Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2018/00567

 

 

 

 

 

2**************8 оны *******6 сарын 22 өдөр

Дугаар *******38/ШШ2**************8/**************567

Дорнод аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын *******-2******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД:ЖЯ8**************9*******778/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-******* тоотод оршин суух, овогт хуягийн /РД:ЖЭ8**************6287*******/-т холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3 ********************* ********************* төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баттулга,

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. бид хоёр найзууд юм. Тэр надад манай ах ёмкост түрээслэнэ гэнэ. Чиний энэ ёмкостыг түрээслэе, сард *******5******* ********************* төгрөг төлье гэж тохиролцсон. Тэгээд Т. өөрөө ирээд аваад явсан. Гэрээ хийх үү гэхэд би өөрөө найдвартай хариуцна, гэрээ мэрээ гээд яахав дээ гээд эхний нэг сарын түрээсийн *******5******* ********************* төгрөгийг төлөөд явсан.Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Мөнгөө нэхэхээр ах өвсөө гаргахаар өгнө гээд одоог хүргэсэн. Ёмкостоо байгаа гэсээр бүтэн жил боллоо. Авчраад өг гэхээр өгдөггүй юм. Ёмкост маань 7 тоннийн багтаамжтай одоо болтол хэрэглээд байгаа юм уу, үгүй хийчихээд байгаа юм уу мэдэхгүй байна. 2**************7 оны ************** сарын *******7-нд Т.Амартүвшин гэх ахтай нь уулзаж нэхсэн. Тэгээд нэхэж шаардаж байгаа зүйлийн агуулга, тооцоог танилцуулахад би төлнө, надад байгаа өвсөө гаргаад тооцоог чинь хийнэ гээд гарын үсэг зурчихаад явсан. Миний хувьд анх хэлэлцэж тохирсон надаас гардаж авсан хүнээсээ мөнгө болон ёмкостоо нэхэмжилнэ. Иймд ёмкостоо ******* ********************* ********************* төгрөгөөр үнэлж, түрээсийн төлбөр 6************** ********************* төгрөгийн хамт нийт ******* 6************** ********************* төгрөгийг Т.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Орхонтуяа 2**************7 оны ************** сарын **************-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Т.аас ******* 6************** ********************* төгрөг

нэхэмжилж шүүхэд хандсан. Үүнд ёмкостоо ******* ********************* ********************* төгрөгөөр үнэлсэн бол ******* 5************** ********************* болгон өөрчилж байна. Гэхдээ ёмкостоо авах хүсэлтэй байна. Ёмкостыг нэг сарын *******5******* ********************* төгрөгийн хөлстэй түрээслэсэн. Түүнээс хойш нэг жил нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эхний нэг сарын л төлбөрийг төлсөн. Иймд ******* 6************** ********************* төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т. бид хоёр найзууд учраас өөрийнхөө найзад л итгэж ёмкостоо өгсөн. Түүнээс биш би түүний ахыг нь зүс мэдэхээс сайн мэдэхгүй. Ах нь ирээд ёмкостыг чинь авъя гэсэн бол би өгөхгүй байсан. Би ахтай нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Т.ыг ах өгнө гээд байдаг байсан болохоор нь ахтай нь нэг удаа тааралдах үедээ төлбөр тооцооны баримт дээр гарын үсэг зуруулж авсан нь үнэн. Гэвч энэ хугацаанд Т. надтай нэг ч удаа уулзаагүй, мөн утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, ёмкостыг маань авчихаад надад авчраад өгөх талаар нэг ч санаачилга гаргаагүй. Ёмкостыг минь авчраад өгсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргаад сууж байхгүй байсан. Би өмнө нь түрээсийн төлбөрт 6************** ********************* төгрөг, ёмкостоо ******* ********************* ********************* төгрөгөөр үнэлж ******* 6************** ********************* төгрөгийг нэхэмжилж байсан боловч ёмкост одоо зах зээл дээр үнэтэй болсон учраас ёмкостоо ******* 5************** ********************* төгрөгөөр үнэлсэн. Мөн түрээсийн төлбөрийг өгөлгүй өдий хүрсэн учраас 2**************6 оны ************** сараас 2**************7 оны ************** сар хүртэл хугацаагаар тооцон ******* 6************** ********************* төгрөгийг нэхэмжилж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 3 ********************* ********************* төгрөг болгож нэмэгдүүлсэн. Т.ыг ах төлнө, ах түрээсэлсэн гэсэн тайлбар өгсөн болохоор нь ах Т.Амартүвшинг нь хамтран хариуцагчаар оролцуулах гэсэн боловч энэ хүнийг эрэн сурвалжлаад олоогүй учраас Т.Амартүвшинг хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзаж надтай гэрээ хийсэн, надаас ёмкостыг минь аваад явсан Т.аас 3 ********************* ********************* төгрөгийг нэхэмжилж байна. Ах дүү хоёр дараа нь учраа ололцоно байх гэж бодож байна гэв.

 

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай ах Т.Амартүвшин нь хадлан өвс бэлтгэх ёмкост хайж байгаад Д.*******ын гэрийн гадаа ёмкост байхыг харсан юм билээ. Тэгээд надад хандаж Д.*******аас ёмкостыг нь аваад өг гэж хэлсний дагуу би Д.*******тай очиж уулзаад үнэ хөлсийг нь тохироод түрээслэхээр ярилцаж, урьдчилгаа өг гэхээр нь сар сард нь мөнгө өгөхөөр тохиролцож урьдчилгаа 5******* ********************* төгрөг гэхээр нь өөрт байсан 2******* ********************* төгрөгийг өгсөн. Тэгээд ах цаашдаа найдвартай төлнө гээд би машин дуудаж ёмкостыг нь ачуулж авч явсан нь үнэн. Үнээс хойш манай ах Д.******* хоёр хоорондоо түрээсийн мөнгөө нэг сар авч өгөлцөөд түүнээс хойш огт мөнгө төлөөгүй гэх юм. Д.******* надаас байнга ахдаа хэл гэж нэхэж ирдэг. Би сайн мэдэхгүй учраас ахдаа байнга мөнгөө нэхэж байна гэж дуулгадаг. Харин ах өөдөөс өвс зарагдаагүй учраас мөнгө төлөх чадваргүй байна гэсэн хариу өгдөг бөгөөд өвсөө зарахаар мөнгөө төлнө гэж хэлдэг. Энэ тухай миний бие Д.*******т дамжуулж хэлдэг байсан юм. Харин 2**************7.**************.*******7-ны өдөр Д.******* нь манай ахтай уулзаж төлбөр мөнгө нэхэж шаардсанаар ах би өөрөө төлнө гэж гарын үсэг зурсан гэсэн. Миний хувьд ёмкостыг хэрэглэсэн хүнээс нь мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байх өөрсдөө төлнө, төлүүлнэ гэж гарын үсэг зурсан байна. Миний хувьд Т.Амартүвшингийн өмнөөс Б.*******тай ярьж өгсөн нь л болохоос би өөрийн хэрэгцээнд энэ ёмкостийг хэрэглээгүй. Миний хувьд ах Т.Амартүвшинтэй одоо ямар нэгэн харилцаа холбоо байдаггүй учраас ёмкост нь байгаа эсэхийг мэдэхгүй. Надад байхгүй. Ёмкостын хувьд одоо ямар үнэ ханштай байгаа, нэхэмжилсэн мөнгөний талаар ямар нэгэн хэлэх санал байхгүй. Түрээсэлсэн хүнээс л нэхэмжлэх хэрэгтэй, миний бие төлөх хүсэлгүй байна гэжээ.

 

Шүүх зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч Т.т холбогдуулан ёмкост түрээслүүлсний түрээсийн төлбөр 6************** ********************* төгрөг, ёмкостын үнэ ******* ********************* ********************* төгрөг буюу нийт ******* 6************** ********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түрээсийн төлбөрт ******* 6************** ********************* төгрөг, ёмкостны үнэд ******* 5************** ********************* төгрөг, нийт 3 ********************* ********************* төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоно гэх шалтгаанаар өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхонтуяагаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Д.*******тай түүний ёмкостыг түрээслэхээр болж үнэ хөлсийг тохирсон, ёмкостыг ачиж авч явсан үйл баримтын талаар маргаагүй боловч уг ёмкостыг миний ах Т.Амартүвшин түрээслэх хэрэгтэй байна гэсний дагуу би ахынхаа өмнөөс нэхэмжлэгчтэй үнэ хөлсийг тохирч ёмкостыг ачиж авчирсан, уг ёмкост одоо миний эзэмшилд байхгүй тул би хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Хариуцагч Т. нь 2**************6 оны 9 сард нэхэмжлэгч Д.*******аас түүний өмчлөлийн 7 тоннын багтаамж бүхий ёмкостыг сарын *******5******* ********************* төгрөгийн хөлстэйгөөр, тодорхой хугацаагүйгээр ашиглахаар тохиролцон, улмаар ёмкостыг нэхэмжлэгчийн хашаанаас ачиж авч явсан байх ба тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.*******-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар батлагдаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, *******96 дугаар зүйлийн *******96.*******.*******-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хөлслөх гэрээ нь нэг тал /хөлслүүлэгч/ нөгөө талдаа /хөлслөгч/ аливаа эд зүйлийг түр хугацаагаар ашиглуулах, хөлслөгч нь тохирсон хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээж байдаг хоёр талын гэрээ бөгөөд гэрээний талууд хөлслөх эд хөрөнгө, хөлсний хэмжээний тухай тохиролцоонд хүрсэн бол уг гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч Д.******* ёмкостыг хариуцагч Т.ын ах Т.Амартүвшин хэрэглэхээр хөлсөлж байгаа талаар мэдсэн боловч хариуцагч Т. нь нэхэмжлэгчид хандан гэрээ байгуулах санал гаргаж, сард *******5******* ********************* төгрөгийн төлбөр төлөх нөхцлийг харилцан тохирсон, улмаар ёмкостыг нэхэмжлэгчийн өмчлөлөөс шилжүүлэн авч явсан талаар эсэргүүцээгүй гэх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дээрх ёмкостыг хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Талуудын тайлбараар хариуцагч нь дээрх ёмкостыг өөрийн ах Т.Амартүвшинд шилжүүлэн өгсөн боловч нэхэмжлэгч Д.*******, Т.Амартүвшин нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.*******-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч Т. нь дээрх ёмкостыг өөрийн ах Т.Амартүвшинд шилжүүлэн өгсөн, улмаар Т.Амартүвшин уг ёмкостыг ашиглаж байсан, хариуцагч нь уг ёмкостыг одоо болтол Д.*******т хүлээлгэж өгөөгүй, мөн ёмкостыг ашигласан хугацааны хөлсийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 295 дугаар зүйлийн 295.*******-т тус тус зааснаар хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, мөн гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь сар бүр хөлс төлөх үүргээ 2**************6 оны ************** сараас хойш огт биелүүлээгүйгээс талуудын дунд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд, хариуцагч нь ёмкостыг одоог хүртэл нэхэмжлэгчид шилжүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь ёмкостоо ашиглуулсны хөлсөө 2**************6 оны ************** сараас 2**************7 оны ************** сар хүртэл хугацаагаар тооцон ******* 6************** ********************* төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эсэргүүцээгүй байх тул эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт ******* 6************** ********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч Т. нь нэхэмжилсэн мөнгийг би хариуцах ёсгүй, Т.Амартүвшин гэх хүнээс нэхэмжлэх хэрэгтэй гэж маргадаг боловч нэхэмжлэгчийн ёмкостоо ******* 5************** ********************* төгрөгөөр үнэлснийг эсэргүүцээгүй, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг тал буюу хөлслөгчийн хувьд гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргийг хүлээх тул ёмкостны үнэд ******* 5************** ********************* төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.******* нь миний ах Т.Амартүвшинтэй ёмкостоо түрээслүүлэхээр гэрээ байгуулсан болох нь тэдний гарын үсэг бүхий 2**************7.**************.*******7-ны өдрийн гэрээгээр тодорхойлогдоно, миний хувьд Т.Амартүвшингийн өмнөөс Д.*******тай ярьж өгсөн нь л болохоос би өөрийн хэрэгцээнд энэ ёмкостийг хэрэглээгүй. Иймд миний бие энэ мөнгийг хариуцахгүй гэж маргадаг.

Гэвч хэрэгт авагдсан 2**************7.**************.*******7-ны өдрийн Д.*******, Т.Амартүвшин нарын гарын үсэг бүхий баримт нь Т.Амартүвшингээс төлбөр нэхэмжилж, түүнийгээ баталгаажуулан гарын үсэг зуруулан авсан баримт байх бөгөөд түүнийг Б.******* болон Т.Амартүвшин нарын хооронд эд хөрөнгө хөлслөхөөр байгуулсан гэрээ гэж үзэх боломжгүй юм. Иймд энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нь Т.Амартүшинд холбогдуулан өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч Т.аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт нийт 3 ********************* ********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь 3 ********************* ********************* төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 6******* 55******* төгрөг төлөх боловч 79 5************** төгрөгийг төлсөн байх тул түүний илүү төлсөн ************** 95******* төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Амартүвшинг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулахаар шүүхэд дуудсан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй байсан байна. Иймд Т.Амартүвшинг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамжийн дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан боловч Т.Амартүвшингийн оршин суух хаягийг олж тогтоож чадаагүй байна. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан Т.Амартүвшинг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч л зөвхөн хэнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахаа шийдвэрлэдэг тул шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн, хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.******* , **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.*******, 295 дугаар зүйлийн 295.*******-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 3 ********************* *********************/гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 5************** төгрөгөөс 6******* 55******* төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн ************** 95******* төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 6******* 55******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******-т зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2******* дугаар зүйлийн *******2*******.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ************** хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь ************** хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН