Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

2016        11           08                                     100

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

хохирогч /иргэний нэхэмжлэгч/ төлөөлөгч Ц.Дунжид,

шүүгдэгч Г.Эрхбаяр, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /үнэмлэхний дугаар 2142/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амар овогт Ганзоригийн Эрхбаярт холбогдох эрүүгийн 201626030588 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицероор ажиллаж байхдаа аж ахуйн няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 4 дүгээр гудамж 121б тоотод оршин суух, 2013 онд Цэргийн алдар тэмдгээр шагнуулж байсан, ял шийтгэлгүй, Амар овогт Ганзоригийн Эрхбаяр /РД:УЗ90121099/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Эрхбаяр нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицероор томилогдон, цагдаагийн дэслэгч цолтойгоор ажиллаж, хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны Б/33 тушаалаар няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа тус хэлтсийн эрүүгийн хэргийн архивын өрөөнд хадгалагдаж байсан эрүүгийн 2014250001760 дугаартай хэргийн барьцаа болгож хураан авсан мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр уг хэргийн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2.000.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан 870.000 төгрөгийг тус тус шунахай сэдэлтээр хувьдаа авч, завшин, нийт 11.670.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эрхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 01-ний орой үйлдвэр комбинатын Шарын 7, 8 дугаар байрны дунд байрлах сагсны талбай дээр Анхаа, Базараа гэгч хоёр хүнтэй маргалдаж Анхааг цохиж хавирч унагаасны улмаас шүдийг нь хугалсан. Би хохироосон хүнээ гомдол саналгүй болгохын тулд эд мөрийн баримтын өрөөнд байсан мөнгөнөөс 8.800.000 төгрөгийн боодолтойг нь авч гараад 2.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгөн дээр нь машинаа зараад хэрэглэсэн мөнгөө нөхөж хийнэ гэж бодоод үлдсэн мөнгийг аваад явж байсан. /хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Ц.Дунжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эд мөрийн баримтын өрөөнд 8.800.000 төгрөг, 870.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр багцалсан 3 боодол мөнгө байсан. Түүнийг Г.Эрхбаяр 3 удаагийн үйлдлээр 11.670.000 төгрөгийг авсан. Шүүгдэгч Г.Эрхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд 5.500.000 төгрөг төлсөн. Мөн хохирогч Эрдэнэбилэгт 2.500.000 төгрөгийг Г.Эрхбаярын ээж хүлээлгэн өгсөн. Харин 2.010.000 төгрөгийг манай байгууллагад төлсөн. Үлдэгдэл 1.660.000 төгрөгнөөс өнөөдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнөхөн 300.000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 1.360.000 төгрөгийг Г.Эрхбаяраас нэхэмжилж байна гэв.

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Ж.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн алдагдсан мөнгө манай хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд сейфэнд хадгалагдаж байсан. Эд мөрийн баримтын өрөөний бүртгэл судалгаанд энэ талаар тусгагдсан байна. Бүртгэл судалгаагаар эд мөрийн баримтын өрөөнд байсан 11.670.000 төгрөг алга болсон байна. Уг мөнгө хэргийн холбогдогчоос барьцаанд үлдээсэн 2.000.000 төгрөг, иргэн А.Ганбатаас хураан авсан 8.800.000 төгрөг, иргэн Э.Ариунжаргалаас хураан авсан 870.000 төгрөг байх ёстой. Нярав Ариунжаргал дамжаанд явахад албан үүргийг түр хугацаагаар Г.Эрхбаяр гүйцэтгэж байх хугацаанд мөнгө алга болсон байсан. Би 2015 оны 10 дугаар сард эд мөрийн баримтын өрөөнд үзлэг хийхэд 3 хэсэг боодолтой мөнгө байсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрх хураагдсан мөнгөтэй холбоотой хэргийг сэргээн шалгаж мөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлэх болж мөнгийг нярав Цагдаагийн ахлах дэслэгч Г.Эрхбаяраас авах болоход уг мөнгө алга болсон байсан...” гэжээ. /хх-ийн 166-167-р хуудас/,

Гэрч Э.Ариунжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....Няравын ажилд орохдоо би Г.Эрхбаяраас шууд ажлаа хүлээн аваад хийж гүйцэтгэсээр одоог хүртэл явж байна. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ахлах мөрдөн байцаагч Ганболд, дэслэгч Билэгсайхан нарын хамт тооллого хийсэн. Энэ тооллогоор эд мөрийн баримтын өрөөнд байдаг сейфэн дотор боодолтой лацдаж битүүмжилж мөнгөн дүнг нь тавьсан Номин-Эрдэнэ гэсэн гарын үсэгтэй 3 ширхэг тусдаа цагаан цаасанд боосон мөнгө байсан. Энэ зүйлүүдээс миний хамгийн сайн харсан нь 8.800.000 төгрөг гэсэн бичигтэй Номин-Эрдэнэ гэсэн гарын үсэгтэй боодолтой мөнгө байсан...” гэжээ. /хх-ийн 178-179-р хуудас/,

Гэрч Д.Хоролгарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Г.Эрхбаярт эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгөхөд цэнхэр цахилгаантай баримтын уутанд 8.800.000 төгрөг, цагаан мөнгөний дугтуйтай 2.000.000 төгрөг, цагаан цаасан мөнгөний ууттай 870.000 төгрөг гээд 3 хэсэг мөнгө байсан өөр мөнгө байгаагүй...” гэжээ. /хх-ийн 185-р хуудас/,

Гэрч Б.Мөнхнаран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....Уг прокурорын даалгаварын 2 дугаар заалтан дээр “Оюут констракшн” ХХК-ийн хохирлын мөнгө болох 9.660.000 төгрөгийг мөрдөн байцаагчийн тогтоол тэмдэглэл үйлдэж гаргаж өгөх гэсэн заалт байсан. Тэгэхээр нь уг заалтыг хангах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим ажлын 94945425 дугаарын утаснаас Г.Эрхбаярын 99263458 дугаартай утас руу залгаад “та хаана байгаа юм бэ эд мөрийн баримтын өрөөнөөс юм авах хэрэгтэй байна” гэсэн чинь Г.Эрхбаяр “яг юу юм бэ” гэхээр нь “хэргийн хохирлын мөнгийг авмаар байна” гэхэд “хэдэн төгрөг юм бэ” гэхэд “9,0 сая гаран төгрөг байгаа юм байна, та хаана байна, хэзээ ирэх юм бэ” гэхэд “би очих болоогүй байна төрийн сан дээр ажилтай явж байна орой 20 цагаас нааш очихгүй, нээрээ надад сейфний түлхүүр байхгүй шүү дээ Ариунжаргалд байгаа” гэхээр нь “аан за за” гээд утсаа тасалсан. Тэгээд орой унтах гээд байж байхад Г.Эрхбаяр өөрийнхөө 99263458 дугаартай утаснаас миний 88928571 дугаар руу залгаад “Эрхээ ах нь байна би ажил дээр ирчихсэн байна эд мөрийн баримтын өрөөнөөс нөгөө хохирлын мөнгийг чинь авчихсан байна, хаана байгаа юм” гэхээр нь “гэртээ байна аваад очъё танай гэр чинь хаана байдаг юм” гэхээр нь “манай гэр Нисэхийн байрны буудал дээр байдаг юун хохирлын мөнгө бэ би яахаараа наад мөнгийг чинь таниас одоо авах юм бэ” гэхэд “би маргааш ажилтай болчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ямар ч байсан одоо авахгүй наад мөнгийг чинь үзлэг хийж байж албан ёсоор авна гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Тэгээд би “юу яриад байгаа юм наад мөнгөө буцааж аваачиж хий” гэж хэлэх гээд хэд хэд залгасан боловч утас нь холбогдоогүй. Тэгээд унтаж байсан шөнө жижүүрийн ахлах Тогтохбаяр 88220056 дугаараас залгаад ажил дээр ирэх шаардлагатай байна гэж хэлсэн, тэгээд ажил дээр ирсэн энэ асуудал яригдсан...” гэжээ. /хх-ийн 201-202-р хуудас/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 8-13-р хуудас/,

           Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

             Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 155-159-р хуудас/,

           Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцааны эд зүйл, мөнгө хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэсэн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 65-68-р хуудас/,

           Шүүгдэгч Г.Эрхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 243-р хуудас/,

           Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 391 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 1-р хавтас 218-р хуудас/,

           Шүүгдэгч Г.Эрхбаярын ажил байдлын тодорхойлолт, хувийн  байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 1-р хавтас 221-236-р хуудас, 2-р хавтас 8-11-р хуудас, 2-р хавтас 43, 46-51-р хуудас/,

           Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 2-р хавтас 45-р хуудас,  Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8п/3719 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт/ зэрэг болно.

 

           Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

   Шүүгдэгч Г.Эрхбаяр нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицероор ажиллаж байхдаа, тус хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 тушаалаар няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэхдээ буюу байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа архивын өрөөнд хадгалагдаж байсан эрүүгийн 2014250001760 дугаартай хэргийн барьцаа, эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8.800.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 870.000 төгрөгийг, нийт 11.670.000 төгрөгийг шунахай сэдэлтээр завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Ц.Дунжидын “...Эд мөрийн баримтын өрөөнд 8.800.000 төгрөг, 870.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр багцалсан 3 боодол мөнгө байсан. Түүнийг Г.Эрхбаяр 3 удаагийн үйлдлээр 11.670.000 төгрөгийг авсан. Шүүгдэгч Г.Эрхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд 5.500.000 төгрөг төлсөн. Мөн өөр хэргийн хохирогч Эрдэнэбилэгт 2.500.000 төгрөгийг Г.Эрхбаярын ээж хүлээлгэн өгсөн. Харин шүүхийн шатанд 2.010.000 төгрөгийг манай байгууллагад төлсөн. Үлдэгдэл 1.660.000 төгрөгнөөс өнөөдрийн шүүх хуралдаан болохоос өмнөхөн 300.000 төгрөгийг төлсөн. Иймд Г.Эрхбаяраас үлдэгдэл 1.360.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Ж.Ганболдын “...Тухайн алдагдсан мөнгө манай хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд сейфэнд хадгалагдаж байсан. Эд мөрийн баримтын өрөөний бүртгэл судалгаанд энэ талаар тусгагдсан байна. Бүртгэл судалгаагаар эд мөрийн баримтын өрөөнд байсан 11.670.000 төгрөг алга болсон байна. Уг мөнгө хэргийн холбогдогчоос барьцаанд үлдээсэн 2.000.000 төгрөг, иргэн А.Ганбатаас хураан авсан 8.800.000 төгрөг, иргэн Э.Ариунжаргалаас хураан авсан 870.000 байх ёстой. Нярав Ариунжаргал дамжаанд явахад албан үүргийг түр хугацаагаар Г.Эрхбаяр гүйцэтгэж байх хугацаанд мөнгө алга болсон байсан. Би 2015 оны 10 дугаар сард эд мөрийн баримтын өрөөнд үзлэг хийхэд 3 хэсэг боодолтой мөнгө байсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дээрх хураагдсан мөнгөтэй холбоотой хэргийг сэргээн шалгаж мөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлэх болж мөнгийг нярав Цагдаагийн ахлах дэслэгч Г.Эрхбаяраас авах болоход уг мөнгө алга болсон байсан...” гэжээ. /хх-ийн 166-167-р хуудас/,

Гэрч Э.Ариунжаргалын “....Би ажилд ороход няравын ажлыг Эрхбаяр гүйцэтгэж байсан бөгөөд би Эрхбаяраас шууд ажлаа хүлээн аваад хийж гүйцэтгэсээр одоог хүртэл явж байна. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ахлах мөрдөн байцаагч Ганболд, дэслэгч Билэгсайхан нарын хамт тооллого хийсэн. Энэ тооллогоор эд мөрийн баримтын өрөөнд байдаг сейфэн дотор боодолтой лацдаж битүүмжилж мөнгөн дүнг нь тавьсан Номин-Эрдэнэ гэсэн гарын үсэгтэй 3 ширхэг тусдаа цагаан цаасанд боосон мөнгө байсан. Энэ зүйлүүдээс миний хамгийн сайн харсан нь 8.800.000 төгрөг гэсэн бичигтэй Номин-Эрдэнэ гэсэн гарын үсэгтэй боодолтой мөнгө байсан...” гэжээ. /хх-ийн 178-179-р хуудас/,

Гэрч Д.Хоролгаравын “...Г.Эрхбаярт эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгөхөд цэнхэр цахилгаантай баримтын уутанд 8.800.000 төгрөг, цагаан мөнгөний дугтуйтай 2.000.000 төгрөг,цагаан цаасан мөнгөний ууттай 870.000 төгрөг гээд 3 хэсэг мөнгө байсан өөр мөнгө байгаагүй...” гэжээ /хх-ийн 185-р хуудас/

Гэрч Б.Мөнхнарангийн “....Уг прокурорын даалгаварын 2 дугаар заалтанд “Оюут констракшн” ХХК-ийн хохирлын мөнгө болох 9.660.000 төгрөгийг мөрдөн байцаагчийн тогтоол тэмдэглэл үйлдэж гаргаж өгөх гэсэн заалт байсан. Тэгэхээр нь уг заалтыг хангах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим ажлын 94945425 дугаарын утаснаас Эрхбаярын 99263458 дугаартай утас руу залгаад “та хаана байгаа юм бэ эд мөрийн баримтын өрөөнөөс юм авах хэрэгтэй байна” гэсэн чинь Эрхбаяр “яг юу юм бэ” гэхээр нь “хэргийн хохирлын мөнгийг авмаар байна” гэхэд “хэдэн төгрөг юм бэ” гэхэд “9,0 сая гаран төгрөг байгаа юм байна, та хаана байна, хэзээ ирэх юм бэ” гэхэд “би очих болоогүй байна төрийн сан дээр ажилтай явж байна орой 20 цагаас нааш очихгүй нээрээ надад сейфний түлхүүр байхгүй шүү дээ Ариунжаргалд байгаа” гэхээр нь “аан за за” гээд утсаа тасалсан. Тэгээд орой унтах гээд байж байхад Эрхбаяр өөрийнхөө 99263458 дугаартай утаснаас миний 88928571 дугаар руу залгаад “Эрхээ ах нь байна би ажил дээр ирчихсэн байна эд мөрийн баримтын өрөөнөөс нөгөө хохирлын мөнгийг чинь авчихсан байна хаана байгаа юм” гэхээр нь “гэртээ байна аваад очъё танай гэр чинь хаана байдаг юм” гэхээр нь “манай гэр Нисэхийн байрны буудал дээр байдаг юун хохирлын мөнгө бэ би яахаараа наад мөнгийг чинь таниас одоо авах юм бэ” гэхэд “би маргааш ажилтай болчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ямар ч байсан одоо авахгүй наад мөнгийг чинь үзлэг хийж байж албан ёсоор авна гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Тэгээд би юу яриад байгаа юм наад мөнгөө буцааж аваачиж хий гэж хэлэх гээд хэд хэд залгасан боловч утас нь холбогдоогүй. Тэгээд унтаж байсан шөнө жижүүрийн ахлах Тогтохбаяр 88220056 дугаараас залгаад ажил дээр ирэх шаардлагатай байна гэж хэлсэн тэгээд ажил дээр ирсэн энэ асуудал яригдсан...” гэжээ. /хх-ийн 201-202-р хуудас/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 8-13-р хуудас/,

           Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/,

           Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 155-159-р хуудас/,

            Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцааны эд зүйл, мөнгө хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэсэн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 65-68-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар тодорхойлдог бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг “үлэмж” хэмжээ гэж тооцдог.  

Шүүгдэгч Г.Эрхбаяр нь гэмт хэргийн улмаас 11.670.000 төгрөгийн хохирол учруулсан тул “үлэмж” хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар зүйлчилж Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч Г.Эрхбаярыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Эрхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Г.Эрхбаярт ял оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Эрхбаяр нь хохиролд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5.500.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.010.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 300.000 төгрөг, нийт 10.310.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8п/3719 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт, хохирогчийн төлөөлөгч Ц.Дунжидын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Эрхбаяраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлж барагдуулаагүй 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сейфны түлхүүр 1 ширхэг, лацны баримал 1 ширхэг, шар цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон     

                                                                                               

                                                                             ТОГТООХ НЬ:

1. Амар овогт Ганзоригийн Эрхбаярыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар Г.Эрхбаярыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр,  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Г.Эрхбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Эрхбаяраас 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/  төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст олгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сейфны түлхүүр 1 ширхэг, лацны баримал 1 ширхэг, шар цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

           6. Шүүгдэгч Г.Эрхбаярт авсан батлан даалтанд байлгах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эдлэх ялыг тоолсугай.

 

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй. битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эрхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

                  ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР