Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01843

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 11-р хороо,  Зүүн ард Аюушийн 01  гудамжны 06 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХВ56053163, Цэцэн уул овогт Майдарын Амаржаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282,88 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадрах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Хөлгөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах,  282,88 м.кв талбай бүхий орон сууцыг 381 850 606 төгрөгөөр үнэлсэн  үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан  гомдлыг хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018-01-05 өдөр мэдэгдэл ирүүлж, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282,88 м.кв талбай бүхий, орон сууцыг хуулийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар  шинжээч тогтоосон  381 850 606 төгрөг  нь  зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд   энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар тогтоосон гэх боловч энэхүү заалтад үнэлгээг талууд тохиролцон тогтоохоор зааж, хэрвээ тохиролцоогүй бол шинжээчээр тогтоолгохоор заасан. Гэтэл энэхүү заалтыг зөрчиж, шууд шинжээчээр тогтоолгож, түүний 70 хувиар дуудлага худалдаанд санал болгох үнийг тогтоосныг өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохирооход чиглэсэн ажиллагаа болсон гэж үзэж байна. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг 600 саяас давах  юм.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчиж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 381 850 606 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн орон сууцаар үүргийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдаагаар худалдахаар хариуцагчийн тогтоолгосон үнийг зөвшөөрөхгүй. Орон сууцны үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож тогтоох эрхтэй. Үнийг харилцан тохирч тогтоож чадахгүй бол шинжээчээр тогтоолгох ёстой. Бид өөрсдөө орон сууцыг зарах боломж байсан. Үнэлгээ 381 850 606 төгрөг гэж тогтоогдсон нь хэт бага байна.

Орон сууц 650 000 000 төгрөгийн үнэтэй байхад, үнийн 50 хувиас бага байгааг зөвшөөрөх боломжгүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-29 өдрийн 102/ШШ2016/05899 шийдвэрээр М.Амаржаргалаас 184 368 560 төгрөгийг гаргуулж, Б.Хөлгөнд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Амаржаргалын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282,88 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаарт бүртгэгдсэн,  нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2017-04-06 өдөр битүүмжилж, 2017-04-27 өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар орон сууцны үнийн талаар тохиролцоогүй тул 2017-10-20 өдрийн 285 тогтоолоор хөндлөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь 2017-10-27 өдөр уг хөрөнгийг 381 850 606 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсний дагуу төлбөр төлөгчид үнэлгээний 70 хувь буюу 267 295 424 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2017-10-30 өдөр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Гуравдагч этгээд Б.Хөлгөн тайлбартаа:Нэхэмжлэгч М.Амаржаргал нь надаас 50 000 ам.долларыг зээлээд өгөөгүй тул шүүхээр шийдвэрлүүлсэн. Төлбөрөө  төлөөгүй тул албадан биелүүлүүлэх болсон. Үүнээс хойш ч нэг ч төгрөг төлөөгүй, 2 жил болж байна. Одоо барьцаалсан орон сууцны үнэ 650 000 000 төгрөг байх ёстой гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Бид орон сууцыг барьцаалахдаа нүдээр үзэж хараад, харилцан тохирч 200 000 000 төгрөгөөр үнийг тохирч байсан.   Энэ тухай  уг орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээн дээр байгаа. Нотлох баримтаар тус шүүхэд гэрээг өгсөн. Нэхэмжлэгчийн барьцаалуулсан орон сууц нь цементээрээ, дуусаагүй байр байгаа. 29 тоот гэдэгт 1-ээс эхлээд дугаартай орон сууцнууд байдаг юм билээ.Гэтэл нэхэмжлэгч надад байраа барьцаалахаар үзүүлэхдээ өөрийн байрыг бус, хажуу айлынхаа дууссан орон сууцыг үзүүлсэн байсныг сүүлд би мэдэж, цагдаад хандаж байсан.  Харин шинжээч нь орон сууцыг бодит байдлаас өндрөөр буюу 381 саяар үнэлсэн нь хэт өндөр байна.Зээл өгөөд 3 жил, төлбөрийг төлүүлэх  тухай шүүхийн шийдвэр гараад 2 жил болж байгаа тул хэргийг хурдан шийдэж өгнө үү? Нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан мэдэгдлүүд, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, баталгааны гэрээ, шүүхийн шийдвэр, магадлал, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, лавлагаа, төлбөр төлөгч, төлбөр авагчаас хариуцагчид  өгсөн үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээний тайлан, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, үнэлгээ хийх эрхийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,тэргүүлэх үнэлгээчний гэрчилгээ, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

            Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Амаржаргалаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-29 өдрийн 102/ШШ2016/05899 шийдвэрээр гуравдагч этгээд Б.Хөлгөнд 184 368 560 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлалыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2017-03-20 өдрийн 00455 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017-03-23 өдрийн  17250477 тогтоолоор үүсгэжээ. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулж, төлбөрөө төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, төлбөр төлөгч М.Амаржаргалаас зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, 282,88 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаарт бүртгэгдсэн,  зуслангийн зориулалттай орон сууцыг 2017-04-06 өдөр битүүмжилж, 2017-04-27 өдөр хураасан байна.

Энэ өдрөө төлбөр төлөгчөөс барьцаалуулсан орон сууцны үнийн саналыг бичгээр авч, үнийн саналаа өгөхийг орон сууцыг хамтран өмчлөгч Б.Цолмонд бичгээр мэдэгдсэн, төлбөр авагч Б.Хөлгөн нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөөгүй, үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг  гаргасан байна.

  Төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцааны хөрөнгө болох орон сууцны үнийн талаар тохиролцоонд хүрээгүй, орон сууцны үнийг хэт их зөрүүтэй үнэлж, үнийн талаар тохиролцоонд хүрэх боломжгүй гэж төлбөр авагч  үзсэн байх тул  хариуцагч нь   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу 2017-10-20 өдрийн 285 тогтоолоор, хөндлөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон байна.

 Шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч  байх бөгөөд тэргүүлэх үнэлгээчин үнэлгээг гүйцэтгэлийн хандлагын арга, зах зээлийнжишиг үнийн хандлагын аргаар хийж, зах зээлийн хандлагаар

таун хаус орон сууцыг 381 850 606 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017-10-27 өдөр ирүүлсний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний 70 хувь буюу 267 295 424 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу   төлбөр төлөгчид 2017-10-30 өдөр болон 2018-01-05 өдрийн 4/256 тоот албан бичгээр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Мэдэгдлийг хүлээж аваад нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд 2018-01-11 өдөр орон сууцны үнэлгээ үндэслэлгүй тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ тухай дурдсан байхад шүүх хуралдаанд оролцсон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь   нэхэмжлэгчид хариуцагч үнэлгээ болон албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж   тайлбарлаж байгаа  нь үндэслэлгүй   байна.

Нэхэмжлэгч нь барьцаалуулсан орон сууцыг 650 000 000 төгрөгийн үнэтэй гэж гомдол гаргасан боловч гуравдагч этгээд Б.Хөлгөн нь барьцаалагдсан орон сууцыг төлбөр төлөгчтэй хамт хамтран өмчлөх эрх бүхий Б.Цолмонтой 2015-02-17 өдөр байгуулсан барьцааны гэрээнд 200 000 000 төгрөгөөр үнэлж байсан үнэлгээ,    хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилсон шинжээч 304 506 110 төгрөгөөр   тогтоосон  үнэлгээ зэргээс дүгнэхэд  түүний гомдол үндэслэлгүй  байна.

Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулж, эрх бүхий этгээдийг шинжээчээр  зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан орон сууцыг 381 850 606 төгрөгийн үнэ бүхий болохыг тогтоолгосон байх тул уг орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн  гомдол  үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс Арима пропертиес ХХК-ийг шинжээчээр  томилж, орон сууцны үнийг тогтоолгохоор ажиллуулж, дүгнэлт гаргуулсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн ажлын хөлс 880 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шинжээчид олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод үлдээх  нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

Ё