Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1935

 

     1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Т ХХК, Я.О, Я.Э нараас зээлийн гэрээний үүрэг нийт 1.213.852.357,61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК олгосугай.

 

2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийг сайн дураар үл биелүүлбэл хариуцагч Г.О өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 дүгээр хороолол, ЭХ-ний авто ММ бааз 30 айлын 14 тоотод байршилтай, орон сууцны зориулалтай, 24мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201006717 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Түмэнсүйх ХХК-н өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Жаргалант /18290/, Жаргалант тосгоны Х-14 тоотод байршилтай, гүний худгийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201031106 дугаарт бүртгэлтэй,16 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Т ХХК-н өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Ханан /18290/, Гудамжны Г-17 тоотод байршилтай, гаражийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201031107 дугаарт бүртгэлтэй, 126 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө,хариуцагч Түмэнсүйх ХХК-н эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, 347-р гарамын урд байршилтай, мод үржүүлэг чацарганы зориулалттай, нэгж талбарын 18621330460718 дугаар бүхий, 100000 м2 газар үл хөдлөх хөрөнгө,хариуцагч Түмэнсүйх ХХК-н өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Жаргалант /18290/, Жаргалант тосгон 15 тоотод байршилтай, албан конторын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201030231 дугаарт бүртгэлтэй, 136 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Т ХХК-н өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 21 хороо, Жаргалант тосгон гудамж, /18290/ 16 тоот хаягт байршилтай, хүлэмж зориулалтай, улсын бүртгэлийн Ү-2201034522 дугаарт бүртгэлтэй, 5044,68 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.227.211 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 6.227.211 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

4. 2017 оны 04 сарын 24-ны өдрийн 5812 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Түмэн сүйх ХХК-ний дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1.077.703.549, 88 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан болохыг дурьдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.