Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00911

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Г Т ХХК /РД:5633494/-аас 5 636 345 /таван сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.В /РД:ЮД78011612/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 414 965 /дөчин зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хөдөлмөрийн нөхцөл сэргээлгэхийг даалгах тухай шаардлагад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгэсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар  нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагчаас 105 131 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.