Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00190

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00190

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүййхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 00 байр, 00 тоотод оршин суух Б овогт Х Б /РД:000000000/ ,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 0000 тоотод оршин суух, Х овогт Д Б /РД:00000000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Өлзийт 0 гудамж, 000 тоотод оршин суух С овогт Б Ч /РД:0000000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Өлзийт 0 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, Э ХХК-нд /РД:2820218/ холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 181 484 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Өлзийт 0 гудамж, 000 тоотод оршин суух С овогт Б Ч сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 00 байр, 00 тоотод оршин суух Б овогт Х Б /РД:0000000000/ холбогдох

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Өлзийт 0 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, Э ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 0000 тоотод оршин суух, Х овогт Д Б холбогдох

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Б, хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.О /ШТЭҮ-0245/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

           

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Иргэн Б.Ч нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан

36 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, зээл авснаас хойш сар бүр үндсэн зээлээс 2 000 000 төлөх график гарган зээлэн авсан. Зээлийн гэрээгээр зээлээ тогтоосон графикийн дагуу сар бүрийн төлөлтөө заасан  хугацаандаа төлбөл зээлийн хүү төлөхгүй байхаар хэрэв гэрээний үүргээ зөрчвөл сарын 5  хувийн хүү төлөх, графикт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс 0.3 хувийн алданги төлөх нөхцлийг тохирсон ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээл авснаасаа хойш одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй, элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээнд заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл 36 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү  55 622 000 төгрөг, тооцсон алданги 18 000 000 төгрөгийн хамт иргэн Б.Ч гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Ч нь 2011 оны 10 сард над дээр ирж 15 000 000 төгрөгийг зээлээч тээврийн бизнес эрхэлж байгаа гэсэн. Надад мөнгө байгаагүй учир өөрийн найз С.М хэлээд 15 000 000 төгрөгийг түүнээс авч Б.Ч өгсөн, 2012 онд Б.Ч нь дахин мөнгөний хэрэгтэй болчихлоо туслаач гээд 4 000 000 төгрөгийг зээлээд өгөөч гэхээр нь дахин С.М авч өгсөн. С.М намайг гуйсан болохоор л Б.Ч мөнгө өгсөн юм. Ингээд С.М 15 000 000 төгрөгийн гэрээгээ байгуулаад барьцаанд нь машин тавина гээд хүүг нь ч төлөөгүй сураггүй болчихсон. Энэ үед Б.Ч зээл, түүний хүү нь 60 141 000 төгрөг болчихсон. Надаас С.М мөнгөө нэхээд би үнэхээр хэцүү байдалд орсон. Тэгээд Б.Ч хэлтэл би төлж чадахгүй байна, надад туслаач гэсэн. Би барааг нь хүртэл зарж өгсөн. Тэгээд өөрийн найз Д.Б уулзуулаад мөнгө зээлээч гэсэн. Д.Б нь Б.Ч мөнгө зээлүүлэхээр болж 21 000 000 төгрөгийг нотариат дээр очоод гэрээ байгуулж Б.Ч нь бэлнээр аваад 19 000 000 төгрөгийг нь С.М өгөөрэй гэж надад өгөөд 2 000 000 төгрөгийг нь өөрөө аваад явсан. Тэгээд С.М 60 414 000 төгрөгнөөсөө хүүгээ тохирч багасгасан гээд надаас үлдэх 36 000 000 төгрөгийг нь зээлсэн. Би найзаасаа мөнгө аваад өгчихсөн, бидний дунд үл ойлголцол үүсчихээд байсан учраас би зээлсэн юм. Гэхдээ С.М өрийг төлөхөөр зээлсэн учраас мөнгийг би С.М өгсөн нь үнэн. Тиймээс Б.Ч 2015 оны 2 сарын 17-ны өдрийн надтай байгуулсан гэрээний дагуу 109 622 000 төгрөг, 2015 оны 2 сарын 04-ний өдрийн Д.Б байгуулсан гэрээний дагуу 71 862 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

           Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Ч нь анх зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 19 000 000 төгрөгөө төлөхөөр хэрхэн хүсэлт тавьж яаж төлсөнөө сөрөг нэхэмжлэл дээрээ тусгаагүй байна. Үүнийг төлөхөөр Д.Б 21 000 000 төгрөг зээлж, 19 000 000 төгрөгөөр нь С.М авсан зээлээ төлж, үлдэх 2 000 000 төгрөгийг өөрөө авч үлдсэнээ ч мөн үгүйсгэсэн байна. Иргэн Д.Б байгуулсан Зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан Э ХХК-ний эзэмшлийн газрыг СХД-н Өмч, Газрын харилцааны албанд бүртгүүлэхээр 2015 оны 4-р сарын 24-ний өдөр уулзахад 2014, 2015 оны газрын төлбөрүүд, алданги тооцогдон 11 520 000 төгрөг төлөгдөөгүй төлсний дараа барьцаанд бүрггэх болохыг тус газраас мэдэгдэж нэхэмжлэл өгсөн. Энэ тухай Б.Ч мэдэгдэхэд 1-т наад газар чинь эзэмшлийн маргаантай байгаа, 2-т төлбөр төлөх мөнгө байхгүй тэгж байгаад өөрөө зохицуулчихна гэсэн тайлбар өгөөд өнгөрсөн. Энэ нь тухайн үедээ итгэл олж, төлбөр болон эзэмшлийн маргаантай газар эзэмших эрхийг хууран мэхлэн барьцаалж зээл авсныг нотолж байна. Иргэн С.М байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 2-р сар хүртэлх 50 сар төлөөгүй зээлийн хүүний төлбөр 42 000 000 төгрөгийг хэрхэн төлсөнөө мөн тайлбарладаггүй өөрөө бүрэн төлж дууссан хэмээн худал бичжээ. Нийт төлөөгүй хүүгээ 6 000 000 төгрөгөөр бууруулан 36 000 000 төгрөг төлөх саналаа Б.Ч өөрөө гаргаж энэ төлбөрийг надтай хүүгүй буцаан төлөх гэрээ байгуулж, С.М хүүг төлсөн болно. Иймд Х.Б миний бие Б.Ч гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Иргэн Ч нь 2015 оны 2 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулан 21 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 6,0 хувийн хүүтэйгээр зээлэн авсан. Гэрээний хугацаанд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээ барьцааны гэрээнд заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл 21 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 40 362 000 төгрөг, тооцсон алданги  10 500 000  төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 517 260 төгрөгийн хамт иргэн Б.Ч болон хамтран хариуцагч Э ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б. Ч миний бие анх Капитрон банкны салбарын захирал ажилтай иргэн X. Б удаа дараа мөнгө зээлж байсан ба зээлсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлж байсан. 2011 оны 10 сарын 19-ний өдөр X.Б нь С.М гэгч нэрээр 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, дараа нь 2012 оны 2 сарын 06-ны өдөр мөн л Б нь С.М нэрээр нэмж 4 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй, нийтдээ 19 000 000 төгрөгийг зээлийг бэлнээр надад өгч байсан. Гэсэн ч М гэсэн хүнтэй огт уулзаж байгаагүй, Б өөрөө мөнгийг өгч байсан. Би дээрх зээлд 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд Бямбадоржид зээлийн хүү, үндсэн зээлд тооцож нийт 19 000 000 төгрөгийг бэлнээр буцааж төлсөн байгаа. Тэр үед би Дорноговь аймгийн Замын-Үүд боомтонд ажиллаж амьдарч байсан учраас иргэн X.Б удаа дараа дансаар мөнгөө шилжүүлье гэхэд тэр зөвшөөрдөггүй байсан билээ. Ингээд 2013 оны 4 сараас хойш миний эрхэлж байсан бизнес доголдолд орж эхэлснээр түүнд дахин төлөөгүй юм. С.М нэрээр Б авсан 19 000 000 төгрөгийн төлбөрт Б хүү, үндсэн зээлийн төлбөр 19 000 000 төгрөг төлсөний дараа дээрх зээлийн хүү болох 35 000 000 төгрөгийг иргэн X.Б бэлнээр зээлсэн болгон нөхөж зээлийн гэрээг байгуулсан болно. Б дарамтаас залхаж уг гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч X.Б 35 000 000 төгрөгийн зээлийн хүү, мөн алданги төлөх  үндэслэлгүй бөгөөд нэхэмжилсэн 109 622 000 төгрөгийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эхний авсан зээл 15 000 000 төгрөгийн 2 сарын 5 хувийн хүү 1 500 000 төгрөг, дараагийн 4 000 000 төгрөгийн 4 сарын 8 хувийн хүү 1 280 000 төгрөгийг төлж болох юм. Үндсэн зээл 19 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Х.Б зээлээр өгсөн мөнгөө олж авах санаатай л С.М нэрийг барьж зээлийн гэрээг нөхөж хийж байсан. С.М ямар эх үүсвэрээр надад мөнгө зээлсэн, тийм зээлэх мөнгө тэдэнд тухайн үед байсан эсэхийг шалгахад тэдний цаана Х.Б өөрөө байсан нь харагдана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

              Иргэн X.Б, Б.Ч бидний хооронд 2015 оны 2-р сарын 17-ны өдөр байгуулсан 36 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь бодит байдалд тулгуурлан хийгдсэн гэрээ биш юм. Учир нь Б.Ч миний бие анх Капитрон банкны зээлтэй байсан бөгөөд уг банкинд салбарын захирал ажилтай иргэн X.Б хувиас нь 2011.10.19-ний өдөр 15 000 000 төгрөг бэлнээр авсан бөгөөд Х.Б нь өөрийн найз С.М нэрээр зээлийн гэрээ байгуулж уг мөнгийг өөрөө надад өгсөн юм. Дараа нь 2012.02.06-ны өдөр 4 000 000 төгрөгийг мөн л надад найз С.М нэрээр зээлсэн юм. Энэхүү 2 зээлийн 19 000 000 төгрөгийг би Х.Б буцаан төлсөн юм. Энэ нь миний Б мөнгө хүлээлгэн өгсөн баримтад бидний гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно. Би С.М гэсэн хүнтэй огт уулзаж байгаагүй бөгөөд дандаа Х.Б өөрөө мөнгийг өгч байсан. Би дээрх зээлд 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд Х.Б зээлийн хүү, үндсэн зээлийг төлсөн. 2013 оны 4 сараас хойш миний эрхэлж байсан бизнес доголдолд орж эхэлснээр түүнд дахин мөнгө төлөөгүй юм. Түүнээс хойш X.Б нь надаас мөнгөө нэхэж байнга утсаар дарамталж эхэлсэн бөгөөд 2015 онд түүний шахалтаар өөрийнх нь найз гэх Д.Б гэгчтэй 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нөхөж хийсэн. Хэрэг дээрээ би иргэн Д.Б нэг ч төгрөг аваагүй болно. Энэ гэрээг нь нотариат дээр хийнэ гэсээр тэд надаас нотариат дээр гарын үсэг авсан. Гэсэнч мөнгө огт аваагүй юм. Б дарамтаас залхаж уг гэрээнд гарын үсэг зурсан. С. М нэрээр Б авсан 19 000 000 төгрөгийн төлбөрт Б хүү, үндсэн зээлийн төлбөр 19 000 000 төгрөг төлсөний дараа мөн л 21 000 000 төгрөг Б гэгчээс зээлсэн болгож, миний үүсгэн байгуулсан Э ХХК-ийн нэр дээр газрын бичиг баримтыг барьцаа болгож нөхөж зээлийн гэрээг байгуулсан болно. Ингээд дараа нь Б нь өмнөх зээлүүдийн хүүг оруулаад 36 000 000 төгрөг болж байна, надтай шинээр зээлийн гэрээ хийж, нотариатчаар баталгаажуул гэж янз бүрээр дарамталж мөнгө нэхэж залгаад тэгээд түүний үгээр гэрээг хийсэн юм. Энэ бол миний хүсэл зориг байгаагүй бөгөөд цэвэр дарамт шахалт байсан болно.

Иймд Х.Б бидний хооронд байгуулсан 2015.2.17-ны өдрийн Зээлийн гэрээгээр би түүнээс мөнгө аваагүй, бидний хооронд мөнгө өгч авалцсан баримт байхгүй, нэхэмжлэгч Х.Б дарамт шахалтаар хийгдсэн гэрээ учир X. Б бидний хоорондын 2015 оны 2-р сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасныг болон Иргэний хуулийн 281, 282-т заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хуулийн энэхүү заалтуудыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК иь иргэн Д. Б 2015 оны 2 сарын 04-ний өдөр Зээл, барьцааны гэрээг хийсэн боловч үнэн хэрэгтээ бодит байдлаар иргэн Д. Б 21 сая төгрөгийг зээлээр аваагүй билээ. Талуудын хооронд зээлийн мөнгө өгч авалцаагүй энэ талаар ямар нэг баримтч байхгүй юм. Иргэн Д. Б Э ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч Б. Ч нь огт танихгүй. Б нь иргэн X.Б найз юм. Б нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ч 15 сая төгрөг, мөн 4 сая төгрөг зээлсэн бөгөөд энэ мөнгөний хүүг олж авахын тулд өөрийн найз Б дээрх гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн билээ. Зээлийн гэрээний 5-д зааснаар зээлийн мөнтийг бодитойгоор гардуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан боловч мөнгийг бодитоор өгөөгүй, энэ гэрээ нь Б хүү тооцохын тулд дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Мөн Зээлийн гэрээний 5-д барьцаа хөрөнгөөр СХД-ийн 21 -р хороо Рашаант өртөөнд аж ахуйн зориулалттай 18 000 га газрыг барьцаалах, уг барьцааны гэрээг эрх бүхий бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан ч хуульд зохих бүртгэл хийлгээгүй болно. Дээрх үндэслэлээр Б нь Б итгэмжлэл олгосон, өөрөө энэхүү шударга бус үйлдлийг үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа гэж ойлгож байна. Нэгэнт иргэн Б нь Зээлийн гэрээний дагуу 21 сая төгрөг бодитоор хүлээлгэн өгөөгүй, Зохигчдын хоорондын 2015 оны 02-р сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь бодит нөхцөлд тулгуурлаагүй дүр үзүүлж хийсэн хэлцэл, мөн өдрийн зохигчдын хооронд байгуулсан Барьцааны гэрээ нь мөн дүр үзүүлж хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ болохыг тогтоож, эдгээр үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нотлох баримтууд хэрэгт байгаа ба УТХ төлсөн болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                              

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Ч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч Х.Б холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, мөн нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ч, Э ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 862 000 төгрөг гаргуулах, хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Д.Б холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Тус дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №183/ШЗ2018/12739 дүгээр захирамжаар Х.Б нэхэмжлэлтэй Б.Ч холбогдох иргэний хэрэгт Д.Б нэхэмжлэлтэй Б.Ч, Э ХХК-нд холбогдох иргэний хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Ч зээлийн гэрээ байгуулж 36 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, мөнгөө буцааж өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36 000 000 төгрөг, хүү 55 622 000 төгрөг, алданги 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч Х.Б зээлсэн 19 000 000 төгрөгийг буцаан өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 36 000 000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний хүү, алдангийг тооцож нөхөн байгуулсан уг мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-тай буюу түүний захирал Б.Ч зээлийн гэрээ байгуулж 21 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй мөнгөө буцааж өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21 000 000 төгрөг, хүү 40 362 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч Б.Ч болон Э ХХК нь нэхэмжлэгч Д.Б 21 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, гэрээг нөхөн байгуулсан гэж маргаад зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           

            Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Б.Ч нар нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 36 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, зээлийн графикийн дагуу хугацаанд хүү төлөхгүй бөгөөд графикт хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 5 хувийн хүү төлөхөөр, хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үндсэн зээлийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн хуваариар тогтоогдож байна. /хэргийн 4-6-р хуудас/

            Хариуцагч нь уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч зээлийн гэрээний зүйл болох 36 000 000 төгрөгийг шилжүүлэн аваагүй, өмнөх зээлийн хүү, алданги тооцохоор дарамталж гэрээ байгуулсан гэж маргасан.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан тооцно” гэж заасан байх бөгөөд зохигч талуудын байгуулсан зээлийн гэрээний 1-д “...гэрээ байгуулсан өдөр мөнгийг бэлнээр зээлдэгч тал хүлээн авсан болно” гэжээ.

            Гэвч хариуцагч нь мөнгийг шилжүүлэн аваагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 36 000 000 төгрөгийг гэрээний тал болох Б.Ч бус С.М шилжүүлэн өгсөн, Б.Ч С.М зээлсэн мөнгөний хүүнд төлсөн гэж тайлбарласан тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасан байх бөгөөд “хууль зөрчсөн” гэдгийг хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна.

            Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Б.Ч нарын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардлагыг хангаагүй, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч нар 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 21 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол 0,4 хувиар алданги тооцохоор, мөн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, аж ахуйн /Рашаант өртөө/ хашааны зориулалттай 180000 м.кв газрыг барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 57-59-р хуудас/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ч болон Э ХХК-нд холбогдуулан гаргасан боловч хэрэгт авагдсан Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Ч байх тул нэхэмжлэлийг Э ХХК-нд буюу түүний захирал Б.Ч холбогдуулан шийдвэрлэсэн болно.

            Хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч нь 21 000 000 төгрөгийг шилжүүлэн аваагүй, С.М байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөгийг төлсний дараа дахин хүү, алданги тооцохоор Х.Б нь дарамталж гэрээг нөхөн байгуулсан гэж маргаад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Б.Ч нь С.М 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөгийг, 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус зээлж зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн хүү, зээл төлсөн хавсралт, зохигчийн тайлбар, гэрч С.М мэдүүлгээр тус тус нотлогдож байна. /хэргийн 31, 34-36, 88-89-р хуудас/

            Хариуцагч нь уг 19 000 000 төгрөгийг Х.Б шилжүүлсэн, түүний мөнгө гэсэн боловч зээлийн гэрээг С.М байгуулсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг С.М Б.Ч шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, зээлийн хүү, зээл төлсөн хавсралтаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 88-89, 34-р хуудас/

            Мөн хариуцагч нь С.М байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртлэх хугацаанд 19 000 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон байхад нэхэмжлэгч Х.Б нь хүү, алдангийг тооцож 21 000 000 төгрөгний гэрээг нөхөн байгуулсан гэж тайлбарласан боловч 2013 онд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үүрэг дуусгавар болсон гэрээнд хүү, алданги тооцож нөхөн байгуулсан гэсэн нь үндэслэлгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 21 000 000 төгрөгийг хариуцагч нь Д.Б шилжүүлэн авч, 19 000 000 төгрөгийг нь надад шилжүүлэн өгч, 2 000 000 төгрөгийг нь өөрөө авсан гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан “Мөнгө хүлээн авсан баримт”-аар нотлогдоно гэж, хариуцагч нь уг баримтыг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үйлдээгүй, С.М зээлсэн гэх 19 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж Х.Б нөхөн үйлдсэн, мөн 19 000 000 төгрөгийг Х.Б хүлээлгэн өгсөн гэж бичсэн баримт гэж мэтгэлцсэн. /хэргийн 33-р хуудас/

            Хэрэгт авагдсан “Мөнгө хүлээн авсан баримт”-нд ДЭ72122618 РД-тай Ч 19 000 000 төгрөг хүлээн авлаа. Хүлээн авсан Х.Б, хүлээлгэн өгсөн Б.Ч гэсэн байх бөгөөд хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  С.М байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртлэх хугацаанд 19 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарласан, мөн шүүх хуралдаанд С.М байгуулсан зээлийн гэрээний зүйл болох 15 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, нийт 19 000 000 төгрөгийг Х.Б хүлээн авсан гэж нөхөн үйлдсэн баримт гэсэн нь зөрүүтэй, уг баримтад “19 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн Б.Ч, хүлээн авсан Х.Б гэсэн байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч 21 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Иймд зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоход үндсэн зээл 21 000 000 төгрөг, хүү 15 120 000 төгрөг /21 000 000х6:100=1 260 000 төгрөг, 1 260 000х12 сар=15 120 000 төгрөг/, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 18 060 000 төгрөг /2016.2.04-2017.09.22-ны хүртэл 18 сар, 18 хоногийн алданги 21 000 000+15 120 000=36 120 000х0,4:100=144 480, 144 480х558хоног=80 619 840, 36 120 000:2=18 060 000/ гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алдангийг 10 500 000 төгрөг гэсэн байх тул үндсэн зээл 21 000 000 төгрөг, хүү 15 120 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, нийт 46 620 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Э ХХК-ийн захирал Б.Ч гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25 242 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч нь нэхэмжлэгч Д.Б байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, уг зээлийн гэрээний үүрэгт 46 620 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т зааснаар хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн, мөн дарамталсан учраас өөрийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээг бичгээр байгуулсан, уг барьцааны зүйл нь эрхийн доголдолтой эд хөрөнгө байсан гэж маргасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын  бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар үнийг заана”, 156 дугаар зүйлийн 156.3-д “энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаараа хэн аль нь маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Х.Б хариуцагч Б.Ч холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Ч 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Б зээлийн гэрээний үүрэгт 71 862 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 46 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 242 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хангаж, 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “ачаа тээвэрлэлт зохион байгуулах тухай гэрээ”, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно. /хэргийн 17-22-р хуудас/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 060 төгрөг, хариуцагч Б.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 060 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 706 060 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 260 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 262 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч 391 050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Д.Б 131 475 төгрөгийг гаргуулж хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Х.Б хариуцагч Б.Ч холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б хариуцагч Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э ХХК-ний захирал Б.Ч зээлийн гэрээний үүрэгт 46 620 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 242 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, зааснаар хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 060 төгрөг, хариуцагч Б.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 060 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 706 060 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 260 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 262 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч 391 050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч Д.Б 131 475 төгрөгийг гаргуулж хариуцагч Э ХХК-ийн захирал Б.Ч олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН