Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар 2020/ШЦТ/30 Номгон

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Э.Гантулга

Хохирогч байгууллагын төлөөлөгч*******,

Шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* тэдгээрийн өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нарт холбогдулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914007160442 дугаартай хэргийг 2019 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  Сартуул овогт Уртнасангийн Батбаатар, Регистрийн дугаар: ******************,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  Боржигон овогт Дэмбэрэлийн Хатанбаатар, Регистрийн дугаар: ******************,

3. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******, Регистрийн дугаар: ********************, Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь*******,******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Дэгээ”, “ Ямаан толгой гэх газруудаас 2019 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэж улмаар байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Дэгээ”, “ямаан толгой” гэх газруудаас 2019 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж улмаар байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Ямаан толгой” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдийн хооронд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэж улмаар байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр эхлээд түлшний модыг “Ямтолгой” гэх газраас хашаа барих гэж авсан урт шургаа модыг “Дэгээ” гэх газраас бэлтгэсэн. Дүү*******ын хамт Ямаа толгой гэх газар түлшний модоо бэлтгэж тавьсан байсан. Дараа нь “Дэгээ” гэх газраас дүү*******ын хамт бэлтгээд гэрийнхээ өвөлжөөн дээрээ аваачиж буулгасан. Харин ах*******тай 2019 оны 09 дүгээр сард надаас ямааны авлага авах гэж манайд ирсэн, би түүнийг гуйгаад нөгөө бэлтгээд тавьсан байсан түлшний модыг цуг ачилцаад гэрийн гадаа буулгаад өгөөч гэж хэлээд дагуулж яваад өөрийн УАЗ 469 маркийн машинаар 2 хувааж ачиж гэрийнхээ гадаа булгасан. “Ямаан толгой”, “Дэгээ “ гэх газрыг тусгай хамгаалалттай газарт ордог талаар мод бэлтгэхдээ мэдэж байсан. Энэ жил хүүхэд өргөж авсан хүүхэд даарах гээд байсан учир мод бэлтгэсэн, өмнө мод бэлтгэж байгаагүй. Би нүүдэл суудал хийхэд зориулаад 7 жилийн өмнө машинаа 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан . Одоо эвдрээд гэрийн гадаа явахгүй байгаа би машинаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг / хх-ийн 123-124 /,

Өсвөр насны шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар баг “Ямаан толгой “гэх газраас төрсөн ах *******ын хамт түлшний моднуудыг хөрөөгөөр бэлтгээд бэлтгэсэн газраа үлдээчихээд явсан. Намайг явсан хойгуур ах ************** ахын хамт нөгөө бэлтгэсэн моднуудыг гэрийнхээ гадаа өвөлжөөн дээрээ буулгасан байсан. Дараа нь “Дэгээ” гэх газраас ах *******ын хамт тугалын хашаа хийх зорилгоор урт шургаа моднуудыг хөрөөгөөр бэлтгээд ахын УАЗ-496 маркийн машинаар гэрийнхээ гадаа авч ирж буулгасан.******* нь ******* ахынд ирээд бид хоёрын бэлтгэсэн байсан түлшний модыг ачилцаж гэрийн гадаа буулгаж өгсөн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 130-132/,

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр би хүргэн У.Батбаатаямаа авах авалтай байж байгаад очсон чинь модноос ачилцаад өг гэхээр нь цуг “Ямаан толгой” гэх газар руу түүний УАЗ-469 маркийн машинаар очиход түлшний мод гээд бэлтгэсэн байсан. Тэгээд түүний машинаар 1 удаа цуг ачилцаж гэрийнх нь гадаа буулгасан би ямаагаа аваад Эрхтийн үзүүрт байх гэртээ очсон. *******ын хамт хөрөө болон бусад зүйл ашиглан модыг тайрч бэлтгэн жижиглэсэн зүйл байхгүй хүүхэд даарчих гээд байна энд нэг бэлдсэн хэдхэн мод байгаа ачаад өгөөч гэхээр нь тус болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 /,

Хохирогч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэцогт сумын Байгаль орчмэргэжлийн хяналтын хяналтын байцаагч нартай улсын тусгай хамгаалалтын газар нутагт мод бэлтгэсэн байна гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажиллахад ******* гэх хүний өвөлжөөн дээр түлшний мод болон шургаа бэлтгэгдсэн зөрчил илэрсэн. Уг газрууд нь 1996 оны улсын их хурлын тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан газар байгаа. “Дэгээ” гэх газраас нойтон шургаа, “Ямаан толгой” гэх газраас түлшний мод бэлтгэсэн байсан ...” гэх мэдүүлэг / ххийн 41-44 /, Гэрч Д.Дашдооровын мөрдөн байцаалтад өгсөн ... 5636 БНХ улсын дугаартай авто машиныг 3 жилийн өмнө *******т зарсан. Тэгээд нэр дээрээ шилжүүлж ав гэхэд аваагүй байсан. Уг машин миний нэр дээр байдаг боловч надад одоо хамааралгүй болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 60-61/, Баянхонгор аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн шинжээчийн: 1. Эрдэнэцогт сумын 5 дугаар баг Эрхэт гэх газрын” Ямаан толгой”, “Дэгээ” гэх газрууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг. 2. *******ын бэлтгэсэн мод нь дунджаар 40-80 настай шинэс мод. 3. *******ын бэлтгэсэн мод нь тухайн газрын ойгоос 2.59 м куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж нийт 772.920 төгрөгийн байгаль экологид эдийн засгийн хохирол үүссэн байна. 4. Тухайн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, болон цэвэрлэх арга ажиллагаа явуулж болохгүй... гэх дүгнэлт / хх-ийн 77-85 /,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сар25-ны өдрийн 666 дугаартай 1.гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч *******ын унаж явсан гэх авто тээврхэрэгсэл зах зээлийн үнэ 1000000 төгрөгөөр тогтоосон ... гэх дүгнэлт / хх-ийн 92 /,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 113-114, 1120, 125-126 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 05-14/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 19-20/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 21-28/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл / ххийн 29-33/, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаартай албан бичиг / хх-ийн 34-35/, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай Улсын их хурлын тогтоол / хх-ийн 36-38/, шүүгдэгч *******,*******,******* нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 159, 164, /, шүүгдэгч *******,*******,******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 103, 108, /,шүүгдэгч *******,*******,******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-136/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд / хх-ийн 138-152/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 167/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* шүүгдэгч******* нар нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр бүлэглэж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Дэгээ”, “ Ямаан толгой гэх газруудаас 2019 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд зөвшөөөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр бүлэглэж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалтай газар болох “Дэгээ”, “ Ямаан толгой гэх газруудаас 2019 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдийн хооронд зөвшөөөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн модыг, гарал үүслийн гэрчилгээгүй 56-36 БНХ улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна. Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******,*******,******* нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул тэднийг гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 -т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна Шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 257640 төгрөгийн хохирол учирсан болох нь Баянхонгор аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч******* *******,******* шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, ахуй амьдралын нөхцөл байдал /шүүгдэгч ******* нь нялх хүүхэдтэй, хүүхдээ дааруулахгүй тул, мөн тугалаа хаших зорилгоор мод бэлтгэсэн/-ын улмаас гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******,******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,******* шүүгдэгч*******т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******,*******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 257640 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 772920 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг хохирлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Шүүгдэгч *******,*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан том гар хөрөө 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 56-36 БНХ улсын дугаартай “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, харин хэрэгт битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 2,53м3 модыг Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлж, худалдан борлуулж, улсын төсөвт орлогод оруулж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч байгууллагын төлөөлөгч******* эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болгохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлийн 6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Уртнасангийн Батбаатар, Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Дэмбэрэлийн Хатанбаатар нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, Сартуул овогт Уртнасангийн Батбаатар,******* нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар******* шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар******* шүүгдэгч*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хариуцуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өвсөр насны шүүгдэгч*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.6 дугаар зйүлийн 1- т зааснаар шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 8.6 дугаар зүйлийн 2,4-д зааснаар шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нар нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгах албадлагын арга хэмжээ зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т зүйлд заасан журамаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нар нь оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-36 БНХ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч******* эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2.59 м куб модыг Баянхонгор аймгийн Их богд байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлж, худалдан борлуулж, улсын төсөвт оруулж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,*******,******* шүүгдэгч******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА