Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,         

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

иргэдийн төлөөлөгч Б.Бүжмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б түүний өмгөөлөгч Т.Урангэрэл /ҮД:0303/, Г.Энхжаргал /ҮД:2336/,

хохирогч Д.Н,

шүүгдэгч С.Э түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /ҮД:2461/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр  хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт С-ийн Эт холбогдох 2117000000109 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Төмөр замын цахилгаан станцад худгийн слесарь ажилтай байсан, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........ дүгээр баг, ............ тоотод оршин хаягтай, улсаас авсан гавьяа, шагнал үгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд заасныг журамлан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Х- овогтой С-ийн Э, /РД:............../,

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

                                       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг “Сангийн аж ахуйн 6 байшингийн” 45 тоотод хашаанд байх иргэн О.Оын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ээжийг нь хулгайч, янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг янхан” гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түлээний модоор түүний зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн талд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон А.Нийг мөн түлээний модоор цохиж, түүний толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хэрэг учрал болсон гэх газраас зугтан Д.Нын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар Авто тээврийн байр буюу гэрийнх нь цонхоор түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

Мөн Д.Нын амьдардаг байранд хууль бусаар нэвтэрч хутга бэлдэн хүлээж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний 00:00 цагаас 00 цаг 30 минутын орчим Д.Н, А.Н нарыг хамт орж ирэхэд Д.Нын зүүн суганы орчим 1 удаа хутгалсан, гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүнийг алахыг завдсан,

Мөн Д.Ныг алах гэсэн үйлдлийг нь таслан зогсоохоор дундуур нь орсон иргэн А.Нийн зүүн гарын бугуйг нэвт 1 удаа, цээжний баруун дээд хэсэг 1, 2 дугаар хавирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Гэтэл  хаалга хүчтэй дуугарсан. Тэгэхэд би Ныг цагдаа аваад ирж байж магадгүй гэж бодоод үүдний ширээн дээр хураалттай комиссын хувцас байдаг. Тэр комиссын хувцасны араар орж нуугдсан. Тухайн үед би хутга барьж нуугдаагүй. Тэгээд хаалга дуугараад, би хувцасны ардуур орж нуугдчихсан байж байгаад, гаднаас Н талийгаач хоёр орж ирээд Н нь би Бгийнд очиж хононо гэж ярьж байсан. Чи Бд юу гээд хэлчихсэн юм бэ гэж хэлж байсан. Тэр хоёр орж ирээд жижигхэн хэрүүлийн чанартай юм яриад байсан. Гэтэл Н шууд унталгын өрөө рүү орсон. Унталгын өрөө рүү орохдоо гутлаа тайлаад орсон. Тэр үед Нын араас талийгаач Н орохдоо намайг харчихаад орсон. Орохдоо толгой дохиод орсон. Тэр үед би хаалганы хажууд очоод зогссон. Зогсож байхад Н зурагт, тенээ салгаад, хувцасны шүүгээнээс дотуур хувцас буюу турсик авсан. Б пизда турсик ураад хаячихлаа гээд турсикээ авахдаа намайг харсан. Намайг хараад цочоод чи хаагуур орж ирсэн юм бэ гэж асуусан. Би цонхоор орж ирсэн гэсэн, аль цонхоор гэж хэлсэн, би энэ цонхоор гэж хэлээд унталганы өрөөний хаалган дээрээс зааж өгсөн.  Орж ирсэн газраараа гараад зайл, цагдаа дуудна шүү пизда минь гэж хэлж байсан. Тэгэхэд талийгаач Н Н тайван бай, юунд нь хэрүүл хийдэг юм, та хоёр эвлэр, гурвуулаа хамт энд хоноё гэж хэлж байсан. Тэгээд Н үүдэнд гарч ирээд, надтай хэрүүл хийж байхдаа гутлаа өмсчихөөд Нд чи Бд юу гээд хэлчихсэн юм бэ, дандаа хов зөөж явах юм, та хоёр хоёулаа зайл гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач би зайлах болно, манай үр хүүхэд, ар гэрийнхэн хүртэл уурлаж байна лээ, Ныг дуудахаар хүүхэд шиг гүйгээд явчих юм, чи юунд нь нуугаад байгаа юм, дандаа худлаа хэлдэг, өчигдөр энд зодоон болсон гэж хэлээрэй, Г, Атай хоносон гэж хэлээрэй гэж чи өдөр надтай утсаар ярьсан биз дээ, чи ер нь дандаа худлаа хэлдэг биз дээ гээд хэрүүл хийсэн. Тухайн үед 12 цаг өнгөрч байхад Нын утас нь дуугарсан. Утас нь дуугарахад талийгаач М залгаж байна гэж хэлээд Нд утсыг нь аваад өгсөн чинь битгий ав гээд утсаа булааж аваад, тасдсан. Тэр үед нь би чи бид хоёрыг хөөж явуулчихаад Мтэйгээ хонох гэж байна уу гэсэн чинь зүгээр гараад зайл, хоносон байсан ч яадаг юм, би Онцгой байдлын Тайвангийн гэрт очиж хононо гэж байсан. Тэгэхэд нь чамайг ийм согтуу байхад харуул хамгаалттай Онцгой байдал руу оруулах юм уу гэсэн чинь би бол орж чадна гэж хэлж байсан. Тэгэхэд талийгаач Н чи юунд нь нуугаад байгаа юм бэ, чи Бгаас сална, өчигдөр хүнтэй хоносон чинь хүзүү шимчихсэн байна, Бг асуувал Г, А хоёртой хоносон гэж хэлээрэй, Б хүзүү харчихаад хэрүүл хийгээд байна. Б, М хоёр үүдэнд тамхи татаж байна, хурдан хүрээд ир гэж өдөр над руу яриа биз дээ, би чадахгүй гэхэд чи уурлаад утсаа тасдаа биз дээ гэж хэлж байсан. Тэгэхэд Н зайлаа пиздаануудаа ална шүү гээд хашгирч байхад нь би ширээн дээрээс хутга авсан. Хутга авангуутаа би өөрийгөө алаад өгье л дөө, тэгвэл чи баяртай байх уу гэж хэлж байсан. Тэгэхэд Н үхэх гэж байгаа бол гарч үх, зайлаарай пизда гэж хэлсэн. Тэгэхэд нь би Н руу шууд хутга бариад дайрсан. Үхэхээсээ өмнө чамайг гэмтээчихээд үхнэ гэж хэлээд дайрсан. Тэгэхэд Н цаашаа зугтахдаа аллаа гэж хэлээд зугтсан. Зугтахдаа талийгаачийг миний өөдөөс түлхсэн. Талийгаач бид хоёр унталгын өрөөний үүдэнд давхараараа хөргөгчний харалдаа давхарлалдаж ойчсон. Ойчихдоо талийгаач  ёо толгой гэж хэлсэн. Толгой гэж хэлсэнийхээ дараа Б гар гэж хэлсэн. Гар луу нь харахад гарнаас нь нилээн их хэмжээний цус гарч байсан. Би цусыг нь харчихаад, чамаас боллоо пизда минь гэж хэлээд Н руу 1-2 удаа хутга далайгаад би Нын гарт нь хутгалсан гэж ойлгосон. Тэгээд Ныг 2 удаа хутгалсан. Хутгалсаны дараа би Ныг чамаас боллоо пизда минь, хүнд гай боллоо гэхэд талийгаач наад хэрүүлээ болио Б, эгчийнх нь гараас цус гараад байна, цусаа тогтоочоод болъё гэсэн. Би унталгын өрөөний өлгүүр дээр байсан цамцыг аваад нилээн хэдэн хэсэг болгож урсан. Урчихаад талийгаачийн гарны цусыг тогтоосон. Цусыг нь тогтоочихоод боож байхад талийгаач Н Б чи Нг алчихаж байгаа юм биш үү, Н чимээгүй болчихлоо гэж хэлсэн. Би яалаа гэж та хоёрыг алах юм бэ гэж хэлж байсан. Тэгээд Ныг гайгүй юу гэж хэлэхэд Н нь гар дагаад халуун оргиж байна гэж хэлж байсан. Тэгээд талийгаачийн гарыг би боож дуусчихаад, Нын гарыг хаанаас чинь цус гарч байна, боож өгье гээд очсон. Очиход Н зайлаа пизда минь гэж уурласан, зүгээр гараад зайл, ална шүү пизда минь гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд би талийгаачид эгчээ би баларсаан, та хоёрыг би хутгалчихлаа, дүү нь гарч явж архи ууж байгаад үхнэ гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач надад чи залуу хүн байж, юун үхнэ барина гээд байгаа юм, гурвуулаа энэ хэргийг нууна, эгч нь таньдаг эмчээ дуудаад гараа боолгочихно, санаа зоволтгүй, гурвуулаа энэ хэргийг нууна гэж хэлж байсан. Тэгэнгүүт нь би та хоёрын хөлийг хооронд нь холбож уячихаад би зугтах болно, тэгээд та цагдаа дуудаарай гэсэн. Тэгээд талийгаач за тэг тэг хүлчих, эгч нь цагдаа дуудахгүй, гурвуулаа энэ хэргийг нуух юм чинь цагдаа дуудахгүй гээд утсаа гаргаж ирээд орон дээр шидсэн. Орон дээр шидчихээд эгчийнх нь гарын боолт суларчихлаа гэж хэлээд буйдан дээр суусан. Буйдан дээр суухад нь би гарынх нь боолтыг чангалж өгчихөөд, урсан даавуугаа аваад би одоо энэ Нын хөлийг хүлчихээд, дараа нь таныхыг хүлнэ гэж хэлээд Нын хөлийг уяж эхэлсэн. Уяж байхад Ныг ширээн дээр байсан хутгыг авчихна гэж бодоод хутгыг би авсан. Авахад талийгаач хүн аллаа ш дээ гэж хэлээд гараад гүйсэн. Тэгээд би араас нь гарсан. Араас нь гарахад хаалга хүчтэй дуугарсан. Дуугарангуут нь би араас нь гүйсэн. Араас нь гүйхэд талийгаач үүдэнд гараад үүдний урд талын хашлаганы хажуунаас босоод урагшаа гүйж байсан. Би гарангуутаа урд талбай дээр 4-5 хүн байхад нь буцаж орж ирэнгүүтээ хаалгаа хаагаад, чамаас болж Н эгч зугтаачихлаа пизда минь гэж хэлээд Н руу хутга далайсан. Хутга далайхад Н ээжээ гэж хэлсэн. Тэгээд би Н руу хутга далайчихаад гараад явсан...гэсэн мэдүүлэг.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цаг 30 минутанд манай талийгаач ээж А.Н хойд аав Батзоригийн хамт манай гэрт ирсэн. Манай хүүхэд Хүслэнг эргэх гэж ирсэн байсан. Тэгээд орой аав 20 цагаас ажилтай байсан тул 18 цаг 10 минутын үед манай хүү Хүслэнг аваад гэр лүүгээ явлаа гээд гарсан. Тэгээд орой 20 цагийн үед видео чатаар залгаад Хүслэн бид 2 унтах гэж байна гэж ярьсан. Тухайн үед ээжтэй хамт манай дүү Б эхнэр Д хүү Э мөн Дгийн дүү, ээж нар хамт байсан гэсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед аав над руу залгаад ээж чинь өөд болчихлоо гэж хүн хэллээ гэсэн. Тэр үед би аавын үгэнд итгээгүй 103 руу залгаад асуутал тийм хүн ирсэн гэсэн. Тэгээд эмнэлэг дээр орж харсан чинь манай ээж мөн байсан. Тухайн үед миний харснаар баруун цээж хэсэгт нь 2 удаа, зүүн гарт нь 1 удаа хутгалагдсан шарх харагдсан бас эрүү, гарын алга нь зулгарсан хумсны завсар нь цемент шигдсэн, баруун хацар нь хөхөрсөн харагдсан... Би Н болон Э нарт гомдолтой байна. Оршуулгын зардал нэхэмжилнэ. Өөр бусад зардлуудыг тухай бүр нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг.

 

3. Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би хамгийн түрүүнд үүдээр орсон тэгэхэд зурагт асаалттай байсан. Б асаасан юм шиг байна лээ. Миний дотуур хувцасыг айлд байхад энэ урчихсан. Талийгаач намайг манайд очиж хоноё гээд, найз нь ядаж дотуур хувцас турсик өмсье гээд орсон. Ороод хамгийн эхлээд намайг хутгалсан. Бид хоёр дотогшоо орохдоо дандаа гутлаа тайлж ордог. Ер нь талийгаач их цэвэрч нямбай хүн. Айлд орсон ч байнга гутлаа тайлж ордог. Хоёр гутал нь ямар ч гэсэн үүдэнд байсан. Би доошоо тонгойгоод хэвтэж байхад гутал нь харагдаж байсан. Хөргөгчний тэндээс гэнэт хүн гарч ирээд үгийн зөрүүгүй намайг хутгалаад, би хөргөгчний харалдаа сөхрөөд суусан. Талийгаач гадна дээд талаа тайлчихсан байсан. Би дээд талаа тайлж амжаагүй байсан.. 2 дахь хутгалалтан дээрээ чамаас болж Н зугтаалаа гэж байсан. Би ер нь тэр байрлалаасаа хөдөлж чадаагүй. Тэндээ л хэвтээд байсан гэсэн мэдүүлэг.

 

4. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Би 2021 оны 03 дугаар сараас эхлэн хуучнаар Авто тээврийн байрыг түрээслэн комиссын барааны дэлгүүр ажиллуулж дотор 1 өрөөнд нь амьдардаг юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал Г над руу 17 цаг өнгөрч байхад утсаар залгаад ирж хоол ид гэж хэлсэн. Тэгэхээр нь тэднийд очихдоо дэлгүүрээр дайраад 1 шил “Тайга” нэртэй архи авч очсон. Намайг очиход Г хоолоо хийчихсэн 2 хүүхдийнхээ хамт байж байсан. Гэр нь Сангийн аж ахуйн 6 байшинд байдаг юм. Хоол идээд авч очсон 1 шил архиа Г бид 2 хувааж ууж дуусаад сууж байтал 18 цаг өнгөрч байхад С.Э Ггийнд ганцаараа согтуу орж ирсэн. Би уг нь Этай таарамжгүй харьцааны улмаас сүүлийн сар гарны хугацаанд уулзахгүй зугтаад яваад байсан юм. Өчигдөр л найзындаа сууж байтал гэнэт ороод ирсэн. Тэгээд тэр миний зүүн хөхний дээд хэсэгт хөхөрсөн байгааг харчихаад “хэнээр шимүүлсэн, янхан, пизда” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би түүнд юманд цохичихсон юм гэхэд элдвээр хэлээд харааж доромжлоод байсан. Тэгэхээр нь би айлд муудалцаад яах вэ гэж бодоод гэрээс нь гараад түүнээс зугтаасан. Зугтаж гараад хашааны гадаа зогсож байтал манай найз Н Ггийн хашааны гадаа ирчихсэн мөн түүний дүү Эрдэнэцэцэг ирчихсэн байсан. Би гэрт байхад С.Э намайг доромжлоод зодох гээд байхаар нь би найз Н рүү утсаар ярьж хэлсэн байсан, түүнээс жоохон эмээдэг. Мөн тэр гэрт байхдаа би өөрийгөө ална, амиа хорлоно танай гадаа чиний дэргэд үхсэн байхад манай ах, дүү нар чамайг алсан гэж бодно” гээд дүү Эрдэнэцэцэгийгээ дуудаад байсан. Тэгээд тэр намайг нуугдаад хашааны буланд зогсож байхыг харчихаад шууд над руу гүйгээд ирсэн. Би зугтаж чадаагүй баригдсан. Түүний араас Г, Н, Э нар ирсэн... Тэгээд намайг газарт унагаад Э миний тархи толгой руу өшиглөөд зодоод байсан. Тэгэхэд Г цагдаад дуудлага өгөхөд түүнийг сонсчихоод босоод зугтаачихсан. Удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн. Ирэхэд нь тэр зугтаачихсан байсан. Би Нийн хамт гэртээ харихаар өөрийн амьдардаг хуучин Авто тээврийн байрандаа очсон. Яг хэдэн цагийн үед очсоноо бол санахгүй байна. Тэгээд байрандаа ороод баруун хойд хэсэгт байх өөрийн амьдардаг өрөөндөө ороод гутлаа тайлаад гадуур хувцсаа тайлж амжаагүй байтал хажууд хүн зогсож байсан. Цочоод хартал Э байсан. Тэгээд тэр шууд үгийн зөрөөгүй миний хөхний доор хутгаар 1 удаа дүрсэн. Дүрсэн газарт нь гараараа дарахад халуу оргиод цус гараад байсан. Цусаа хараад цочирдоод өрөөнийхөө баруун урд хэсэгт байх цагаан хөргөгчний өмнө суусан. Тэгээд налаад хойшоо хэвтсэн. Э Н бид хоёрыг “доошоо суу гэж хашхираад” байсан. Ямар ч байсан миний ухаан балартаад хэвтэж байхад Н Эыг “миний дүү тайвшир, тайван ингэж болохгүй” гээд байсан. Тэгэхэд Нг “утсаа аваад ир чи муу пизда цагдаа дуудах гээд байна уу” гэж хэлээд утсыг нь аваад орлуу шидэх шиг болсон. Тэгэхэд Н түүнд чи Нг алчихлаа ш дээ цус нь гоожоод байна ш дээ, Б цус мусыг нь үзье, чи хаана нь хутгалчихваа” гээд байсан. Тэгж байсан аа “Чи бас намайг яагаад хутгалж байгаа юм бэ” гэж хэлээд авраарай гэж хэлээд чанга хашхираад гараад гүйсэн. Би амь авраарай гэж хашхирах гэсэн боловч дуу гарахгүй байсан. Нг гараад зугтаахад Э араас нь дагаад өрөөнөөс гарсан. Нэг их удалгүй эргэж орж ирээд “чамаас болж Нг алдчихлаа” гэж хэлээд намайг дөнгөж өндийгөөд сууж байтал тэр дахиад миний нурууны ард зүүн уушгины орчимд дахиад 1 удаа хутгаар дүрчихээд хөргөгчний дээд хэсэгт харалдаа байдаг өрөөний баруун хананы цонхоор гараад явчихсан... Намайг 2 дахь удаагаа хутгалахаасаа өмнө миний дэлгүүртээ өмсдөг цэнхэр цамцыг урж тасдаад миний 2 хөлийг хооронд нь уяж хүлсэн. Анх хутгалсныхаа дараа “би та хоёрыг хоёуланг чинь хүлнэ” гээд байсан. Би түүнээс амь авраач, битгий хайраа гэж их гуйсан. Би мөлхөөд ч болтугай гаръя гэж бодоход 2 хөл хүлээтэй хөдөлж чадахгүй байсан. Тэгээд байж байтал “хүн байна уу” гэх эрэгтэй хүний дуу сонсогдсон. Тэгэхээр нь би цагдаа дуудаарай амь авраарай гэхэд миний байгаа өрөөнд орж ирэхгүй гараад явчих шиг болсон. Удалгүй цагдаа нар ирээд шууд эмнэлэгт намайг хүргэж өгсөн. Цагдаа нар миний хүлээсийг тайлсан. Н бид хоёрыг Э хутгалсан. Тэр намайг хардалтын улмаас болж хутгалсан гэж бодож байна... Э намайг гэрт ирэхээс өмнө цонхоор ороод намайг алах гээд хутга энэ тэрээ бэлдчихсэн байсан юм байна гэж бодож байна... Миний биеийн байдал хүнд хавиргаар хатгуулж өвдөөд байна. Хутганы 2 шархтай байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-74 дүгээр хуудас/,

 “...Би унтах гээд зүүн орон дээр нь сууж байсан чинь С.Э гаднаас буцаж орж ирээд хэрүүл өдөөд намайг гэр лүүгээ авч явна гээд хамаг хувцас хуНс зулгаагаад чирээд байсан чинь миний өмд дотуур хувцас тайлагдсан... С.Э намайг авч явна гээд байхаар нь би эсэргүүцээд хэрэлдэж эхэлсэн. Намайг С.Э хараагаад ээж, дүү нарыг элдвээр хэлээд байхаар нь би танай ээж чинь хулгайч, дүү чинь эцэггүй хүүхэд гаргадаг чи янханууд дээрээ оч гээд хэрэлдсэн. Тэгсэн чинь Э гал түлэх гээд бэлдсэн байсан модноос аваад гэрийн зүүн орон дээр намайг модоор цохиод толгойгоо хамгаалаад гараараа хаасан чинь гар луу цохиод байсан 3-4 удаа цохисон байх. Г талийгаач хоёр салгаад С.Э гарахдаа Гг модоор цохичихоод гараад явсан хаана нь цохисоныг тухайн үед харагдаагүй... Сүүлд бид хоёр Ггийнхаас гарахад би арай гайгүй сэргэсэн байсан тэгэхэд ил харагдахаар шарх гэмтэл харагдаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ер нь талийгаач архи уудаггүй хүн байсан...Яг талийгаачийг цохиж байгааг нь хараагүй харин Ггийнд намайг модоор зодож байхад талийгаач дундуур орж ирсэн. Тэгэхэд л цохиулсан байж магадгүй. Өөрөөр цохиж зодсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 76-78 дугаар хуудас/,

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Н дахин өгсөн мэдүүлэгтээ “...Ггийнд  Э миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа модоор цохисон тэр үед талийгаач А.Н салгах гээд дундуур орсон тэгэхэд л С.Эт цохиулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цаг 30 минутанд манай талийгаач ээж А.Н хойд аав Батзоригийн хамт манай гэрт ирсэн. Манай хүүхэд Хүслэнг эргэх гэж ирсэн байсан. Тэгээд орой аав 20 цагаас ажилтай байсан тул 18 цаг 10 минутын үед манай хүү Хүслэнг аваад гэрлүүгээ явлаа гээд гарсан. Тэгээд орой 20 цагийн үед видео чатаар залгаад Хүслэн бид 2 унтах гэж байна гэж ярьсан. Тухайн үед ээжтэй хамт манай дүү Б эхнэр Д хүү Э мөн Дгийн дүү, ээж нар хамт байсан гэсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед аав над руу залгаад ээж чинь өөд болчихлоо гэж хүн хэллээ гэсэн. Тэр үед би аавын үгэнд итгээгүй 103 руу залгаад асуутал тийм хүн ирсэн гэсэн. Тэгээд эмнэлэг дээр явж ирээд орж харсан чинь манай ээж мөн байсан. Тухайн үед миний харснаар баруун цээж хэсэгт нь 2 удаа, зүүн гарт нь 1 удаа хутгалагдсан шарх харагдсан бас эрүү, гарын алга нь зулгарсан хумсны завсар нь цемент шигдсэн, баруун хацар нь хөхөрсөн харагдсан... Би Н болон Э нарт гомдолтой байна. Оршуулгын зардалд одоогоор 15 сая төгрөг гарсныг нэхэмжилнэ. Өөр бусад зардлуудыг тухай бүр нэхэмжилнэ...

Ажил явдлын зардал болох 16.895.081 төгрөгийн зардал гарч баримтаар гаргаж өгсөн байгаа. Хоног хураах зардал 1.147.120 төгрөгийн зардал гарсан байгаа бас баримтаар нь гаргаж өгсөн байгаа. Мөн өмгөөлөгчийн зардал болох 1.600.000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгсөн байгаа нийт 19.642.201 төгрөгийн зардал гарсан байгаа, маш их гомдолтой байна...

Өмгөөлөгч Урангэрэлийн өмгөөллийн төлбөр болон ирж очсон шатахууны зардал болох 5.180.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 86-87, 89 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/,

 

          6. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Манайх Сүмбэр сумын 1 дүгээр баг 75-4 тоотод амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед гэртээ байж байтал манай ээж А.Нийн гар утас нь дуугараад тэр хүнтэй утсаар яриад байсан. Утсаар ярьсан хүмүүс цаана нь маргалдаад байгаа нь сонсогдож байсан. Манай ээж “хөөе Б Б байж бай би яваад очьё” гээд байсан. Тэгээд надад “Нгийн нөхөр нь агсам тавиад байх шиг байна ээж нь зохицуулчихаад ирье, ээж нь байнга зохицуулагч хийж байх юм” гэж хэлээд инээгээд гараад явсан. Ээж гэрээс гарахдаа эрүүл саруул, архи дарс уугаагүй байсан... Тэгээд гэртээ унтахаар хэвтэж байтал манай аав Батзориг над руу 02 цаг 11 минутад залгаад “103-аас над руу яриад ээж чинь өнгөрчихлөө гээд байна. Гэртээ байхгүй байгаа юм уу” гэж асуусан. Тэгээд би аавын утсыг тасдаад ээж рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд байж байтал манай эгч Баярмаа над руу залгаад орхисон байхаар нь буцаад залгатал эмнэлгээс ээж өнгөрчилөө гэж байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн биеэр 103 дээр явж ирэхэд “талийгаачийн ар гэр үү” гэхээр нь юу болсон талаар асуухад “ээж чинь өнгөрчихсөн, өөр зүйл хэлэхгүй” гэж хэлсэн. Эмнэлгийн 103-ын арын өрөөнд ороход ээж нас барчихсан орон дээр хэвтэж байсан...гэх мэдүүлэг” /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

          7. Насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай сургуулийн тэмцээн болоод 23 цагийн үед дуусаад би найз Э, Н, А нарын хамт Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн урд байрлах саадны сүүдрэвчинд суугаад байж байхад О Н рүү залгаад хаана байна гээд бид нар дээр 23 цаг 50 минутын үед хүрээд ирсэн О ирээд 30 орчим минут болсон байхаа хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн аллаа ш дээ гээд хашхираад гараад ирсэн тэр эмэгтэй хүний араас нэг хүн хөөж  байгаа бололтой хүний сүүдэр  цонхоор нь харагдсан. Тэгээд  нөгөө эмэгтэй нь хашгираад байшингаас гарч ирээд колонк чиглэж гүйгээд нэг их хол яваагүй унаад өгсөн. Харин араас нь хөөж байсан хүн байшингаас гарч ирээгүй хаалгаа хаагаад буцаад цаашаа явсан.  Тэгээд нөгөө эмэгтэй босож ирэхгүй байхаар нь О бид 2 эмнэлэг дуудаарай гэж хэлчихээд хамт очиж үзье гээд нөгөө газар унасан эмэгтэй дээр яваад очсон чинь эмэгтэй хүн зүүн урд чиг рүү харсан байдалтай хэл нь амнаасаа цухуйгаад доошоо хараад унасан байсан. Гар хөл нь цус болсон байдалтай доороос нь их хэмжээний цус гарсан, хөл нүцгэн гуталгүй байсан. Яг хаанаа хэд хутгалуулсан талаар нь хараагүй тухайн үедээ цус их гарсан байхаар нь хутгалуулсан байна гэж бодсон.  Тэгээд би ойртоод сонссон чинь амьсгаатай байгаа бололтой чимээ гарсан юм яриагүй. Тэгээд хажууд нь байж байсан чинь газар унасан эмэгтэйн гүйж гарч ирсэн байшингаас дахиад эмэгтэй хүн хутгалчихлаа ш дээ гээд хашгирах чимээ гарсан. Тэгэхээр нь О бид 2 нөгөө байшин руу ороход хаалга нь түгжээгүй байсан. Хаалга нээсэн чинь гэрэлгүй байхаар нь утасны гэрэл асаагаад юу болоод байна гээд О хэлсэн чинь хүн хариу өгөөгүй. Тухайн байшин нь хувцас зардаг бололтой баахан хувцас өлгөөтэй байсан. О бид 2 хамт цааш яваад зүүн тийш харсан хаалгатай ариун цэврийн өрөөг шалгасан чинь юм байгаагүй баруун ханыг дагаад хойш явсан чинь урагшаа харсан байдалтай хаалгагүй өрөө байсан. Хаалган дээр нь очоод О утасны гэрэл тусгасан чинь хойшоо харсан байдалтай эмэгтэй хүн намайг хүлсэн байна гээд хашхираад хэвтэж байсан. Газраар цус болсон байхаар нь хутгалуулсан байх гэж бодоод айгаад ойртож чадаагүй байшингаас гараад ирсэн чинь эмнэлэг ирээд нөгөө гадаа унасан эмэгтэйг үзээд насилкан дээр өргөж тавиад байж байхад эргүүлийн цагдаа ирсэн. О эмч цагдаа хоёрт байшин дотор бас хутгалуулсан хүн байна гэж хэлээд О бид 2 цагдааг дагаж ороод хаана байгааг нь зааж өгсөн. Цагдаа нар нөгөө эмэгтэйгээс юу болсон бэ хэнд хутгалуулсан бэ гэсэн чинь гараад зугтаачихсан гэж хэлсэн өөр юм хэлээгүй араас эмч орж ирж үзээд нөгөө гадаа унасан эмэгтэй хүний бие муу байна гээд яараад яваад өгсөн. Хоёр цагдаа байшин дотор байсан эмэгтэйг өргөж гаргаад машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 102-103 дугаар хуудас/, 

 

         8. Насанд хүрээгүй гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 сарын 13-ны өдөр манай сургуулийн тэмцээн болоод 23 цагийн үед дуусаад би найз Э, М , А нарын хамт Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн урд байрлах саадны сүүдвэрчинд суугаад байж байхад О над руу залгаад хаана байна гээд бид нар дээр 23 цаг 50 минутын үед хүрээд ирсэн. Тэгээд би ойрхон ахтайгаа уулзчихаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд гэрлэн дохионы хажууд ах Ариунбаатартай уулзаад буцаад ирсэн чинь хуучин тээвэр зохицуулалт байсан байрны гадаа цагдаа, эмнэлгийн машин ирсэн байсан. Сүүдрэвчинд А Э 2 байсан тэр хоёроос юу болсон  талаар асуусан чинь хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн хашхирч гарч ирээд гүйж байгаад унаад өгсөн тэгээд О, М 2 үзэх гээд явсан гэж хэлсэн. Тэгээд А нимгэн хувцастай гээд гэр лүүгээ явсан. Надад өөр харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/,

 

        9.  Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Би 2021 оны 11 дугаар сарын 13-ны орой аймгийн спорт хороонд тэмцээн үзэж байгаад 23 цагийн үед спорт хорооноос гараад найз охиноо гэрт нь хүргэж өгөөд найз Н рүү залгасан чинь М, А, Э бид 4 Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн урд байрлах саадны сүүдрэвчид байна гэж хэлсэн. Тэгээд би тэд нар дээр 23 цаг 50 минутын үед очсон байх  бид нар уулзаад нээх удаагүй 30 орчим минут болсон байхаа хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн аллаа ш дээ гээд хашхираад гараад ирсэн. Тэр эмэгтэй хүний араас нэг хүн хөөж  байгаа бололтой хүний сүүдэр  цонхоор нь харагдсан тэгээд  нөгөө эмэгтэй нь хашхираад байшингаас гарч ирээд колонк чиглэж гүйгээд нэг их хол яваагүй унаад өгсөн харин араас нь хөөж байсан хүн байшингаас гарч ирээгүй хаалгаа хаагаад буцаад цаашаа явсан.  Тэгээд нөгөө эмэгтэй босож ирэхгүй байхаар нь би эмнэлэг дуудаарай гэж хэлчихээд   найз Мтой хамт очиж үзье гээд нөгөө газар унасан эмэгтэй дээр яваад очсон чинь эмэгтэй хүн зүүн урд чиг рүү харсан байдалтай хэл нь амнаасаа цухуйсан, доошоо хараад унасан байсан. Гар хөл нь цус болсон байдалтай доороос нь их хэмжээний цус гарсан байсан яг хаанаа хэд хутгалуулсан талаар нь хараагүй тухайн үедээ цус их гарсан байхаар нь хутгалуулсан байна гэж бодсон.  Тэгээд би ойртоод сонссон чинь амьсгаатай байсан юм яриагүй. Тэгээд хажууд нь байж байсан чинь газар унасан эмэгтэйн гүйж гарч ирсэн байшингаас дахиад эмэгтэй хүн хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь М бид 2 нөгөө байшин руу орсон хаалга нь түгжээгүй байсан. Хаалга нээсэн чинь гэрэлгүй байхаар нь утасны гэрэл асаагаад юу болоод байна гэсэн чинь хүн хариу өгөөгүй. Тухайн байшин нь хувцас зардаг бололтой баахан хувцас өлгөөтэй байсан. Би Мийн хамт цааш яваад зүүн тийш харсан хаалгатай ариун цэврийн өрөөг шалгасан чинь юм байгаагүй баруун ханыг дагаад хойш явсан чинь урагшаа харсан байдалтай хаалгагүй өрөө байхаар хаалган дээр нь очоод утасны гэрэл тусгасан чинь хойшоо харсан байдалтай эмэгтэй хүн намайг хүлсэн байна гээд хашхираад хэвтэж байсан. Газраар цус болсон байхаар хутгалуулсан байх гэж бодоод айгаад ойртож чадаагүй байшингаас гараад ирсэн чинь эмнэлэг ирээд нөгөө гадаа унасан эмэгтэй нь хажууд зогсож байсан бууж ирээд гадаа унасан эмэгтэйг үзээд насилкан дээр өргөж тавиад байж байхад эргүүлийн цагдаа ирсэн. Би эмч цагдаа хоёрт байшин дотор бас хутгалуулсан хүн байна гэж хэлээд М бид 2 цагдааг дагаж ороод хаана байгааг нь зааж өгсөн. Цагдаа нар нөгөө эмэгтэйгээс юу болсон бэ хэнд хутгалуулсан бэ гэсэн чинь гараад зугтаачихсан гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Араас эмч орж ирж үзээд нөгөө гадаа унасан эмэгтэй хүний бие муу байна гээд яараад яваад өгсөн 2 цагдаа байшин дотор байсан эмэгтэйг өргөж гаргаад машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 107-108 дугаар хуудас/,

 

          10. Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сургагч ахлагч Су.Гантулгын хамт Сүмбэр сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед байх Сүмбэр 10-аас Сүмбэр сумын 1 дүгээр баг хуучин авто тээврийн урд талбайд 2 эмэгтэй хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирж яаралтай явж очсон.  Очиход эмнэлгийн машин ирсэн байсан бөгөөд эмнэлгийн машины хажууд нэг эмэгтэй хүн ухаангүй байгаа бололтой насилкан дээр гаргаж байсан тэгээд би Су.Гантулгыг дагаад хуучин авто тээврийн төв байсан байшин руу орсон ороход хүн явдаг хэсгээр нь цус болсон байсан. Цаашаа явж арын өрөө рүү ороход гэрэлгүй байсан утасны гэрэл асаагаад харахад эмэгтэй хүн хөлөө хүлүүлсэн байдалтай 2 гараа цээжиндээ авсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан.  Ойр хавиар нь болон тус эмэгтэйн доогуур нил цус болсон байсан бас хар цамцтай байсан бөгөөд нуруун дээр нь цус болсон бололтой зүйл харагдаж байсан. Тэгээд сургагч ахлагч С.У хөлийнх нь хүлээсийг тайлаад байж байхад эмч орж ирээд үзээд байж байсан чинь эмнэлгийн жолооч араас нь орж ирээд гадаа байгаа хүн болохоо байлаа гээд сандраад бид хоёрыг наад хүнээ араас аваад ирээч гэж хэлээд яараад гараад явсан.  Тэгээд сургагч ахлагч С.У нөгөө эмэгтэйгээс юу болсон юм бэ гээд асуусан чинь нуруунд хутгалсан цээжинд хутгалаад цонхоор гараад зугтаасан гэж хэлсэн тэгээд бид 2 тус эмэгтэйг түшиж гаргаад машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэг явж байхдаа хэнд хутгалуулсан талаар нь сургагч ахлагч С.У асуусан чинь Б хутгалсан гэсэн бүтэн нэрийг нь хэл дээ гэсэн чинь Э  хутгалсан гэж хэлсэн ёолоод өөр юм ярьж чадахгүй байсан. Тэгээд тэр эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгчихөөд бид 2 буцаад Эыг хайгаад явж байтал Хас дэлгүүрийн баруун талд 1 хүн явж байгааг хараад очтол Э мөн байсан. Хаачих гэж байгаа юм гэтэл шагийн Отгоогийнд очих гэж байна гэж хэлээд чанх хойд зүг рүү зугтаахаар нь С.У араас нь гүйсэн би машинаас гав аваад араас нь хөөгөөд гүйцэж очтол С.У дээгүүрх хүрмээ тайлаад барьсан байсан. Тэгээд Э нь эргэж харсан эргэж харахдаа гартаа хутга барьсан байхаар нь бид 2 хутгаа хая гэсэн чинь хаяхгүй бид 2 луу алхаж байгаад гэнэт зогсоод барьж байсан хутгаараа цээжин тус газраа бөгтийж байгаад дүрчихсэн. Тэгээд бид 2 луу гараа алдлаад алхаж байгаад сөхрөөд суусан. Тэгээд сургагч ахлагч С.У эмнэлэг дуудсан.  Удалгүй эмнэлгийн машин ирээд зогссон чинь машины дугуй руу Эрдэнбаатар өөрөө хутгаа сугалаад шидчихсэн. Тэгээд эмнэлэг аваад явсан. Сургагч ахлагч С.У хамт явсан. Эыг эмнэлгийн машин ирэх хүртэл сургагч ахлагч С.У түшиж байгаад чамд өчнөөн амьдрал байгаа ш дээ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь өөрийгөө юу гэхээр нь өөрийгөө яах вэ? тэр 2 хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чинь алъя гэж тэгсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,

 

          11. Насанд хүрээгүй гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай сургуулийн тэмцээн болоод 23 цагийн үед дуусаад би найз М, Н, А нарын хамт Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн урд байрлах саадны сүүдрэвчинд суугаад байж байхад О Н рүү залгаад хаана байна гээд бид нар дээр 23 цаг 50 минутын үед хүрээд ирсэн. О ирээд 30 орчим минут болсон байх, хуучин тээвэр зохицуулалт байсан байрнаас эмэгтэй хүн аллаа ш дээ гээд хашхираад гараад ирсэн тэр эмэгтэй хүний араас нэг хүн хөөж  байгаа бололтой хүний сүүдэр  цонхоор нь харагдсан тэгээд  нөгөө эмэгтэй нь хашхираад байшингаас гарч ирээд колонк чиглэж гүйгээд нэг их хол яваагүй унаад өгсөн. Харин араас нь хөөж байсан хүн байшингаас гарч ирээгүй хаалгаа хаагаад буцаад цаашаа явсан.  Тэгээд нөгөө эмэгтэй босож ирэхгүй байхаар нь О М А  бид  нар хамт очиж үзье гээд нөгөө газар унасан эмэгтэй дээр яваад очсон чинь эмэгтэй хүн зүүн урд чиг рүү харсан байдалтай хэл нь  амнаасаа цухуйсан доошоо хараад унасан байсан. Гар хөл нь цус болсон байдалтай доороос нь их хэмжээний цус гарсан байсан хөл нүцгэн гуталгүй байсан. О А бид 2 нэг их ойртоогүй холоос харж байсан. Тэгээд О А бид хоёрыг эмнэлэг дууд гэсэн эмнэлгийн машин саадны баруун талд харагдахаар нь А бид 2 гүйж очоод эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд буцаад сааданд иртэл цагдаагийн машин ирж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/,

 

12. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь  манай эхнэр Г залгаад Нынд байна ирээд аваач гэсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Нынхаас очиж авах гээд очиход Н, А, манай эхнэр Г нар байж байсан. Тэгээд би эхнэрээ аваад харьсан. Эхнэрээ гэрт үлдээчихээд ажил руугаа явж ажлаа хийж байгаад 21 цагийн үед хоолоо идэх гээд гэртээ харихад манай эхнэр Г, Н, Э нар “Тайга” нэртэй архи ууж байсан, А манайд унтаж байсан. Тэгээд би тэр архинаас нь Эт аягалаад өгтөл Э уучихсан чинь Н уурлаад хэрэлдээд муу архичин гээд Эыг элдвээр хараагаад байхаар нь би та нар гэрт битгий хэрэлдээд бай гэтэл нэг хэсэг гайгүй болсон. Тэгээд Э гэрээс гараад явсан. Эхнэр бид 2 манай ажил руу явах гээд гэрээс гарахад Э “Тулга” цайны газрын гадаа сууж байгаа харагдсан. Тэгээд ажил дээр очоод нэг их удалгүй гэртээ ирээд байж байсан чинь Н 1 шил 0,75 литрийн  “Хараа” нэртэй архи гаргаж ирээд ууж эхэлж байсан чинь  Э гаднаас ороод ирсэн. Тэгээд бас л нэг нэгнийгээ хардаад байгаа бололтой хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би тэд нарт та нарт битгий хэрэлдээд байгаарай гэж хэлчихээд 23 цаг өнгөрч байхад гэрээс гараад ажил руу явсан. Тэрнээс хойш юу болсоныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 117 дугаар хуудас/

 

13. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18 цаг өнгөрч байхад Н эгч над руу залгаад ирж хоол ид гэсэн. Тухайн үед ажилтай байсан учир орой 21 цаг өнгөрч байхад Нын ажиллуулдаг комиссын барааны дэлгүүрт очиход Н, талийгаач Н, өөр 3 эмэгтэй байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэндээ хоол идээд юм ярьж сууж байгаад 1 шил архи уусан ямар нэртэй архи байсныг нь мэдэхгүй байна. Би машинтай явж байгаа гээд архи уугаагүй. Тэгээд би маргааш ажилтай явлаа гэхэд Тэрэгт рүү хамтран амьдрагч Эт хоол хүргээд өгье гэсэн. Тэгээд бид нар 22 цаг өнгөрч байхад бөөндөө миний машинд суугаад Тэрэгт рүү явсан замаараа талийгаач Н эгч бас нэг газарт хоол өгсөн. Тэрэгтэд очоод нэг газар орсон чинь нэг намхан бор залуу байсан тэр залууг Нын нөхөр Э гэж байсан.  Тэнд хоол ундаа өгөөд Н эгч нэг шил архи гаргаж ирээд тэд нар нэг нэг татсан байх. Э нь архи уугаагүй байх очиход эрүүл байсан. Тэгээд тэнд нь хүн ирлээ гээд бид нар яараад гарсан тэндээсээ гараад буцаад Нын гэрт ирээд байж байгаад би гэр лүүгээ очиж хүүхдүүдээ унтуулчихаад  буцаад Нынд ирсэн чинь талийгаач Н явчихсан байсан.  Тэгээд би тэнд удаагүй явлаа гээд гарсан надтай хамт нэг настай эгч хамт гараад би гэрт нь хүргэж өгчихөөд харьсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 119 дүгээр хуудас/

 

14. Гэрч Б.Цмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би С.Этай 2018 оноос эхэлж Говьсүмбэр аймгийн Төмөр замын цахилгаан станцад хамтран ажиллаж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой би Чойрын төв дээр ажилтай байгаад 21 цагийн алдад эхнэр хүүхдүүд болон эхнэрийн ах Энх-Амгалангийн хамт Тэрэгтэд байх худгийн байранд очсон. Очихоосоо өмнө Э ахтай яриад гал түлчихээрэй гэж хэлсэн. Тэгээд ирэхэд Э ах ганцаараа байсан, архи уусан эсэхийг нь мэдэхгүй гайгүй байх шиг байсан. Тэгээд байж байтал Э ах утсаар ярьж байгаад Н эгч чинь дуудаад байна төв явах ажилтай болчихлоо намайг хүргээд өгчих гэсэн. Тэгээд би 21 цаг өнгөрч байхад хуучин тээвэр зохицуулалтын байр буюу Н эгчийн гэрт хүргэж өгсөн. Н эгч гэртээ байсан эсэхийг мэдэхгүй байна би тэнд буулгаж үлдээгээд буцаад явсан. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 121 дүгээр хуудас/

 

             15. Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурай эгч Нын төрсөн өдөр болоод Нын амьдардаг хуучин авто тээврийн байр буюу одоо комиссын дэлгүүр ажиллуулж байгаа байранд Н, У.Ц, талийгаач А.Н нарын хамт тэмдэглэсэн юм. Тэгээд бид нар 1 шил Эдэн нэртэй архи хувааж уусан. Талийгаач архи уудаггүй учир архи уугаагүй, Б машин барьж байгаа гээд архи уугаагүй... Тэгээд орой 19 цагийн үед ирж хоол ид гээд Д.Н эгчийг дуудсан тэгсэн чинь нэг их удалгүй А эгчийн хамт манайд ирсэн. Д.Н эгч гайгүй байгаа бололтой хоол идээд нэг шил 0,75 граммын “Тайга” нэртэй архи гаргаж ирээд бид 2 уугаад байж байхад 21 цаг өнгөрч байхад С.Э гаднаас архи уусан бололтой согтуу орж ирсэн гэхдээ их бол согтуу байгаагүй. Яг араас нь манай нөхөр О хоолоо идэх гэж орж ирсэн. Тэгээд С.Эт архи аягалж өгсөн чинь уучихсан тэгсэн чинь Д.Н эгч өгсөн болгоныг уугаад муу архичин гээд тэр 2 хэрэлдээд эхэлсэн. Ер нь Д.Н эгч С.Э нар хэрүүл хийхээрээ Д.Н эгч С.Эыг байнга элдвээр хараагаад байдаг юм. Д.Н эгч талийгаач А.Н эгч рүү залгаад энэ С.Э чинь зодоод байна та хүрээд ир гээд дуудсан тэгтэл С.Э гэрээс гараад явчихсан. Тэгээд байж байсан чинь гаднаас талийгаач А.Н эгч 22 цаг өнгөрч байхад ирсэн. Араас нь С.Э орж ирсэн. Тэгээд дахиад л Д.Н С.Э нар хэрэлдээд эхэлсэн. С.Э нь Д.Н эгчийн цээжин дээр хөхөрсөн байсныг харчихаад энийгээ хэндээ шимүүлсэн юм гээд хэрэлдээд байгаа бололтой байсан би тэр үед нэлээд согтсон байсан учир сайн санахгүй байгаа нэг мэдсэн чинь талийгаач Н Э 2 гэрийн гадаа байж байхаар нь би цагдаа руу залгаад дуудлага өгөөд хаягаа хэлж амжаагүй байсан чинь Н дуудлага өгч хэрэггүй гээд утас салгасан. Тэгээд Н Эт хандаад чи амиа хорлох гэж байгаа бол Шоокоо дээрээ очоорой гээд дахиад хэрэлдээд байж байсан чинь Эын дүү гээд нэг охин ирээд С.Эыг аваад явсан. Тэгээд бид 3 гэртээ ороод нэг их удаагүй 23 цаг өнгөрч байхад байхаа С.Э буцаад ороод ирсэн. Орж ирээд Д.Н эгчийг авч явна гээд хувцаснаас нь чангаагаад зууралдаж байтал Д.Н эгчийн өмд нь тайлагдсан тэгсэн чинь талийгаач С.Эыг миний дүү боль гээд гэрээс аваад гараад явсан. Тэр хооронд Д.Н би харилаа гээд гараад явсан. Удалгүй хашхичих чимээ гараад би гараад очсон чинь Д.Н эгч хөлөө жийгээд суучихсан С.Э хамт явъя гээд гуйгаад байгаа бололтой түлхүүр асуугаад байсан. Талийгаач А.Н эгч болио гээд хажууд нь зогсож байсан. Тэр үед Д.Н эгч надад нууцаар түлхүүрээ өгсөн. Тэгээд болихгүй байхаар нь би түлхүүр надад байна гээд тэд нарыг гэр лүү оруулсан. Гэрт ороод дахиад хэрэлдэж муудаад Д.Н эгч С.Эыг чи зайлаа тэр янханууд дээрээ оч танай ээж чинь хулгайч янхан, дүү чинь янхан гэх мэтээр муухай хараагаад байсан чинь С.Э гэнэт уурлаад манай гэрт гал түлэх гэж бэлдсэн байсан модыг зуухны урдаас аваад Д.Н эгчийг зодоод байсан Д.Н эгч гараараа толгойгоо хамгаалаад байсан. С.Э нэлээд хэд цохих шиг болсон яг хаана хаана цохисон эсэхийг нь хараагүй тэгээд талийгаач А.Н эгч бид 2  салгах гээд дундуур ороод арай гэж салгасан чинь С.Э эргэж хараад намайг барьж байсан модоороо 2 удаа шилэн хүзүү хэсэгт цохичихоод гэрээс гараад явчихсан. Тэгээд гараад явчихлаар нь би дахиж цагдаа руу залгаад дуудлага өгөөд гэрийн хаягаа хэлсэн.  Талийгаач А.Н эгч бас болиулах гэж байгаад модонд хэд хэд цохиулсан байж магадгүй. Тэгээд байж байгаад 00 цагийн үд Н, талийгаач А.Н нар манайхаас гэртээ харилаа гээд гараад явсан...гэх мэдүүлэг” /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

             16. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан юм. Тэр шөнө буюу 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын үед Оргил-Ундраа дэлгүүрийн баруун талд айлд дуудлагаар очоод гарч ирсэн чинь хэдэн хүүхдүүд эмнэлгийн машин дээр ирчихсэн энд хутгалуулсан хүн байна ухаан алдсан байсан гэсний дагуу яаралтай хүүхдүүдээр заалгаад очиход хуучнаар авто тээврийн төв байсан байрны гадаа ертөнцийн зүгээр зүүн урагш  харсан байрлалтай түрүүлгээ буюу доош харсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд үзлэг хийхэд амин үзүүлэлт тодорхойлох боломжгүй тодорхойлогдохгүй, зүрхний цохилт бүдэг, амьсгалын тоо цөөрсөн хүүхэн хараа өргөссөн байдалтай цээжний баруун талд 2-р хавирга хавьцаа хутгалуулсан 2 шархтай байсан.  Мөн тухайн хүн ухаангүй буюу биеийн байдал нь нэн хүнд байдалтай байсан тэгээд тэр хүнийг үзэж байх хооронд цагдаа нар ирсэн тэгсэн тэнд байсан хүүхдүүд байшин дотор бас хутгалуулсан хүн байгаа гээд цагдаа нарыг дагуулаад орсон. Тэгээд намайг дуудсан байшинд ороход  цээжний зүүн талдаа болон баруун далны уушгины харалдаа 1 удаа хутгалуулсан шархтай эмэгтэй хүн хөл нь хүлээтэй доошоо харсан байдалтай байсан. Цагдаа нар хүлээсийг нь тайлсан. Тэр эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байсан боловч өөрийнх нь ухаан санаа хэвийн өөрийгөө хянах чадвартай байсан тул цагдаа нарыг эмнэлэгт хүргэж өгөөрэй гэж хэлчихээд гадаа ухаангүй байсан эмэгтэй хүндрээд байсан тул яаралтайгаар эмнэлэг рүү түрүүлээд явсан. Тэгээд гадаа байсан эмэгтэйг эмнэлгийн машинд хэвтүүлээд эмнэлэг явах хоорондоо зүрх судасны сэхээн амьдруулалт буюу зүрхэнд иллэг хийж амьсгал өгсөн хэдий ч амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сэргээгүй эмнэлэг дээр ирээд мөн адил үргэлжлүүлэн сэхээн амьдруулалт хийсэн боловч сэргээгүй 00 цаг 45 минутад  нас барсан.  Тухайн эмэгтэй нь цээжний нэвт шархтай үүнээсээ болоод уушгины үйл ажиллагаа бүрэн алдагдаж нас барсан гэж үзэж байгаа. Нас барсан эмэгтэйг эмнэлэгт авчираад үзэж байхад зүүн гарын бугуй нь нэвт хутгалуулсан шархтай байсан нь харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

 

           17. Гэрч Ж.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ. Манай хүү Э нь Н гэх эмэгтэйтэй 2018 оноос эхэлж хамт амьдарч байгаа. Н манайхаар ирэн очин байсан, жаахан харьцаа муутай ямар нэгэн юм болвол Эыг байнга харааж загнадаг байсан. Би хүн амьдрах гэж байхад гэж бодоод юм хэлж байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нын төрсөн өдөр болох юм гэж Э надад хэлж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай хүү Э ажилтай байж байгаад 16 цагийн үед байх гэртээ орж ирж усанд орчихоод гараад явсан надад ямар нэг юм хэлээгүй. Тэгээд тэр өдрөө холбоо бариагүй маргааш нь манай бага охин Эрдэнэцэцэг орж ирээд Б ах хүн алсан байна гэж хэлсэн. Манай хүү Э нь миний 3 дахь хүүхэд байгаа юм. Бага Н нөхөр бид хоёрын гар дээр хүмүүжиж 1991 онд Сүмбэр сумын 1-р сургуульд элсэн орж 1998 онд сургуулиасаа гарсан. 2001 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид алба хааж 2002 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд 2003 онд Төмөр замын дээд сургуулийн цахилгаанчны курсэд суралцан төгсөж 2003 оны 03 дугаар сарын 24-нөөс Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн 2-р ангийн Чойр шугам сүлжээний хэсэгт цахилгаанчнаар тасралтгүй 18 жил гаран тогтвор суурьшилтай ажилласан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 133 дугаар хуудас/

 

         18. Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Би талийгаач эхнэртэйгээ хамт амьдраад 17 жил болж байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа бол байхгүй. Дундаасаа хүүхэд байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилтай байж байгаад талийгаач бид 2 дээр байдаг охины хүүхэдтэйгээ уулзаагүй удсан байсан юм. Тэгээд орой хүргэнийхээрээ ороод хүүхдээ аваад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би тэр орой 20 цагаас ажилтай байсан учир ажилдаа явсан гэрт талийгаач эхнэр маань хүү Чинхүслэн, Б эхнэр нь болох Мөрөн бас дүү нь, Бийн хадам ээж нь бас ирсэн байсан тэд нар гэрт үлдсэн. Би ажил дээрээ очоод 21 цаг өнгөрч байхад талийгаачтайгаа утсаар ярьсан чинь хүү Чинхүслэнгийн хичээлийг хийлгээд унтуулчихлаа би одоо амарлаа гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш би холбогдоогүй. Байж байгаад шөнө 02 цагийн үед эмнэлгээс залгаад эхнэр чинь нас барчихлаа яаралтай ирээрэй гэсэн. Тэгээд би охин Баярмаа хүү Б 2 луу залгаж хэлээд эмнэлэг дээр ирсэн тэгээд би эмнэлэг рүү ороод харахад зүүн гарын бугуйнаас нь цус гарсан, цээжний баруун дээд хэсэгт хутгалагдсан 2 шарх харагдсан. Бас нүүр ам гар хуруу нь нэл шороо болсон байдалтай байсан. Д.Н С.Э нарыг хамт амьдарч байгаа гэж манай талийгаач надад хэлж байсан тэгээд тэр 2 архи уугаад муудсан сайдсан гээд заримдаа надад  ярьж байсан. Гэхдээ нэг их сүртэй юм ярьж байгаагүй энэ зунаас  эхлээд Д.Нтай найз нөхдүүд гээд яваад байх  болсон...

Баруун гуяны хэсэгт хөхөрсөн байсан. Нас барахаасаа 5-6 хоногийн өмнө байхаа  ус авч байгаад унаад өвдөгөө шалбалчихлаа гэж хэлж хэлээд харуулж байсан өвдөг нь шалбарсан харагдаж байсан. Өөр юм харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 135-136 дугаар хуудас/,

 

         19. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Би С.Э гэж танина Чойрт зөндөө харж уулзаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн цагдаа Тулгын  хамт Сүмбэр сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр 4-5 дуудлагад очиж ажилласан.  Тэр өдөр 23 цаг 50 минутын үед Сүмбэр 10-с ахлагч Шинэбаяр миний дугаар луу залгаад Сангийн аж ахуйн 6 байшингийн худгийн хойно дуудлага ирээд байна, өмнө нь бас энэ дугаараас дуудлага ирээд хаягаа хэлээгүй тасалсан тус дугаар луу эргээд залгахад утсаа авчихаад шуугилдаад байсан хаягаа хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд Сангийн аж ахуйн 6  байшингийн хойно ногоон хашааны гадаа ирэхэд нэг эмэгтэй гарч ирсэн тэр эмэгтэйн хамт гэрт ороход баруун орон дээр нэг эмэгтэй унтаж байсан, талийгаач А.Н, Д.Н нар гэрт байсан. Юу болсон талаар асуухад С.Э миний толгой руу модоор цохичихоод амиа хорлоно гэж хэлчихээд гараад зугтаасан гэж хэлэхээр нь Эыг дахиж ирвэл мэдэгдээрэй, бид нар Эыг хайж байя гээд гараад явсан.Тэгээд гадуур Эыг хайгаад явж байтал 00 цаг 30 минутын үед байхаа Сүмбэр 10-аас хуучин тээвэр зохицуулалтын байрны гадаа хүн хутгалуулсан юм шиг байна яаралтай очоорой гэж хэлсэн. Тэгээд яваад очиход хуучин тээвэр зохицуулалтын байр байсан байшингийн гадаа эмнэлгийн машин ирсэн байсан бөгөөд эмнэлгийн машины хажууд нэг эмэгтэй хүн ухаангүй байгаа бололтой насилкан дээр гаргаж байсан. Тэр үед нэг хүүхэд энэ байшин дотор бас нэг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд хуучин авто тээврийн төв байсан байшин руу ороход хүн явдаг хэсгээр нь цус болсон байсан, цаашаа явж арын өрөө рүү ороход гэрэлгүй байсан. Утасны гэрэл асаагаад харахад Д.Н хөлөө хүлүүлсэн байдалтай 2 гараа цээжиндээ авсан байдалтай нэлээд согтуу бололтой доошоо хараад хэвтэж байсан.  Ойр хавиар нь болон доогуур нь нэл цус болсон байсан, бас хар цамцтай байсан бөгөөд нуруун дээр нь цус болсон бололтой зүйл харагдаж байсан. Тэгээд би хөлнийх нь хүлээсийг тайлаад байж байхад эмч орж ирээд үзэж байсан чинь эмнэлгийн жолооч араас нь орж ирээд гадаа байгаа хүн болохоо байлаа гэж сандраад бид хоёрыг наад хүнээ араас аваад ирээч гэж хэлээд эмч нь яараад гараад явсан. Тэгээд би Д.Наас юу болсон юм бэ гээд асуусан чинь С.Э нуруу цээжинд хутгалаад цонхоор гараад зугтаасан гэж хэлсэн. Тэр өрөөнийх нь баруун тал руу харсан цонх нь нээлттэй байсан. Тэгээд бид 2 тэр эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгөөд Эыг хайхаар явсан. Хайж яваад Төмөр замд байрлах Хас дэлгүүрийн баруун талд нэг хүн явж байгааг хараад зогсоод харсан чинь С.Э мөн байсан. Хаачиж яваа юм  гэтэл шагийн Отгоогийнд очиж архи авах гээд явж байна гэсэн. Тухайн үед Э зүүн гартаа хутга үзүүрийг нь дээш харуулж ханцуйдаа хийгээд бариулаас нь барьсан байгаа харагдсан. Тэгээд чанх хойд зүг рүү засмал зам гараад шороон замаар зугтаахаар нь би араас нь хөөсөн. Гартаа хутгатай байсан болохоор нь хүрмээрээ дарж авна гэж бодоод гүйж байхдаа гадуур хүрмээ тайлаад шидсэн чинь хүрээгүй. Тэгээд л С.Э эргэж хараад зогссон. Эргэж харахдаа гартаа хутга барьсан байхаар нь бид 2 хутгаа хая гэсэн чинь хаяхгүй бид 2 луу алхаж байгаад гэнэт зогсоод барьж байсан хутгаараа цээжин тус газраа дүрчихсэн. Тэгээд бид 2 луу гараа алдлаад алхаж байгаад сөхрөөд суухаар нь би очоод түшиж байгаад олон нийтийн цагдаа Тулгыг бичлэг хий гэж хэлээд эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлгийн машин ирж байгаа харагдахад С.Э өөрөө хутгаа сугалаад шидчихсэн. Тэгээд эмнэлгийн машин ирээд би  хамт эмнэлэг явсан. Эмнэлгийн машинд явж байхдаа С.Э нь би өөрийгөө алчихъя гэж бодсон чадсангүй баригдчихлаа гэж ярьж байсан. Бас эмнэлэг дуудаад хүлээж байхдаа чи яаж байгаа юм бэ гэсэн чинь “өөрийгөө юу” гэсэн тэгэхээр нь өөрийгөө яах вэ хүн яаж байгаа юм бэ гэсэн чинь алъя гэж бодсон юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

 

          20. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тэмцээнтэй байж байгаад орой гэртээ байж байсан чинь 22 цаг 43 минутанд манай ах С.Э над руу залгаад архи уусан бололтой ах нь үхмээр байна Д.Н гэж хүн ахыг нь маш ихээр  доромжлоод байна. Ахыгаа үхсэн хойно Д.Наас миний амийг нэхээрэй гээд байсан тэгэхээр нь би та хаана байгаа юм бэ очоод авья гэсэн чинь ах утсаа салгасан. Тэгээд ахдаа санаа зовоод Нын амьдардаг хуучин тээвэр зохицуулалтын байранд ирсэн чинь цоожтой байсан. Сангийн аж ахуйн 6 байшин хавьцаа манай ах Эын дуу гарахаар нь тэр газар яваад очсон чинь Д.Н согтуу байдалтай  манай ах С.Этай хэрэлдээд манай ээжийг хулгайч, намайг янхан эцэггүй хүүхэдтэй, чи өөрөө алуурчин Шоко дээрээ оч гээд элдвээр хэлээд зогсож байсан. Хажууд нь Г бас талийгаач А.Н нар байсан. Тэгэж байгаад би арай гэж ахыг аваад гэр лүү явсан. Явж байгаад 23 цаг өнгөрч байсан байх яг цагийг нь санахгүй байна төмөр замын геологийн заалны хажуухнаас манай ах намайг чи гэртээ харь ах нь ингээд ээж дээр очиж амарлаа гэж хэлээд бид 2 салсан. Тэгээд ахыг хаашаа явсан эсэхийг нь мэдэхгүй би гэртээ хариад амарсан маргааш өглөө нь эмнэлэг дээр ирээд юу болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 141-142 дугаар хуудас/,

Дахин өгсөн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “...С.Э нь ихэнхдээ манайд буюу Сүмбэр сумын 1 дүгээр баг, 123-8 тоотод амьдардаг байсан. Заримдаа Д.Нын гэр буюу комиссийн барааны дэлгүүрт байна гээд яваад өгдөг байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,

 

         21. Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2021 оны 11 сарын 13-ны өдөр ерөнхий жижүүр дэслэгч А.Эрдэнэхүүгийн хамт жижүүрт гарч байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтсийн 7054102 дугаарын утсанд нэг эрэгтэй хүн залгаад манай эхнэр хөөгөөд байна би амиа хорлолоо гэх зэргээр яриад байсан хаана юм бэ гээд хаяг асуусан чинь хаяг, нэрээ хэлээгүй утсаа салгасан. Залгасан дугаар луу нь 3 удаа залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд тэрнээс 30 орчим минутын дараа байх нэг эмэгтэй залгаад Сангийн аж ахуйн 6 байшинд манай гэрт эхнэр нөхөр 2 согтуу муудалцаад байна гээд нэр хаягаа хэлээгүй утсаа салгасан. Тэгээд би тэр дугаар луу нь эргэж залгаад хаягийг нь асуусан чинь Сангийн аж ахуйн 6 байшингийн худгийн хойно гэж тайлбарласан. Тэгээд би тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан сургагч ахлагч С.Уд Сангийн аж ахуйн 6  байшингийн худгийн хойно айлд согтуу эхнэр нөхөр 2 муудаад  байна гэж байна яаралтай явж очоорой гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минутын дараа сургагч ахлагч С.У эргэж залгаад тухайн дуудлагад очиж хүмүүстэй нь уулзлаа эрэгтэй нь гараад явсан байна С.Э гэж залуу эхнэр Д.Нтай муудсан юм байна. С.Э нь байхгүй гараад зугтаасан гэж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний  00 цаг 20 минутын үед 7054102 дугаарын утсанд хуучин тээвэр зохицуулалтын байрын гадаа 2 эмэгтэй хүн хутгалуулсан юм шиг хэвтээд байна гэж дуудлага ирсэн. Тэгээд би эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан сургагч ахлагч С.Уд мэдэгдээд жижүүрийн мөрдөгчид мэдэгдэж тухайн өдрийн хэргийн газрын багийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 144 дүгээр хуудас/,

 

          22. Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Би талийгаач найзыгаа өөд болохоос нь өмнө 3 хоногийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзсан юм. Тэр өдөр төмөр замд манай охиноор хумсаа янзлуулсан юм. Тэгэхэд нь би хамт байж таараад гарыг нь харсан чинь зүүн гарын бугуй хэсэг нь бага зэрэг зулгарсан юм шиг гарын алга нь нидрэгдсэн юм шиг харагдахаар нь энэ яасан юм бэ? гэсэн чинь инээгээд найз нь түлээгээ оруулж байгаа уначихсан юмаа унаснаасаа болоод миний гуя хүртэл хөхөрсөн гээд гуяа харуулаад бид нар ч хөгширч дээ гээд инээж байсан. Намайг харахад баруун гуяны гадар хэсэгт нь гарын алганы хэмжээний хөхөрсөн байсан. Тэгээд хумсаа янзлуулж дуусаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 156 дугаар хуудас/,

 

         23. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Талийгаач А.Н маань манай хамгийн том охин байсан юм. 1990 оны хавьцаа Ж гэх хүнтэй гэр бүл болж  хүү, охин 2 төрүүлсэн юм. Сүүлд Б гэж хүнтэй ханилсан байсан дундаасаа хүүхэдгүй. Талийгаач охин маань нас барахаасаа хэд хоногийн өмнө манай гэрт найз нь гэх Д.Нтай орж ирсэн юм. Манайд ирээд өмд зузаадаад байна гээд нимгэхэн өмд манайхаас авч өмссөн юм. Тэгээд өмдөө сольж байхдаа баруун хөлнийх нь гуян дээр хөх болсон байгааг харуулаад энийг хардаа би ойчоод ийм болчихсон гээд харуулж байсан нэлээд том хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл учраагүй надад юм хэлээгүй. Тэгээд Д.Нынх нь утас дуугараад тэр 2 гараад явсан. Би тэрнээс хойш охинтойгоо уулзаагүй 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед манай хүүхдүүд ирж надад талийгаач охиныг минь хүнд хутгалуулаад өөд болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161 дүгээр хуудас/,

 

24. Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Намайг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуулийн багшаар ажиллаж байхад манай сургуулийн Мандахсайхан багшийн анги тараад тухайн үед миний дааж байсан 7а ангид Э гэх жижигхэн, үг дуу цөөтэй, даруухан хүүхэд орж ирж байсан. Тэгээд 8-р ангид ордог жилээ сургуульдаа ирэхээ болиод сургуулиасаа гарсан. Сурч байх хугацаандаа ямар нэг асуудал гаргаж байгаагүй, хичээлдээ тийм сайн байгаагүй ч үймүүлдэггүй ямар нэгэн гаж зан гаргадаггүй байсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 150 дугаар хуудас/

 

25. Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед жижүүр эмч Анугийн хамт Оргил-Ундраа дэлгүүрийн арын айлд дуудлагаар очоод эмч тэр айл руу ороод явсан. Тэгээд байж байтал машин дээр 2 хүүхэд гүйж ирээд тэнд гээд төвийн Петровисын колонк руу заагаад нэг хүн уначихаад босохгүй байна гэж хэлсэн. Удалгүй эмч гарч ирээд би хашааны урдуур тойроод очсон чинь хуучнаар авто тээврийн төв байсан байрны гадаа ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байрлалтай доошоо харсан байдалтай эмэгтэй хүн хэвтэж байсан. Эмч бууж үзээд би машины араас насилкаа аваад буусан. Би тухайн эмэгтэйг дээш нь харуулсан чинь ямар ч байсан нэг амьсгал авах шиг болсон. Энд тэндээ цус болсон, хаа хаанаа ямар шархтай нь харагдахгүй, гуталгүй байсан. Тэгээд эмч үзлэг хийгээд насилкан дээр тавиад машинд оруулахад цагдаа нар ирсэн. Гэтэл тэнд байсан хүүхдүүд байшин дотор бас хутгалуулсан хүн байгаа гээд цагдаа нарыг дагуулаад орсон. Тэгээд би машинаа эргүүлж зогсоогоод машинд байгаа эмэгтэй хүн муу байсан учир эмчид энэ хүн болохоо байлаа гэж дуудаад яаралтай эмнэлэг дээр ирсэн. Тэгээд насилктай хүнээ 103 руу оруулж өгчихөөд эмч Н дуудах гээд машиндаа суусан чинь цагдаагийн машин ирээд 1 хүн оруулж байсан. Тэгээд би спорт хорооны гаднаас эмч Н аваад буцаад 103 дээр ирсэн чинь Ану эмч гарч ирээд Хас дэлгүүрийн гадаа дахиад хүн хутгалуулсан байна гээд Хас дэлгүүрийн хойно байрнуудын дунд очиход нэг залуу өвдөглөөд суучихсан цагдаа нар ирчихсэн байан. Тэгээд би машинаас буугаагүй эмч бууж үзчихээд нөгөө хүнийг цагдаатай хамт машинд суулгаад 103 дээр ирээд эмч цагдаа 2 хүнээ аваад дотогшоо орсон... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 154 дүгээр хуудас/

 

26. Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би С.Этэй 2003 оноос эхэлж хамтран ажиллаж байгаа юм. Хамтран ажиллахад урамтай ажил төрөлдөө сайн, их санаачлагатай өөрийгөө хөгжүүлж гагнуурын мэргэжил эзэмшсэн сайн ажилладаг ажилтан байгаа юм. Ажил дээрээ хүмүүстэй муудалцаж байсан удаа байхгүй. Их тусч зантай өөрийн чадах зүйлээрээ хэн ч байсан гэсэн туслаад явдаг, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог. Төлөв даруу зантай, ажил дээр ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Миний мэдэхийн 2021 оны 09 дүгээр сараас хойш архи уугаагүй, би сайн мэдэж байна. 2009, 2016 онд байгууллагын аварга, 2017 онд зангилааны аварга болж байсан. Тасралтгүй нэг байгууллагадаа 18 жил ажиллаж байгаа манай чадварлаг хариуцлагатай, манлайлагч ажилтан байгаа юм. С.Э эхээс олуулаа миний мэдэхийн цалингийн зээл авч 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж сургаж байсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 165 дугаар хуудас/

 

27. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:

1. А.Нийн  цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний баруун 3, 4-р хавирганы завсраарх нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс цоорсон шарх, цээжний баруун хөндий дэх 110 мл, зүүн цээжний хөндий дэх 400 мл, үнхэлцэгний хөндий дэх 100 мл цус хуралт, зүрх дарагдалт, цээжний баруун дээд хэсэгт хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх, зүүн дээд 2, 3-р шүдний хугарал, доод уруулын дотор салстын цус хуралт, толгойн орой, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун бугалганд, баруун шуунд, зүүн гарын сарвуунд, зүүн өвдгөнд, баруун өвдгөнд, зүүн хөлийн шагай хэсгээрх шинэ цус хуралт, баруун түнхэнд хуучин цус хуралт, эрүүнд хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. А.Нийн цээжний баруун 3, 4-р хавирганы завсраарх нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс цоорсон шарх, цээжний баруун хөндий дэх 110 мл, зүүн цээжний хөндий дэх 400 мл, үнхэлцэгний хөндий дэх 100 мл цус хуралт, зүрх дарагдалт, цээжний баруун дээд хэсэгт хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх, зүүн дээд 2, 3-р шүдний хугарал, доод уруулын дотор салстын цус хуралт, толгойн орой, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун бугалганд, баруун шуунд, зүүн гарын сарвуунд, зүүн өвдгөнд, баруун өвдгөнд, зүүн хөлийн шагай хэсгээрх шинэ цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун түнхэнд хуучин цус хуралт, эрүүний хуучин зулгаралт гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн, үхэлд нөлөөгүй “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг санриулахгүй гэмтэлд хамаарна.

3. Цээжний баруун 3, 4-р хавирганы завсраарх нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс цоорсон шарх гэмтэл нь учрах үедээ шууд амь насанд аюул учруулна.

4. Цээжний баруун дээд хэсэгт хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Зүүн гарын бугуйнд нэвт хутгалагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Зүүн дээд 2, 3-р  шүдний хугарал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Баруун шууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

9. Зүүн сарвууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

10. Толгойн оройн дагз хэсгийн хуйхны цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зүүн хөлийн шагайн цус хуралт гэмтлүүд нь тус бүр “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

11. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

12. А.Н нь О/I/ бүлгийн харъяалалтай цустай байна.

13. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.

14. А.Н нь цээжний баруун 3, 4-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс цоорсон шархны улмаас цээжний баруун хөндийд 110 мл, зүүн цээжний хөндийд 400мл, үнхэлцэгийн хөндийд 100 мл цус хуралдаж зүрх дарагдан зүрхний хурц дутагдлаар хэрэг болсон гэх цаг хугацаанд нас баржээ.

Дүгнэлт гаргасан ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох. 1-р хх-ийн 201-203 дугаар хуудас/

 

            28. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 358 дугаартай дүгнэлтэд:

  1. Д.Нын биед зүүн далны дээд хэсгээр цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүүн уушгины дээд дэлбэнгийн нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалт, зүүн суганы дээд хэсгийн шарх, зүүн мөрөнд, зүүн бугалганд, цээжний зүүн талаар, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирчээ.
  2. Зүүн далны дээд хэсгээр цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүүн уушгины дээд дэлбэнгийн нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалт, зүүн суганы дээд хэсгийн шарх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 11 дүгээр сарын 14-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Зүүн далны дээд хэсгээр цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүүн уушгины дээд дэлбэнгийн нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд хамт үүссэн ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Зүүн суганы дээд хэсгийн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5.  Зүүн мөрний цус хуралт гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  7.  Цээжний зүүн талаарх цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  8. Зүүн шууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна...” Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 219-220 дугаар хуудас/,

 

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №5416 дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн, АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. Уг цус нь Д.Н, А.Нийн цусны бүлэгтэй нэг төрлийн бүлгийн харъяалалтай байна. Дүгнэлт гаргасан бактерлиогийн шинжээч дэд алхагч Г.Цаст-Оргил гэжээ. /1-р хх-ийн 226-227 дугаар хуудас/

 

30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №5412 дүгнэлтэнд:

-Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. “Д.Н” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. “Содномрагчаа Э” гэж хаягласан цусанд 1,2 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан химийн шинжээч цагдаагийн ахмад А.Батбаяр гэжээ. /1-р хх-ийн 235-236 дугаар тал/

31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №3372 дүгнэлтэнд:

-Шинжилгээнд ирүүлсэн хутганаас мөр илрээгүй. Дүгнэлт гаргасан мэргэшсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа А.Азжаргал гэжээ. /1-р хх-ийн 243-244 дүгээр тал/

 

32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №5457 дүгнэлтэнд:

- шинжилгээнд ирүүлсэн С.Эын гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

- Д.Нын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.

- А.Нийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.

- Саравчтай саарал өнгийн малгай, хар улаан өнгийн зузаан цамц, хагас түрийтэй хар өнгийн хос гутал, улбар шар алаг өнгийн цамцан дээр цус илэрсэн.

- Хар улаан өнгийн алаг цамц, улбар шар өнгийн алаг цамцан дээрх цусны бүлгийн системээр О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

- Саравчтай саарал өнгийн малгай, хагас түрийтэй хар өнгийн хос гутал дээрх цусны бүлгийн харъяалал болон хүн, амьтны цус аль болохыг тогтоох боломжгүй байна. Дүгнэлт гаргасан биологийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Бямбадорж гэжээ. /2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/

 

33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №3392 дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн цамцанд 25мм, 54мм, 55мм хэмжээтэй, улбар шар өнгийн цамцанд 17мм, 350мм, 480мм, 540мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчиллээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.

- Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй. Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн хошууч Б.Бадамсайхан гэжээ. /2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

34. Говьсүмбэр аймаг дахь  шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №357 дугаартай дүгнэлтэнд:

- С.Эын биед зүүн 3, 4-р хавирганы эгмийн дунд шугамаар цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

- зүүн 3, 4-р хавирганы эгмийн дунд шугамаар цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүүн цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь нэг удаагийн үйлчиллээр нэг цаг хугацаанд үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /2-р хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

35. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №5457 дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэгт даавууны тасархайнууд шинжилгээнд тэнцэж байна.

- Шинжилгэнд ирүүлсэн 6 хэсэг даавууны тасархайнууд нэг бүхэл үүсгэн цамцны хэлбэр үүсгэж байх тул нэг цамцны тасархайнууд байна.

- Шинжилгээнд ирүүлсэн 6 хэсэг даавууны тасархайнууд хурц иртэй зүйлийн үйлчиллээр үүссэн шинэ зүсэгдсэн гэмтлүүд байна. Уг зүсэгдэлтийг хайчаар үүсгэсэн байж болно.

Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. Дүгнэлт гаргасан ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Галбадрах гэжээ. /2-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №5415 дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-№3 гэж хаягласан Samsung маркийн гар утаснаас хүний цус илэрсэн, А.Н, Д.Н нарын цусны бүлэгтэй нэгэн төрлийн харъяалалтай байна.

- ХГҮ№8 гэж хаягласан хэлхээтэй 5 ширхэг түлхүүрнээс цус илрээгүй. Дүгнэлт гаргасан бактерлиогийн шинжээч, цагдаагийн ахлах ахлагч Г.Цас-Оргил гэжээ. /2-р хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №5414 дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-№6 гэж хаягласан цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрснөөс авсан дээжнээс хүний цус илэрсэн, А.Н, Д.Н нарын цусны бүлэгтэй нэгэн төрлийн харъяалалтай байна.

- ХГҮ-№7 гэж хаягласан цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрснөөс авсан дээжнээс хүний цус илэрсэн, А.Н, Д.Н нарын цусны бүлэгтэй нэгэн төрлийн харъяалалтай байна. Дүгнэлт гаргасан бактерлиогийн шинжээч, цагдаагийн ахлах ахлагч Г.Цас-Оргил гэжээ. /2-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №3391 дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гадуур хүрмэнд 27мм, хар саарал өнгийн хантаазанд 25х19мм, цэнхэр өнгийн хөхний даруулганд 83мм, 18мм, 17 мм, хар өнгийн путболконд 610мм, 130мм, 210мм, 17мм, 25мм, хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчиллээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.

- Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй. Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн хошууч Б.Бадамсайхан гэжээ. /2-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/

          39.  Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 944 дугаартай дүгнэлтэнд

        - С.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Э нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

        - С.Э нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Э нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдах чадвартай байсан байна.

        - С.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Э нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. С.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

         - С.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Дүгнэлт гаргасан Комиссын дарга ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч О.Баатаржав, гишүүд ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга, сэтгэцийн эмч Я.Ганхүү гэжээ. /2 дугаар хх-ийн 117-119 дүгээр хуудас/,

      40. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн -9, 10-16, 24-25, 31, 33-34, 36, 46-48, 50-51, 180-181, 182-186, 194-204,  205-207-р хуудас/

         41. УБТЗамын эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн Чойрын цахилгаан шугам сүлжээний хэсгийн дарга Ц.Алтансүхийн гаргасан “Ажил байдлын тодорхойлолт” /2-р хх-ийн 218-219 дүгээр хуудас/

42. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /3-р хх-ийн 4-49 дүгээр хуудас/

 

43. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 195, 197-202 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч С.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг “Сангийн аж ахуйн 6 байшингийн” 45 тоотод хашаанд байх иргэн О.Оын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ээжийг нь хулгайч, янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг янхан” гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түлээний модоор түүний зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн талд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн А.Нийг түлээний модоор цохиж, түүний толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Нын амьдардаг байранд нэвтэрч хутга бэлдэн хүлээж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний 00:00 цагаас 00 цаг 30 минутын орчим Д.Н, А.Н нарыг хамт орж ирэхэд гэр бүлийн хамаарал бүхий Д.Нын зүүн суганы орчим 1 удаа хутгалсан, гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүнийг алахыг завдсан,

 

А.Нийн зүүн гарын бугуйг нэвт 1 удаа, цээжний баруун дээд хэсэг 1, 2 дугаар хавирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Сангийн аж ахуйн 6 байшингийн 45 тоот хашаанд байх иргэн О.Оын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу ээжийг нь хулгайч, янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг янхан гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түлээний модоор түүний зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн талд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон А.Нийг мөн түлээний модоор цохиж, түүний толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хэрэг учрал болсон гэх газраас зугтан Д.Нын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хуучнаар Авто тээврийн байр буюу гэрийнх нь цонхоор түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, Д.Нын амьдардаг байранд хууль бусаар нэвтэрч хутга бэлдэн хүлээж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний 00:00 цагаас 00 цаг 30 минутын орчим Д.Н, А.Н нарыг хамт орж ирэхэд Д.Нын зүүн суганы орчим 1 удаа хутгалсан, гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, алахыг завдсан, Д.Ныг алах гэсэн үйлдлийг нь таслан зогсоохоор дундуур нь орсон иргэн А.Нийн зүүн гарын бугуйг нэвт 1 удаа, цээжний баруун дээд хэсэг 1, 2 дугаар хавирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг тус тус болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээ нь шалгасан тэмдэглэл, мөн шүүгдэгчийг саатуулах үеийг сидинд бэхжүүлэн авсан бичлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Эыг хоёр хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч А.Нийг онц харгис хэрцгийгээр алсан, хохирогч Д.Ныг  онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, алахыг завдсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Нийн амь нас хохирсон. Д.Нын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан, мөн түүний чөлөөтэй халдашгүй байх эрхэд халдсан байна. Шүүхэд хохирогч А.Нийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бгаас хохирол болон өмгөөлөгчийн зардалд 24,727,501 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч С.Э нь 5,000,000 төгрөгийг төлж барагдуулан, нийт 9,907,501 төгрөгний үлдэгдэлтэй байна. Үүнийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох саналыг тус тус шүүхэд гаргаж байна гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл: Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байгаа яллах дүгнэлтийг дэмжиж байгаа. Гэм буруутай гэдэг нь тогтоогдож байна. Яллах дүгнэлт дээр хамтын амьдралтай байхдаа гэдэг үг явж байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаараачээ. Бид нар бүгдээрээ хуульч нар.

     С.Эын хувьд Д.Ныг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэж байгаа. Үзэх хууль зүйн үндэслэл байна. Ер нь хамтын амьдралтай байсан, хамтран амьдрагч, хамтын амьдралтай байх, дотны харилцаатай байх гэдэг нь тусдаа бие даасан хууль зүйн ойлголтууд. Тийм учраас ял шийтгэл хөнгөрүүлэх болон гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг хөнгөрүүлэх талаасаа хамтын амьдралтай байсан гэдэг зохимжгүй, оновчгүй, бодит байдалтай нийцэхгүй байгаа. Эдгээр хүмүүс нь тус тусдаа амьдарч байсныг гэрч нар мэдүүлж байна. С.Эын хувийн байдлыг тогтоосон гэрч мэдүүлэхдээ ээжтэйгээ, хоёулаа амьдардаг, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлдөг гэж мэдүүлдэг. Ийм нөхцөл байдлууд байдаг. Хохирогч Д.Н хэлэхдээ 10 сараас хойш ер нь уулзахыг хүсдэггүй, уулзхаараа байнга маргадаг, байнга удаа дараа талийгаачийг дуудаж, хэрүүл маргаанаа зохицуулуулдаг байсан. Энэ баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тэгэхээр тэр хоёр хамтын амьдралтай байсан гэдэг нь тогтоогдохгүй, хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Үргэлж агсам, согтуу тавьдаг, уухаараа тавьтаргүй гэдгийг хохирогч мэдүүлж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд оршуулгатай холбоотой зардал 19,000,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн. Үүн дээр тайлбар хийе гэж бодож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм хорыг арилгах үүргийг шүүгдэгч хүлээнэ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар оршуулгатай холбоотой зардлыг мөн төлнө. Бид нар процесс хуулийн 36.5-т эдний нэхэмжлэлийг хангах, хэрвээ нотлох баримт нь бүрэн авагдсан бол эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байгаа. Тэгэхээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь хангагдах хууль зүйн үндэслэлтэй байна. Үүн дээр өмгөөлөгчийн хөлсний асуудал яалт ч үгүй яригдсан. Өмгөөлөгчийн хөлс, зардал гэж би тусад нь ялгаж ойлгоосой гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. Хэрвээ энэ гэмт хэрэг гараагүй байсан бол амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёрын хоёр өмгөөлөгчид зардал төлж, бодит мөнгө гаргаж, зардал гаргах шаардлагагүй байсан. Тэгэхээр процесс хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т өмгөөлөгчид төлөөд байгаа энэ зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд орно гэж хуульчилсан. Шүүгдэгч, холбогдогчийн хувьд Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгч авах эрхтэй байдаг гээд өөрөө эрхээ хэрэгжүүлсэн байна гээд явчихдаг. Гэтэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-т насанд хүрээгүй, мөн амь хохирогчийн  өмгөөлөгчийн хөлсийг байцаан шийтгэх зардалд тооцно гэж заасан. Үүнийгээ нотлох гэж бид нар хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээгээ өглөө, энийг нотлох гэж төлбөр өгсөн баримтыг өглөө, мөн орон нутагт ажиллаж байгаа учраас шатахууны зардал харьцангуй өндөр гарч байгааг  нотлохын тулд энэ баримтуудыг өгсөн. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа өмгөөлөгчийн хөлс гээд байгаа 6,865,300 төгрөг хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Зардлын талаар товч яръя гэж бодож байна. 21 сая төгрөг нэхэмжлэхдээ өмгөөлөгчийн зардал, хөлс гэж шүүгдэгчийн өмгөөлөгч яриад байх шиг байна. Хэрвээ С.Э энэ хүний амийг хохироогоогүй байсан бол 20 хэдэн сая төгрөгөөр хүний амийг үнэлэх үү. Тэгэхээр энэ дээр нээх хэл ам хийлгүй, хуульд зааснаар энийг нь гаргаад өгчих боломжтой. Ард нь 2 хүүхэд, ач зээ нь байна. Энэ хүн ганц хүн биш. Хүний амьдрал. Энд байгаа хүмүүс хохирчихоод, зүгээр нэг хэдэн төгрөг дээр ингэж ярих нь арай ёс зүйгүй гэж бодож байна гэх дүгнэлтийг,

 

          Иргэдийн төлөөлөгч Б.Бүжмаа шүүх хуралдаанд:  С.Э нь санаатай байдлаар хүний амь насыг хохироосон гэм буруутай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ: Улсын яллагч талийгаачийн биед хөнгөн хохирол учруулсан гэж яллаад оруулж ирж байна. Үүнийг яг юугаар нотолж байна гэдэг нь миний хувьд эргэлзээтэй. Яагаад гэхээр талийгаачийн биед байгаа ийм хохирлуудын энэ нь хөнгөн хохирол гэж шинжээч ялгаж өгсөн. Гэхдээ Оынд байхдаа С.Э талийгаачийг зодоод, биед нь халдаад энэ хохирлуудыг биед нь учруулсан гэсэн нотлох баримт байхгүй байна. Салгах гэж байсан. Д.Наас С.Эыг салгах гэж байсан. Д.Г болон Н гэдэг хоёр хүн байгаа. Талийгаач байхгүй учраас Д.Г, Д.Н хоёрын мэдүүлгийг харж байна. Хоёулан дээр нь талийгаач салгахдаа цохиулсан байж магадгүй гэж мэдүүлсэн. Сая өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт асуусан. Яг цохиулж байсныг харсан уу гэхэд хараагүй, мэдэхгүй, магадгүй гэж хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим гэж байгаа. Хүнд ял өгөхдөө хөтөлбөргүй нотлох баримтаар ял өгнө. Яг Оынд байхдаа салгах явцад улсын яллагчийн яллах дүгнэлтэнд бичээд байгаа шиг үйлдлийг таслан зогсоож, салгах явцад нь энэ хохирол учирсан уу гэдэг нь тогтоогдохгүй байна.  Магадгүй, мэдэхгүй байна, байж болно гэдэг үгээр хүнийг яллаж болох уу гэдэг асуудал. Тэгэхээр талийгаачийн биед учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг биш гэж харж байна.

 Хоёрдугаарт талийгаачийн амь насыг хохироохдоо онц харгис хэрцгий аргаар хохироосон гэж зүйлчилж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар онц харгис хэрцгий гэж зүйлчилж байгаа. Онц харгис хэрцгий гэдэг нь үйлдлийн арга. Дээд шүүхийн тогтоолоор тайлбарлахдаа онц харгис хэрцгий гэдгийг гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинж чанарыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгийг урьдчилан харж, хүсч санаатайгаар үйлдсэн байна. Тэгэхээр энэ хүний амь насыг хохироохдоо зориудаар тарчилган зовоож, амьд байхад нь энэ өвдөлтийг мэдрүүлье гэж онц харгис хэрцгийгээр үйлдсэн арга. Энэ бол  онц харгис хэрцгий үйлдлийн арга. Тэгэхээр С.Эын мэдүүлгээр эхний удаад хутгалагдсан. Гар нь цус болсон. Би боож өгсөн. Тэр боолт байсан гэдгийг түргэний эмч хэлээд байгаа. Тэгэхээр шууд тэр хүнийг алах, далайсан үйлдэл байна уу гэхээр эргэлзээтэй харагдаж байна. Үнэхээр тэр хүнийг алах санаа зорилго байсан бол яах гэж тэр хүний гарыг боож өгөх юм бэ. Энэ ямар ч логикгүй. Тэгэхээр онц харгис хэрцгий гэдэг бол хохирогч этгээдийг яг амьд байхад нь тарчилган зовоогоод, өөрөө тэрийг хүсч үйлдсэн тэр үйлдлийг хэлнэ. Тийм учраас талийгаачийн амийг хохироосон үйлдэл буюу С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Гурав дугаарт Д.Нын биед учруулсан гэмтлийн тухайд хэлэхэд Д.Ныг алахыг завдсан, алахыг завдахдаа 2.1-т зааснаар онц харгис хэрцгийгээр, 2.6-т зааснаар  2 ба түүнээс дээш хүнийг, 2-8-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 3 зүйл ангиар хүндрүүлж, алахыг завдсан гэж зүйлчилж оруулж ирж байна. Онц харгис хэрцгий гэдгийг би түрүүнд тайлбарласан. Хохирогчийг зориуд тарчилган шаналгаж, зовоох тэр үйлдлийн аргыг сонгож байгаа сэдэлт, үйлдлийн арга. Д.Нын үйлдэл нь энэ биш. Хоёрдугаарт  2 ба түүнээс дээш олон хүнийг хэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-т зааснаа зүйлчлэхдээ 2, түүнээс олон хүнийг  алсан байхыг буюу 2 буюу түүнээс дээш хүн нас барсан тохиолдолд үүгээр зүйлчилнэ. Гэтэл нэг хүн амьд, нэг хүн нас барсан байхад яаж энэ 2.6-т зааснаар зүйлчлэх боломжтой вэ. Энэ асуудал. Тийм учраас байвал манай тохиолдол биш байна гэж үзэж байна. Тийм учраас Д.Нын биед хүнд гэмтэл учирсан байна гэсэн шүүх эмчийн шинжээчийн дүгнэлт байна. Түрүүнд дурьдсан. Тийм учраас Д.Нын биед хүнд гэмтэл учруулсан, хөнгөн гэмтэл гэж байгаа. Энэ хоёрыг нэгтгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна. Гуравдугаарт 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэх гэмт хэргээр зүйлчилсэн. Энэ нь ялангуяа хохирогч Д.Нын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн түрүүнд шинжлэн судалсан нотлох баримт болох 4 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар талд байгаа мэдүүлгээр манай гэрт орох эрхтэй хүн, бид хоёр хамтран амьдардаг. Хамтран амьдардаг гэдгээ Д.Н өөрөө хэлж байна, ах дүү нар нь хэлж байна гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

 Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт С.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Тиймээс яллах дүгнэлтийн дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

    Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан шүүгдэгч С.Эрдэнбаатарт сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Хэргийн нөхцөлөөс үзэхэд хохирогч Д.Н, шүүгдэгч С.Э нар нь 2018 оноос хойш хамтран амьдарч байсан болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх шаардлагагүй байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хамтын амьдралтай, тухайн үед шүүгдэгч С.Э нь гэрийн түлхүүр хохирогч болох Д.Наас нэхэж авах гэсэн боловч хохирогч тухайн үед түлхүүрийг Д.Г гэгчид өгч С.Эыг оруулаагүй болох нь хохирогч Д.Н, гэрч Д.Г, шүүгдэгч С.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул бусдын орон байранд хууль бусаар орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа аашилсан гэх гэмт хэргийн обьектив, субьектив санаа зорилго тогтоогдохгүй боловч хүнийг алах санаа зорилгоо хэрэгжүүлэх үйлдлийн нэг арга хэлбэр гэж үзэх үндэстэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч А.Нийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал тавьсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, хохирогч Д.Н нарын мэдүүлгээр амь хохирогч А.Нийн биед Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэнд:

 

1. А.Нийн  цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний баруун 3, 4-р хавирганы завсраарх нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс цоорсон шарх, цээжний баруун хөндий дэх 110 мл, зүүн цээжний хөндий дэх 400 мл, үнхэлцэгний хөндий дэх 100 мл цус хуралт, зүрх дарагдалт, цээжний баруун дээд хэсэгт хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх, зүүн дээд 2, 3-р шүдний хугарал, доод уруулын дотор салстын цус хуралт, толгойн орой, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун бугалганд, баруун шуунд, зүүн гарын сарвуунд, зүүн өвдгөнд, баруун өвдгөнд, зүүн хөлийн шагай хэсгээрх шинэ цус хуралт, баруун түнхэнд хуучин цус хуралт, эрүүн хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. А.Нийн цээжний баруун 3, 4-р хавирганы завсраарх нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс цоорсон шарх, цээжний баруун хөндий дэх 110 мл, зүүн цээжний хөндий дэх 400 мл, үнхэлцэгний хөндий дэх 100 мл цус хуралт, зүрх дарагдалт, цээжний баруун дээд хэсэгт хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх, зүүн дээд 2, 3-р шүдний хугарал, доод уруулын дотор салстын цус хуралт, толгойн орой, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун бугалганд, баруун шуунд, зүүн гарын сарвуунд, зүүн өвдгөнд, баруун өвдгөнд, зүүн хөлийн шагай хэсгээрх шинэ цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун түнхэнд хуучин цус хуралт, эрүүний хуучин зулгаралт гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн, үхэлд нөлөөгүй “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг санриулахгүй гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлтээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч С.Эыг гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Д.Н болон амь хохирогч А.Н нарын биед хутгаар биед нь олон тооны шарх гэмтэл учруулж буюу онц харгис хэрцгийгээр алсан, алахыг завдсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч С.Э нь өөрийн хамтран амьдрагч болох Д.Нын эсрэг бие махбодь                                                                                                                                                        , амьд явах эрхэд халдсан үйлдэлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн гишүүн, 21 дүгээр зүйлд эцэг, эх, хүүхдийн эрх, үүргийн талаар, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч нарыг санаатай алах гэсэн шүүгдэгчийн гэмт санаа, зорилго нь шүүгдэгчийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад “...анх хутга далайх үед Н эгч болио гээд гараараа хаах үед нь түүний зүүн алга, шууны хэсэгт 1 удаа дүрсэн. Н эгч бие засая гэхээр нь та ийшээ гарах юм бол зугтана гэж хэлээд доошоо тонгойгоод түүний хөлийг боох даавуу автал  тэр гадагш гарч зугтаасан. Араас нь хөөтөл миний өмнө зугтсан Н таамбарын түгжээтэй байсан вакум хаалтыг эрчээрээ мөргөөд шууд үүдэн хэсэгт маш хүчтэй унасан би араас нь хөөж яваад дээр нь ойчсон...“ мэдүүлэг /1-р хх-ийн 93-100 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийг албадан саатуулах үед хийгдсэн цагдаагийн ажилтан Гантулгын яллагдагчтай ярилцаж буй дүрс бичлэгээр бэхжүүлж авсан ярианы хэсгээс, мөн гэрч С.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Тэгээд эмнэлгийн машин ирээд би  хамт эмнэлэг явсан. Эмнэлгийн машинд явж байхдаа С.Э нь би өөрийгөө алчихъя гэж бодсон чадсангүй баригдчихлаа гэж ярьж байсан. Бас эмнэлэг дуудаад хүлээж байхдаа чи яаж байгаа юм бэ гэсэн чинь “өөрийгөө юу” гэсэн тэгэхээр нь өөрийгөө яах вэ хүн яаж байгаа юм бэ гэсэн чинь алъя гэж бодсон юм гэж хэлж байсан гэх /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/ мэдүүлгээр нотлогдож байна.

 Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилжээ.

  Иймд шүүгдэгч С.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алахыг завдсан гэж үзэх үндэслэл, хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Эын хувьд тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэмт үйлдийг таслан зогсоох гэсэн А.Нийн амь насыг 3 удаа хутгалж хохироосон, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Ныг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан түүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдлийг хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.

Хохирогч А.Н, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмтлийн талаарх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодид ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр олон тооны гэмтэл, шархууд учирсан нь тогтоогдсон байх буюу гэмт хэрэг үйлдэх явцад хохирогчид бие махбодь, сэтгэл санааны ноцтой шаналал, зовиур үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг онц харгис хэрцгийгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь  гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Харин хоёр ба түүнээс олон хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахаар завдсан, нэг хүнийг алсан бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Улсын яллагчийн зүгээс хүн тус бүрийн амь нас, эрүүл мэнд тус бүртээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тул нэг хүний амь нас, эрүүл мэндийг бусад хүний амь нас, эрүүл мэндийн хүнд хор уршигт нь багтаан зүйлчлэх үндэслэлгүй бөгөөд 2 ба түүнээс дээш хүнийг алахад чиглэгдсэн үйлдэл тус бүрээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Эын мэдүүлэгээс дүгнэхэд тэрээр согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. Тухайн үйл явдалд дүгнэлт хийх, хохирогч нарын байгаа байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

  Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.8, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ээжийг нь хулгайч, янхан, дүүг нь эцэггүй хүүхэд гаргадаг янхан” гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түлээний модоор түүний зүүн мөр, зүүн бугалга, цээжний зүүн талд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Дээрх үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон А.Нийг  түлээний модоор цохиж, түүний толгойн орой, дагз хэсгийн хуйханд, баруун бугалга, баруун шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Нын амьдардаг байранд нэвтэрч хутга хэрэглэн Д.Н, А.Н нарыг хамт орж ирэхэд гэр бүлийн хамаарал бүхий Д.Нын зүүн суганы орчим 1 удаа хутгалсан, гадагш гаргахгүйн тулд уяа бэлдэн хөлийг нь хүлж байгаад зүүн далны дээд хэсэгт 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алахыг завдсан, Д.Ныг алах гэсэн үйлдлийг нь таслан зогсоохоор дундуур нь орсон иргэн А.Нийн зүүн гарын бугуйг нэвт 1 удаа, цээжний баруун дээд хэсэг 1, 2 дугаар хавирганы орчим 1 удаа, цээжний баруун 3, 4 дүгээр хавирганы завсраар 1 удаа нийт 3 удаа хутгалж онц хар гис хэрцгийгээр алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                                              

                                                    Хохирлын талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал, өмгөөлөгчийн зардалд 24,727,501 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс Засгийн газрын 2018 оны 161 дүгээр журмын 2.6.6-т зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгоно гэсэн заалтанд хамаарахгүй гэж үзэж, өмгөөлөгчид төлсөн 6,980,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Эын ар гэрээс төлсөн 5,000,000 төгрөгийг, өмгөөлөгчийн зардалд гаргасан гэх 9,980,000 төгрөгийг хасч, шүүгдэгчээс 12.747.501 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Нын зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын тогтоолоор С.Эын гэх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн 123 дугаар байрны 8 тоот байрыг 9 хүний эзэмшлийн 34.485.923  төгрөгний үнэ бүхий байрыг битүүмжилсэн боловч шүүхийн шатанд шүүгдэгчийн ар гэрийн зүгээс 5 сая төгрөгийг оршуулгын зардалд төлсөн байх тул прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч С.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирол төлбөр зэргийг харгалзан түүнд хохирогч Д.Н, А.Н нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хохирогч А.Нийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Д.Ныг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсгийг журамлан нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд нийт 8 сар, 7 хоногийн хугацаанд цагдан хоригдсон байна. Энэ цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулах тооцох саналтай байна. Шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол үргэлжүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг шүүхээс харгалзаж үзэхийг хүсч байна. Талийгаач А.Нийн амь насыг хохироосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн ял байх боломжтой гэж харж байна. Энэ нь С.Эын мэдүүлгүүд болон Д.Нын мэдүүлгээр тухайн үеийн нөхцөл байдлуудыг шүүхийн хэлэлцүүлгээс сонсоход шууд талийгаачийг алах хүсэл зорилго байгаагүй. Гэвч санаатай үйлдэл гарчээ. Тийм учраас 12 жилийн ял байх боломжтой гэж харж байна. Мөн улсын яллагчийн зүгээс Д.Ныг алахыг завдсан үйлдэлд нь 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг дэмжиж байна. Мөн үүн дээр нэг харгалзаж үзэх нөхцөл нь Д.Нын хувьд С.Эаас нэхэмжлэх нөхөн төлбөр болон гомдол санал байхгүй гэснийг харгалзаж үзэхийг хүсч байна. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаргасан прокурорын саналыг дэмжиж байна. Эдгээр ялуудыг нэмж нэгтгээд прокуророос хэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх шаардлагатай. Мэдээж хуульд зааснаар 8 сар, 7 хоногийг  хорих ялд оролцуулан, хасч тооцно. Миний хувьд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Нээлттэй хорих байгууллагад ял эдэлсэнээр ямар ач холбогдолтой вэ гэхээр мэдээж С.Эаас хохирол төлбөрт шүүхээс 12,745,501 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Үүнийг төлөхийн тулд мэдээж ар гэрийнх нь зүгээс ах дүү нарынх нь зүгээс төлөхөөр мөнгө төгрөг цуглуулж байгаа, сая боломжийнхоо хэрээр мөнгө төгрөг цуглуулж өгсөн. Дахиж хохирлыг ах дүү нар нь төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Нээлттэй хорих байгууллагад хэрвээ ял эдлэх тохиолдолд  ажил хийх, тухайн хийсэн ажлаас цалин хөлс авах, цалин хөлсөөрөө хохирлыг төлж барагдуулах боломж байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Урангэрэл: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөсөн гэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал дээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, анхаараач гэж байна. Энэ нь хохирогч Нын хувьд хамаарах асуудал. Үүнд нь 3,4 жилийг улсын яллагч сонсгож байгааг дэмжиж байна гэж өөрөө яриад байгаа нь ойлгомжгүй. Талийгаач миний үйлчлүүлэгчийн ээж талийгаачийг онц хэрцгий аргаар алаад байгаа энэ үйлдэлд нь хуульд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

            Шүүгдэгч С.Эрдэнэбаатрыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алахыг завдсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хэрээд овогт Содномрагчаагийн Эт 14 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар 5 жилийн  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 19 жил 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан улсын яллагч, өмгөөлөгч Нс гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг хүлээн авч, шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Эын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 249 /хоёр зуун дөчин есхоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч А.Нийн өмсөж явсан саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хуучин авто төвийн байрны үүдний таамбарын вакум хаалганы дотор хэсэгт наалдаж хатсан цус мэт зүйлээс шинжилгээнд зориулж марланд шингээн авч, тусгай зориулалтын 20х13 см хэмжээтэй ялгар ууутанд хийж "ХГҮ№1 гэж хаягласан эд, үйл явдал болсон гэх өрөөний баруун урд хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн торон даавуун материалтай 85*35 см хэмжээтэй даавуу, таван хошуу бүхий дүрстэй саарал өнгийн 2,30*2,20 см хэмжээтэй буйдангийн бүтээлэг, цэцгэн хээтэй шар эрээн өнгийн 40*74 см хэмжээтэй буйдангийн дэр, AIGLE гэсэн бичиглэл бүхий 6 хэсэг болгож урж тасдсан даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон 80*53 см хэмжээтэй саарал өнгийн шалавч, газрын хөрснөөс дээж авч, 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ№06 гэж хаягласан уг зүйлийг болон хар цагаан өнгийн шигтгээтэй хар өнгийн үсний хавчаар, 26,3 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 14.,5 см, шар эрээн өнгийн бариултай, бариул нь 11, хэмжээтэй, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутга, Сүмбэр сумын 1 дүгээр баг, төмөр замын 60 тоотоос баруун тийш 7,50 м зайд газрын хөрс 4*5 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон байсан газрын хөрснөөс дээж авч, 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ-№07 гэж хаягласан эд зүйл, хохирогч Д.Наас хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, хар саарал өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн 2 ширхэг 1 хос гутал, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, С.Эын өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй 2 ширхэг 1 хос гутал, улбар шар өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эд мөрийн баримтаар тооцсон сиди болон яллагдагч С.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн авсан цагаан саарал өнгийн 2 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгожхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Хэрээд овогт Содномрагчаагийн Эрдэнэбаатрыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүнийг алахыг завдсан,

            Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хэрээд овогт Содномрагчаагийн Эт 14 жилийн хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар 5 жилийн  хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.6, 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 19 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 19 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 249 /хоёр зуун дөчин ес/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч А.Нийн өмсөж явсан саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хуучин авто төвийн байрны үүдний таамбарын вакум хаалганы дотор хэсэгт наалдаж хатсан цус мэт зүйлээс шинжилгээнд зориулж марланд шингээн авч, тусгай зориулалтын 20х13 см хэмжээтэй ялгар ууутанд хийж "ХГҮ№1 гэж хаягласан эд, үйл явдал болсон гэх өрөөний баруун урд хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн торон даавуун материалтай 85*35 см хэмжээтэй даавуу, таван хошуу бүхий дүрстэй саарал өнгийн 2,30*2,20 см хэмжээтэй буйдангийн бүтээлэг, цэцгэн хээтэй шар эрээн өнгийн 40*74 см хэмжээтэй буйдангийн дэр, AIGLE гэсэн бичиглэл бүхий 6 хэсэг болгож урж тасдсан даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон 80*53 см хэмжээтэй саарал өнгийн шалавч, газрын хөрснөөс дээж авч, 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ№06 гэж хаягласан уг зүйлийг болон хар цагаан өнгийн шигтгээтэй хар өнгийн үсний хавчаар, 26,3 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 14.,5 см, шар эрээн өнгийн бариултай, бариул нь 11, хэмжээтэй, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутга, Сүмбэр сумын 1 дүгээр баг, төмөр замын 60 тоотоос баруун тийш 7,50 м зайд газрын хөрс 4*5 хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон байсан газрын хөрснөөс дээж авч, 20*13 см хэмжээтэй гялгар уутанд хийж ХГҮ-№07 гэж хаягласан эд зүйл, хохирогч Д.Наас хар өнгийн гадуур хүрэм 1 ширхэг, хар саарал өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн 2 ширхэг 1 хос гутал, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн фудволк 1 ширхэг, С.Эын өмсөж явсан саарал өнгийн малгай 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй 2 ширхэг 1 хос гутал, улбар шар өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эд мөрийн баримтаар тооцсон сиди болон яллагдагч С.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн авсан цагаан саарал өнгийн 2 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, 2022 оны 05 сарын 16-ний өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Эаас 12.747.501 /арван хоёр сая долоон зуун дөчин долоон мянга таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг 15-12 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Жаалхүүгийн Баярмаад олгож, нэхэмжлэлээс 6.980.000 төгрөгний өмгөөллийн зардал нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Нд гэм хорын төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

         

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                           Б.БАТТУЛГА

 

                                                                         Т.ЭНХМАНДАХ