Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясгалангийн Баттулга |
Хэргийн индекс | 134/2016/0063/Э |
Дугаар | 63 |
Огноо | 2016-11-01 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 63
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил,
улсын яллагч Д.Ганчимэг,
иргэдийн төлөөлөгч Ш.Уранбилэг,
хохирогч Б.А,
гэрч Н.М,
шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Оийн Ад холбогдох 201608000123 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Оийн А /РД:......./, Дундговь аймгийн Адаацаг суманд 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14 дүгээр байрны ............тоотод оршин суух хаягтай, “Шивээ-Овоо” ХК-нд технологийн автомашины жолооч оператороор ажилладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд/
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн сэдэлтээр буюу эр эмийн хардалтын улмаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг Өлзийтийн задгайд оршин суух иргэн А.Тын хашаанаас урагш 276 метр газарт шороон замын дэргэд 2016 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Ц.Гийн эзэмшлийн Тоёота премио маркийн 09-61 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан өөрийн эхнэр Б.Агийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг Өлзийтийн задгайд оршин суух иргэн А.Тын хашаанаас урагш 276 метр газарт шороон замын дэргэд эр эмийн хардалтын улмаас Ц.Гийн эзэмшлийн Тоёота Премио маркийн 09-61 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр өндөр хаазтайгаар 3 удаа тойрог үүсгэн шарваж эргэхдээ өөрийн эхнэр Б.Аг мөргөж түүний бие махбодид тархи доргилт, баруун эгэмний ясны зөрүүтэй хугарал, баруун болон зүүн талын атгаал /бугалга/ ясны зөрүүтэй далд хугарал, зүүн талын 2-9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн талын 3-4-р хавирганы хоёрлосон хугарал /зүүн уушгины шингэн хуралт, зүүн уушгины хавхлаас шинж/, зүүн уушгины эдийн няцрал, баруун суудал болон умдаг ясны зөрүүгүй далд хугарал, баруун дунд чөмөг ясны сэлтэрхийт зөрүүтэй далд хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч О.А мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би Оргил пабаас гараад иртэл Г намайг гэрт чинь хүргээд өгье гэсэн. Би Г-эр гэртээ хүргүүлээд ороод унтсан. Унтаж байгаад нэг сэртэл гэртээ ганцаараа байсан. Эхнэрээ хадмынх руу явсан юм болов уу гэж бодоод очтол байгаагүй. Манай эхнэрийн найз урд талын орцонд байдаг ба тэднийх рүү орсон юм болов уу гэж бодоод орж үзтэл байхгүй байсан. Тэгээд гадаа гараад тамхи татаад байж байтал М, Ц нар ирсэн. Тэр хоёр ирээд ах юу хийж суугаа юм бэ гэхээр нь би манай эхнэр алга байна хүлээгээд сууж байна гэсэн. Таныг Г ах Оргил пабын гаднаас гэрт чинь авч ирж орхиод эргэж очоод А эгчийг хүчээр машиндаа суулгаж аваад явсан, одоо хөдөө байгаа гэсэн. Тэгээд би Т-ыг гуйгаад М, Ц нараар газарчлуулаад эхнэрийгээ хайсан. Гэтэл нэг машины дохио дохиж байхаар нь бид нар хүрээд очтол манай эхнэр машины араар гүйгээд орж байсан. Би машин дээр очоод хаалгыг нь нээгээд хартал Гцээж нүцгэн суудлаа налаад хэвтэж байсан. Би чи хүний амьдралд гай боллоо гээд Гийг хэд хэдэн удаа цохиод эхнэр дээрээ очоод нэг алгадсан. Тэгээд та хоёр иймэрхүү байдалтай байгаа юм бол би хэдэн хүүхдээ аваад явлаа гэж хэлээд Гйн машинд суугаад машиныг асаагаад хүчтэй хаазлаад эргэтэл манай эхнэр машины буруу талын урд талаар ороод шүргүүлсэн. Би сандарсандаа машинаа зогсоож чадалгүй дахиж нэг эргүүлээд машинаа зогсоосон. Би машинаас буугаад эхнэр дээрээ шууд очоод тэвэрсэн. Би та нар юу болсон талаар мэдэж байгаа юм чинь цаг алдалгүй эмнэлэг хүргэе гэж хэлээд эхнэр Аг машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Би 2001 онд жолоо төгссөн В С ангилалтай. Уусан архи гараад өөрийгөө хянаад явах чадвартай болсон байсан. Тухайн үед үүр цайх гэж байсан. Би машинаар хүний араас хөөсөн зүйл байхгүй. Архи ууж эхнэрээ хардсанаас болж 18 жил босгосон амьдралаа хэдхэн секунтын дотор дуусгадаг юм байна. Ханиасаа уучлалт гуйж байна. Ийм байдалд хүргэсэндээ маш их харамсаж байна гэв.
2. Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бид хоёр тэнд үлдээд нэг шил архи ууж дуусаад Гнадад таньдаг хүнээсээ архи зээлээд өгөөч гэхээр нь би Г-ийн ангийн хүүхэд гэх танихгүй эмэгтэйн хамт Шивээговь сум руу орж гурван шил 0.75 литрийн Улаабаатар нэртэй архи авсан. Тэгээд миний авч ирсэн архийг хувааж уусан. Тэр архийг уугаад би их согтсон байсан. Тэндээс хөдөлсөнөө би мэдээгүй. Нэг мэдэхэд харанхуй болчихсон Шивээговийн төвд Оргил баарны гадаа ирээд орж байснаа санаад байгаа. Тэгээд түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Ямар ч байсан хамт архи уусан Г намайг хүргээд өгье гээд Оргилын гадаа машинтайгаа зогсож байсан. Тэгэхэд нь би А хаана байна гэхэд машинд байгаа гэж хэлэхээр нь түүний машинд суусан. Тэгээд унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд миний дээр гарчихсан би түүний машины жолоочийн хажуу талын суудал дээр дээшээ харсан байдалтай байж байсан. Г- цээж нүцгэн байсан бөгөөд тэр намайг хоёулаа унтая гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, А- хаана байна, намайг хүргэж өг гэхэд А хүргээд өгсөн таныг хүргэж чадахгүй гэхээр нь машины цонхоор хартал хөдөө хээр байх шиг байсан. Удалгүй ойрхон машины гэрэл туссан бөгөөд А ирлээ гээд Г-эд хэлэхэд тэр өөрөө миний дээрээс буугаад жолооны ард суусан. Тэгээд цонхоор харахад өөдөөс гэрлээ тусгасан машинаас А- бууж ирсэн. А шууд Гийн машины хаалгыг онгойлгоод амьдралд гай болсон новш гээд зодоод байсан. Би машиныг тойрч гараад зөв талд нь зогсож байхад Гийг зодож байснаа над дээр ирээд намайг алгадаж газар унагаагаад та хоёр наанаа үлд би хүүхдүүд рүүгээ явлаа гээд Г-йн машины урдуур тойроод жолооны ард суугаад асаагаад хөдөлсөн. А-үг хөдлөхөд нь би машины ард байсан. Би түүнтэй хамт явъя, бас тайвшруулъя гэж бодоод машинд суухаар очиход А- машин унаад их хүчтэй баруун гар тал руугаа дарж шарваж эргэсэн. Тэгэхэд их хүчтэй явж байсан бөгөөд би машинд суух бодолтой уг машины араас дагаад явж байхад А Гийн машинаар тойрч ирээд намайг мөргөчихсөн. Мөргүүлээд би хол шидэгдсэн. Машины аль хэсгээр мөргүүлсэн гэдгийг мэдээгүй. Миний архи уусан буруу үйлдлээс болж ханийгаа ялтан болгох гэж байгаадаа харамсаж байна. Би ямар ч гомдолгүй байна. Одоо миний бие зүгээр болсон. Дөрвөн хүүхдийг минь бодоод, миний амьдралыг бодоод ялгүй гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
3. Гэрч Н.М мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…А ах А эгч нь алга болчихлоо хайгаад олдохгүй байна, та хоёр хараагүй биз ах нь ирэхийг нь хүлээгээд сууж байна гэхээр нь Г таныг хүргэж өгөөд эргэж ирээд А эгчийг аваад хүргэж өгнө гээд уурхайн заалны тийшээ явсан гэдгийг нь хэлсэн. А бид хоёрыг цуг хайлцаад өгчих гэхээр нь хамт явахаар болсон...Бид нар Т-йн машинд суугаад А эгчийг хайхаар хөдөлсөн. Ойролцоогоор 3 цаг 30 минут болж байсан байх. Уурхайн заалны хажуугаар ороод гэр байрнууд өнгөрөөд явж байхад нэг их холгүй дохиогоо асаасан машин байхаар нь очиход Гийн машин мөн байсан. Машинаас буухаас өмнө Ц Ад хандаж биеэ бариарай хамаагүй дайрч болохгүй шүү гээд буулгахгүй байсан. А эхнэрээ Гэй хардаад уурлаад байсан. Мөн би өөрийгөө мэдэж байна намайг тавь пиздаанууд минь ална шүү гэж хэлээд буусан. Гийн машин дээр Алтанхүү явж очоод машины хаалгыг онгойлгоод Гансүхийг суудал дээр байхад нь зодож цохьсон. Г А зодуулаад өөрөө машинаас буугаад ирсэн. Биднийг машин дээр очиход машин унтраалттай сумын төв рүү харсан байрлалтай байсан. А машины араар тойрч очоод эхнэрээ нэг удаа алгадаад газар унагаасан. Ц бид хоёр Аг Гболон эхнэрээ зодож байхад хорих гэхэд өөдөөс дайраад хоёр бацаан минь ална шүү хол бай гээд байсан. Тэгээд А машины араар тойрч Гйн машиныг асааж унаад маш өндөр хаазтай хөдөлсөн. Г, А бид 3 тухайн үед машины зөв гар талд зогсож байсан. Харин Ц машины ард зогсож байсан. Машины түлхүүр зоолттой байсан байх шууд суугаад л гэрлээ асаагаад хөдөлсөн. Хөдлөхдөө та хоёр наанаа үлдэцгээ гэж хэлсэн. Машин хөдлөөд шууд баруун гар тал руугаа нар зөв тойрох хөдөлгөөн хийсэн. Бид хэд ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйхэд А эгч миний ард зогсож байх шиг байсан. Намайг гүйж байхад ард түс хийх чимээ гарахаар нь эргээд харахад А эгч газар унасан байсан. Тэгэхэд А машинаараа бүтэн нэг тойроод А эгчийн зогссон газар руу гэрлээ тусгаж зогсоод бууж ирээд Гансүхээ чи миний эхнэрийг алсан шүү миний 4 хүүхэд чамаас болж өнчирсөн шүү гэж хэлээд Гйг машины хажууд байхад нь дахиж зодсон. Тэгээд дахиад машинаа унах гээд байхаар нь би машиных нь түлхүүрийг сугалаад авсан. А машинд мөргүүлээд мөргүүлсэн газраа ам цангаад байна гээд хэвтээд байсан. Хамар болон нүүрнээс нь цус гарсан байсан. Тэгээд А би эхнэрээ эмнэлэгт хүргэмээр байна та хоёр машины ард суулгаад өг гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
4. Гэрч 1984 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 15-73 тоотод оршин суух Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”...Хаялага дээр очоод А-эй таарсан. Бид нар 1 шил архи хувааж ууж дуусаад Гансүхийн найз хүүхэн, А хоёр Шивээговь сум руу архинд явсан. Ирэхдээ 3 шил Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Архиа бид хэд хувааж ууж дуусаад гэртээ харьцгаахаар болсон. Бид хэд харуй бүрий болж байхад Шивээговь суманд ирээд Оргил пабд орсон. А ах л архи аваад байх шиг байсан. Би архи уугаад нилээд муудсан бараг тасарсан байсан. Оргил пабаас гараад хэнээр гэртээ хүргүүлсэн гэдгээ сайн санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
5. Гэрч 1942 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Бэхтийн 1-1 тоотод оршин суух Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Шөнө 00 цаг өнгөрөөд бараг 01 цаг болж байхад бага охин Айн нөхөр Аманайд ирсэн. Тэдний 3 хүүхэд манайд унтаж байсан юм. Аүд би унтаж байгаа хүүхэд сэрээгээд яах уу гэж хэлээд түүнийг дагаад гэрт нь ирсэн. А тэгэхэд архи уусан халамцуу байсан. Ал манайд очихдоо эхнэр А хаана байна бэ, энд ирсэн үү, би хайгаад олохгүй байна гэж байсан. Намайг Агийн гэрт байж байхад манай том хүү Бэ ирээд таныг эмнэлэгт хүрээд ир гэж байна гэсэн. Эмнэлэг дээр очиход манай охин А аваарт орсон ухаангүй байсан. Аү А нарт хоорондоо маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
6. Гэрч 1992 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-2-19 тоотод оршин суух Э.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Бид хоёр А дээр явж очоод юу хийж суугаа юм бэ гэхэд А эгчийг нь хайгаад олохгүй байна та хоёр хараагүй биз гэхэд М таньтай хамт явсан Г аваад аль түрүүнд уурхайн заалны зүүн талаар ороод яваад өгсөн гэхэд А ах та хоёрт баярлалаа А эгчийг нь энд тэнд алчихвал яах юм та хоёр хүний амь аварлаа ахынх нь санаа зовоод байсан юм гээд байсан. Нэг хүн рүү залгаад Аа алга болчихлоо машинтайгаа хүрээд ир гэсэн...Тэгээд машин зогсоод Аг буухаар нь би хойноос нь бариад явсан. А Гийн машины жолоочийн талын хаалгыг онгойлгоод Гйг шууд зодож эхэлсэн. Гзодуулж байгаад Аийн хажуугаар машинаас буусан. Тэгэхэд Амашины хойд талаар тойроод нөгөө талд зогсож байсан эхнэрээ гүйж очоод алгадаж унагаахаар нь би түүнийг салгасан. Тэр үед Аэхнэртээ намайг боддоггүй юм гэхэд 4 хүүхдээ бодохгүй байна уу, энэ пиздаатай энд юу хийж байгаа юм гээд байсан. Харин Гийг зодохдоо амьдралд гай болсон пиздаа, миний гэр бүлийг үймүүллээ гээд байсан. А цаашаа явснаа шууд Гйн машины жолооны хүрдний ард суугаад удалгүй машиныг асаагаад хөдөлсөн. А машиныг асаагаад хаазаа тултал нь гишгэсэн байх их өндөр хаазтай хөдөлсөн. Машин хөдлөхөд би яг урд нь байсан ба хамран дээр нь дараад машин унаж яах гээд байгаа юм гэхэд л хөдөлсөн. Би машины зөв тал руу бултаж өнгөрөөсөн. Машин хөдлөөд баруун гар тал руугаа нар зөв тойрсон. Нөгөө хэд машин хөдлөхөд яг хаана байсныг нь би анзаараагүй. А машин унаж хөдлөөд 1 бүтэн нар зөв тойрч эргэсэн бөгөөд 2 дахь эргэлт дээр нь бид нар бүгд зугатаасан. Их хүчтэй яваад байсан болохоор би их сандарсан. Намайг машины хойд талд байхад 2 дахь эргэлтэн дээр түс хийх чимээ гараад харахад А эхнэрээ машинаар мөргөчихсөн. Тэгэхээр нь би шууд А эгч дээр гүйгээд очсон...Тэр үед Аү рүү эргэж харахад машинаа зогсоочихсон Гийг миний амьдралыг баллаад хаячихлаа гээд зодоод байсан. Тэгснээ эхнэр дээрээ гүйж ирээд хайр нь ингэнэ гэж бодоогүй ийм юм болно гэж ёстой бодоогүй хайрыгаа уучлаарай айлгах гэж байгаад ийм юм болчихлоо гээд хоёр гараараа толгойгоо бариад байсан. Г миний эхнэр биш чи миний эхнэрийн оронд дайруулах ёстой байсан юм гээд байсан. А эхнэрээ эмнэлэг авч явна гээд нөгөө машиныг асаагаад зогсоод байхаар нь би эндээс хөдөлж болохгүй байхаа эмч дуудъя гэхэд юу яриад байгаа юм гялс эмнэлэг авч явъя гээд Гансүхтэй хамт эхнэрээ өргөөд машинд суулгаад бид нар явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
7. Гэрч 1992 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүлийн 9-2 тоотод оршин суух Ү.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”...2016 оны 07 дугаар сарын 18-19 шилжих шөнө гэртээ унтаж байтал Алтанхүү шөнийн 03 цаг 44 минутанд над руу залгаад хүн алга болчихлоо яаралтай манай байрны гадаа хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө 09-95 ГСА улсын дугаартай Аллион маркийн машинаар Аийн байрны гадаа ирэхэд А танихгүй 2 залуутай байсан. Миний машинд суугаад А А эгч нь алга болчихлоо 09-61 ГСА гэсэн дугаартай цагаан өнгийн Премиог олмоор байна чи жаахан урагшаа яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд явж байтал дохиогоо асаасан машин гэр байрнаас нилээн урагш сумын төв рүү хараад шороон замын хажууд зогсож байсан. Аг машинаас буухад нөгөө 2 залуу түүний хамт буугаад цагаан машинтай хүмүүс рүү дагаад явсан. Айн эхнэр нь машины зөв талд гадаа байсан. Харин А нөгөө 2 залуугийн хамт уг машины жолоочийн суудал дээр байгаа хүнийг гар хөлөөрөө зодоод байсан. Хэд хэдэн удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгснээ Амашины араар тойроод эхнэрээ шууд цохиод унагаасан. Нөгөө 2 залуугийн нэг нь Алтанхүүг хориод л байсан. Би машин дотроос харж байгаад яваад өгсөн. А халамцуу л байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
8. Гэрч 1985 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 15-3 тоотод оршин суух Ц.Гмөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”...Оргил пабаас гараад Ааа, Су хоёрыг аваад хөдөлсөн. Алг хаашаа явсан талаар би санахгүй байгаа. Сыг 15 дугаар байрны гадаа буулгаж өгөөд би Анхилмаад хоёулаа урагшаа гарч жаахан юм ярьж суух уу гэхэд тэгье гээд явсан. Тэгээд сумаас нэг их холгүй урд зүгт гараад машинаа сумын төвийн зүгт харуулж тавиад юм ярьж суусан. Би урд өдөр нь ээлжинд гараад ядарсан байсан болохоор жолоочийн суудал дээр суудлаа хойшлуулж хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Унтаж байхад намайг хүн толгой болон нүүр рүү цохиж сэрээсэн. Сэрээд харахад Аү миний машины жолоочийн талын хаалгыг нээсэн намайг зодож нүдэж байсан, мөн алнаа миний амьдралд гай болсон пиздаа гээд хашгираад байхаар нь би машинаас өөдөөс нь түлхээд буусан. Тэгэхэд А эхнэр Аг машины араар тойрч очоод цохиж унагаасан. Намайг сэрэхэд А машинаас буучихсан машины нөгөө талд зогсож байсан. А Аг цохиж унагаад машины урд талаар над руу дайрахаар нь би машины араар тойрч зугатаасан. Тэгэхэд А миний машиныг асааж унаад хөдөлсөн. Хөдлөхдөө юу гэж хэлсэн талаар би сайн санахгүй байна. Миний машины түлхүүр зоолттой байсан. Хөдлөхдөө их хүчтэй огцом өндөр хаазтай хөдлөөд шууд баруун гар тал руугаа дарсан. Тэгэхэд машины ард зогсож байсан Ц, М нар цаашаа зугатаасан. Анг яасан болохыг би анзаараагүй. Би ч мөн адил машин эргэхэд зогсож байсан газраасаа зугтаасан. Машин 2-3 удаа газар дээрээ эргэх шиг болсон. 2 дахь эргэлтэн дээр хүн мөргөх чимээ гарахаар нь харахад А газар хэвтэж байсан. Алтанхүү мөргөөд шууд зогсолгүй дахиж нэг тойрох хөдөлгөөн хийгээд машинаас бууж ирсэн. Тэгэхээр нь А дээр яваад очсон. Харин А хажууд нь зогсож байгаад чамаас л болж би эхнэрээ дайрчихлаа чамтай тооцоо бодно гээд над руу дайраад байсан. Тэгээд эмнэлэг дуудах гэж байснаа болиод шууд А бид хоёр Ааг өргөөд машины арын суудал дээр суулгаад аваад явсан. Би суудал дээрээ унтаж байгаад сэрээд Анхилмаад бэлгийн ажил хийх санал тавьсан. Харин тэр зөвшөөрөөгүй. Тэгэхээр би буцаад жолоочийн суудал дээрээ унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
9. Гэрч 1981 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-1 тоотод оршин суух О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай ах А нь төлөв даруу зантай, хүнтэй эвтэй харьцдаг нийтэч, хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эхнэр 4 хүүхдийн хамт Шивээговь суманд ажиллаж амьдардаг. Гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг. Архи байнга уугаад байдаггүй. Амьдралын төлөө зүтгэж яваа хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
10. Гэрч 1979 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 3 тоотод оршин суух О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай ах хамт олон дундаа нэр хүнд сайтай, ажлын газрын хамт олон нь түүнд ам сайтай байдаг. Мөн олон найз нөхөдтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Хань ижил, үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Нийтэч хүнтэй эвтэй харьцдаг. Архи дарс байнга уугаад байдаггүй. Үг дуу цөөнтэй даруу төлөв зантай хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
11. Шинжээч Ж.Жаргалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Айн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, ГССҮТөвийн 2016.07.20-ны өдрийн аарцаг яс, баруун дунд чөмөг яс болон зүүн атгаал /бугалга/ ясны рентген зураг, ГССҮТөвийн 2016.07.22-ны өдрийн Толгойн КТГ-ний шинжилгээ, хариу бичиг болон ГССҮТөвийн ХГТасгийн 21867 тоот өвчний түүхийг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан. ГССҮТөвийн ХГТасгийн 21867 тоот өвчний түүхэд 2016.07.20-ны өдрийн хэвтээ байрлалд авсан цээжний рентген зурагт цээжний хэлбэр зөв бус деформацлагдсан, 2 талын уушгины агааржилт буусан. Зүүн талд илүүтэй. Зүүн уушгины дээд доод дэлбэнг хамарсан паренхимийн эдийн няцралтай. Дээд дэлбэнд илүүтэй. Баруун уушгины зураглал олширсон, угууд өргөссөн. Зүүн талд LAA-с LS шугамаар 2, 3, 4 /5, 6, 7, 8/-р хавирга хоёрлосон хугаралтай, 6, 8-р хавирганы хугарлын зай холдсон зөрүү ихтэй, хугаралтай. Мөн 2016.07.27-ны өдрийн Рентгеноскопи: Зүүн уушгины дунд, доод сегментээр агааржилт бага зэрэг буурсан. Зүүн уушгинд пристеночно бага зэргийн шингэнтэй /4-5 түвшинд/ баруун уушгинд зураглал олширсон /ДМП++/ баруун талд синус чөлөөтэй, зүүн талд синус бүрэн нээгдэхгүй. Баруун талд дунд 1/3-ээр эгэм ясны зөрүүтэй хугаралтай, зүүн талд 2-9 хавирга ясны зөрүүтэй хугаралтай, 3, 4 хавирга ясны хоёрлосон хугаралтай гэж бичигдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/
12. Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 279 тоот дүгнэлтэнд: Б.Аийн биед тархи доргилт, баруун эгэмний ясны зөрүүтэй хугарал, баруун болон зүүн талын атгаал /бугалга/ ясны зөрүүтэй далд хугарал, зүүн талын 2-9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн талын 3-4-р хавирганы хоёрлосон хугарал /зүүн уушгины шингэн хуралт, зүүн уушгины хавхлаас шинж/, зүүн уушгины эдийн няцрал, баруун суудал болон умдаг ясны зөрүүгүй далд хугарал, баруун дунд чөмөг ясны сэлтэрхийт зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүдийн зүүн талын 2-9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн талын 3-4-р хавирганы хоёрлосон хугарал, /зүүн уушгины шингэн хуралт, зүүн уушгины хавхлаас шинж/ нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн уушгины эдийн няцрал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун эгэм ясны зөрүүтэй хугарал, баруун болон зүүн талын атгаал /бугалга/ ясны зөрүүтэй далд хугарал, баруун суудал болон умдаг ясны зөрүүгүй далд хугарал, баруун дунд чөмөг ясны сэлтэрхийт, зөрүүтэй далд хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Шинжээч эмч, ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
13. Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 263 тоот дүгнэлтэнд: Ц.Гийн биед дух, баруун хөмсөг орчим, хамрын нуруу, дээд уруул, баруун шуу, зүүн шууны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч, ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 68 дугаар хуудас/,
14. Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б.Аийн гэх цусанд 1.3 промилли спирт илэрлээ. Цусанд 1.3 промилли спиртийн алкоголь илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Шинжээч эмч, ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 72 дугаар хуудас/,
15. Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Ц.Гансүхийн гэх цусанд 1.1 промилли спирт илэрлээ. Цусанд 1.1 промилли спиртийн алкоголь илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Шинжээч эмч, ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 75 дугаар хуудас/,
16. Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн О.Алтанхүүгийн гэх цусанд 1.7 промилли спирт илэрлээ. Цусанд 1.7 промилли спиртийн алкоголь илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
Шинжээч эмч, ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 78 дугаар хуудас/,
17. Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот дүгнэлтэнд: О.Ань эхнэр Б.Анг 09-61 ГСА улсын дугаатай Тоёота Премио маркийн автомашинаар 2016.07.18-наас 2016.07.19-нд шилжих шөнө мөргөж хүнд гэмтээсэн нь зам тээврийн осол биш гэж үзэх үндэслэл байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Зам”- тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. “Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж заасан байдаг.
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч Ц.Равдан гэжээ. /хх-ийн 64 дугаар хуудас/,
18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
19. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
20. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
21. Өвчний түүх /хх-ийн 46-59 дүгээр хуудас/,
23. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан CD дээрхи 2 минутын бичлэг
22. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч О.Аг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч О.Аийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоно. Мөн шүүгдэгчийн гэр бүлээ авч явдаг ганц хүн гэдгийг нь харгалзан үзээд зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Мн:”…Биднийг машин дээр очиход машин унтраалттай сумын төв рүү харсан байрлалтай байсан...А машины араар тойрч Гйн машиныг асааж унаад маш өндөр хаазтай хөдөлсөн. Машин хөдлөөд шууд баруун гар тал руугаа нар зөв тойрох хөдөлгөөн хийсэн. Намайг гүйж байхад ард түс хийх чимээ гарахаар нь эргээд харахад А эгч газар уначихсан байсан. Тэгэхэд А машинаараа бүтэн нэг тойроод А эгчийн зогссон газар руу гэрлээ тусгаад зогсоод бууж ирээд Гэ чи миний эхнэрийг алсан шүү миний 4 хүүхэд чамаас болж өнчирсөн шүү гэж хэлээд Гг машины хажууд дахиж зодсон..,
гэрч Э.Цоын: ...Алмашиныг асаагаад хаазаа тултал нь гишгэсэн байх их өндөр хаазтай хөдөлсөн. Машин хөдлөхөд би яг урд нь байсан ба хамран дээр нь дараад машин унаж яах гээд байгаа юм гэхэд л хөдөлсөн. Би машины зөв тал руу бултаж өнгөрөөсөн... А машин унаж хөдлөөд 1 бүтэн нар зөв тойрч эргэсэн бөгөөд 2 дахь эргэлт дээр нь бид нар бүгд зугатаасан. Их хүчтэй яваад байсан болохоор би их сандарсан. Намайг машины хойд талд байхад 2 дахь эргэлтэн дээр түс хийх чимээ гараад харахад А эхнэрээ машинаар мөргөчихсөн. Тэгэхээр нь би шууд А эгч дээр гүйгээд очсон...Тэр үед Арүү эргэж харахад машинаа зогсоочихсон Гйг миний амьдралыг баллаад хаячихлаа гээд зодоод байсан. Тэгснээ эхнэр дээрээ гүйж ирээд хайр нь ингэнэ гэж бодоогүй, ийм юм болно гэж ёстой бодоогүй, хайрыгаа уучлаарай, айлгах гэж байгаад ийм юм болчихлоо. Г миний эхнэр биш чи миний эхнэрийн оронд дайруулах ёстой байсан юм гээд байсан...,
гэрч Ц.Гаийн:...Хөдлөхдөө их хүчтэй огцом өндөр хаазтай хөдлөөд шууд баруун гар тал руугаа дарсан...Машин 2-3 удаа газар дээрээ эргэх шиг болсон. 2 дахь эргэлтэн дээр хүн мөргөх шиг чимээ гарахаар нь харахад А газар хэвтэж байсан. А мөргөөд шууд зогсолгүй дахиж нэг тойрох хөдөлгөөн хийгээд машинаас бууж ирсэн. Тэгэхээр нь А дээр яваад очсон. Харин Аү хажууд нь зогсож байгаад чамаас л болж би эхнэрээ дайрчихлаа чамтай тооцоо бодно гээд над руу дайраад байсан...зэрэг мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтүүдийн бүдүүвч зургаар үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдал нь гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй ба харин түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд хамаарна.
Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож гарсан үйлдэл, мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтүүдийн бүдүүвч зураг зэргийг дүгнэн үзвэл шүүгдэгч О.Аүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шууд бус санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.А нь өөрийн үйлдлийн улмаас буюу тээврийн хэрэгслийг хүчтэй шарваж эрүүлснээс нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн бөгөөд уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч О.А ял оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэв.
Шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.
Шүүгдэгч О.Ань цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony CD-R compact Disc гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бо овогт Оийн Ал бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч О.Аүг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.Алнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony CD-R compact Disc гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Алүд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Ш.ГАНДАНСҮРЭН
Т.ЭНХМАНДАХ