Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 01933

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н.Б, Ч овогт Д.Д нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч Д.Д, Б.Х нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Д-гээс 2.675.700 төгрөг, Н.Баас 2.675.700 төгрөг гаргуулах, хариуцагч Н.Б 16.041.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Нэхэмжлэгч Д.Д, Б.Х нар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

         3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.О даалгасугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нэхэмлэгч Д.Д, Б.Х нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 951126 төгрөг, нэхэмжлэгч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106070 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 240000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.Баас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д олгосугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.          

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА