Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2082

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/02082

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Монгол нэхмэл ХК-ийн байранд байрлах ШШ ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун Ард Аюуш 3 дугаар гудамж 69 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 33 настай, Алаг Урианхай овогт Э.Г

            Гэрээний үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагч Э.Гэлэгжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ш.ШХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.ШХХК нь иргэн Э.Гэлэгжамцтай харилцан тохирч 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр БН-2015/07 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 70.875.000 төгрөг байсан ба гэрээ байгуулсан өдрөө 5.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэрээ ёсоор бүх зуурмагийг Э.Гаваагүй. 15.000.000 төгрөгийн зуурмагийг аваад үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөлгүй таг чиг алга болсон. Үүнээс хойш дахин холбогдоогүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т бид төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөх тухай тохиролцсон. Гэрээгээр хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул гүйцэтгээгүй үүрэг 10.000.000 төгрөг, 50 хувийн алданги тооцож 5.000.000 төгрөг бүгд 15.000.000 төгрөгийг хариуцагч Э.Гэлэгжамцаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Гшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ш.ШХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээний урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн. Гэрээг би өөрөө зорьж очин энэ компанитай байгуулаагүй. Учир нь миний таньдаг эгч В.Туяазул нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй дөнгөж суурь тавигдсан, дутуу гүйцэтгэлтэй барилгад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар болсон. В.Туяазул эгч эхлээд өөрийн боломжоор 1-2 давхарын караказын ажлыг дуусгах юм. Тэгээд  үргэлжлүүлээд Хятад хүмүүсээс хөрөнгө оруулалт татаад энэ барилгыг дуусгах санаатай байна гэсэн. Энэ ажил дээр арга зүйн болон санхүүгийн эх үүсвэр босгох, барилгын борлуулалт тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлж хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан юм. Миний бие саналыг хүлээн авч боломжоороо туслахаар болсон. Гэхдээ өөрөөс гаргаад өгөх санхүүгийн эх үүсвэр байхгүй тул энэ гэрээг хийж туслалцаа үзүүлье гэсэн юм. Ингээд эгч бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ш.ШХХК-нд очиж бетон зуурмаг худалдан авах гэрээг хийсэн. Гэрээ хийх үед эгч иргэний үнэмлэхээ орхисон тул миний иргэний үнэмлэх байсан тул гэрээг би хийж гарын үсэг зурсан. Ингээд гэрээний дагуу зуурмаг авч барилгын 1 давхарын караказ угсралтын ажил хийгдсэн. Гэрээг хийж байхдаа би гэрээний үүрэг, хариуцлагыг бүрэн ойлгож, ухамсарлаж байсан. В.Туяазул эгч барилгын 1 давхарын караказын ажлыг ямар ч байсан бүрэн дуусгасан. Барилгын ажил 2015 оны 10 сард эхэлсэн бөгөөд цаг агаар хүйтэрч цаашид ажлыг үргэлжлүүлэх хүндрэлтэй болсон тул ажил зогссон. Хөрөнгө оруулалт хийнэ гэсэн Хятадууд хөрөнгө оруулалт хийхээ больсон. В.Туяазул эгч Солонгос улс руу эмчилгээнд явсан, ирээгүй байна. Сүүлдээ надтай холбоо барихаа больсон. Зуурмаг авсан болон нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрнө. Дээрх миний ярьсан тайлбарыг үндэслэн үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ш.ШХХК нь хариуцагч Э.Гэлэгжамцад холбогдох 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Гнь Ш.ШХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн зуурмаг авсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын дунд Бетон зуурмаг нийлүүлэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа худалдах, худалдан авах гэрээ байх ба гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Гнь “тухайн үед иргэний үнэмлэхтэй явж таарч гэрээнд гарын үсэг зурсан. Зуурмагийг өөрөө авч хэрэглээгүй” гэж тайлбарласан боловч гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээний дагуу худалдагчаас 15.000.000 төгрөгийн зуурмаг хүлээн авснаа зөвшөөрсөн, үүнээс 5.000.000 төгрөг төлөгдсөн байх тул үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь гэрээний дагуу зуурмагийг өөр хүн авч хэрэглэсэн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй болно.

Зохигч гэрээний Зургаад Төлбөрийн нөхцөлийн талаар тохиролцохдоо 6.3 захиалагч тал нь төлбөр хийх хугацааг 3-аас илүү хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги нэмж тооцон төлбөрийг төлөхөөр тохирсон тул төлөгдөөгүй 10.000.000 төгрөгт нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Э.Гэлэгжамцаас зуурмагийн үнэ 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг бүгд 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ШХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Э.Гэлэгжамцаас 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ШХХК-нд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Гэлэгжамцаас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ШХХК-нд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/02082

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг  дугаар хороо ХК-ийн байранд байрлах Ш.ШХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг  дүгээр хороо Баруун Ард Аюуш  дугаар гудамж  тоотод оршин суух, онд төрсөн  настай, Алаг У овогт Э Г

            Гэрээний үүрэг 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ш.ШХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.ШХХК нь иргэн Э.Гтай харилцан тохирч 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр БН-2015/07 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 70.875.000 төгрөг байсан ба гэрээ байгуулсан өдрөө 5.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэрээ ёсоор бүх зуурмагийг Э.Г аваагүй. 15.000.000 төгрөгийн зуурмагийг аваад үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөлгүй таг чиг алга болсон. Үүнээс хойш дахин холбогдоогүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т бид төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөх тухай тохиролцсон. Гэрээгээр хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул гүйцэтгээгүй үүрэг 10.000.000 төгрөг, 50 хувийн алданги тооцож 5.000.000 төгрөг бүгд 15.000.000 төгрөгийг хариуцагч Э.Гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ш.ШХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээний урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн. Гэрээг би өөрөө зорьж очин энэ компанитай байгуулаагүй. Учир нь миний таньдаг эгч В.Туяазул нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй дөнгөж суурь тавигдсан, дутуу гүйцэтгэлтэй барилгад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар болсон. В.Туяазул эгч эхлээд өөрийн боломжоор 1-2 давхарын караказын ажлыг дуусгах юм. Тэгээд  үргэлжлүүлээд Хятад хүмүүсээс хөрөнгө оруулалт татаад энэ барилгыг дуусгах санаатай байна гэсэн. Энэ ажил дээр арга зүйн болон санхүүгийн эх үүсвэр босгох, барилгын борлуулалт тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлж хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан юм. Миний бие саналыг хүлээн авч боломжоороо туслахаар болсон. Гэхдээ өөрөөс гаргаад өгөх санхүүгийн эх үүсвэр байхгүй тул энэ гэрээг хийж туслалцаа үзүүлье гэсэн юм. Ингээд эгч бид хоёр 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ш.ШХХК-нд очиж бетон зуурмаг худалдан авах гэрээг хийсэн. Гэрээ хийх үед эгч иргэний үнэмлэхээ орхисон тул миний иргэний үнэмлэх байсан тул гэрээг би хийж гарын үсэг зурсан. Ингээд гэрээний дагуу зуурмаг авч барилгын 1 давхарын караказ угсралтын ажил хийгдсэн. Гэрээг хийж байхдаа би гэрээний үүрэг, хариуцлагыг бүрэн ойлгож, ухамсарлаж байсан. В.Туяазул эгч барилгын 1 давхарын караказын ажлыг ямар ч байсан бүрэн дуусгасан. Барилгын ажил 2015 оны 10 сард эхэлсэн бөгөөд цаг агаар хүйтэрч цаашид ажлыг үргэлжлүүлэх хүндрэлтэй болсон тул ажил зогссон. Хөрөнгө оруулалт хийнэ гэсэн Хятадууд хөрөнгө оруулалт хийхээ больсон. В.Туяазул эгч Солонгос улс руу эмчилгээнд явсан, ирээгүй байна. Сүүлдээ надтай холбоо барихаа больсон. Зуурмаг авсан болон нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрнө. Дээрх миний ярьсан тайлбарыг үндэслэн үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ш.ШХХК нь хариуцагч Э.Гад холбогдох 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Г нь Ш.ШХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн зуурмаг авсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын дунд Бетон зуурмаг нийлүүлэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа худалдах, худалдан авах гэрээ байх ба гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Г нь “тухайн үед иргэний үнэмлэхтэй явж таарч гэрээнд гарын үсэг зурсан. Зуурмагийг өөрөө авч хэрэглээгүй” гэж тайлбарласан боловч гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээний дагуу худалдагчаас 15.000.000 төгрөгийн зуурмаг хүлээн авснаа зөвшөөрсөн, үүнээс 5.000.000 төгрөг төлөгдсөн байх тул үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь гэрээний дагуу зуурмагийг өөр хүн авч хэрэглэсэн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй болно.

Зохигч гэрээний Зургаад Төлбөрийн нөхцөлийн талаар тохиролцохдоо 6.3 захиалагч тал нь төлбөр хийх хугацааг 3-аас илүү хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги нэмж тооцон төлбөрийг төлөхөөр тохирсон тул төлөгдөөгүй 10.000.000 төгрөгт нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Э.Гаас зуурмагийн үнэ 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг бүгд 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ШХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Э.Гаас 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ШХХК-нд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Гаас 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.ШХХК-нд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА