Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 291

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг 14 дүгээр хороо ******* 18 дүгээр гудамж 411 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /НО-82011461/-гийн нэхэмжлэлтэй:

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг гудамж 036а тоотод оршин суух ******* овогт Сүхбаатарын Нарансүх /МЭ-88092315 ХХХХ/-нд холбогдох

 

“3.905.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Л.******* нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   ... Миний бие ийг олон жилийн өмнөөс таньдаг бөгөөд ээж нь өвдөөд хэцүү байна гээд мөнгө хэрэгтэй байна зээл өгөөч гэхээр нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөгийг өөрийн данс болох Голомт банкны 120916072 дугаар дансаар авсан мөн найз гэх Батзаяагийн Дугарсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 900.000 төгрөг, мөн Баттөмөрийн Наранбатын Хас банкны 5000593033 дугаар дансаар 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, нийт 3.905.000 төгрөгийг зээлж авсан.

ийг мөнгөө төл гэж удаа дараа шаардсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрээд байна.

          Иймд ээс 3.905.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...  Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ийг олон жилийн өмнөөс таньдаг байсан. 2013 онд нь ээжийн маань бие муудлаа гэж хэлээд Л.*******аас 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөгийг өөрийн данс болох “Голомт” банкны 120916072 дугаар дансаар шилжүүлэн авсан. Үүний дараа мөн л мөнгөний хэрэгцээ гарлаа чи яаж ийж байгаад туслаач гэж хэлээд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз гэх Батзаяагийн Дугарсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 65.000 төгрөг, мөн Наранбат гэх хүний “Хас” банкны 5000593033 дугаар дансаар 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-нд Б.Дугарсүрэнгийн дансаар 90.000 төгрөг тус тус шилжүүлж авсан байдаг. Ингээд нийт 3.905.000 төгрөгийг зээлж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж 3.905.000 төгрөгийг ээс гаргуулж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа:

       ... Миний бие Л.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.*******аас 2013 онд авсан мөнгөө буцааж төлсөн. Яагаад авсан мөнгөө нэхэмжлээд байгааг гайхаж байна. Миний хувьд мөнгийг буцааж бэлнээр өгч дуусгасан. Ямар учраас олон жилийн дараа гэнэт шүүхэд өгөөд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй! гэжээ.

 

        Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч эд холбогдуулан “3.905.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           Нэхэмжлэгч Л.******* нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөгийг тус тус эд шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч “... Л.*******аас авсан мөнгөө буцааж төлсөн. Миний хувьд мөнгийг буцааж бэлнээр өгч дуусгасан, ямар учраас олон жилийн дараа гэнэт шүүхэд өгөөд байгааг ойлгохгүй байна ...” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ... Хариуцагч нь өөрийнхөө дансаар авсан 1.800.000, 650.000, 1.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг ... гэх тайлбараар хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн хариуцагч тал өөрийн тайлбар татгалзалтай  холбоотой ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба өөрийн татгалзлаа нотлох Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй төдийгүй дээрх тайлбараа баримтаар нотолж чадаагүй ба шүүх түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэв.

           Мөн бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил хамаарна.

Иймд Л.*******ийн хариуцагч эд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 650.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөг, 2013 оны 09 сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 65.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 90.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн орлогын баримтыг ирүүлсэнээс Наранбат, Дугарсүрэн нарын нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд нь 255.000 төгрөгийг зээлж авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул 255.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож, 3.650.000 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 255.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

          Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зохих улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ээс 3.650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, үлдэх 255.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.430 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 73.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ