Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/01365

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  05 сарын 29 өдөр            Дугаар184/ШШ2018/01365          Улаанбаатар хот

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: “О Ш” ХХКнэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “Д Х” ХХКд холбогдох,

 

“Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д Х” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхчимэг нар оролцов.

                                                                                                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийнзахирал О.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Очшим” ХХК  нь гадаад худалдаа, барилгын захиалгат хийц  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Д Х” ХХК-тай оффисийн барилгын гражийн гарц дээр саравч, пандус бүхий ган раммтай нержавик 201/К8 алтан шаргал толин өнгөлгөөтэй ганжуулсан шилэн хийцийн ажлыг нэмэгдсэн өртөгийн албан татвар тооцоогүй 27,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн билээ. Тус компани урьдчилгаа болох 20,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгч, ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээж авсан.

Дээрх гэрээт ажлын үлдэгдэл 7,000,000 төгрөгийг өгөлгүй өдийг хүрсэн. Тиймээс үлдэгдэл 7,000,000 төгрөг болон 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  2016 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл 100 хоногоор тооцож үзвэл 7,000,000 төгрөг алданги 0.5 хувиар тооцож 3,500,000 төгрөгний алданги. Нийт 10,500,000 төгрөгийг тус компаниас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцвэл 7,000,000 төгрөг гаргуулаад, алдангиас татгалзах боломжтой байсан. Одоо алдангийг нэмж нэхэмжилсэн шаардлага хэвээр байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээнд алдангийн талаар заасан заалтыг анзаарч хараагүй байна. Захиалагч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр гэрээнд заагаагүй байгаа тул алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байна. Гэрээнд талууд тамгаа дараагүй боловч гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж, урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн. Хариуцагч тал нь шүүхэд гаргасан манай нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О Ш” ХХКнь хариуцагч “Д Х” ХХК-дхолбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Донж хаус” ХХК-ийг төлөөлж захирал Д.Цолмон нь “Донж хаус” ХХК-ийн оффисын барилгын үүдний тамбур ган карказ, рам, нержавик /к8/ алтан шаргал өнгөтэй мэдрэгч хаалга бүхий шилэн хийц,  гражийн гарц дээрх саравч, пандус бүхий ган рамтай, нержавик ган 201/к8/ алтан шаргал толин өнгөлгөөтэй ганжуулсан шилэн хийц зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч “Оч шим” ХХК-ийг төлөөлж захирал О.Батсайхантай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар ажлын хөлсийг 27,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, хариуцагч “Д Х” ХХК нь  гэрээний урьдчилгаа төлбөрт “О Ш” ХХК-д 20,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсарангийн шүүх хуралдаанд гаргасан “... урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг авсан ...” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч “О Ш” ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... гэрээнд заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг төлөөгүй. Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги 3,500,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэж тайлбарлажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч “Донж хаус” ХХК-ийн нэхэмжлэл гардан авах эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхжаргалд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гардуулан өгч хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан ба хариуцагч “Донж хаус” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяад хэргийн оролцогчийн эрх, үүргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тайлбарлан танилцуулсан байна.

Хариуцагч “Д Х” ХХК нь  нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасантай танилцсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш шүүх хуралдааныг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрч, маргаагүй гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч “Д Х” ХХК нь  нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийннэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд өөрийн бие даан хэрэгжүүлэх эрхийн дагуу хүсэлт гаргаж байгаагүй байна.

Нэхэмжлэгч “О Ш” ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор талуудын хооронд бичгээр байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ба тухай гэрээнд зохигч хуулийн этгээдүүдийн тамга дарагдаагүй байна.

Хэдийгээр дээр дурдсан гэрээнд талуудын тамга дарагдаагүй боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэлийн талаар хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй тул тухайн гэрээг байгуулагдсан гэж шүүх дүгнэж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул хариуцагч “Донж хаус” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “О Ш” ХХК-д төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч “О Ш” ХХКнь хариуцагч “Д Х” ХХК-иастөлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас 3,500,000 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ”-нд захиалагч тал болох ажил гүйцэтгэгч “Д Х” ХХК нь  төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол алданги төлөх үүрэг хүлээгээгүй байна.

Нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд алданги төлөхөөр заагаагүй тул алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анз буюу алданги тооцох гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч “О Ш” ХХК-ийналданги гаргуулах нэхэмжлэлийн шаардллагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Д Х” ХХК-иасажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О Ш” ХХК-д олгож, алданги 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр товлон зардлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Д Х” ХХК-иас7,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “О Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Х” ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О Ш” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР