Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/336

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Д.Т-д холбогдох Эрүүгийн 20719000405 хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 31- нйи өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, охин, хоёр хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16-82В тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Д.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Т нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Эмээлчирийн даваа" гэх газар гэртээ 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цай чанах гэж байгаад шатахууныг ус гэж андуурч халуун тогоо руу хийсний улмаас гал гарч гэр шатан гэр дотор байсан 68 настай Ж., 9 настай М., 11 настай М.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэргийн улмаас 3 хүний амь нас хохирсон 68 настай нь миний нөхөр байсан, 2 нь миний ач нар байсан. Би юмны үнэр бараг үнэртэж чаддагүй их муу үнэртдэг юм. Тэр өдөр би өглөө үхрээ саачихаад цайгаа чанах гээд галаа түлсэн. Тэгээд тогоондоо ус хийсэн чинь бага байхаар ус нэмэх санаатай гараад гэрийн гадаа шар өнгийн канистартай юм байхаар нь ус юм байх гэж бодоод авчирч тогоонд хийсэн чинь пис пас хийгээд гал гарсан. Тэгээд гэр шатаад би галаа унтраах санаатай гал тогоо хавиар эргэлдээд сандарч байгаад гараад ирсэн чинь л гэр нураад унасан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүгдэгч Т-ын бэр нь байгаа юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй." гэв.

Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг "Эмээлчирийн даваа” гэх газар гэртээ 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цай чанах гэж байгаад шатахууныг ус гэж андуурч халуун тогоо руу хийсний улмаас гал гарч гэр шатан гэр дотор байсан 68 настай Ж.Н, 9 настай М.Л, 11 настай М.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ням-Осор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Д.Т нь миний талийгаач ах Ж.Нямсүрэнгийн эхнэр юм. Би Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Эмээлчирийнар гэх газар эр дотор шатаж амь хохирсон өөрийн ах Ж.Нямсүрэн, түүний ач охин Лхагвасүрэн нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний ах талийгаач Ж.Нямсүрэн нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэ суманд хөдөө амьдардаг хүү Магсаржавындаа очихоор эхнэр Т, Солонгос улсад ажилладаг охин Гүндэгмаагийн 9 настай охин талийгаач Лхагвасүрэн нарын хамт Улаанбаатар хотоос явсан. Тэгсэн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу нөгөөдөр нь өглөөний 08 цагийн үед Магсаржав надад ахыг маань зээ охидуудтайгаа галд өртчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид нарыг очиход хэргийн газар цагдаа, онцгой байдал, 0151 дүгээр ангийн алба хаагчид ирсэн байсан. Миний ахын зээ охин М.Лхагвасүрэн нь 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ба төрсөн эцэг Мөнхзулыг 7 настай байхад нь эх Гүндэгмаагаас салаад явсан. Лхагвасүрэн маань зан аашийн хувьд дөлгөөн 5 дугаар ангид орох гэж байсан. Охины эх солонгос улс яваад одоо 3 жил болж байна. Манай гэр бүл ураг төрөлд нөхөж баршгүй аюул учирч хайртай гурван хүнээсээ хагацлаа. Гэхдээ санамсар болгоомжгүй галын аюулаас болж хэрэг гарсан тул миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ. “Д.Т нь миний хадам ээж юм. Нөхөр Магван гээг хүнээс тусдаа амьдраад 2 жил болж байгаа боловч гэрлэлтээ хууль ёсоор нь салгаж амжаагүй байгаа болохоор охин Оюунгэрэл, талийгаач охин Оюундэлгэр хоёрыгоо зуных нь амралтаар нөхөрийн төрсөн ах Магсаржавынд хөдөө Төв амйгийн Эрдэнэ суманд байлгадаг. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 10-ны үед хёор охиноо Магсаржав ахынх руу явуулчихаад байж байсан чинь үүнээс 7 хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэ сумаас нөхөрийн эгчийн нөхөр нь бага охин Оюундэлгэрийг маань Эрдэнэ суманд байхдаа гэртэйгээ галд өртлөө гэж дуулгасан.” гэсэн мэдуүлэг /хх-ийн 38-39/

Гэрч Н.Магсаржав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "Д.Т бол миний төрсөн эх байгаа юм. Би Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн

Эмээлчэрийн ар гэх газар хилийн цэргийн 0151-р ангийн малын суурийн ажилтнаар ажилладаг. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уг газар манай аав Нямсүрэн, ээж Т нар Улаанбаатар хотоос дүү нар болох Б.Төгөлдөр, С.Тулгаа, А.Нямдэлгэр, М.Оюунгэрэл, М.О, М.Лхагвасүрэн нарын хамт ирсэн. Уг газар байсан. 2017 оны 06 сарын 17-ны өдөр өглөө 07 цаг 30 минутын орчим би уг газар байх модон байшиндаа байж байхад эхнэр Баттогтох “гадаа гэр шатаж байна" гэхээр нь би байшингаасаа гарахад гэрийн үүдэнд гал авалзаад мөн тооноор гал гарч байсан. Манай ээж Т надад хэлэхдээ “би бензин гэдгийг нь мэдсэнгүй ус гэж бодоод цайгаа чанах гэж байгаад тогоонд хийчихлээ өвгөнөө алаад хаячихпаа шүүдээ” гэж хэлээд орилж, чарлаад байсан. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шатсан гэрт манай аав Нямсүрэн, ээж Т, миний төрсөн дүү М.О, М.Лхагвасүрэн нар байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-43/

Гэрч Р.Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Д.Туяацацрап гэдэг хүн бол миний хадам ээж юм. 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байшиндаа өглөө 07 цаг 30 минутад чай чанаад байж байхад гадаа хүн орилох чимээ гарахаар нь өи байшингаасаа гараад хартал хадам ээж Т гэрээс орилоод гарч байсан. Мөн гэрээс гал гарч байсан. Гэрийн араас өргөхөд гэр юучгүй нурж унаад гал авалзсан. Би байшин руу ороод ээж Тын түлэгдсэн хувцсыг тайлаад биед нь шүдний 00 түрхсэн. Тухайн үед хадам ээж Т хэлэхдээ Би бензинийг ус гэж андуураад тогоо руугаа хийгээд өвгөнийгөө болон 2 хүүхдээ алаад хаячихпаа ямар сонин хөөсөрдөг ус вэ гэж болсон” гэж хэлж байсан. Тэгээд энэ талаар цагдаа эмнэлэгт мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-47/

Гэрч Б.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Магсаржав гал гарч байна гэж хашгирсан. Савтай уснаас шатаж байсан гэрийн гаднаас цацахад улам ширүүсэж эхэлсэн. Шатаж байсан гэрээс эмээ нүүр нь түлэгдсэн хувцас хунар нь түлэгдсэн гарч ирсэн. Гэр 30-40 минутын хооронд бүрэн шатаж гал унтарсан. Шатсан гэрт цахлилгаан хэрэгсэл байхгүй харин цахилгаан үүсгүүрийн мотор л байсан. Хоёр байшингийн хооронд 25 литрын шар савтай мотоциклд хийдэг бензин байсан. Савны ёроолоор жаахан бензин байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51/

Гэрч П.Хувьзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Магсаржав даргын аав, ээж нарын гэр шатаад хаалгаар нь гар гараад байсан. Гал руу ус цацаад ямар ч нэмэргүй улам асаад гэр шатаад баруун хойноосоо нурсан. Гэрээс даргын ээж нүүр ам нь түлэгдсэн, хувцас хунар нь шатсан гарч ирж байхыг харсан. Мотоциклийн бензин гээд 25 лиртийн шар савтай бензин 2 байшингийн хойд талд байсан. Юунаас болж гал гарсныг мэдэхгүй байна. Гэрт өвгөн эмгэн 2 ач охин нь ирсэн байсан гэсэн” мэдүүлэг /хх-ийн 52-54/

Гэрч Н.Хандмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай ээж 2014 оны 04 сард бие нь өвдөөд ходоодны хорт хавдар тусаад ходоодоо авхуулсан, одоо хиймэл ходоодтой, норкозонд олон удаа орж байсан хүн байгаа юм. Тийм болохоор үнэр мэдрэх нь ерөнхий дөө муу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 84 дугаартай дүгнэлтэд: Талийгаач М.Лхагвасүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

  1. Өндөр хэмийн үйлчлэлээр нас баржээ. /хх-ийн 60/

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 86 дугаартай дүгнэлтэд:

  1. Талийгаач Ж.Нямсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Өндөр хэмийн үйлчлэлээр нас баржээ. /хх-ийн 64/

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 85 дугаартай дүгнэлтэд:

  1. Талийгаач М.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Өндөр хэмийн үйлчлэлээр нас баржээ. /хх-ийн 67/

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн 6288 дугаартай дүгнэлтэд: “Бензин” гэж хаягласан 2 ширхэг хуруу шилтэй шингэн зүйл нь шатах тослох материалбн агуулга илэр байна. Уг шингэнийг нарийвчлан тодорхойлох техникийн боломжгүй байна." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-72/

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймгийн Онцгой байдлын газрын 07/01 дүгнэлтэд: “уг гал түймэр иргэдийн санамсар болгоомжгүй байдпаас болж халуун тогоонд хялбар авалцан асах шингэн хийсний улмаас гал түймэр гарсан байх магадлалтай байна."гэх /хх-ийн 74-75/

мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Тын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “Би галаа түлээд цайны ус хийсэн чинь бага байхаар нь гаднаас ус авах гээд гэрт байсан саарал өнгийн 8 литрийн хувинд хүүгийн байшингийн ард байсан шар өнгийн канистартай уснаас хийсэн чинь жаахан шар өнгөтэй байхаар нь булгийн ус юм байлгүй гэж бодоод усаа гэрт оруулж ирээд гал дээр буцалж байгаа жаахан ус руугаа хийсэн чинь шууд дэлбэрэлт болсон. Тухайн үед нүүр нүдгүй өөдөөс гал дүрэлзээд гэр шатсан, тухайн үед хойморт байсан нөхөр рүү маань талийгаач охин Лхагвасүрэн гүйж байгаа харагдсан. Удалгүй миний толгойтой ус болон хувцас хунар бүгдээрээ шатаж би гэрээс гарсан. Тэгээ талийгаач нөхрөө хүүхдүүдээ аваад гараад ирэх байх болов уу гэж бодсон боловч талийгаач маань Оюундэлгэр охиныг авах гэж байгаад гурвуулаа нас барсан байх гэж бодож байгаа" гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: Ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 85/

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хавдрын эмч Г.Хандсүрэнгийн тодорхойлол /хх-ийн 86/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-15/, 2017 оны 07 сарын 06-ны өдрийн эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл “саарал өнгийн 8 литрийн багтаамжтай, сэнжгүй, хөө тортогт идэгдсэн төмөр хувин" /хх-ийн 27/, цогцогст гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үөд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Бусдыг болгоомжгүй алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч нь "анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас 3 хүний буюу 68 настай Ж.Нямсүрэн, 9 настай М.Лхагвасүрэн, 11 настай М.О нарын амь нас хохирч хэзээ ч нөхөгдөшгүй хохирол, хор уршиг учирсан байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр уг ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй байх тул шүүгдэгч Д.Т-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Т-д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, Ж.Ням-Осор нар нь санамсар болгоомжгүй галын аюулаас болж хэрэг гарсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвтэрлэх комисс шийдвэрлэнэ" гэж зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 8 литрийн багтаамжтай сэнжгүй, хөө тортог болсон төмөр хувин 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдпага болгон

 

ТОГТООХ нь:

  1. А овгийн Д.Т-ыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Д.Т-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт ялтан Д.Т нь цагдан хоригдсон хоногүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 8 литрийн багтаамжтай сэнжгүй, хөө тортог болсон төмөр хувин 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Д.Т-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдпэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагу хүргүүлснээс хойш 14 хоногийн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.ОТГОНЖАРГАЛ