Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 86

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Н.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овогт Ниймаасүрэнгийн Отгонбаярт холбогдох 201615000225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Шар овогт Ниймаасүрэнгийн Отгонбаяр /РД:ЙТ95092617/

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Магнай трейд” шатахуун түгээх станцын урд талын засмал замын уулзвар дээр улаан өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7а-д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.2а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтай байх”, 2.3в-д “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.3а-д “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Пүрэвдагвын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Отгонбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Пүрэвдагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд цэргийн найз болох Мөнх-Оргил, Адъяа-Уяа мөн Адъяа-Уяагийн найз охин Жунай /Ренчинжунай/, Жунайгийн найз охин болох Авираа /Авирмэд/ гэгч, бас Адъяа-Уяагийн найз Адъяадорж гэх залуугийн хамтаар 6-уулаа Онгийн гол руу Адъяа-Уяагийн Приүс-20 маркийн автомашинтай явсан. Бид 6-г Онгийн гол дээр байхад Түвшинсайхан, Отгонбаяр, Үрчгээ гурав 2 мотоцикльтой ирсэн. Бид 6 эхлээд 2.5 литрийн хэмжээтэй пиво 3 ширхэгийг уусан. Түвшинсайхан, Отгонбаяр, Үрчгээ гурвыг ирснээс хойш 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи 1 ширхэг, 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй том савтай пиво уусан. Тэгээд Онгийн голын эргээс хөдөлсөн. Онгийн голоос хөдлөөд цагаан хаалга орох шороон зам дээр бид хэд ахиад 2.5 литрийн хэмжээтэй пиво 2 ширхэгийг уусан. Уг пивоноос Адъяа-Уяа, Жунай, мөн Жунайгийн найз Авираа нар уугаагүй. Бусад нь уусан. Тус пивыг уучихаад тэндээс би Отгонбаярын мотоциклийг барьж яваад засмал дээр гарсан. Тэгтэл араас Түвшинсайхан, Үрчгээг сундлаад мотоцикльтойгоо ирсэн. Мөн Адъяа-Уяа өөрийнхөө Приүс-20 маркийн автомшиныг бариад хажууд ирээд болгоомжтой явцгаагаарай гэж хэлээд эхлээд Адъяа-Уяа явсан. Араас нь Түвшинсайхан мотоцикльтойгоо явсан. Тэгээд Адъяа-Уяаг хүлээгээд Түвшинсайхан, Үрчгээ, Отгонбаяр бид 4 засмал дээр байж байх үед Отгонбаяр нь би мотоциклио унамаар байна гээд байсан. Тэгээд Адъяа-Уяа, Түвшинсайхан хоёрын араас Отгонбаяр мотоциклио бариад би ард нь сундлаад аймгийн төв рүү явсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Отгонбаярын согтолтын зэрэг нь гайгүй байсан. Бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэгэнт хамт явж идэж, ууж байгаад ийм зүйл болсон болохоор гомдол санал байхгүй. /хх-ийн 59-61 хуудас/

Гэрч Ц.Мөнх-Оргил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Адъяа-Уяа, Адъяадорж, Пүрэвдагва, Жунай, Жунайгийн найз охин бид 6-уулаа Адъяа-Уяагийн Приүс-20 маркийн автомашинтай Онгийн гол руу явсан. Онгийн гол дээр бид 2.5 литрийн пиво 3 ширхэгийг уусан. Онгийн гол дээр байхад Отгонбаяр, Түвшинсайхан, Үрчгээ гээд гурван хүн 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд бид 9 байж байгаад 0.75 литрийн Улаанбаатар архи 1 ширхэгийг хувааж уусан. Эмэгтэйчүүд нь нэг их уугаагүй байх. Тэгээд Арвайхээр сум руу хөдөлсөн. Тухайн үед цаг 22 цаг болж байсан байх. Замдаа 2.5 литрийн пиво 2 ширхэгийг хувааж ууцгаасан. Тухайн пивоноос Адъяа-Уяа, Жунай, Жунайгийн найз охин нар уугаагүй. Тэгээд Пүрэвдагва, Отгонбаяр, Үрчгээ /Өвгөнжаргал/, Түвшинсайхан нар түрүүлээд хөдөлсөн. Хэн хэн нь мотоцикль унаад хөдөлсөн талаар хараагүй. Би Адъяа-Уяагийн машинд унтаад өгсөн. Нэг сэрэхэд хуучин цагаан хаалган дээр зогсоод Адъяа-Уяа нь машиныхаа цонхоор Пүрэвдагва, Отгонбаяр, Үрчгээ, Түвшинсайхан нартай уулзаад зөөлөн яваарай гээд байх шиг байсан. Тэгээд би унтаад сэрэхэд Пүрэвдагвын байрны гадаа сэрээд /ТИС-ийн байр/ Адъяа-Уяагийн машинаас буугаад Пүрэвдагва руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Адъяа-Уяагийн машинтай Пүрэвдагва, Отгонбаяр, Үрчгээ, Түвшинсайхан нар дээр ирэхэд тэр 4 мотоциклиосоо буусан байсан. Хэн жолоо барьж байсныг хараагүй. Пүрэвдагва, Отгонбаяр, Үрчгээ, Түвшинсайхан нар нь түрүүлээд мотоциклио унаад хөдөлсөн байсан. Пүрэвдагва, Отгонбаяр нарын согтолт гайгүй байсан. Ер нь бол хоёулаа ухаантай байсан. /хх-ийн 62-63 хуудас/

Гэрч Б.Пүрэвдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би өөрийн дүү Б.Пүрэвдагватай хамт Өвөрхангай аймагт амьдардаг. Хэрэг учрал болох үед би /2016 оны 06 дүгээр сарын 24-ний өдөр/ Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу явж байтал манай ээж надруу залгаад дүү чинь осолд орчихсон байна гэхээр нь тэр даруйдаа Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/ хүлээн авах дээр очтол Пүрэвдагва нь толгойгоо боолгочихсон, их зовиуртай орилж чарлаад байж байсан. Тэгээд яасан ийсэн талаар асууж лавлахад мотоциклиос ойчоод осолдсон л гэж хэлсэн. Би Пүрэвдагваас болсон хэргийн талаар асуухад цэрэгт хамт байсан найзуудтайгаа уулзаад буцахдаа засмал зам хүртэл Отгонбаяр нь би өөрийнхөө мотоциклийг унана унасан гэж надад хэлсэн. Болсон хэргийн талаар өөр мэдэх зүйл надад байхгүй. Б.Пүрэвдагвад “А” ангилалын үнэмлэх байхгүй. Миний нүдэнд лав согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн харагдаж байгаагүй. Б.Пүрэвдагва нь нүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дээрдэж байгаа. /хх-ийн 64 хуудас/

Гэрч А.Дашдондов мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ харих гээд хойноос уруудаад “МТ” шатахуун түгээх станцын баруун талаар явж байтал “МТ” шатахуун түгээх станцын харалдаа засмал замынхаа ертөнцийн зүгээр урд талд нэг мотоцикль харуулдаад ойччихсон. Уг мотоциклийн баруун талд 2 хүн цувраад ямар нэгэн ухаангүй доошоо түрүүлгээ хараад хэвтэж байх шиг байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би тэр 2 хүнийг эрэгтэй, эмэгтэй, ямар хувцас өмссөн эсэхийг анзаараагүй. Би тэр мотоцикльтой осолд орсон 2 хүнийг хараад шууд “МТ” шатахуун түгээх станцын түгээгч Лхамаа гэдэг хүүхэн дээр яваад очсон. Тухайн үед Лхамаа шатахуун түгээх станцын гадаа байсан. Тэгээд би Лхамаа дээр очоод танай урд осол болсон байна. Түргэн тусламж дуудсан уу? гэж асуухад Лхамаа миний утасны нэгж дуусчихсан болохоор түргэн дуудаж чадсангүй. Наад мотоцикльтой 2 хүн чинь саяхан ойчсон гэж хэлэхээр нь би тэр даруйдаа түргэн тусламж дуудтал, цагдаад бас хэлээрэй гэж түргэний хүлээн авахын хүн хэлэхээр нь мөн тэр даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдчихээд түргэн тусламж болон цагдаа нарыг ирэхээс нь өмнө гэр рүүгээ явчихсан. Алсаас хараад дуудлага өгсөн. /хх-ийн 65 хуудас/

Гэрч Л.Түвшинсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим би саахалтын Өвгөнжаргал /Үрчгээ/ гэх залуутай хамт өөрийнхөө хар өнгийн Кенбо маркийн мотоциклиор Өвөрхангай аймгийн төв орж захаас ойр зуурын юм цуглуулах ажилтай явсан. Тэгээд надад аймгийн төвд таньдаг айл ховор болохоор би цэрэгт хамт байсан Отгонбаяр гэгч найз руугаа залгаад аймгийн төвд таньдаг айл байхгүй, танай хашаанд мотоциклио аваачиж тавьчихаад зах орчихоод ирье гэж хэлээд Отгонбаярыг би колонк дээр хүрээд ир гэж хэлтэл Отгонбаяр мотоцикльтой ганцаараа ирээд бид 2 Отгонбаярыг дагаад тэдний гэрт очсон. Тэгээд тэднийд очоод байж байтал Пүрэвдагва над руу залгаад миний найз хүрээд ирээ, найзууд нь цэргийн ангийн урд талд байна гэж хэлсэн. Би Үрчгээтэй хамт хүнсний зах орчихоод эргээд Отгонбаярын гэрт явж очоод Пүрэвдагва над руу залгаад байна, Онгийн гол дээр байна гэнэ, хүрээд ир гэж байна, хоёулаа яваад очих уу? гэж Отгонбаяраас асуухад найз нь жаахан завгүй байна гэхээр нь чи өөрөө л мэдэхгүй юу даа, болохгүй бол би ганцаараа очъё гэж хэлтэл хамт явахаар болоод би Үрчгээг сундлаад, Отгонбаяр өөрийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио унаад бид 3 Онгийн гол руу явсан. Онгийн гол дээр очиход тэнд Пүрэвдагва, Мөнх-Оргил, Адъяа-Уяа бас 2 хүүхэн, нэг махлаг хар залуу байсан. Тэр хэд Адъяа-Уяагийн Приүс-20 маркийн автомашинтай байсан. Очиход тэр хэд усанд орж байсан. Тэр хэд пиво уусан юм шиг том пивоны савнууд байсан. Хэдэн сав байсныг нь би тоолоогүй. Тэгээд бид гурвыг яваад очтол нэг нь 0.75 литрийн Улаанбаатар архи машинаас гаргаад ирсэн. Уг архийг бид 9 хувааж уусан. Гэхдээ тэр 2 хүүхэн архинаас нэг их уугаагүй. Уг архийг уусны дараагаар 2.5 литрийн пиво 2 ширхэгийг бид хэд хувааж уусан. Тэгээд Отгонбаярын мотоциклийг Пүрэвдагва унаад явсан. Учир нь гэвэл Отгонбаяр нь эрүүлдээ мотоциклио унахдаа хаа хамаагүй давхиад юм мөргөчих гээд тоормос дээрээ огцом гишгээд их эвгүй бариад яваад байхаар нь би Пүрэвдагвыг чи Отгонбаярын мотоциклийг унаад явчих гээд хэлсэн. Пүрэвдагва мотоцикль их хашир сайн унадаг болохоор нь ингэж хэлсэн. Пүрэвдагва мотоциклийг нь унаад Отгонбаярыг сундлаад, би өөрөө мотоциклио унаад Үрчгээг сундлаад явсан. Тэгээд хуучин цагаан хаалган дээр шороон зам дээр явж байхдаа Адъяа-Уяаг бид 4 хүлээхээр болоод мотоциклиосоо буугаад зогсож байтал араас Адъяа-Уяа автомашинтайгаа ирээд 2.5 литрийн 2 ширхэг пиво машинаасаа гаргаж ирэхэд Адъяа-Уяа, нөгөө 2 хүүхэн уугаагүй, бусад нь уусан. Тэндээс Пүрэвдагва, Отгонбаярын мотоциклийг унаад Отгонбаярыг сундлаад, би өөрөө мотоциклио унаад Үрчгээг сундлаад явсан. Тэгээд хуучин цагаан хаалганы тэнд зогсоод Адъяа-Уяаг хүлээж байтал Адъяа-Уяа араас ирээд цонхоороо зөөлөн яваарай гэж хэлчихээд түрүүлээд явсан. Би ч гэсэн мотоциклио унаад араас нь хөдөлсөн. Пүрэвдагва Отгонбаяр 2 ард үлдсэн. Отгонбаяр тухайн үед өөрийнхөө мотоциклийг унамаар байна гээд байсан. Яг тэр хоёрын хэн мотоциклийг нь унасныг би хараагүй. Тэгээд би Адъяа-Уяагийн автомашины араас мотоциклтойгоо дагаад явж байтал хажуугаар жигтэйхэн хурдтай Отгонбаярын мотоцикль явж өнгөрсөн. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд тэр хавиар Пүрэвдагва, Отгонбаяр хоёрыг хайгаад олоогүй. Мөн утас нь холбогдохгүй байхаар нь гэртээ харьсан байх гэж бодоод шууд сум руугаа явсан. Тухайн үед их харанхуй болчихсон байсан. Маш хурдтай хажуугаар өнгөрсөн болохоор уг мотоциклийг хэн унаж явсныг би анзаараагүй. Тухайн үед Отгонбаяр нилээн согтчихсон. Пүрэвдагва арай гайгүй байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Отгонбаяр өөрийнхөө мотоциклийг унамаар байна гэж хэлэх үед Үрчгээ, Пүрэвдагва, Отгонбаяр бид дөрөв л байсан. /хх-ийн 66-67 хуудас/

Гэрч Г.Авирмэд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд би найз Ренчинжунай, түүний найз залуу Адъяа-Уяа, Мөнх-Оргил, Пүрэвдагва, Адъяадорж нарын хамтаар Онгийн гол руу Адъяа-Уяагийн Приүс-20 маркийн автомашинтай явсан. Тэгээд бид хэд гол дээр очиж усанд орж тоглонгоо 3 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво зургуулаа хувааж уусан. Тэгээд тус 3 ширхэг пивыг ууж дуусгачихаад байж байтал 2 мотоцикльтой гурван залуу ирсэн. Тэд нарыг би огт танихгүй. Тэгээд би машинд ороод унтчихсан. Учир нь би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй болохоор тухайн үед уусан пивондоо толгой эргээд Адъяа-Уяагийн автомашинд ороод унтсан. Нөгөө хэд голын эрэг дээр юм ярьцгаагаад нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи, тэгээд бас пиво гаргаад тавьчихсан байсан. Би тэр архи пивоноос нь огт уугаагүй. Тэгээд нэг сэртэл Онгийн голоос хуучин цагаан хаалганы наах нь талд шороон зам дээр Адъяа-Уяа нь Приүс-20 маркийн автомашинтайгаа зогсчихсон байсан. Хоёр мотоцикльтой дөрвөн хүн байсан. Тэр дунд нөгөө өдөр нь ирдэг танихгүй гурван залуутай Пүрэвдагва байсан. Тэгээд тэнд 2.5 литрийн хэмжээтэй том савтай пиво 2 ширхэгийг Адъяа-Уяа, Жунай бид гурваас бусад нь хувааж уусан. Тэгээд бид хэд тэндээс хөдөлсөн. Нөгөө хэд бид хэдийн өмнө 2 мотоцикльтойгоо хөдөлсөн. Тэгээд Адъяа-Уяагийн автомашинтай нөгөө дөрвийн араас яваад засмал зам дээр гарсан. Засмал зам дээр гараад Адъяа-Уяа нь нөгөө дөрвийн хажуугаар гарахдаа цонхоо буулгаад болгоомжтой явцгаагаарай гэж хэлээд түрүүлээд хөдөлсөн. Араас тэр дөрөв хөдөлсөн эсэхийг би бол мэдэхгүй. Миний мэдэхийн ямар нэгэн маргаан тэнд гараагүй. Би тухайн үед автомашинд унтчихсан байсан болохоор хэн хэний мотоциклийг унаж голын эргээс хөдөлсөн эсэхийг мэдэхгүй байна. Миний харсанаар бага зэргийн согтолттой л харагдсан. Нэг их тэгтлээ их согтсон хүн байгаагүй. /хх-ийн 68 хуудас/

Гэрч С.Ренчинжунай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би найз Авирмэд, найз залуу Адъяа-Уяа, түүний найзууд болох Пүрэвдагва, Адъяадорж, Мөнх-оргил нарын хамтаар Онгийн гол руу Адъяа-Уяагийн Приүс-20 маркийн автомашинтай явсан. Тэгээд бид хэд гол дээр очоод усанд орж хэсэг тоглонгоо 2.5 литрийн хэмжээтэй том савтай пиво 3 ширхэгийг хувааж уусан. Пиво уугаад дуусчихаад байж байтал 2 мотоцикльтой 3 танихгүй залуу ирсэн. Тэд нарыг Пүрэвдагва л дуудсан юм шиг байсан. Тэгээд тэр гурвыг ирсний дараа нөгөө хэд 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар архи, мөн 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво ууцгаасан. Тэр архи пивоноос Авирмэд бид 2 уугаагүй. Тухайн үед Авираагийн нойр хүрээд автомашинд ороод унтсан. Тэгээд нөгөө архи пивоо уучихаад аймгийн төв рүү Онгийн голоос хөдөлсөн. Онгийн голоос хөдлөхдөө Адъяа-Уяа автомашинаа унаад дотор нь Авирмэд, Адъяадорж, Мөнх-Оргил бид 4 суугаад, Пүрэвдагва нөгөө өдөр ирсэн танихгүй 3 залуугийн нэгнийх нь мотоциклийг унаад ардаа нэгийг нь сундлаад тэндээс хөдөлсөн. Тэгээд наашаа хэсэг явж байгаад хуучин цагаан хаалганы наахан талд шороон зам дээр зогсоод тэр хэд ахиад 2.5 литрийн хэмжээтэй, том савтай 2 ширхэг пиво гаргаж ирээд хувааж ууцгаасан. Тэгээд тэндээс хөдлөхөд Пүрэвдагва нөгөө танихгүй залууг ардаа сундлаад мотоциклийг бариад хөдөлсөн. Араас нь нөгөө 2 мотоцикльтой залуу хөдөлсөн. Бид нар тэр хэдийн араас хөдөлсөн. Тэгээд бид хэд засмал замтай нийлэх үед хуучин цагаан хаалганы тэнд засмал зам дээр Пүрэвдагва, нөгөө танихгүй 3 залуутай, 2 мотоцикльтойгоо бид нарыг хүлээгээд зогсож байсан. Адъяа-Уяа тэр хэдийн хажуугаар гарах үедээ цонхоо онгойлгоод болгоомжтой явцгаагаарай гэж хэлээд бид нар түрүүлээд явсан. Араас тэр 4 хөдөлсөн эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд бид хэд засмал замаар аймгийн төв рүү явж байтал хажуугаар их хурдтай мотоцикль өнгөрсөн. Уг мотоциклийн ард нь Пүрэвдагва суучихсан байсан. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй. Тэр хэд бага зэргийн согтолттой байсан. Тэгтлээ их согтоогүй байсан. /хх-ийн 69 хуудас/

            Гэрч Б.Адъяа-Уяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Өвөрхангай аймгийн Арвайхээрээс өдөр 14 цагийн үед Б.Пүрэвдагва, Мөнх-Оргил, Адъяадорж, Ренчинжунай, Авирмэд бид зургуулаа 2016 оны 06 дугаар сарын дундуур яг хэдэнд гэдгээ мэдэхгүй байна Онгийн гол руу зугаалахаар явсан. Онгийн гол дээр очоод хорхог хийж идсэн. Бас

0.75 литрийн Улаанбаатар архи 1 ширхэг, 2 том нийслэл пиво уусан. Би 46-47 ӨВА
улсын дугаартай, Приүс-20 маркийн автомашин барьж явсан. Жолоо барьж явсан
учраас архи уугаагүй. Тэгж байгаад Пүрэвдагва, Отгонбаяр гэх найзаа дуудсан.
Отгонбаяр нь ирэхдээ 2 танихгүй залуутай хамт 2 мотоцикльтой ирсэн. Тэр хоёртой
нь тухайн үед танилцсан боловч одоо нэрийг нь санахгүй байна. Би Отгонбаяртай 1-
4 дүгээр анги хүртлээ хамт сурч байсан. Мөн цэргийн алба хамт хааж байсан. Отгонбаяр 2
танихгүй залуугийн хамт ирэхдээ 2 литрийн савтай 1 том пиво авч ирсэн. Тэрийг ууж
дуусаад тарцгаахаар болсон. Пүрэвдагва бид нараас салаад Отгонбаяртай
мотоцикльтой явсан. Хөдлөхөд Пүрэвдагва анх мотоциклийг нь жолоодож явсан.
Араас нь би машинаа бариад Мөнх-Оргил миний хажууд суугаад Адъяадорж,
Ренчинжунай, Авирмэд нар хойно суугаад явсан. Тэгтэл нөгөө 2
мотоцикль хөдлөөд 1 километр гаруй яваад зогсохоор нь очоод зөөлөн
яваарай гэж хэлээд салсан. Тэндээс хөдлөхөд Отгонбаяр өөрөө мотоциклио унаад
түрүүлээд явсан. Аймгийн төв рүү ороод Адъяадорж, Ренчинжунай, Авирмэд нарыг
гэрт нь хүргэж өгөөд Мөнх-Оргил бид 2 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн
дотуур байранд байх Пүрэвдагвын гэрийн гадна очоод Пүрэвдагва руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл бид хоёрыг гадна зогсож байтал
Пүрэвдагвын эгч Пүрэвсүрэн над руу залгаад Пүрэвдагва мотоциклиос ойчоод
эмнэлэг дээр байна гэж ярьсан. Тэгэхээр нь би танай гадна байна, гараад ир гээд
эгчийг нь аваад Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход эмч нар
шархыг нь цэвэрлэж байсан. Нүүрэндээ оёдол тавиулсан. Нүднийх нь нулимс
тогтоогч судас тасарсан байна гэж эмч нь хэлж байсан. Яаж яваад хаана онхолдсон
талаар мэдэхгүй байна. Орой 20 цагийн үед Отгонбаяр 2 залуугийн хамт 2
мотоциклиор ирсэн. Пүрэвдагва, Отгонбаяр 2 явахдаа Мустанг-5 маркийн мотоциклиор
явсан. Хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Хөдлөхөд Отгонбаяр мотоциклио
унаад Пүрэвдагва араар нь сундалсан байсан. Тэгээд тэндээс тэд нар түрүүлээд
засмал руу ороод зүүн тийшээ явсан. Би араас нь зөөлөн явсан. Тэгээд уулзаагүй.
Ер нь хоёулаа нилээд согтуу байсан. /хх-ийн 75-76 хуудас/

            Гэрч О.Өвгөнжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд би саахалтын Түвшинсайхан гэх залуутай хамт Түвшинсайханы хар өнгийн мотоциклиор Өвөрхангай аймгийн төв явсан. Тэгээд аймгийн төвд орж ирээд Түвшинсайхан нь өөрийнхөө цэргийн он жав залуу руу утсаар яритал тэр залуу нь удалгүй хүрч ирээд Түвшинсайхан бид 2 тэдний гэрт очоод мотоциклио тэр /Отгонбаярын/ залуугийн хашаанд тавьчихаад Хүнс барааны зах орчихоод ирсэн. Тэгтэл Түвшинсайхан Онгийн гол орж Пүрэвдагватай уулзъя гэж хэлээд бид 2 явахаар болоод Отгонбаяраас асуутал Отгонбаяр жаахан завгүй, ажилтай байна гэхэд Түвшинсайхан өөрөө мэдэхгүй юу даа, болохгүй бол би оччихоод ирье гэж хэлтэл Отгонбаяр нь хамт явахаар болоод би Түвшинсайханы ард сундалж, Отгонбаяр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио унаад бид 3 Онгийн гол руу явсан. Онгийн гол дээр очиход тэнд Отгонбаяр, Пүрэвдагва нарын найз гэх 3 залуу, 2 хүүхэн байсан. Тэгээд бид гурвыг очсоны дараа 1 шил 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар архи, мөн 2.5 литрийн хэмжээтэй том савтай 2 пиво уусан. Тус архи пивоо хувааж ууж дуусаад би Түвшинсайханы ард сундлаад, Пүрэвдагва Отгонбаярыг сундлаад Отгонбаярын мотоциклийг унаад харин бид хэдийн араас Приүс-20 маркийн автомашинд үлдсэн хүмүүс нь суугаад Онгийн голын эргээс аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд хуучин цагаан хаалга орох гээд шороон замаар явж байхдаа бид 4 зогсоод нөгөө Приүс-20 маркийн автомашинтай хүмүүсийг хүлээгээд байж байтал араас нөгөө хүмүүс хүрч ирээд 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг том пиво гаргаж ирээд уг пивыг бид хэд тэнд хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсон эсэхийг би санахгүй байна. Нэг мэдэхэд Түвшинсайханы ард сундлаад Нарийнтээл сум руу орж байсан. Би тухайн үед тасарчихсан байна лээ. Хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. /хх-ийн 77 хуудас/

Гэрч Ц.Лхамсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би “Магнай трейд” ХХК-ийн 34 дүгээр салбарт түгээгчээр ажилладаг. Тэр осол болсон өдөр түгээгчээр ээлжинд гарч байсан. Тухайн өдөр 23 цаг өнгөрч байх үед манай ШТС-ын урд талд байрлах үнийн самбарын чанх харалдаа урд, засмалын урд талд тас няс гээд чимээ гарахаар нь гарч ирээд хартал 1 мотоцикль хажуугаараа уначихсан, мотоциклийн хажууд 2 хүн хажуугаараа ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би тэр хэвтэж байсан 2 хүнийг дэргэд нь очиж хараагүй. Ямар хувцас өмссөн, ямар зүс царайтай хүн байсныг хараагүй. Ямар ч байсан 2 эрэгтэй хүн байсан. Тэр 2 хүний хэн нь мотоцикль унаж яваад ойчсон эсэх талаар би мэдэхгүй. Тэгтэл над руу миний зүс таних Дашдондов гэдэг хүн хүрч ирээд юу болсон юм бэ? гэхээр нь би миний утас нэгжгүй болчихсон байна, та түргэн дуудаад өг гэж хэлээд Дашдондов ахаар түргэн тусламж дуудуулсан. Мөн цагдаад дуудлага өгч мэдэгдсэн. Дашдондов гэдэг хүнийг над руу хүрч ирэхээс өмнө осол болсон байсан. /хх-ийн 73 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Б.Пүрэвдагвын биед тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний харааны бууралт, дух, зүүн зовхины мөгөөрсний гэмтэл, зүүн нүдний зовхи, хамар, дээд уруулын язарсан шархны сорви, зүүн нүдний дээд зовхины сэтэрсэн шархны сорви, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 25% нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 50 хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны07дугаарсарын14-ний өдрийн 6026 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Шинжилгээнд ирүүлсэн Н.Отгонбаярын гэх цус нь 5 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Н.Отгонбаярын гэх цусанд 2.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2.3 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 42 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Н.Отгонбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а/ заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.2.а/ дахь заалт “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтай байх”, 2.3.в/ дэх заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.3.а/ “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно”-уудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явснаас зам тээврийн осол гарсан байна. Уг зам тээврийн осол нь жолооч Н.Отгонбаяр нь дээрхи замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг мөрдөж замын хөдөлгөөнд оролцоогүйгээс гарсан байна. Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын зам тээврийн осол дээр тогтоосон акт үндэслэлтэй байна. /хх-ийн 54-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ¹09/13 дугаар үнэлгээний тайлан, хохирогч Б.Пүрэвдагвын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Н.Отгонбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 6-9, 12-32, 84-85, 87 хуудас/

Шүүгдэгч Н.Отгонбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 193, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 239 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 109-111, 114 хуудас/

Шүүгдэгч Н.Отгонбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд” шатахуун түгээх станцын урд талын засмал замын уулзвар дээр улаан өнгийн улсын дугааргүй, “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.2а-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтай байх”, 2.3в-д заасан  “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.3а-д “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас түүний ард сундалж явсан хохирогч Б.Пүрэвдагвын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Н.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Пүрэвдагвын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Онгийн гол дээр байхад Түвшинсайхан, Отгонбаяр, Үрчгээ гурав 2 мотоцикльтой ирсэн. Түвшинсайхан, Отгонбаяр, Үрчгээ гурвыг ирснээс хойш 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи 1 ширхэг, 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй том савтай пиво уусан. Тэгээд Онгийн голын эргээс хөдлөөд цагаан хаалга орох шороон зам дээр бид хэд ахиад 2.5 литрийн хэмжээтэй пиво 2 ширхэгийг уусан. Тэндээс би Отгонбаярын мотоциклийг барьж яваад засмал дээр гарсан. Отгонбаяр нь би мотоциклио унамаар байна гээд Отгонбаяр мотоциклио бариад би ард нь сундлаад аймгийн төв рүү явсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэрч Ц.Мөнх-Оргил, Л.Түвшинсайхан, Г.Авирмэд нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Онгийн гол дээр байхад Отгонбаяр, Түвшинсайхан, Үрчгээ гээд гурван хүн 2 мотоцикльтой ирээд 0.75 литрийн Улаанбаатар архи 1 ширхэгийг хувааж уусан. Тэгээд Арвайхээр сум руу хөдлөөд замдаа 2.5 литрийн пиво 2 ширхэгийг хувааж ууцгаасан. Гэрч Б.Пүрэвдуламын 2016 оны 06 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу явж байтал манай ээж над руу залгаад дүү чинь осолд орчихсон байна гэхээр нь тэр даруйдаа Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/ хүлээн авах дээр очтол Пүрэвдагва нь толгойгоо боолгочихсон, их зовиуртай орилж чарлаад байж байсан. Тэгээд яасан талаар асууж лавлахад мотоциклиос ойчоод осолдсон л гэж хэлсэн. Гэрч А.Дашдондовын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг өнгөрч байх үед “МТ” шатахуун түгээх станцын харалдаа засмал замынхаа ертөнцийн зүгээр урд талд нэг мотоцикль харуулдаад ойччихсон. Уг мотоциклийн баруун талд 2 хүн цувраад ухаангүй доошоо түрүүлгээ хараад хэвтэж байх шиг байсан. Гэрч С.Ренчинжунайн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Онгийн голоос аймгийн төв рүү хөдлөхдөө Пүрэвдагва өдөр ирсэн танихгүй 3 залуугийн нэгнийх нь мотоциклийг унаад ардаа нэгийг нь сундлаад тэндээс хөдөлсөн. Тэгээд бид хэд засмал замаар аймгийн төв рүү явж байтал хажуугаар их хурдтай мотоцикль өнгөрсөн. Уг мотоциклийн ард нь Пүрэвдагва суучихсан байсан. Гэрч Б.Адъяа-Уяагийн Пүрэвдагва, Отгонбаяр 2 Мустанг-5 маркийн мотоциклиор явсан. Хөдлөхөд Отгонбаяр мотоциклио унаад Пүрэвдагва араар нь сундалсан байсан. Пүрэвдагвын эгч Пүрэвсүрэн над руу залгаад Пүрэвдагва мотоциклиос ойчоод эмнэлэг дээр байна гэж ярихаар нь би Пүрэвдагвын эгчийг нь аваад Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очсон. Гэрч О.Өвгөнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Түвшинсайхан Онгийн гол орж Пүрэвдагватай уулзъя гэж хэлээд бид 2 явахаар болоод Отгонбаяраас асуутал Отгонбаяр хамт явахаар болоод би Түвшинсайханы ард сундалж, Отгонбаяр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио унаад бид 3 Онгийн гол руу явсан. Гэрч Ц.Лхамсүрэнгийн тухайн өдөр 23 цаг өнгөрч байх үед манай ШТС-ын урд талд байрлах үнийн самбарын чанх харалдаа урд, засмалын урд талд тас няс гээд чимээ гарахаар нь гарч ирээд хартал 1 мотоцикль хажуугаараа уначихсан, мотоциклийн хажууд 2 хүн хажуугаараа ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 222, 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 6026 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ¹09/13 дугаар үнэлгээний тайлан, хохирогч Б.Пүрэвдагвын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Н.Отгонбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Н.Отгонбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Пүрэвдагвын 40х35см хэмжээтэй томографийн зураг 1 ширхэг, ¹В00676397 дугаартай эмнэлгийн карт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Пүрэвдагвад буцаан олгож, ¹В00676397 дугаартай эмнэлгийн картын хуулбарыг хэрэгт хавсаргаж,   

Шүүгдэгч Н.Отгонбаярын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн, 8.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-6020 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шар овогт Ниймаасүрэнгийн Отгонбаярыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Пүрэвдагвын 40х35см хэмжээтэй томографийн зураг 1 ширхэг, ¹В00676397 дугаартай эмнэлгийн карт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Пүрэвдагвад буцаан олгож, ¹В00676397 дугаартай эмнэлгийн картын хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

6.Шүүгдэгч Н.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн, 8.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-6020 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Н.Отгонбаярт мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Отгонбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ