Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

 Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч П.Билэгсайхан, Л.Нямдаваа

Шүүгдэгч Л.Нямдаваагийн өмгөөлөгч Г.Эрдэнэзул

Хохирогч Д.Нямсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Билэгсайхан, Л.Нямдаваа нарт холбогдох эрүүгийн 201614000244 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 1-36 тоотод оршин суух, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,  Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Харагчууд овогт Пүрэвсүрэнгийн Билэгсайхан / регистрийн дугаар ОВ86052419/

 

Биеийн байцаалт: Монгол Усын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 05-09 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 226/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн  261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нямдаваа /регистрийн дугаар ФБ85012774/

 

Шүүгдэгч П.Билэгсайхан нь давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч  ганцаараа 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 17-01 тоотод оршин суух Д.Нямсүрэнгийн байшингаас 42 инчийн хэмжээтэй “Панасоник” загварын зурагтыг удирдлагын хамт, орны бүтээлэг зэргийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол, П.Билэгсайхан, Л.Нямдаваа нар нь бүлэглэн орон байранд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 03-51 тоотод оршин суух М.Батцэнгэлийн гэрээс Хьюндай загварын 32 инчийн хэмжээтэй зурагт удирдлагын хамт, кабелийн хүлээн авагчийн удирдлага, шинэ цагийн хаш хөөрөг, улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм, адууны цул мах зэрэг эд зүйл хулгайлж 758.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч П.Билэгсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Батцэнгэлийн гэрт орж зурагт, савхин хүрэм зэргийг хулгайлж ломбарданд тавьж мөнгөөр нь архи авч уусан. Хөөрөг, кабелийн хүлээн авагч аваагүй. Харин Нямсүрэнгийн гэрт ороогүй. Байцаагч намайг даалтанд гаргана энэ үйлдлийг хүлээчих гэхээр нь би байцаалтанд гарын үсэг зурсан. Би эхнэр аваад удаагүй байсан тул гадуур батлан даалтанд байхыг хүссэн. Мөнхтулга байцаагч намайг энэ хэргийг даачих гэсэн юм. Тэгээд нэг мэдэхэд прокурорт хэргийг шилжүүлсэн байсан. Тэр өдөр Нямдаваа бид хоёр салаагүй. Хохирогч Батцэнгэлд зурагтыг нь буцааж өгсөн, үлдэх 75.000 төгрөгийг хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Л.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Билэгсайхан бид хоёр Батцэнгэлийн гэрээс савхин хүрэм, зурагт зэргийг хулгайлан авсан. Хөөргийг мэдэхгүй, би аваагүй. Тэгээд хулгайлсан эд зүйлээ үйлчилгээний төвийн ломбарданд тавьсан. Мөнгөөр нь архи авч манайд очиж уугаад хоносон. Тухайн үед Готов хамт явсан бөгөөд бид хоёрын хулгай хийснийг мэдээгүй. Билэгсайхан тэр өдөр архи уугаад манайд хоносон. Батцэнгэлд зурагтыг нь өгөөд хүрэм, махны үнэ 75.000 төгрөгийг бид хоёр хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 06-ны орой гэртээ ирэхэд зурагт байхгүй, орны бүтээлэг байхгүй гэрт хулгайч орсон байсан тул  цагдаад хандсан. Панасоник маркийн зурагт алдагдсан. Зурагт, бүтээлэг  950.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Хохирол төлөгдөөгүй. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч М.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016  оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай гэрийн хаалгыг эвдэн хулгайч орж эд зүйлүүд алдагдсан. 2 жилийн өмнө 500.000 төгрөгөөр худалдан авч байсан Хьюндай маркийн  32 инчийн хар өнгийн ЛСД зурагт удирдлагын хамт, мөн Сансар кабелийн хүлээн авагчийн цагаан удирдлага, 50.000 төгрөгөөр худалдан авч байсан эхнэрийн улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм,  шинэ цагийн улаан хүрэн хуван толгойтой төмрөн нуух халбагатай хаш хөөрөг, 5 кг адууны цул мах зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан /хх 20 ху/ гэсэн мэдүүлэг,  ...Миний бие хулгайд алдагдсан зурагтыг буцааж авсан. Билэгсайхан 35.000 төгрөг, Нямдаваа 37.500 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар миний бие хөөргийг нөхөн төлүүлж аваагүй учир гомдолтой байна. Надад учирсан хохиролоос хөөрөгнөөс бусад хохирол нөхөн төлөгдсөн гэсэн тодорхойлолт  /хх 249 ху/

-Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад би 12-53 ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинаар 5-15-р байрны баруун талын төв замаар такси үйлчилгээнд явж байхад  бараан өнгийн хувцастай өндөр бор цагаан малгайтай залуу гар өргөхөөр нь суулгасан. Тэгтэл зээл рүү өгсөнө гээд нэг ногоон хаалгатай гудамжны дэргэд ирж зогстол миний хажууд сууж байсан залуу машинаас буусан.  Тэгтэл арын суудал дээр урд суудлаас буусан залуу өөр нэг залуугийн хамтаар 32 инчийн хар өнгийн тоос болчихсон зурагт барьчихсан орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх 54 ху/

-Гэрч Ө.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр Баянбулаг багийн 3-р гудамж тойроод уруудаж явахад нэг гудамжны үзүүрт улаан хүрэн өнгийн савхиар бүтээсэн зурагт байхаар нь гайхаж хараад зогсож байтал цаанаас нь хар савхин хүрэмтэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн нүдний шилтэй 25-30  орчим насны шингэн үстэй шар залуу гүйж ирсэнээ ахаа миний зурагт байгаа юм гэхээр нь би тоолгүй яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 55 ху/

-Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үдээс өмнө 11-12 цагийн орчим болов уу ажил дээрээ сууж байхад 2 залуу эхэлж орж ирээд  зурагт барьцаанд авах уу гэж асуусан.  ...Зурагтыг нь барьцаанд авсан гэсэн мэдүүлэг /хх 57 ху/

-Гэрч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэрийн зурагт  Хьюндай буюу латин үсгээр Hyundai гэж бичигддэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн ЛСД зурагт. Би 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Мөнхтулга байцаагчийн хамт ломбарданд очиж зурагтаа авсан. Хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг /хх 216 ху/,

-Сэжигтэн П.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэр хоёроос 15 цагийн үед салаад Булаг багт байдаг танилындаа очих гэж явж байгаад блокон хашаатай айлын хашаагаар давж байшингийнх нь баруун талын салхивчыг түлхэж ороод том дэлгэцтэй хар өнгийн зурагтыг орны бүтээлгээр ороож хаалгаар нь гарсан. ...гудамжны мухарт зурагтаа тавьчихаад зам руу гартал хар өнгийн жип машин зогсож байхаар нь зурагт авах уу гэтэл 40 орчим насны эрэгтэй хүн хулгайн юм биш биз гэхэд нь бишээ манай зурагт байгаа юм гэж хэлээд тэр хүнд 70.000 төгрөгөөр удирдлагын хамт зарсан. Орны бүтээлгийг нь ойролцоо гудамжинд хаясан гэсэн мэдүүлэг /хх 140 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10, 15-16 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 25, 33 ху/

         -Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 158-160 ху/

         -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61, 102 ху/

         -П.Билэгсайханыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 138-142 ху/

          -Л.Нямдавааг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 133-137 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.   

 

   Шүүгдэгч П.Билэгсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 17-01 тоотод оршин суух Д.Нямсүрэнгийн байшингаас 42 инчийн хэмжээтэй “Панасоник” загварын зурагтыг удирдлагын хамт, орны бүтээлэг зэргийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан, П.Билэгсайхан, Л.Нямдаваа нар нь  бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн 03-51 тоотод оршин суух М.Батцэнгэлийн гэрээс Хьюндай загварын 32 инчийн хэмжээтэй зурагт удирдлагын хамт, кабелийн хүлээн авагчийн удирдлага, шинэ цагийн хаш хөөрөг, улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм, адууны цул мах зэрэг эд зүйл хулгайлж 758.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Панасоник маркийн зурагт алдагдсан. Зурагт 950.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Хохирол төлөгдөөгүй”, хохирогч М.Батцэнгэлийн “...Хьюндай маркийн  32 инчийн хар өнгийн ЛСД зурагт удирдлагын хамт, мөн Сансар кабелийн хүлээн авагчийн цагаан удирдлага, 50.000 төгрөгөөр худалдан авч байсан эхнэрийн улаан хүрэн өнгийн богино савхин хүрэм,  шинэ цагийн улаан хүрэн хуван толгойтой төмрөн нуух халбагатай хаш хөөрөг, 5 кг адууны цул мах зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан” /хх 20 ху/ гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Ганболд /хх 54 ху/, Ө.Мягмардорж /хх 55 ху/, Г.Оюунчимэг /хх 57 ху/, Л.Наранцэцэг /хх 216- ху/ нарын мэдүүлгүүд,  эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25, 33 ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10, 15-16 ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Билэгсайхан “...2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Батцэнгэлийн гэрт орж зурагт, савхин хүрэм зэргийг хулгайлж ломбарданд тавьж мөнгөөр нь архи авч уусан. Хөөрөг, кабелийн хүлээн авагч аваагүй. Харин  Нямсүрэнгийн гэрт ороогүй. Байцаагч намайг даалтанд гаргана энэ үйлдлийг хүлээчих гэхээр нь би байцаалтанд гарын үсэг зурсан. Би эхнэр аваад удаагүй байсан тул гадуур батлан даалтанд байхыг хүссэн. Мөнхтулга байцаагч намайг энэ хэргийг даачих гэсэн юм” гэж,  Л.Нямдаваа “...Билэгсайхан бид хоёр Батцэнгэлийн гэрээс савхин хүрэм, зурагт зэргийг хулгайлан авсан.  Хөөргийг мэдэхгүй, би аваагүй. Билэгсайхан тэр өдөр архи уугаад манайд хоносон” гэж тус тус мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

   Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрхи мэдүүлгүүд нь шүүгдэгч П.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...тэр хоёроос 15 цагийн үед салаад Булаг багт байдаг танилындаа очих гэж явж байгаад блокон хашаатай айлын хашаагаар давж байшингийнх нь баруун талын салхивчыг түлхэж ороод том дэлгэцтэй хар өнгийн зурагтыг орны бүтээлгээр ороож хаалгаар нь гарсан. ...гудамжны мухарт зурагтаа тавьчихаад зам руу гартал хар өнгийн жип машин зогсож байхаар нь зурагт авах уу гэтэл 40 орчим насны эрэгтэй хүн хулгайн юм биш биз гэхэд нь бишээ манай зурагт байгаа юм гэж хэлээд тэр хүнд 70.000 төгрөгөөр удирдлагын хамт зарсан. Орны бүтээлгийг нь ойролцоо гудамжинд хаясан” /хх 140 ху/ гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Д.Нямсүрэн, М.Батцэнгэл нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн ахлах төлөөлөгч З.Батхүрэлээс шилжүүлсэн 36160076, 36160086 дугаартай нөхөн илрүүлсэн эрүүгийн хэргийг шалгуулах тухай материал /хх 4, 5 ху/ зэргээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч П.Билэгсайханыг давтан үйлдлээр, бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, Л.Нямдавааг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Билэгсайхан урьд нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,  Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, шүүгдэгч Л.Нямдаваа нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 226/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн  261.1, дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нямсүрэнд 950.000 төгрөгийн, хохирогч М.Батцэнгэлд 758.000 төгрөгийн хохирол тус тус учирсанаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч М.Батцэнгэлд зурагт, зурагтны удирдлага, сансарын кабелийн суваг хүлээн авагч, удирдлага,  савхин хүрэм, адууны махны үнэ нийт 308.000 төгрөгний хохирлыг төлсөн байна. Төлөгдөөгүй хохирол болох хохирогч Д.Нямсүрэнгийн 950.000 төгрөгийг шүүгдэгч П.Билэгсайханаас, хохирогч М.Батцэнгэлийн хөөрөгний үнэ 450.000 төгрөгийг шүүгдэгч П.Билэгсайхан, Л.Нямдаваа нараас тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Нямдаваагийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.Билэгсайхан цагдан хоригдоогүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2,

295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  

ТОГТООХ нь:

 

1. Харагчууд овогт Пүрэвсүрэнгийн Билэгсайханыг давтан үйлдлээр, бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нямдавааг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Билэгсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар, шүүгдэгч Л.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Билэгсайханд оногдуулсан 2 жил 3 сарын, Л.Нямдаваад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн  59.1-д зааснаар шүүгдэгч Л.Нямдаваагийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.Билэгсайхан цагдан хоригдоогүйг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Билэгсайханаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 17-1 тоотод оршин суух Д.Нямсүрэнд /ФБ 88061266/ 950.000 төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 3-51 тоотод оршин суух М.Батцэнгэлд /ГЕ 73011853/ 225.000 төгрөг, шүүгдэгч Л.Нямдаваагаас 225.000 төгрөг гаргуулан хохирогч М.Батцэнгэлд /ГЕ 73011853/ тус тус олгосугай.  

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Билэгсайхан, Л.Нямдаваа нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.БАЙГАЛМАА