Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01060

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гомбогив овогт Ш.Ц /РД:ЧП58070400/-аас 2 155 573 357 /хоёр тэрбум нэг зуун тавин таван сая таван зуун далан гурван мянга гурван зуун тавин долоон/ төгрөгийг, А ХХК /РД:2648989/-аас 4 385 322 000 /дөрвөн тэрбум гурван зуун наян таван мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М Бинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 492 499 /хоёр тэрбум хоёр зуун далан сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун ерэн есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Цолзолмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 10 935 816 төгрөг, хариуцагч “Аэро Монголиа” ХХК-аас 22 084 560 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.