Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 186

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Н.Амарсанаа,

Шүүгдэгч Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Еншөөбү овогт Ганбаатарын Түвшинсайхан, Тугчин овогт Буян-Өлзийгийн Төгөлдөр нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000142 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Еншөөбү овгийн Ганбаатарын Түвшинсайхан, 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 18-33 тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  УК95043031 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Тугчин овгийн Буян-Өлзийгийн Төгөлдөр, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 15-19 тоотод оршин суух хаягтай, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 964 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, МЮ95112032 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хорооллын 15 байрны гаднаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий 8.2 грамм /уутны хамт/ өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Түвшинсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Цогбаярын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5824 дугаартай дүгнэлт. /хх-95/

-Шинжилгээнд ирүүлсэн “Төгөлдөр МЮ95112032” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол  tetrahydrocannabinol /ТНС/ илэрч байна.

-Дээрхи илэрсэн тетрагидроканнабинол tetrahydrocannabinol /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Цогбаярын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №5825 дугаартай дүгнэлт. /хх-98/

-Шинжилгээнд ирүүлсэн "Түвшинсайхан УК95043030" гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол tetrahydrocannabinol /ТНС/ илэрч байна.

-Дээрхи илэрсэн тетрагидроканнабинол tetrahydrocannabinol /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ламчингийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №5981 дугаартай дүгнэлт. /хх-101/

-Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

-Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний
хэлтсийн шинжээч А.Батбаярын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №6981
дугаартай дүгнэлт. /хх-105/

-Шинжилгээнд ирүүлсэн Б.Төгөлдөр гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

-Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч А.Батбаярын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №6980 дугаартай дүгнэлт. /хх-108/

-Шинжилгээнд ирүүлсэн Г.Түвшинсайхан гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

-Тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №802 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх124-126/

-Б.Төгөлдөр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

-Одоо Б.Төгөлдөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

-Б.Төгөлдөр нь сэтгэцийн эмгэггүй байна.

-Б.Төгөлдөр нь мөрдөн байцаалт шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

-Б.Төгөлдөр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

-Б.Төгөлдөр нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

-Б.Төгөлдөр нь мансуурах донтой, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

-Б.Төгөлдөр нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №803 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх129-131/

-Г.Түвшинсайхан нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

-Одоо Г.Түвшинсайхан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

-Г.Түвшинсайхан нь сэтгэцийн эмгэггүй байна.

-Г.Түвшинсайхан нь мөрдөн байцаалт шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

-Г.Түвшинсайхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

-Г.Түвшинсайхан нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

-Г.Түвшинсайхан нь мансуурах донтой, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

-Г.Түвшинсайхан нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

 

Шинжээч Б.Ламчин мэдүүлэхдээ: “...Зэрлэг олсны ургамал буюу Каннабисыг хадгалахдаа чийгтэй орчинд хадгалсан тохиолдолд тухайн ургамал нь муудаж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж агуулагдах шинж чанараа алдаж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэхгүй байх боломжтой. “...шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс мэт зүйл нь ялзарч муудан, хатсан байдалтай байсан, хэрэв Каннабис гэх ургамлын үндэс мөн бол ялзарч муудсан байдлаасаа шалтгаалаад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж нь алдагдсан байхыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх92-93/,

Яллагдагч Б.Төгөлдөр мэдүүлэхдээ: “...Би цахим мэдээллийн сайтуудаас өвсний талаарх мэдээллүүдийг уншиж байсан. Мөн би хип хоп урсгалын хамтлаг дуучдын дууг ихэд сонирхож сонсдог бөгөөд барууны орнуудын хип хоп дуучдын дуу клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс болон өвсний зурагтай хувцас өмссөн байх нь элбэг харагддаг. Жишээлбэл Snoop dog, Wiz khalifa нарын хамтран дуулсан young wild and tree буюу монголоор залуу зэрлэг бас эрх чөлөөтэй дууны клип, Snoop dog, smoke weed everyday буюу монголоор өдөр бүр өвс татна, bone thugs n harmony буюу монголоор өвсний дуу гэх мэт дууны клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс зөндөө гарч байдаг. “...Мөн www.google.com сайтаас weed /монголоор өвс/ гэж бичиж хайлт хийхэд өвсний талаарх мэдээллүүд гарч ирдэг бөгөөд гарч ирсэн мэдээллүүдийг уншиж байхад өвс нь манай оронд ургадаг болохыг мэдсэн.2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед гэртээ байж байхад Г.Түвшинсайхан над руу залгахаар нь утсаа авсан чинь танай байрны гадаа чинь байна гараад ир ганц хоёр цаг РС тоглоё гэж хэлэхээр нь гэрээсээ гарсан чинь Г.Түвшинсайхан манай орцны харалдаа байх сандал дээр сууж байсан, тэгээд бид хоёр дэмий яриад тамхи татаад сууж байхад сандалын доороос Каннабис буюу өвс ургачихсан, сандал доороос ургаад, гараад ирчихсэн байхаар нь би Г.Түвшинсайханаас энэ өвс мөн үү гэж асуухад Г.Түвшинсайхан мөн юм биш үү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сандлаасаа босоод сандлын доогуур харахад Каннабис буюу өвс мөн байхаар нь эхлээд тасдаж тавьчихаад явсан. Бид хоёр манай гэрийн ойролцоо байх РС тоглоомын газар тоглож байгаад 18 цагийн үед ирээд нөгөөд сандалын дор тасдаж тавиад үлдээсэн өвсөө харахад яг хэвээрэй, хатчихсан байхаар нь би гэртээ орж гялгар уут аваад гарч ирээд нөгөө өвснийг нунтаглаж хийгээд РЦНК-гийн гадаа очоод бэлэн тамхины тамхийг нь гаргаж байгаад оронд нь нөгөө өвснөөсөө хийгээд татсан. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд түц орж тамхи авахаар явж байхад хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа ирээд дуудахаар нь очсон, тэгээд та хоёрыг шалгах шаардлагатай байна гэж хэлээд нэг цагдаа нь миний биед үзлэг хийгээд халаасанд байсан гялгар ууттай өвсийг гаргаж ирээд энэ юу юм бэ гэхээр нь өвс гэж хэлсэн чинь машинд суу гээд Г.Түвшинсайхан бид хоёрыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явсан. “...Зэрлэг олсны ургамал буюу Каннабисыг хүмүүс өвс гэж нэрлэдэг. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр түүсэн өвс нь тэнд ургасан бусад ургамлаасаа өндөр ургасан, тод ногоон өнгөтэй, ургамлын мөчир бүрээс салаалсан салаа болгон нь 5 салаатай байсан. Мөн google.mn сайтаас weed гэж бичиж хайпт хийхэд Каннабис буюу зэрлэг олсны ургамал /гудамжны нэршилээр өвс/ нь тод ногоон өнгөтэй, өвсны мөчир бүрээс салаалсан салаа болгон нь 5 салаатай байсан. Г.Түвшинсайхан бид хоёр дээрх шинж тэмдэгээр нь манай байрны гадаа ургасан ургамлыг Каннабис буюу зэрлэг олсны ургамал /гудамжны нэршилээр өвс/ мөн гэж бодоод түүсэн юм...” гэсэн мэдүүлэг. /хх149-154/,

Яллагдагч Г.Түвшинсайхан мэдүүлэхдээ: “...Би цахим мэдээллийн сайтуудаас өвсний талаарх мэдээллүүдийг уншиж байсан. Мөн би хип хоп урсгалын хамтлаг дуучдын дууг сонирхож сонсдог бөгөөд барууны орнуудын хип хоп дуучдын дуу клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс болон өвсний зурагтай хувцас өмссөн байх нь элбэг харагддаг. Тухайлбал: Snoop dogg, Wiz khalifa нарын хамтран дуулсан young wild and tree дууны клип, Snoop dogg дуучны smoke weed everyday буюу монголоор өдөр бүр өвс татна, bone thugs n harmony хамтлагын weed song буюу монголоор өвсний дуу гэх мэт дууны клипийг үзэж байхад өвс хэрэглэж буй дүрс зөндөө гарч байдаг. “...Мөн google.mn сайтаас weed /монголоор өвс/ гэж бичиж хайлт хийхэд өвсний талаарх мэдээллүүд гарч ирдэг бөгөөд гарч ирсэн мэдээллүүдийг уншиж байхад өвс нь манай оронд ургадаг болохыг мэдсэн. “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гараад Б.Төгөлдөртэй уулзахаар байрных нь гадаа очсон юм. Тэгээд Б.Төгөлдөр рүү залгаад гараад ирээч гэж хэлчихээд Б.Төгөлдөрийн орцны харалдаа байх сандал дээр сууж байхад Б.Төгөлдөр удалгүй гарч ирсэн. Тэгээд бид хоёр тамхи татаад сууж байхад сандалны доор Каннабис гэх ургамалтай төстэй ургамал урагчихсан байсан. Б.Төгөлдөр надаас энэ өвс мөн үү гэж асуухаар нь сандалын доогуур харсан чинь Каннабис гэдэг ургамал мөн байхаар нь би мөн юм биш үү гэж хэлсэн. Тэгээд бид тэр ургамлыг хэсэг харж сууж байгаад тасдаж аваад тэнд үлдээгээд РС тоглохоор явсан. Орой 17 цагийн үед эргэж ирээд сандлын дор тасдаж тавьсан ургамлаа хартал хатчихсан байсан. Б.Төгөлдөр би гэртээ ороод уут аваад ирье гэж хэлээд гэртээ орсон. Удалгүй нэг гялгар уут бариад гарч ирэхээр нь нөгөө хатсан ургамлаа гялгар уутанд нь хийж нунтаглаад РЦНК-ийн талбай орж хэрэглэж үзэхээр явсан. Тэнд очоод тамхи гаргаж ирээд доторх тамхийг үүрүүлж асгаад оронд нөгөө хатсан ургамлаасаа хийж, тамхи шиг болгож байгаад татаж дуусчихаад Б.Төгөлдөрийн байр руу буцаад явж байхад машинтай цагдаа нар ирээд бид хоёрыг саатуулсан. Тухайн үед ууттай өвсийг Б.Төгөлдөр халаасандаа хийчихсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх160-165/,

 

Г.Түвшинсайханы биед мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх16-17/, Б.Төгөлдөрийн биед мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх20-21/, мэдүүлэг шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх44-77/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх80-83/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шинжээчийн дүгнэлт /хх-95/, шинжээчийн дүгнэлт /хх-98/, шинжээчийн дүгнэлт /хх-108/, шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн дүгнэлт /хх124-126/, шинжээч Ламчингийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг /хх92-93, 163-165/, гэрч Цэрэнхандын мэдүүлэг /хх-86/, гэрч Ганбаатарын мэдүүлэг /хх-89/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Төгөлдөр, Г.Түвшинсайхан нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хорооллын 15 байрны гаднаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөт бодисийн тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий 8.2 грамм /уутны хамт/ өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарыг бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр бэлтгэж, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нар нь урьд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа өршөөгдсөн тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно.

Мөн шүүгдэгч Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нар нь энэ төрлийн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж байсан бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн дүгнэлт өгөөгүй зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламж бүхий уутны хамт 8.2 грамм хар ногоон өнгийн ургамал, мөн 4 грамм бор өнгийн ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ ямар нэгэн дүгнэлт өгөөгүй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Еншөөбү овогт Ганбаатарын Түвшинсайхан, Тугчин овогт Буян-Өлзийгийн Төгөлдөр нарыг бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. . Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламж бүхий 8.2 грамм хар ногоон өнгийн ургамал, 4 грамм бор өнгийн ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Түвшинсайхан, Б.Төгөлдөр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР