Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 351

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-, ******* аймгийн шүүхээс онлайнаар хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б-, гэрч Д.Н-, Б.Ц-, Ц.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,  С.Ц-ын нэхэмжлэлтэй ******* аймгийн *******ын ******* *******ын *******д  холбогдох тус *******ийн даргын 2017 оны 08 –р сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл, болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, галчийн ажлыг хавсарч гүйцэтгэх байсан нэмэгдэл хөлс гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  С.Ц- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1965 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. Тус аймгийн ЗООНОЗ ******* *******ын *******д 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс сахиул, галчаар томилогдон ажиллаж, ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгарч идэвх зүтгэлтэй ажиллаж байсан. Гэтэл тус байгууллагын  даргын 2017 оны 08 дугаар сарын  16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар  намайг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл тухайн тушаалд хөдөлмөрийн  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5 дахь хэсэг буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг  алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг заажээ. 2016 оны намраас  эхлэн дүн бүртгэгч Д.Н- байгууллагын хашаанд өөрийн машинаа авч ирж тавьсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 16-ны  өдөр ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарах өдөр Д.Н- нь миний машины 2 дугуйг намайг сольсон байна гэж байгууллагын хамт олонд хэлж гүтгэсэн байсан. Тухайн машиных нь дугуйг дүн бүртгэгч Д.Н-, нөхөр Ц.Б- өөрөө сольж авч явсан гэдгийг түүний нөхөр нь өөрт хэлээгүй юм уу, эсвэл мэдсэн ч намайг ажлаас халсны дараа өөрийн нөхрөө оруулахаар улайрсан Д.Н-гийн улаан цагаандаа гарсан үйлдэл ч байж болох бөгөөд тэр санасандаа хүрч одоо нөхөр нь миний оронд сахиулаар орж ажиллаж байгаа. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хэлэхдээ архи уусан учраас ажлаас халлаа гэж хэлсэн. Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр ажлын цагаар архи уугаагүй бөгөөд орой ажил тарсны дараа  20 цагийн үед хөдөөнөөс хуриманд ирсэн хүмүүс манайд ирсэн. Тэр хүмүүстэй нэг шил архи уугаад тэр хүмүүс 21 цаг өнгөрөөгөөд манайхаас явсан.  Тэгээд байж байтал 2 цагдаа тарвага хурааж, устгуулахаар ирсэн. Тэгээд надаас дарга болон ажилтнуудын утсыг асуухад би мэдэхгүй гэж хэлээд гэр лүүгээ орсон.  Тэгээд тэр хүмүүс дарга руу яриад ажлынхан бүгдээрээ цуглаад тухайн тарвагыг устгасны дараа ажилчдын хурал хийсэн байсан. Тэр хуралд намайг оролцуулаагүй, өглөө ажил цугласны дараа намайг дуудаад ажлаас халлаа гэж хэлсэн.  Миний байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд  ажлын цагийг өдөрт 6 цаг, 7 хоногт 30 цаг байхаар заасан бөгөөд тус байгууллагын ажилчид ч өглөө 09 цагаас ажилдаа ирээд үдээс хойш 16 цаг цагт тардаг, миний ажлын цаг байгууллагын ажилчидтай адилхан өглөө 09 цагт эхлээд 16 цагт дуусдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд илүү цагаар болон шөнөөр ажиллахаар тусгаагүй, илүү цагаар болон шөнөөр ажилласны нэмэгдэл хөлс олгодоггүй мөртлөө ажил тарсны дараа оройн цагаар архи уусныг  зөрчил гаргасан хэмээн  ажлаас чөлөөлснийг өөрийнхөө архи уусан явдлыг зөвтгөөгүй ч ажил тарсны дараа оройн цагаар архи уусан байхад ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд  тус *******ийн даргын 2017 оны 08-р сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл, болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  С.Ц- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлагадаа: ******* аймгийн  *******ын  ******* *******ын *******ийн дарга нь хууль зөрчсөн тушаалаа халхавчилж, намайг  шүүхэд хандсаны дараа өөрийнхөө алдааг засах гэж 2017 оны 08 сарын 16-ны өдөр гаргасан Б/13 тоот тушаалаа өөрчилж, мөн дээрх шигээ үндэслэлгүй 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан энэ тушаалаа надад танилцуулж, өгсөн мэтээр хариу тайлбартаа бичсэн байх бөгөөд миний бие ийм тушаал гарсныг мэдээгүй, уг хариу тайлбартай танилцахдаа энэ тушаалтай анх танилцлаа. Иймд дээрх 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн миний бие нь тус байгууллагад сахиул галчаар ажилладаг байсан. Дээрх тушаалуудад “сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” гэсэн байх бөгөөд намайг галчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй мөртлөө 2017 оны 09 сарын 15-ны өдрөөс байгууллагын галлагаа эхэлсэн боловч галчаар ажиллуулахгүй байгаа болно. Иймд хавсарч ажиллаж байсан галчийн үүрэгт ажлын нэмэгдэл хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  С.Ц- нь ажлаас чөлөөлөгдсөн  тухай тушаалаа 2017 оны 8 сарын 21-нд авч 24-нд байгууллагын хашаанаас нүүж явахдаа ЗӨСТ-ны даргын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаал буюу тус *******ийн даргын 2017 оны 08  сарын 18-ны өдрийн  С.Ц-ыг ажлаас чөлөөлөх Б/14 тоот тушаалаар хүчингүй болсон тушаалаар шүүхэд хандсан байна. Энэ нь энэ хүний ажлын хариуцлагагүй, аливаа ажилд хөнгөн хуумгай ханддагыг харуулж байна. Манай байгууллагын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн  Б/13 тоот тушаалыг бичих явцад байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан Д.Н- нь бичлэгийн алдаа гаргаж буруу бичснээ 2 хоногийн  дараа буюу 2017 оны 08 сарын 18-нд нягтлан мэдэж тайлбарлан ирж, шинэ тушаалыг хууль журмын дагуу өмнөх бичлэгийн алдаатай тушаал болох Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, шинэ тушаал болох  С.Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаал гаргаж байгууллагын архив, бичиг хэрэг хөтлөлтийн дэвтэрт бүртгэн баталгаажуулж ажилласан байдаг. Гэвч Д.Н- тушаал бичих явцад буруу бичиж хайхрамжгүй хандсан  буруугаа хүлээж байгаа ч хүчингүй болсон тушаал нэхэмжлэгчид өгснөө нэхэмжлэгч  С.Ц-ын буруугаас болсон гэж үзэж байгаа юм байна. Иймд  С.Ц-ын байгууллагын хүчингүй болгосон тушаалаар шүүхэд хандсан хөнгөн хуумгай, хариуцлагагүй байдал нь нэхэмжлэгч  С.Ц-, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан Д.Н- нарын  буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч  С.Ц- нь өөрийн төрсөн ах, эхнэрийн хамт 3-лаа манай байгууллагад  ажилладаг тул манайх шиг 20 хүнтэй байгууллагын 15%-г гэр бүл ах дүүгээрээ эзлэн, ажилчдыг айлган сүрдүүлдэг, байгууллагын явуулж байгаа аливаа ажлын эсрэг хамт олныг турхирдаг, төрийн ажлыг цалгардуулдаг энэ байдлаасаа болж арга хэмжээ авахуулж байсан. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа нэхэмжлэлдээ миний архи уусан нь зөв, ажлын цаг дууссан байсан, төрийн тусгай албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явахад нь тэдэнд ажил болон ажилчид, удирдлагынхаа талаар болон тэдэнтэй яаж холбогдох мэдээлэл өгөөгүй саад хийсэн нь зөв гэж өөрийгөө өмөөрч зөвтгөж байгаа нь энэ хүн  хаана ямар байгууллагад, ямар хариуцлагатай ажил хийж байгаа,  өөрийн ажлын  байрны тодорхойлолт, эрх үүргээ мэддэггүй, мэдсэн ч мэдээгүй царайлдаг, удаа дараа ажлын цагаар архидан согтуурч ажлын хариуцлага алдаж улмаар даажирч байгууллагын даргын өрөөнд орж агсам согтуу тавьж, сандлаар цохихыг завдсан. Иймд энэ хүнийг манай ажлын хариуцлага маш өндөр дэглэмийн байгууллага болох онцгой объектод ажиллах боломжгүй гэж байгууллагын хурал болон дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт зэргийг  үндэслэн ажлаас чөлөөлсөн юм.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлагын тухайд 2017 оны 18-ны өдөр ажилчдыг цуглуулж хурал хийж Б/14 тоот тушаалыг уншиж  танилцуулсан. 2017 оны 08 сарын 21-ний өглөө 09 цаг 30 минутын орчим  С.Ц- нь дахин согтуугаар байгууллагын даргын өрөөнд дайрч орж ирэн байгууллагын дарга С.Б-ыг заналхийлж хэл амаар доромжлон сандлаар цохихыг завдан агсан согтуу тавьсан энэ үед бичиг хэргийн ажилтан Д.Н- орж ирэн  С.Ц-т хандан та ингэж болохгүй согтуу байгаа юм уу гээд тушаалыг өгөхөд та нарт  хамаагүй гэж орилж хашгиран тушаалаа авахгүй шидээд хэл амаар доромжлоод гарч явсан. /Энэ үйлдлээрээ цагдаад шалгагдан зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авагдсан/  С.Ц- нь сахиулын үндсэн  ажлаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-ийн Ц нь 1965 онд төрсөн. 2006 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******д сахиул, галчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буюу ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн дарга нь  С.Ц-ыг чөлөөлсөн тухай тушаалаа гаргахдаа Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 41.5 буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэл, үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр  С.Ц-ыг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг  С.Ц-т тус өдөр нь гардуулж өгөөгүй, маргааш өглөө нь дуудаж өгсөн байдаг. Ажлаас халсан тухайгаа хариуцагч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой ажил тарсны дараа  С.Ц- нь ажлын байран дээрээ архидан согтуурсан. Үүнийг нь шалгаж тогтоогоод ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа боловч тушаал гарахаас өмнө буюу 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой  С.Ц- нь үнэхээр архи уусан байсан уу, эсвэл бие нь муу байсан уу гэдгийг нарийн шалгаж тогтоолгүйгээр ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн дарга нь тушаалаа гаргасан байдаг. Шалгаж тогтоох ажиллгагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нөхөж шалгуулаад явж байсан. Энэ нь тухайн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалыг  С.Ц- нь гардаж аваад ажлаа өгснөөс хойш  С.Ц- нь шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Гэтэл хариуцагч байгууллага нь шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус *******ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалыг гаргасан байдаг. Энэ тушаалыг  С.Ц- нь гардаж аваагүй мэдэхгүй байдаг.  С.Ц- нь өөрт нь гардуулсан буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд ирж хавтаст хэрэгтэй танилцахдаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 гэсэн тушаалтай танилцсан байгаа. Тус тушаал нь өмнөх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалын үндэслэх хэсгийг өөрчлөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 41.4 буюу ноцтой зөрчлийг давтан гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн даргын  С.Ц-ыг ажлаас чөлөөлсөн тухай 2 тушаалаас  С.Ц-ын анх гардаж авсан буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар явах нь зүйтэй юм болов уу гэж үзээд явж байсан боловч 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 гэсэн хууль бус буюу зассан тушаалд нийцүүлэн нэхэмжлэгч талаас ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 гэсэн тушаалыг хүчингүй болгуулах, сахиулаар ажиллах хугацаанд сард олгогддог байсан нэмэлт цалинг гаргуулах гэж  2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэмэлт шаардлагын талаар тайлбарлахад  С.Ц- нь сахиулын ажлыг галчийн ажилтай хавсарч гүйцэтгэдэг байсан. Галчийн ажил нь  тухайн оныхоо 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд дараа оны 4 дүгээр сар, улирлын байдлаасаа хамаараад хийгддэг байсан. Энэ ажлын нэмэгдэл цалин болгож сахиулын ажлын үндсэн цалин дээр галчийн ажлын цалин болгон 200.000 төгрөгийн цалинг нэмэгдэл байдлаар олгодог байсан. Энэ 200.000 төгрөгийг тухайн оны 09  дүгээр сараас эхлэн дараа оны 4 дүгээр сарыг дуустал олгодог байсан гэдэг. Энэ талаар нийгмийн даатгалын дэвтэр дээр цалингийн нэмэгдсэн байдал бичилт хэлбэрээр харагдах ёстой. Мөн хариуцагч байгууллагаас галчийн ажлын цалин, хөлсийг олгодог байсан талаараа нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ талаар хүсэлт тавьсан боловч хариуцагч байгууллага өгөөгүй. Нэхэмжлэгч өөрөө нийгмийн даатгалын дэвтрээ хуулбарлаж өгсөн. Өөр баримт байхгүй. ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 18-ны болон 16-ны өдрийн тушаалуудад  С.Ц-ыг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гарсан байгаа. Галчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн гэсэн үг үсэг бичигдээгүй. Гэсэн хэдий ч 2017 оны 08 дугаар сард халаад 2017 оны 09 дүгээр сараас галчийн ажлыг нь гүйцэтгүүлэхгүй байсан. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тушаал гараагүй үед ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байх нь ажлаас халсантай адилтгаж үзнэ гэж заасан байдаг. Тиймээс галчийн ажлаас нь чөлөөлөгдсөн гэж үзээд нэмэгдэл цалин хөлсөө нэхэмжилсэн байгаа. С-ийн Ц-ыг ******* аймгийн ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн сахиулын ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл ийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын 2017 оны ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 8 дугаар сард тарваган тахлын голомтот нутаг болох ******* аймгийн , , сумдад тарваган тахлын үүсгүүр илрүүлэх хээрийн шинжилгээ хийж дээрх 3 сумын нутаг дэвсгэрт учир битүүлгээр үхсэн 7 тарваганы сэг зэмийг олж ЗООНОЗ-ын ******* *******ын *******ийн шинжилгээний лабораторид шинжилж байсан. 2017 оны 08 сарын 14-нд шинжилгээнд ороод лабораторийн туршилтын амьд цагаан хулганууд дээр туршилт хийж халдварлуулсан байсан. Гэтэл  С.Ц- нь тус объектийг эзэнгүй орхиж архидан согтуурч улмаар 2017 оны 08 сарын 15-ны оройн 22 цагийн орчим эргүүлийн цагдаа Цэрэнсодном, Чойжилсүрэн нар надруу ярьсан. Танай байгууллага эзэнгүй байна гаднаас нэг согтуу хүн орж ирээд тасраад уначихлаа. Бид энэ хүнээс байгууллагын удирдлагын дугаараа хэлнэ үү гэхэд хариулахгүй байна. Энэ хүн чинь согтуу байна. Бид эргүүл хийгээд тарвага хурааж аваад явж байна. Хураасан тарвагаа яаж устгуулах вэ, машин тэргээ ариутгах хэрэгтэй байна гэсэн шаардлагыг тавьж утасдсан. Үүний дагуу оройн 22 цаг 20 минутад би ажил дээрээ ирсэн. Сахиул  С.Ц-ыг татаад үзэхэд ухаан мэдрэлгүй, шал согтуу байсан. Унтлаа, унтлаа гэж хэлээд цаашаа хараад унтсан. Тэгээд 2 цагдаагийн авчирсан тарвагыг устгуулах ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, байгууллагад гарсан нөхцөл байдлыг танилцуулах үүднээс байгууллагын бүх ажилтнуудыг 11 цагийн үед цуглуулж эргүүлийн цагдаа нарын авчирсан тарвагыг устгуулж, машинд нь ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд дараа нь миний өрөөнд ажилчдын хурал хийсэн. Хурал хийгээд хурлаас тус байгууллага нь дэглэмийн байгууллага, амьд цагаан хулганууд дээр туршилт хийж халдварлуулсан үед байгууллагыг эзэнгүй хоосон орхиж болохгүй, өндөржүүлсэн бэлэн байдал  зарлах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлт өгсөн. Үүний дагуу өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тушаал гаргаж ажилчдыг 2, 2-оор нь жижүүр хийлгэсэн. Тухайн үед  С.Ц-ын охин Ч болон манай байгууллагад ажилладаг С нар ирж  С.Ц-ын ямар байдалтай байгааг харсан. Байгууллагаа эзэнгүй орхиж ард иргэдийн эрүүл , улс орны аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гарч болох байсан тул бид онц ноцтой зөрчил гэж үзэж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Байгууллагын дэглэмийн үед буюу амьд цагаан хулганууд дээр туршилт хийж халдварлуулсан үед Ц- нь ажлын байран дээрээ архи ууж архидан согтуурсан энэ хариуцлагагүй үйлдлээрээ ******* аймгийн нийт хүн амыг тарваган тахлаар өвчлөх эрсдэлд ойртуулсан. Мөн өвчлөх нөхцөл байдлыг бий болгож ******* аймгийн хүн амын эрүүл эд заналхийлсэн. Цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болж байгаа тул үүнийг онц ноцтой зөрчил гэж авч үзэж хурлаар хэлэлцээд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.  С.Ц- нь сахиулын ажлыг хийж байхдаа ажлын байранд нэг удаа архи ууж байгаа юм биш, ажлын хариуцлага байнга алдаж байсан. Түүний гэрч нь  С.Ц-ын охин Ц.Ч- нь маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр хүрч ирээд манай аавыг ажлаас нь битгий халаач танаас нэг удаа гуйя гэсэн. Би манай байгууллага дэглэмийн байгууллага учир шалтгааныг нь чи ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд харин тиймээ манай аав нэг удаадаа архи уусан юм бишээ. Манай аав сүүлийн үед нэг удаа ч биш 7 хоногийн 5 өдөр архи уугаад байна. Та нэг удаа харж үзээч дээ гэсэн.  Энэ үйлдэл нь  С.Ц-ыг засрахгүй хүн юм гэдгийг харуулж байна. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл  ******* аймгийн хүн амын цаашлаад улс орны хэмжээнд аюул нүүрлэх юм гэж үзэж байна.  Бидний практик туршлагаас харахад Оросын нэг мужид мэргэжлийн бус үйлчлэгч нь тарваган тахлын үүсгүүртэй байрыг цэвэрлэж байхдаа түүнийгээ мэдэхгүй угааж цэвэрлэснээр халдвартай шингэн асгарч нэг хот тэр чигээрээ сүйрсэн ийм туршлага байдаг. Би тангараг өргөсөн хүний их эмчийн хувьд мөн тус байгууллагын авч явж байгаа удирдлагын хувьд энэ хүний хувийн эрх ашиг болон аюул заналхийллээс ******* аймгийн хүн амын болон цаашлаад улс орны аюулгүй байдал, ард түмний төлөө нэг хүнийг ажлаас чөлөөлөхөөс аргагүй байдалд хүрсэн. Цаашлаад Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.2-т Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд эрхтэй гэсэн заалт хүртэл байдаг. Би  С.Ц-ыг зөвхөн ажлаас халаад зогссон нь дэглэмийн байгууллагын хувьд хууль ёсны үйлдэл хийсэн гэж үзэж байна. Хууль, цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй байсан юм байна лээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн хүн амын эрүүл ийн эсрэг гэмт хэрэг гэсэн заалтын 199.1-д заасан байгаа. Тарваган тахал болон гоц халдварт ******* тархсан буюу тархаж болох байсан бол 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах буюу 2 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэсэн заалт байдаг.  С.Ц- нь ажил үүргээ мэддэг байсан бол өөрөө ухамсарлах ёстой байсан. Иргэн ******* нь нэхэмжлэл гаргасан байгаа, нэхэмжлэлээ нотлох баримтаар ашиглаж болно.  Учир нь энэ хүн нэхэмжлэлдээ архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажлын бус цагаар архи уусан гэж өөрөө хэлсэн учраас энэ хүний нэхэмжлэлийг нотлох баримтаар ашиглаж болно гэж үзэж байна. Сахиул гэдэг нь монгол хэлний үгийн тольд сахи гэдэг үгнээс үүсэлтэй. Сахиул хүн бол ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу байгууллагын эд хөрөнгийг 24 цагаар сахин хамгаалах ёстой байдаг. Мөн ажлын цаг дууссан байхад архи уусан гэж хэлсэн. Хэрэв ажлын цаг нь дууссан байсан бол байгууллагын хашаанаас явах хэрэгтэй байсан. Ажлын цаг дууслаа гээд явсан байсан бол байгууллагын удирдлагын хувьд асуудлыг шийдээд сахиулаа сонгочих байсан. Энэ хүн 12 жил байгууллагын хашаанд гэр бүлээрээ амьдарч, байгууллагын түлээ, нүүрс, тогийг үнэгүй хэрэглэж цахилгаанаар хангагдаж амьдарсан. Нотлох баримтад Алтай-Улиастай эрчим хүчний системийн байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ийм хэрэглэгчтэй болсон гэсэн баримтыг гаргуулж хавсаргасан байгаа. Ажил үүргээ мэддэггүй ийм хүн ийм нөхцөл байдалд орсон байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Нөхөр  С.Ц-ыг өөрийн биеэр нь хуралд оролцуулая гэж бодсон боловч өөрөө оролцдоггүй төлөөллөөр дамжуулан оролцдог. Өөрөө согтуу байсан гэдгээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Өөрийн ашгаа хамгаалж үг хэлэх зориггүй, шүүхийн байгууллагыг хүндэтгэдэггүй, шударга үнэнийг хэлэхээс айж шүүх хуралдаанд оролцдоггүй. ******* аймагт шүүх хуралдаан явуулж байхад  С.Ц- байж байх л ёстой. Гэтэл хуулийн эрхээ эдэлж байна гэж хэлээд бие төлөөлөгч сонгодог. Юу болсон талаарх шударга үнэнийг шүүхийн байгууллагад хэлэх ёстой.  С.Ц-аас шалтгаалаад миний эрх ашиг ихээр зөрчигдөж байна. Эхнэр нь манай байгууллагад амьтан маллагчийн ажил хийдэг. Төрсөн ан нь лаборантын ажил хийдэг. Эхнэр, ах 2 нь нийлээд чамайг манай нөхрийг ажлаас халах юм бол холбогдох бүх газраар шалгуулна гэж сүрдүүлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард авлигатай тэмцэх шалгуулсан. Улсын их хурлын гишүүнд өргөдөл бичсэн, ******* аймгийн , , , ийн гээд бүх байгууллагын шалгалтаар оруулсан би шалгагдсан. Энэ мэтээр байгууллагыг байнгын хяналт шалгалтад оруулж байгаа нь төрийн байууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг алдагдуулж саад болж байна. Мөн Говь–Алтай аймгийн шүүхэд намайг хариуцагчаар өгсөн. шүүгчтэй хувийн харилцаа байхгүй таних ч үгүй мэдэх ч үгүй. Хэргээ шийдвэрлүүлэе гээд байж байтал шүүгчийн туслах *******аатай Үйтүмэн шүүгчийн туслах Ч- гээд охин нь ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил гаргаж байнгын харилцаатай байж энэ үйлдэл нь нотлогдон шүүгчийн туслах ажилтай *******аад сахилгын сануулах арга хэмжээ авагдсан. Ёс зүйн дутагдал гаргасан гэдэг нь нотлогдож ёс зүйн картаа цоолуулсан.  С.Ц- нь 2017 оны 08 дугаар сарын 24-ны өглөө манай байгууллагын хашаанаас нүүсэн. 2017 оны 08 сарын 22-ны өглөө өрөөнд орж ирээд намайг айлган сүрдүүлж цохиж зодохыг завдсан. Удаа дараа танхайрсан гэдгийг нотлох баримтаар цагдаад өгсөн.Торгуулийн арга хэмжээ авагдсан. Мөн шүүгч цагдаа нараас гэрчийн мэдүүлэг авсан байсан. Мэдүүлэг авахдаа  миний асуугаагүй асуултуудыг гэрчээс асуусан байсан. Энэ нь шүүгчийн алдаа, зөрчил гэж үзэж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд цагдаагийн байгууллагын гэрчүүдийг дахин дуудсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тухайд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байгууллагын хурал дээр бичиг хэргийн ажилтан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалд бичиглэлийн алдаа гаргаж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг 40.1.5 гэж бичсэн байна гэж хэлсэн. Тэгээд тушаал солигдож Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болсон байгаа. Энэ тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байгууллагын хурал дээр уншиж танилцуулаад хурлын тэмдэглэлээ баталгаажуулан хүргүүлсэн байгаа. 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдөр С.Цотгбаатарыг дуудаж солигдсон тушаалыг гардуулж өгөхөд өрөөнд орж ирээд надруу дайрч давшлан агсан тавиад тушаалаа бичиг хэргийн ажилтнаас гардаж авалгүй гараад явсан. Тухайн үед мөн л согтуу байсан. 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалыг гардаж аваагүй нь эрх нь зөрчигдөөгүй гэж үзэхэд хүргэж байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаараа шүүхэд хандсан, шүүхийн байгууллага нэхэмжлэлийг хүлээж авсан. Тэгэхээр эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Галчийн тухайд ЗООНОЗ ******* *******ын *******үүдийн бүтэц стандартын дагуу галчийн орон тоо байдаггүй түүний дагуу нотлох баримтаар хүргүүлсэн байгаа, сахиулын ажил хийж байгаа хүн галчийн ажил давхар хийнэ гэж заасан байдаг. Галчийн ажлыг сахиул хийнэ гэж заагаад сахиулын ажлыг хийж байгаа хүн галлагааг давхар хариуцаж хийнэ гэж үндсэн үүрэгт нь зааж өгсөн байдаг. Тушаалаар цалинжуулдаггүй, цалингийн хувиар цалинжуулдаггүй, анх сахиулаар ороход нь давхар хийдэг гэдгийг хэлээд 170.000 төгрөгийн галлагааны нэмэгдэл өгдөг байсан. Нэмэгдүүлсэн шаардлагад оруулах боломжгүй гэж үзэж байна. Нотлох баримтаар бүтэц стандартыг хүргүүлсэн байгаа.  С.Ц-ыг ажлын байран дээрээ архи ууж согтуурсан гэдгийг байгууллагын алба хаагчид бүгд харсан. Хуралдсан, тушаал гаргаж жижүүрлэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч  С.Ц-ыг ******* аймгийн *******ын ******* *******ын *******ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5, ийн сайдын А/161 тоот тушаал, Байгууллагын дотоод журмын 7.4, 8.13 дахь заалт зэргийг үндэслэн түүнийг тус *******ийн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч  С.Ц- нь  дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл ийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд *******лөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, галчийн ажлыг хавсарч гүйцэтгэх байсан нэмэгдэл хөлс гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчийн зүгээс  С.Ц-ыг 2017 оны 08-р сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн ба дээрх тушаалыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байна.

Хариуцагч байгууллага 2017 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалаараа  өмнө гаргасан Б/13 тоот тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэг болгон залруулсан байна.

Дээрх Б/14 тоот тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Ажил олгогчийн зүгээс  С.Ц-ыг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх  хэсэгт зааснаар буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн боловч түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ өөрөөр хэлбэл  ажилтан ямар зөрчил гаргасан талаар тушаалд тодорхой заагаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “... С.Ц- нь онцгой объектийг эзэнгүй орхиж  ажлын байран дээрээ архи ууж архидан согтуурсан,  түүний энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэж байна” гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүний энэ тайлбарыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж буй тохиолдолд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байхыг хууль шаарддаг бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд уг заалтыг үндэслэл болгох ёстой юм.

Гэвч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлж байсан учир  С.Ц-ыг  40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэсгүй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ талаар тайлбарлахдаа “... С.Ц- нь бичиг үсгийн чадваргүй, гарынхаа үсгийг зурах чадваргүй учир хөдөлмөрийн гэрээг уншиж тайлбарлан эхнэр Ч.гаар нь түүний өмнөөс гарын үсэг зуруулдаг байсан” гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар ямар нэгэн тайлбар хийгдээгүй, мөн  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон бусад баримтуудад зурагдсан гарын үсэгнүүдийг нэхэмжлэгч  С.Ц-аас ирүүлсэн харьцуулах загваруудтай тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр түүний энэ тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч байгууллагын зүгээс  С.Ц-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлох үүднээс  шүүхэд 45 хуудас баримтууд ирүүлсэн бөгөөд дээрх баримтууд нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй учир шүүх түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй бичгээр байгуулахаар үүрэгжүүлсэн, мөн хуулийн 21-р зүйлийн 21.7 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно“ гэж, 24-р зүйлийн 24.3-т “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж,  3-р зүйлийн 3.1.2-т “ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж тус тус заасан байна.

Ажил олгогчийн зүгээс ажилтан  С.Ц-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсгийг  С.Ц-ын гарын үсгийн чөлөөт болон албадан загваруудтай харьцуулахад дүрслэлийн хувьд тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна гэж үзэв.

Нэхэмжлэгч  С.Ц- нь 2006 оны 10-р сарын 19-ний өдрийн 22 тоот тушаалаар  ******* аймгийн азарт сахиул галчаар томилогдож байсан, 2017 оны 08-р сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар ******* аймгийн *******ын ******* *******ын *******д сахиул галчаар томилогдож байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  С.Ц- тус *******д галчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэдэгтэй хариуцагч байгууллагын төлөөлөгч маргаагүй бөгөөд тэрээр энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...сахиулын ажил хийж байгаа хүн галчийн ажил давхар хийгээд явдаг. Тушаалаар цалинжуулдаггүй, цалингийн хувиар цалинжуулдаггүй, анх сахиулаар ороход нь давхар хийдэг гэдгийг хэлээд 150.000 төгрөгийн галлагааны нэмэгдлийг 09-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны өдрөөр тооцож өгдөг байсан...” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн галчийн үүрэгт ажлын нэмэгдлийг тооцохдоо хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарласанчлан 2017 оны 09-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сарын 150.000 төгрөгийн нэмэгдлээр тооцохыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...09-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацааг 150.000 төгрөгөөр тооцож байгааг зөвшөөрч байна” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч  С.Ц-ыг ******* аймгийн *******ын ******* *******ын *******ийн сахиул, галчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08-р сарын 16-ны өдрөөс 2018 оны 04-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг, мөн түүний галчийн ажлыг хавсран гүйцэтгэх байсан үеийн нэмэгдэл хөлс болох 1.200.000 төгрөгийн хамт ******* аймгийн *******ын ******* *******ын *******өөс гаргуулж, түүний эрүүл болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд *******лөрүүлж, нийгмийн болон эрүүл ийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 С.Ц-ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  С.Ц- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт  1,744,071 төгрөгийн цалин авсан нь түүний 0128639 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /05 дугаар сарын цалин 667834+ 06 дугаар сарын цалин 443041 + 07 дугаар сарын цалин 633196 = 1,744,071 сүүлийн 3 сарын цалин, 1,744,071: 3= 581,357 төгрөг /сарын дундаж цалин/, 581,357 : 21,5= 27,039 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны / 08-р сард 12, 09-р сард 21, 10-р сард 22, 11-р сард 21, 12-р сард 20, 01-р сард 22, 02-р сард 19, 03-р сард 21, 04-р сард 14 хоног нийт 172 хоногийн цалинг тооцоход нийт 4,650,708  төгрөг байх тул хариуцагч байгууллагаас дээрх 4,650,708 төгрөгийг галчийн үүрэгт ажлын нэмэгдэл болох 150.000 төгрөгийг 2017 оны 09-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар бодож 1.200.000 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож  /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 108561 төгрөг= нийт 178,761 төгрөгийг/  хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн *******ын ******* *******ын *******ийн даргын 2017 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч *******ийн *******ыг ******* аймгийн *******ын ******* *******ын *******ийн сахиул галчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт зааснаар ******* аймгийн *******ын ******* *******ын *******өөс нэхэмжлэгч  С.Ц-ын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19–ний өдрийг хүртэл хугацааны цалин 4.650.708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  С.Ц-д олгосугай.

3. Хөдөлмөрийн хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн галчийн үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэх байсан үеийн нэмэгдэл хөлс болох 1.200.000 төгрөгийг хариуцагч байгууллага болох  ******* аймгийн *******ын ******* *******ын *******өөс гаргуулж нэхэмжлэгч  С.Ц-д олгосугай.

4. Нэхэмжлэгчид олгох  олговор 5.850.708 төгрөгнөөс  нийгмийн болон  эрүүл ийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувиар  суутган зохих сан болон дансанд шилжүүлэхийг ажил олгогчид  даалгасугай.

.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 178.761  төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

7. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Ш.ОДОНЗУЛ