Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1091

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Н.Ш, Л.Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Бг эх Н.Шийн асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан охин Б.Бг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Боос тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Н.Ш, Л.Б нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг дэх орон сууцыг Н.Ш, охин Б.Б нарын өмчлөлд үлдээж, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс Л.Бын нэрийг хасаж, автомашиныг Н.Шийн өмчлөлд үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Шээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөг, 70.200 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 1.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас нэхэмжлэгч Н.Шт буцаан олгож, хариуцагч Л.Боос улсын тэмдэгтийн хураамжид 1.228.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Ж.СЭМЖИД