Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
Хэргийн индекс | 106/2016/0000/э |
Дугаар | 59А |
Огноо | 2016-10-17 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 59А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Д.Эрдэнэчимэг
шүүгдэгч Л.Амаржаргал, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа
шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин
шүүгдэгч А.Баатар, түүний өмгөөлөгч Д.Тамир
хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар
иргэдийн төлөөлөгч Э.Бүжин
нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020092 дугаартай, 3 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 26-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Чанар авто угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 3; эх, дүүгийн хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамж, 57 тоотод түр оршин сууж байсан гэх, ял шийтгэлгүй, ОВ90072611 дугаарын регистртэй, Их Монгол овогт Лхагважавын Амаржаргал
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Чанар авто угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 4; эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 8 дугаар баг, 57 дугаар байр, 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 25 тоотод түр оршин сууж байсан гэх, ЖЬ90012875 дугаарын регистртэй, Чонод овогт Энхболдын Мөнх-Эрдэнэ
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 24-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Чанар авто угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байр, 80 тоотод түр оршин сууж байсан гэх, ОВ95122412 дугаарын регистртэй, Их Монгол овогт Аюушийн Баатар
Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 1 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой Мөнх-Эрдэнэ, Баатар нартай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны урдуур явж байсан чинь хажуу талаар танихгүй эмэгтэй хүн зөрж өнгөрсөн. Тэгэхээр нь би араас нь орц руу дагаж орсон ба орцны хаалга онгорхой байсан. Орцонд ороод дээшээ шатаар гарч яваад эргээд хартал Мөнх-Эрдэнэ, Баатар хоёр алга байсан. Тэгэхээр нь буцаж бууж ирээд орцны хаалга онгойлгосон чинь Мөнх-Эрдэнэ, Баатар хоёр орж ирсэн. Тэгээд орц руу орж ирээд лифтэнд суугаад 9 давхар руу гарах гэж хохирогчтой хамт лифтэнд суугаад би хохирогчийн цүнхийг булааж аваад зугтаасан. Орцноос гараад гүйж байсан чинь миний араас хүн дуудахаар нь цүнхийг нь шидчихээд цаашаа гүйгээд явсан. Ингээд зугтаад явж байсан чинь Мөнх-Эрдэнэ араас цүнх аваад гүйж ирсэн. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь миний буруутай үйлдлээс болсон. Би өөрөө анх санаачилж хохирогчийн цүнхийг нь булааж авсан. Мөнх-Эрдэнэ, Баатар хоёр зааж зөвлөсөн зүйл байхгүй. 100 хувь миний буруутай үйлдэл. Өмнө нь төлөвлөсөн зүйл байгаагүй. Орц руу ороод би өөрөө санаачлага гаргаж хохирогчийн цүнхийг булааж авсан. Би хохирогчийн цүнхийг булааж авсан. Харин бие махбодид нь халдсан зүйл байхгүй. Мөнх-Эрдэнэ бааранд ороод архи авсан. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Нийт 4.378.000 төгрөг төлсөн. Хохирогчийг орц руу ороогүй байхад ямар нэгэн байдлаар цүнхийг нь булааж авах бодол байгаагүй. Харин дотор орсны дараа цүнхийг нь булааж авах бодол төрсөн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Маш их гэмшиж байна. би хохирогчийн цүнхийг булааж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Бид нар бие биений гүтгэсэн, өс хонзон санасан зүйл байхгүй. Надад нүүрээ халхалж явдаг зуршил байхгүй. би тухайн үед хийсэн үйлдлээ ойлгож, мэдэж байсан. Хохирогчийн араас нь дагасан зүйл байхгүй. Орцны үүдэнд хохирогчтой таарсан гэв. Авсан архиа уух зорилготой орц руу орсон. Орцны хаалга нээлттэй байсан. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Орц руу ороод хохирогчийн цүнхийг булааж авах зорилготой байсан учраас лифт рүү орсон гэв.
Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой намайг ажил дээр байж байхад Амаржаргал над руу гар утсаар залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би ажил дээрээ байна гэж хэлсэн чинь намайг гараад ир хамт 5 буудал руу манай найзынд очъё гэж хэлэхээр нь хамт 16 цагийн үед 5 буудалд найзынх нь гэрт очиж байж байгаад орой 20 цагийн үед гараад 5 буудлын автобусны буудал дээрээс Микро автобусанд суугаад хороолол руу гэр рүүгээ харих зорилготой явсан. Бид Амаржаргал, Баатар гурав микронд сууж явж байгаад хорооллын ахуй үйлчилгээний тэнд буусан. Тэгтэл Амаржаргал урд миний мэддэг ресторан байдаг юм тэнд оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд бид гурав микро автобуснаас буусан. Тэгсэн чинь эхлээд хойшоогоо дэлгүүр оръё гэж хэлсэн. Тэгээд хойшоо яваад хэрэг гарсан байрны дундуур гараад цаана нь байсан хүнсний дэлгүүр орчихоод гараад явж байсан чинь хажуу талаар нэг хүн өнгөрөх шиг болсон. Тэгтэл Амаржаргал буцаад гүйгээд явсан байсан. Харин Баатар бид хоёр алхаад явж байтал ар талаас Амаржаргал дуудсан. Баатар бид хоёр эргээд хартал орцны хаалга онгойлгочихсон хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь хамт дээшээ гарч дулаацъя гэж хэлсэн. Орц руу ороод үүдэнд нь зогсох гэсэн чинь дээшээ гаръя энд байвал орцны жижүүр нь хөөнө гэж хэлсэн. Тэгэхээр нь дээшээ 9 давхар руу гарахаар болоод лифт рүү орсон. Тэгэхэд хохирогч лифт хүлээгээд зогсож байсан. Тэгээд лифт рүү хохирогч эхэлж суугаад араас нь Баатар бид хоёр орсон. Харин Амаржаргал лифт рүү орохгүй байсан. Тэгсэн чинь хохирогч суух юм уу суухгүй бол би гэртээ ормоор байна гэж хэлсэн. Харин би Амаржаргалыг чи суухгүй юм уу гэсэн чинь ямар нэгэн зүйл хэлэхгүй хохирогчийн цүнхийг нь татаж аваад явсан. Тэгэхээр нь сандраад гүйгээд гарч ирэхэд хохирогч газар шалан дээр хэвтэж байхаар нь тэр чигээрээ гарч гүйгээд Амаржаргалын ар талаас дуудсан чинь Амаржаргал тэр чигээрээ гүйгээд цэцэрлэгийн хашаа давсан. Тэгээд би араас нь хашаа даваад очсон чинь Амаржаргал тэр цүнхийг аваарай гэж хэлсэн. Тэгээд би цүнхийг авч очоод юу болоод өнгөрчихвөө буцаад очъё гэж хэлсэн чинь Амаржаргал яах юм бэ ийшээ явъя гэж хэлээд дагуулаад явсан. Тэр үед би их балмагдаж, айж сандарсан байсан. Харин маргааш өдөр нь ажил дээрээ байж байсан чинь Эрүүгийн цагдаа нар ирж баривчилсан. Цагдаа нарт баригдана гэж бодоод маш их айсан учир цагдаад мэдэгдээгүй. Хохирогчийн цүнхийг уудлахад би барьж байсан. Манай ахынх түлшний мөнгө байхгүй байсан учраас Амаржаргал, Баатар хоёрын цалин буусан байхаар нь мөнгө зээлэх талаар ярьж байсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би тэр орц руу дээрэм хийх гэж ороогүй. Гэмт хэргийг нуун дарагдуулсан гэдэгтээ харамсаж байна. Надад гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн бодол санаа байгаагүй. Бид нар олж авсан мөнгөөрөө шар айраг авч уугаагүй. Баатарын халаасанд байсан. Харин бусад эд зүйлийг нь граш дээр гаргаж хаясан. Амаржаргал наад цүнхээ аваад ир гэж хэлсэн болохоор цүнхийг авсан. Бид нар бие биений гүтгэсэн, өс хонзон санасан зүйл байхгүй. Өмнө нь төлөвлөсөн зүйл байгаагүй. Тухайн үед авсан архиа уух гэж орц руу орсон. Үйл явдал маш хурдан хугацаанд болсон учраас болж байгаа үйл явдлыг таслан зогсоох боломж байгаагүй. Амаржаргал наад цүнхээ аваад ир гэж хэлсэн. Харин би очоод Амаржаргалыг яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Хохирогчийн цүнхэн дотор байсан эд зүйлийг нь авах санаа зорилго байгаагүй. Надад энэ гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломж байсан. Гэхдээ би их айж эмээж байсан учраас мэдэгдэхийг хүсээгүй. Орцноос гүйж гарч ирээд Амаржаргалыг наад цүнхээ аваад ир гэж хэлэхээр нь би авч очсон. Харин би очоод Амаржаргалыг яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед юу болоод байгааг мэдээгүй. Хохиролд 4.378.000 төгрөг манай ар гэрээс төлсөн гэв.
Шүүгдэгч А.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хохирогч болон хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. 2016 оны 1 дүгээр сарын 7-нд Амаржаргал бид хоёр Төрийн банк орж мөнгө аваад Мөнх-Эрдэнийг дуудаж бид хамт 5 буудал руу явсан. Тэнд очиж байж байгаад гарч яваад микронд суугаад ахуй үйлчилгээн дээр буусан. Харин Амаржаргал урд нэг ресторан байгаа тэнд оръё гэж хэлсэн. Харин Мөнх-Эрдэнэ бид хоёр дагаж микроноос буугаад бид гурав хамт дэлгүүр орсон. Дэлгүүрээс гараад явж байтал өмнөөс хохирогч ирж байсан. Бид нар зөрөөд явж байсан чинь Амаржаргал гэнэт алга болчихсон. Харин Мөнх-Эрдэнэ бид хоёр гадаа тамхи татаад зогсож байсан чинь Амаржаргал хойноос дуудсан. Тэгэхээр нь яасан бэ гэж асуусан чинь дотор орж дулаацъя гэж хэлэхээр нь би яах юм бэ ажил руугаа явъя гэж хэлсэн чинь Амаржаргал дээшээ гарч дулаацъя гэж хэлээд өмнөөс түлхсэн. Тэгэхээр нь дагаад орсон чинь хохирогч лифтний өмнө зогсож байсан. Тэгээд лифт ирэхээр нь Мөнх-Эрдэнэ бид хоёр лифтэнд суусан чинь Амаржаргал лифт рүү орохгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр Амаржаргалыг орооч гэж хэлсэн чинь гэнэт хохирогчийн цүнхийг булааж аваад зугтаасан. Харин араас нь гараад ирсэн чинь хохирогч газар унасан байсан. Би тэр үед маш их айсан байсан. Араас нь гараад ирсэн чинь Амаржаргал, Мөнх-Эрдэнэ хоёр хашаа даваад гүйж байсан. Тэгээд хамт эндээс явъя гэж хэлээд цаашаа явж байгаад грашны ард орж цүнхэн дотор байсан эд зүйлийг авсан. Би хохирогчид ямар нэгэн тусламж үзүүлээгүй. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Нийт 4.378.000 төгрөг төлсөн. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нуун дарагдуулсан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Бид нар бие биений гүтгэсэн, өс хонзон санасан зүйл байхгүй. Тухайн үед би орц ороод буцаж гарах гэсэн үйлдэл хийсэн. Учир нь цалин бууж байна гэж дуулдсан учир ажил руу явъя гэж хэлээд гарах гэсэн чинь Амаржаргал дээшээ гарч авсан архиа уучхаад явъя гэж хэлсэн. Миний халаасанд байсан мөнгө хохирогчийн цүнхэнд байсан мөнгө байгаа юм. Түүнийг Амаржаргал, Мөнх-Эрдэнэ хоёр халаасандаа хийчих гэж хэлээд өгсөн. Надад гэмт хэрэг үйлдэх санаа бодол байгаагүй. Маш их айсан байсан учраас дагаж гүйсэн. Амаржаргал маш хурдан хугацаанд хохирогчийн цүнхийг аваад зугтаасан. Тухайн үйл явдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Би их айж эмээсэн байсан гэв.
Хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Миний ээж Цэцэглэн одоо 74 настай, энэ хэрэг гарахаас өмнө өөрөө бие дааж ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Манай ээж эм зүйч мэргэжилтэй, Оточ маарамба гэсэн эмийн сан байгуулаад ажиллуулж байгаа. Хэрэг гарах өдөр эмийн сангаа хаагаад дүү охин гэр рүүгээ явсан. Харин манай ээж гэртээ харих гэж явсан байдаг ба гэртээ харих гээд явж байхад нь араас нь хүн дагасан гэж хэлдэг юм. Хойноос нь дагаж байсан хүмүүсийг эргээд харахаар гараараа нүүрээ далдалж байсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь айгаад орцны үүдэнд суусан чинь өнгөрөөд явсан гэж байсан. Тэгэхээр нь орц руугаа орсон чинь араас нь дагаж орсон байсан. Түүнийг нь манай ээж мэдээгүй байсан. Орц руу ороод лифт рүү ороход араас нь орж ирээд лифтний хаалгыг хөлөөрөө хаагаад байхаар нь та нар орвол ор, орохгүй бол лифт гацлаа гэж хэлсэн байдаг. Тэгэхэд нэг залуу нь 7 давхарын товчлуур дарсан байдаг. Тэгээд манай ээжийн цүнхнээс нь булааж аваад чирээд явсан байдаг. Тэр хооронд нь чирэгдэж явж байгаад ухаан алдсан байсан. Харин манай ээж солгой хүн учраас гараа ороосон байсан цүнхэндээ чирэгдсэн байсан. Хэсэг хугацаанд хэвтэж байгаад бид нар руу ярьж хэлсэн. Тэгээд намайг очиход манай ээжийг хоёр хаалганы дунд жижиг сандал дээр суулгасан хүргэн дүү ар талаас нь түшсэн байдалтай байж байсан. Тэгээд бид нар түргэн дуудсан. Харин түргэний эмч нар хүрч ирээд авч явах шаардлагатай гэж хэлсэн. Харин манай ээж би байрнаасаа хөдлөх юм бол ухаан алдах гээд байна, гэртээ орж бие засмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сандал дээр суулгаад гэрт авч орсон. Гадаа үүдэнд байхад хувцасных гаднаас тариа хийсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт авч очиход баруун хөл нь хугаралтай гэж хэлээд татлага хийх мэс засал хийх шаардлагатай, харин зүүн талын гар нь няцрал, мултралтай, хамарны яс цууралттай, тархи доргилттой гэсэн онош гарсан. Ингээд энэ гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Харин зүүн талын мөрийг шохойдож хагалгаа хийх шаардлагатай байна. Гэхдээ энэ хагалгааг манай эмнэлэг хийх боломжгүй, баруун хөлний мэс заслыг бид нар хийж чадна. Гэхдээ эхлээд татлага хийх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд бид нар баруун мөрний хагалгаа хийх эмнэлэг хайсан чинь Монгол Хьюндай гэж эмнэлэгт Солонгос эмч ирж үзлэг хийдэг байсан бөгөөд манай ээжийн гэмтлийн зургийг үзээд хагалгааг хийж чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар Монгол Хьюндай эмнэлэгт шилжүүлээд мөр болон хөл хоёрыг нь зэрэг хагалгаанд оруулсан. Зүүн мөрөнд таван хадаас, баруун гар талын хөлний дунд чөмгөнд есөн хадаас зэргийг хадсан. Маш олон тооны үүрмэг яс байсан учраас түүнийг нь түүж хаяаад дутсан хэсэгт нь баруун талын сүүж хэсгээс нь яс авч нөхөж суулгасан. Энэ хагалгааны үр дүнд эмнэлгээс 14 орчим хоногийн дараа гарсан. Гэртээ хэвтэрт долоон сар гаруй хугацаанд байсан ба энэ хугацаанд физик эмчилгээнүүд хийлгэсэн. Одоо 8 дугаар сарын дунд үеэс эхлээд таягтай ойр зуур явдаг болсон. Баруун гар талын хөлийн эдгэрэлт муу байгаа. Хөл дээрээ явахаар нь хугаралтай хэсгээрээ хавдаж, тэнгэр муухайрахаар хөл, гар нь өвддөг болсон. Мөн цөс нь их өвдөж байнга цөсний эм ууж байгаа. Даралт нь үе үе ихсэж байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй. Өмнө нь ном бичдэг байсан. Харин одоо компьютер дээрх хадгалсан файлаа ч олохгүй байгаа. Тийм учраас маш их гомдолтой байна. Гэм буруутай этгээдүүдэд хуулийн зохих хариуцлагыг нь оногдуулж өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу шүүгдэгч тус бүрээс хохирлын мөнгө авсан. Үүнтэй маргах зүйлгүй. Харин одоо би ажилгүй байсан 2 сарын цалин 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Л.Амаржаргалын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 170/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 167/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 164/, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 189, 192-194, 196-197, 212-220/, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тодорхойлолт /2-р хх-н 8/, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /2-р хх-н 9-10/
гэрч Нямжавын Отгонжаргалын ... Амаржаргал манай аав Нямжавын дүү Лхагважавын ганц хүү нь байгаа юм. Амаржаргал Увс аймгийн Давст суманд амьдарч байгаад 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод орж ирсэн. Түүнээс хойш манай хамаатан гэдгийг мэдсэн. Манай ажлын газар болох Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Чанар авто угаалгын газарт угаасан машиныхаа 30 хувийн цалинг аваад түр ажилладаг байсан. Амаржаргал манай ажлын газарт их сайн ажилладаг, ямар нэгэн хэл ам гаргаад байдаггүй /1-р хх-н 42-43/ гэсэн мэдүүлэг,
гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Амаржаргал манай Чанар авто угаалгын газар машин угаагчаар ажиллаж байгаа бөгөөд ажилдаа их сайн. Үг дуу цөөнтэй, өөрт оногдсон ажлаа цаг хугацаанд нь хийчихдэг, махруу хүн байгаа юм. Амаржаргалд Улаанбаатарт таньдаг хүн байхгүй байх. Манай угаалгын газарт хонодог байсан /1-р хх-н 45-46/ гэсэн мэдүүлэг,
гэрч Зандангийн Отгоны ... Амаржаргал гэдэг хүүхэд Увс аймагтаа байнга хэрэгт холбогдоод байдаг хүүхэд. Амаржаргал нь манай хүүг уруу татаж хэрэгт оруулсан гэж бодож байна. Амаржаргал хулгай хийж хүмүүст нь баригдаж байсан удаатай. Тухайн хэргийг нь цагдаад мэдэгдээд өнгөрч байсан /1-р хх-н 36-37/ гэсэн мэдүүлэг,
гэрч Төмөрийн Энхтуяагийн ... Лхагважавын Амаржаргал нь манай эгчийн ганц хүү. Амаржаргал сумынхаа 10-н жилийн дунд сургуульд 1998 онд 1 дүгээр ангид элсэн ороод амьдралын боломжгүйгээс сургуулиас гарч сургууль завсардсан. Дараа нь 2010 онд Завхан аймгийн Тэс суманд цэргийн алба хаагаад 2011 онд ирсэн. Түүнээс хойш хөдөө ээжтэйгээ цугтаа, өвчтэй хэвтрийн дүү Сийлэгмаагаа хараад амьдардаг байсан. Манай дүү Амаржаргал Улаанбаатар хотод 2015 оны 9 дүгээр сард ажил хийнэ гээд орж ирсэн. Түүнээс хойш манай хамаатны хүний угаалгын газарт ажилладаг байсан. Амаржаргалын аав Лхагважав 2010 онд нас барсан /1-р хх-н 48-49/ гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 171/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 168/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 165/, ХААН банкны харилцах дансны хуулга /1-р хх-н 198-199/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 243/, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 244/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 245/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 246/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 247-248/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-н 250, 2-р хх-н 1-7/,
гэрч Равжихийн Сэлэнгийн ... манай хамгийн бага хүү болох Мөнх-Эрдэнэ 1990 оны 1 дүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн хуучнаар Чойбалсан хотын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд элсэн суралцаж байгаад 2008 онд бүрэн дунд боловсролтойгоор төгссөн. Түүнээс хойш энд тэнд элдэв ажил хийж яваад 2014 онд аймгийнхаа Политехникийн коллежид орж суралцаад 2015 онд хүнд машин механизмын оператор мэргэжлээр төгсөж Улаанбаатар хотод ажиллахаар орж ирсэн. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруу эелдэг зөөлөн зантай, хүний үгэнд ордог, дуу цөөтэй, аймхай хүүхэд байгаа юм. Манай хүүхэд сум болон орон нутагт найз нөхөд төгссөн сургууль, цэргийн албанд их нэр хүндтэй байсан. Манай хүүг хүн муу хэлдэггүй /1-р хх-н 38-39/ гэсэн мэдүүлэг,
гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Мөнх-Эрдэнэ манай Чанар авто угаалгын газар машин угаагчаар ажиллаж байгаа бөгөөд ажилдаа их сайн. Үг дуу цөөнтэй, өөрт оногдсон ажлаа цаг хугацаанд нь хийчихдэг. Амаржаргалд Улаанбаатарт таньдаг хүн байхгүй байх. Манайд ажиллахаас өмнө байр хөлслөөд амьдардаг байсан гэсэн. Урьд өмнө нь шинэ Нисэх буудал дээр ажиллаж байсан гэнэ лээ /1-р хх-н 45-46/ гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч А.Баатарын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 169/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 166/, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 189, 190-191, 195, 203-211/, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 221/, Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн талархлын захидал /1-р хх-н 222/, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 223/, Зүүнхөвөө багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 224/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 225-226/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 227-228/, сурагчийн хувийн хэрэг /1-р хх-н 229-237/,
гэрч Зандангийн Отгоны ... манай том хүү Аюушийн Баатар 1995 оны 12 дугаар сарын 24-нд Увс аймгийн Давст суманд төрсөн. Бага насаа гэртээ эцэг, эхийн гар дээр өссөн. 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тус сумынхаа 9-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 2012 онд 9 дүгээр ангиа төгсөөд Увс аймгийн Улаангом сум буюу аймгийн төвийн 2 дугаар арван жилд элсэн суралцаж байгаад 2014 оны 6 дугаар сард төгсөөд тухайн жилдээ цэргийн албанд нэг жилийн хугацаагаар Төв аймгийн нутагт байрлах 119 дүгээр ангид албаа амжилттай хаагаад хугацаанаас өмнө буюу 2015 оны 2 дугаар сард халагдаж ирсэн. Түүнээс хойш өөрөө Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэсэн. Манай хүү зан байдлын хувьд төлөв даруу, эелдэг зөөлөн зантай, хүний үгэнд ордог, хүнд тусархаг, үг дуу цөөнтэй. Манай хүүхэд сум болон орон нутагт найз нөхөд төгссөн сургууль, цэргийн албанд их нэр хүндтэй байсан /1-р хх-н 36-37/ гэсэн мэдүүлэг,
гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... 2015 оны 9 дүгээр сараас эхлэн манай Чанар авто угаалгын газар машин угаагчаар ажиллаж байгаа бөгөөд ажилдаа их сайн. Баатарт Улаанбаатарт таньдаг хүн байхгүй байх. Манай угаалгын газарт хонодог байсан /1-р хх-н 45-46/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэгджээ.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
хохирогч Гүмбийн Цэцэглэнгийн … 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Оточ Ганга эмийн санг 22 цагийн үед хаагаад, урд талд байрлах 24 дүгээр байрны 1 дүгээр орц руу орох үед миний араас нэг танихгүй залуу ирж дээшээ шат руу гарсан. Тэгээд би лифт хүлээгээд хэсэг хугацаанд буюу 5 орчим минут зогссон ба лифтэнд суухад миний араас 2 танихгүй залуу орж ирээд суусан. Араас эхэлж надтай цуг орцонд орж ирсэн залуу хаалган дээр зогсоод байхаар нь би чи орвол орооч гэж хэлэхэд ямар нэгэн үг дуугараагүй яах ийхийн зуургүй цүнхийг татсан. Би түүнд нь чирэгдээд шатны уруу руу унасан. Тэгээд нөгөө хүүхдүүд миний цүнхийг аваад зугтаагаад гараад явсан. Би хэсэг шоконд орсон байсан ба миний бие хөдлөхгүй байсан. Манай орцны лифтчин /нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд манай гэрээс хүн дуудаж намайг гэрт оруулаад түргэний 103 дуудаж биеэ үзүүлэхэд миний баруун хөл хугарсан байж магадгүй, зүүн талын мөр хэсгээр эвгүй болсон байсан, хамар хөхөрсөн байсан ба эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн мөр мултарч яс нь бяцарсан, баруун хөлний дунд чөмөгний яс доод хэсгээрээ хугарсан, хамрын яс цууралттай, тархины гадна нимгэн хальсанд олон тооны цус хуралттай байна гэсэн. Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Хьюндай эмнэлэгт япон эмч нарын хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлгийн эмч нар миний мөрний гэмтэлд монголд хагалгаа хийхгүй гэсэн. Миний биеийн байдал тааруухан байна. Харин ч хагалгаа амжилттай болсон. Зүүн мөрний ясанд 5-6 хадаас, баруун хөлний дунд чөмгийг 9 хадаасаар тогтоож, сүүжний яснаас яс авч нөхөж хагалгаа хийсэн. Би нэг хагалгаанд орсон боловч үндсэндээ миний биений гурван хэсэг газар хагалж оёсон. Насан туршдаа тахир дутуу, биедээ хадаастай боллоо. Би тухайн үед лифтэнд орохдоо цүнхнийхээ урт оосорыг зүүн гартаа ороогоод барьчихсан байсан тул татангуут нь дагаад шатны уруу унаж, гарнаас цүнхний оосор мултрахгүй унасан. Би тухайн үед нүүрний хэсгээрээ ямар нэгэн зүйл мөргөөгүй санагдаад байна. Тэдгээр гурван залуу манай байрны 1 дүгээр орцны орчмоор дагаж байхаар нь би зогсож зам тавьж өгөхөд хажуугаар өнгөрөөд явахаар нь манай орц руу орохгүй юм байна гэж бодоод код хийгээд ороход тухайн залуу хаалга хаагдахаас өмнө ороод ирсэн. Тэгээд намайг лифт хүлээж байхад дээшээ гарчихаад намайг лифтэнд суух үед араас гурван залуу ороод ирсэн. Миний цүнх хүрэн бор өнгийн урт оосортой дотор нь хүрэн өнгийн түрийвч дотроо 45.000 орчим монгол мөнгө, 4 ширхэг багц түлхүүрүүд, хуванцар сав бүхий миний уудаг эмнүүд, хиймэл шүд, жижиг эрээн кошлок, дотроо барын нүдэн ээмэг, кулон байсан. Иргэний цахим үнэмлэх тэтгэврийн шинэ хуучин хоёр дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хар өнгийн гэртэй Самсунг S-2 маркийн гар утас, сам зэрэг эд зүйл байсан. Миний биеийн байдал анхныхаа байдлыг бодвол арай дээр л болж байна. Гэхдээ л 4 сар хэвтэрт байнга эмчилгээ хийлгэж байна. Босч сууж, явж чадахгүй, гар хөлөндөө байнга аппараттай байгаа. Би тухайн өдрөөс хойш аливаа зүйлийг мартдаг болсон. Хэдэн цагийн өмнө уусан эмээ санахгүй, сүүлд бодоод байхад тэр гурван хүүхдийн нэг нь миний толгой руу өшиглөсөн санагдаж байна. Би ядаж эмчилгээнд гарсан бүх зардал, хойшид гарах зардал хохирлоо нэхэмжилж байна. Сэтгэл санааны зардал, тархи мартамхай болсон тул эмчилгээний зардал өгвөл эмчилгээ хийлгэмээр байна. Маш их гомдолтой /1-р хх-н 27-29, 2-р хх-н 62/ гэсэн,
гэрч Төмөртогоогийн Төгсжаргалын ... би Цэцэглэнгийн том охин нь. Манай ээж 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн байр болох Баянгол дүүргийн 15 хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт гэр рүүгээ орох гэж яваад үл таних гурван залууд цүнх, эд зүйлсээ дээрэмдүүлж, биед нь хүнд гэмтэл учирсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, зүүн мөр мултарч яс нь бяцарсан, хамрын яс цуусран. Тархинд олон тооны цус хуралт үүссэн зэрэг гэмтэл учирсан. Манай ээжийн биед учирсан гэмтлийг монголд хагалгаа хийхгүй гэж байсан ба харин Монгол Хьюнда эмнэлэгт Солонгос эмч нар ирээд амжилттай хагалгаа хийсэн. Ээж маань 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хагалгаанд ороод 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус эмнэлгээс гарч одоо болтол асаргаанд байгаа. Манай ээж 74 настай болохоор эмчилгээний хугацаа удаашралтай байгаа. Байнга хажууд нь хоёр хүнтэй асаргаанд өдөрт хоёр удаа өвчин намдаах тарилга тариулдаг. Өдөрт 6 удаа өвчин намдаах эм ууж, зүрх, бөөр, нойр булчирхай, цөс, хөл, гар нь байнга өвдөнө. Байнгын эм тариагаар байж байгаа. Бас ээжийн сэтгэл санаа нь байнга хямраад даралт нь ихсэж багасах болсон. Хэзээ хөл дээрээ зогсох нь мэдэгдэхгүй, үүнээс хойш ажил хийнэ гэж байхгүй. Зүрх даралтны хэм алдагдаж байдаг болсон. Хагалгааны төлбөр нь 8.000.000 төгрөг болсон. Бусад урсгал зардал хэдэн төгрөг болсон талаар тооцож үзээгүй. Дээрх бүх эмчилгээний зардал нь баримтаар байгаа. Манай ээжийг зүгээр ажлаа хийгээд явж байхад нь ийм болгосонд маш их гомдолтой байна. Хэзээ хөл дээрээ босохыг мэдэхгүй. Ээжийнхээ хажууд сахиж манай ах дүү нарын таван хүн ажилдаа ч явж чадахгүй байдалтай байгаа. Одоо эмчилгээний зардал мөнгийг нь нэхэмжилмээр байна /1-р хх-н 30-31/ гэсэн,
гэрч Чулуунбаатарын Энхцэцэгийн ... би Буянт Өргөө СӨХ-д лифтчин ажилтай. Тухайн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед лифтнийхээ цэвэрлэгээг хийж байгаад 24 дүгээр байрны хоёр дугаар орц руу явахад гадна талын төмөр хаалга түүний дотор талын хаалга хоёрын голд тус орцны 72 тоотод амьдардаг Цэцэглэн гэдэг эмээ газарт уначихсан дээшээ харсан байдалтай байхаар нь би дээш нь өндийлгөж суулгахад эмээ намайг хүн дээрэмдчихлээ, манай гэрт ороод хэлээд өгөөч гэхэд нь би гэрийнхэд нь хэлсэн. Тухайн үед Цэцэглэн эмээ үүдэнд гэрийнх нь ах дүү нар иртэл 30-40 орчим минут суусан. Тэгээд ах дүү нар нь ирээд гэр рүү нь оруулсан. Намайг Цэцэглэн эмээг дээш суулгахад баруун хөл нь хавдаж байсан. Зүүн гар нь хөдөлж болохгүй байна гэсэн ба хамар нь мөн хавдаж байсан. Тухайн үед эмээ миний цүнхийг аваад явчихлаа гэж байсан. Өөр зүйл хэлээгүй. Намайг орц руу ороход ямар нэгэн хүн орж харагдаагүй /1-р хх-н 32-33/ гэсэн,
гэрч Пүрэвдоржийн Энхбаярын ... би Буянт Өргөө СӨХ-ийн 24 байрны 2 дугаар орцны жижүүр ажилтай. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр жижүүрийнхээ өрөөнд байж байгаад орой 21:30 цагийн үед хажуу талын 1 дүгээр орцны жижүүр Нямхүү гэдэг хүнтэй өрөөнд нь орж суугаад буцаад орцондоо ортол цагдаагийн ажилтан нар ирээд дээшээ гараад байсан. Би тухайн үед ямар хэрэг болсон талаар мэдээгүй байсан ба Нямхүү эгч танай орцны 9-н давхарын эмээ дээрэмдүүлсэн байна гэж хэлсэн. Би тухайн хэрэг болох үед орцондоо байгаагүй. Ямар хэрэг болсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Манай орцонд урьд өмнө нь хэрэг гарч байгаагүй. Манай орц хяналтын камертай /1-р хх-н 34-35/ гэсэн,
гэрч Нямжавын Отгонжаргалын ... хэрэг гарсан гэх өдөр Амаржаргал Баатар хоёр чөлөө аваад өглөөний 10 цагийн үед гараад явсан. Харин Мөнх-Эрдэнэ нь 16 цагийн үед гараад алга болсон /1-р хх-н 42-43/ гэсэн,
гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... би Амаржаргал, Мөнх-Эрдэнэ, Баатар гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэхэд итгэхгүй байсан. Тэгээд өөрсдийнх нь бичлэгийг үзэж байж итгэсэн /1-р хх-45-46/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд, нэр бүхий шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цэцэглэнгийн биед зүүн атгаал, зүүн дунд чөмөгний булуу хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархины субарахнойдальд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэсэн 1234 тоот дүгнэлт /хх-н 51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн 1234 тоот дүгнэлтийн 1 дүгээр заалтын зүүн дунд чөмөгний хугарал гэснээс бусадтай санал нэг байна. Г.Цэцэглэнгийн биед баруун дунд чөмөгний булуу хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархины аалзан бүрхүүл доорх бага хэмжээний цус харвалт, нүүр зүүн мөр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн 333 тоот дүгнэлт /хх-н 53-54/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмгдэглэл /1-р хх-н 5-6, 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэгдэл /1-р хх-н 10-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 7-8, 12-16, 2-р хх-н 35-45/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 21/, СD-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 22-23/, хохирогч Г.Цэцэглэнгийн өвчний түүх /1-р хх-н 62-89/, зарлагын баримтууд /1-р хх-н 91-112/, эрүүгийн төлөөлөгчийн Илтгэх хуудас /1-р хх-н 172/, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /1-р хх-н 173-174/, эд зүйл эрэн сурвалжлах тухай баримт /1-р хх-н 175-176/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1-р хх-н 178/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 238-239/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-н 240/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ энэ хэргийг хамтарч үйлдэхээр урьдаас тохиролцсон болох нь тэдгээрийн өөрсдийнх нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Цэцэглэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдохын зэрэгцээ, хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэж бэхжүүлэн авсан CD-ны бичлэгт тусгагджээ.
Түүнчлэн шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Цэцэглэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь энэ гэмт хэргийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн шинжийг, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх нөхцөлийг тус тус хангана.
Иймд шүүгдэгч Их Монгол овогт Лхагважавын Амаржаргал, Чонод овогт Энхболдын Мөнх-Эрдэнэ, Их Монгол овогт Аюушийн Баатар нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тус харгалзав.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/ тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Хохирол төлбөрийн хувьд:
Нотолгооны шаардлага хангаж нотлох баримтаар үнэлэгдсэн, хохирогч Г.Цэцэглэнгийн эмчилгээний зардалтай холбоотой нийт 13.133.838 төгрөгийн зардал гарсныг нэр бүхий 3 шүүгдэгч хувь тэнцүүлэн /шүүгдэгч тус бүр 4.378.000 төгрөгөөр/ төлж барагдуулсан байх тул гэмт хэргээс учирсан бодит хохирол төлөгдсөн гэж шүүх дүгнэв.
Харин хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Т.Батхуяг гэм хорын хохиролд буюу гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд эхийгээ /өвчтөн Г.Цэцэглэнг/ асарсаны 2 сарын цалин болох 3.000.000 төгрөг нэхэмжилсэнийг энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг ... Их Монгол майнинг ХХК-д Гүйцэтгэх захиралаар ажилладаг, ... түүний сарын үндсэн цалин 1.500.000 төгрөг, ... 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл чөлөө авч, 2 сарын хугацаанд ажиллаагүй нь үнэн гэсэн баримтууд 2 дугаар хавтаст хэргийн 197, 198 дугаар хуудсанд авагдсан,
мөн тэрээр өнөөдрийн шүүх хуралдаанд Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа-г нотлох баримтаар гаргасан болно.
Гэвч Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа-нд даатгуулагч Т.Батхуягийн цалингийн хэмжээ 2016 оны 1 дүгээр сард 192.000 төгрөг, 2 дугаар сард 944.167 төгрөг гэж бичигджээ.
Өөрөөр хэлбэл даатгуулагчийн цалингийн хэмжээ зөрүүтэй бичигдсэн, нөгөөтэйгүүр нийгмийн халамжийн сангаас өвчтөн асарсаны тэтгэмж авсан эсэх нь тодорхой бус байна.
Хохирогч Г.Цэцэглэн болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Цэцэглэнгийн эмчилгээний зардлын баримтууд болох Торгон туул ЭХНБ-аас Тулга медикал эмийн санд гэсэн нийт 3 хуудас баримт, Ази-Фарма ХХК, ЭХНТ-2 оос Торгон туул эмийн санд гэсэн нийт 3 хуудас баримт тус тус нотолгооны шаардлага хангахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тус бүр нийт 283 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон