Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/00901

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 12 өдөр

          Дугаар 184/ШШ2018/00901

Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А.даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .

 

Хариуцагч: . нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 93,813,627 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ш.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч .., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК, түүний төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Ш.О, Н.Г нар нь “Х” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1... дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10.. дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай, жилийн 28.2 хувийн хүүтэй, 70,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан.

 

1... дугаартай барьцаат зээлийн гэрээний барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Баталгаат ипотекийн 1...-01 дугаар гэрээнд заасан С тоотод байрлах, 0...гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, 41.57 м.кв 1 өрөө орон сууц, ..6 тоот лангуунд байрлах эргэлтийн хөрөнгө.

 

10.. дугаартай барьцаат зээлийн гэрээний барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Баталгаат Ипотекийн 10..-1 дугаар гэрээнд заасан .. гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн .. дугаартай, 40 м.кв 3 өрөө орон сууц, Япон улсад үйлдвэрлэгдсэн .. арлын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн... УНР улсын дугаартай, ... маркийн цагаан өнгийн суудлын автомашин.

 

1..., 10.. дугаартай зээлийн гэрээнүүдэд Н.Г нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ш.О, Н.Г нарт Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй 1... дугаартай зээлийг 348, 10.. дугаартай зээлийг 363 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна.

 

Иймээс 10.. дугаартай зээлийн гэрээний 5.1.1, 10..-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний 4.1.2-д тус тус заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалж 1... тоот гэрээний үндсэн төлбөр 16,664,375.00 төгрөг, хүү 3,805,874.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 383,741.00 төгрөг, нийт 20,583,990 төгрөг, 10.. тоот гэрээний үндсэн төлбөр 56,031,193.00 төгрөг, хүү 14,044,151.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596,389.00 төгрөг, нийт 70,671,733 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт төлбөр 91,255,723.00 төгрөгийг зээлдэгч Ш.О, Н.Г нараас гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 1... дугаартай гэрээний 1.6-д заасныг үндэслэн 2017 оны 8 сарын 8-ны өдрөөс 2018 оны 1 сарын 29-ний өдөр хүртэлх 174 хоногийн зээлийн үндсэн хүү 1,906,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 381,317 төгрөг, өмнө бодогдсон 383,741 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн дутуу нэхэмжилсэн дүн болох 270,000 төгрөг, нийт 2,557,904 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд одоо нийт 93,813,627 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

 

...2 зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хууль болон гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Нэгнийх нь хугацаа дууссан, нөгөө гэрээний хувьд шүүхэд хандаад гэрээг цуцалсанд тооцож үүргийг шийдвэрлүүлэхээр хандаж байгаа. Салбар нэгжийн захирал банкийг төлөөлж зээл олгох, гэрээнд гарын үсэг зурах эрхтэй, хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ш.Огаас шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие “Х” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж байсан. Зээлийн гэрээний дагуу зохих хугацааны туршид зээлээс төлж байсан. Миний зүгээс их хэмжээний мөнгийг төлсөн. Гэтэл “Х” ХХК нь шалтгаангүйгээр зээлийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэлд миний төлсөн мөнгийг багасгаж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн "Х'" ХХК нь зээл олгохдоо хуулиар тогтоосон журмыг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан. Иймээс дээрх хоёр гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж бодож байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь, үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Түүний төлөөлөгч У.Түвшингээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банк нь зээлийн гэрээ байгуулахдаа хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн тул үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Хүүнд их хэмжээний мөнгө төлсөн бөгөөд энэ нь үндсэн зээлийг дарж байгаа юм. Гэрээг цуцалж байгаа бол тэр үеэс эхлэн шаардах эрх дуусгавар болох ёстой, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хугацаа тасалдана. Тиймээс нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй. Салбарын захирал гэрээ байгуулах эрхтэй гэсэн. Салбар байгуулах зөвшөөр Монгол банкнаас аваад салбараа байгуулна, тэгээд улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн байгууллагын эрх зүйн чадвар бий болох ёстой. Гэтэл зөвшөөрөл авсан хэдий ч бүртгүүлээгүй учир салбар гэж байхгүй, салбарын захирал ч байхгүй, түүнд олгож буй итгэмжлэл ч байхгүй. Тиймээс салбарын захирал банкийг төлөөлнө гэдэг нь хуулийн үндэслэлгүй бөгөөд төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүрэг үүсэх учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Гаас шүүхэд гаргасан тайлбартаа: ...”Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ш.Отай байгуулсан зээлийн барьцааны гэрээний үүргийг хамтран хариуцахаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан гэж бичсэнийг хулээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тус гэрээнд гарын үсэг зураагүй. Ийм гэрээ байгуулагдсан талаар би мэдээгүй. Дээрх гэрээний дагуу зээлүүлсэн гэх мөнгө төгрөгөөс аваад байсан зүйл надад байхгүй.

 

Миний бие Ш.О гэр бүлийн харилцаатай байсан боловч хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн амьдрал тусдаа болсон. Мөн би Ш.Отай гэр бүлийн харилцааны болон болон эд хөрөнгийн талаар маргаантай байгаа. Дээрх зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй.  Мөн зээлийн гэрээн дээрх гарын үсэг минийх биш, энэ талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан ч шүүх хүлээж аваагүй. Үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Түүний төлөөлөгч Ш.Түвшинтөгсөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хийг төлөөлөх эрх бүхий этгээд зээлийн гэрээг байгуулаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Тиймээс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй. Нөгөө талаар Ганбаатар нь зээлийн харилцаанд ороогүй, гэрээнд гарын үсэг зурсан асуудал байхгүй учраас түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ш.О, Н.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93,813,627 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...хариуцагч буюу зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 2015 оны 11 сарын 23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг цуцалж уг гэрээний болон 2014 оны 7 сарынх 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна, хүү, нэмэгдүүлсэн хүүг үүргээ гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд шаардах эрхтэй, зээлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл, банкийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэрээг байгуулсан”, хариуцагч нарын төлөөлөгчдөөс “...Н.Г нь зээлийн харилцаанд ороогүй, гэрээнд гарын үсэг зураагүй, банкнаас байгуулсан гэх 2 зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл, банкийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй учир гэрээ анхнаасаа байгуулагдаагүй, банк нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэсэн тайлбарыг тус тус гарган маргадаг.

 

Хариуцагч талын ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар нь доорх баримтуудаар үгүйсгэгдэж байх ба ...нэхэмжлэл гаргасан Хны Сүхбаатар салбар, салбарын захирал Б.Орхонсэлэнгэ гэх нэхэмжлэл, М.Болдоог гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэх Хны улсын бүртгэлийн гэрчилгээ, Хны салбар тооцооны төвийн захирал зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг төлөөлөх эрхийг олгосон гүйцэтгэх захирал М.Болдоогийн тушаал, Б.Орхонсэлэнгийг Сүхбаатар салбарын захирлын албан тушаалд томилсон хүний нөөц хариуцсан захирлын тушаал, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Хийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу салбарын захирал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх гэсэн зүйл, заалтад нийцэж байна.  

 

Түүнчлэн хариуцагч талаас ...салбарын захирал зээлийн гэрээ байгуулсан нь хуулийн үндэслэлгүй, салбар хуулийн дагуу байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул салбарын захирал банкийг төлөөлөх боломжгүй гэж тайлбарладаг.

 

Тодруулбал 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2-т “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ: Үүнд компани…” гэж зааснаар Хны Сүхбаатар салбар Монгол банкны зөвшөөрлийн дагуу байгуулагдсан хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул тухайн салбар хуулийн дагуу байгуулагдаагүй, нэгэнт байгуулагдаагүй тул эрх, үүрэг бий болох боломжгүй, салбар байдаг болох нь хуулийн этгээдийн гэрчилгээн дээр тэмдэглэгээ хийгдээгүй, энэ талаар нотлоогүй гэдэг.

 

Нэхэмжлэгч талаас Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 18-22 дугаар зүйлд заасан журмын дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банк улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 25.2-т “Банкны салбар байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах бөгөөд түүнийг тусгайлан бүртгэхгүйгээр толгойлох банкных нь зөвшөөрөлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу салбарыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь хуулийн дагуу гэж мэтгэлцдэг.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “...бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан байдаг бөгөөд хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар, салбарын эрх хэмжээний талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг, 3.1.3-т “хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.4-т заасныг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн улсын бүртгэл гэнэ” гэж тус тус заасан байна. Хэрэгт авагдсан гэрчилгээ, дүрмээс харахад Х ХХК нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба түүнийг эрх зүйн чадвартай эсэх талаар талууд маргаагүй.

 

Дээрх хуулийн этгээд гэх тодорхойлолт болон хуулийн этгээдийн салбарын талаар Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно”, 7.7-д “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна”, 7.9-д “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна”, 7.10-д “Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна” гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, тухайн хуулийн этгээдийн нэгж байх бөгөөд зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг төлөөллөөр хэрэгжүүлдэг нь түүний эрх зүйн чадваргүйн илэрхийлэл юм.

 

Хэрэгт авагдсан Хны салбар байгуулах тухай Монгол банкны шийдвэр, уг салбарын захирлыг томилох, түүнд эрх олгосон тухай тушаал, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, .  банкны зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, хавсралт дахь салбар нэгжүүдийн талаарх мэдээлэл, байршил, тооцооны төвийг салбар болгон өөрчлөх зөвшөөрөл олгох тухай . ерөнхийлөгчийн тушаал, шийдвэрүүдээс үзэхэд хуулийн дагуу байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн Х ХХК нь өөрийн . хуульд заасны дагуу байгуулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Мөн зээлийн үйл ажиллагааны зааврыг шинэчлэн батлах тухай Хны гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн үйл ажиллагааны заавар, М.Э. . захирлаар ажиллуулах тухай Хны тушаал зэрэг баримтаар Сүхбаатар салбарын захирал М.Э. болох нь нотлогдож байна.  

 

Дээрх хуулийн зүйл заалт, нотлох баримтуудаар хариуцагч  Ш.О, Н.Г нартай Х ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу Сүхбаатар салбарын захирал Энэрэл зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан болох нь нотлогдож байх тул хариуцагч талын Хийг төлөөлөх эрх бүхий этгээд маргааны зүйл болох зээлийн болон барьцааны гэрээг байгуулаагүй гэх тайлбар хуулийн үндэслэлгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Ш.О, Н.Г нарын хооронд 2014 оны 7 сарын 10-ны өдөр 36 сарын хугацаатай, жилийн 25.1 хувийн хүүтэй, 50,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахаар 1... дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, 2015 оны 11 сарын 23-ны өдөр 36 сарын хугацаатай жилийн 28.2  хувийн хүүтэй 70,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахаар 10.. дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааг бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг талууд тохиролцон гэрээндээ тусгасан, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээг бичгээр байгуулсан, талууд хүсэл зоригийн илэрхийлээ нотлон гэрээг чөлөөтэй байгуулж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2-т заасан хэлбэрээр хэлцэл хийжээ.

 

Хариуцагч Н.Гаас хэлцэл байгуулаагүй, мөнгийг аваагүй, гэрээн дээрх гарын үсэг минийх биш гэх тайлбарыг гаргадаг хэдий ч 2 удаагийн зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, Нотариатын тухай хуулийн дагуу талуудыг байлцуулан гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байх ба өөрийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалсан үйл баримт болон үндсэн зээлдэгчтэй гэр бүлийн харьцаатай байсан, одоо тусдаа амьдарч байгаа, хөрөнгийн маргаантай гэх түүний тайлбараар гэрээний 3.5.2-т заасанчлан нөхөх үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч буюу батлан даагч, гэрээний нэг тал гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн гэрээ байгуулах үед зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдох ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2 удаагийн үйлдлээр 120,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч нар нь гэрээ болон хуульд заасны дагуу мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй.

 

Хариуцагч нараас хариу тайлбартаа ...зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хууль зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл учраас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэдэг. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэг зээлийн гэрээний хугацаа дууссан, нөгөө зээлийн гэрээг хугацаанаас нь цуцалж, 2 гэрээний үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийг гаргуулна, хэлцэл хүчин төгөлдөр гэж тодорхойлдог.

 

Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан 2 зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагч талын тайлбар хуулийн үндэслэлгүй, хуулийн хориглосон хэм хэмжээн зөрчөөгүй байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу банкны салбарыг бүртгүүлээгүй, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь банкны эрх ашиг, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээ байгуулсан, тусгайлсан хууль буюу банкны тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан, салбар байгуулсан, хэн аль нь зээлийн болон барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулсан, энэ нь дээр нотлогдсон болно.

 

Хариуцагч Ш.О, Н.Г нар нь 2 зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлийн гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах болон гүйцэтгээгүй үүргийг шаардсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Тодруулбал 2014 оны 7 сарын 10-ны өдрийн 1... дугаартай зээлийн гэрээний 3.2.7-д “Гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй”, 3.2.10-д “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй болон хэсэгчилсэн хугацааг зөрчиж, хэсэгчилсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Банк нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй”, 3.4.2-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй”, 4.1-д “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө...”, 4.2-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэж, 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 10.. дугаартай гэрээнд мөн адил заасан бөгөөд дээрх гэрээний зүйл, заалтын дагуу нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасантай нийцэж байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн 2015 оны 10.. дугаартай зээлийн гэрээний 5.1.1-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан гэрээг цуцална”, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэг үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно”, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Хнаас санаачлан зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар цуцалж, мөн хугацаа хүртэлх үүргийг шаардаж байгаа нь хуульд нийцнэ.  

 

Нэгэнт зээлийн 10.. тоот гэрээг зээлдүүлэгч талаас цуцалж, 1... тоот гэрээний хугацаа дуусгавар болсон тул 10.. тоот гэрээний үндсэн төлбөр 56,031,193 төгрөг, хүү 14,044,151 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596,389 төгрөг, нийт 70,671,733 төгрөг, 1... тоот гэрээний үндсэн төлбөр 16,664,375 төгрөг, хүү 5,712,461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765,058 төгрөг, нийт 23,141,894 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт төлбөр 93,813,627 төгрөгийг шаардаж байгаа нь гэрээнд заасны дагуу, хуульд заасан шаардах эрхийн хүрээнд байх ба дээрх шаардлага нь хэрэгт авагдсан 2 зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, талуудын тайлбар, зээл, түүний хүүгийн тооцоолол, зээлийн хуваарь зэргээр нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн баталгаа болох 2 барьцааны гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, Иргэний хуулийн 156, 165, 166 дугаар зүйлд заасан ипотек буюу барьцааны гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл хуулийн дагуу байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д ...ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг барьцааны орон сууцаар хангуулахаар шүүхэд хандсан ба зээлдэгч буюу хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ипотепийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. Тухайн барьцааны зүйлийн өмчлөгчийн нэг болох Ц.Алимааг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч нэхэмжлэлийг дэмжиж байгаа, татгалзаж байгаа талаарх тайлбарыг ирүүлээгүй, бие даасан шаардлага гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ш.О, Н.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 93,813,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, ипотекийн зүйлээр буюу зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О, Н.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 93,813,627 /ерэн гурван сая найман зуун арван гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Г- дугаартай ... сууцыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 740,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 740,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.А.