Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00351

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/00351

                             Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Магсаржавын гудамж /УБД-2070001015/ байрлах, Орхон аймгийн Татварын хэлтэс,

            Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Т ХХК,

“Т ” ХХК-ийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн 69 752 474.6 төгрөг гаргуулах тухай дампуурлын хэргийн хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Б , хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хэрэг гүйцэтгэгч А.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

“Т ” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Орхон аймгийн Татварын хэлтэст бүртгүүлж, 00тоот улсын бүртгэлийн, 00тоот регистрийн дугаартай, барилгын засвар, үйлчилгээ явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. Уг компани нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилгын их засвар, барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаад Орхон аймгийн татварын хэлтсийн ээлжит шалгалтанд хамрагдан татварын хяналтын улсын байцаагчаас татварын нөхөн төлөлт, алдангийн талаар акт ногдуулсан. Энэ шалтгааны улмаас манай компани нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх зүйн боломжгүй болж цаашид 2009 оны сүүлээс эхлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, бидний үйл ажиллагаа бүр мөсөн зогсонги байдалд ороод 9 жил болж байна. Энэ хугацаанд манай компани нь “X” тайлан гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй болж, үйл ажиллагааны хувьд бүрэн дампуураад байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1 Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана гэсний дагуу хүсэлтээ гаргаж байна дампуурсанд тооцож өгнө үү гэв.

      Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 00тоот регистрийн дугаартай “Т ” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийтдээ 4 853 700 төгрөгийн албан татвар төлсөн байна. Татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар 97 372 600 төгрөгийн төлбөрийг хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, захирал нарт нь танилцуулан гарын үсэг зуруулан гардуулж Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл 34.2 дахь хэсэгт заасны дагуу акт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул хугацаа хэтэрсэн өрөнд холбогдуулан тус хэлтсээс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүх шатны шүүх хангаж шийдвэрлэж улмаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 800 000 төгрөгийн төлөлт хийгдэж 33 862 200 төгрөгийн хүү, торгууль өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 204201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7 042 074.6 төгрөгийн төлбөрийг “Т ” ХХК-ийн захирал Ш.Оюунчимэгт хариуцуулан танилцуулж гардуулсан. Зөрчлөөр илэрсэн төлбөрөө хүлээн зөвшөөрсөн боловч татвар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулсан байгаа атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 62 710 400 төгрөг, нэмж нэхэмжлэх 7 042 074.6 төгрөг нийт 69 752 474.6 төгрөгийг Т  ХХК-с гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хэрэг гүйцэтгэгч А.Э  шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Т ” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт

а/ “Т ”ХХК-ийн танилцуулга.

"Т ” ХХК нь Улсын бүртгэлийн 00дугаартай, 00тоот регистртэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг 4-20-09 тоотод байрлаж ажиллахаар 2007 оны 01-р сарын 04-ний өдөр 1 гишүүнтэйгээр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, 5 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан үүсгэн байгуулагч нь Готовын Д, дүрмийн санд эзлэх хувь 100%, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал Ширнэнгийн Оюунчимэг.

Дүрмийн сангийн эзэмшил

Гишүүд

Оруулсан хөрөнгө төгрөгөөр

Эзлэх хувь

1

Готов Д

5,000,000,00

100%

 

 

5,000,000,00

100%

 

Улсын бүртгэлийн гэрчилгээнд Худалдаа Хөгжлийн Банкинд 407151812 тоот төгрөгийн, хуучнаар Эрэл /Ариг/ банкинд 2103128 тоот төгрөгийн данстай гэж бүртгэгдсэн ба лавлагаагаар бусад арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй байна.

Худалдаа Хөгжлийн Банкин дахь 407151812 тоот харилцах данс 0.00 төгрөг, Ариг банкин дахь 2120000264 тоот харилцах данс 13 653.19 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

б/Т  ХХК-ний санхүүжилтийн тайланг харьцуулсан дүгнэлт

Балансын зүйл

2007 он

2008 он

2009 он

2010 он

2017-2018 он

1

Мөнгөн хөрөнгө

9.893.566.70

105.666.310.05

28,565,000.00

140,971,299.05

-

2

Богино хугацаат хөрөнгө оруулалт

58.911.522.81

8.027.60

6,400.95

17,432.39

-

3

Дансны авлага

-

186,592.62

186,592.62

106,592.62

-

4

Татвар НӨАТ авлага

-

5,700.00

5,700.00

5,700.00

-

5

Бусад санхүүгийн хөрөнгө

-

 

 

 

 

6

Бусад авлага

-

87,310,600.00

-

17,240,222.00

-

7

Бусад хөрөнгө

-

-

-

-

-

8

Бараа материал

1.279.460.00

 

188,273,619.00

54,886,694.00

-

9

Урьдчилж төлсөн зардал

-

23,410,094.00

-

93,500.00

-

10

Эргэлтийн хөрөнгө

70,084,549.51

216,587,324.27

217,037,312.57

213,321,440.06

-

11

Үндсэн хөрөнгө

-

863.636.00

863.636.00

863.636.00

-

12

Хур/элэгдэл

-

-

-

-

-

13

Бусад үндсэн хөрөнгө

9.580.000.00

13,481,926.36

13,481,926.36

16,547,086.36

-

14

Урт хугацаат хөрөнгө оруулалт

-

-

-

-

-

15

Дуусаагүй барилга

 

98,666,765.00

98,666,765.00

1,986,660.00

-

16

Биет бус хөрөнгө

-

25,000,000.00

25,000,000.00

25,000,000.00

-

17

Эргэлтийн бус хөрөнгө

9,580,000.00

138,012,327.36

138,012,327.36

44,397,382.36

-

18

Нийт хөрөнгийн дүн

79,664,549.51

354,599,651.63

355,049,639.93

257,718,822.42

-

19

Дансны өглөг

-

-

-

-

-

20

Урьдчилж орсон орлого

69.768.000.00

343,541,352.93

341,677,001.42

245,319,333.90

-

21

Орлогын татварын өглөг

397.804.95

493,060.18

71,500.00

128,360.00

-

22

ХАОАТатварын өглөг

368.500.00

313,500.00

862,000.00

281,800.00

-

23

НӨАТатварын өглөг

-

-

121,200.00

380,800.00

-

24

Өр төлбөрийн дүн

70,534,304.95

344,347,913.11

342,731,701.42

246,110,293.90

-

25

Эздийн өмч

5.550.000.00

5.550.000.00

5.550.000.00

5.550.000.00

5.550.000.00

26

Хурим-сан ашиг/алдагдал

3.580.244.56

3.580.244.56

5.697.138.52

6.052.878.52

-

27

Нэмж төлөгдсөн капитал

-

-

-

-

-

28

Тайлант ашиг, алдагдал

-

1.121.493.96

-

-

-

29

Эздийн өмчийн дүн

9,130,244.56

10,251,738.52

11,247,138.52

11,602,878.52

5,550,000.00

30

Өр болон эзний өмчийн дүн

79,664,549.51

354,599,651.63

353,978,839.94

257,713,172.42

5,550,000.00

 

Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа

772.53%

3358.92%

3047.28%

2121.11%

0.00%

 

в/ Орлого, зардал

Балансын зүйл

2007 он

2008 oh

2009 oh

2010 oh

2017-2018 он

1

Орлого

91,380,514.90

55,335,672.00

27,608,100.00

28,378,400.00

-

2

Зардал

87,402,465.39

54,089,568.16

26,502,100.00

26,877,200.00

-

3

Ашиг

3,978,049.51

1,246,103.84

1,106,000.00

1,501,200.00

-

 

           1.2007 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 9 893 566.70 төгрөг бараа материал нь 1 279 460 төгрөг байх ба 70 534 304.95 төгрөгийн өр тайлагнасан байна. Борлуулалтаас нийт 91 380 514.90 төгрөгийн орлого олж 87 402 465.39 төгрөгийн зардал гарган ажиллажээ.

          2.2008 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө 105 666 310.05 төгрөг болж нэмэгдсэн боловч богино хугацаат өр төлбөр 344 347 913.11 төгрөг болон өссөн гэж тайлагнасан байна.

          3.2009 онд мөнгөн хөрөнгө 28 565 000 төгрөг болон буурч, бараа материал 188 273 619 төгрөг, эргэлтийн хөрөнгийн нийт дүн 217 037 312.57 төгрөг, 342 731 701.42 төгрөгийн өр төлбөрийг гэж санхүүгийн тайландаа тусгажээ

           4.2010 онд мөнгөн хөрөнгө 140 971 299.05 төгрөг, эргэлтийн хөрөнгийн дүн 257 718 822.42 төгрөг болж 246 110 293.90 төгрөгийн өр төлбөр тайлагнасан байна.

            5.2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан гаргаж байсан гэж хариуцагч тайлбарладаг ба цахимаар илгээсэн 2017-2018 онуудад мэдүүлсэн “Х” тайланг гарган ирүүлсэн болно.

  1. онуудад нийт 7 831 353.35 төгрөгийн ашигтай ажилласан байна.

           7.Худалдаа хөгжлийн банкин дахь 407151812 тоот төгрөгийн дансаар 2007 оноос 2010 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл нийт 1 012 419 021.33 төгрөгийн орлого орж, мөн хэмжээний зарлага гарч үлдэгдэл 0.00 төгрөг байна.

           8.Ариг банкин дахь 2120000264 тоот төгрөгийн дансаар нийт 70 762 780 төгрөгийн орлого орж, 70 765 922.37 зарлага гарч үлдэгдэл 13 653.19 төгрөг байна

           9.Компанийн нэр дээр банк болон ББСБ-аас авсан зээл болон зээлийн үлдэгдэл бүртгэгдэгдээгүй байна.

           10.Энэхүү санхүүгийн тайлангаас харахад 2007-2010 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 246 110 293.90 төгрөг болж өөрийн хөрөнгийн 2121,11% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

            11.Татварын хэлтсийн нэхэмжилж буй 69 752 474.60 төгрөгийн өр төлбөр 2010 онд улсын байцаагчийн актаар тавигдсан тул санхүүгийн тайланд тусгагдаагүй байна.

             12.Шүүгчийн 2017 оны 11-р сарын 10-ний өдрийн 142/ШЗ2017/05279 тоот, захирамжийн дагуу холбогдох байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар "Т " ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөгүй, мөн хуулийн 19-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй.

                Хоёр. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан

                Хариуцагч "Т ” ХХК-ийн удирдлагын тайлбарлаж байгаагаар тус компани нь эдийн засгийн хямрал, валютын ханшны өсөлт, барилгын салбарын уналтаас шалтгаалан барилгын материалын үнэ өссөн нь санхүүгийн хүндрэл учруулахад нөлөөлсөн гэж тайлбарласан байдаг.

Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараахь нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ.

  1. "Т " ХХК нь барилгын засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн төсвөөс санхүүжилттэй тендер, хөрөнгө оруулалтаар барилга барих, засвар үйлчилгээ эрхлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Тендер, сонгон шалгаруулалтаар шалгарах боломжгүй болсон үед тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна.
  2. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл, Татварын ерөнхий хуулийн 18.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж бараа ажил үйлчилгээндээ татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна.
  3. Хариуцагчийн ХХБанкин дахь болон Ариг банкин дахь харилцах дансаар ихээхэн хэмжээний орлого орж ирсэн байх боловч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Гурав.Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт

"Т ” ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна.

Үйл ажиллагаа явуулж буй хугацаанд ихээхэн хэмжээний орлого олсон боловч зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр ашиг, санхүүгийн сахилга бат хангалтгүй, төлөвлөлт төлөвлөөгүй ажилласан удирдлагын цэвэр алдаатай бодлого байжээ.

Дөрөв. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд

Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа "Т ” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.

  • Дампуурлыг тухай хуульд зааснаар гаргаж өгөх ёстой материалуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээдгийг сануулан Захирамжлалын болон санхүүгийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх тухай 01 тоот шаардлагыг "Т ” ХХК-д өгч холбогдох баримтуудыг хэргийн материалд авахууллаа.
  • Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 19-р зүйлд заасан буюу хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хавтас хэрэгт байхгүйг, мөн нотлох баримтын хүрээнд шүүхэд риүүлсэн лавлагаагаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Тав. “Т ” ХХК-ийн төлбөрийн чадварын талаархи дүгнэлт

  1. Санхүүгийн тайлангийн тухайд хэрэгт авагдсан сүүлийн буюу 2017 оны жилийн эцсийн тайлан нь Х тайлан байх ба 2010 оны тайланг нь үндэслэн дүгнэлт гаргах шаардлагатай болж байна.
  2. Улсын Дээд Шүүхийн 2000 оны 1-р сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт “Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино" гэж заасны дагуу Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011оны 10-р сарын 05-ны өдрийн 201104 тоот актын дагуу нэхэмжилж буй 69,752,474.60 төгрөгийг хариуцагчийн өөрийн хөрөнгийн 10%-аас дээш буюу Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсгийн заалтад бүрэн хамаарч байна.
  3. "Т ” ХХК-ийн 2010 оны санхүүгийн тайланд төлбөрийн чадварын индекст Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвараар тооцвол:

2 = 0.3872 + 0.2614 * Х1 + 1.0595 * Х2 »»

2= 0.3872 + 0.2614 * 0.8668 + 1.0595 * 0.4783 = 1.1206 гарч байгаа нь дампуурах магадлал их буюу төлбөрийн чадваргүй гэсэн үзүүлэлт юм. ( 2< 1.5457)

  1. Таффлерийн 4 хувьсагчтай загвараар тооцвол:

2 = 0.53 * Х1 + 0.13 * Х2 + 0.18 * Хз + 0.16 * Х4 »»

2 = 0.53*0.8277+0.13*0.0052+0.18*0.0058+0.16*0.473 = 0.45 гарч байгаа нь компани үйл ажиллагааны хэтийн хөгжил байхгүй болсон дампуурах магадлалтай гэсэн үзүүлэлт юм.

"Т ” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус "Т ” ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн.

Зургаа. Нэхэмжлэлийн талаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариуцэцэгийн 2017 оны 12-р сарын 15-ны өдрийн 05843 тоот захирамжаар “Т ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Нар туссан цаг сонины № 19 /202/ дугаарт нийтэд мэдээлсэний дагуу орхон аймгийн Татварын хэлтэсээс нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн анхны хурал 2018 оны 01-р сарын 29-ний өдөр нэхэмжлэгч талуудын бүрэн ирцтэйгээр болсон ба уг хурлаар оролцогч талууд нэхэмжлэлийн дүнг харилцан тооцоо нийлж тодотгож шийдвэрлэсэн.

Шүүх онцгой ажиллагааны журмаар үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог ба дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, маргах, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй тул Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, татварын улсын байцаагчийн акт, татварын тооцооллын жагсаалт зэргийг үндэслэн нэхэмжлэлийн дүнг гаргасан болно.

Нэхэмжлэгч

Нэхэмжлэлийн дүн

Саналын хувь

Нэхэмжлэл

Тайлбар

1.

Орхон аймгийн Татварын хэлтэс

69,752,474,60

100.00%

2018-01-02-ны

01/03 тоот

Нэхэмжлэл, ТУБ-ийн акт

 

 

 

 

 

 

2

Дүн

69,752,474,60

 

 

 

Долоо. “Т ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус "Т ” ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс "Т ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагчийн Орхон аймгийн Татварын хэлтсийн өмнө хүлээсэн 69,752,474.60 төгрөгийн үүрэг дуусгавар болох юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Т  ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, дампуурсанд тооцож, татан булгуулах тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Шүүх Т  ХХК-ийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Т  ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, 5 000 000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар үйлчилгээ эрхлэхээр байгуулагдан 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Барилга, Хот байгуулалтын яамны 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн БУ35-00261/07 дугаартай тусгай зөвшөөрөл, Зам,Тээвэр, Барилга, Хот байгуулалтын яамны 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн БУ35-491/10 дугаартай тусгай зөвшөөрөл зэргээр нотлогдож байна.

Шүүхээс Т  ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, мөн хуулийн 5.3-т зааснаар хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 124/ШЗ2017/05279 дугаартай шүүгчийн захирамжаар холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжинд заасан лавлагааг ирүүлсэн байна.

Дээрхи лавлагаа, баримтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2017/05843 дугаартай шүүгчийн захирамжаар Т  ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын даргад даалгаж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд, Орхон аймгийн шүүхийн court.or.gov.mn цахим хуудас, Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын фэйж хуудас, орон нутгийн Номин телевиз, Нар туссан цаг сонины 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 /202/ дугаарт Т  ХХК-иас авлагатай нэхэмжлэгч нар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд зарласан.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу дээрх хуулийн хугацаанд Т  ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 204201788 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөр 7 042 074.6 төгрөг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 62 710 400 /өршөөлийн хууль болон төлбөрт төлсөн дүнг хасч тооцсон/ төгрөгийн өр нийт 69 752 474.6 төгрөгийг гаргуулах, дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулана гэж заасан тул Т  ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдахаар хойшилсон байна. Зохигчид хэрэг гүйцэтгэгч томилуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байх тул шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2018/00589 дугаартай захирамжаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Э ыг томилсон болно.

Хэрэг гүйцэтгэгч А.Э  Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Т  ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, хэргийн зохигчидод танилцуулсан нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзнэ.

Т  ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтэст 7 042 074.6 төгрөгийн,  хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 62 710 400 төгрөг /нийслэлийн шшга-д ажиллагаанд байгаа/ төлөх төлбөртэй болох нь зохигчдын тайлбар, Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл, зөрчил шалгаж шийдвэрлэсэн материал, шийтгэлийн хуудас, шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар Т  ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

Т  ХХК нь Худалдаа хөгжлийн банк, Ариг банкинд харилцах данстай ба Худалдаа хөгжлийн банк дахь 407151812 тоот төгрөгийн дансаар 2007 оноос 2010 онд нийт 1 012 419 021.33 төгрөгийн гүйлгээ хийгдэж одоо 0.00 төгрөгийн үлдэгдэлтэй, Ариг банкны 2120000264 тоот төгрөгийн дансаар 70 762 780 төгрөгийн гүйлгээ хийгдэж одоо 13 653.19 төгрөгийн үлдэгдэлтэй, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй, ашигт малтмал хайгуулын лецензгүй болох нь дээрх банкуудаас ирүүлсэн лавлагаа, депозит дансны хуулга, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, холбогдох байгууллагуудын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан, хүсэлт гаргагч Т  ХХК болон хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй болно.

 Хэрэг гүйцэтгэгч А.Э  ...Т  ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ нийт татварын өр төлбөрт төлөх 69 752 474.6 төгрөгийг хариуцагчийн өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш буюу Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заалтанд бүрэн хамаарч байгаа, хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй, хариуцагч болон нэхэмжлэгч хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул тус компанийг дампуурсанд тооцож татан буулгах тухай санал гаргасан.

Т  ХХК-ний дампууралд хүрэх шалтгааныг хүсэлт гаргагч эдийн засгийн хямрал валютын ханшны өсөлт, барилгын салбарын уналт, барилгын материалын үнэ өссөн нь санхүүгийн хүндрэл учруулахад нөлөөлсөн гэж тайлбарласан бол хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгаан нь зөвхөн барилгын засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч төсвөөс санхүүжилттэй тендер, хөрөнгө оруулалтаар барилга барих, засвар үйлчилгээ эрхлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан, үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүйтэй холбож тайлбарлаж байна.

Тендер, сонгон шалгаруулалтаар шалгарах боломжгүй болсон үед компаний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Т  ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Т  ХХК-ний байранд 2010 оны 04 дүгээр сард хулгай орж, байгууллагын эд хөрөнгө хулгайн халдлагад өртсөн үүний улмаас үнэ цэнэтэй баримтууд устаж үгүй болсон талаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч Орхон аймгийн Цагдаагийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай албан тоот нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т  ХХК-д зөрчлийн хуулиар ногдуулсан татварын төлбөр  7 042 074.6 төгрөг,  хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй татварын өр 62 710 400 төгрөг нийт 69 752 474.6 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эдгээр төлбөрүүд татварт төвлөрөх ёстой учраас шаардаж байгаа гэж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татварт төлөгдөх ёстой нийт төлөгдөөгүй байгаа төлбөрийн үнийн дүнд маргаангүй гэж тайлбарлаж байна.

Т  ХХК-наас татварт төлөх 62 710 400 төгрөгийн төлбөрийг /хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй/ тайлан тэнцэлдээ тусгаагүй ч бусдад төлөх нийт өр төлбөрийн хэмжээнд оруулан тооцсон болно. Тодруулбал: хэдийгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй ч татварын өр төлбөртэй асуудлаар гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, үнийн дүнгийн хувьд маргаангүй байгаа тул Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсонд тооцох үндэслэлтэй.

Иймд Т  ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч А.Э од даалгаж Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчид хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг шилжүүлэх, мөн хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу ажиллагааг явуулсан талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагчийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй байна.

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэлхийг Орхон аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслах нарт даалгаж улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Т  ХХК-ний гүйцэтгэх захирлын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь тус компаний үүсгэн байгуулагч бөгөөд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан Т  ХХК /улсын бүртгэлийн дугаар 0, регистрийн дугаар 0/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т  ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э од шилжүүлсүгэй.

3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Т  ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн зөрчлийн хуулиар ногдуулсан төлбөр 7 042 074.6 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 62 710 400 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Т  ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э од даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, шүүгчийн туслах Ө.Энхбаатар нарт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч Т  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ