Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/01357

 

           

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

    Дугаар 183/ШШ2018/01357

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатар гудамж, 43 дугаар байр, 83 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Д овогт Д-ийн Г /РД:ЙГ86040705/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос-Өргөө хотхон, үйлдвэр гудамж, 29а байр, 2 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, Ж овогт Б-ийн Б /РД:ЙЮ82083016/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр анх Д.Г би иргэн Б.Бтэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 29а байр, 7 тоот 44.06 м.кв 2 өрөө хоёр иргэний өмч орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан билээ. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч Б.Б нь өмнөх 15 000 000 төгрөг дээр дахин 17 000 000 төгрөг нэмж, нийт 32 000 000 төгрөг болгон зээлэхээр тохиролцон 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 2 340 000 төгрөг төлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээ дуусгавар болгосон, харин барьцаа хөрөнгө өөрчлөхгүй учир барьцааны гэрээг үргэлжлүүлэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин 3 сарын хугацаатай, нэг сарын 32 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний үүргээ биелүүлээгүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 21-ний зээлийн нэмэлт гэрээг талууд ахин 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор байгуулж уг гэрээгээр өмнөх буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон хүү, алдангийг 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгасан байхаар, мөн зээлийн үндсэн төлбөр, хүүг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусахаар болсон билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч талаас үүргээ огт гүйцэтгээгүй бөгөөд цаашид ч сайн дураар гүйцэтгэхээргүй байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.Г болон Б.Б нарын хооронд байгуулсан 3 сарын хугацаатай зээлийн гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатайгаар байгуулсан нэмэлт зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн 32 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 16 376 000 /89 хоног*184 000=16 376 000/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 1 104 000 /10 хоног*110 400-1 104 000/ төгрөг, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад эрх зүйн туслалцаа, зөвлөгөө авсан 3 000 000 төгрөг, нийт 62 080 000 төгрөгийг хариуцагчас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б миний бие 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Гээс 15 000 000 төгрөгийг зээлсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэмж 17 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн хүүг төлөх боломжгүй явсаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Гтэй харилцан тохиролцож, үндсэн зээл болох 32 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү, алдангийг 11 200 000 төгрөгөөр тохирсон. Иймд зээл болох 32 000 000 төгрөг, хүү алдангийн нийлбэр болох 11 200 000 төгрөг болон 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын хүү болох 2 080 000 төгрөгийг төлөх боломжтой. Нэхэмжлэгчээс нийт 62 080 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаас 45 158 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Анх Б.Б нэхэмжлэгч Д.Гтэй 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 6%-ийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээгээ талууд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохирч дуусгавар болгоод шинээр 17 000 000 төгрөг зээлээд, уг зээлийн гэрээг 17 000 000 төгрөгөөр байгуулсан. 32 000 000 төгрөгөөр байгуулаагүй. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эхний хэсэгт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав гэсэн байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Үүнийг зээлийн гэрээнд баталгаажуулж зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно гэсэн байгаа. Тийм учраас талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг 17 000 000 төгрөгөөр байгуулагдсан гэж үзнэ. Түүнчлэн зээл олгох хугацааг уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зээлийн хугацаанд зээлийн үүргийг зээлдэгч зээлийг бэлнээр авсан үеэс эхлэн тооцно гэж заасан. 17 000 000 төгрөгийг Б.Б 2017 оны 6 сарын 23-ны өдөр авсан. 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Хүү нь шилжигдээгүй. Гэрээ байгуулагдсан өдөр 17 000 000 төгрөгийн 5%-ийн хүү 850 000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн. Тийм учраас 2 сарын хүү бодогдох ёстой тул 18 700 000 төгрөгөөс алданги тооцох ёстой гэж үзэж байна. Иймд 45 158 000 төгрөг болж байна. Нэмэлт зээлийн гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Энэ нь зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж яриад байна. Нэгэнт дуусгавар болсон гэрээний хувьд хугацаа сунгалт гэсэн ойлголт байхгүй. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний талууд хоорондоо харилцан тохироод үүрэг дуусгавар болсон гээд хугацааг дуусгавар болгосон. Тийм учраас 17 000 000 төгрөгөөс хүү бодох ёстой. Өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Тэгэхээр хууль мэдэхгүйгээс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөх эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээний үүргийн зайлшгүй зардал гэж үзэхгүй. Мөн түүнчлэн шүүхийн нөхөн төлбөрт өмгөөлөгчийн зардал ордоггүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ч гэсэн өмгөөлөгчийн хөлс төлнө гэсэн заалт байхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 32 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү 4 800 000 төгрөг, алданги 16 376 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 1 104 000 төгрөг, эрх зүйн туслалцаа, зөвлөгөө авсны хөлс 3 000 000 төгрөг, нийт 62 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Гээс 15 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 17 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Иймд зээл болох 32 000 000 төгрөг, хүү алдангийн нийлбэр болох 11 200 000 төгрөг болон 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын хүү болох 2 080 000 төгрөгийг төлөх боломжтой, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.    

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д.Г болон хариуцагч Б.Б нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөн зээлийн гэрээ байгуулагдаж, 32 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.  

 

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд Нэмэлт зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх 2017 оны 4 дүгээр сарын 14-нд 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэмж 17 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр нийт 32 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэйгээр нэмэлт өөрчлөлт оруулан 3 сарын хугацаатай зээлсэн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунган, гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг өмнөх зээлийн гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 29А байрны 7 тоот хаягт байрлах Ү-2206018521 улсын бүртгэлийн дугаартай 44.06 м2 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохиролцжээ.   

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ...Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч Б.Б нь өмнөх 15 000 000 төгрөг дээр дахин 17 000 000 төгрөг нэмж, нийт 32 000 000 төгрөг болгон зээлэхээр тохиролцож, зээлийн хүүнд 2 340 000 төгрөг төлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээ дуусгавар болсон. ...2017 оны 12 дугаар сарын 21-ний зээлийн нэмэлт гэрээг талууд ахин 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор байгуулж уг гэрээгээр өмнөх буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон тул 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатайгаар байгуулсан нэмэлт зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 32 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 16 376 000, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний дагуу зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 1 104 000 төгрөг, эрх зүйн туслалцаа, зөвлөгөө авсан 3 000 000 төгрөг, нийт 62 080 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарласан.

 

Харин хариуцагч “...Д.Гээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 6%-ийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээгээ талууд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохирч дуусгавар болгоод шинээр 17 000 000 төгрөг зээлээд, уг зээлийн гэрээг 32 000 000 төгрөгөөр байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг 17 000 000 төгрөгөөр байгуулагдсан гэж үзнэ. 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Хүү нь шилжигдээгүй. Гэрээ байгуулагдсан өдөр 17 000 000 төгрөгийн 5%-ийн хүү 850 000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн. Тийм учраас 2 сарын хүү бодогдох ёстой тул 18 700 000 төгрөгөөс алданги тооцох ёстой гэж үзэж байна. Иймд 45 158 000 төгрөг болж байна. Нэмэлт зээлийн гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Энэ нь зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч нэгэнт дуусгавар болсон гэрээний хувьд хугацаа сунгалт гэсэн ойлголт байхгүй. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний талууд хоорондоо харилцан тохироод үүрэг дуусгавар болсон гээд хугацааг дуусгавар болгосон. Тийм учраас 17 000 000 төгрөгөөс хүү бодох ёстой. Өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн шаардах эрхтэй.

 

Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээн зэргээс үзэхэд зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд харин 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 32 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулсан байх боловч хариуцагчийн дээрх “...17 000 000 төгрөгийг л зээлсэн” гэх татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээнд өмнөх 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 32 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан талаар тусгасан байх тул нэхэмжлэгч Д.Г нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 32 000 000 төгрөгийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, 17 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 17 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр дээрх зээлийн гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч энэхүү зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцжээ.

 

Иймд талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 2 700 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөгийг  төлөхөөс түүний хүүнд төлсөн 2 340 000 төгрөгийг хасч тооцон 22 860 000 төгрөгийг,

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17 000 000 төгрөг, хүү 2 550 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5003433774 тоот дансанд шилжүүлсэн 850 000 төгрөгийг уг зээлийн хүүнд төлөгдсөн төлбөр биш гэж татгалзсан татгалзлаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцон 27 200 000 төгрөг, нийт 50 060 000 төгрөгийг хариуцагч Б.Бгээс гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэгч хариуцагч эрх зүйн туслалцааг өөрөө хүсч авсан байх тул эрх зүйн туслалцаа авсны 3 000 000 төгрөг болон зээлийн гэрээний үүрэгт шаардсан 9 020 000 төгрөг нийт 12 020 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 408 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бгээс 50 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 020 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 408 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ