Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 01574

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс тауэр, 6 давхар, 603 тоотод байрлах, “А ББСБ” ХХК/РД: 5636027/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 2-69 тоотод оршин суух, Их шавь овогт Навганы А /РД: УЮ67120309/-т холбогдох,

 

18 480 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

                             

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “А ББСБ” ХХК-ийн иргэн Н.А тэй байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/17/07 дугаартай “Зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БГ/17/07 дугаартай “Барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, иргэн Н.А ээс үндсэн зээл 14 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 2 710 400 төгрөг, нийт 16 710 400/арван зургаан сая долоон зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хавсарган өгсөн тооцооллын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага болон туүнд хавсаргасан зээлийн тооцооллыг “Монгол банк”-ны зээлийн хүү тооцох аргачлалын дагуу зээлийн хүүг/1 сарын хугацааг 30 хоног/ залруулан нарийвчлан тооцоход хариуцагч Н.А  нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үндсэн зээл 14 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 4 480 000 төгрөг, нийт 18 480 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагаар гаргасан 16 710 400 төгрөгийг хасч тооцон, 1 769 400 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа болно. /Тооцооллыг нарийвчлан хавсаргав/

Манай байгууллага үндсэн зээл 14 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 2 710 400 төгрөг буюу нийт 16 710 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу төлсөн тул үлдсэн 1 769 400 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байна.

Иймд “А ББСБ” ХХК-ийн иргэн Н.А тэй байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/17/07 дугаартай “Зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БГ/17/07 дугаартай “Барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, иргэн Н.А ээс үндсэн зээл 14 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 4 480 000 төгрөг, нийт 18 480 000/арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Барьцааны гэрээ”-ий зүйл болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 2-р байрны 69 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв.

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч А.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөг, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 4 480 000 төгрөг, нийт 18 480 000 төгрөгийг хариуцагч Н.А ээс гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Н.А т холбогдуулан зээл 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг, үндсэн хүү 3 733 333/гурван сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 746 667/долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг, бүгд 18 480 000/арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.А  нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Н.А  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/17/07 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон БГ/17/07 дугаар Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 3-ын 3.8-д зааснаар нэхэмжлэгч нь 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 6/зургаа/ сарын үндсэн хүүнд нийт 3 360 000/14000000х4%=560000, 560000x6=3360000/ /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 20/хорь/ хоногийн үндсэн хүүнд 373 333/560000:30=18666, 18666.66x20=373333/ /гурван зуун далан гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, нийт 3 733 333/гурван сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь зээл 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг, үндсэн хүү 3 733 333/гурван сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, нийт 17 733 333/арван долоон сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

          Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээл болон үндсэн хүүний төлбөрт нийт 17 733 333/арван долоон сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг буцаан төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүнд 746 667/3733333x20%=746667/ /долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээ болон Хавсралт №1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээл 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг, үндсэн хүүнд 3 733 333/гурван сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 746 667/долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг, бүгд 18 480 000/арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Зээлийн гэрээний болон 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Барьцааны гэрээнд зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2203005940 дугаар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 2-р байр, 69 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь бүгд 18 480 000/арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203005940 дугаар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 2-р байр, 69 тоот, 40 м.кв талбайтай, 3/гурав/ өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А ээс бүгд 18 480 000/арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А ээс бүгд 18 480 000/арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А  энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203005940 дугаар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 2-р байр, 69 тоот, 40 м.кв, гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 962 төгрөгөөс 320 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас илүү төлсөн 34 412 төгрөгийг буцаан гаргуулан, хариуцагч Н.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 320 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДаргалагЧ, шҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ