Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 30

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолд

11 Архангай аймгийн прокурорын газраас Боржигон овгийн Чулуунбатын Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчилсүгэй гэж нэмж,

2 дах заалтын Шүүгдэгч М.Эрдэнбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Ч.Бат-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж,          

3 дах заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 3 жил 5  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэж,  

8 дах заалтын шүүгдэгч М.Э, Ч.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай гэснийг М.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар тогтоосугай гэж өөрчилж,  

4 дах заалтын шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 5 хоногийг гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Шүүгдэгч Ч.Эрдэнэбаатар, Ч.Б нар нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад тус бүр 43 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.