Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0212

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Жамц давс ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/245 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг

Гуравдагч этгээд: Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О өмгөөлөгч Э.Ч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жамц давс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жамц давс ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн дагуу Увс аймгийн Давст сумын Шүдэн уул нэртэй газарт орших 29.39 гектар талбай бүхий уурхайн газарт хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг авсан.

Жамц давс ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дурэм журамд заасан үүргийг биелүүлсээр ирсэн. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ, 39 дүгээр зүйлийн 39.1.1 д энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах гэж тус тус заасны дагуу манай компани нь Увс аймгийн Давст сумын нутагт орших Жамц давс ХХК-ийн MV-010061 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Шүдэн уулын чулуун давсны ордыг ашиглах төсөл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны 5 жилийн менежментийн төлөвлөгөөг Тэкол ХХК-иар хийлгэж, Байгаль орчин аялал жуулчлал яамны ерөнхий шинжээчээр батлуулсан.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Т/18-12-19 дүгээр дүгнэлтээр Увс аймгийн Давст сумын нутагт орших MV-010061 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Шүдэн уулын чулуун давсны ордыг ил аргаар ашиглах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 8/2588 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 28.1.2 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06/2844 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2020/08 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын М\/-010061 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдье гэсэн.

Ийнхүү тус мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 06 дугаар 11-ний едөр гомдол гаргасан. Тус гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3/2903 дугаар албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус бичигт ...Танай эзэмшилд байсан Увс аймгийн Давст сумын нутагт байрлах Шүдэн уул нэртэй талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/08 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн.

Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.     2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан үндэслэлээр цуцалсан байна.

Манай компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 2018 оноос хойш Шүдэн уулын давсны ордод нэг ч удаа олборлолт явуулаагүй бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагааг явуулж байгаагүй. Ийнхүү тус газарт нэг ч удаа олборлолт явуулж байгаагүйг захиргааны байгууллагуудаас ирсэн албан бичгүүдээр нотлогдоно. Тодруулбал, Увс аймгийн Давст сумын Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 104 дугаартай Жамц давс ХХК нь 2018 онд Увс аймгийн Давст сумын нутагт орших Шүдэн уулын давсны ордод олборлолт хийгээгүй нь үнэн болно гэх албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай Увс аймгийн Давст сумын Шүдэн уулд байрлах MV-010061 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд эзэмшдэг Жамц давс ХХК нь 2019 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй болно гэсэн албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Увс аймаг дахь Цагдаагийн газраас Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ю.Д-д ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 45-1/279 дугаар албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас манайд ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16-3/1053 дугаар албан бичгүүдээр манай компани өөрийн тусгай зөвшөөрлийн солбицлын цэгт хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис ашиглан олборлолт хийж байгаагүй болох нь тогтоогддог.

Ийнхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оноос хойш нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй төдийгүй өөрийн тусгай зөвшөөрлийн солбицлын цэгт хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис ашиглаагүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлдээ нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэжээ. 2019 онд манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд нутгийн иргэдийн хууль бусаар давс олборлож үүсгэсэн маш олон тооны олборлолтын ам, замбараагүй ухаж төнхсөн өндөр мөргөцөг, гуу жалгыг битүүлэн тэгшилж, дуртай газраа тэсэлгээний бодис ашиглан тэсэлж, гамшгийн байдалд оруулсан байсныг болиулж, хогоор дүүрсэн ялгадас болсон нөхцөл байдалтай байсныг цэвэрлэж, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхийн тулд 505 сая төгрөгийн зардлаар хуульд заасан техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлсэн. Үүнийг Увс аймгийн Давст сумын Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай Жамц давс ХХК нь Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэр дэх Шүдэн уулын давсны ордын 10061А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2019 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн болно гэсэн албан бичгээр нотлогдоно.

Гэтэл захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

2. Жамц давс ХХК нь хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан тухайд:

Жамц давс ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2018 онд авсан бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрөл авснаас хойш тухайн газарт олборлолт явуулаагүй ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж заасны дагуу жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Гэтэл хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, хуульд заасны дагуу үүргээ биелүүлж, жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөөр ирсэн байхад захиргааны

байгууллага ямар ч үндэслэлгүйгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна.

Манай компани нь хуульд заасан үүргээ биелүүлэхийн сацуу нийгмийн хариуцлагын хүрээнд Увс аймгийн Давст суманд байрлах Ю.Ц даргын музейг 2015 онд нийт 150 сая төгрөгөөр иж бүрэн засварласан бөгөөд 2019 онд Давст сумын Соёлын төвийн дэргэдэх спорт заалыг 250 сая төгрөгөөр иж бүрэн засварласан. Нөхөн сэргээлтийг явцад гарсан 230 тонн давсыг нутгийн малчдад тараан өгсөн. Мөн Монгол Улсын давсны хэрэгцээг хангах цаашлаад Жамц давс гэх бренд үүсгэн, гадаадын зах зээлд гарган таниулах зорилготой жамц давс боловсруулах үйлдвэрийг байгуулахаар барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа болно.

3. Хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 180 дугаар шийдвэрийг гаргахдаа манай компанид урьдчилан мэдэгдээгүй, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Энэ нь шийдвэр гаргах ажиллагааны журам болох Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр манай компанийн М\/-010061 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Хуульд үндэслэх, 4.2.5-д Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4,2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмуудыг тус тус зөрчсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/08 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын

 

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар манай компанид ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргасан эсэхээ огт мэдэгдээгүй.

Жамц давс ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан дүгнэлтээ эргэн харж хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий албан бичгийг явуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 06/4259 дүгээр албан бичгээр ... хүсэлттэй танилцсан, шийдвэрээ хүчингүй болгох боломжгүй байна гэж хариу өгсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчны улсын байцаагч Н.Г нь Жамц давс ХХК-ийг байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй талаар дүгнэлт гаргасан. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Увс аймгийн нэгдсэн лабораториос мэргэжилтэн авч ирж манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд агаар, ус хөрсний шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээгээр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн талаар тогтоогдоогүй.

Хилийн цэргийн удирдах газрын дарга М.А ...Жамц давс ХХК нь тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаагүй гэх дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Экологийн Цагдаагийн албанаас мөн дээрхтэй утга нэг дүгнэлтийг гаргасан. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргад нараас ирүүлсэн ...тус компани нь 2018-2020 онд олборлолт хийгээгүй, нөхөн сэргээлтийг хийсэн гэх дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Дээрх бүх дүгнэлт, албан бичгээс үзвэл манай компани нь хүлээх үүргийнхээ хувьд хангалттай үйл ажиллагааг хийсэн. Манай талаас шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн дүрс бичлэг дээрээс үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргалт нь захиалгатай хийгдсэн гэдгийг харж болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын MV010061 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаартай шийдвэрийн дагуу цуцалсан. Хариуцагч энэ шийдвэрээ гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлтийг үндэслэлээ болгосон байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тусгай зөвшөөрлийн талбайд газрын үзлэг хийсэн. Хавтаст хэрэгт талуудын гаргаж өгсөн нотлох баримт хангалттай цугларсан. Эдгээр нотлох баримтуудаас үзвэл Жамц давс ХХК нь байгальд орчинд сөргөөр нөлөөлсөн гэх үйл баримт нотлогдоогүй.

Маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлах үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг үндсэн зарчмуудыг бүгдийг зөрчиж гарсан гэж манай талаас үзэж байна. Эдгээр нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын Санал хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтуудын хамт ирүүлсэн эсэх талаар тодруулахад тийм баримт ирүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалаар батлагдсан Журам батлах тухай тушаал гарахаас өмнө ямар журмыг баримталж тусгай зөвшөөрлийг цуцалж байсан талаар шүүхээс нотлох баримт гаргуулахаар шаардсан. Жамц давс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан цаг хугацаанд ямар нэгэн дагаж мөрдөж байсан журам байгаагүй гэх хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагч нараас гаргаж байгаа татгалзал зэргээс дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дүгнэлтээ бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр гаргасан нь харагдаж байна.

Хэдийгээр тухайн цаг үед Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд дагаж мөрдөх журам батлагдаагүй байсан боловч хариуцагч нь тодорхой нөхцөл байдлуудыг хянан шалгах үүрэгтэй байсан гэж манай талаас үзэж байна.

Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналд шууд үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гаргасан. Журамд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дүгнэлт гаргахдаа хуралдаж, хуралдааны тэмдэглэл үйлдэж, ажлын хэсгийн гишүүд санал хураалгасны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргах эсэхээ шийдвэрлэх ёстой байсан.

Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь холбогдох, ач

холбогдол бүхий нотлох баримтуудыг огт цуглуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт нь үндэслэл бүхий байгаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хариуцагч талаас шүүхэд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд дагаж мөрдөх журам, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийн журам зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийн журам-ын 4 дүгээр зүйлийн 4.3-т Ажлын хэсгийн даргын шийдвэрээр хэлэлцэж буй асуудалтай холбоотой холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг ажлын хэсгийн хуралд оролцуулж шаардлагатай мэдээлэл, тайлбар, лавлагааг гаргуулж болно гэж заасан.

Дээр дурдсанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Жамц давс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээ гаргах эсэх талаарх хуралдсан бол энэ журмыг баримталж хуралдааны тэмдэглэлийг заавал үйлдэх ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хангалттай үндэслэл бүрдээгүй байсан байна.

 

Манай талаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх талаар үндэслэл, тайлбараа гаргах боломжтой байсан боловч хариуцагч нь тайлбар, хүсэлтээ гаргах боломжийг бидэнд олгоогүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хуулиар олгосон хууль ёсны эрхийг зөрчиж гаргасан шийдвэр юм.

Аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар санал гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу саналаа яаманд хүргүүлсэн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шууд уг саналыг үндэслэлтэй хэмээн үзэж, ямар нэгэн хяналт шалгалт хийж, нотлох баримтыг цуглуулалгүйгээр дүгнэлтээ гарган Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байдаг.

 

Дээрх эрх бүхий байгууллагууд нь санал, дүгнэлт гаргах эрхтэй. Гэхдээ санал болон дүгнэлтийг гаргахдаа үндэслэлтэйгээр, холбогдох нотлох баримтыг хавсаргаж, холбогдогч этгээдэд мэдэгдэж тайлбар авах зэргээр процесс ажиллагаагаа явуулах ёстой байсан. Тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлээ санал, дүгнэлтдээ тусгаж дээд шатны байгууллагадаа хүргүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.

Шүүхийн зүгээс Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох нотлох баримтуудыг шаардаж хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн боловч тэр талаарх нотлох баримт ирүүлээгүй.

Увс аймгийн Засаг даргын гаргасан санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гаргасан дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэр гэх гуравхан хуудас баримтаар Жамц давс ХХК-ийн орон нутаг болон маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтыг бүгдийг нь үгүйсгэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Увс аймгийн Засаг даргаас ирүүлсэн санал үндэслэлтэй эсэх талаар нотлох баримтыг цуглуулж, хяналт шалгалтыг хийх үүрэгтэй байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй. Бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоолгүйгээр дүгнэлтийг гаргасан нь хууль бус байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан үндэслэлийг дурдсан. Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байсан тул тусгай зөвшөөрлийг эзэмшигч Жамц давс ХХК-д мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрээ гаргасан гэж тайлбарладаг. Манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй бол нийтийн ашиг сонирхол болон байгаль орчинд хэрхэн хортойгоор нөлөөлөөд байгааг хариуцагч нар нотолж тогтоох үүрэгтэй.

Дээрх үүргээ хэрэгжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь хууль бусаар шийдвэрээ гаргасныг харуулж байна. Бодит нөхцөл байдал дээр манай компанийн тусгай зөвшөөрлийг мэдэгдэхгүйгээр цуцалснаар хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж байгаа нь бас тодорхойгүй. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан үндэслэлээр сонсох ажиллагаа хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж хэлдэг. Гэвч нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгаа талаар Жамц давс ХХК-д мэдэгдэж, холбогдох тайлбарыг авах үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч сонсох ажиллагааг хийх ёстой байсан гэж үзэж байна.

Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаартай шийдвэр нь сонсох ажиллагааг хийлгүйгээр гарсан, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргахдаа баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ажлын хэсгийн хуралдааныг хийсэн боловч тэмдэглэл үйлдээгүй гэх тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны маргаан бүхий дүгнэлт нь нэгхэн хуудас байх ба үндэслэх хэсэг гэх 2 цогцолбор өгүүлбэр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүний гишүүдийн гарын үсэг зурагдсан байдаг.

Гэтэл ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, уул уурхайн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.Б нарын гарын үсэг л тус дүгнэлт дээр зурагдсан байдаг. Бүхэл бүтэн яам, төрийн захиргааны төв байгууллага байж Монгол Улсын хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргахдаа хуралдсан эсэх нь тодорхойгүй, тэмдэглэл үйлдээгүй.

Нарийн бичгийн дарга хуралд оролцож байгаагийн хувьд хүлээх үүрэг нь хуралдааны тэмдэглэлийг хөтлөх байдаг. Тус хуралдаан дээр ямар асуудлын талаар хэрхэн ярилцсан, хэдэн хүн дэмжсэн, гишүүд ямар саналтай байсан талаар хуралдааны тэмдэглэлд нарийн тусгах ёстой. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааны тэмдэглэл байхгүй гэх тайлбарыг өгдөг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч нарын шүүхэд гаргаж байгаа тайлбараас үзвэл шууд тэгж үнэлэх боломжтой болоод байна. Өнгөж харахад хариуцагч нарын үйлдэл, гаргасан дүгнэлт болон шийдвэр нь хуулийн дагуу явагдсан мэт харагдаж болох ч цаанаа журам байхгүйг ашиглан хууль бус шийдвэр гаргахаар зэхэж байсан нь тодорхой харагдаж байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч дүгнэлтийнхээ үндэслэлийг 2019 оны Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гэж яриад байдаг. Гэтэл манай компанийн зүгээс уг дүгнэлтэд дурдагдсан зөрчлийг арилгах арга хэмжээг аль хэдийн авч хэрэгжүүлсэн. Уг давсны уурхай нь социализмын үед ажиллаж байсан. Уурхай ажиллахаа болингуут нутгийн иргэд хувиараа талбайгаас давс олборлоод зардаг байсан.

Жамц давс ХХК-д уг талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө иргэд дур мэдэн талбайд нэвтэрч давс олборлодог байсан нь үнэн. Нутгийн иргэдийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тусгай зөвшөөрлийн талбай дээрх эвдрэлийг бид хангалттай арилгаж, нөхөн сэргээлт хийсэн.

Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагаас бүгдээс нь манай компанийг ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй талаар нотлох баримт, дүгнэлт ирсэн. Үйл ажиллагаа явуулаагүй компани нь байгаль орчинд хэрхэн хортойгоор нөлөөлдөг талаар хариуцагч нараас асуухаар хариулж чаддаггүй.

Доод шатны байгууллагаас санал, дүгнэлт ирүүлсэн тул шийдвэрээ гаргасан гэх тайлбарыг өгч байгаа төрийн захиргааны байгууллагууд хариуцлагагүй байгааг харуулж байна. Доод шатны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлт нь тусгай зөвшөөрлийг цуцлах шууд үндэслэл болж чадах эсэх нь эргэлзээтэй.

 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь журам батлагдаагүй байсан тул манай яам дүгнэлт гаргахдаа тэрхүү журмыг баримтлах шаардлагагүй байсан гэх хариу тайлбарыг өгдөг. Хэдийгээр журам батлагдаагүй байсан хэдий ч төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргах үүрэгтэй.

Жамц давс ХХК нь хуульд заасан үүргээ бүгдийг нь хэрэгжүүлж байсан ба байгаль орчинд хортой нөлөөлсөн аливаа үйлдэл гаргаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Жамц давс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан нь тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Жамц давс ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг гаргахдаа

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/489 дүгээр албан бичиг зэргийг тус тус үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшдэг MV-010061 тоот Увс аймгийн Давст сумын 01 дүгээр багийн нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.2.6-д байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан эрхийг тус яаманд олгосон.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах-аар заасан.

 

Нутгийн захиргааны байгууллага нь хууль тогтоомжийг тухайн орон нутагтаа хэрэгжүүлэх, мөрдүүлэх эрх, үүрэгтэй бөгөөд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгч, байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянаж ажилладаг. Маргаан бүхий дүгнэлт нь тусгай зөвшөөрлийг шууд цуцалж байгаа хэлбэр биш бөгөөд цуцлуулах үндэслэл бүрдсэн гэдгийг эрх бүхий байгууллагад хүргүүлж байгаа... гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг болон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/489 дугаартай албан бичгүүдийг тус тус үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшдэг Увс аймгийн Давст суманд байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй байна гэх дүгнэлтийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулалт хийсэн.

Нутгийн захиргааны байгууллага нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу хууль, тогтоомжийг тухайн орон нутагтаа хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй байдаг. Үүний дагуу ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хянаж ажилладаг. Энэ үүргийнхээ дагуу Жамц давс ХХК нь байгаль орчинд хортой нөлөөлж байна, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ олон жилийн турш хэрэгжүүлэхгүй байна гэх саналыг манай байгууллагад ирүүлсэн. Засаг даргын гаргасан санал нь Ашигт малтмалын тухай хуульд заагдсан үндэслэл бүхий байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлтээ гаргасан.

 

Энэхүү дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан Ажлын хэсгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн. Манай яамнаас гаргасан дүгнэлт нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалж байгаа хэлбэр биш юм. Жамц давс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн.

Нутгийн захиргааны байгууллага буюу аймаг, сумын Засаг даргын эрх, үүргийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд хуульчилсан. Хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд нутгийн захиргааны байгууллага нь тухайн орон нутагтаа хяналт, шалгалтыг хийх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлсний хүрээнд манай яаманд саналаа ирүүлсэн гэж ойлгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд тухайн орон нутагт очиж давхар хяналт тавьж, үзлэг хийж, нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй, тэгэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

 

Нутгийн захиргааны байгууллагаас саналаа ирүүлэхдээ хэдхэн хуудас баримт ирүүлсэн гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Тухайн орон нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалж байгаа аймгийн Засаг дарга нь саналаа зохих баримт, тайлбарын хамт манайд ирүүлсэн. Увс аймгийн Засаг даргын

саналаас гадна Иргэдийн Нийтийн Хурлын санал хүртэл ирсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нутгийн иргэд гомдол, санал гаргаж байсан гэдэг нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын газраас байгаль орчныг бохирдуулсан талаар акт гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас манай яамнаас холбогдох нотлох баримтыг цуглуулж, маргаан бүхий газарт очиж үзлэг хийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байсан гэж тайлбарладаг. Эдгээр ажиллагааг хийх нь нутгийн захиргааны байгууллагын үүрэг гэж тайлбарлаад байна. Манай яам уг үүргийг хүлээдэггүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/08 дугаар дүгнэлт нь үндэслэл бүхий, хуульд заасан журмын дагуу гарсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

Увс аймгийн Давст суманд байрлах Шүдэн уул нэртэй 29 м.кв гектар талбай газарт ашигт малтмалын ашиглалтын  MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн даргын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Зуун найман суварга ХХК-д олгосон. Уг тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдлийг тус газарт ирүүлсний дагуу Геологи, уул уурхайн дарга 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1055 тоот шийдвэрээр Капитал банкинд барьцаалуулсныг бүртгэсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр ашигт малтмалын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг Жамц давс ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар албан бичиг манай байгууллагад ирсний дагуу маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрээ гаргасан.

Нэхэмжлэгч компани нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, Ашигт

малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг зөрчсөн гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8/2588 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай тус компанид мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасныг тус тус үндэслэн сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэрээ гаргасан болно.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасныг баримталсан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой хэрэглэх, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилсан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэх хуулийн заалтуудыг тус тус баримтлан шийдвэрээ гаргасан.

 

Нэхэмжлэгчийн дурдаж байгаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу Жамц давс ХХК-ийг байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байсан гэж үзэж байна. Иймд манай гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдий итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Зуун найман Суварга ХХК-ийн хамаарал бүхий компани болох Жамц давс ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01

дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн дагуу шилжүүлсэн. Уг ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Жамц давс ХХК-ийн нэр дээр шилжсэн ч гэсэн тусгай зөвшөөрөл нь Капитал банк ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээний зүйл хэвээр байгаа болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж авсан зээлээ төлөлгүй удсан тул Капитал банк ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгүүдээр хангуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02751 дугаартай захирамж гарч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжаар зээлийн барьцааны гэрээнүүдээр барьцаалагдсан барьцааны зүйлүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан юм. Тодруулбал Увс аймгийн Давст сум Шүдэн-Уул нэртэй газарт орших 29 гектар талбай бүхий жамц давсны ордны 10061А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдаж, төлбөр авагч Капитал банк ХХК-ийн зээлийн төлбөрийг барагдуулах ёстой... гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг хуралдсан эсэх, хуралдсан бол хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулахаар шүүгчийн захирамж гарч өмнөх удаагийн шүүх хуралдаан хойшилсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ...Ажлын хэсэг хуралдсан боловч тэмдэглэл байхгүй байна гэх хариуг хүргүүлсэн байна. Уг хуралдааны тэмдэглэлийг үйлдээгүй, нотлох баримтаар гаргаж өгөхгүй байгаа нь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ажлын хэсэг хуралдаагүй байна гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол тусгай зөвшөөрлийг сонсох ажиллагаа хийхгүйгээр цуцална гэж заасны дагуу шийдвэрээ гаргасан гэж хэлдэг.

Гуравдагч этгээд Капитал банк ХХК нь иргэд, аж ахуй нэгж, төрд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Жамц давс ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь Капитал банкны зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд байгаа.

Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө эрсэдсэн тохиолдолд тухайн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг. Гэтэл хариуцагч нарын гаргасан шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль

ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн. Банкнаас хадгаламжийн мөнгөө гаргуулан авч чадахгүй байгаа олон иргэд энэ шийдвэрийн ард хохирч байгаа тул нийтийн ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Хариуцагч нар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд дээрх хуульд заасан боломжийг огт олголгүйгээр шийдвэрээ гаргасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын MV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаартай шийдвэр нь тус бүр хуульд нийцээгүй, хуульд заасан процесс ажиллагааг зөрчиж гарсан шийдвэрүүд байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Жамц давс ХХК нь тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус дүгнэлтэд үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-010061 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулсан, уг ажлын хэсгээс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ... Увс аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1|489 дугаар албан бичгээр ирүүлсэн санал үндэслэлтэй байна гэж үзэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 , 15 дугаар зүйлийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Жамц давс ХХК-ийн эзэмшдэг MV-010061 тоот Шүдэн уулын давсны уурхайн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... Уг Ажлын хэсэг нь ... тусгай зөвшөөрөл бүхий ... 29,39 гектар талбай бүхий газарт биечлэн очиж шалгалт хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй бөгөөд зөвхөн аймгийн Засаг даргын ...албан бичгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. ... Захиргааны байгууллага манай компанийг байгаль орчинд хортой нөлөөлсөн ямар үйл ажиллагаа явуулсныг шийдвэр гаргахдаа баримтаар нотлоогүй, ... үндэслэлээ баримтаар тогтоосон байх үүргээ биелүүлээгүй нь хуульд нийцээгүй, улмаар манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдах, үр дагавар үүсгэх үндэслэл болсон ... гэж, хариуцагч нь ... Манай яамнаас гаргасан дүгнэлт нь нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийг шууд цуцалж байгаа хэлбэр биш. ... тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлсэн явдал юм. ... Яам хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан ... гэж тодорхойлон маргажээ.

 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Давст сумын Шүдэн уул нэртэй газарт орших 29 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг Зуун найман суврага ХХК-д олгосон, улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1055 дугаар шийдвэрээр Зуун найман суврага ХХК-ийн тусгай зөвшөөрөл барьцаалуулахыг хүссэн өргөдлийн дагуу дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Капитал банк ХХК-д барьцаалуулсныг бүртгэсэн, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Увс аймгийн Давст сумын Шүдэн

уул нэртэй 29,39 гектар бүхий МV-010061 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Зуун найман суврага ХХК-иас Жамц давс ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй байна.

 

Харин Увс аймгийн Засаг даргаас ... Жамц давс ХХК нь байгаль орчинд ихээхэн хохирол учруулж, олон жил байгаль хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгааг нутгийн иргэд, малчид эсэргүүцэж, удаа дараа гомдол санал гаргасан, ... тус компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу давсны орд газрын нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ олон нийтийн оролцоог хангуулах заалтыг илт зөрчиж, Давст сумын 1 дүгээр багийн ... иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэл, шийдвэрийг хуурамчаар үйлдсэнийг сумын удирдлага нотолж, тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирүүлснийг дэмжиж, ... уг тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж, шийдвэрлүүлье гэсэн саналыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/489 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, дээрх аймгийн Засаг даргын саналыг үндэслэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс нэхэмжлэгч Жамц давс ХХК-ийн МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг гаргасан үйл баримт тогтоогдож байх ба тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн Увс аймгийн Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1493 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...компаний үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлснийг Засаг даргын зүгээс тогтоох боломжгүй. ... Жамц давс ХХК-тай холбогдуулан нутгийн иргэдийн зүгээс манай байгууллагад өргөдөл, гомдол ирүүлээгүй болно гэжээ.

Хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг гол үндэслэлээ болгожээ.

Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл/ эс үйлдэхүй/ хамаарах-аар заажээ.

Нэхэмжлэгч Жамц давс ХХК нь өөрийн эзэмшлийн Увс аймгийн Давст сумын нутагт орших Шүдэн уул нэртэй 29,39 гектар бүхий МV-010061 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2018, 2019, 2020 онуудад олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, 2019 онд бичил уурхай эрхлэгчид уг тусгай

зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулснаас учирсан хохирлыг арилгаж, өөрийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22, 2021 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 52, Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 52, 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 37, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийг байгаль орчинд хортой нөлөөлөл бүхий үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56..1-д төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална, 56..1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн, төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд... гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий байгууллагаас шалгагдаж тогтоогдсон, нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан тохиолдолд уг саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн, төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргах, дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байна.

 

Энэхүү маргааны тохиолдолд Увс аймгийн Засаг дарга нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргахдаа зөвхөн Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 54 дүгээр албан бичиг, Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төсөл дэмжих тухай А/06 дугаар тогтоол, Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 06 дугаар албан бичиг, Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлийг хавсаргаж хүргүүлсэн, харин аймгийн Засаг дарга нь саналдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх ямар нэгэн эрх

бүхий байгууллагын шийдвэрийг / шалгагдаж тогтоогдсон/ хавсаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг эрх бүхий этгээдээс шалгаж, тогтоогоогүй, Засаг даргаас хүргүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргасан нь хууль бус болжээ.

Тодруулбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ийнхүү бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй гэж үзнэ. Иймд хариуцагчийг дүгнэлт гаргахдаа хуульд заасан бодит нөхцөл байдал, үндэслэлийг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байх ба энэхүү маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Жамц давс ХХК-ийг байгаль орчныг бохирдуулсныг ...Мэргэжлийн хяналтын байгууллагын актаар тогтоогдсон гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг шүүх хэргийг хянан шийдвэрлэх шатанд шаардан гаргуулсан, Увс аймгийн Засаг дарга энэхүү албан шаардлагыг тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналдаа хавсаргаж ирүүлээгүй, үүнийг ч хариуцагч үгүйсгэхгүй байгаа, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20/05/026/72 дугаар албан шаардлагад

 

... Жамц давс ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд давс олборлох үйл ажиллагаа явуулахгүй байлаа. Харин тусгай зөвшөөрөлтэй талбайд нь нутгийн иргэд хууль бусаар ашигт малтмал олборлож байлаа... гэснээс үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийг байгаль орчныг бохирдуулсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үүний зэрэгцээ нутгийн захиргааны байгууллага, Увс аймгийн

Засаг даргаас ...тус компани нь ... давсны орд газрын нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ олон нийтийн оролцоог хангуулах заалтыг илт зөрчиж, Давс сумын 1 дүгээр багийн /Торхилог баг/ иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэнийг сумын удирдлага нотолж, тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирүүлсэн ... гэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналын үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцлах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Жамц давс ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр уг зөвшөөрлийг авсны дараа буюу 2018 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг хийж батлуулсан, 2018 онд байгаль орчны 5 жилийн менежментийн төлөвлөгөөг/2019-2023 он/ батлуулсан, 2019 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг гаргаж баталгаажуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн , мөн 2018 онд Увс аймгийн Давст сумын нутаг дахь Шүдэн уулын чулуун давсны ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 3 дугаар сарын 15-ний өдрийн 06/1135 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан чухам ямар үүргээ биелүүлээгүй болохыг нотолж чадахгүй байх тул тул нэхэмжлэгчийг байгаль орчныг хамгаалах болон менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй, Увс аймгийн Засаг даргын санал нь холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад байгаль орчинд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ашигт матмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар

дүгнэлт гаргасан нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Жамц давс ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 2020/08 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Жамц давс ХХК нь ашигт матмалын ашиглалтын МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь ... тогтоогдсон гэж үзэж, ашигт матмалын ашиглалтын МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... Ажлын хэсгийн дүгнэлтийг шууд үндэслэн тус компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ажлын хэсгийн дүгнэлт нотлох баримтыг үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр гарсан тул түүнийг үндэслэж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус ... гэж, хариуцагч нь ...Зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. ...Тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй... гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56..1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн, төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах-аар заажээ. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2-т зааснаар Геологи, уул

уурхай эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Кадастрын хэлтэс нь/ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бүрэн эрхтэй байх хэдий ч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах ёстой. Энэхүү маргааны тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар

зүйлийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдоогүй, Ажлын хэсгийн дүгнэлт нь бодит нөхцөл байдалд тохироогүй, ,дээрх дүгнэлт нь нэгэнт хууль бус болох нь тогтоогдож байх тул дээрх дүгнэлтийг үндэслэн гаргасан маргаан бүхий дээрх захиргааны акт хууль бус байх ба нэхэмжлэгч Жамц давс ХХК-ийн ашигт матмалын ашиглалтын МV-010061 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй юм.

Иймд маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тайлбар, санал гаргах боломжоор хангах үүрэгтэй байх ба энэхүү маргааны тохиолдолд дээрх маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч нарыг маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн ...манай компанид урьдчилан мэдэгдээгүй, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй... гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жамц давс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны

өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2020/08 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар

зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй .

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН