Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох 1734000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Тамирчингийн 7-51 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г  гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ноос 08- нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Үдпэг гэх газар оршин суух иргэн Н.Т-гийн байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн гинжтэй савхтай хэт хутга 1 ширхэг, боов чихэр зэргийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:

Төв аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг “2017 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Үдлэг гэх газар оршин суух иргэн Н.Тгийн байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн гинжтэй савхтай хэт хутга 1 ширхэг, боов чихэр зэргийг хулгайлж, бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулсан" гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Г "2017 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Үдпэг гэх газар оршин суух иргэн Н.Т-гийн байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн гинжтэй савхтай хэт хутга' 1 ширхэг, боов чихэр зэргийг хулгайлж, бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгг өсвөр насны шүүгдэгч Б.Г-ын: " ... Би 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр санагдаж байна... би цонхоор нь ороод авдарных нь цоожийг гараараа татаад авдарнаас нь мөнгөн гэртэй хутга байсан тэрийг нь аваад цонхоор нь буцаад гарсан. Ял шийтгэл оногдуулвал гомдол санал байхгүй. Хохирол төлбөрөө төлсөн. гэм буруугаа ойлгож, гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх- н 34-35 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.Т-гийн: ".. 2017 оны 08 сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотруу явсан...Улаанбаатарт 8 хоноод Үдпэгт байх гэртээ ирсэн юм. Тэгтэл манай байшингийн цонхыг онгойлгоод авдранд байсан хэт хутга.чихэр боовыг нь авчихсан байсан. Цагаан мөнгөөр тоноглосон хутга байсан юм. Авдарны цоожийг эвдээд авчихсан байсан юм, мөнгөн гинжтэй, савхтай хутга байгаа юм, ойролцоогоор 6 лан мөнгө орсон, би 1 сая төгрөгөөр үнэлж байна, шинэ цагийн би өөрөө хийсэн хутга байгаа юм...чихэр боов зэрэгт үнэлгээ хийгээд яахав, хийлгэхгүй" гэх мэдүүлэг/хх-н 14-15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Содбаярын "он сарыг нь сайн мэдэхгүй байна. Тэмүүлэн бид 2 Г-ын өвөөгийн гэрт хамт хоносон юм. Тэгээд өглөө нь Г бид хоёрыг зооринд оруулж байгаад цагаан металл зүйлээр тоноглочихсон хутга үзүүлсэн манай өвөөгийн хутга байсан юм гэж хэлсэн..." гэх мэдүүлэг/хх-н 16-р хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Тэмүүлэнгийн: "Хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна...Гтай тааралдтал манайд очоод хоночих гээд гуйгаад байхаар нь өвөөгийнх нь гэрт Содбаярын хамт очоод хоносон юм. Тэгээд хоночихоод маргааш өглөө нь босоод байж байтал Г намайг ногоо хураадаг зоорь луу дуудаж оруулаад хутга үзүүлээд манай өвөөгийнх байгаа юм гэж үзүүлж байсан юм..." гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудас/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-7 дугаар хуудас/,

-Төв аймгийн Батсүмбэр сумын Үнэлгээний комиссын 2017 оны 09 сарын 13- ны өдөр хийсэн эд зүйлийн үнэлгээ "мөнгөн тоногтой, савхтай, хэт хутга"-ны үнэлгээ /хх-н 22 дугаар хуудас/,

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36 дугаар хуудас/,

-өсвөр насны шүүгдэч Б.Г-ын насыг тоолсон тэмдэглэл /хх-н 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь 2000 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 8 сар 18 хоногтой байсан тул шүүх Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэг буюу Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нь Л.Ганчимэг нь "шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ял хойшлуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэсгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь " Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад” хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа хөнгөн гэмт үйлдсэн гэж дүгнэж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшпуулах үндэсгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр оногдуулж мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасган хянан шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1000000 төгрөгийг хохирогч Н.Т-д мөрдөн байцаалтын явцад төлсөн ба хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдпага болгон

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Б овгийн Б Г-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг уйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-ыг 01 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Гт оногдуулсан 01 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг болохыг тус тус дурьдсугай.

б.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 5- ны өдрөөс эхлэн тоолсугай.

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн' тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.