Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 302

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг, Хуурч 3 дугаар хэсэг ферм 1 дүгээр гудамж 09 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /******* /-ийн нэхэмжлэлтэй,

          “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;         

... Миний аав ******* ******* нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 10 жил шоронд хоригдоод гарч ирсэнийхээ дараа ахаараа овоглон сольсон.

           Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаагаар аав *******г 44 настай гэж гарсан нь 1894 онд төрсөн болж бүртгэгдсэн. Харин Үндсэний төв архивын 2012 оны лавлагаагаар 51 настай гэсэн нь 1905 онд төрсөнөөр бүртгэгдсэн тул шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн аав *******гийн төрсөн оныг тогтоож өгнө үү.

Мөн ******* ******* нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 10 жил шоронд хоригдож байгаад 1948 онд суллагдан гарч ирсэнийхээ дараа өөрийн төрсөн ах Шараваар овоглох болсон билээ.

           Ер нь миний өргөгдсөн түүх ч их сонин ... намайг өргөж авсан хүн Дорнодын хүн. Сэлэнгэ аймгийн харъяат арслангийн дүү гэдэг хүн цэргийн алба хааж байхдаа манай ээжтэй суугаад нэг охин гаргасан гэдэг. Тэр охин нь 5 нас хүрээд уушигний өвчнөөр нас барсан гэсэн. Үүний дараагаар удалгүй нөхөр нь ч нас барьж амьтан ах дүү нь мал хуй тасалж өгч ээж маань нутагтаа ирсэн гэдэг.

Нөхрөө алдаад 2 жилийн дараа шоронгоос гарч ирсэн аав *******тай суугаад намайг өргөж авсан гэдэг юм. Миний өргөж авсан аав ******* улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан учраас хөнөн олговор сая төгрөгийг хөөцөлдсөн чинь авах ёсгүй хүн авсан байгаа юм. Иймд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэгийг үндэслэж намайг ******* *******тай садан төрлийн холбоотой байсныг тогтоож өгнө үү! Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Садан төрлийн холбоо тогтоогох шаарлага гаргаж байна! гэжээ.  

               Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж             

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.******* нь “... ******* *******тай садан төрлийн холбоотой байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан баримтаар Бадамдорги //-ийн ******* нь улс төрийн хилс хэрэгт баригдахын өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 4 дүгээр багийн харъяат, ард, лам, нас 44. Ам бүл 6, эцэг / Бадамдорги/ эх , дүү , , нарын хамт амьдардаг байжээ.

Б.*******г 1938 онд улс төрийн хэлс хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43,47-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэж хэргийг хянаад дээд шүүхийн эргийн Коллегийн 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр магадлалаар цагаатгасан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.******* нь ... миний аав ******* ******* нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 10 жил шоронд хоригдоод гарч ирсэнийхээ дараа өөрийн төрсөн ах Шараваар овоглох болж овогоо сольсон, мөн ээж маань нөхөрөө алдаад 2 жилийн дараа шоронгоос гарч ирсэн /1938 онд хилс хэрэгт хэлмэгдсэн/ аав *******тай суугаад намайг өргөж авсан гэх боловч хэлмэгдсэн Бадамдорги //-ийн *******гийн хүү болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд гэрч Ц.Батбуян, нар ... *******ыг хүүхэд байхаас нь эхлэн мэднэ. Эцэг нь ******* гэж намхан бор хүн байсан. *******гийн хүү ******* болохыг тодорхойлж байна... гэх,  гэрч Д.Дашзэвэг нь ... *******гийн *******ыг 1971 оноос мэднэ.1976 оноос хойш ******* гуйатай нэг гудамж болж, айл гэрээрээ орж гардаг байсан. ******* гуайн хүүхэд ******* мөн болохыг тодорхойлж байна ... гэх тодорхойлолт мэдүүлэг өгсөн боловч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн 1956 оны 2 сард явагдсан тооллогын бүртгэлийн 16 дугаар хуудсанд: Шаравын ******* эрэгтэй, 51 настай эхнэр Намжилын Хорлоо 48 настай, хүү *******гийн ******* 5 настай гэж бүртгэгдсэн байх ба түүний эцэг хэлмэгдсэн Бадамдорги //-ийн ******* эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар Б.******* нь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй төдийгүй нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй.

Иймд Б.*******ын “Бадамдорги //-ийн *******тай садан төрлийн холбоотой байсныг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1933 оны архивын лавлагаа гэх баримтад хэлмэгдсэн ******* *******гийн эцэг /Бадамдорги/, эх , , нарын нэр бичигдээгүй байх ба гэх нэр бичигдсэн байгаа ч овог нь зөрөөтэй эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан Б.С “******* *******тай садан төрлийн холбоотой байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчр шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ