Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
Хэргийн индекс | 153/2016/0050/Э |
Дугаар | 47/А |
Огноо | 2016-09-19 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 47/А
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч А.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч ******* овогт Амижаны *******, ******* овогт *******ы ******* нарт холбогдох эрүүгийн 201621000079 дугаартай, 153/2016/0050/Э индекстэй хэргийг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казак, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 6, эцэг, эх ах, дүү нарын хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, аминдаа 300 толгой мал, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, ******* аймгийн ******* сумын Баруун салаа багт оршин суух ПЛ:******* регистрийн дугаартай ******* овогт *******ы *******
2. Монгол улсын иргэн 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй,ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдрах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,аминдаа 300 толгой мал, автомашин нэгийн хөрөнгөтэй,сарын өрхийн орлого 500000 төгрөг,1 га газар эзэмшдэг, хадлангийн талбайтай, ******* аймгийн ******* сумын Баруун салаа багт оршин суух, ПЛ:******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч А.*******, М.******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлттэйгээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл хэрэглэн ******* аймгийн ******* сумын Улаанбураа багийн нутаг Улаан харгана гэх газраас хохирогч Я.ийн 6 тооны эр ямаа хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 7-9 х/
Мөрдөн байцаалтад хохирогч / ******* аймгийн ******* сумын Баруун салаа багт оршин суух / Я.ийн өгсөн “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой малаа хотлуулаад 04 сарын 04-ний өглөө малаа тоолоход 51 толгой мал дутсан байсан. Тэгээд ойр хавиар хайж байтал оройхон 40 толгой мал хүрч ирж 11 тооны эр ямаа дутсан байсан. Манайх малаа өдөр болгон хашаанаас гаргахдаа тоолдог юм. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А.*******ийг М.******* өөрийн төрсөн ах болох М.ийн гэрээс дагуулаад гадагшаа гарсан гэж М.ийн эхнэр Бибитгүл надад хэлсэн.Тэгэхээр нь би А.*******, М.******* хоёрыг хайгаад аймаг руу М.ийн хамт ирсэн. Аскерхан гэх айлд тэр хоёр сууж байхаар нь шууд тулгаад асуутал “бид хоёр танай ямааг хулгайлж авсан нь үнэн харин таны хохирлыг барагдуулж өгмөөр байна та бид хоёрыг уучлаарай “ гэж хэлсэн. Тэгээд би М.*******, А.******* хоёрыг хулгайлж авсныг мэдсэн...” “...Би урд байцаалт өгөхдөө малаа сайн тоолж чадаагүй. Тухайн үед яараад тоолсон болохоор дутуу тоолсон. Тэгээд сүүлд тоолсон чинь 6 ямаа дутсан байсан. Одоо ямар нэгэн хохирол байхгүй би хохиролгүй болсон..." гэх мэдүүлэг / хх-ийн10-13, 76 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр тэднийх ямаагаа алдаад миний өөрийн төрсөн дүү болох М.******* нагац ахын хүүхэд болох А.*******ийг “манай мал хулгайлсан байх уулзана” гээд аймгийн төв рүү намайг аваад орж ирсэн.Тэгээд би аймгийн төв рүү орж ирээд “та хоёр хаана байгаа юм вэ” гэж утсаар асуухад Аскерхан гэдэг айлд байна гэсэн. Я.и ах бид хоёр Аскерханы гэрт очсон. Тэднийд очоод М.*******, А.******* хоёрыг “та хоёр манай 11 тооны эр ямааг хулгайлсан байна” гэж хэлтэл миний төрсөн дүү М.******* нагац ахын хүүхэд А.******* нар нь “бид хулгайлж авсан” гэж хэлсэн. ******* аймгийн ******* сумын Улаанхарганаас гэрийнх нь гадаа байсан малнаас нь авсан гэж миний хажууд хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад М.*******, А.******* болон хажуудаа 2 залуу дагуулаад манай гэрт эксель машинтай хүрч ирээд “өөрийн малаас мал авч ирсэн юм” гээд М.******* нь надад хэлэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм вэ гэхэд нэг ямааг 70.000 төгрөг гээд машины багажнаас 4 нас гүйцсэн эр ямааг гаргаж өгсөн. Нэг ямааг 65.000 төгрөгөөр нийт 2600000 төгрөгөөр 4 ямаа худалдаж авсан юм. ******* аймгийн ******* сумын Улаанхарганаас эдгээр малыг өөрийн хотноосоо авч ирсэн гэж хэлэхээр нь өөрийнх нь мал юм байна гэж бодоод итгээд худалдаж аваад махлаад зарсан юм. Им тамгыг нь би огт хараагүй. Манай эхнэр Р. миний дэргэд байсан ..." гэх мэдүүлэг / хх-ийн 15-р хуудас /
Мөрдөн байцаалтад гэрч Р.ын өгсөн “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 22 цаг өнгөрч байхад М.*******, А.******* нар нь ямаа зарах гэсэн юмаа гэж хэлэхээр нь би наадах чинь хулгайны мал биш биз гэж хэлэхэд энэ мал манай мал байгаа юм. Манайх мал ихтэй гэж хэлсэн. Машины багажнаас 4 эр ямаа гаргаж ирсэн. Нэг ямааг 65000 төгрөгөөр бодож 260000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хоёрын дэргэд хоёр залуу байсан. Оюутан хүүхдүүд хамт явж байгаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас /
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар ... эр ямаа -70000 төгрөг нийт 420000 төгрөг / хх – ийн 18 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад М.******* сэжигтэн яллагдагчаар өгсөн... 2016 оны 04 сарын 03- ны өдөр манай найз охин Сатгүлийн төрсөн өдөр болж байсан. Надаас мөнгө байна уу гэж асуухаар нь байхгүй гэсэн. А.******* Я.ийн мал эзгүй явж байна , эр ямаа хулгайлж аваад аймаг оръё гэсэн. Замдаа явж байгаад Т. гэдэг залуу утсаар яриад “ машин олоод хөлслөөд ирээч “ гэсэн. Тэр машин авчирсан тул 6 тооны ямаа ачаад аймагт оруулж ирээд М. гэгчид 4 ямааг 240000 төгрөгөөр зарсан.Үлдсэн хоёр ямааг танихгүй хүнд 150000 төгрөгөөр өгсөн. А.*******эд 180000 төгрөг өгөөд өөрөө 180000 төгрөг авсан. Машины жолоочид мөнгө байхгүй гэхээр 40000 төгрөг өгсөн. Жолооч болон мал зарсан хүндээ өөрийн малаа зарж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх -24, 39, 50-51, 100-101 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад А.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2016 оны 04 сарын 03-ны өдөр М.ийн гэрт байхад М.******* надтай уулзахаар ирсэн. Тэр “өнөөдөр манай найз охины төрсөн өдөр болж байна, эзэнгүй айлын мал байна, тэндээс хэдэн сэрх хулгайлж аваад зармаар байна” гэсэн. Намайг машин байгаа юм уу гэхэд машин аймгаас дуудсан байгаа гэж хэлсэн. Тэр малыг туугаад тал руу гарч байхад машин ирсэн. Тэр машинтай хамт ирсэн Т. гэдэг залуу ямар мал бэ? хулгайн мал биш биз? гэхэд М.******* тэр залуу болон жолоочид би өөрөө зарж байгаа юмаа гэж хэлсэн. Би ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд тэр малаас 6 сэрх барьж аваад машинд ачиж аймаг оруулаад М. гэгчид 4 сэрхийг нь 260000 төгрөгөөр зарсан. Нөгөө хоёр сэрхийг М.*******ийн таньдаг гэсэн хүнд 150000 төгрөгөөр зарсан. Жолоочид 40000 төгрөг, нөгөө залууд 10000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь бид хоёр хувааж авсан. Бид хоёрыг хулгай хийж байхад хажууд өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг / хх -27,37-38, 48-49, 103-104 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн... 2016 оны 04 сарын 03- ны өдрийн 17 цагийн үед 95734843 дугаартай утаснаас залгаад “ гэрээсээ хэдэн сэрх аймаг оруулж зармаар байна, танидаг такси байвал аваад ир” гэсэн. Би хөдөө 10 – ын газар гэртээ байсан. Тэгээд аймаг ороод Э. гэгчтэй утсаар яриад 21 цаг өнгөрч байхад Улаан харгана руу гарсан. Замдаа М.*******тэй утсаар яриад яваад байсан. Тэгээд бид хоёр очоод “ наадах чинь хулгайн мал байна, бид хоёр авч явахгүй “ гэхэд манай өөрийн мал гэсэн. Тэгээд машины гэрэл тусгаж байгаад 6 сэрх барьж ачсан. Аймаг орж ирээд нэг ахад 2 сэрхийг 150000 төгрөгөөр, Дулааны станцын тэнд нэг айлд очиж 4 сэрхээ 260000 төгрөгөөр зарсан. М.******* надад 10000 төгрөг, таксины жолооч Э.д 40000 төгрөг өгсөн. Би мал хулгайлж байгаа гэдгийг мэдээгүй, өөрийн хотноос авч байна гэж ойлгосон ... гэх мэдүүлэг/ хх- 36 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг ... / хх – 34-35 дугаар хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг: “... ямаагаа хаана хийж байгаад барьсан газрыг заана уу гэхэд зэрэгцээ ургасан харгана, бутыг заав...” /хх-ийн 68-71 х/
Мөрдөн байцаалтад гэрч Э.ы ... Намайг таксинд явж байхад Т. дуудсан. Тэр Улаанхаргана ороод ирье гэсэн. Бид хоёрыг очиход М.*******, А.******* хоёр 6 ямаа ачна гэсэн. Би хоёр мал ачна, наад мал чинь ямар мал бэ , хулгайн мал биш биз гэсэн. М.******* манай мал гэсэн. Тэгээд 2 том ямааг багажинд хийгээд, 4 ямааг машины урд ачаад, Т. урд талд суугаад, М.*******, А.******* хоёр ард суугаад явсан. ******* аймгийн төвд орж ирээд 4 ямааг нэг ченжид өгөөд, нөгөө хоёр ямааг бас нэг хүнд өгсөн. Надад 40000 төгрөг өгсөн. Би машинаа Э. гэдэг хүнээс худалдаж авсан. Өөрийн нэрэн дээр шилжүүлж чадаагүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-77 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн ... ХОА – дугаартай эксел маркын тээврийн хэрэгслийг Э.д хавар 4 сард 1500000 төгрөгөөр зарсан. Бичиг баримт нь миний нэрэн дээр байгаа. Бичиг баримтаа шилжүүлж амжаагүй байна ... гэх мэдүүлэг / хх -78 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Алтангэрэлийн ... 2016 оны 04 сарын 03- ны орой хашааны хаалга цохихоор нь гарсан. Нэг машинтай дөрвөн залуу байсан. Мал авах уу 6 ямаа зарах гэсэн гэхээр нь бүгдийг нь авч чадахгүй гээд 2 ямааг 150000 төгрөгөөр авсан... гэх мэдүүлэг / хх-88 дугаар хуудас /
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А.*******ийн хамт Я.ийн гэрийн гадна тасраад явж байсан 6 сэрх хулгайлаад, такси дуудаж аймагт авчирч зарсан. Таксинд 40000 төгрөг төлсөн. Бид хоёр ямаа зарсан мөнгөөрөө найзынхаа төрсөн өдөр тэмдэглэсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, 74 хоног хоригдоод их зүйл ойлгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн...2016 оны 04 сарын 03-нд М.*******ийн хамт Я.ийн 6 сэрх хулгайлсан.Бид хоёр такси дуудаж ямаагаа авч явсан. Ямаагаа 410000 төгрөгөөр зарсан. Ямаа зарсан мөнгөөрөө төрсөн өдөр тэмдэглэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч М.*******, А.******* нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 04 дүгээр сарын 03- ны орой 22 цагийн үед ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн нутаг Улаанхаргана гэх газраас хохирогч Я.ийн хотноос 6 тооны эр ямаа хулгайлж бусдад 420000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******, А.******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.ийн... 2016 оны 04 сарын 04- ний өглөө малаа тоолоход 6 ямаа дутсан. М.*******, А.******* нараас асуухад “ манай мал хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг, гэрч М.ийн ... Я.и бид хоёр аймагт орж ирээд М.*******, А.******* нараас мал хулгайлсан эсэхийг асуухад “ Бид хулгайлж авсан “ гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч М.ийн... 2016 оны 04 сарын 03- ны шөнө 22 цагийн үед М.*******, А.******* нараас 4 ямааг 260000 төгрөгөөр худалдаж авсан ... гэх мэдүүлэг, гэрч Т.ийн ... 2016 оны 04 сарын 03- ны орой Э.ы хамт ******* аймгийн ******* сумын Улаанхаргана гэх газраас М.*******, А.******* нарын 6 тооны ямааг аймаг оруулж ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Э.ы ... 2016 оны 04 сарын 03-ны орой таксинд явж байхад Т. яриад Улаанхаргана гэх газар луу яваад ирье гэсэн. Түүний хамт Улаанхаргана гэх газраас М.*******, А.******* нарын 6 тооны ямааг ачиж,аймаг оруулж ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Э.Алтангэрэлийн ... 2016 оны 04 сарын 03- ны орой нэг машинтай 4 залуугаас 2 ямаа худалдаж авсан... гэх мэдүүлэг, нэг ямааг 70000 төгрөг буюу нийт 420000 төгрөгөөр үнэлсэн баримт, сэжигтэн М.*******, А.******* нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******, А.******* нарын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.*******, А.******* нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч М.*******, А.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 34, 35 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******, А.******* нар нь өөрт ногдох хөрөнгөгүй, эцэг эхийн хамт амьдардаг болох нь мөрдөн байцаалтад гэрч Х.*******ы ... А.******* нь манай 7 дахь хүүхэд, тусдаа гарч өрх тусгаарлаагүй, өөрт ногдох хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг, гэрч Я.*******ы... М.******* нь хурдан түргэн зантай, урьд нь хулгай хийж байгаагүй, өрх тусгаарлаагүй өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, хохирлыг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг, ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 09- ний өдрийн... ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн иргэн *******ы ******* нь ам бүл -8, эцэг, эхийн хамт амьдардаг, амьжиргааны доод түвшингийн орлоготой, урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх 182 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн Засаг даргын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн... Тус багийн иргэн *******ы ******* нь нь ам бүл - 7, эцэг, эх, ах дүү нарын хамт амьдардаг, урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх 188 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******, А.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулж, уг ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй .
Мөрдөн байцаалтад хохирогч Я.и нь хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй байна.
Харин шүүгдэгч М.*******, А.******* нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон 6 тооны ямааг бусдад худалдан борлуулж 410000 төгрөгийн орлого олсон нь шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч М., Т., Э., Э.Алтангэрэл, Р. нарын мэдүүлгээр , мөн гэмт хэрэг үйлдэхдээ гэрч Э.ы эзэмшлийн, Э.Телиубагийн өмчлөлийн ХОА дугаартай, 1000000 төгрөгний үнэ бүхий эксел маркын тээврийн хэрэгсэл хэрэглэсэн болох нь гэрч Т., Э., М., Э.Алтангэрэл, Р. нарын болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн 82 дугаар хуудас дахь ХОА дугаартай, HYUNDAI ехсел маркын машины өмчлөгч гийн гэх дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тухайн тээврийн хэрэгслийг 1000000 төгрөгөөр үнэлсэн Үнэлгээ тогтоолгох баримт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж “ Эд хөрөнгө бүтүүмжлэх тогтоол”- оор битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч М.*******, А.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон 410000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машин механизм буюу ексел машины үнэ 1000000 төгрөг нийт 1410000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлж, тус бүрээс 705000 төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн 201621000079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч А.*******ийн хул зүсмийн морь-1, цавьдар зүсмийн морь-1, шүүгдэгч М.*******ийн цагаан бор зүсмийн морь-1, хөх бор зүсмийн морь-1 тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” - ыг хэвээр үлдээж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар гэрч Э.ы эзэмшлийн эксель маркын ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “ – ыг хүчингүй болгов.
Шүүгдэгч М.*******, А.******* нар нь 2016 оны 07 дугаар сарын 07- ны өдрөөс энэ өдрийг хүртэл 74 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******ы ******* нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч *******ы *******, *******ы ******* нарт 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******ы *******, *******ы ******* нарт оногдуулсан 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 201621000079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.*******, А.******* нарын хоригдсон 74 / далан дөрөв / хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч М.******* ээс 705000 / долоон зуун таван мянган / төгрөг, А.*******ээс 705000 / долоон зуун таван мянган / төгрөгийг хурааж, тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч А.*******ийн хул зүсмийн морь-1, цавьдар зүсмийн морь-1, шүүгдэгч М.*******ийн цагаан бор зүсмийн морь-1, хөх бор зүсмийн морь-1 тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “ – ыг хэвээр үлдээж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар гэрч Э.ы эзэмшлийн эксель маркын ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “ – ыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, М.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА