргээр зовоон тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

            хохирогч О.Лхагвасүрэнгийн “…2015 оны 12 сарын 26-ны өдөр ...00-ийн өрөөний хаалгыг маш хүчтэй нүдээд байсан тэгэхээр нь хэн бэ гэтэл Даваанасан байсан тэгээд надаас “чи юу хийж байгаа юм бэ чи Ганбааг орж ирсэнээс хойш их сонин байгаа шүү” гээд гараад явсан. Тэгээд би гараад өрөөнд ороод унтах гэж зогсож байхад Даваанасан орж ирээд шууд миний нүүр рүү гараараа шанаадаад цохьсон тэгсэн Мөөгөө, Ганбаа хоёр араас орж ирээд Даваанасанг салгаад нөгөө өрөө рүү орсон. ...Даваанасан та хоёр их сонин байгаа шүү гэж хэлээд сууж байсан Ганбааг цохиод чи одоо зайл гэж хэлсэн тэгтэл Ганбаа гараад явсан. ...орондоо ороод хэвтэж байтал Даваанасан миний элэг рүү тохойдож маш хүчтэй цохиод араас багалзуурдаж байгаад орноос унагаад хамраас хазсан, тэр үед би ухаан

балартаад надад туслаарай гэж орилж байсан, тэгтэл чи хадам ээжийг дуудаад байгаа юм уу гээд 1-2 удаа урт төмрөөр цохьсон. Мөн урт лоом төмрөөр миний гуя руу цохьсон. Тэгээд нэг мэдэхэд Даваанасангийн аав босоорой дээшээ орьё гээд сэрээж байсан тэгээд нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн толгойдоо оёдол тавиулж байсан. …Мөн 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буюу Мартын 8-ын маргааш Даваанасан ажлын 3 хүнтэйгээ ирээд архи ууж байсан юм тэгээд би ажлынхан хүмүүсийг одоо харь гэж хэлтэл Даваанасан чи манай ажлын хүмүүсийг явуулчихлаа гээд хэрэлдэж зодолдож левчикний мөрөөр хоолойг боож ам руу хуруугаа хийж завьжны хоёр талруу татсан, тэгээд хамраас татсан болно. Бас 2015 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Даваанасан согтуу ирээд таксины мөнгө өгөөгүй гэж баруун нүдэнд алхаар цохиж улмаар, зүүн хөлийг хөрөөгөөр хөрөөдөх үйлдэл хийж байсан. Надад ямар ч гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх-14-17/,

            гэрч Д.Алтангэрэлийн “…2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Гэмтлийн эмнэлэгт очиход Лхагвасүрэн маань орон дээр хэвтчихсэн толгойгоо бинтээр боолгочихсон, баруун гарынх нь эрхий хуруу нь боолттой хоолойнд нь шархны эсрэг эм түрхчихсэн байсан… Мөн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Даваанасангийн аав Давааням манай охиныг дагуулчихсан орж ирээд Даваанасан энэ охиныг зодчихлоо гэж хэлээд оруулж ирж орхиод явсан. Тухайн үед миний охин хамар нь хазуулсан шархтай толгой нь хагарсан амандаа маск зүүчихсэн явж байсан бас 2015 оны 11 дүгээр сард Лхагвасүрэн надруу залгаад Даваанасан намайг зодоод байна би тэсэхгүйнээ гэж ярьж байсан, Лхагвасүрэнгийн хөл зүсэгдсэн шархтай хэд хоног гэртээ авчирсан тэгсэн Даваанасан байнга зоддог цагдаад өгнө гэхээр аав ээж хамаатан саднаар чинь ална шүү охин дүүг чинь хүнээр хүчиндүүлнэ гэж хэлж айлгадаг байсан гэсэн …” гэх мэдүүлэг. /хх-21-22, 165-166/,

гэрч А.Даваанямын “…миний хүү Даваанасангийн хамтран амьдрагч Лхагвасүрэнгийн толгойноос нь цус гоожоод нүүрлүү нь урсчихсан баруун гарынхан эрхий хуруунаас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг. /хх-23-24/,

гэрч С.Алтансүхийн “…Давааням ах надад Даваанасан, Лхагвасүрэн хоёр хоорондоо маргалдаад нилээн юм болсон гэж сүүлд нь хэлсэн…” гэх мэдүүлэг. /хх-25-26/,

гэрч Х.Ганбатын “…Даваанасан пиво ууж сууж байснаа гэнэт 00-ын өрөөний хаалгыг нүдээд Лхагвасүрэнг хардаад байгаа бололтой хэрэлдээд байсан Даваанасан буцаж гарч ирээд миний нүүрүүлүү цохьсон би юу ч хэлээгүй тэр өрөөнөөс гараад гэртээ ороод унтаад өгсөн…” гэх мэдүүлэг. /хх-27-28/,г

гэрч Ж.Мөнхтөрийн “…Даваанасан гараад өрөөнд ороод дуу чимээ гараад орилоод байхаар Дагва бид 2 очиж болиулаад буцаад өрөөнд оруулсан тэгтэл араас Лхагвасүрэн орж ирээд Даваанасан руу чи намайг цохьсон гээд орлиж чарлаад ширээн дээрх зүйлийг шидээд байсан…” гэх мэдүүлэг. /хх-29-30/,

гэрч Ш.Хишигсүрэнгийн “…2015 оны 12 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд намайг өрөөндөө унтах гээд хэвтэж байхад манай 00 давхарын өрөөнөөс нэг эмэгтэй хүний дуу гараад “аллаа хядлаа” гээд уйлаад байсан тэгэхээр 1 тоотод амьдардаг Даваанямын гэрийн хаалгыг цохиж танай доод давхарын оффисын өрөөнд хүн аллаа гээд орилоод байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг. /хх-31-32/,

гэрч О.Эрдэнэсүрэнгийн “...эгч Лхагвасүрэнгийн зүүн талынх нь хөлний шилбэ хэсэг нь юмаар зүсүүлчихсэн юм шиг шархтай болчихсон, баруун талынх нь нүд нь хавдчихсан, толгойноос нь жаахан цус гарчихсан байдалтай гэртээ ганцаараа байсан байсан. Юу болсон талаар асуухад “Даваанасанд зодуулчихсан” гэж хэлж байсан. 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэртээ ээж, аав, дүү нарын хамт байж байтал Даваанасангийн төрсөн эрэгтэй дүү нь манайд ирээд “охин чинь гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна” гэж хэлээд ээжийг авч явж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр эгч Лхагвасүрэнтэй очиж уулзахад баруун гарыг нь боочихсон, толгой нь боолттой, баруун гуянд нь оёдол хийгээд наалт наачихсан, баруун гарынх нь эрхий хуруунд боолт хийгээд тэр нь цус нэвтэрчихсэн байдалтай дусал залгуулаад хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-167-168/,

гэрч Д.Бат-Эрдэнийн “...2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд аав Давааням миний утас руу залгаад “Даваанасан архи уучихсан Лхагвасүрэнг зодчихсон байна, хүрээд ир” гэхээр нь ...аавындаа очсон юм. ...Лхагвасүрэнгийн нүүр нь хавдчихсан гарынх нь нэг хуруунаас цус гоожчихсон зодуулсан байдалтай байсан. 2015 оны намар ...Лхагвасүрэн бас л зодуулчихсан шинжтэй, нэг талынх нь хөлний шилбэн дээр иртэй юмаар зүсчихсэн юм шиг тав үүсчихсэн зодуулчихсан байсан.” гэсэн мэдүүлгүүд. /хх-170-171/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Г-587 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...О.Лхагвасүрэнгийн биед баруун гарын эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, зөөлөн эдийн няцрал, толгой баруун тохой, баруун гуянд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт хазагдсан шарх, хүзүү, баруун гуянд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-34/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-11/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  “Д.Даваанасангийн хэрэг үйлдэх үедээ ашигласан 56 см-ийн урттай, 2.1 см-ийн диатетртэй цагаан саарал өнгийн төмөр 1 ширхэг”. /хх-12/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Д.Даваанасанд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1, дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Даваанасанд ял шийтгэл оногдуулахдаа урьд гэмт хэрэг үйлдээд 3 удаа ял шийтгүүлсэн атлаа дахин гэмт хэргийг давтан үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

Хохирогч О.Лхагвасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Даваанасан нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56 см урт, 2.1 см диаметртэй саарал өнгийн төмрийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Д.Даваанасанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 515 дугаар шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба түүний нийт цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Заяын гэгээн овогт Даваанямын Даваанасанг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

бусдыг байнга зодож  тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Д.Даваанасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх зааснаар Д.Даваанасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Даваанасанд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Даваанасангийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 56 см урт, 2.1 см диаметртэй саарал өнгийн төмрийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Даваанасан нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Даваанасанд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Даваанасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ИДЭР