Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 122

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч Х.Өрен,

Хохирогч К.Р,

Хохирогчийн өмгөөлөгч А.Сжан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ад холбогдох 1813003380226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Бн А, РД:0.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн иргэн К.Рийг газрын маргааны улмаас үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэж, заамдан авч толгойн дагз хэсгийн хана руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн иргэн К.Рийг газрын маргааны улмаас үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэж, заамдан авч толгойн дагз хэсгийн хана руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч

К.Хын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 478 дугаартай: “...Иргэн К.Рийн биед тархины доргилттой, дагзны дээд хэсэгт хавдартай, дангзны дунд хэсэгт хавдартай, хүзүү хоолойд урд болон зүүн хажуу талд бүхэлдээ хамаарсан олон тооны замбраагүй байрласан цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/-ээр хохирогч К.Рийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Хохирогч К.Рийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.А учруулсан болох нь:

  • Хохирогч К.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүххуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад сумын төвд А бүст миний ах болох Х гэдэг хүнээс худалдаж авсан хашаа байшин байсан юм. Миний хашааны хажууд А гэдэг хүний дэлгүүр байсан ба уг дэлгүүрт гал түлэх үед миний хашааны дотор орж байгаад дэлгүүрт ордог хаалгатай байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед А гэдэг хүн уг хаалганы хажуугаар зам гаргаж нүүрсний амбаар барих гээд миний хашааг нурааж, хаалга гаргана гээд дайрсан юм. Тэр үед би хүлээн зөвшөөрөөгүй. Бид хоёрын хооронд хэрүүл маргаан гарсан мөн намайг барьж авч заамдаж дэлгүүрийн хана руу намайг шахаж толгойг минь хананд цохьсон юм. Мөн намайг газарт унагаасан, тэр үед бид нарын хажууд байсан хүмүүс салгаж авсан ба миний толгойг дэлгүүрийн хананд цохих үед гэмтэл авсан. Тэгээд би цагдаад хандсан болно. Мөн намайг ална, чамайг мөнгө өгч худалдаж авна гээд салаавч гаргаж хэл амаар доромжилсон юм.

...Зодоон болоогүй гэж худлаа хэлж байна. Тухайн үед харсан гэрч нарыг худлаа хэлсэн гэж хэлж байна. Би тухайн үед ирээд эмчилгээ хийлгэсэн. Анх ирэхдээ К.Х эмчид үзүүлсэн дараагаар нь Апши гэдэг хүнд толгойгоо бариулсан. Намайг толгойн зураг авхуулаагүй. Өмнө авхуулсан толгойн зургийг гаргаж өгсөн гэж хэлж байна. Би өмнө нь толгойндоо ямар нэгэн гэмтэлт авч байгаагүй. Миний картад 2010 онд гэмтэл авсан талаар ямар нэгэн зүйл бичээгүй. ...Чамайг алаад худалдаж авах болно гэж хэлээд намайг заамдаж авах үед тухайн газарт байсан хүмүүс намайг салгаж авах үед чулуутай газар унагаасан. Тэгээд дахиж босож ирэхэд дахин заамдаж авч хана руу цохьсон. Тэр үеэр ухаан санаагаа мэдэхгүй байсан. Тэгээд тэнд байгаа хүмүүс дахин салгасан байдаг. Цагдаа нарт хандсан. Тухайн үед цагдаа нарт хоолойгоо үзүүлсэн байсан. Цагдаагийн газарт гомдол гаргаарай гэж хэлээд цагдаа нар явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дугаар хуудас/

  • Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр 12 цагийн үед Сбол гэдэг залуу надад ирээд “Би нэг хашаа барих гэж байна. Надад туслах хүн байхгүй” гээд ирсэн юм. Тэгээд бид нар Рийн хашаад очсон. Тэр хашаанд А эхнэртэй хамт байсан. Тэгээд К.Р, А хоёр газраас болж хоорондоо маргалдсан. Тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан.  Рийн хүзүүнээс жоохон цус гарсан ба тэгж байхад цагдаа нар ч ирсэн тэгээд хоёулаа маргалдаж байж байгаад хоёр тийшээ явчихсан. Уг зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон. Би урьд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Сүүлд бодож байсан чинь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дахь өдөр ажлын өдөр болсон байна. Мөн эндээс 4 өдрийн өмнө би Цэнгэл суманд явж байхад надад Б.А өөрийн утсаар ярьж Б.С та хоёр зодооныг 6 дахь өдөр буюу амралтын өдөр болсон гэж хэл гээд ярьсан юм.” гэх мэдүүлэг /ххийн 31, 89-90 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр А гэдэгхүн К.С бид хоёрт тохирч нэг хашаа барихаар Рийн хашаанд очсон юм. Тэр хашаанд А эхнэртэй хамт байсан ба Р, А хоёр газраас болж хоорондоо маргалдсан. Тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч дэлгүүрийн хажууд ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад хана руу шахаж ноцолдож байсан. Тэр зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон юм. Урьд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Сүүлд бодоод байсан чинь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дахь өдөр ажлын өдөр зодоон болсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 87 дугаар хуудас/,
  • Гэрч С.Бахытханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр А

манай хашаанд ирээд манай нөхөртэй газрын асуудлаас болж маргалдсан юм. Тэгээд нэг нэгнийгээ барьж аваад ноцолдож А хэд хэдэн удаа манай нөхрийг гараар цохиж дэлгүүрийн хана руу шахаж заамдаж аваад толгойг хана руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд нэг удаа татаж газар унагаасан ба тэр үед чулуутай газарт унасан байсан. Мөн чамайг ална, худалдаж авна гээд олон юм ярьж хэл амаар доромжилсон болно. Тэгээд манай нөхөр цагдаад хандсан. Уг зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон байсан. Урд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Тэр өдөр  би сургуульд очиж хичээл орох ёстой байсан ба очиж чадаагүй юм. Анх мэдүүлэг өгөхөд буруу хэлсэн байна. Сүүлд бодож байсан чинь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дахь өдөр ажлын өдөр зодоон болсон байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 95-96 дугаар хуудас/,

  • Гэрч Г.Менгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр үедНогооннуур сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед цагдаа, жолооч Т.Шалхарбек бид хоёр Мандат гэдэг хүний ШТС-аас бензин авч байхад К.Р мотоциклтэй бидэнд ирсэн юм. Тэгээд юу болсон бэ гэхэд Б.А гэдэг хүн миний газарт зөвшөөрөлгүй амбаар барьж хаалга гаргана гээд хэрүүл маргаан гаргаж намайг зодсон гэсэн юм. Тэгээд Т.Шалхарбек бид хоёр К.Рийн хашаанд очсон ба тэр К.С, Б.С,

Б.О нар болон Б.А, К.Рийн эхнэрүүд байсан. Тэгээд бид нар

Б.Ад учир байдлыг тайлбарлаж хэлээд явчихсан. Тэд нар ч бас явчихсан юм. Тэгээд К.Р өргөдөл гаргана гэсэн ба маргааш өдөр 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө аймаг руу явсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

  • Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би мотоциклээүзүүлэхээр 2 удаа очсон юм.  Анх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед К.Рийн гэрт мотоцикльдоо кандоктор авахаар очсон байсан ба К.Р хашаанд явж байсан юм. Тэгээд би уг запасыг аваад явчихсан. Дараа нь би 10 хоногийн дараа дахиж К.Р ирсэн ба тэр үед К.Рийн хашаанд X.Е гэдэг залуу явж байсан юм. Тэгээд Б.А сумын төвд тааралдаж надаас К.Р бид хоёр зодолдох үед чи явж байсан. Тэр өдөр хэн хэн байсан билээ гэхэд би

X.Е байсан гээд хэлсэн юм. Би буруу хэлсэн байна. X.Е сүүлд би К.Рийн хашаанд очих үед байсан байна. Зодоон болдог өдөр X.Етай тааралдаагүй юм байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

  • Гэрч Т.Еын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний биехувиараа аймаг болон Ногооннуур сумын хооронд таксинд явдаг юм.  Манай сумын төвд амьдардаг мотоцикль засварладаг Кеншиликийн Р гэх залуу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бямба гаригт амралтын өдөр байсан миний "Истана" машинаар “Аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлнэ. Цагдаад гомдол гаргахаар явж байна” гэж хэлээд Ногооннуур сумаас аймаг руу очиж барааны захад бууж үлдсэн. Тэр өдөртөө надтай буцаагүй. К.Р хэлэхдээ өчигдөр А гэгч намайг газрын маргааны асуудлаас болоод зодсон гэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ирээдүзүүлсэн хүний бүртгэл байгаа. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр К.Р гэдэг залуу ирж надад толгойгоо үзүүүлсэн юм. Яг хэдэн цагийн үед ирсэнийг санахгүй байна. Тэр өдрийн хамгийн сүүлийн хүн болж ирсэн байна. Надад бүртгэл нь байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх эргэлзээтэй нотлох баримт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй “...К.Рийг зодоогүй. Шинжээчийн дүгнэлт нь хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй.” гэх боловч энэ нь хохирогч К.Рийн “...Бид хоёрын хооронд хэрүүл маргаан гарч Б.А нь намайг барьж авч заамдаж дэлгүүрийн хана руу шахаж толгойг минь хананд цохиж, газарт унагаасан. Тэр үед бид нарыг хажууд байсан хүмүүс салгаж авсан ба намайг толгойг дэлгүүрийн хананд цохих үед гэмтэл авсан” гэх мэдүүлэг, гэрч С.Бахытханы “...Тэгээд хоорондоо заамдаж барьж аваад ноцолдож Б.А хэдэн удаа миний нөхрийг гараар цохиж, дэлгүүрийн хана руу шахаж заамдаж аваад толгойг нь хана руу хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд нэг удаа татаж газар унагаасан ба тэр үед чулуутай газарт унасан байсан.” гэх мэдүүлэг болон тэр үед мөн хамт байсан гэрч К.С, Б.О, Б.С нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөрдөгч нь шинжээчид урьдчилан хууль сануулж гарын үсэг зуруулсан байх бөгөөд шинжээч нь хууль, журамд заасны дагуу дүгнэлтээ гаргасан байна.

Шинжээчийн дүгнэлтэд хууль, журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокурорын шатанд шүүгдэгч Б.Аий дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг ханган шийдвэрлэж үүний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 919 дугаартай дүгнэлтээр “...1. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №478 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. К.Рийн биед учирсан “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэж өмнөх дүгнэлт үндэслэлтэй болохыг тогтоожээ.

Мөн шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар нь “...2013 онд тахир дутуугийн группт гарч байх үедээ авхуулж байсан рентген зургийг ашиглаж З.Х эмчээр дүгнэлт гаргуулсан байдаг. К.Хын дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зөв гаргасан дүгнэлт байна гэж хариу ирүүлсэн. Үүнд: 1. Тархины цахилгаан бичгийг үндэслэсэн гэж бичсэн байх ба К.Р нь тархины цахилгаан бичлэг хийлээгүй. 2. Рентген зургийг үндэслэсэн гэсэн ба энэ нь тухайн үед авхуулсан рентген зураг биш 2013 онд авхуулсан рентген зураг байгаа. 3. МRI зэргийг үндэслэсэн гэсэн байсан ба үүнийг би мэдэхгүй, тийм зүйлийг хараагүй.” гэх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 919 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Тархи доргилтыг хүний их эмч мэргэжилтэн үзүүлэгчийн зовиур, бодит үзлэгт илэрсэн өөрчлөлтийг дүгнэж тавих онош бөгөөд тархины цахилгаан бичлэг, толгойн КТГ, MRI зэрэг шинжилгээгээр бататгаж болно” гэж зааснаас бус тархины цахилгаан бичлэг, толгойн КТГ, MRI зэргийг үндэслэл болгоогүй буюу К.Рийн эрүүл мэндэд учирсан тархины доргилтыг бодит үзлэгээс гадна тархины цахилгаан бичлэг, толгойн КТГ, MRI зэрэг шинжилгээгээр бататгаж болохыг илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Аий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч К.Р нь гэмт хэргийн улмаас Ногооннуур сумаас аймгийн төвд ирэх буцах унааны зардал 83500 /наян гурван мянга таван зуу/ төгрөг нэхэмжилж байна гэх боловч энэ талаарх нотлох баримт нь хангалтгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Аийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 54 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Прокурор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ад 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгч Б.Аий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, түүнд 300 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Б.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн УАЗ-31514 маркийн 39-12 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Бн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.Ад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Б.Ад оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдадтөлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч К.Рийн нэхэмжилсэн 83500 /наян гурван мянга таван зуу/төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Аий өмчлөлийн УАЗ-31514 маркийн 39-27 БӨТ улсындугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  8. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шүүхэд шүүгдэгч Б.Аий иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээзэргийг ирүүлснийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэнтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ