Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00960

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар  зүйлийн 452.1, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Боржигон овогт Г.О /РД:ХЖ62120360/, Боржигон гомбо овогт Б.А /РД:ХЖ87042264/ нараас 288 889 267  /хоёр зуун наян найман сая найман зуун наян есөн мянга хоёр зуун жаран долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Б ХХК /РД:2111683/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 686 626 /нэг сая зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун хорин зургаан/ төгрөгийг, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.О, Б.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 хд-52 дугаар байрны 6 тоотод байрлалтай Ү2206009545 дугаартай, 192 мкв гурван давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхт, нүхтийн зам гудамж, 28/8 байр, 2 тоотод байрлалтай Ү2206048313 дугаартай 242.87 мкв зургаан өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 681 030 төгрөг, хариуцагч Г.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 610 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Б ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.