Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/98

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн ******* овогт *******ийн Б*******т холбогдох эрүүгийн 1807006280031 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: онгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанб******* хотын Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “Рекон” ХХК-д слесарь ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн Б******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б******* нь согтуугаар ны нутаг дэвсгэрт байрлах “” баарны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Зын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...2018 оны 11 р сарын 22 ны шилжих шөнө Ктэй бааранд орсон Н тооцоон дээр үлдсэн үү гээд Штай маргалдаад гарсан. Араас нь гарахад тэр 2 дээр З гүйгээд ирэхэд нь би найзыг бүлэглэж зодох гэж байна гэж бодоод түүний нүүр лүү цохьсон. Гэмтэл учруулсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Хохирол гэж 2700000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэнсудлав. Үүнд: Шүүгдэгч Э.Б******* нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр найз Казербектэй нүүрс ачиж машинтай Улаанб******* хотод буулгачихаад шөнө 23 цагийн орчимд Налайх дүүрэгт буцаж ирээд “Эргэн дурсахуй” бааранд пиво уугаад сууж байгаад Н, Ш хоёртой тааралдаад жаахан сууж байгаад Ш, Казербэк хоёр гараад явсан. Харин Н бид хоёр хажуугийн “” бааранд хүнтэй уулзах гэж д зогсож байгаад Н нэг залуутай тооцоон дээр үлдсэн гэх мэтээр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Н нөгөө залуутай хамт уг баарнаас гарах үед нь би араас нь гараад Нын хажууд зогсож байсан залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 01 цагийн орчимд гэртээ амарч байх үед манай найз Ш утсаар дуудаад ны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд хүрээд ир гэж дуудсан учир ганцаараа алхаж уг газарт ирсэн юм. Ингээд “” бааранд ороход Ш ганцаараа пиво уусан согтуу сууж байгаад надтай хамт гарч тамхи татаад буцаж д Ш Б гэх зүс таних залуутай маргалдаж байгаад Б түрүүлээд гарсан. Араас нь Шинбаяр гарч байгаа харагдсан. Энэ үед биз засах газарт д араас нь гадаа гарсан чинь Ш, Б бие биенийгээ заамдсан байдалтай маргалдаж байхаар нь очоод хоёр тийш нь салгасан юм. Тэгээд хажууд нь зогсож байтал Бтай хамт явж байсан найз нь хажуугаас шууд гүйж ирээд ямар нэгэн хатуу зүйлээр миний зүүн нүдний доод хэсгийн ухархайн ясанд нэг удаа цохисон учир би нүүрээ гараараар дараад доош сууж байгаад босож зугтаасан. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч А.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11дүгээр сарын 12-ны өдөр шөнө 00 цаг өнгөрч байх үед найз Ц.Зыг гэрээс нь аваад ны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд хамт д 0.5 литрийн 2 шилтай пиво авч ууж сууж байгаад бие засах гэж яваад Н гэх зүс таних залуутай тааралдсан чинь намайг болон манай найзыг та хоёр тооцоонд үлдсэн бацаанууд гэх мэтийн зүйл ярьсан учир чи яагаад намайг бацаан гэж дуудаж байна гээд маргалдсан. Н гадаа гараад ир гэхээр нь би жаахан сууж байгаад араас нь гадаа гарсан юм. Тэгээд гадаа Нтай уулзаад эв зүйгээ олоод зогсож байсан. Ц.З дундуур орж ирээд салгаж байтал хажуугаас нэг танихгүй залуу үсэрч орж ирээд Зын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. Энэ үед З нүүрээ гараараа дараад “” төвийн зүг гүйгээд явсан чинь нөгөө Зыг нүүрэнд нь цохисон залуу араас нь хөөгөөд явсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа З нүүрэнд цохисон хавдсан байна гэж хэлээд гэртээ харихаар явсан болно...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11дүгээр сарын 12-ны өдөр шөнө 02 цагийн орчимд Улаанб******* хотоос таксинд суугаад ны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд Э гэх залуутай уулзах гэж орсон юм. Тэгээд Этай текний хажууд яриад зогсож байхад зүс таних Ш, З нар зогсож байсан учир энд барьцаанд үлдэж байгаа юм байна гэж хэлсэн чинь Ш чи намайг бацаан гэж дуудсан гэж хэлээд маргалдаж байгаад бид нар асуудлыг гадаа гарч шийдэх санаатай гараад би Шт чи миний ярьсан зүйлийг буруу сонссон байна гэж хэлээд зогсож байтал миний ар талд Б гэх залуу ирээд хажууд зогсож байсан З гэх залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж энэ үед З нь нүүрээ гараараа дараад “” төвийн зүг зугтаах үед Б араас нь хөөгөөд явсан. Ингээд Б удалгүй ганцаараа буцаад ирэхээр нь юу болсон юм бэ гэж асуусан чинь зүгээр гэж хэлээд гадаа үлдсэн. Би Этай “” бааранд д хамт байж байгаад уг баарыг хаахад явсан болно...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг бага байхад манай ах, дүү нар Б гэж авгайлж дууддаг байсан...Би 2018 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. ны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд найз нарынхаа хамт орж пиво ууж байгаад шөнө цагийг нь санахгүй байна. “” баарны гадаа ганцаараа тамхи татах гээд гэж гарах үед хэсэг залуучууд маргалдаж байхаар нь салгаж байгаад бааранд буцаад орсон. Түүнээс би хүнтэй маргалдсан зүйл байхгүй болно...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35 дугаар хуудас/

Шинжээч С.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр буюу ир, ирмэггүй, үзүүргүй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. охоо зүйлийн үйлчлэлд атгасан гарыг оролцуулж ойлгож болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/586дугаар: “1. Ц.Зын биед суурь ясны их далавч, зүүн ухархайн гадна болон доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийд урд болон ар хана, хацар ясны их бие, нумыг хамарсан нийлмэл хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амьнасанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгэээдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэхдүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Гэрч С.Идэрсайхан, Н.*******эЗ.Нармандах нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн гэрээ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Б******* нь согтуугаар ны нутагдэвсгэрт байрлах “” баарны гадаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Зыг найзыг нь зодох гэж байна гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Э.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 11 р сарын 22 ны шилжих шөнө Ктэй бааранд орсон Н тооцоон дээр үлдсэн үү гээд Штай маргалдаад гарсан. Араас нь гарахад тэр 2 дээр З гүйгээд ирэхэд нь би найзыг бүлэглэж зодох гэж байна гэж бодоод түүний нүүр лүү цохьсон. Гэмтэл учруулсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Хохирол гэж 2700000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш, Б бие биенийгээ заамдсан байдалтай маргалдаж байхаар нь очоод хоёр тийш нь салгасан юм. Тэгээд хажууд нь зогсож байтал Бтай хамт явж байсан найз нь хажуугаас шууд гүйж ирээд ямар нэгэн хатуу зүйлээр миний зүүн нүдний доод хэсгийн ухархайн ясанд нэг удаа цохисон учир би нүүрээ гараараар дараад доош сууж байгаад босож зугтаасан. гэсэн мэдүүлэг, Гэрч А.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуугаас нэг танихгүй залуу үсэрч орж ирээд Зын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. Энэ үед З нүүрээ гараараа дараад “” төвийн зүг гүйгээд явсан чинь нөгөө Зыг нүүрэнд нь цохисон залуу араас нь хөөгөөд явсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа З нүүрэнд цохисон хавдсан байна гэж хэлээд гэртээ харихаар явсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Этай текний хажууд яриад зогсож байхад зүс таних Ш, З нар зогсож байсан учир энд барьцаанд үлдэж байгаа юм байна гэж хэлсэн чинь Ш чи намайг бацаан гэж дуудсан гэж хэлээд маргалдаж байгаад бид нар асуудлыг гадаа гарч шийдэх санаатай гараад би Шт чи миний ярьсан зүйлийг буруу сонссон байна гэж хэлээд зогсож байтал миний ар талд Б гэх залуу ирээд хажууд зогсож байсан З гэх залуугийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж энэ үед З нь нүүрээ гараараа дараад “” төвийн зүг зугтаах үед Б араас нь хөөгөөд явсан..” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/586 дугаар дүгнэлт, Шинжээч С.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр буюу ир, ирмэггүй, үзүүргүй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. охоо зүйлийн үйлчлэлд атгасан гарыг оролцуулж ойлгож болно гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Б*******т холбогдохэрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар явуулахад яллагдагчийн эрх үүргийг эдлүүлсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс ******* овогт *******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүнд гэмбуруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 10500 нэгж буюу 10.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь ял шийтгэл дээр зөрүүтэй санал гаргаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ар гэрээ тэжээн тэтгэдэг хувийн байдлыг харгалзан оногдуулах ял шийтгэлийг урт хугацаанд хэсэгчилж төлүүлэх тухай санал тус тус гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгч нь прокурорын шатанд хүлээн зөвшөөрсөн хүрээнд нь түүнд 10500 нэгжээр буюу 10 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж 2 жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч Ц.З нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ“хохиролын талаар маргаан байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

онгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ыг 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******т оногдуулсан 10500 нэгжтэй тэнцэх буюу 10 500 000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. онгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. онгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. онгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД