Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1717

 

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/01717

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Жы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХУГБХХТ

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.934.415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Жнь Залуучууд хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сард ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсан байдаг. Улмаар ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00259 дугаар шийдвэрээр Б.Жыгажил албан тушаалд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 7.246.380 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул Б.Жнь шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ажил олгогчоос шаардсаны дүнд тус хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/24 тоот тушаалаар мэргэжилтнээр эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан байдаг. Уг тушаалаар Б.Жыурьд эрхэлж байсан нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүйн улмаас түүнд ажиллах боломж олдоогүй. Улмаар Б.Жнь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрт заасан 7.246.380 төгрөгийн цалин хөлсний нөхөн олговрыг Б.Ждолгосон байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 63 хоногийн цалин хөлсийг олгоогүй тул нэг өдрийн дундаж цалин хөлсийг 30.705 төгрөгөөр тооцож, 1.934.415 төгрөгийг ХХУГБХХТээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Мшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Жнь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00259 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон. Манай байгууллагын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээр удаа дараа Б.Жаргалсайхантай холбогдохыг хичээж бүхий л арга замыг нь хайж байсан боловч БНСУ-д байсныг мэдсэн. Улмаар Б.Ж2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр анх удаа манай байгууллагатай холбогдоход ажилдаа ирж ор гэдэг саналыг хэлсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын А/24 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Энэ хугацаанд цалингийн нөхөн олговор болох 7.246.380 төгрөгийг бүрэн төлж барагдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Б.Жнь ар гэрийн гачигдал, өөрийн биеийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай, цаашид ажиллах боломжгүй тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, ажлаас чөлөөлүүлэх өргөдлийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Уг өргөдлийг үндэслэн манай байгууллагын зүгээс 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор ХУГБХХхийн даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/30 дугаар тушаалаар олгож шийдвэрлэж мөн тус хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлд дурьдсанаар Б.Жнь ажилд эгүүлэн томилох тушаал гарсан хэдий ч ажил олгогч нь урьд ажиллаж байсан орон тоон дээр ажиллаж байгаа хүнийг чөлөөлөөгүй учраас ажиллах боломж олдоогүй гэх зэргээр бичиж байгаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхдөө гаргасан өргөдөлтэй зөрүүтэй байна. Тус өргөдөлдөө ар гэрийн гачигдал, өөрийн биеийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна гэж дурьдсан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хоорондох хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Б.Жнь өөрөө саад учруулж БНСУ-д байсантай холбоотой ажилд эгүүлэн авах тушаал гарах хугацааг хойшлуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн авах тушаал гарсан хэдий ч Б.Жнь хариуцлагагүй үйлдэл гаргаж ажилдаа ирээгүй, үүргээ ухамсарлаагүй. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдсөн. Иймд дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг судалж 1.934.415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Жнь ХУГБХЗХХт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.934.415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэв.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00259 дүгээр шийдвэрээр ...Б.Жыгажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 7.531.933 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Б.Ждолгох-оор шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийн дагуу ХУГБХЗХийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалаар Б.Жыг2018 оны 4 дүгээр сары 10-ны өдрөөс эхлэн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд ажилтны санаачилгаар 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Б.Жгажлаас нь чөлөөсөн, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны цалинг Б.Ждолгоогүй талаар зохигчид маргаагүй болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс Б.Жыгажилд нь эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажилгүй байсан 63 хоногийг 183/ШШ2018/00259 дүгээр шүүхийн шийдвэрт тусгаснаар дундаж цалин хөлсиыг 30.705 төгрөгөөр тооцож/ 1.934.415 төгрөгийг хариуцагч ХУГБХЗХХээс гаргуулан нэхэмжлэгч Б.Ждолгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид шуудангаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

             115 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ХУХГБЗХХ-ээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.934.415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ждолгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, йн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 46.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХУХГБЗХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид 45.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. 120 120.2 аь аар , 뺺 буюу 㺺 14 болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД