Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 292

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, *******ын талбай *******, ******* *******, ******* /РД:*******/

Хариуцагч: *******, хороо, гудамж, 2 байрны байрлах, “” ХХК /РД:/-д холбогдуулан

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х., Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х., Э. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь *******ны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 15******* “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” тогтоол, *******ны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг.

*******ны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг.

*******ны зохицуулах хорооны хуралдааны 2008 оны 1 сарын 18-ны өдрийн 38 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2009 оны 1 сарын 14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1.000.000 төгрөг, 2010 оны 1 сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1.500.000 төгрөг байхаар тус тус тогтоосон.

*******ны зохицуулах хорооноос 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Иймд дээрх хувь хэмжээний дагуу хөрөнгө төлөх талаар “” ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгийг явуулж  байсан.

Гэтэл хариуцагч шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл хуулиар хүлээсэн албан татварт ногдуулах хөрөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

Харин “” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь *******ны зохицуулах хорооны 2010 оны 34 дүгээр тогтоолоор цуцлагдсан.

Иймд “” ХХК нь 2011, 2012 онд үйл ажиллаагаа явуулаагүй байх тул 2.800.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан. Харин 2008, 2009, 2010 оны төлбөр 2.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Б. нар тайлбарлахдаа: Манай компани 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдаад Ачаа илгээх, хүлээн авах /каргоны/ үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрлийг мөн ондоо *******ны зохицуулах хорооноос авсан. Үйл ажиллагаагаа 2008 оны цагаан сар хүртэл явуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй ба тусгай зөвшөөрөл сунгах тухай хүсэлтийг *******ны зохицуулах хороонд гаргаагүй. Би цуцлагдсан гэж бодсон.

*******ны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т “хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1.-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу сунгаж байж манай компани Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлбөр төлөх үүрэг үүсэх ёстой гэж үзэж болно.

Ер нь манай компани тусгай зөвшөөрөл авахдаа *******ны зохицуулах хороотой гэрээ байгуулсан. Энэ гэрээнд санд төлбөр төлөхөөр ямар нэг үүргийн талаар заагаагүй байсан. Мөн *******, ******* болон сантай ямар нэг гэрээ байгуулаагүй. Энэ талаар хэнч мэдэгдээгүй. Харин 2017 онд ирсэн албан бичгээр мэдсэн.

Иймд *******ны зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг сунгаагүй, цуцлалгүй байж байгаад 2010 онд цуцалсны хариуцлагыг манай компани хүлээх ёсгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* нь *******ны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан хариуцагч “” ХХК-иас хуульд заасны дагуу 2008, 2009, 2010, 2011, 2012 онд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлөх төлбөр 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүх хуралдааны шатанд багасгаж, 2008, 2009, 2010 онд төвлөрүүлэх хөрөнгө нийт 2.600.000 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч “” ХХК “...2005 онд *******ны зохицуулах хорооноос “Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан боловч олон янзын татварын дарамтаас болж үйл ажиллагаагаа явуулж чадалгүй 2008 онд зогсоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй...тусгай зөвшөөрлийг тухайн үед нь *******ны зохицуулах хороо цуцлах ёстой байсан үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг манайх хүлээх ёсгүй. Мөн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлбөр төлөх ёстой болохыг аль ч байгууллагаас мэдэгдээгүй. Хэрэв зохицуулах хороотой байгуулсан гэрээний бусад заалтад тусгасан гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Засгийн газрын тусгай сангийн ангилалд хамаарах бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг ба хөрөнгийн эх үүсвэр нь хууль олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө, гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл болон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгө байхаар заажээ.

*******ны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэхээр байна.

Тухайлбал, *******ны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 зүйлийн 22.1., 22.2., Монгол улсын засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 151 дугаартай тогтоолоор баталсан журмын дагуу албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү хөрөнгийг сангийн дансанд шууд төвлөрүүлэх үүргийг хуулиар хүлээсэн.

Харин Засгийн газраас байгуулсан *******ны зохицуулах хороо нь өмчийн бүх төрлийн аж ахуй нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүргийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэнд хуульд заасан тусгай зөвшөөрлийг 3-20 хүртэл жилийн хугацаатай олгохдоо гэрээ байгуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хүчингүй болгох, ирэх онд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх гэх мэт эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллахаар *******ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т заасан.

Иймд нэхэмжлэгч *******, ******* нь хуулиар тогтоосон хувь хэмжээгээр бус үндсэн сүлжээ эзэмшигчийн хөдөө орон нутгийн шуудан хүргэлтийн алдагдлын хэмжээнээс хамааруулан зохицуулах хорооноос жил бүр урьдчилан тогтоосон хөрөнгийн хэмжээгээр давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч үйлчлэгч /тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээд/-ээс хөрөнгө төвлөрүүлэх үүргийг *******ны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар хүлээжээ. /хх-11/

Нэхэмжлэгч *******, ******* санд хөрөнгө төвлөрүүлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй бичгээр гэрээ байгуулна гэж Иргэний хууль болон холбогдох бусад хуульд гэрээний хэлбэрийн талаар заагаагүй байгаа ч гэрээний үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлэн авах эрх үүсдэг болох нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн “...санд хөрөнгө төвлөрүүлэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлдэг... зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон бүх этгээдтэй гэрээ байгуулдаг ба энэ гэрээний бусад заалтаар санд хөрөнгө төвлөрүүлэх үүргийг тусгасан байдаг ... гэрээ болон бусад баримт архиваас олдохгүй байгаа” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн өгсөн “...зохицуулах хороотой байгуулсан гэрээнд санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй гэж заасан эсэхийг санахгүй байна. ...харин нэхэмжлэгч талтай ямар нэг гэрээ байгуулаагүй. Энэ талаар 2017 онд мэдсэн” гэх тайлбараар тогтоогдож байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар гэрээний дагуу үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болсон.

Иймд хариуцагч “” ХХК санд төвөлрүүлэх хөрөнгийг төлөх үүргийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээж байна.

Нэхэмжлэгч *******, ******* хариуцагч “” ХХК-иас гаргуулах бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ 2008, 2009 онд 800.000 төгрөг, 2010 онд 1.000.000 төгрөг байсан нийт 2.600.000 төгрөгийг гэрээний дагуу шаардах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч *******, ******* нь 2008 оны 21 дугаартай тогтоолыг 2008 оны 1 сарын 18-ны өдрийн 39 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2009 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2009 оны 1 сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1.000.000 төгрөг гэж тогтоосон баримтыг шүүхэд өгсөн байгаа ч 2008 оны 21 дугаартай тогтоолыг өгөөгүй тул 2008 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатар хотод хэд байсныг тодорхойлох боломжгүй байна.

Мөн зохицуулах хорооноос төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 2008 онд 800.000 төгрөг, 2011 онд 1.500.000 төгрөг, 2013 онд 1.300.000 төгрөг гэж өөрчлөн тогтоогдож байсан гэсэн нэхэмжлэгчийн гаргасан жагсаалтын баримт нь зохицуулах хорооны 2013 оны 1 сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоолоор 2010 оны 48 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1.000.000 төгрөг гэж тогтоосон шууд нотлох баримттай зөрчилдөж байх тул шүүх уг жагсаалтыг эргэлзээгүй шууд баримтаар үзэх боломжгүй гэж үнэллээ.

Хариуцагч “” ХХК нь 2005 онд байгуулахдаа “Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг зохицуулах хорооноос авч 2008 оны 0 сар хүртэл үйл ажиллагаагаа явуулаад зөвшөөрлөө сунгуулаагүй гэж тайлбарлан Улсын бүтгэлийн РД: дугаартай /компанийн/ гэрчилгээг өгсөн ч 2007 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл олгосон “Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг зохицуулах хорооны 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тухай баримтыг үйл баримтаар няцаагаагүй болно.

Харин нэхэмжлэгч *******, ******* шаардах эрхээ Иргэний хуульд заасан ерөнхий болон тусгай хугацаанд хэрэгжүүлэх ёстой.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаар заасан ч зохигчдын хооронд үүссэн маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой байх тул энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 дугаартай албан бичгээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мөн онд байхаар тогтоон шаардсан, 2016 он, 2017 онд шаардсан албан бичгийг гаргасан, хүргүүлсэн байх ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа байгууллагын дотоод зохион байгуулалтаас болсон гэж тайлбарлаж байгаа тул шүүх үүнийг хүндэтгэн үзэх шатгаан гэж үзэн хугацааг сэргээх боломжгүй.   

Иймээс хариуцагч “” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 8 зүйлийн 82.1.-д зааснаар нэхэмжлэгч *******, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *******, ******* нь улсын төсвөөс санхүүждэг байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 8 зүйлийн 82.1.-д заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч *******, ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ                               З.ТҮВШИНТӨГС