Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 023

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан

Улсын яллагч М.Фарида

Орчуулагч А.Еркегүл

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох 1913000000038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Г.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Т овогт Гы А, 1991 оны 02 дугаар сарын 18-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Араб хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:00.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.А нь М.Мыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 30 минутын үед эхнэр нь М.Мыг хэрүүл маргааны улмаас гараараа хэд хэдэн удаа нүүрэн тус хэсэгт алгадаж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

  • Хохирогч М.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...9 цаг 15 минутынүед ажлаасаа буугаад гэрт очсон чинь нөхөр А, охины хамт сууж байсан бөгөөд надад цалин авсан уу гэхээр нь би цалингаа урьдчилан авсан цалинд татуулчихлаа. Цалин аваагүй гэснээс болж чи л байнга ингэж цалингаа татуулж байх юм, чи цалингаа хэнд өгдөг юм бэ? хэнд урьдчилан авч өгдөг юм бэ? гэх зэргээр маргаан гаргаж улмаар намайг хүүхдэд сүү бэлдэж өгөх гэж гал тогооны өрөөний ширээний хажууд байхад хүрч ирээд миний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа алгадсан. Улмаар би 21 цагийн үед гэрээс зугтаж гараад явах гэсэн чинь дахиж барьж аваад гэрт оруулаад улмаар дахиж хэд хэдэн удаа алгадаж зодсон. Тэгээд би уйлаад хүүхдээ хөхүүлээд унтчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/
  • Гэрч М.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2019 оны 02 дугаарсарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд би гэрт сууж байхад хүргэн болох Аийн ээж нь миний гар утас руу залгаад "А Мыг зодсон байна" чи очиж хараач гэж хэлсэн. Би юу болсон бол гэж сандраад 15 цаг 30 минутын орчимд Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай Г.Аийн гэрт очсон. Гэрт нь А, М нар хүүхдийн хамт байсан ба Мын баруун, зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд би Ат юу болсон вэ? гэхэд юм дуугараагүй. Улмаар Мд юу болсон вэ? гэж асуусан чинь бас л дуугараагүй. Улмаар би тэд нараас дахин асуусан чинь А маргаан гаргаад өчигдөр орой зодлоо гэж хэлсэн. Хэрхэн зодсон вэ? гэж асуусан чинь миний нүүр руу алгадаж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг

/хх-ийн 18-19 дүгээр хуудас/

  • Гэрч А.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Аийн аав ньнадруу 17 цаг 30 минутын үеэр залгаад "Манай хүү  эхнэрээ  зодсон  байна, Абши гэж бариачид очоод үзүүлээд ир" гэж хэлсэн. Тэгээд би хамаатны дүү болох Аийн гэрт очсон чинь Г.А, М.М, Г нар сууж байсан ба М.Мын баруун, зүүн талын нүд нь хөхөрсөн, хамар нь хавдсан байдалтай     байсан ба М.Маас Г.А уучлаарай гэж уучлалт гуйгаад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
  • Гэрч Т.Алипханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 2 дугаар сарын07-ны өдрийн 18 цагийн үед дөнгөж гэрт орж хувцсаа сольж байхад гаднаас 2 эмэгтэй орж ирсэн. Тэр хүмүүсийн нэг нь М.М гэх эмэгтэй байсан бөгөөд хажууд нь байсан эгч нь энэ М гэх эмэгтэйг нөхөр нь зодсон байна. Тархи нь хөдөлсөн юм шиг байна та үзээд өгөөч  гэсэн.  Би М.М  гэх  эмэгтэйг үзсэн  чинь  2  нүд  нь  хөхөрсөн байдалтай, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэрээр би үзэхэд тархи нь хөдөлсөн байсан тул уламжлалт анагаах ухааны дагуу барьж тархи доргилтыг нь эмчилж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчЕ.Бауыржаны 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн “...Иргэн М.Мын хоёр талын нүдний дээд, доод зовхи хамрын хэсгийг хамарсан захаараа шаргал туяа орж шимэгдэж буй хөх яагаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна” дүгнэлт / хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөнмэдүүлэгтээ: “...2019    оны    02    дугаар    сарын    06-ны өдөр ажлаасаа гарч, тооцоогоо хийж ирэхээр болсон. Тэгээд орой 19 цаг 15 минутын үед гэрт ажлаасаа тараад ирсэн. Бид хоёр цай уугаад сууж байгаад цалин чинь буусан уу? гэж асуусан чинь миний цалинг асуудаг хэн юм вэ? чамд ямар хамаатай юм вэ? гэж маргаан гаргаж үглээд байсан. Би тэсэлгүй гадагшаа гараад яваад буцаж орж ирсэн чинь дахиж үглээд байсан. Тэрээр дахиж гараад яваад буцаж орж ирсэн чинь чи миний цалинг асуулаа гэж дахиж үглээд байхаар нь би үглээд байсанд нь тэсэлгүй М.М ширээний хажууд зогсож байхад нь гараараа хэд хэдэн удаа нүүрэн хэсэгт нь алгадсан. Тэгээд би өөрийгөө барьж буцаад суусан. Тэгж хэсэг суусны дараа М гараад явж байхаар нь би араас нь гараад харанхуй шөнө хаашаа явах гэж байгаа юм вэ? гэж хэлээд гэрт оруулаад өөрөө гарч яваад хамаатны дүү болох Ербуланы гэрт хэсэг суугаад буцаж 21 цагийн үед гэрт ирсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч Г.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Аийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

  1. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний цахим үнэмлэхийн лавлаагааг хэргийн хамт хадгалж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9,

36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Т овогт Гы Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Аийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчГ.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыгдурдсугай.
  4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Аийн цахим үнэмлэхийгөөрт нь буцаан олгосугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадхүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ат давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК