Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 504

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 4-22 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ90110607, Б овогт Т. У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001102, регистрийн 2002302 дугаартай, Увс дулааны станц ХХК-д холбогдох,

Тээврийн хөлс 38.747.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, тээврийн хөлсөнд нийт 45.786.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь ачааны автомашинаар хувиараа тээвэр хийдэг хүмүүс юм. 2015-2017 оны хооронд Увс дулааны станц ХК-д Хар тарвагатай нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж өгсөн. Нүүрс тээвэрлэсний хөлсөө авч чадаагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Анх бид шүухэд нэхэмжлэл гаргахдаа тээврийн зайг 100 км-ээр тооцож тээврийн хөлсөө бодож нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тээврийн зай 110 км болох нь тогтоогдсон тул бид 110 км-ээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Жолооч Ч.С нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцсон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 8 удаагийн ачилтаар нийт 367 тн нуурс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож тээврийн хөлсөнд нийт 3.727.500 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 12-28-ны хооронд 8 удаагийн ачилтаар нийт 321.7 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станц ХХК-д буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 2.273.310 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 6.000.810 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д.Н нь 23-37 улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 116.6 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд нийт 1.050.900 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч А.Т нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 5 удаагийн ачилтаар нийт 195.5 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад нийт 1.770.750 төгрөг авах ёстой боловч одоог хүртэл тээврийн хөлсөө аваагүй.

Жолооч О.П нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 412.3 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд нийт 4.086.950 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 152.6 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 1.108.180 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 5.195.130 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д.Н нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 117.7 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 1.069.050 төгрөгийг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Н.Н нь 55-78 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд 10 удаагийн ачилтаар нийт 293.8 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 2.907.700 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл авч чадаагүй байна.

Жолооч Н.Б нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролпов Хартарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс  2 дугаар сарын 05-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 563.5 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 5.999.750 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Б.Г нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 18-24-ний хооронд 7 удаагийн ачилтаар нийт 200.9 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, 700 литр түлшний 1.358.000 төгрөгийг хасаад тээврийн хөлсөнд нийт 1.956.850 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Х.М нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 539.3 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 5.697.450 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Ш нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 372 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 3.519.000 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Б.Б нь 18-46 УВХ улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 319.4 тн нүүрс Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 3.233.100 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 105.2 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 879.040 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 4.112.140 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д.Н нь 59-08 УВА улсын дугартай автомшинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 2.250.300 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/ км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 698.860 төгрөг, 2015, 2017 онуудад тээврийн хөлс нийлээд 2.949.160 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Г.М нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-тай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 3.030.900 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20- ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 526.920 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 3.557.820 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Нэхэмжлэгч нар нь Д.С захиралд удаа дараа хандан тээврийн хөлсөө нэхэмжилсэн боловч өгөөгүй бөгөөд уулзах бүрт удахгүй өгнө гэж явсаар 2 жилийн нүүрийг үзэж байна. Иймд нийт нэхэмжлэгч нарын тээврийн хөлс болох 45.786.510 төгрөгийг Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-аас гаргуулж 13 нэр бүхий жолооч нарт олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 20-ны нэхэмжлэл, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, шаардлага нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэх хуулийн дагуу хариуцагч нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 дүгээр Увс дулааны стан” ХХК-ний захирлын “Нүүрсний тээврийн хөлс тогтоох тухай” тушаалаар Увс дулааны станцад Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж ирэх км-ийн тээврийн хөлсний үнэлгээг 115 төгрөгөөр тогтоосон нотлох баримт, гэрч Х.Катавыг байцаасан тэмдэглэл, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2015 оны 1-2 саруудад Увс дулааны станц ХХК-д 1 литр дизель түлшийг 1940 төгрөгөөр, 2017 оны 1 сар, 2 саруудад дизелийн түлшийг 1790 төгрөг, 1890 төгрөгөөр тооцож олгож байсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны нэхэмжлэл, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага тус бүр нь 2015 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 150 төгрөгөөр, 2017 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 130 төгрөгөөр тооцсон, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад хэдэн төгрөгөөр тооцож хасаж буй нь тодорхойгүй, хэдэн км-ээр тооцсон нь тодорхойгүй, үнийн дүн нь тодорхойгүй, бодсон бодолт нь алдаатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Увс дулааны станц ХХК-ний нягтлан бодогч Х.К нь 2015 он, 2017 онд дээрхи жолооч нартай холбоотой тээврийн хөлсний тооцоог жолооч тус бүрээр нь бодож гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтуудыг хавтаст хэрэгт дэлгэрэнгүй бодож хавтаст хэрэгт хавсаргасан. Хавтаст хэрэгт Монгол Улсын Автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс дулааны станц ХХК хүртэлх хоорондын зай 96 км байна гэж тэмдэглэсэн байгаа. Улаангом сумаас олон улсын ангиллын А1701 кодтой замналаар эхэлж 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т Хар тарвагатай нүүрсний уурхайд очно гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгч тал анхаарсангүй, харин ч Увс аймгийн Автотээврийн лавлагаагаар 110 км хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Увс дулааны станц ХХК-ийн зүгээс жолооч Х.Ш нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 372 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.106.880 төгрөг, үүнээс 1500 литр түлшний үнэ 2.910.000 төгрөг хасаад олговол зохих 1.196.880 төгрөг, жолооч Д.Н нь 15-09 УВА УВХ улсын дугаартай автомашинаар 6 удаагийн ачилтаар нийт 242,2 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.673.888 төгрөг, үүнээс 900 литр түлшний үнэ 1.746.000 төгрөг хасаад олговол зохих 927.888 төгрөг, жолооч Д.Н нь 23-37  улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 116,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.287.264 төгрөг, үүнээс 450 литр түлшний үнэ 873.000 төгрөг хасаад олговол зохих 414.264 төгрөг, жолооч Д.Н нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 117,7 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.299.408 төгрөг, үүнээс 500 литр түлшний үнэ 970.000 төгрөг хасаад олговол зохих 329.408 төгрөг, жолооч Х.М нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 539,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.953.872 төгрөг, үүнээс 1650 литр түлшний үнэ 3.201.000 төгрөг хасаад олговол зохих 2.752.872 төгрөг, жолооч О.П нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 412,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.551.792 төгрөг, үүнээс 1400 литр түлшний үнэ 2.716.000 төгрөг хасаад олговол зохих 1.835.792 төгрөг, жолооч Ч.С нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.051.680 төгрөг, үүнээс 1200 литр түлшний үнэ 2.328.000 төгрөг хасаад олговол зохих 1.723.680 төгрөг,  жолооч Б.Б нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Н.Н 55-78 УВА улсын дугаартай автомашинаар 10 удаагийн ачилтаар нийт 293,8 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.243.552 төгрөг, үүнээс 1150 литр түлшний үнэ 2.231.000 төгрөг хасаад олговол зохих 1.012.552 төгрөг,  жолооч Б.Б нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Г.М нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 283,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.130.944 төгрөг, үүнээс 1000 литр түлшний үнэ 1.940.000 төгрөг хасаад олговол зохих 1.190.944 төгрөг, жолооч А.Т нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 5 удаагийн ачилтаар нийт 195,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.158.320 төгрөг, үүнээс 750 литр түлшний үнэ 1.455.000 төгрөг хасаад олговол зохих 703.320 төгрөг, жолооч Н.Б нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 453,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.006.640 төгрөг, үүнээс 1600 литр түлшний үнэ 3.104.000 төгрөг хасаад олговол зохих 1.902.640 төгрөг, жолооч Б.Г нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 200,9 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.217.936 төгрөг, үүнээс 800 литр түлшний үнэ 1.552.000 төгрөг хасаад олговол зохих 665.936 төгрөг болж байна. Нийт 13 жолооч 3.913,8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43.208.352 төгрөг, үүнээс 13.950 литр түлшний үнэ 27.063.000 төгрөг хасаад олговол зохих нийт 16.145.352 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг баримтлаагүй учраас итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг шүүх анзааралгүй, нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ Увс дулааны станц ХХК-ийг ХК гэж буруу бичсэн байгаа” гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:        

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь хариуцагч Увс дулааны станц ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 38.747.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7.039.410 төгрөгөөр нэмэгдүүлэн тээврийн хөлсөнд нийт 45.786.510 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Зохигчид нь Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах Увс дулааны станц ХХК чиглэлийн замд нүүрс тээвэрлэх, хэдэн удаагийн ачилтаар тээвэрлэсэн, нүүрс тээвэрлэхэд авсан түлшний үнэ болон литрийн хувьд маргаагүй, харин талууд 1 тонн/км нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн болон тээврийн зайны хувьд маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.С, Д.Н, А.Т О.П, Д.Н, Н.Н, Н.Б, Б.Г, Х.М, Х.Ш, Б.Б, Д.Н, Н.М нар болон хариуцагч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах Увс дулааны станц ХХК хүртэлх зайг 110 км, 1 тонн/км нүүрсийг 2015 онд 150 төгрөг, 2017 онд 130 төгрөгөөр тооцож тээвэрлүүлж байсан” гэх тайлбараа нотлохоор гэрч Д.Б, Н.С нарыг гэрчээр асуулгаж, Увс аймгийн Дулааны 2-р станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-аас 2015, 2016, 2017 онуудад жолооч нартай нүүрс тээвэрлүүлэхдээ байгуулж байсан гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулсан байна.

 

Увс аймгийн Дулааны 2-р станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ нь  2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар албан бичгийг 2016, 2017 онуудад жолооч нартай нүүрс тээвэрлүүлэхдээ байгуулж байсан гэрээнүүдийн хамт шүүхэд ирүүлсэн байх ба уг албан бичигт “2015 онд гэрээ байгуулахгүйгээр 1 тонн нүүрсийг 180 км газарт 150 төгрөгөөр, 2016 онд Чандмань туул ХХК-тай гэрээ байгуулан 1 тонн нүүрсийг 180 км газарт 135 төгрөгөөр, 2017 онд компаниудтай гэрээ байгуулан 1 тонн нүүрсийг 180 км газарт 135 төгрөгөөр тээвэрлэн ажиллаж байна” гэж, гэрч Н.С“Увс дулааны станц ХХК нь 2015 онд жолооч нартай байгуулсан нүүрс тэээвэрлэх гэрээний баримтууд олдохгүй байгаа тул уг онд тээврийн хөлсийг яг хэдэн төгрөгөөр тооцож байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд ч миний бие нь 2017 онд Дулааны 2-р станц, Дулааны шугам сүлжээ компанид ажилд орсон. 2016-2017 онуудад 1 тонн.км-ыг нүүрсийг 180 км зайтай газар 135 төгрөгөөр тээвэрлэхээр тендерт шалгарсан компаниудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. 2016-2017 онуудын гэрээ байгаа бөгөөд уг гэрээнүүдээс шүүхэд гаргаж өгсөн. Яг албан ёсоор тогтоосон жишиг үнэлгээ байхгүй бөгөөд манай компаниас нүүрс тээвэрлэх тендер зарлаад үнийн санал бага өгсөн компанийг шалгаруулж нүүрс тээвэрлэх гэрээ хийдэг байгаа” гэх мэдүүлгийг шүүхэд өгчээ.

 

Увс аймгийн Дулааны 2-р станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ нь албан бичигтээ зохигчдын маргаад байгаа зай болох болох 96, 110 км газарт бус 180 км газарт нүүрс тээвэрлэхэд төлөх хөлсний талаар дурдсан байна. Иймд энэхүү албан бичгийг үндэслэж 2015, 2017 онуудад тээвэрлэсэн 1 тонн/км нүүрсний үнийг тогтоох боломжгүй байна.

 

Түүнчлэн гэрч Д.Б “Миний бие нь 2012 оноос эхлэн 2016 оныг дуустал Увс дулааны станц ХХК-д нүүрс тээвэрлэдэг байсан. Тухайн үед бүх жолооч нар л Д.С захиралтай амаар тохиролцож нүүрс тээвэрлэдэг байсан. 2015 онд тус компани нь жолооч нартай амаар тохиролцон тонн/км-ыг нь 150 төгрөгөөр тээвэрлэдэг байсан ба 2017 онд 130 төгрөгөөр тээвэрлэдэг байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр баримтаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Увс аймгийн Автотээврийн төв 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 247 дугаар албан бичгээр “Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс дулааны станц ХХК хүртэлх зайг замын маршрутаас үзэхэд 110 км байна” гэх, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар албан бичгээр “Хар тарвагатай нүүрсний уурхайгаас хоорондын зайг Монгол Улсын  Автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр тэмдэглэснээр 96 км байна” гэх хариуг тус тус ирүүлжээ. Гэвч Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/2172 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээс үзэхэд тус байгууллагад автозамын сүлжээ, хоорондын зай, километр зэрэг мэдээллүүд байхгүй болох нь тогтоогдож байх тул  Увс аймгийн Автотээврийн төвийн дээрх албан бичгүүдийг үндэслэн Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс дулааны станц ХХК хүртэлх зайг тогтоох боломжгүй байна.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах Увс дулааны станц ХХК хүртэлх зай болон талууд 2015, 2017 онуудад 1 тонн/км нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16.145.352 төгрөг зөвшөөрсөн хэмжээнд нь нэхэмжлэлийг хангаж, үлдэх 29.641.158 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэр бүхий 13 жолооч нараас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уд олгосон 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг баримтлаагүй байгаа боловч мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-64.2.5 дахь заалтад заасан шаардлагыг хангасан байх тул уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Увс дулааны станц ХХК-ний эрх зүйн байдалтай маргаагүй, уг компани нь тээвэрлэлтийн гэрээний нэг тал гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг баримтлаагүй хүчин төгөлдөр бус байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ Увс дулааны станц ХХК-ийг ХК гэж буруу бичсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479.267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 16.145.352 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 238.677 төгрөгийг хариуцагч Увс дулааны станц ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.С, Д.Н, А.Т О.П, Д.Н, Н.Н, Н.Б, Б.Г, Х.М, Х.Ш, Б.Б, Д.Н, Н.М нарт хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс дулааны станц ХХК-иас тээврийн хөлс нийт 16.145.352 /арван зургаан сая нэг зуун дөчин таван мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ш-ид 1.196.880 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга найман зуун ная/ төгрөг, Д.Н-т 927.888 /есөн зуун хорин долоон мянга найман зуун наян найм/ төгрөг, Д.Н-т 414.264 /дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөг, Д.Н-д 329.408 /гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун найм/ төгрөг, Х.М-т 2.752.872 /хоёр сая долоон зуун тавин хоёр мянга найман зуун далан хоёр/ төгрөг, О.П-д 1.835.792 /нэг сая найман зуун гучин таван мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөг, Ч.С-д 1.723.680 /нэг сая долоон зуун хорин гурван мянга зургаан зуун ная/ төгрөг, Н.Н-ад 1.012.552 /нэг сая арван хоёр мянга таван зуун тавин хоёр/ төгрөг,  Б.Б-ид 1.489.176 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөг, Г.М-т 1.190.944 /нэг сая нэг зуун ерэн мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөг, А.Т-өд 703.320 /долоон зуун гурван мянга гурван зуун хорь/ төгрөг, Н.Б-т 1.902.640 /нэг сая есөн зуун хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөг, Б.Г-т 665.936 /зургаан зуун жаран таван мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.641.158 /хорин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга нэг зуун тавин найм/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479.267 /дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс дулааны станц ХХК-иас 238.677 /хоёр зуун гучин найман мянга зургаан зуун далан долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.С, Д.Н, А.Т О.П, Д.Н, Н.Н, Н.Б, Б.Г, Х.М, Х.Ш, Б.Б, Д.Н, Н.М нарт хувь тэнцүүлэн олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ