Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01382

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01382

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

         Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 46 тоотод оршин суух, Боржигон овогт Төгөлдөрийн Болормаа /РД:ЦБ69032285/-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-26 тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, 25 дугаар байр, 9 тоотод оршин суух, Начингууд овогт Баатархуягийн Золтуяа /РД:ЛЮ82022061/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 61.402.161 төгрөг, гэрээний үүргийн улмаас учирсан хохирол 106.598.476 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжпэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Зтай 2012 оны 05 дугаар сарын   24-ний өдөр 353 дугаар зээлийн гэрээ байгуулж 16000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 406 дугаар зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 448 дугаар зээлийн гэрээ байгуулж, 7000 ам.доллар болон 8.000.000 төгрөгийг тус тус тодорхой хугацаа, хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ болгоны хүүгийн хэмжээ, хугацааг гэрээгээр харилцан тохиролцсон. Б.З нь манай нөхөртэй найз нөхдийн холбоотой байсан, зээлийг авахаас өмнө надаас 1 сарын хугацаатай зээл аваад 5-6 сарын дараа зээлээ хүүгийн хамт төлчихдөг байсан болохоор тодорхой хэмжээнд итгэлцэл үүссэн. Тухайн үед Эрдэнэтийн үйлдвэр болон Багануурын уурхайд уул уурхайн хүнд машин механизмын дугуй нийлүүлэх бизнест нь мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгөө олж өгөөч гэж хүссэн тул би өөрийн найз, танил хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авч тус хүүд бага зэрэг хүү нэмж Б.Зд мөнгө зээлдэг байсан. Би түүнд итгэн нийт гурван удаа зээл олгосон. Гэвч Б.З нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаандаа төлбөр төлөөгүй ба зээлийн төлбөрөө шаардаж уулзахад удахгүй баталгаатай төлнө гэж хэлж хойшлуулсан. Түүнтэй хэд хэдэн удаа уулзсан, дуу хураагуурт Б.Згийн зээлийн гэрээний төлбөрүүдийг төлөхийг хэлж байсан яриа бичигдсэн. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бид уулзаж, ярилцаад тэрээр зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулах талаар амлалт өгч, баталгааг бичгээр гаргасан. Тус бичигт 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 39.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 8.000.000 төгрөг, 7000 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 6 000 ам.долларыг тус тус төлж барагдуулах тухай амлалт, баталгаа гаргаж өгч байсан. Гэвч 39 сая төгрөгөөс 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 35.080.980 төгрөгийг төлсөн байна. Иймд тус төлбөрөөс үлдэгдэл үнэ 3.919.020 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн 39 сая төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр хоцроосон хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон нэхэмжилж байна. Б.З тус төлбөр төлөх үүргийг 100 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тул алданги нь хуульд заасан дээд хэмжээ болох төлбөрийн 50 хувьд хүрсэн байна. Иймд 39 сая төгрөгийн тавин хувь 19.500.000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны едрийн 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс 7 000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 8.000.000 сая төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн байна. Иймд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэнд зээлийн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход алданги хуульд заасан дээд хэмжээнд хүрсэн буюу 3500 ам.доллар, 4.000.000 төгрөгийн алданги, тус гэрээг нэг сарын хугацаагаар сунгасан боловч нэг сарын хүү болох 700 ам.доллар, 800 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд тус хүүгийн төлбөрийг түүнд ногдох 350 ам.доллар, 400.000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байна. Харин 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 16 000 ам.долларын зээлийн гэрээнээс 6000 ам.доллар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр 6000 ам.доллар. Зээлийн гэрээнд заасны дагуу 3000 ам.долларын алданги тус тус нэхэмжилж байна. Дээрх үнийн дүнгүүдийг нэмж тооцвол нийт 28.619.020 төгрөг, 13 550 ам.долларыг Монгол банкны албан ёсны ханш 2 419.42 төгрөгөөр 32.783.141 төгрөг, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 61.402.161 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана  гэж заасны дагуу Б.З 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлбөрүүдийг төлөх тухай баталгаа гаргаж байсан болон 2014, 2015 онуудад зээлийн гэрээний төлбөрийг хувааж, тодорхой хэмжээгээр төлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг шинээр эхлэн тоолохоор заасны дагуу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б, хариуцагч Б.З нар 2012.05.24-ний өдөр 353 дугаар зээлийн гэрээ байгуулж, 16,000 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэй, 2012.07.23-ны өдөр 406 дугаар Зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2012.09.13-ны өдөр 448 дугаар Зээлийн гэрээ байгуулж 7,000 ам.доллар, 8 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй тус тус зээлж авч байсан байна. Б.З нь Т.Бгийн итгэлийг ашиглан, ямарч барьцаагүй авсан мөнгүүдээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, удаа дараа шаардсан боловч Б.З төлнө гэж амлан хойшлуулсан. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дээрх гурван зээлийн гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөрүүдийн үнийн дүнг бичээд 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэж амлалт, баталгаа өгсөн. Иймд тус төлбөрийг бүхэлд нь нэхэмжилсэн. 2012.05.24-ний өдер 353 дугаар зээлийн гэрээний 3 дахь хэсэгт төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хоног тутам төлөгдөөгүй зээлийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан тул алдангид 3.000 ам.доллар нэхэмжилсэн. 2012.07.23-ны өдөр 406 дугаар зээлийн гэрээний дагуу авсан төлбөрөөс 39 сая тегрөгийн үлдэгдлийг төлж барагдуулна гэсэн боловч 3.919.020 төгрөгийг төлөөгүй байна. Тус төлбөрөөс 2015.05.10-ны өдөр 1.5 сая, 2015.07.08-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сард 4.000.000 төгрөг, 2015.12.23-ны өдөр 4.500.000 төгрөг, 2016.02.24-ний өдөр 8.400 ам.долларыг тухайн үеийн ханш 2033.45 төгрөг рүү хөрвүүлэхэд 17.080.980 төгрөгийг төлсөн. Хавтаст хэргийн 77-81 дүгээр талуудад энэ тухай дансны хуулга, ам.долларын ханшны лавлагаа авагдсан байгаа. Хариуцагч Б.З нь нэхэмжлэгч Т.Бг түүний гаргаж өгсөн бичигт “30 саяыг төлнө” гэж байсныг “39” болгож зассан байна гэж тайлбарладаг. Учир нь 30 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, дахин нэг сараар сунгасантай холбоотой 30 саяын зээлийн үлдэгдэл төлбөр нь 39 сая төгрөг болсон. Энэ тухай зохигчдын хооронд ярилцаж байсан нь дуу хураагуурт үлдсэн нь CD-д хийсэн үзлэгээр тогтоогдоно.Мөн  2012 оны 09-р сарын 13-ны өдөр 448 дугаар зээлийн гэрээний 7.000 ам.доллар, 8 сая төгрөгийн хувьд 7.000 ам.долларыг 2014.08.20-ны өдөр (хх-76), 8 сая төгрөгийг 2014.09.03-ны өдөр 4 сая, 2014.09.10-ны өдөр 4 саяыг хувааж төлөх замаар төлсөн байна. Хариуцагч Б.З нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул алданги тооцож нэхэмжилсэн.Мөн дээрх зээлийн гэрээг хариуцагч Б.З нь нэг сарын хугацаагаар сунгасан боловч нэг сарын хүү болох 800.000 төгрөг, 700 ам.долларыг төлөөгүй байна. Иймд тус төлбөрийг гэрээнд заасан алдангитай нь хамт нэхэмжилсэн. Гэрээг нэг сараар сунгасан тухай тухайн гэрээний арын хуудсанд тэмдэглэж, хариуцагч Б.З нь гарын үсэг зурсан байна. Ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөг рүү хөрвүүлж тооцоолсон. Хариуцагч Б.З нь хариу тайлбартаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй, Тодруулбал, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бидний нэхэмжилж буй зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрүүдийг 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөрт багтааж төлөх тухай амлалт баталгаа өгч байсан, 2012.07.23-ны өдөр 406 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 39 сая төгрөгөөс 2015.05.10-ны өдөр 1.5 сая, 2015.07.08-ны өдөр 8 саяыг, 2015.12.12-ны өдөр 4 сая, 2015.12.23-ны өдөр 4.5 саяыг, 2016.02.24-ний өдөр 8,400 ам.доллар тус тус төлж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 448 дугаар Зээлийн гэрээний 7,000 ам.доллар, 8 сая төгрөгийн хувьд 7,000 ам.долларыг 2014.08.20-ны өдөр 8 сая төгрөгийг 2014.09.03-ны өдөр 4 сая, 2014.09.10-ны өдөр 4 саяыг хувааж төлсөн байна. Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт төлөх тухай амаар удаа дараа амлалт, баталгаа өгч ирсэн. Мөн нэхэмжлэгч Т.Б нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа (анз буюу алданги) нь үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаатай салшгүй холбоотой болохыг заасан. Иймд алдангийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн адил тасалдсан буюу хэтрээгүй гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 106.598.476 төгрөг гаргуулах нэхэмжилсэн. Хариуцагч Б.З нь 2012.09.13-ны өдрийн 448 дугаар зээлийн гэрээний 8 сая төгрөг, 7,000 ам.доллар болон 2012.07.23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний дагуу төлөх 39 сая төгрөгийг тус тус төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нь 2012.09.13-ны өдрийн 448 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагчид 8 сая төгрөг, 7000 ам.долларыг нэг сарын хугацаатай 10 хүүтэй зээлсэн. Ингэхдээ тус мөнгийг мөн өдөр өөрийн танил Лхамноржингоос (гэрчээр оролцсон) 8 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед өөрөө тийм хэмжээний мөнгөгүй байсан тул мөнгийг +Лхамноржингоос 8 хувийн хүүтэй зээлж, хариуцагч 10 хувийн хүүтэй зээлж, дундаас нь 2 хувийн хүүгийн ашиг авахаар төлөвлөсөн. Тус Зээлийн гэрээний 7,000 ам.долларыг 2014.08.20-ны өдөр 8 сая төгрөгийг 2014.09.03-ны өдөр 4 сая, 2014.09.10-ны өдөр 4 саяыг хувааж төлөх замаар төлсөн байна. Хариуцагч Б.З нь зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй тул нэхэмжлэгч Т.Б нь Д.Лхамноржингоос зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болж, cap бүрийн хүүг төлсөн байна. 2014.08.12-ны өдөр 7000 ам.долларын үндсэн зээлийг төлж дууссан бол 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээл 8 сая төгрөгийг хүүгийн хамт төлж дууссан. Иймд тус зээлийн гэрээний дагуу төлж ирсэн хүүг хариуцагч Б.Згаас нэхэмжилсэн болно. Монгол банкны ханшаар ам.долларыг төгрөг рүү хөрвүүлж нэхэмжилсэн, 8 сая төгрөгийн хувьд cap бүр 640.000 төгрөгөөр 22 сарын турш хүү төлсөн, 7000 ам.долларын хувьд cap бүр 560 ам.долларыг 21 турш, сүүлд 130 ам.доллар тус тус төлсөн байна. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг нэхэмжлэгч нь 15 хувийн хүүтэй өөрийн танил хүнээс зээлсэн, энэ нь хариуцагч Б.Згийн хүсэлтээр болох нь зохигчдын хоорондын ярианы CD бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Тухайн зээл өндөр хүүтэй байсан тул хүүг нь бууруулах үүднээс 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн танил Лхамноржингоос (гэрчээр оролцсон) 39 сая төгрөг зээлж, өмнөх өндөр хүүтэй зээлийг дарсан. Гэвч, хариуцагч Б.З нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй, 2015.05.10-ны едөр 1.5 сая, 2015.07.08-ны өдөр 8 саяыг, 2015.12.12-ны өдөр 4 сая, 2015.12.23-ны өдер 4.5 саяыг, 2016.02.24-ний өдөр 8,400 ам.доллар (тухайн үеийн ханш болох 2033.45-аар төгрөг рүү хөрвүүлэхэд 17,080,980 төгрөг) тус тус төлсөн байна.. 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үндсэн зээл 39 сая төгрөгийг нэг сарын хүүгийн хамт төлж дуусгасан. Нэг сарын хүү нь 3.120.000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь нийт 23 сарын хүү төлсөн байна. Энэ нь 71.760.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг rүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ гэж, 222.4 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцана гэж заасны дагуу хаиуцагч Б.З нь нэхэмжлэгчид бусдаас авсан зээлд төлсөн хүүг төлөх үүрэгтэй. Хэрэв хариуцагч Б.З нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрөө цаг хугацаанд төлсөн бол нэхэмжпэгч нь бусдад зээлийн хүү төлж хохирохгүй байсан юм. Нэхэмжлэгчийн хариуцагчаас авах байсан зээлийн төлбөр  түүний Д.Лхамноржингоос зээлсэн төлбөрийг бүхэлд нь төлөхөд хүрэлцэх байсан. Иймд хариуцагч нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлсөн бол нэхэмжлэгч нь урт хугацаанд хүү төлж хохирохгүй. Иймээс зээлийн гэрээний дагуу төлж ирсэн хүүг Б.Згаас нэхэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь байсан.Тооцооллын хувьд нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гарган өгсөн баталгаа нь хэлцэл эрх зүйн үр дагаврыг  үүсгэж байгаа. Хүү хэтэрхий өндөр байна гэж үзэж байсан бол тухайн үедээ маргах байсан. Гэрч Д.Лхамноржингоос мөнгө зээлж 15 хувийн хүүтэй зээлсэн мөнгийг нь дарсан. Бодит тайлбар бол СD бичлэг, нотлох баримт цуглуулах журам зүйл зөрчөөгүй. Хариуцагч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч нарын хоорондын мессежийг бичиж авчирч өгөөгүй. Яагаад бичлэг хийх болсон бэ гэхээр, удаа дараа хойшлуулаад байсан учраас бичлэг хийсэн. Д.Лхамноржинтой байгуулсан зээлийн гэрээний хувьд нотлох баримтаар үнэлэх тухайд хуурамч гэж байгаа бол баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Зээлийн гэрээг хожим нөхөж хийсэн зүйл байхгүй. Амлалт баталгаа өгөөд явж байгаа тохиолдолд хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Төлбөрийг 2015 оны 12 дугаар сард, 2016 оны 02 дугаар сард төлбөр төлж байсан. Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Үүргийн гүйцэтгэлийг Т.Б хойшлуулах эрхтэй. Хариуцагч өөрийн санаачлагаар хойшлуулдаггүй тул үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан гэж үзэхгүй. Д.Лхамноржин, Т.Б 2 бол зээлийн гэрээ байгуулсан. Б.Зд мөнгө зээлснээс хожим байгуулсан гэрээ байгаа. Анх 15 хувийн хүүтэй зээлсэн, хүүгээ бууруулаач гээд, 2 сарын хүүг төлөөд шилжүүлсэн байгаа. Бид худлаа баримт зохиогоогүй. Үл хөдлөх хөрөнгө өгнө гэсэн нь байр шаардаагүй. Амлалт баталгаа өгч байсан шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан учраас байр өгнө гэсэн байгаа. Байнгын сайн харилцаатай байсан учраас итгэлцэл үүссэн. Үүнийг хариуцагч буруугаар ашигласан. Д.Лхамноржин барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрчилгээг эх хувиар нь авч барьцаалсан байгаа гэв.

 

Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт 3 зээлийн гэрээ байгаа. Бизнес эхлүүлнэ гээд зээл авч байсан, хүү их өндөр, бизнес бүтэлгүйтэж эрсдэлд  орсон. Эхний ээлжинд хүүгээ багасгаж, хүүг тэглэсэн. Би бүх мөнгийг нь өгчихсөн. Үүргээ давуулан биелүүлсэн учраас бид нарын хооронд өмнөх жилүүдэд маргаан үүсээгүй. Нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байгаа. 406 тоот гэрээний  30.000.000 төгрөг, 448 тоот гэрээний 8.000.000 төгрөг гээд нийт 38.000.000 төгрөг төлөх ёстойгоос би 44.762.000 төгрөг төлсөн.  2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5024150533 тоот дансаар 2.160.000 төгрөг, 2012 оны 08-р сард 2.200.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 800.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8.400 доллар буюу төгрөгөөр 17.094.000 төгрөг нийт 44.762.000 төгрөг төлсөн. Т.Бтай ярилцаад зээлийн үүргийг хаасан гэж үзэж байна. Би дахиад алданги төлөх боломжгүй. 448 тоот гэрээний 7.000 доллар, 353 тоот 16.000 доллар гэсэн асуудал байгаа. Би  2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Т.Бгийн долларын дансруу 19.700 долларыг шилжүүлсэн. 1.600 доллар, 800 доллар, 700 доллар, 1600 доллар төлсөн гэж байна. Би үүнийг сайн санахгүй байна. Ингээд би нийт 23.000 доллар төлөх ёстойгоос 30.700 доллар төлсөн баримт байна. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэсэн баталгаа гаргаж өгөх нь гэсэн хуудсанд Б.З 6000 долларын үлдэгдэлтэй гэсэн, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хасу гүнж ХХК-ийн данснаас нөхөр Хүрэлбаатар 7.000 доллар шилжүүлж 6000 долларыг 7000 доллар болгож шилжүүлсэн. Одоо бидний хооронд үлдэгдэл төлбөр байхгүй. Би нэхэмжлэгчийг ямар ч хохиролгүй болгосон. Би төгрөгөөр  44.762.000 төгрөг, 30.600 доллар зэргийг төлсөн байгаа. Би өнөөдөр ч гэсэн тухайн үеийн хүндрэлээс гарч чадаагүй өглөгтэй байна. Өөрийн үүргийг гүйцэтгэсэн учраас төлбөр төлөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн 3 гэрээний тухай яригдаж байна. Гэрээ  2012 онд байгуулагдсан. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05 дугаар сард гаргасан. Хөөн  хэлэлцэх хугацаа маш чухал. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны тухайд заасан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжилж байгаа бол 2015 оны 05 дугаар сараас өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан. Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна. Гэрээний үүрэг шаардах хугацаа дуусаад 2 жилийн дараа шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичсэн баталгаанд мөнгийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэжээ. Үүнд Иргэний хуулийн 78 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацааа түр зогсох гэсэн асуудал яригдаж байна. Нийт 7 жилийн хугацааны асуудал, 2 сарын хугацаанд тасарсан байна. Үүнээс хойш 3 жилийн дараа нэхэмжлэлээ өгч байна. Хуульд заасан тодорхой заалтыг зөрчөөд гэрээнээс үүдэлтэй маргаан байхгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа зөрчиж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Сүүлд 39.000.000 төгрөг дээр бид маргаад шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Баталгаа гэж яриад байгаа цаас шаардлага хангах бичиг баримт мөн үү гэдэг маргаантай. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны  өдрийн баталгааны дагуу тус мөнгө хариуцагчид шилжсэн үү, 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 30.000.000 төгрөг зээлсэн. Баталгаанд 9.000.000 сая төгрөгийг нэмж өгнө гэсэн байгаа. Анх байгуулсан 30.000.000 төгрөгийн гэрээг 39.000.000 төгрөг болгоод зассан байна. Нэхэмжлэгчийн хамгийн чухал баримт нь хариуцагчтай утсаар ярьсан бичлэг гээд нотлох баримтаар CD өгөөд байдаг. Б.З надад байр өгнө гэж хэлснээс болоод байр өгчихгүй. Нэхэмжлэгч бас байртай болчихгүй. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж байгаа, зөвшөөрөлгүйгээр шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгсөн. Б.Згийн зөвшөөрөлгүйгээр захидал харилцааны нууцыг гаргаж байгаа нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Б.З бичлэг хийснийг мэдээгүй. Анх гаргасан нэхэмжлэлд 30.000.000 төгрөгийг, 35.080.000 төгрөг болгож өгсөн гэж  хэлсэн байгаа. Баталгаа өгсөн 39.000.000 төгрөгийг зээлийн гэрээ болгож нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Үүргээ давуулан биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбарт байгаа. Сүүлд ирүүлсэн баримтаас үзэхэд 2012 оны 07 дугаар сараас хойш алданги гээд 19.800.000 төгрөг нэхээд байна. Нэхэж болно, баримттай байх ёстой. 7.000 доллар,  8.000.000 төгрөгийг зээлсэн. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 7.000 доллар, 8.000.000 төгрөгийг төлсөн байна гэж бичсэн байгаа. Үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги гэж нэхсэн байна. Хариуцагч бас хэлсэн. 7.000 доллар 8.000.000 төгрөгийг би давуулан биелүүлсэн гэсэн. Нийт 61.420.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Д.Лхамноржингоос зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан болоод ороод ирсэн. Д.Лхамноржингоос аваад Б.Зд зээлүүлсэн гэдэг. Нэхэмжлэгч хариуцагч нарын зээлийн гэрээнээс өмнө нэхэмжлэгчийн Д.Лхамноржинтой байгуулсан зээлийн гэрээ байх ёстой. Иргэний хуулийн 222.7 дахь заалтыг баримтлаад нэхэмжлээд байдаг. Т.Б болон Д.Лхамноржин нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, шилжүүлсэн баримт байвал өөр хэрэг. Хариуцагч нь Т.Бг өөрийн өмнөөс ийм их хэмжээний зээлийг Д.Лхамноржинд төлсөн байгааг мэдээгүй. Нэг өдөр, нэг цаг хугацаанд  нэг балаар бичээд нэхэмжилж болохгүй. Энэ материалыг нотлох баримтаас хасуулах хүсэлт өгсөн,  шүүх үнэлнэ гэсэн байгаа. 2017 оны 05 дугаар сард нэг доллар 2.200 төгрөгтэй тэнцэх ханштай байсан. Гэрээ байгуулах үед нэг доллар 1.298 төгрөгтэй тэнцэх ханштай байсан. Нэхэмжлэл гаргаж байгаа үеийн ханшаар тооцож байгааг шүүх анхаарч үзнэ үү. 3 зээлийн гэрээний нийт дүнгийн 50 хувийг нэхэж байна. Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байна. Анзыг торгууль алданги гэж 2 хувааж байна. Иргэний хуулийн 78.1.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Талуудын хооронд ганцхан баталгаа 2 сар хойшлуулсан.  Баталгаа өгснөөс хойш нийтдээ 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч маргаагүй. Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт бас л заасан байна. Иргэний хуулийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Б.З үндсэн үүргээ гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 82.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан. Иргэний хуулийн 213.1 дэх хэсэгт гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. Нэхэмжлэгч Д.Лхамноржингоос мөнгө зээлж хохирсон гэсэн байгаа. Д.Лхамноржин мөнгөө нэхэж нэхэмжлэгчийг шүүхэд өгөөгүй. Т.Бд бодитойгоор хохирол учирсан зүйл байхгүй. Д.Лхамноржин Т.Бгаас гэрээнийхээ дагуу хохирлоо шаардах бүрэн эрхтэй. Иргэний хуулийн 219.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. Б.З хэтрүүлсэн байна. 2016 оны 02 сарын 14-ний өдөр 17.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа учраас нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

    

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61.402.161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Б нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирол 106.598.476 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Б.З нар харилцан тохиролцож, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 353 дугаар зээлийн гэрээгээр 16000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 406 дугаар зээлийн гэрээгээр  30.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 448 дугаар зээлийн 7000 ам.доллар, 8.000.000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 10 хувийн хүүтэй,  өмнө зээлийн 3 гэрээг тус тус байгуулж, зээлдүүлэгчид мөнгө шилжүүлж, 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгалт хийсэн байна.

 

Хариуцагч Б.З нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Т.Бгаас 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авсан 30.000.000 төгрөг,  2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр авсан 7000 ам.долларыг 2014 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлөх, уг зээлэнд авсан хүүгийн үлдэгдэл төлбөрийг 6% хүүтэй төлж барагдуулна./ 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгана/,  2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан 16000 ам.долларын зээл авснаас 2013 оны 02 дугаар сарын 17-нд 19200 доллар төлж, үлдэгдэл 6000 долларыг төлөх талаар бичгийн баталгаа өгч зохигчид өмнөх зээлийн гэрээний үүргийн талаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй ба зээлийн  30.000.000 төгрөгийг 39.000.000 төгрөг болгож зассан гэж маргасан боловч  2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний  30.000.000 төгрөгийг 15 хувийн хүү 4.500.000 төгрөгийн хамт 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлөхөөр гэрээнд заасан боловч төлөөгүй, төлбөрийн үлдэгдлийг нэгтгэн дүгнэхдээ 2 сарын хүү нийт 9.000.000 төгрөгийг нэмж 39.000.000 төгрөг болсон нь талуудын тайлбаруудаар нотлогдоно.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан зохицуулалтад хамаарч байна.

 

Хариуцагч Б.З нь нэхэмжлэгчээс зээлийг бизнесийн зориулалтаар авч байсан гэж тайлбарласан ба тэрээр 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 7.000 ам доллар, 2014 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 09 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8400 ам доллар буюу /2033.45/ 17.080.980 төгрөгийг тус тус төлжээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа үйлчлэх бөгөөд талууд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, улмаар хариуцагч Б.З 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээл төлөх баталгааг Т.Бд бичиж өгсөн ба түүний өмгөөлөгч уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрх үүсэхгүй, 2015 оны 05 дугаар сараас өмнө нэхэмжлэл гаргах байсан гэж тайлбарласан. Хариуцагч Б.З зээлээ хугацаандаа төлөөгүйгээс өмнөх зээлийн төлбөрийг төлөх тухай бичсэн баталгааны талаар маргаагүй болно. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8400 ам доллар буюу /2033.45/ 17.080.980 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, орлогын мэдүүлгүүд, зохигчдын тайлбарууд зэргээр нотлогдоно.

 

Нэхэмжлэгч Т.Б 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Б.Зд холбогдуулан 140.166.564 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргаж, Т.Бгийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах тухай тус дүүргийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 29894 дүгээр шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирол 106.598.476 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Хариуцагчтай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 448 дугаар зээлийн гэрээний 8.000.000 төгрөг, 7000 ам.долларыг танил, гэрч Д.Лхамноржингоос 8 хувийн хүүтэй, тодорхой хугацаагүй зээлсэн, 2012 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний 30.000.000 төгрөгийг тухайн үед танил байсан хүнээс 15 хувийн хүүтэй зээлж, зээлээ төлөхөөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.Лхамноржингоос 39.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн гэж тайлбарлан хариуцагч Б.Згийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол нэхэмжилж,  Д.Лхамноржинтой 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болон 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний ард талд 1 сараар сунгав, 7000 ам.доллар, хүү 130 ам.доллар, нийт 7130 ам.доллар,  39.000.000 төгрөг, хүү 3.120.000 төгрөг бүгд 42.120.000 төгрөгийн зээлийг төлж дуусгав гэж бичсэн, үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бгийн  хүүхдийн нэрээр барьцаалж, хариуцагчтай гэрээ байгуулсны дараа Д.Лхамноржинтой 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, 2012 оны зээлийн гэрээг 2017 онд нотариатоор батлуулсан ба хариуцагчтай байгуулсан гэрээний улмаас учирсан хохирлын талаар баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагч Б.Згаас зээлийн гэрээний үүрэгт 34.151.854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэлийн үндсэн /27.250.307төгрөг/ болон нэмэгдүүлсэн шаардлагаас нийт 133.848.783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464.961 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үнийн дүнгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 690.942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамж 328.709 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Т.Бд олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрч асуусан тэмдэглэлийн /хх-19/ хариуцагч нэмэлтээр оруулав гэсэн хэсэгт гэрч Д.Лхамноржинг дахин асуулгах хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд гэрчийг оролцуулсан.

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг гэж заасан  ба нэхэмжлэгчийн хүсэлтээр зохигчдын утсаар ярьсан ярианы бичлэгтэй CD болон зарим цаг хугацаа нь тодорхойгүй 9910-0062, 9191-2185, 9911-0169 дугаарын утасны мессежид хийсэн үзлэгийн тэмдэглэлээр  талууд зээл төлөгдөөгүй, төлөхийг шаардсан яриа, мессеж байх ба хариуцагч   Б.Згийн ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, Д.Лхамноржингийн талбай түрээслэх гэрээ, эд хөрөнгө хүлээлгэж өгсөн акт, П.Урангоо, Т.Б нарын итгэмжлэл, гэрлэлтийн баталгаа /хх-77/, гадаад хэлээр бичигдсэн барааны баримтууд /78-95/ нь хэрэгт ач холбогдолгүй тул үнэлэх боломжгүй, нэхэмжлэгчийн банкны дансны хуулгыг нотлох баримтаас хасах шаардлагагүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Згаас зээлийн гэрээний үүрэгт 34.151.854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаас нийт 133.848.783 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464.961 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үнийн дүнгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 690.942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Згаас 328.709 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                        Л.НАРАНГЭРЭЛ