Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 004

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан, Иргэдийн төлөөлөгч Т.Б, улсын яллагч А.Турдыбек орчуулагч, хэлмэрч А.Еркегүл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.С, шүүгдэгчийн өмгөөлөгчид А.Серикжан, Н.О, шүүгдэгч М.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас “хохирогчийн бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийг алах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт

Муратын Мт холбогдох 1813002830168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1983 оны 01 сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ээж, дүү, бэр, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогтой Муратын М, Регистрийн дугаар: 00.

Шүүгдэгч М.Мийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Мнь бага насны Т.Лд тархины битүү хүнд хавсаргасан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсаргасан гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн

Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ баг насны хүүхэд болох 11 сартай Т овогтой Лг "энэ хүүхэд байнга уйлж байдаг" гэж орон доогуур ар нуруу хэсгээрээ болон толгой дагз хэсгээр газарт шидсэн, тэр өдрийн оройн 21 цагийн үед хүүхдийн ээж М.Ттэй "чи хүүхдийг түшиж хөтлөөд хөлд оруулсангүй гэж хэрүүл маргаан гаргаж, нэг талын гарын бугуйнаас барьж авч савах, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед гурван удаа хүчээр албадаж хүүхдийн орыг түшүүлж босгож зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс барьж толгойг нь доошоо тонгойлгож савах, тэр өдрийн 15 цагийн үед талийгаач охин Т.Л унтаж байгаад сэрж уйлах үед энэ хүүхэд байнга уйлдаг гэж хацар тус газар нь хэд хэдэн удаа алгадаж зодсон зэрэг үйлдлүүдийн улмаас талийгаач Т.Л тархины битүү хүнд хавсаргасан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсаргасан гэмтлийн улмаас амь насыг нь хохироосон байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагаар, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-40 дугаархуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн"...2018  оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үдээр 12 цагийн үед байсан байх, охин маань гэрт орны хажууд сууж байхад М.Мохиныг маань тэвэрч аваад энэ хүүхэд чинь яагаад уйлаад байгаа юм, энэ л байнга уйлж байдаг юм гэж загнаж байгаад охиныг маань орон доогуур ар нуруу хэсгээр болон толгойн дагз хэсгээр газарт шидэж хаясан. Тэгэхэд охин маань бүр их уйлсан. Тэр өдрийн оройн 21 цагийн үед гэрт сууж байхад Мнадад чи хүүхдийг түшиж хөтлөөд хөлд оруулсангүй, энэ хүүхэд чинь яагаад хөлд орохгүй байгаа вэ гэж хэрүүл маргаан гаргахад би түүнд охин арай хөлд орох болоогүй шүү дээ, удахгүй хөлд орох байлгүй дээ, би охиноо хөлд оруулах болно гэдгийг хэлсэн. Тэр асуудлаас болж Мхэрүүл маргаан гаргаж хөлөөрөө миний зүүн гарын бугалаг, нуруу, бөгсний хэсэгт өшиглөж, гарын нударгаараа нүүрэн тус газар цохиж, өшиглөж газарт унагааж аваад нүүрэн тус газарт нударгаараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн үед миний гарт талийгаач охин маань байсан ба намайг газарт унах үед хамт унасан. Тэгэхэд Мохиныг маань аваад нэг талын гарын бугуйнаас барьж аваад савахад охин маань орилж уйлсан. Мохиныг маань гурван удаа хүчээр албадаж өлгийг түшүүлж хоёр хөл дээрээ босгож зогсоох үед охин маань толгойгоороо газар мөргөж унасан. Тэгсний дараа Мохины хоёр хөлний шилбэнээс хоёр гараараа барьж аваад толгойг нь доошоо тонгойлгож савж байхаар нь би босож очоод одоо болно, хүүхэд чамд ямар гэм хийсэн юм гэхэд охин чинь унтчихлаа өлгийд гэж хэлээд хүүхдийг надад өгсөн. Би охиноо авах үед охин маань ухаан алдсан юм шиг байдалтай, унтсан байсан. Тэгээд би охиноо гэрт оруулаад газарт ор засаж хэвтүүлсэн. ...би аргал түүж ирэхээр гэрээс гарах гэж байхад өлгийд хэвтэж байсан охин маань уйлж байхад Мтүүний хажууд очоод энэ яагаад уйлаад байдаг юм бэ гэж хэлээд охиныг хоёр нүүрнээс алгадаж байхаар нь би түүнд хүүхэд юм чинь уйлна шүүдээ гэж хэлээд, бороо орчих байх гэж бодоод яарч аргал түүж ирэхээр гэрээс гараад явсан.....оройн 21 цаг болж байхад хадам дүү болох Ахан өлгийд хэвтэж байсан Лг хурхирч байгаа юм уу хүүхдийг тайлаад аваач гэж хэлсэн, би охиноо тайлж авахад охины гар хөл хүйтэн болж ямар нэгэн хөдөлгөөнгүй болчихсон байсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 45-49 дугаар хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч Ж.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...12 цагийнүед цай уухаар гэрт ирээд мориноос буух гэж байхад Т ах Лаг өлгий түшүүлээд босгож зогсоох үед хүүхэд хөл дээрэ зогсож чадалгүй бөгсөөрөө газарт суусан, тэгэхэд Т ах хүүхдийг дахиж дахиж өлгий түшүүлээд босгож зогсоох үед хүүхэд хөл дээрээ зогсож чадалгүй дахин суух гэж байтал түүний бөгс тус газар нэг удаа алгадаад, хүүхдийг өлгий түшүүлж зогсоох үед хүүхдийн гар өлгийгээс халтирч гулсаж байх үед Т ах хүүхдийн хувцасны ар нуруу бусэлхийн хэсгээс барьж аваад толгойг нь доошоо унжуулж өргөж аваад Асылбек ахын гэрт орж гарсан. Тэгээд Т ах Асылбек ахын гэрээс хүүхдийг доошоо унжуулсан чигтээ гарч ирээд гэрт оруулж ирээд суулгасан. Тэгээд тэр орой хүүхдийн хурхирсан дуу чимээ гарахаар нь тайлж авсны дараа хүүхдийн цээжинд л амьтай байна, бусад бүх бие нь хөөрчихсөн байна гэж ярьцгааж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
  • Гэрч Е.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...гэрт би, Т, З биднар үлдсэн тэр үед өлгийдсөн охин уйлахад Т энэ хүүхэд байнга уйлж байх юм гээд шууд очоод хацар тус газар нь хэд хэдэн удаа алгадахад нөгөө хүүхэд бүр их чанга дуугаар уйлахад нь З болон бид нар болиорой гэж хэлээд болиулсан юм. Нөгөө хүүхэд нэг хэсэг уйлж байгаад унтах шиг болсон Т аргалаас ойролцоогоор 16 цагийн үед ирсэн байх ирээд хүүхэд рүү очиж хэн ч үзээгүй тэгээд орой 2 цагийн үед гэрт байсан З, М, Т, Айым, Ахан нар бүгд хүүхдийг Өлгийгөөс тайлж аваад хоол, цай өгөхгүй юм уу гэхэд Т хүүхдийг өлгийгөөс нь тайлж авахад хүүхэд бүр ухаан алдсан байдалтай бие нь сул болчихсон байсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
  • Гэрч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Гэрийн зуухны хажууд бие ньөвдөж байгаа гэх хүүхдийг ор засаж хэвтүүлсэн байсан. Уг айлын гэрийн гэрэл бүдэг байсан ба бага зэрэг л гэрэл тусаж байсан. Миний бие хүүхдийг үзэхэд хүүхдийн бие нь хөрч, хөшиж нас барсан байсныг мэдсэн. Тэгээд би энэ хүүхэд нас барчихсан байна гэдгийг хэлэхэд тухайн гэрт унтаж байсан 8 хүнээс нэг ч хүн босож ирээд, гашуудаж эмгэнэл илэрхийлээгүй. Би ямар янзын хүмүүс бэ гэж дотороо гайхсан" гэх мэдүүлэг /хх-ийн 71-74 дугаар хуудас/,

;

  • Гэрч Е.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн"...Бид нар М.Мийн гэртороход миний охин болох С.Т ганцаараа унтаагүй байж байсан ба гэрт байсан бусад хүмүүс бүгд юу ч болоогүй юм шиг унтаж байсан. Миний зээ охин болох талийгаач Лг зуухны хажууд гудасанд хэвтүүлсэн байсан. Хүүхдийн эмч С талийгаач Лг зуухны хажууд хэвтэж байсан газраас нь үзээд хүүхэд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд охин болох С.Т уйлж байгаад хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч гэсэн зодсон, түүнээс болж миний бие зулбалт өгч байна гэдгийг хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 62-66 дугаар хуудас/,

:

  • Гэрч Ш.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...гэрт ороход миний охин болохС.Т ганцаараа унтаагүй байж байсан ба гэрт байсан бусад хүмүүс бүгд унтаж, амарч байсан. Гэрийн зуухны хажууд зээ охин болох талийгаач Лаг гудсанд ор засаж хэвтүүлсэн байсан ба хүүхдийн их эмч С Лаг үзээд хүүхэд нас барсан байна гэдгийг хэлсэн. Тэр үед С.Т бид нарт хандаж хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч гэсэн зодсон гэдгийг хэлж уйлсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дугаар хуудас/,
  • Гэрч М.Есболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... гэрт ороход Мын эхнэруйлж байсан. Гэрийн зуухны хажууд бага насны хүүхдийг хэвтүүлсэн байсан ба С эмч энэ хүүхэд нас барсан юм байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
  • Гэрч К.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... нас барсан хүүхдийн ээжболох С.Т хүүхдийг нөхөр нь зодож амь насыг нь хохироосон гэж хэлж байсан учир миний бие энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно" гэх мэдүүлэг /ххийн 109-110 дугаар хуудас/,                                                                                             :
  • Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр 06-ны өдрийн 35 дугаартай “...- Дэлүү бүтэц хадгалагдсан, капсул нимгэн, цагаан зөөлц үржлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын хацар орчимд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд ба доод эрүүний болон завьж орчимд зурагдсан шархтай, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл тогтоогдлоо, Талийгаач Т.Лгийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно, Талийгаач Т.Л нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ,  Талийгаач Т.Лгийн уушиганд цочмог хэлбэрийн үрэвсэлтэй байна. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин үгүй, Талийгаач Т.Лгийн зүүн талын хөлийн шилбэний дунд хэсэгт гадна талд хуучин шархтай” гэх дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
  • Шүүх сэтгэц суудлалын “...М.Мийн хувьд хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьдэрүүл, М.Мнь зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх,  чадвартай, М.Мнь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хүлээх  чадвартай, М.Мнь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож, зөвөөр илэрхийлэх чадвартай” гэх магадлалгаа /хх-ийн 138-139 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
  • Шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өглөө 08 цагийн үед С.Т босоод үхэр саасан. Тэгээд бид нар төлд вакцин хийлгэсэн. Түүний дараа малын төлийг хариулж явсан. Дараагаар 14-15 цагийн үед гэрт ирсэн. Тэр үеэр С.Т хүүхдийг өлгийнөөсөө тайлаад аваад гадаа суулгаад хүүхдийн өлгий давууг нь угааж байсан. С.Т гал түлэхээр явсан байсан болохоор хүүхдийг өргөж аваад Уаз 469 маркийн машины компотод суулгасан. С морьтой ирж байгаад мориноос унасан байсан болохоор түүнийг дурандах гэж байхад хүүхэд машины компотоос унасан. Орон доогуур шидсэн, зодсон гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины компотоос унагааж авснаа хүлээн зөвшөөрч байна. С.Т өөрөө ч гэсэн машины компотоос унасан гэдгийг мэдүүлсэн байгаа. Машины компотоос унасан гэдгийг хэлээгүй явдалд уучлалт гуйж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байсныг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсанэсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 189, 201 дүгээр хуудас/,
  • Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 884 дугаартай“Мурат овогтой М/БЛ83011670/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 197 дугаар хуудас/,
  • 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон “РД:БЛ83011670, овог: Б, эцэг /эх/ийн нэр: Мурат, нэр: М, яс үндэс: казах, хүйс:эрэгтэй, төрсөн огноо: 1983/01/16, төрсөн газар: Баян-Өлгий, Цэнгэл, хаяг:Баян-Өлгий, Цэнгэл 1-р баг, Шарговь, бүртгэлийн дугаар:833791161731, хүчинтэй хугацаа:2028/01/16, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 198 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон байна.

Мөн шүүгдэгч М.Мийн үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан байна. Учир нь тэрээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогчийн бие хамгаалах чадахгүй, бага насны хүүхэд болох Лг удаа дараагийн үйлдлээр алсан гэж үзлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин амь насыг хохирсон хор уршигт зориуд хүргэж, хүнийг алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Бага насны амь хохирогчийн эх С.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед: “... Мохиныг маань тэвэрч аваад энэ хүүхэд чинь яагаад уйлаад байгаа юм, энэ л байнга уйлж байдаг юм гэж загнаж байгаад охиныг маань орон доогуур ар нуруу хэсгээрээ болон толгойн дагз хэсгээр газарт шидэж хаясан. Тэгэхэд охин маань бүр их уйлсан. Тэр өдрийн оройн 21 цагийн үед гэрт сууж байхад Мнадад чи хүүхдийг түшиж хөтлөөд хөлд оруулсангүй, энэ хүүхэд чинь яагаад хөлд орохгүй байгаа вэ гэж хэрүүл маргаан гаргахад би түүнд охин арай хөлд орох болоогүй шүү дээ, удалгүй хөлд орох байлгүй дээ, би охиноо хөлд оруулах болно гэдгийг хэлсэн. Тэр асуудлаас болж Мхэрүүл маргаан гаргаж хөлөөрөө миний зүүн гарын бугалаг, нуруу, бөгсний хэсэгт өшиглөж, гарын нударгаараа нүүрэн тус газар цохиж, өшиглөж газарт унагааж аваад нүүрэн тус газарт нударгаараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн үед миний гарт талийгаач охин маань байсан ба намайг газарт унах үед хамт унасан. Тэгэхэд Мохиныг маань аваад нэг талын гарын бугуйнаас барьж аваад савахад охин маань орилж уйлсан. Мохиныг маань гурван удаа хүчээр албадаж өлгийг түшүүлж хоёр хөл дээр босгож зогсоох үед охин маань толгойгоороо газар мөргөж унасан. Тэгсний дараа Мохины хоёр хөлний шилбэнээс хоёр гараараа барьж аваад толгойг нь доошоо тонгойлгож савж байхаар нь би босож очоод одоо болно, хүүхэд чамд ямар гэм хийсэн юм гэхэд охин чинь унтчихлаа өлгийд гэж хэлээд хүүхдийг надад өгсөн. Би охиноо авах үед охин маань ухаан алдсан юм шиг байдалтай, унтсан байсан” гэж мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч Мээс мэдүүлэг авсны дараа дахин хохирогчоос тодруулж шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэдүүлэг авахад хохирогчоос “Мнь машины копутнаас хүртэл унагаж байсныг харж байсан” мэдүүлж байсан ба хохирогч нь урьд өгч байсан мэдүүлгүүдээ үгүйсгээгүй болно.

Мөн нөгөө талаар шүүгдэгч М.Мийн “хүүхдийг машины копутнаас унгаж байсан” гэж өгч байсан мэдүүлгийг нь дүгнэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч М.Мнь амь хохирогч бага насны 11 сартай хүүхдийг орон доогуур ар нуруу хэсгээр нь болон толгой дагз хэсгээр газарт шидсэн, хүүхдийг хоёр хөлний шилбэнээс барьж толгойг нь доошоо тонгойлгож савах, талийгаач охин Т.Л унтаж байгаад сэрж уйлах үед энэ хүүхэд байнга уйлдаг гэж хацар тус газарт нь алгадаж зодсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй “би охин Лг машины копутан дээр суулгаж байгаад газар унагаасан” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа хэдий ч насанд хүрээгүй гэрч Сийн  “.... Мах /хоч нэр нь Т/ хүүхдийн хувцасны ар нуруу бусэлхийн хэсгээс барьж аваад толгойг нь доошоо унжуулж өргөж аваад Асылбек ахын гэрт орж гарсан. Тэгээд Т ах Асылбек ахын гэрээс хүүхдийг доошоо унжуулсан чигтээ гарч ирээд гэрт оруулж ирээд суулгасан. Тэр орой хүүхдийн хурхирсан дуу чимээ гарахаар нь тайлж авсны дараа хүүхдийн цээжинд л амьтай байна, бусад бүх бие нь хөрчихсөн байна гэж ярьцгааж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч Е.Уийн “.....гэрт би, Т, З бид нар үлдсэн тэр үед өлгийдсөн охин уйлахад Т энэ хүүхэд байнга уйлж байх юм гээд шууд очоод хацар тус газар нь хэд хэдэн удаа алгадахад нөгөө хүүхэд бүр их чанга дуугаар уйлахад нь З болон бид нар болиорой гэж хэлээд болиулсан юм” гэх мэдүүлэг./хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч К.Өийн "... нас барсан хүүхдийн ээж болох С.Т хүүхдийг нөхөр нь зодож амь насыг нь хохироосон гэж хэлж байсан учир миний бие энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно" гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/, болон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр 06-ны өдрийн 35 дугаартай “...- Дэлүү бүтэц хадгалагдсан, капсул нимгэн, цагаан зөөлц үржлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун талын хацар орчимд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд ба доод эрүүний болон завьж орчимд зурагдсан шархтай, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэл тогтоогдлоо, Талийгаач Т.Лгийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно, Талийгаач Т.Л нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ, Талийгаач Т.Лгийн уушиганд цочмог хэлбэрийн үрэвсэлтэй байна. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин үгүй, Талийгаач Т.Лгийн зүүн талын хөлийн шилбэний дунд хэсэгт гадна талд хуучин шархтай” гэх дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/, шинжээч эмчийн мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/, болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч М.Мийн үйлдэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д  заасан “Хохирогчийн бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч М.Мийн уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хэргийн бодит байдалтай тохирч байна.

Шүүгдэгч М.Мийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөх талаар санаачилгагүй хандаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч М.Мт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийг хохирогчийн бие хамгаалах чадахгүй, бага насны хүүхдийг алсан үйлдэл нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй, учруулсан хохирол нь ахин хэзээ ч төлөгдөхгүй хүний амь нас, харин оршуулгын зардалд гарсан хор уршгийг төлөөгүй болон бусад хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны үед хохирогч талаас нотлох баримт гэж CD хуурцаг гаргаж өгсөн ба уг хуурцаг нь бага насны амь хохирогч Т.Лгийн амьд байх үеийн бичлэг байсан тул уг хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрээнд дүгнэж үзээгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б овогт Муратын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д  зааснааршүүгдэгч М.Мийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

М.Мт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснааршүүгдэгч М.Мийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тээс нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч

М.Мийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэлийгхангах зорилгоор шүүгдэгч М.Мийн нэр дээр бүртгэлтэй 3 хонь, 2 ямааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдааны явцад хохирогч талаас гаргаж өгсөн CD дискийг хэргийн хамт хадгалсугай.
  2. Шүүгдэгч М.Мээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг дурдаж, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт урьд авсан цагданхорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК

      ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА

      ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ