Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 535

 

 

 

 

 

 

2019           5             30                                              2019/ДШМ/535

 

Ч.П, Х.А, Э.С, Б.Т,

М.О, Х.Б, Д.Б,

Э.Ө, Б.Т, Б.Н, Б.Г, Г.З

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Ч.П, Х.А, тэдний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Монгол

шүүгдэгч М.О, 

шүүгдэгч Х.Б, 

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.П, шүүгдэгч Э.С, шүүгдэгч Х.Б, шүүгдэгч Г.З, шүүгдэгч М.О, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Ч.П, Х.А нарын өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Н, Б.Г, Г.З, Ч.П, Х.А, Э.С,  Б.Т, М.О, Х.Б, Д.Б, Э.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Чын П, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эгч, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД.../,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 874 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

2. Булгадар овгийн Эын С, 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

3. Булган харнууд овгийн Бын Т, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

4. Б овгийн Бын Т, 1996 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

5. Э овгийн Хын Б, 1998 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, “...” ноос ноолуурын үйлдвэрт ноос ялгагч ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг 24 дүгээр байр 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

6. З овгийн Мын О, 1996 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 369 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /.../,

7. Боржигин овгийн Бын Г, 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны туслах мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

8. Хүрдээнхэн овгийн Дгийн Б, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд Их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум ... багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

9. Б овгийн Эын Ө, 1996 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нар, 3 настай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

10. Эцээд овгийн Бгийн Н, 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

11. Чонод овгийн ...ийн З, 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

12. Монгол чөдөрчин овгийн Хын А, 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... гагнуурчны ангид суралцдаг гэх, ам бүл 6 эцэг, эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” шөнийн цэнгээний газрын урд талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр И.Мөнх-Одыг онц харгис хэрцгийгээр аргаар 7 удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд шингэн хуралтыг үүсгэсэн хүнд гэмтэл учруулан санаатай алахыг завдсан,

1.2. Шүүгдэгч Ч.П, Х.Б нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 13-9А тоотод байрлах М.Бургадагбаатарын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж, хохирогч М.Бургадагбаатарт 1.380.000 төгрөгийн хохирол,  бүсний тоноглол, чингис архи, хятад цоож хулгайлж хохирогч М.Мандахад 38.500 төгрөгийн хохирол, бусдад нийт 1.418.500 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. Шүүгдэгч Ч.П, Б.Т, М.О нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-165 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж хохирогч Н.Мөнхтүвшинд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2-36 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Т.Соёл-Эрдэнэд 1.389.620 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 3-55 тоотод байрлах  монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 39 инчийн BSB загварын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж хохирогч Б.Уранчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. Шүүгдэгч Ч.П, Х.Б нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький 5-122 тоотод байшинд хууль бусаар нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикл хулгайлж хохирогч Х.Ганжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

     1.7. Шүүгдэгч Ч.П, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Хангайн 84-03 тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “LG” загварын зурагт, “Sky” загварын гар утас хулгайлж, хохирогч О.Пүрэвжавт 1.808.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.366.120 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2.1. Шүүгдэгч Ч.П нь 2014 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-163 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “philips” загварын 37 инчийн зурагт хулгайлж, хохирогч Р.Батсуурьд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2.2. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 200 тоотод байрлах Х.Нарангэрэлийн эзэмшлийн гражийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “X-Trial” загварын тээврийн хэрэгслийн сул хураасан байсан 15-тай обудтай 4 ширхэг дугуй, тус хашаан дотор байсан хүрэн улаан түрдэг тэрэг 1 ширхэг, төмөр зэргийг хулгайлж хохирогч Х.Батсүхэд 535.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. 2014 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 9-116 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Соёмбо” архи, набор, бэлнээр 205.000 төгрөг, “Nokia” загварын гар утас 1 ширхэг,  “G-Mobile”-ын гар утас 2 ширхэг, зэс бугуйвч 5 ширхэг, “Хадагтай” дарс, “Алтай” дарс, зэс хулгайлж, хохирогч Э.Амгаланд 529.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3-52 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Sharp” загварын 39 инчийн зурагт хулгайлж, хохирогч Д.Нарантуяад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-163 тоотод байрлах  монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “ВSВ” загварын 32 инчийн LCD зурагт хулгайлж хохирогч М.Оргилд 499.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.6. 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 7-29 тоотод байрлах өвлийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, “Toshiba” загварын компьютер, цахилгаан тастагч хулгайлж, хохирогч О.Билгүүнд 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.7. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 10-32 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Samsung” загварын зөөврийн компьютер хулгайлж, хохирогч Д.Оюунгэрэлд 300.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2.8. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаянцагааны 6-12 тоотод байрлах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 40 инчийн зурагт хулгайлж, хохирогч Б.Даваадуламд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2.9. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-14-287б тоотод байрлах байшин хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Sharp” загварын зурагт, мөнгөн аяга хулгайлж, хохирогч Б.Уранчимэгт  440.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.10. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 6-39 тоотод байрлах байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, “Haier” загварын 32 инчийн зурагт хулгайлж, хохирогч Б.Баяраад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2.11. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 20-23 а тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Acer” загварын иж бүрэн компьютер хулгайлж, Б.Мт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

    2.12. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 3-55 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “LED” загварын 32 инчийн зурагт, орны бүтээлэг хулгайлж, Б.Уранчимэгт 714.500 төгрөгийн хохирол учруулсан,

    2.13. 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2-39 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хаш, хөөрөг, улаан хөх өнгийн саатай ээмэг, гар утас, гаанс, мөнгөн хос ээмэг, гинж, кулон, монетын хольцтой хос ээмэг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Ц.БатБод 6.805.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.14. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-17 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 2 дугаар гудамж 266 тоотод байрлах байшингийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч, “Dell” загварын зөөврийн компьютер, цэцгэн хээтэй эмэгтэй загвартай мөнгөн бөгж, кулонтой хүзүүний зүүлт, мөнгөн ээмэг нэг хос зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Б.Алтанбаганад 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

    2.15. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 1-10 тоотод монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “LG” загварын зурагт хулгайлж, хохирогч П.Батжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

     2.16. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11 дүгээр гудамжны 41б тоотод суух иргэн Д.Ганбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 46 инчийн зурагтыг, дагалдах хэрэгслийн хамт хулгайлж, бусдад 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан,

2.17. 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамжны 119а тоотод оршин суух иргэн Н.Мөнх-Ундрахын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагт хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан

2.18. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 2 дугаар гудамжны 5Б тоот хашаанд байрлах иргэн Т.Соёл-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “BSB” загварын 32 инчийн зурагт хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан ганцаараа, 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 16.668.100 төгрөгийн хохирол учруулсан, 

    2.19. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 6-31а тоотод байрлах гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “LG” загварын зурагт, загвар дугаар нь тодорхойгүй “Nokia” загварын гар утас, шүдний оо, барааны саван хулгайлж, хохирогч Ө.Дуламсүрэнд 833.500 төгрөгийн хохирол учруулсан,

    2.20. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 48-10 тоотод байрлах орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 50 инчийн “TCL” загварын зурагт хулгайлж, хохирогч Х.Баярсайханд 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.21. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 42-9 тоотод байрлах  өвлийн сууцны цонхыг түлхэж, хууль бусаар нэвтэрч, “Acer” загварын зөөврийн компьютер, интернетийн модем хулгайлж, хохирогч Б.Баярцэнгэлд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.22. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11-207 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Monel” загварын 32 инчийн “LCD” зурагт хулгайлж, хохирогч З.Замбалтуяад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.23. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 9-229 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “LED” зурагт, удирдлагын хамт, 9 грамм алтан бөгж, цагаан өнгийн гоёлын шигтгээтэй 3.5 грамм монетон бөгж, “G-Mobile”-ын модем  хулгайлж, хохирогч З.Дүүрэнбаярт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.24. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 22-8 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Ц.Энх-Амгаланд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.25. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 21-4а тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Sony” загварын  “LCD” зурагт, удирдлагын хамт, монетон ээмэг 2.3 грамм 1 хос  хулгайлж, хохирогч Г.Нарантунгалагт 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.26. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 09-10-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 16-18 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Lenovo” загварын нөүтбүүк, 5.4 грамм монетон ээмэг, 1.4 грамм монетон бөгж, мөнгөн ээмэг, арьсан түрийвч хулгайлж, хохирогч О.Билгүүнд 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.27. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 23-22 тоотод байрлах өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “Toshiba” загварын зурагт, “Samsung” загварын зургийн аппарат хулгайлж, хохирогч Ц.Цогтбаатарт 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.28. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 50-13 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 50 инчийн “LG” загварын зурагт, “Acer” загварын зөөврийн компьютер, пүүз хулгайлж, хохирогч Ч.Соёлмаад 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.29. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 49-4 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 48 инчийн зурагт, “Acer” загварын “I5” загварын компьютер, дунд гарын мөнгөн аяга хулгайлж, хохирогч Б.Дашдоржид 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.30. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 22-6 тоотод байрлах монгол гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч,  39 инчийн “Samsung” загварын зурагт, иргэний үнэмлэх 2 ширхэг, “Tab” хулгайлж, хохирогч Ж.Даваажавт 387.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.31. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 69-11 тоотод байрлах өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “LCD” зурагт хулгайлж, хохирогч Н.Ууганбатад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.32. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 59-10 тоот хашаанд байрлах өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, мөнгөн бөгж, монетон бөгж хулгайлж, хохирогч Д.Алтанцэцэгт 265.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.33. Шүүгдэгч Э.Стай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 4-34 тоотод байрлах өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, “Samsung S-2” загварын мэдрэгчтэй гар утас, товчлууртай гар утас хулгайлж, хохирогч Б.Пүрэвжавт 373.000 төгрөгийн хохирол учруулсан, Э.Стай бүлэглэн бусдын эд хөрөнгийг 15 удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 16.123.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.34. Шүүгдэгч З.Мөнхсарнай, А.Хонгорзул нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 36-15 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, зурагт, орны бүтээлэг, бэлэн мөнгө 250.000 төгрөг хулгайлж, хохирогч Х.Ундраад 849.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.35. Шүүгдэгч  З.Мөнхсарнай, А.Хонгорзул нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 23-17 тоотод байрлах өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, зурагт, орны бүтээлэг хулгайлж, хохирогч О.Гантөмөрт 500.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Мөнхсарнай, А.Хонгорзул нартай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 1.349.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.36. Шүүгдэгч З.Мөнхсарнайтай бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 2-33 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, буйдангийн бүтээлэг хулгайлж, хохирогч Б.Отгонцэцэгт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.37. Шүүгдэгч З.Мөнхсарнайтай бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 1-ийн 765 тоотод байрлах байшинд хаалганых нь цоожны цүүг нь салгаж хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “TCL” загварын “LCD” зурагт, гоёлын төмөр сав, гартааман хос хүзүүний зүүлт, бугуйвч, энэтхэг бугуйвч, гялтгар том шигтгээтэй хос ээмэг, зүүлт, шаргал өнгийн хос гоёлын ээмэг, бөгж, гоёлын төмөр ээмэг, гоёлын сав, солонгос ээмэг, кулон, гинж, гоёлын ээмэг 10ш, битүү шигтгээтэй бугуйвч 1 ширхэг, үнэртэй ус 2 ширхэг, чулуун хөөрөг, эмэгтэй хүний хос гутал, эмэгтэй хүний богино савхин куртик 2ш, савхин пиджак, эмэгтэй хүний пиджак 2ш, хумсны лак зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.От 725.000 төгрөгийн хохирол учруулсан, З.Мөнхсарнайтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.38. Шүүгдэгч Б.Т, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 117-8 тоотод байрлах Б.Баярсайханы байшинд хууль бусаар нэвтэрч, халтар мана хөөрөг, цагаан хаш хөөрөг, 32 инчийн “Toshiba” загварын зурагт хулгайлж, хохирогч Б.Баярсайханд 1.500.000 төгрөг, хохирогч Л.Цэрэннадмидад 2.000.000 төгрөг, бусдад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.39. Шүүгдэгч Б.Т, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-8б тоотод байрлах Б.Оын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 40 инчийн зурагт, эрэгтэй хүний булган малгай, мөнгөн ээмэг, зүүлтийн цуглуулга, 2.1 грамм монетон ээмэг, орны шар эрээн өнгөтэй бүтээлэг зэргийг хулгайлж, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,  

2.40. Шүүгдэгч Б.Т, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 57-28 тоотод байрлах Д.Дулмаахүүгийн хувийн сууцны хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 51 инчийн зурагт хулгайлж, хохирогч Д.Дулмаахүүд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.41. Шүүгдэгч Б.Т, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 10-414а тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн “LCD” зурагт, “Acer” загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт, пүүз хулгайлж, хохирогч Д.Бат-Очирт 715.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Т, Б.Батбаяр нартай бүлэглэн 4 удаагийн давтан үйлдлээр бусдад 6.165.000 төгрөгийн хохирол учруулсан

2.42. Шүүгдэгч Б.Т, Б.Т нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2-36 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Т.Соёл-Эрдэнэд 1.389.620 төгрөгийн хохирол учруулсан,

2.43. Шүүгдэгч Б.Т, Б.Т нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 3-55 тоотод байрлах  монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung LED” загварын 39 инчийн “BSB” загварын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж, хохирогч Б.Уранчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Т, Б.Т нартай бүлэглэн 2 удаагийн давтан үйлдлээр бусдад 1.839.620 төгрөгийн хохирол учруулсан,

2.44. өсвөр насны яллагдагч З.Лутсайжрах, Н.Норовдорж, О.ОюунБ яллагдагч З.Мөнхсарнай нартай тус тус бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Зээлийн 11-140 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн бугуйвч 5 ширхэг, ундрам чулуугаар хийсэн хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар 1 ширхэг, үнэртэй ус 2 ширхэг,  уртасгагч 3 ширхэг, хөнгөн цагаан сав 2 ширхэг, 10 л сав 1 ширхэг, гоо сайхны будгууд, алх 1 ширхэг, дээлийн торго болон бусад эд зүйл хулгайлж, хохирогч С.Амгаланд 2.451.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2.45. З.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо Дангийн 1 тоотод байрлах “Танан” караокены цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч,  бэлэн мөнгө 447.000 төгрөг,  архи, хүнсний эд зүйл хулгайлж, хохирогч Ш.Долгормаад 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.46. Шүүгдэгч Б.Т, Х.Б нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 13-9А тоотод байрлах М.Бургадагбаатарын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж, хохирогч М.Бургадагбаатарт 1.380.000 төгрөгийн хохирол,  бүсний тоноглол, “Чингис” архи, хятад цоож хулгайлж, хохирогч М.Мандахад 38.500 төгрөгийн хохирол, нийт 1.418.500 төгрөгийн хохирол учруулсан,

2.47. Шүүгдэгч Б.Т, Б.Т, М.О нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж, 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-165 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж, хохирогч Н.Мөнхтүвшинд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.48. Шүүгдэгч Х.Б, Б.Г нартай бүлэглэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5-117 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 2016 оны 2 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө “Funai” загварын 32 инчийн зурагт, “Acer” загварын компьютер, DVD тоглуулагч, “Sony” загварын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө 335.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч П.Чүлтэмсүрэнд  1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.49. Шүүгдэгч Х.Б, Б.Т нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький 5-122 тоотод байшинд хууль бусаар нэвтэрч, хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикл хулгайлж, хохирогч Х.Ганжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.50. Шүүгдэгч Б.Т, Б.Ө, М.О нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 31-20 тоотод байрлах Б.Төрмандахын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Funai” загварын 40 инчийн Led зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, Visa картууд хулгайлж, Б.Төрмандахад 1.870.000 төгрөг, хохирогч О.Ууганцэцэгт 66.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, бусдад нийт 1.936.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.51. Шүүгдэгч Б.Т, Б.Б, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 6-1а тоотод байрлах Б.Мөнгөн-Оргилын гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Panasonic”  загварын зурагт, 22 грамм монетон гинж, 6 грамм монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Б.Мөнгөн-Оргилд 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.52. Шүүгдэгч Б.Т, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Хангайн 84-03 тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “LG” загварын зурагт, “Sky” загварын гар утас хулгайлж, хохирогч О.Пүрэвжавт 1.808.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.53. Шүүгдэгч Э.С, Х.Б нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34а байрны 3 дугаар орц орчимд байрлах тээврийн хэрэгслийн ил зогсоол дээрээс 85-44 УНД улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь хулгайлж, хохирогч А.Энх-Одод 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.54. Шүүгдэгч  Х.Бтай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар ороо "Евро" зочид буудлын хашаанд байсан С.Өлзийбаярын эзэмшлийн 19-59 УНЧ улсын дугаартай тоёота “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн хос толийг хулгайлахыг завдаж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.55. Шүүгдэгч Х.Бтай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороо Москва хорооллын 131-2 дугаар байрны гадна тээврийн хэрэгслийн ил зогсоол дээр байсан Г.Дарханбаярын эзэмшлийн 48-85 УНЭ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын автомашины 2 ширхэг толь хулгайлж, хохирогч Г.Дарханбаярт 500.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 57.878.720 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3.1. Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч М.Даваасүрэнг зэвсэг хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь “дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйн зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

3.2. Г.Бархастай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 2 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 15 дугаар байрны тээврийн хэрэгслийн ил зогсоол дээр байсан 80-45 УБА улсын дугаартай “Accent” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгслийг хулгайлж, хохирогч Н.Данзанравжаад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.3. Г.Бархастай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны ил зогсоол дээр байсан 69-96 УБТ улсын дугаартай “Toyota Cresta” загварын тээврийн хэрэгслийн хос их гэрэл, копудны нүүр хулгайлж, хохирогч Ж.Солонгод 360.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Бархастай бүлэглэн 2 удаагийн  үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1.860.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.4. Шүүгдэгч Ч.П,  Б.Т нартай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2-36 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Т.Соёл-Эрдэнэд 1.389.620 төгрөгийн хохирол учруулсан,

3.5. Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 3-55 тоотод байрлах  монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung Led” загварын 39 инчийн “BSB” загварын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж, хохирогч Б.Уранчимэгт 450.000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.П, Б.Т нартай бүлэглэн 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1.839.620 төгрөгийн хохирол учруулсан,

3.6. Шүүгдэгч Ч.П, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11-8б тоотод байрлах Б.Оын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 40 инчийн зурагт, эрэгтэй хүний булган малгай, мөнгөн ээмэг, зүүлтийн цуглуулга, 2.1 грамм монетон ээмэг, орны шар эрээн өнгөтэй бүтээлэг зэргийг хулгайлж, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.7. Шүүгдэгч Ч.П, Б.Батбаяр нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 117-8 тоотод байрлах Б.Баярсайханы байшинд хууль бусаар нэвтэрч, халтар мана хөөрөг, цагаан хаш хөөрөг, 32 инчийн “Toshiba” загварын зурагт хулгайлж, хохирогч Б.Баярсайханд 1.500.000 төгрөг, хохирогч Л.Цэрэннадмидад  2.000.000 төгрөг, бусдад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.8. Шүүгдэгч Ч.П, Б.Батбаяр нартай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 57-28 тоотод байрлах Д.Дулмаахүүгийн хувийн сууцны хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 51 инчийн зурагт хулгайлж, хохирогч Д.Дулмаахүүд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.9. Шүүгдэгч Ч.П, Б.Батбаяр нартай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 10-414а тоотод байрлах байшингаас “Samsung” загварын 42 инчийн “LCD” зурагт, “Acer” загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт, пүүз хулгайлж, хохирогч Д.Бат-Очирт 715.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Ч.П, Б.Батбаяр нартай бүлэглэн 4 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж, бусдад 6.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

     3.10. Шүүгдэгч М.Даваадорж, Б.Мөнх-Алдар, Д.Батбаясгалан, Ч.Амаржаргал нартай бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 25 дугаар байрны өмнө ил зогсоол дээр байсан 40-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж, хохирогч Г.Дөлгөөнд 148.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.11. Шүүгдэгч Д.Батбаясгалан, М.Даваадорж, Б.Мөнх-Алдар, М..Даваадорж нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан 61-52 УБА улсын дугаартай цэнхэр өнгийн “Mitsubishi RVR” загварын машины 4 ширхэг дугуй, аккумлятор хулгайлж, хохирогч О.Бат-Эрдэнэд 395.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.12. Э.Цэрэнтогтохтой бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 03 дугаар сарын 18-19-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд байсан Ч.Лувсанжанцангийн эзэмшлийн 77-42 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гурвалжин жижиг шилийг хагалан хууль бусаар нэвтэрч “Эмпи” тоглуулагч, савхин эмэгтэй куртик, 4 ширхэг эрэгтэй, эмэгтэй бөгж, зэрлэг гахайн дундуураа цуурсан соёо хулгайлж, бусдад 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.13. Э.Цэрэнтогтох, М.Даваадорж, Д.Одбаяр, Б.Ба, Э.Мөнхсанаа нартай бүлэглэн тус тус 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 3 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 7-1а тоотод байрлах “Сутайн буурал” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг арматур  ашиглан нээж, цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, хүнс, гоо сайхны эд зүйл хулгайлж, хохирогч З.Санжаадоржид 1.069.600 төгрөгийн хохирол учруулсан,

3.14. Шүүгдэгч Ч.П, Б.Т, М.О нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-165 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж, хохирогч Н.Мөнхтүвшинд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.15. Шүүгдэгч Б.Б, Б.Батбаяр, Ч.П нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 6-1а тоотод байрлах Б.Мөнгөн-Оргилын гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Panasonic”  загварын зурагт, 22 грамм монетон гинж, 6 грамм монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Б.Мөнгөн-Оргилд 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.16. Шүүгдэгч Ч.П, Б.Ө, М.О нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 31-20 тоотод байрлах Б.Төрмандахын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Funai” загварын 40 инчийн Led зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, Visa картууд хулгайлж Б.Төрмандахад 1.870.000 төгрөг, хохирогч О.Ууганцэцэгт 66.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 1.936.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.17. Шүүгдэгч Г.З, Б.Н нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар байрны гадна байсан С.Золжаргалын 49-68 УНӨ улсын дугаартай “Toyota Prius” загварын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан “MP3”, “Usb” залгуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 307.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 17.345.220 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

4.1. Шүүгдэгч Х.Б нь яллагдагч М.О, Э.С нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах “Москва” хорооллын зүүн талын үерийн далан дээр иргэн Ө.Мөнхсайханы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “I Phone 4s” загварын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, биет 10.000 төгрөгийн хамт  дээрэмдэж, 198.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4.2. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар ороо "Евро" зочид буудлын хашаанд байсан С.Өлзийбаярын эзэмшлийн 19-59 УНЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн хос толийг хулгайлахыг завдаж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4.3. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороо “Москва” хорооллын 131-2 дугаар байрны гадна тээврийн хэрэгслийн ил зогсоол дээр байсан Г.Дарханбаярын эзэмшлийн 48-85 УНЭ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь хулгайлж, хохирогч Г.Дарханбаярт 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.4. Шүүгдэгч Б.Т, Ч.П нартай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 13-9А тоотод байрлах М.Бургадагбаатарын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж хохирогч М.Бургадагбаатарт 1.380.000 төгрөгийн хохирол,  бүсний тоноглол, “Чингис” архи, хятад цоож хулгайлж, хохирогч М.Мандахад 38.500 төгрөгийн хохирол, нийт 1.418.500 төгрөгийн хохирол учруулсан,

4.5. Шүүгдэгч Ч.П, Э.С нартай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34а байрны 3 дугаар орц орчимд байрлах тээврийн хэрэгслийн ил зогсоол дээрээс 85-44 УНД улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь хулгайлж, хохирогч А.Энх-Одод 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.6. Шүүгдэгч Ч.П, Б.Г нартай бүлэглэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5-117 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 2016 оны 2 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө “Funai” загварын 32 инчийн зурагт, “Acer” загварын компьютер,  “Sony” загварын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө, бурхны урд байсан бэлэн мөнгө 135.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Л.Чүлтэмсүрэнд 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.7. Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький 5-122 тоотод байшинд хууль бусаар нэвтэрч, хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикл хулгайлж, хохирогч Х.Ганжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 4.090.500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

5.1. Шүүгдэгч Э.С нь М.О, Х.Б нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Москва хорооллын зүүн талын үерийн далан дээр иргэн Ө.Мөнхсайханы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “I Phone 4s” загварын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, биет 10.000 төгрөгийн хамт  дээрэмдэж, 198.500 төгрөгийн хохирол учруулсан,

          5.2. Шүүгдэгч Ч.П, Х.Б нартай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34а байрны 3 дугаар орц орчимд байрлах тээврийн хэрэгслийн ил зогсоол дээрээс 85-44 УНД улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь хулгайлж, хохирогч А.Энх-Одод 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.3. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 22-6 тоотод байрлах монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч,  39 инчийн “Samsung” загварын зурагт, иргэний үнэмлэх 2 ширхэг, “Tab” хулгайлж, хохирогч Ж.Даваажавт 387.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.4. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 6-31а тоотод байрлах гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “LG” загварын зурагт, “Nokia” загварын гар утас, шүдний оо, барааны саван хулгайлж, хохирогч Ө.Дуламсүрэнд 833.500 төгрөгийн хохирол учруулсан,

5.5. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 48-10 тоотод байрлах орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 50 инчийн “TCL” загварын зурагт хулгайлж, хохирогч Х.Баярсайханд 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.6. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Бага нарангийн 42-9 тоотод байрлах  өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, “Acer” загварын зөөврийн компьютер, интернетийн модем хулгайлж, хохирогч Б.Баярцэнгэлд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.7. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 11-207 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч “Monel” загварын 32 инчийн “LCD” зурагт хулгайлж, хохирогч З.Замбалтуяад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.8. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 9-229 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Led зурагт, удирдлагын хамт, 9 грамм алтан бөгж, цагаан өнгийн гоёлын шигтгээтэй 3.5 грамм монетон бөгж, “G-Mobile”-ын модем хулгайлж, хохирогч З.Дүүрэнбаярт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.9. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 22-8 тоотод байрлах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хохирогч Ц.Энх-Амгаланд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.10. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 21-4а тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Sony” загварын  “LCD” зурагт, удирдлагын хамт, монетон ээмэг 2.3 грамм 1 хос  хулгайлж, хохирогч Г.Нарантунгалагт 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.11. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 09-10-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 16-18 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Lenovo” загварын нөүтбүүк, 5.4 грамм монетон ээмэг, 1.4 грамм монетон бөгж, мөнгөн ээмэг, арьсан түрийвч хулгайлж, хохирогч О.Билгүүнд 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.12. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 23-22 тоотод байрлах өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “Toshiba” загварын зурагт, “Samsung” загварын зургийн аппарат хулгайлж, хохирогч Ц.Цогтбаатарт 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.13. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 50-13 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 50 инчийн “LG” загварын зурагт, “Acer” загварын зөөврийн компьютер, пүүз хулгайлж, хохирогч Ч.Соёлмаад 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.14. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 49-4 тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 48 инчийн зурагт, “Acer” загварын I5 загварын компьютер, дунд гарын мөнгөн аяга хулгайлж, хохирогч Б.Дашдоржид 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.15. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 69-11 тоотод байрлах өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “LCD” зурагт хулгайлж, хохирогч Н.Ууганбатад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.16. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 59-10 тоот хашаанд байрлах өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, мөнгөн бөгж, монетон бөгж хулгайлж, хохирогч Д.Алтанцэцэгт 265.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.17. Шүүгдэгч Ч.Птай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 4-34 тоотод байрлах өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, “Samsung эс2” загварын мэдрэгчтэй гар утас, товчлууртай гар утас хулгайлж, хохирогч Б.Пүрэвжавт 373.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Ч.Птай бүлэглэн 15 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 16.123.500 төгрөгийн хохирол учруулсан,

            5.18. ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24  дүгээр хороо Үерийн задгай тоотод байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч “jav” загварын 32 инчийн “LCD” зурагт хулгайлж, хохирогч М.Мбаярт 430.000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 17.053.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            6.1. Шүүгдэгч Б.Г нь Ч.П, Х.Б нартай нь  Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5-117 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, 2016 оны 2 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө “Funai” загварын 32 инчийн зурагт, “Acer” загварын компьютер, DVD тоглуулагч, “Sony” загварын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө 335.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч П.Чүлтэмсүрэнд  1.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7.1. Шүүгдэгч М.О нь шүүгдэгч Э.С,  Х.Б нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Москва хорооллын зүүн талын үерийн далан дээр иргэн Ө.Мөнхсайханы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулан, “I Phone 4s” загварын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, биет 10.000 төгрөгийн хамт  дээрэмдэж, 198.500 төгрөгийн хохирол учруулсан,

7.2. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Ө нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 31-20 тоотод байрлах Б.Төрмандахын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Funai” загварын 40 инчийн “Led” зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, Visa картууд хулгайлж, Б.Төрмандахад 1.870.000 төгрөг, хохирогч О.Ууганцэцэгт 66.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад 1.936.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.3. Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Т нартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-165 тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж, хохирогч Н.Мөнхтүвшинд 800.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 2.736.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8.1. Шүүгдэгч Б.Б нь Б.Т, Б.Батбаяр, Ч.П нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын 6-1а тоотод байрлах Б.Мөнгөн-Оргилын гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Panasonic”  загварын зурагт, 22 грамм монетон гинж, 6 грамм монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Б.Мөнгөн-Оргилд 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

     9.1. Шүүгдэгч Б.Ө нь Б.Т, Ч.П, М.О нартай бүлэглэн  2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 31-20 тоотод байрлах Б.Төрмандахын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Funai” загварын 40 инчийн “Led” зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, Visa картууд хулгайлж, Б.Төрмандахад 1.870.000 төгрөг, хохирогч О.Ууганцэцэгт 66.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

10.1. Шүүгдэгч Б.Н нь Г.З Х.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Л.Сэрэн-Одын эзэмшлийн 62-53 УНА улсын дугаартай “хонда СРВ” загварын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумляторыг хулгайлахыг завдаж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2. Шүүгдэгч Б.Н нь Г.З, Б.Т нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар байрны гадна байсан С.Золжаргалын 49-68 УНӨ улсын дугаартай “Toyota Prius” загварын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан “MP3”, “Usb” залгуур зэргийг хулгайлж, бусдад 307.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.3. Г.З, Х.Атай нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны урд зогсоод байсан Т.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Hyundai Sonata-6” загварын 17-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.4. Г.З, Х.Атай нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны урд зогсоод байсан Н.Үржинпагмын эзэмшлийн “Corolla Fielder” загварын 23-59 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.5. Г.З, Х.Атай нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр байрны урд зогсоод байсан О.Энхбатын эзэмшлийн “Toyota Carina” загварын 22-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан

10.6. Г.З Х.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 10 дугаар орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Т.Гомбосүрэнгийн эзэмшлийн 33-21 УБН улсын дугаартай “Тоёото Королло” загварын тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.7. Г.З Х.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Г.Энэрэлтийн эзэмшлийн 53-57 УНП улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, бусдад нийт 667.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

11.1. Шүүгдэгч Г.З нь Б.Н, Х.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Л.Сэрэн-Одын эзэмшлийн 62-53 УНА улсын дугаартай “хонда СиАрВи” загварын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумляторыг хулгайлахыг завдаж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2. Б.Н, Б.Т нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар байрны гадна байсан С.Золжаргалын 49-68 УНӨ улсын дугаартай “Toyota Prius” загварын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан “MP3”, “Usb” залгуур зэргийг хулгайлж, бусдад 307.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.3. Б.Н, Х.Атай нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны урд зогсоод байсан Т.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Hyundai Sonata-6” загварын 17-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.4. Б.Н, Х.Атай нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны урд зогсоод байсан Н.Үржинпагмын эзэмшлийн “Сorolla Fielder” загварын 23-59 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.5. Б.Н, Х.Атай нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр байрны урд зогсоод байсан О.Энхбатын эзэмшлийн “Toyota Carina” загварын 22-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.6. Б.Н, Х.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 10 дугаар орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Т.Гомбосүрэнгийн эзэмшлийн 33-21 УБН улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.7. Б.Н, Х.А нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Г.Энэрэлтийн эзэмшлийн 53-57 УНП улсын дугаартай “тоёота аллион” загварын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, бусдад нийт 739.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

12.1. Шүүгдэгч Х.А нь Г.З, Б.Н нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Л.Сэрэн-Одын эзэмшлийн 62-53 УНА улсын дугаартай “Honda CRV” загварын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумляторыг хулгайлахыг завдаж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.2. Б.Н, Г.З нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны урд зогсоод байсан Т.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Hyundai Sonata-6” загварын 17-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан

12.3. Г.З, Б.Н нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны урд зогсоод байсан Н.Үржинпагмын эзэмшлийн “Сorolla Fielder” загварын 23-59 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан

12.4. Б.Н, Г.З нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр байрны урд зогсоод байсан О.Энхбатын эзэмшлийн “Toyota Carina” загварын 22-07 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.5. Г.З, Б.Н нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 10 дугаар орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Т.Гомбосүрэнгийн эзэмшлийн 33-21 УБН улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.6. Б.Н, Г.З нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны урд талын ил зогсоолд байрлуулж тавьсан байсан иргэн Г.Энэрэлтийн эзэмшлийн 53-57 УНП улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумляторыг хулгайлж, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, бусдад нийт 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Б.Тий үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Ч.Пгийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Тын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Х.Бын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Э.Сын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Б.Гын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Б.Бын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Б.Өийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

М.Оын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Г.Згийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

Б.Нгийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б.Тийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Пг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч М.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.З, Х.А, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Зг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Аыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Нг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ч.П, Б.Т, Х.Б, Э.С, М.О, Б.Г, Б.Б, Б.Ө, Г.З, Б.Н, Х.А нарт тус бүр оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пгийн 604 хоногийг, Б.Тын 504 хоногийг, Э.Сын 370 хоногийг, Б.Тий 451 хоногийг, Х.Бын 146 хоногийг, М.Оын 55 хоногийг, Г.Згийн 12 хоногийг, Б.Нгийн 12 хоногийг, Х.Аын 12 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тээс нийт 1.279.037 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мандахад 42.166 төгрөг, Т.Соёл-Эрдэнэд 97.206 төгрөг, Х.Ганжаргалд 166.666 төгрөг, О.Пүрэвжавт 602.666 төгрөг, И.Мөнх-Одод 347.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг, шүүгдэгч Х.Баас нийт 1.350.497 төгрөг гаргуулж, хохирогч М.Бургадагбаатарт 177.333 төгрөг, М.Мандахад 42.166 төгрөг, Х.Ганжаргалд 166.666 төгрөг, П.Чүлтэмсүрэнд 403.333 төгрөг, А.Энх-Одод 166.666 төгрөг, Г.Дарханбаярт 125.000 төгрөг, С.Өлзийбаярт 180.000 төгрөг, О.Мөнхсайханд 66.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг, шүүгдэгч М.Оаас нийт 783.333 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Мөнхтүвшинд 210.000 төгрөг, О.Ууганцэцэгт 16.500 төгрөг, Б.Төрмандахад 467.500 төгрөг, О.Мөнхсайханд 66.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг, шүүгдэгч Б.Таас нийт 351.979 төгрөг гаргуулж, А.Мөнхтуяад 79.166 төгрөг, О.Ууганцэцэгт 16.500 төгрөг, Г.Дөлгөөнд 29.600 төгрөг, О.Бат-Эрдэнэд 23.000 төгрөг М.Даваасүрэнд 61.380 төгрөг, С.Золжаргалд 119.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг, шүүгдэгч Э.Саас нийт 7.892.716 төгрөг гаргуулж, Ө.Дуламсүрэнд 416.750 төгрөг, Х.Баярсайханд 495.000 төгрөг, З.Дүүрэнбаярт 1.170.000 төгрөг, Ц.Энх-Амгаланд 225.000 төгрөг, Г.Нарантунгалагт 425.000 төгрөг, О.Билгүүнд 712.500 төгрөг Ц.Цогтбаатарт 375.000 төгрөг, Ч.Соёлмаад 1.980.000 төгрөг, Б.Дашдоржид 625.000 төгрөг, Ж.Даваажавт 193.500 төгрөг, Н.Ууганбатад 300.000 төгрөг, Д.Алтанцэцэгт 132.500 төгрөг, А.Энх-Одод 166.666 төгрөг, М.Мбаярт 430.000 төгрөг, О.Мөнхсайханд 66.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушт 64.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Чанагнянгарт 115.000 төгрөг, шүүгдэгч Ч.Пгаас нийт 27.938.450 төгрөг гаргуулж, бусадтай бүлэглэсэн хулгайлах гэмт хэргийн хохирогч М.Бургадагбаатарт 243.333 төгрөг, М.Мандахад 42.166 төгрөг, Ч.Мөнхтүвшинд 210.000 төгрөг, Т.Соёл-Эрдэнэд 97.206 төгрөг, Боролзойн Уранчимэгт 233.666 төгрөг, Х.Ганжаргалд 166.666 төгрөг, О.Пүрэвжавт 602.666 төгрөг, Ө.Дуламсүрэнд 416.750 төгрөг, Х.Баярсайханд 495.000 төгрөг, З.Дүүрэнбаярт 1.170.000 төгрөг, Ц.Энх-Амгаланд 225.000 төгрөг, Г.Нарантунгалагт 425.000 төгрөг, О.Билгүүнд 712.500 төгрөг, Ц.Цогтбаатарт 375.000 төгрөг, Ч.Соёлмаад 1.980.000 төгрөг, Б.Дашдоржид 625.000 төгрөг, Ж.Даваажавт 193.500 төгрөг, Н.Ууганбатад 300.000 төгрөг, Д.Алтанцэцэгт 132.500 төгрөг, Х.Ундраад 283.000 төгрөг, О.Гантөмөрт 166.666 төгрөг, Б.Отгонцэцэгт 200.000 төгрөг, Ж.От 232.500 төгрөг, Б.Баярсайханд 130.000 төгрөг, А.Мөнхтуяад 316.666 төгрөг, Д.Дулмаахүүд 333.333 төгрөг, С.Амгаланд 817.000 төгрөг, П.Чүлтэмсүрэнд 403.333 төгрөг, Б.Төрмандахад 467.500 төгрөг, О.Ууганцэцэгт 16.500 төгрөг, Б.Мөнгөн-Оргилд 622.500 төгрөг, А.Энх-Одод 166.666 төгрөг, Г.Дарханбаярт 125.000 төгрөг, С.Өлзийбаярт 180.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг, Б.Цэнд-Аюушт 64.800 төгрөг, Ш.Чанагнянгарт 115.000 төгрөг, шүүгдэгч Ч.П ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирогч Р.Батсуурьд 400.000 төгрөг, Э.Амгаланд 529.500 төгрөг, Д.Нарантуяад 350.000 төгрөг, О.Оргилд 499.000 төгрөг, О.Билгүүнд 960.000 төгрөг, Д.Оюунгэрэлд 300.000 төгрөг, Б.Даваадуламд 800.000 төгрөг, Батбаярын Уранчимэгт 440.000 төгрөг, Б.Мт 1.000.000 төгрөг, Боролзойн Уранчимэгт 717.500 төгрөг, Ц.БатБод 6.805.000 төгрөг, Б.Алтанбаганад 640.000 төгрөг, П.Батжаргалд 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Нямаад 90.000 төгрөг, М.Одмаад 410.500 төгрөг, Б.Пүрэвдоржид 97.200 төгрөг, Г.Халиунд 90.000 төгрөг тус тус олгож,

шүүгдэгч Б.Г, М.Ө, Б.Б, Г.З, Х.А, Б.Н нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоож,

хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох шүүгдэгч нараас тус тус нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч Б.Г 12 хоног, Б.Б 41 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ө цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт хураагдсан “Prius” тээврийн хэрэгслийн гупер 1 ширхгийг хохирогч С.Золжаргалд буцаан олгож, 3 ширхэг аккумляторыг улсын орлого болгож, 5 ширхэг CD-г тус хэрэгт хавсарган хадгалж, улаан өнгийн иштэй бахь, цагаан өнгийн иштэй отверка, улаан хүрэн өнгийн иштэй отверка, арматурын төмөр, өрөмний хошуу, ногоон өнгийн цүнх, савхин бээлий, ажлын бээлий зэргийг тус тус устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт 57-53 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Борхүүд буцаан олгож, харин 7 сая төгрөгийн үнэлгээ бүхий тухайн тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Згаас 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Нгаас 2.500.000 төгрөг,  шүүгдэгч Х.Ааас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 500.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгож,

Шүүгдэгч Ч.П, Э.С, Б.Т, М.О, Х.Б, Б.Т, Г.З, Б.Н, Х.А нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Г, Б.Б нарыг суллаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Г, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоосон гэмт үйлдлүүдээс хохирогч Х.Ганжаргалд 166.666 төгрөгийг, Ө.Дуламсүрэнд 416.750 төгрөгийг, хохирогч О.Билгүүнд 712.500 төгрөгийг, хохирогч Ч.Соёлмаад 1.980.000 төгрөгийг, хохирогч Ж.Даваажавт 193.500 төгрөгийг, хохирогч Д.Алтанцэцэгт 132.500 төгрөгийг, хохирогч Г.Дарханбаярт 125.000 төгрөгийг, хохирогч С.Өлзийбаярт 180.000 төгрөгийг, хохирогч О.Билгүүнд 960.000 төгрөгийг, хохирогч Б.Мт 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Одмаад 415.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үйлдлүүдийг би хийгээгүй, хамтарч оролцоогүй. Дээрх хийгээгүй гэх үйлдлүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн төлөөлөгч нар болох Батдэлгэр, Цогбадрах гэх хүмүүс зодож, хорино гэсэн шалтгаанаар хэрэг хүлээлгэсэн. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Батгэрэл гэдэг хүн дээр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул уг хэргээ энэ хэрэг дээр нэмж нэгтгүүлэх хүсэлтээ мөрдөн байцаагчдаа тавьсан боловч мөрдөн байцаагч Батгэрэл нь удаа дараа үгүйсгэж, “та нарыг ялаа аваад явсны чинь дараа дуудлагаар авчирч ял нэмнэ” гэсэн үндэслэлээр хэргийг нэгтгээгүй учир уг 1 үйлдлээ өөрийн хэргүүд дээрээ нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байна. Иймээс миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон дээрх үйлдлүүд, хохирлын хэмжээг хасуулах болон хэргээ нэмж нэгтгүүлж эрх зүйн байдлыг дордуулахгүйг харгалзан үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улаан өнгийн мотоцикл хулгайлж хохирогч Х.Ганжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэрэгт би хамт яваагүй бөгөөд миний ямар нэгэн оролцоо огт байхгүй. Шүүгдэгч Ч.П, Б.Т, Х.Б нарын мэдүүлгээр нотлогдох учраас хохирол хуваах шийдвэрийг хүчингүй болгож өгвөл анхан шатны шүүхийн тогтоосон гэм буруугийн болон зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийн талаар ямар нэгэн өөр маргаан байхгүй. Миний бие насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч чин санаанаас гэмшиж хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хорих ял эдлэх хугацааг зохих хэмжээгээр багасган хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.З давж заалдах гомдолдоо: “...Миний  бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй. Анх удаагаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч хэлэлцээгүй. Харин шүүхээс намайг гэмт хэрэг үйлдэх үед ашигласан машины үнэ, өөрт оногдох 2.500.000 төгрөгийг төлөх шийдвэрийг гаргасан. Ээж минь зүрх судасны дутагдалд ордог өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Би хурдхан ялаа эдэлж дуусаад ар гэрээ асрамжлах, тэжээх үүрэгтэй. Дахиж хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр ах, нэг эгчтэй ч тэд бүгд тусдаа гарсан. Тиймээс эхтэйгээ, эхнэр, 6 сартай хүү нарын хамт амьдардаг. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Бас найз, нөхдийн хүрээгээ сольж ажил мэргэжилтэй болж гэр бүлээ асарч, халамжлахыг хүсэж байна. Ахуй амьдралдаа ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй байна. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...иргэн Мөнх-одтой маргалдаж зодуулах явцад хар өнгийн эвхдэг хутгаар 4 удаа хатгасны улмаас түргэн тусламж дуудаж, ирэх хүртэл нь хамт байсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие дахин гэм буруутай үйлдэл хийхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ их гэмшиж байна. Өөрийн хөдөлмөрөөр амьдрах болно...” гэжээ.

Шүүгдэгч Э.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Птай бүлэглэн 15 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 16.123.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд илрээгүй. Зарим үйлдлүүдийг тухайн үеийн байцаагч хүч хэрэглэн миний биед ноцтой хүнд бэртэл учруулан зодож гарын үсэг зуруулж хүлээлгэсэн. Энэ байдлаас болж миний бие эрүүл мэндээр хохирч хагалгаанд хүртэл орсон. Өөрийн үйлдсэн болон үйлдээгүй хэргүүдийг нотлуулж хохирлын хэмжээг өөрийн үйлдсэн хэрэгт холбоотойгоор тогтоолгуулах хүсэлтэй байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй шударгаар хөдөлмөрлөн амьдрахаа амлаж байна. Хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хорих ялыг минь багасгаж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч М.Даваасүрэнг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй хохирогчийг гараараа гэмтэл учирсан талын эсрэг тал руу цохисон талаараа мэдүүлдэг боловч хохирогчид учирсан гэмтэл нь миний үйлчлүүлэгчийн цохилтоос болж үүсэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогчид учирсан гэмтэл нь хүний гараар цохиход үүсэх боломжгүй болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлт мөн шинжээч эмч нарыг байцаасан байцаалт зэргээр нотлогддог юм. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Дээрх байдал нь миний үйлчлүүлэгчийн хохирогчид гэмтэл учруулсан эсэхэд маш том эргэлзээг төрүүлж байгаа нь илт байна. Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч .шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ төрвөл түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан 3 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч Б.Т нь удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтуудад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж хамгийн багаар буюу 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.П, Х.А нарын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, яллагдагчаар татсан үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй , үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээс гэмшиж байгаа болно. Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй буюу өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн. Х.А нь ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. Өрхийн амьжиргааны түвшний судалгаагаар 409,679 төгрөг буюу босго онооноос доогуурт ордог иргэн юм. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулах боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 172 дугаар тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулсныг ялын зүйлчлэл өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Тий өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Тд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон. Б.Тий хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч нар гомдол саналгүй болсон. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Түүнчлэн хэрэгт шалгагдаж байх хугацаанд түүний эцэг Ба нь өвчний улмаас нас барсан эмгэнэлт явдал болсон. Иймд Б.Тий хувийн байдал болон дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Сын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ар гэрийнхэнтэй нь ярилцахад хохирлыг барагдуулахаа бүрэн илэрхийлсэн. Э.С нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хамгийн чухал нь миний үйлчлүүлэгчийн эрүүл  мэндийн хувьд шалгаж байсан цагдаагийн ажилтан нь зодож гэмтээсний улмаас хагалгаанд орж нэг төмсөггүй болсон. Тухайн асуудалд өргөдөл өгч шалгуулж байгаа. Мөн анхан шатны шүүхэд өргөдөл, гомдол өгөх ёстой байсан боловч өгөөгүй байна. Эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтыг гарган өгч байна. Үүнд юуны нөлөөтэй хагалгаанд орж, нэг төмсгийг авахуулсан тухайг нотолсон байдаг. Ийм учраас ялыг ялгамжтай оноож, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Пгийн үйлдлийн хувьд анхан шатны шүүхэд нийт 55 удаагийн үйлдлийн тухай яригдахад маргаагүй. Тухайн үйлдлүүдээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Шүүгдэгч нарын хамтран оролцсон оролцоог шүүгдэгч тус бүрийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бусад бичгийн нотлох баримтууд зэргээр хангалттай шалган нотлогдон тогтоогдсон. Мөн улаан мотоцикл хулгайлаагүй гэж маргадаг. Энэ үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Тус мотоциклийг хоёр гэрч мэдүүлэхдээ “Ч.П нь манайд улаан мотоцикл авч ирэн тавьж, хэд хоногийн дараа ирж задалж авч явсан” гэдэг. Ч.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр “Б.Т тэр мотоциклийг зөөгөөд өгөөч гэсэн болохоор би зөөж өгсөн” гэдэг. Мөн бусад нотлох баримтуудаар тус үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Соёлмаагийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Алтанцэцэгийн гэрээс авсан эд зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Тухайн үед хохирогч нараас мэдүүлэг авсан ба тухайн эд зүйлсийг үнэлэхдээ дүүргийн үнэлгээний газраар үнэлгээ гаргуулсан. Хохирогч нарын үнэлсэн үнэлгээнээс дээшээ гарсан үнэлгээ байхгүй. Харин элэгдэл хорогдлыг нь тооцсоны үндсэн дээр тухайн эд хөрөнгийн үнэлгээг зөв тогтоосон гэж үзэж байна. Х.А нь хохирлоо төлж барагдуулсан ч гэсэн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Б.Тын үйлдсэн гэмт хэргүүд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирлын хэмжээг нөхөн төлсөөр ирсэн. Одоо 351.000 төгрөгийн хохирлыг барагдуулах дутуу байгаа ба удахгүй төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Б.Тт оногдуулсан ял тохирсон. Э.Сын хувьд гэмт үйлдлүүддээ маргаагүй. Анхан шатны шүүх хурлын үед Г.Энхтүвшин өмгөөлөгч гадагшаа явсан тул шүүхээс Л.Батаа өмгөөлөгчийг томилсон ба ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэж байна. Цагдаагийн албан хаагч зодож хэрэг хүлээлгэсэн гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаанд шалгуулсан асуудал байхгүй. Бусад шүүгдэгч нарт ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтүүдийг хийв. Үүнд:

  1. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” шөнийн цэнгээний газрын урд талын авто машины зогсоол дээр И.Мөнх-Одыг онц харгис хэрцгий аргаар 7 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд шингэн хуралтыг үүсгэсэн хүнд гэмтэл учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн, 50-51 дэх хуудас/

- хохирогч И.Мөнх-Одын: “...тэр залуу миний нүүр хэсэг рүү яг хаашаа гэдгийг мэдэхгүй нэг удаа цохиход цаанаас хэн гэдгийг нь мэдэхгүй хэдэн залуучууд ирээд унагаасан. Би доошоо харан нүүрээ дарсан. Миний дээрээс тал талаас цохиж байсан. Тэр үед ар нуруунд час час гээд нэг юмаар хатгах шиг болсон. Тэгэхэд нуруунаас цус гарч, тэд нараас нэг нь эндээс цус алдаад байна гээд орилж байсан. Би ухаан алдаад сэрэхэд эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн, 62-65/,

- гэрч Э.Цас-Эрдэнийн: “...4-5 залуу бөөгнөрчихсөн орилолдоод байхаар нь зодолдож байгаа юм байх гэж бодоод болиулахаар очиход нэг залуу газарт хэвтэж байсан. Би газарт хэвтэж байсан залууг зүгээр үү гэхэд яая гэж дуугараад байсан. Залууг босгох гээд татахад нуруунаас нь цус гарчихсан цамц нь цусандаа нэвчсэн байсан. Нэг залуу нь “ахаа би энэ хүнийг 2 удаа өшиглөсөн, би яагаа ч үгүй” гэж хэлэхээр нь тэр залууг шууд бариад цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн үсээ урдуураа унжуулсан хажуу тийш болгосон 20 орчим насны залуу би энэ хүнийг хутгалсан гэсэн. Би тэр залуугаас чиний хутгалсан хутга чинь хаана байна гэхэд хутга байхгүй гэж хэлж байсан. Мөн нэг эмэгтэй байсан, тэр эмэгтэй хутгалуулсан залууг тэвэрч аваад, “чи муу хүн хутгалчихлаа ш дээ” гээд хутгалсан гэсэн залууг тойрч хөөгөөд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хутгалсан, цохисон гэсэн хоёр залууг авч явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн, 68/,

- гэрч Т.Батцэцэгийн: “...тухайн үед хохирогчийг улбар шар куртиктэй залуу өшиглөж байсан. Тэгсэн хохирогч залуу босоод буцаад газарт унасан. Тэгэхэд хохирогчийн нуруунаас нь цус гарч харагдсан. ...тэр үед саравчтай малгайтай залуу хохирогчийг “хэн хутгалчихсан юм бэ” гэж орилоход улбар шар куртиктэй залуу “би хутгалсан” гэж хэлсэн. Тэр залуу тэгж  хэлэхээр нь би “чи яасан гэж хүн хутгалж байгаа юм бэ” гэхэд “дахиад хутгалсан ч яадаг юм” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд хутгалсан залууг барьсан. Саравчтай малгайтай залуу эхлээд гараараа цохиж, дараа нь өшиглөж, хавсарч унагаасан. Улбар шар куртиктэй залуу өшиглөж байсан. Харин үлдсэн залуучууд нь намайг харахад хохирогчид гар хүрч харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн, 70/,

- шинжээчийн: “Хэсэг газрын үзлэгт: И.Mөнх-одын ар нурууны баруун хэсэгт нийт 7 ширхэг, тус бүр мэс заслын оёдол бүхий шархтай. Давтан харахад цээжний баруун синуст бага зэргийн шингэнтэй. Цээжний баруун талд 7 ширхэг зүсэгдсэн шархтай. И.Мөнх-Одын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн, 78/, 

- шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн, 87/, 

- хохирогчийн өвчний түүх /1 дүгээр хавтас хэргийн, 89-96/,

- шүүгдэгч М.Тий сэжигтнээр өгсөн: “...нэг мэдэхэд тэр залууг хутгалж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн, 207/,

- шүүгдэгч З.Базарсадын: “...хохирогчийг би сүртэй чанга цохиогүй, надад цохиулснаас болж хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй. Сүүлд нь би хохирогчийг газар уначихсан байхад нь очоод “чи битгий баашлаад бай босооч” гэж хэлээд гар руу нь өшиглөсөн чинь миний гутал цус болсон...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтас хэргийн, 155/

- шүүгдэгч М.Оын: “...гадаа зодоон болоод байна гэж Батсүх хэлэхээр нь гарахад Базарсад нэг хүнтэй муудалцаад зогсож байсан. Базарсадаас салгаад холдуулсан...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтас хэргийн, 130/,

- шүүгдэгч Л.Батсүхийн: “...баарнаас Базарсад нэг эрэгтэй хүнтэй муудалцсан гарч ирсэн. Баарны хамгаалагч нар салгаад оруулсан...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтас хэргийн, 238/ зэргээр тогтоогдсон.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч М.Даваасүрэнг зодож эрүүл мэндэд нь “дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйн зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- насанд хүрээгүй хохирогч М.Даваасүрэнгийн: “...”гүйж ирсэнгүй” гээд нүүр рүү гараараа цохисон. Дараа нь хашаанд түлхэж налуулаад гэдэс рүү цохиж 100 метр зайд 3 удаа гүйлгээд дараа нь гэдэс рүү өшиглөсөн... Намайг тэр ахын таньдаг Төрөө гэдэг эрэгтэй хүн цохисон өөр хүн цохисныг нь би сайн мэдэхгүй байна. ...Миний гэдэс рүү 1 удаа тохойлдоод зүүн шанаа руу 2-3 удаа гараараа цохисон. Гэдэс рүү 3 удаа гараараа элэгдсэн. Т гэдэг нь жаахан согтуу байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн, 151-152, 153-154/,

- гэрч Б.Насанбаярын: “...Б.Т “чи яагаад гүйж ирсэнгүй вэ” гээд Ээнээгийн эрэгтэй дүүг баруун талын шанаа руу нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд элэг рүү нь 1 удаа тохойлдсон. Хөл рүү нь 3 удаа өшиглөсөн. Т тухайн үед согтуу байсан би “болиоч ээ” гэсэн чинь болихгүй байхаар нь би Б.Тыг болон Ээнээгийн дүүг 1 алгадсан чинь больсон. Тыг цохиход Ээнээгийн дүү хариу үйлдэл үзүүлээгүй доошоо суугаад болъё гээд суугаад байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн, 156-157/,

- гэрч Ж.Эрдэнэбаярын: “...гүйж ирсэнгүй гээд зүүн талын шанаа руу нь гараараа 2 удаа цохисон. Дараа нь элэг рүү нь гараараа 3 удаа цохисон. Би “боль” гээд “наад хүүхэд чинь бие муутай хүүхэд” гэсэн чинь “цаанаа байж бай” гээд байсан. ...25-ын буудлын тэнд явж байсан чинь татаж унасан. Хорооллын ахуй үйлчилгээ хүртэл татаад байхаар нь буугаад түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн, 160-161/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10632 тоот: “...Даваасүрэнгийн биед дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” эмч Б.Долгормаа...” гэх дүгнэлт /2 дугаар хавтас хэргийн, 224/,

- Шүүх эмнэлгийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 223 тоот: “...О.Даваасүрэнгийн биед дух ясны талд цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа хатуу бүрхүүлийн дээрх бага хэмжээний цусан хураа, уруул, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүн гараар хүний баруун шанаа тус газар цохиход дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд үүсэх боломжгүй юм. ...Духны зүүн хэсгээрээ хатуу хязгаарлагдмал гадаргуутай биет мөргөж унах үед дух ясны цөмөрсөн хугарал үүсгэгдэх боломжтой. ....дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтас хэргийн, 177/,

- шүүгдэгч Б.Тын: “...”алхаж ирлээ” гээд зүүн хөл рүү нь өшиглөсөн. Машин дотроос Насанбаяр салгах гээд намайг болон тэр хүүхдийг 1 алгадсан. Би тэр хүүхдийн зүүн шанаа руу нь гараараа 3 удаа цохисон, дараа нь мөр рүү нь тохойлдсон чинь доошоо тонгойгоод суухаар нь босгоод машины гаражны тийшээ 2 удаа гүйлгэсэн. Би ганцаараа тэр хүүхдийг цохисон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн, 228/ зэргээр тогтоогджээ.

 

  1. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн талаар:
  1. Шүүгдэгч Б.Т 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн хулгайлж, нийт 6.366.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  2. Шүүгдэгч Ч.П 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ганцаараа 18 удаа, бусадтай бүлэглэн 37 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар орон байранд нэвтрэн хулгайлж, нийт 57.878.720 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдаж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  3.  Шүүгдэгч Б.Т 2013 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж нэвтрэн хулгайлж, нийт 17.345.220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  4. Шүүгдэгч Х.Б 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулан 198.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

                 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, нийт 4.090.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдаж бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

  1. Шүүгдэгч Э.С 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан 198.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

                 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ганцаараа 1 удаа, бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, нийт 17.053.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

  1. Шүүгдэгч Б.Б 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байран хууль бусаар нэвтрэн хулгайлж, 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  2. Шүүгдэгч Б.Г 2016 оны 2 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн 1 удаагийн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  3. Шүүгдэгч Б.Ө 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, нийт 1.936.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  4. Шүүгдэгч М.О 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан 198.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

                 2016 оны 5 дугаар сарын 11, 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг  байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, 2.736.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

  1. Шүүгдэгч Б.Н 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, нууцаар, хууль бусаар хулгайлж, 667.000 төгрөгийн хохирол учруулснаас 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  2. Шүүгдэгч Г.З 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, 667.000 төгрөгийн хохирол учруулснаас 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, нууцаар хууль бусаар авахыг завдаж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
  3. Шүүгдэгч Х.А бусадтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулснаас 1 удаагийн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хийсэн гарын мөрийн шинжилгээ, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Оын холбогдсон хэргийн үйлдэл холбогдлыг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичихдээ /шийтгэх тогтоолын 14 дэх тал/ прокуророос яллаагүй “...2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Вест” цэнгээний газрын урд автомашины зогсоол дээр олон нийтийн газар нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх боломжтой гэж үзсэн болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий 12 шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, тэдний үйлдлийг зөв зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээр нэгтгэн, шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр нийт 6.366.120 төгрөгийн хохирол учруулснаас бусдад төлөх нийт хохирлыг 1.279.037 төгрөгөөр, шүүгдэгч Х.Б нь бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр нийт 4.090.500 төгрөгийн хохирол учруулснаас бусдад төлөх нийт хохирлыг 1.350.497 төгрөгөөр, шүүгдэгч М.О нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр нийт 2.736.000 төгрөгийн хохирол учруулснаас бусдад төлөх нийт хохирлыг 789.333 төгрөгөөр, шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр нийт 17.038.220 төгрөгийн хохирол учруулснаас бусдад төлөх нийт хохирлыг 351.979 төгрөгөөр, Э.С нь ганцаараа нэг удаа, бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр нийт 17.053.500 төгрөгийн хохирол учруулснаас бусдад төлөх нийт хохирлыг 7.892.716 төгрөгөөр, шүүгдэгч Ч.П нь ганцаараа 18 удаа, бусадтай бүлэглэн 37 удаагийн үйлдлээр нийт 57.878.720 төгрөгийн хохирол учруулснаас бусдад төлөх нийт хохирлыг 27.938.450 төгрөгөөр тогтоож нэр бүхий хохирогч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хохирлын тооцоог зөв хийсэн байна. Мөн шүүгдэгч Х.А, Г.З, Б.Н, Б.Г, Б.Ө, Б.Б нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй талаар дурдсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан шүүгдэгч Э.Тын үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шүүгдэгч Б.Тийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алахыг завдсан, шүүгдэгч нарыг бүлэглэн бусдад хүч хэрэглэж эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Энэ талаар гаргасан шүүгдэгч Г.З, М.О, Б.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Х.Аын өмгөөлөгч Л.Батаа нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Гомбын “...М.Даваасүрэнг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...хорих ялыг багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.Пгийн “...өөр хэрэгт шалгагдаж байгаа тул нэмж, нэгтгүүлэх хүсэлтэй байна...” гэх давж заалдах гомдлыг хавтаст хэргийн хүрээнд шалгахад өөр хэрэгт шалгагдаж байгаа гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй,

шүүгдэгч Х.Бын “...улаан өнгийн мотоцикл хулгайлж хохирогч А.Ганжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гэмт хэрэгт би хамт яваагүй бөгөөд миний ямар нэгэн оролцоо огт байхгүй...” гэх давж заалдах гомдлыг судлахад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтас хэргийн 27-29/, хохирогч Х.Ганжаргалын мэдүүлэг /6 дугаар хавтас хэргийн 34-37/, шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлэг /10 дугаар хавтас хэргийн 56-57/, шүүгдэгч Б.Тий мэдүүлэг /11 дүгээр хавтас хэргийн 216-217/ зэрэг нотлох баримтуудаар гомдлын үндэслэл няцаагдаж байна.

шүүгдэгч Э.Сын “...Ч.Птай бүлэглэн 15 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 16.123.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...мөрдөгч зодож, хэрэг хүлээлгэсэн...” гэх давж заалдах гомдлыг шалгахад хэрэгт авагдсан хохирогч нар болох А.Энх-Одын /5 дугаар хавтас хэргийн 181-182/, Ж.Даваажавын /9 дүгээр хавтас хэргийн 15/, Ө.Дуламсүрэнгийн /9 дүгээр хавтас хэргийн 76-77/, Х.Баярсайханы /9 дүгээр хавтас хэргийн 109-110/, Б.Баярцэнгэлийн /8 дугаар хавтас хэргийн 71-73/, З.Замбалтуяагийн /7 дугаар хавтас хэргийн 203/,  З.Дүүрэнбаярын /8 дугаар хавтас хэргийн 36, 37/, Ц.Энх-Амгалангийн /9 дүгээр хавтас хэргийн 44-45/, Г.Нарантунгалагийн /8 дугаар хавтас хэргийн 103-105/, О.Билгүүний /7 дугаар хавтас хэргийн 231/, Ц.Наянжингийн /7 дугаар хавтас хэргийн 233/, Ц.Цогтбаатарын /8 дугаар хавтас хэргийн 167-169/, Ч.Соёлмаагийн /9 дүгээр хавтас хэргийн 138, 139/, Б.Дашдоржийн /8 дугаар хавтас хэргийн 193/, Н.Ууганбатын /8 дугаар хавтас хэргийн 218/, Д.Алтанцэцэгийн /8 дугаар хавтас хэргийн 241, 242/, Б.Пүрэвжавын /8 дугаар хавтас хэргийн 6, 7/, нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн /7 дугаар хавтас хэргийн 209/, иргэний нэхэмжлэгч Ш.Чанагнянгарын /8 дугаар хавтас хэргийн 197/, шүүгдэгч Б.Тий мэдүүлэг /11 дүгээр хавтас хэргийн 227-228/, шүүгдэгч Х.Бын мэдүүлэг /12 дугаар хавтас хэргийн 87/, шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлэг /10 дугаар хавтас хэргийн 75, 80, 98, 99, 101-102, 114, 138, 146, 148, 11 дүгээр хавтас хэргийн 146, 16 дугаар хавтас хэргийн 200/, гэрч Н.Бын /9 дүгээр хавтас хэргийн 21/, гэрч М.Уугантуяагийн мэдүүлэг /8 дугаар хавтас хэргийн 75/, гэрч Ц.Өлзийтөгсийн /9 дүгээр хавтас хэргийн 48/, гэрч С.Ажирахгүйн /7 дугаар хавтас хэргийн 204/, гэрч Д.Нямсүрэнгийн /8 дугаар хавтас хэргийн 171,172/, гэрч У.Цэрэнжавын /8 дугаар хавтас хэргийн 220-221/, гэрч Г.Даваажаргалын /8 дугаар хавтас хэргийн 9, 10/ зэрэг мэдүүлгүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтас хэргийн 173/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтас хэргийн 188, 224, 246, 8 дугаар хавтас хэргийн 28, 29, 63, 95, 96, 157-160, 183, 209, 210, 233, 234, 9 дүгээр хавтас хэргийн 3-5, 38, 66-67, 100-101, 130-131/, камерийн бичлэг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтас хэргийн 200/, барьцаат зээлийн гэрээ /7 дугаар хавтас хэргийн 206, 8 дугаар хавтас хэргийн 195/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5305, 5488, 5546 тоот дүгнэлт /8 дугаар хавтас хэргийн 43-44, 77-79, 107-108/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.П, шүүгдэгч Э.С, шүүгдэгч Х.Б, шүүгдэгч Г.З, шүүгдэгч М.О, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Ч.П, Х.А нарын өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Ч.П, шүүгдэгч Э.С, шүүгдэгч Х.Б, шүүгдэгч Г.З, шүүгдэгч М.О, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ