Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 665

 

 

 

 

 

 

 

2019         7               02                                              2019/ДШМ/665

 

 

                                        М.Б, А.Н, Н.Г,

                                              О.Г нарт холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарт холбогдох эрүүгийн 1808038971164 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хөтөч овгийн Мөнгөнсогоогийн Б, 1999 оны 11 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, Барилгын технологийн коллежид цахилгаан техникчийн мэргэжлээр 1а ангид суралцдаг гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УП/;

2. Боржгон овгийн Амарсанаагийн Н, 1998 оны 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9 дүгээр гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД:УП/;

3. Хан овгийн Нэргүйн Г, 1999 оны 4 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эмээ, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 84-24 дүгээр гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП/;

4. Шарнууд овгийн Отгонбатын Г, 2000 оны 1 дүгээр сарын 05-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5 дугаар гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД:Ф/;

 

Шүүгдэгч М.Б нь:

1. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр О.Г, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-376 тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн 27- 39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө А.Нтой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7-133 тоот хашаанд байсан иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан гагнуурын аппарат, дунд гарын таслагч, жижиг таслагч зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө А.Н, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Нтой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 08 тоот хашааны гадна иргэн Г.Баатарсүмбэр-Уулын эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан “Самсунг эс-5” маркийн гар утас, Жи мобайлын гар утас, марк нь тодорхойгүй Хятад гар утас зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А.Нтой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан голын толь, нэмэлт толь, иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утас, эмэгтэй хүний түрийвч, бэлэн 1.200 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 306.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Н нь:

2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө М.Бтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7-133 тоот хашаанд байсан иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан гагнуурын аппарат, дунд гарын таслагч, жижиг таслагч зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжин шөнө М.Б, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болон “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр М.Бтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 08 тоот хашааны гадаа иргэн Г.Баатарсүмбэр-Уулын эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан “Самсунг эс-5” маркийн гар утас, Жи мобайл гар утас, марк нь тодорхойгүй Хятад гар утас зэрэг зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр М.Бтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг халуун усны газрын гадаа байрлуулсан байсан Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан голын толь, нэмэлт толь, иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утас, эмэгтэй хүний түрийвч, бэлэн 1.200 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 306.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Г нь:

1. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр М.Б, О.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-376 тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн 27- 39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө М.Б, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” баарны орчим гудамжинд илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн Л.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Самсунг Ж-7” маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 547.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Г нь:

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр М.Б, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-376 тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Хөтөч овгийн Мөнгөнсогоогийн Быг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцон, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржгон овгийн Амарсанаагийн Нийг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Шарнууд овгийн Отгонбатын Гийг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хан овгийн Нэргүйн Гийг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Быг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Нийг 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, түүний нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийн цагдан хоригдсон 84 хоногийг, шүүгдэгч А.Нийн цагдан хоригдсон 80 хоногийг, шүүгдэгч М.Б, О.Г нарын цагдан хоригдсон тус бүрийн 6 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нар нь хохирогч Н.Гантулга, Ц.Даваадорж, Н.Отгонбаяр, Г.Баатарсүмбэр-Уул, Г.Лхагвадулам, иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар, Б.Содгэрэл нарт, мөн шүүгдэгч Н.Г нь хохирогч Л.Дэлгэрцэцэгт тус тус төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаар тогтоолоор тус хэрэгт битүүмжлэгдсэн М.Бын эзэмшлийн 27-39 УНН улсын дугаартай “Хьюндай аксент” загварын автомашиныг улсын төсөвт шилжүүлж, тус хэрэгт “Үлэмж Оргил” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 89-21 УНН улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус автомашиныг хууль ёсны эзэмшигч “Үлэмж Оргил” ХХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх заалтад зааснаар 89-21 УНН улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашины үнэ 5.500.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч М.Баас 1.833.333 төгрөг, шүүгдэгч А.Ноос 1.833.333 төгрөг, шүүгдэгч Н.Гөөс 1.833.333 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 10 сарын ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх хэсэгт ...иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тэдний оролцсон оролцоогоор ялыг ялгамжтай оногдуулахаар, шүүгдэгч М.Б, Н.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тэдэнд хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ...” гэжээ.

Эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар талд авагдсан Энэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар, хэргийн оролцогч гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Г 3 хүртэл насны бага насны хүүхэдтэй хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай 3 дугаар бүлгийн 3.5 дугаар зүйлд зааснаар хамжигчаар оролцсон үйл баримт тогтоогддог.

Шүүгдэгч Н.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 1.4 жилийн ял оногдуулсан шүүхийн хууль зүйн дүгнэлт нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт оролцсон оролцооны байдалд зөрүүтэй дүгнэлт өгч, ял шийтгэл оногдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Н.Гөд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би сургуулиасаа жилийн чөлөө авчихсан байгаа. Сургуульдаа сурмаар байна...” гэв.

 

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол гаргаагүй. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргадаггүй. Бусдад төлөх төлбөргүй. Миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсныг багасгаад 2 жилийн хорих ял болгож хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Г нь 2 удаагийн хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс хувийн байдлыг нь харгалзан 2 жилийн хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулсан. Ял шийтгэл нь тохирсон. Шүүгдэгч М.Б нь нийт 5 удаагийн хулгайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Хохирлоо төлсөн байдлыг харгалзаад 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан. Үүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулах боломжгүй юм. Шүүгдэгч А.Н нь урд 2 удаагийн ял шийтгэлтэй. Анхан шатны шүүх хувийн байдлыг нь харгалзаад 3 жилийн хорих ял оногдуулсан. Оногдуулсан ял тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч М.Б, О.Г, Н.Г нар нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-376 тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн 27- 39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-8/, хохирогч Н.Гантулга /1хх 26-27/, гэрч Н.Саран /1хх 37-38/, Б.Содгэрэл /1хх 35-36/ нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 11-14/, үнэлгээний тайлан /1хх 60-61/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /3хх 11-13/,

 

2. М.Б, А.Н нар нь 2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө А.Нтой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7-133 тоот хашаанд байсан иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан гагнуурын аппарат, дунд гарын таслагч, жижиг таслагч зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 148-150/, хохирогч Ц.Даваадорж /2хх 156-157, 158-159/, гэрч Б.Содгэрэл /1хх 138/, түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүд /3хх 8-9/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 151-152/, үнэлгээний тайлан /2хх 171-173/,

 

3. М.Б, А.Н, Н.Г нар 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжин шөнө гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болон “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 69-74/, үнэлгээний тайлан /2хх 97-98/ хохирогч Н.Отгонбаяр /2хх 78-79, 80/, гэрч Н.Лувсандорж /2хх 81/, Б.Сүхбаатар /1хх 133, 2хх 86/ нарын мэдүүлгүүд,  

 

4. М.Б, А.Н нар нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 08 тоот хашааны гадаа иргэн Г.Баатарсүмбэр-Уулын эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан “Самсунг эс-5” маркийн гар утас, Жи мобайл гар утас, марк нь тодорхойгүй Хятад гар утас зэрэг зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 185-189/, хохирогч Г.Баатарсүмбэр-Уул /1хх 201-202, 205/, гэрч Г.Эрдэнэзул /1хх 206-207/, Б.Сүхбаатар /1хх 211-212/ нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан /1хх 228/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 195/,

 

5. М.Б, А.Н нар нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг халуун усны газрын гадаа байрлуулсан байсан Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан голын толь, нэмэлт толь, иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утас, эмэгтэй хүний түрийвч, бэлэн 1.200 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 306.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 114-117/, хохирогч Г.Лхагвадулам /1хх 122-123, 124/, гэрч Б.Дашпунцаг /1хх 125-126/, Ч.Мягмарцэцэг /1хх 129-130/, Б.Сүхбаатар /1хх 131-132/ нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 118-119/, үнэлгээний тайлан /1хх 143-144/,

 

6. Н.Г нь 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” баарны орчим гудамжинд илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн Л.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Самсунг Ж-7” маркийн 547.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яричихаад өгье” гэж хуурч, өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
 

хохирогч Л.Дэлгэрцэцэг /2хх 21-22/, гэрч О.Г /2хх 17-18/ нарын мэдүүлгүүд, үнэлгээний тайлан /2хх 39-40/ болон шүүгдэгч Н.Гийн хэргээ хүлээн мэдүүлсэн /2хх 49-50/ мэдүүлэг зэрэг тус тус нотлох баримтуудаар нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудаас гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн мэдүүлгүүдээр  гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, тэдний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, А.Н, О.Г, Ө.Г нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

Мөн шүүгдэгч Ө.Гийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг нь гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгоно. Ийм бүлэг нь дахин давтагдах, тогтвортой зохион байгуулалтад ороогүй байдгаараа зохин байгуулалттай бүлэгээс ялгагддаг онцлогтой.

 

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох агуулах гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан автомашины кабин, багажийг хамааруулан авч үздэг.

 

Хавтас хэрэгт М.Бын “...хөзөр тоглож байтал Г, Г хоёр “мөнгө хэрэгтэй байна, хулгай хийчихмээр айл байна уу” гэхээр нь би “...гэр нь цоожтой байсан...” гэж тэр хоёрт хэлээд бид гурав уг айл руу машинаараа явсан. ...Г надруу залгаад “нөгөө зурагтаа заръя” гэхээр нь би Г, Г хоёртой ...уулзсан. ...зурагтаа Зүүн салаанд байдаг Содгэрэл гэдэг ахад зарсан, би наана нь машиндаа сууж байсан...” /1хх 106-107/, “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” /1хх 167-168/, “...өөрийн машинтайгаа халтуур хийх гээд зогсож байтал Н ирээд “надтай хамт гудамжаар тойроод яваад өгөөч, машин тэргэнд гар утас байвал авъя” гэхээр нь ...саарал өнгийн Приус машин зогсож байсан. Тэгтэл Н “чи машиндаа хүн харж бай” гэхээр нь би машинаа хол очоод зогстол Н буугаад явсан...” /1хх 240-241/, “...Н бид хоёр тэдний гэрээс миний машинтай гараад ...явж байтал ...цагаан өнгийн Приус 20 машин зогсож байсан. ...Н бид хоёр хулгай хийсэн...” /1хх 242-243/, “...би тэр айл руу ганцаараа ороогүй Гтэй хамт орсон. Тэгээд ч тэр айл манай ахын гэр биш, уг айлыг Н надад зааж өгсөн бөгөөд Гтэй хамт уг айл руу орж зурагт авсан...” /2хх 109-110/, “...тухайн үед мөнгө шаардлага гараад хулгай хийсэн. ...Би тухайн үед машинтайгаа наана нь зогсож байсан, Н тухайн үед машин луу очоод цонхыг нь хагалаад дотроос юм аваад байсан...” /3хх 245/,  

 

А.Нийн “...Б “энэ машин дотор талын голын хэсэгтээ гоёлын том тольтой юм байна, энийг нь хоёулаа авч заръя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр ...жижиг гурвалжин цонхыг нь тоосгоор хагалж, ...толийг нь авсан ба ...Самсунг эс-6 эдж гар утас, 1200 төгрөг, ...түрийвч байсныг нь хулгайлж авсан...” /1хх 172-173/, “...Бтай уулзаад түүний машинтай ...саарал өнгийн Приус машины ...шилийг хагалаад ...зэргийг авсан...” /2хх 3-4/, “...Бын шар өнгийн приүс 30 маркийн машины цонхыг тоосгоор хагалаад машин дотроос нь хоёр ширхэг тасдагч, гагнуурын аппарат авч яваад...” 2хх 5-6/, “...Би найз Б, Г нарын хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн...” /2хх 117-118/, “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” /3хх 232/, “...хулгайн эд зүйлээ тээвэрлэхэд хүндрэлтэй байсан учир машин ашигласан...” /4 хх 139/,

 

Н.Гийн “...Г, Б бид уулзаад Бын шар өнгийн аксент машинтай шөнөжингөө гадуур явсан тэгээд хулгай хийхээр ярилцаад маргааш өглөө нь Бын заасан айл руу баруун салаа руу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн орчим очсон. Б, Г хоёр тэр айл руу ороод гарч ирэхдээ зурагт аваад гараад ирсэн...” /1хх 103/, “...Б, Г нар ...айл руу очих юм яриад байсан. ...нэг сэрсэн чинь Баруун салаанд айлын гадаа ирсэн байсан. Тэгтэл хэсэг байж байтал Б, Г хоёр TCL маркийн 42 инчийн зурагт тэврээд ирсэн...” /2хх 56-57/, “...би Н, Б нарын хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн...” /2хх 113-114/, “...Машингүйгээр хулгай хийж болох байсан. Зөөх гээд машин ашигласан...” /4 хх 139/,

 

О.Гийн “...баруун салаанд манай хамаатны таньдаг айлд хүнгүй байгаа очоод зурагтыг нь авчихья гэж ярьсан...” /1хх 94/, “...шөнөжингөө машинтай дэмий явж байгаад хулгай хийхээр ярилцаад маргааш өглөө нь буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн орчим баруун салаанд айлын гэрээс Б бид хоёр зурагт авсан...” /1хх 96/ гэх мэдүүлгүүд авагджээ.

 

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч М.Б, А.Н, О.Г, Н.Г нар нь дээрх хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ урьдаас товлож, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, хулгайлах үйлдлээ хөнгөвчилж болон хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэдний үйлдэл хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байхаас гадна хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчимыг тодруулан хуульчилсан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, тэдний оролцоо, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бүхий болжээ.

 

Шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ж.Гантулгын “...шүүгдэгч Н.Гөд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлснийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

Түүнчлэн шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн агуулгыг хангасан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцэж байгаа болно.

Шүүгдэгч Н.Г үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Үүнээс гадна хавтас хэрэгт авагдсан хохирогч Л.Дэлгэрцэцэгийн “...Гөөс утсаа нэхсэн нэг их юм дуугарахгүй байхаар нь би “буулаа” гээд буусан. Тэгээд буугаад гар утсаа нэхсэн чинь надад Г “би чамд өгсөн шүү дээ, надад байхгүй” гэсэн. Тэр хооронд нөгөө машин яваад өгсөн. ...би Гөд “гар утсаар чинь нэг яриад өгнө” гэхэд нь өөрөө өгсөн юм...” /2хх 21-22/, Н.Гийн “...машинд дөнгөж суугаад хөдлөөд Дэлгэрцэцэгээс “утсаа өгч бай” гээд хэлсэн чинь надад гар утасныхаа кодыг өөрөө гаргаж надад өгсөн юм. Тэгээд хөдлөөд л Дэлгэрцэцэг “би бөөлжлөө” гээд хэлсэн. ...ингээд буухаар нь би утасны сим картыг нь салгаж аваад тэгээд утсыг нь парматалсан юм. ...Дэлгэрцэцэг гар утсаа надаас нэхэхээр нь би өөдөөс нь ”чамд өгсөн шүү дээ” гэсэн чинь “би чамаас гар утсаа авмаар байна, өгөхгүй бол цагдаа дуудлаа” гээд байсан. ...би яагаад тэгснээ бас сайн ойлгохгүй байна, мөн согтуу байсан учраас л ийм зүйл боллоо...” /2хх 49-50/ гэх мэдүүлгүүд авагджээ.

 

Эдгээр мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч Л.Дэлгэрцэцэг өөрийн гар утсаа Н.Гөд итгэж өгсөн, Н.Г хохирогчийг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч аван буцааж өгөхгүй санаа, зорилгыг агуулсан байна.

 

Шүүгдэгч Н.Гийн уг үйлдэл залилах гэмт хэргийн  хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах шинжийг хангаж байна.

 

Хохирогч Л.Дэлгэрцэцэгийн гар утсыг хуурч авсан, түүнийг тээврийн хэрэгслийн суудал дээр үлдээсэн боловч шүүгдэгч Н.Гийн хүсэл зоригоос үл хамааран тухайн тээврийн хэрэгсэл явсан нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь тухайн хуулийн шинж, шалгуурт тохирсон гэж үзнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Гийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.