Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/244

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004190241 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч,Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******ын *******,/ Регистрийн дугаар:******* /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Мөнхтулгын ******* ,/ Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багт нутаглах Д.Мөнхтулгын гэрийн гадаа *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч: ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багт нутаглах Д.Мөнхтулгын гэрийн гадаа *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 09 цагийн үед саахалт айлын ах болох Мөнхтулгынд очтол ******* ахын хүү болох *******гийн хамт өөрийнхөө хоттой хонин дотроо явж байсан. Тэгтэл ******* ах надад танай хониноос манай хонинд 4 хонь орсон байна гэж хэлсэн. ;Тэгж хэлхээр нь би ******* ахын хониноос хонь шүүж үзэхээр болоод хонь ;шүүж байтал манай аав ээж 2 болох *******, Дэнсмаа нар миний араас ирсэн. Тэгтэл ******* ахын хонинд манай аав *******ын хоньтой адилхан эмтэй шар халзан хонь байсан ба тэгэхээр би тэр хонийг барьж авах гэтэл ******* ах наад хонь чинь танай хонь бишээ манайх дээр малаа тавьдаг Рэгзэн ахын хонь гэж надад хэлсэн тэгэхээр би та юу яриад байна гэж хэлээд уурандаа ******* ахыг заамдаад байж байтал гэнэт ******* ахын хүү болох ******* миний араас ирээд толгой руу цохисон. Тэгэхээр би эргэж хараад *******гийн хамар луу толгойгоороо мөргөтөл хамраас нь цус гарсан байсан Тэгээд манай аав ээж 2 болох *******, Дэнсмаа нар бид 2-ыг салгаад намайг гэр лүү авч явсан. Би гэр лүүгээ явж байхдаа уурандаа хойш эргэж хараад чулуу авч шидтэл ******* ахын 48-79 БНХ улсын дугаартай авто машиныг оносон байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 10 цагийн үед өөрийн аав болох Мөнхтулгын хамт хоттой хонин дотроо засаагүй байсан ишиг хурга засаад явж байтал саахалт айлын ах болох ******* ах аав бид 2 дээр ирээд танай хониноос хонь хармаар байна гээд манай хоттой хонь руу ороод хонь шүүж байтал ******* ахын аав ээж болох *******, Дэнсмаа нар араас нь ирсэн. Тэгтэл ******* ах гэнэт шар халзан барьж авах гээд явж байхад нь манай аав болох ******* наад хонь чинь танай хонь бишээ манай хонинд хонио тавьдаг Рэгзэн ахын хонь гэж хэлэхэд ******* ах манай аав болох Мөнхтулгыг заамдаад авсан. Тэгэхээр би аавыгаа өмөөрч ******* ахын араас буюу толгойн дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл ******* ах эргэж хараад намайг заамдаж аваад толгой буюу дух хэсгээрээ миний хамар луу мөргөтөл миний хамраас цус гарсан. Тэгтэл ******* ахын аав ээж 2 болох *******, Дэнсмаа нар ирээд ******* ахыг салгаад аваад явсан. ******* гэр лүүгээ явж байх замдаа газраас чулуу аваад манай машин руу шидэж оносон. Би *******д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Би хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн өглөө 09 цагийн үед сахалт айлын ах болох ******* ахын хоттой хонь дээр очтол ******* ах танай хониноос 4 хонь манай хонинд орсон байна гэж хэлсэн тэгээд би хонь шүүгээд үзэж байтал миний араас аав болох ******* ээж Дэнсмаа нар хонь шүүж үзэхээр ирсэн. Тэгээд би Мөнхтуяа ахын хонь дотроос хонь шүүж байтал манай аав *******ын хонины эм тэмдэгтэй шар халзан хоньбайсан тэр хонийг барьж үзэх гэтэл ******* ах наа хонь чинь танай хонь бишээ манай мал дээр малаа тавьдаг Рэгзэн ахын хонь гэж ******* ах хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд ******* ах руу уурлаж ******* ахтай барилцаж авсан. Тэгтэл ******* ахын хүү болох ******* гүйж ирээд миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэгэхээр би *******г барьж аваад хамар луу толгойгоороо мөргөтөл ЭнхАмгалангийн хамраас цус гарсан. Тэгээд манай аав ээж 2 болох *******, Дэнсмаа нар ирж Энх- Амгалан бид 2-ийг салгасан. Тэгтэл ******* уурандаа гэр лүүгээ гүйж ороод хутга гаргаж ирээд над руу дайрах гэтэл манай аав болох ******* барьж байсан уургаараа хутгатай гар луу цохиж унгаасан. Тэгээд манай аав болох ******* ээж Дэнсмаа 2 намайг дагуулаад гэр лүүгээ явсан. Би гэр лүүгээ явж байхдаа би уурандаа ******* ахын машин руу чулуу шидсэн гэхэд хаана нь цохисон болохыг сайн мэдэхгүй байна. *******д толгой руугаа цохиулсны дараа хэдэн хоног толгой өвдсөн одоо харин эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Зүүн талын шанааны хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон мөн толгойны ар талын дагз хээгт гараа атгаж байгаад 2- 3 удаа цохисон. Толгойноос өөр биеийн аль нэг хэсэгт гар хүрээгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Толгойндоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон байгаа. Үнэн өөр нэмж ярих зүйлгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 32-35 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр *******гийнд хонинд хонь шүүхээр очиход шар будагтай хонь байсан. Тухайн хонийг манай хонь гээд аавтай маргаад зогсож байтал ЭнхАмгалан хүрч ирээд цохиод авсан. Тэр үед аав, ээж ирээд намайг салгаад явахад, би буцаж ирээд уурандаа машин руу нь чулуу шидсэн гэв

7. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 10 цагийн үед манай аав б******* бид 2 ишиг хурга засаад байж байтал ******* ах аав бид 2 дээр ирээд манай хониноос хонь хармаар байна гээд манай хонь руу ороод явж байтал араас *******ы аав ээж нь болох ******* ах Дэнсмаа эгч нар ирсэн. Тэгтэл ******* манайд малаа тавьдаг Рэгзэн ахын шар халзан хонийг манай хонь байна гээд барьж авах байхаар манай аав ******* наа хонь чинь танай хонь бишээ Рэгзэн даргын хонь гэж хэлтэл гэнэт ******* аав руу барьж байсан Уургаараа цохих гэтэл манай аав ******* бултсан чинь ******* аавыг заамдаад авсан тэгтэл *******ы аав болох ******* манай аавын араас зодох гээд бариад авсан тэгээд би салгах гээд очтол ******* ах миний хамар луу толгойгоороо мөргөсөн чинь миний хамраас цус гараад тогтохгүй байсан. ******* ах миний хамрыг мөргөчхөөд гэр лүгээ аав ээжтэйгээ явж байх замдаа манай машин руу чулуу шидсэн тэгтэл манай машины зүүн талын кабины хойд талыг цөмлөсөн байсан. ******* миний хамрыг цөмлөсөн байсан. Эмчилгээ хийлгэсэн болохоор одоо ямар нэгэн зовиур байхгүй байгаа. ******* миний хамар луу толгойгоороо мөргөсөн. Хамраас өөр биеийн аль нэг хэсэгт гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би хамраа эмчлүүлсэн зардал мөнгө гаргаад авчуул надад ямар нэгэн санал гомдол гээд байх зүйл байхгүй. Үнэн өөр нэмж ярих зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Энх-амгалан мэдүүлэхдээ: Аав бид хоёр хонь хяргаад байж байхад. Өнөрөө ах хүрч ирээд шар будагтай хонийг манай хонь гэхэд, аав Рэнцэн ахын хонь гэсэн. Өнөрөө ах аавтай маргаад аавыг заамдаж дээлний энгэрийг урсан, би очоод цохиод авсан. Өнөрөө ахын аав, ээж ирээд салгаад явахад Өнөрөө ах буцаж ирээд манай машин руу чулуу цохисон гэв.

9. Иргэний нэхэмжлэгч Ц.Нансалмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 09-н цагийн үед үнээгээ саагаад байж байтал манай бага хүү болох Дамба надад ******* ах манай машиныг чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод машинаа үзтэл жолоочийн хаалга талын багана хэсгийг цөмлөсөн байсан. Манай машины хохирлыг төлж барагдуулсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

10. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2018 оны 05 сард манай бэр болох Ариунжаргал ******* ахын хонинд танай 2 хонь байна гэж хэлсэн тэгэхээр би ойртож буухаар аван гэж бодож байгаад 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эхнэртэйгээ хонио шүүж үзэхээр очтол манай хүү ******* түрүүлж очоод Мөнхтулгын хонинд хонь шүүж байсан тэгтэл манай хүү ******* манай аавын хонь байна гэж хэлээд шар халзан хонь барьж авах гэтэл ******* танай хонь бишээ Рэгзэн ахын хонь гэж хэлтэл манай хүү ******* ******* руу та дандаа ингэж хэлж байхын та өмнө миний морины ногт болон аргамжаагаар нохойгоо уясан байсан та намайг доромжилсон гэж хэлээд *******тай манай хүү ******* барилцаад автал Мөнхтулгын хүү болох Энх- Амгалан гэнэт гарч ирээд манай хүү *******ы толгой руу 5-6 удаан цохисон тэгээд манай^хүү ******* *******г барьж аваад зодолдож байтал Энх- Амгалангийн хамраас цус гарч байсан. Тэгтэл ******* гэр лүгээ гүйгээд хутга гаргаж ирээд манай хүү болох ******* руу дайрсан тэгэхээр би барьж байсан уургаараа *******гийн хутгатай гар луу цохисон. Тэгээд би хүү болох ******* болон эхнэр Дэнсмаа нарыг аваад гэр лүүгээ явж байтал манай хүү ******* ууртаа Мөнхтулгын машин руу чулуу шидсэн өөр зүйл болоогүй. 2-3 жилийн өмнө малаас болж маргалдаж байсан гэхдээ зодолдож байгаагүй Би сайн харж чадаагүй *******гийн хамар луу мөргөсөн юм шиг байсан хамраас цус гоожиж байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй .гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

11. Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 07 дугаар сарын 15 өдөр 10 цагийн үед хүү болох ЭнхАмгалантай хурга засах гээд хонин дотроо явж байтал манай үел ах *******ын хүү болох ******* ирээд манай хониноос хонь шүүж байтал *******ы аав ээж 2 болох *******, Дэнсмаа нар араас нь ирсэн. Манай хонинд хонио тавьдаг манай хүргэн ах Рэгзэнгийн 140 гаруй хонь манай хонинд байдаг. Тэгтэл ******* манай хониноос хонь шүүж байгаад шар халзан хонь манай хонь байна гээд барьж авах гээд байхаар нь хартал Рэгзэн ахын хонь байсан. Тэгэхээр би наа хонь танай хонь бишээ Рэгзэн ахын хонь гэж хэлтэл ******* гэнэт надад хүрч ирээд намайг заамдаад авсан. Тэгтэл манай хүү ******* ******* бид 2-ыг салгах гээд иртэл ******* манай хүү *******гийн хамар луу толгойгоороо мөргөсөн. Тэгээд *******ы аав ээж болох *******, Дэнсмаа нар *******ыг салгаж аваад гэр лүгээ явж байтал гэнэт ******* манай машины жолоочийн талын кабины хойд талын жижиг цонхны дээд талын буланг чулуугаар цохиж цөмлөсөн өөр болсон зүйл байхгүй . Цэнхэр өнгийн портер маркийн автомашин цөмөрсөн хэсгийн 200.000 төгрөгөөр үнэлж байна. Ах дүүсийн холбоотой манай дүү юмаа бид 2 нэг нутагт цуг буудаг болохоор хониноос болж маргалддаг байсан. ******* духаараа 1 удаа мөргөсөн тэгтэл манай хүүгийн хамраас цус гараад тогтохгүй байсан. Машиныхаа цөмөрхийг гаргаад мөн хүүгийнхээ хамрын эмчилгээг хийлгээд зүгээр болбол надад өөр санал гомдол байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 464 дугаартай шинжээчийн: 1. Б *******гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчмурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2018.07.15-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулболно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.мэдүүлэг /хх-ийн 51-52/

13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 474 дугаартай шинжээчийн: 1. *******ы биед тархи доргилт, зүүн чих, чамархайд зулгаралт гэмтогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулболно. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.мэдүүлэг /хх-ийн 57-58/

14. Баянхонгор аймгийн “Энх-Нахай” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн: 1. Кузов засвар 70.000 2. Будаг лак 30.000 төгрөг нийт 100.000 мянган төгрөг гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 66-67/ болон хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан шийтгэлийн хуудас, хавтаст хэргийн 95, 104 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******, ******* нарын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, болон хавтаст хэргийн 94, 102 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 97-101, 105-112 дугаар хуудсанд авагдсан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 17-25 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******, ******* нарын эзэмшлийн гар утаснууд битүүмжилсэн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэнсудалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багт нутаглах Д.Мөнхтулгын гэрийн гадаа *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгаймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багт нутаглах Д.Мөнхтулгын гэрийн гадаа *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Нансалмаа, гэрч Б.*******, Д.******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 464, 474 дугаартай шинжээчийн дүгнэлт, үнэлгээний “Энх-нахиа” ХХКийн 174 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол нөхөн төлсөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав. Шүүгдэгч *******ы эзэмшлийн S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Жи мобайлын гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 07 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утаснуудыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлсэн бол гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож гар утаснуудыг эзэмшигч *******, М.Энх-амгалан нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, М.Энх-амгалан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан-адуут овогт *******ын *******, ******* овогт Мөнхтулгын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт Мөнхтулгын ******* нарыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******, ******* нарт тус бүр оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 15-ний дотор төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч *******, М.Энх-амгалан нар нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ы эзэмшлийн S-6 маркийн гар утсыг битүүмжилсэн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн жимобилын гар утсыг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 07 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утаснуудыг шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлсэн бол гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож гар утаснуудыг эзэмшигч *******, М.Энх-амгалан нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******, М.Энх-амгалан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ