Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0388/З |
Дугаар | 128/ШШ2021/0097 |
Огноо | 2021-02-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2021/0097
2021 02 03 1* **/ШШ2021/0097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Л.Батбаатар, Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б
Нэхэмжлэгч: С.Л
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Э
Гуравдагч этгээд: Т
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн C. Э, C. Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 6-**, 6-** тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах,
4. Нэгж талбарын 18******* дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 18*******, 18******* дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Ц, Ц.Б, ц.Б, С.Ла бид нар 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилтын 6-1***, 6-1**, 6-1**, 6-1** тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар хорооны газар зохион байгуулагчийн зөвшөөрлөөр материалаа бүрдүүлэн, кадастр хийлгэж, хашаагаа барин, дахин хэмжүүлж, газар төлөвлөлтийн зурагт тэмдэглүүлэн, хорооны Засаг дарга С.А уламжлуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргасан. Тухайн үед Газрын албаас хүсэлт гаргасан газар бусдын газартай давхцалгүй тухай мэдэгдэж, уг газар дээр хашаа барих зөвшөөрөл өгсөн. Тиймд 6-1***, 6-1**, 6-1**, 6-1** тоотууд нь бид дөрвийн дундын хөрөнгөөр хамтран босгосон дундаа тасалгаагүй, ганц хаалгатай, тус бүр нь 0.7 м.кв нийт 2800 м.кв бүхий 1 хашаатай юм. Газрын албаны газар зохион байгуулагч иргэнд зааж өгсөн газар дээрээ хашаа бариагүй нөхцөлд гэрчилгээ олгодоггүй журамтай.
Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Д.Цд 6-1**, Ц.Бөд 6-1** тоот газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамжилсан боловч ц.Б, С.Ла нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй, 1 сарын дараа ирээрэй гэсэн хариуг өгсөн. 1 сарын дараа очиход газар зохион байгуулагч өргөдөл хүлээн авсан баримт дээр баталгаажуулах орох гэж бичин гарын үсгээ зурж өгсөн бөгөөд 2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд гэрчилгээ гаргахгүй байгаа гэсэн хариуг өгсөн. ц.Б, С.Ла нарын өргөдөл нь хуулийн бүх шаардлагыг хангасан газар эзэмшүүлэхэд бэлэн болсон байсан.
Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай хашааг өөр хүн эвдэж орж ирсэн. Биднийг 2011 оноос хойш тус газарт өөрийн хөрөнгөөр нэг том хашаа барьж, эзэмшиж байхад хэн ч энэ тухай маргаагүй. Анх хорооны Засаг даргад энэ газар нь бусдын газартай давхцалгүй болох талаар шалгуулж, зөвшөөрөл авсны дагуу кадастр хийлгэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан.
Ингээд 2016 оны 9 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 6 дугаар гудамжны 1** тоот газрыг ц.Бт, 1*** тоот газрыг С.Лд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийг хууль зөрчсөн тухай тодорхой дурдсан байдаг. Анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 357 тоот шүүхийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжид хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоолоор шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.
Шүүх нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамж болон 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хууль бус болох талаар хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр тогтоосон үйл баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн шаардлага гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх С.Л, ц.Б нарын хүсэлт гаргасан газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамжаар иргэн С.Э, С.Т нарт эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бүхий газар давхцалтай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчдийн хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан давхцалтай эсэх дээр л хууль зүйн дүгнэлт хийсэн.
Би анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсний дараа 2016 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн А.Бид Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж тоотод байрлах газрыг 1 жилийн хугацаатайгаар олгож, улмаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.Ээд шилжиж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 3 болж өөрчлөгдөж нэгж талбарын 1862 дугаартай болсон, С.Т нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж ******* тоотод байрлах газрыг нэг жилийн хугацаагаар авч, хожим Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт ******* болж өөрчлөгдөж нэгж талбарын 18******* дугаартай болгон авсан тухай мэдсэн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгасан байна.
Гэтэл уг захирамж нь хавсралтгүй, иргэн А.Б, С.Т нарын эзэмших эрх үүгээр үүссэн эсэх нь тодорхойгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга уг захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.Тэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж ******* тоотод байрлах амины хашааг 1 жилийн хугацаагаар олгох 04/754** тоот гэрчилгээ, А.Бид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж тоотод байрлах амины хашааг 1 жилийн хугацаагаар олгох 04/754** тоот гэрчилгээг тус тус олгосон байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчиж олгосон байна. Мөн түүнчлэн А.Б, С.Т нарт өмнө газар эзэмших эрх үүсэж байгаагүй, газар эзэмших гэрчилгээ байгаагүй байхад нөхөн олгов тэмдэг дарж гэрчилгээ олгосон. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын уг 87 дугаар захирамжийг үндэслэн А.Б, С.Т нарт гэрчилгээ олгож байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт байна.
Гэтэл А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамжинд байрлах газрыг С.Эийн эзэмшилд шилжүүлэхээр 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн С.Этэй бичгээр байгуулан, Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Х*******гаар батлуулж шилжүүлсэн. Үүнийг захиргааны байгууллага хүлээж авч бүртгэсэн.
А.Б нь тус гэрээгээр шилжүүлж буй газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн 04/754** тоот эрхийн гэрчилгээний дагуу олж авсан гэж тайлбарладаг боловч тухай үед гэрээ байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж тоот хаягийг 3 тоот газар болгож 04/754** тоот гэрчилгээн дээр гараар засварлаж бичиж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар хороо, Тахилт 3 тоот хаягийг 1862 тоот кадастртай болгож, 700 мкв газрыг 15 жилийн хугацаагаар олгохоор захирамжилсан. Энд кадастр хэрхэн хийлгэсэн нь тодорхойгүй байдаг кадастрын нэгдсэн бүртгэлд тус нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөл үүсээгүй талаар бүртгэсэн. Хаяг нь тус хороонд бүртгэлгүй байдаг.
С.Т мөн 04/754** тоот эрхийн гэрчилгээгээр олгосон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж ******* тоот хаягийг ******* тоот газар болгон засварлаж, улмаар 2008 оны 218 дугаар захирамжаар хороо, Тахилт ******* тоот хаягаар 18******* тоот кадастртай болгож, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр захирамжилсан. Энд кадастр хэрхэн хийлгэсэн нь тодорхойгүй байдаг. Кадастрын нэгдсэн бүртгэлд тус нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөл үүсээгүй талаар бүртгэсэн. Хаяг нь тус хороонд бүртгэлгүй байдаг. Дээрх олгосон, эзэмшүүлсэн үйлдэл нь бүгд хууль зөрчиж хийгдсэн А.Б, С.Э, С.Т нар нь Газрын тухай хуулийн зохих журмыг зөрчиж эрх үүсээгүйн улмаас нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх зөрчигдөж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 04/754**, 04/754** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох хэмээн өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага хэвээр, мөн С.Т, С.Э нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 18*******, 18******* тоот дугаартай, Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 3, ******* тоот хаягт байрлах С.Э, С.Т нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасны дагуу С.Э, С.Т нарын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагаа нэгж талбарын 18******* дугаарыг С.Эийн нэр дээр, 18*******, 18******* дугаарыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаарыг газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах тухай шаардлагаар нэмэгдүүлж байна.,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/2191 тоот албан бичигт 2008 онд 9 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18*******, 1862 дугаар бүхий газрууд нь эзэмшигч, ашиглагчийн мэдээлэлгүйгээр тус тус бүртгэгдсэн. 2013 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээллээс одоог хүртэл нэгж талбарын 18******* дугаар бүхий газрыг С.Эийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн гэжээ.
Энэ нь холбогдох хууль дүрэм журам зөрчсөн. 2008 онд 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18*******, 1862 дугаар бүхий газрууд нь эзэмшигч, ашиглагчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн, хаягын байршил тодорхой заагаагүй, кадастрыг тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгээгүй. Сонгинохайрхан дүүргийн хорооны газрыг өөр хорооны газар зохион байгуулагч С бүртгэж, кадастр үйлдсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар С.Ээд Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 3 тоот хаягт байрлах газрыг нэгж талбарын 1862 дугаараар олгохоор захирамжилсан байна. Гэтэл хариуцагч нь нэгж талбарын 18******* тоот дугаар бүхий газрыг С.Э /хб*******/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэсэн нь хууль зөрчсөн байна. гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад хандаж байсан. Анх 2011 онд Монгол телевизээр нэгдсэн кадастраас хоосон, эзэмшилгүй газруудад газар өгөхөөр зарласан. Өмнөх хуучин газартай давхцалтай зүйл байгаагүй. Гэтэл 4 жилийн дараа манай газартай давхцалтай байна гэж хаалга эвдсэн байсан. Манай газар нэгдсэн системд бүртгэгдсэн ямар ч маргаангүй. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолоор манай газрын баримт бичгүүд өөрчлөгдөөгүй, хууль ёсны дагуу байна гэж дүгнэсэн.
Амьдарч байгаа байшин Б газар дээр баригдсан. ц.Б, С.Л нарын хүсэлт гаргасан газар дээр контейнер байгаа.
Сонгинохайрхан дүүргийн Газрын алба хуурамчаар газрын кадастрын зураг гаргасан гэж үзэж байна. Гуравдагч этгээдүүд 17 жил газрын төлбөр төлөөгүй байгаа нь газаргүй байсныг нотолж байна гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн С нь буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд анх энэ хэргийг 2003 онд газар өмчлүүлэх аяныг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргаас захирамж гарч, дүүрэг болгон тухайн газрыг эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа хүмүүсийн газрыг өмчлөх асуудлыг шийдэж байсан. Энэ захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 87 дугаартай захирамжаар уг газрыг 2 жилийн хугацаанд өмчлөх асуудлыг шийдвэрлэх захирамж гаргасан, уг захирамж нь хавсралтгүй байсан. Энэ захирамжийг 2004 онд үндэслэн н.Баасандорж, С.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 жилийн хугацаатай нөхөн олгов гэсэн тэмдэг дарсан байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу нөхөн олгох гэдэг нь өмнө нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авчихаад гээгдүүлсэн тохиолдолд дахин олгох зохицуулалттай байдаг. Гэтэл А.Б, С.Э нарт 1 жилийн хугацаанд нөхөн олгох тэмдэг дарж өгсөн. Мөн газар эзэмших гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан газар эзэмших шаардлагатай баримт бичгүүдийг хавсаргаж өгөх ёстой байтал ямар ч баримт бичиг хавсаргаж аваагүй, газрын тойм зураг байхгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Захиргааны актын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг буюу энэ нь хэнд эрх үүсгэж байгаа, хэний өмчлөх эрхийг дуусгавар болгож байгаа гэдгийг маш тодорхой зааж байж захиргааны актын шинжийг агуулна. Гэтэл Сонгонохайрхан дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамж нь шууд утгаараа С.Э, С.Т нарт газар эзэмших эрхийг өгөөгүй. Өөрөөр хэлбэл ямар эрх зүйн үндэслэлээр, ямар хуулийг үндэслэн уг газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан нь учир дутагдалтай байна. Маргаан бүхий газар маань 2004 онд А.Б нарын авсан газар мөн эсэх нь эргэлзээтэй байна. Гэтэл тухайн үед газар эзэмших хүсэлт гаргахдаа тойм зураггүй, ямар ч хувийн хэрэг байхгүй, кадастраар нөхөж бүртгүүлээгүй учраас уг маргаан үүссэн. С.Т, С.Э нарт өгсөн Сэтгүүлчдийн гудамж, 5-1* 5-* тоот хаягт байрлах газруудыг өгсөн. Энэ хаяг нь 2008 онд өгсөн 3030, 2020 кадастрын зурагтай газар мөн эсэхийг тодруулах гэсэн боловч хариуцагч нарын зүгээс нэг газар мөн гэдгийг тогтоож чадаагүй. Давж заалдах шатны шүүх С.Э, А.Б нар нь тухайн газарт амьдарч байсныг тогтоох шаардлагатай гэсэн боловч гуравдагч этгээдүүдийн зүгээс тухайн үед амьдарч байсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
Уг газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 1 жилийн хугацаагаар олгосон байдаг. 2004 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ 2005 онд дууссан. Хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон бол сунгуулах хүсэлтээ газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болохоос өмнө өгөх ёстой байдаг. Хүсэлтээ хугацаандаа өгөөгүй бол хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Гэтэл 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг гуравдагч этгээдүүд өгөөгүй. 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүүргийн Засаг даргын 218 дугаартай захирамж гарахаас өмнө А.Б нь С.Т гэдэг хүнд 2004 онд Сонгинохайрхан дүүрэг, хороо, Сэтгүүлчдийн гудамж, Тахилтын тоот хаягт байрлах газрыг шилжүүлж, нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл Газрын албанд материалаа өгөхдөө тоот хаягийг болгож гэрээнд байсан хаягийг өөрчилсөн байсан. Энэ талаар сүүлд н.Х******* гэдэг нотариатчаас тодруулахад гэдэг газрыг шилжүүлснийг батлаагүй, тоот хаягт байрлах газрыг шилжүүлснийг нотариатаар баталсан гэж тайлбарладаг. Ингээд хаяг нь өөрчлөгдөн 2008 онд цоо шинэ 3030 дугаартай кадастрын зураг үүсгэсэн байдаг. Мөн 218 дугаартай захирамж нь хэд хэдэн хавсралттай. Эхний хавсралт нь шинээр газар эзэмшиж байгаа этгээдүүдийн газар эзэмших эрхийг үүсгэж, үүнд Т орсон байдаг. Гэтэл С.Т материалаа өгөхдөө 2004 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтээ 2008 онд өгч, тэрийг баталгаажуулахдаа цоо шинээр буюу анх удаа газар эзэмших эрх олгож байгаа мэтээр захирамж гаргасан. Уг нь анх удаа газар эзэмших байгаа бол Тахилтын 6-1***, 1** гэх газар дээр хүсэлтээ өгсөн бол Газрын тухай хуулийн дагуу 31.1, 32 дугаар зүйлд заасан материалуудыг хавсаргаж өгөх ёстой байсан. Гэтэл мөн С.Тийн зүгээс кадастрын зургаа бүртгүүлээгүй, өгөөгүй, мөн хаягийг нь өөрчилж бүртгэсэн байсан. С.Э, С.Т нар нь 2008 оны 06 сард хүсэлтээ өгсөн гэвч уг захирамж 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүх онцолсон байдаг.
Дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаартай захирамжтай 2011 оноос хойш маргаж байна. Мөн эрх шилжүүлэхдээ кадастрын зураг нь тодорхойгүй, Газрын албанаас кадастрын зургийг нь өөрчилж гаргаж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг дарга уг албан тушаалд маш удаан ажилласан хүн хэлэхдээ манай Тахилтын гудамжинд 3, 7 тоот хаяг байхгүй гэж тайлбарладаг. Энэ олон жилийн хугацаанд маргахдаа манай зүгээс 2008 онд шинээр кадастрын зураг өгөөд, шинээр газар эзэмших эрх үүссэн уг газар нь 2003 онд шилжүүлсэн газар мөн үү? мөн эдгээр хүмүүст газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшүүлэхдээ материалыг нь бүрэн гүйцэд аваагүй яагаад хууль зөрчсөн бэ? гэдэг асуултыг тавьж байсан. Цаашид хэргийг шалгахад кадастрын зурагт мөн асуудал үүссэн. Иргэний журмаар хэргийг шийдвэрлэх үед кадастрын зураг нь гараар бичсэн байдаг. Газрын тухай хуульд зааснаар нэгж талбар бүх эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Гэтэл 3030 дугаартай кадастр нь 3034, 2020 дугаартай кадастр 1010 дугаартай болж өөрчлөгдсөн байдаг. Үүнийг Газрын албанаас тайлбарлахдаа тухайн үед системийн алдаатай байсан зүйлийг цэгцэлж янзалсан гэдэг. Энэ олон жилийн турш маргаж байхад С.Э, С.Т нарын зүгээс газрын гэрчилгээ байгаа гэдэг боловч өнөөдрийг хүртэл энэ талаарх баримтуудаа гаргаж өгөөгүй. 2011 онд Д.Ц гуай болон түүний хүүхдүүд Газрын албанаас зөвшөөрөл авсны дагуу материалаа бүрдүүлж Газрын албанд хүлээлгэж өгсөн. Үүний дагуу Д.Ц нь уг газар дээр блокон хашаа барьсан. Энэ хугацаанд ганц ч удаа маргаан гарч байгаагүй. Он цагийн дарааллыг харахад С.Э, С.Т нар нь газрыг өмнө нь авсан мэт харагдаж байна. Гэтэл уг газар дээр одоог хүртэл Д.Ц гуай болон түүний хүүхдүүд амьдарч байгаа. Энэ хүмүүсийн эдлэх эрхийг гуравдагч этгээдүүд хууль бусаар авсны улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөж байна.
2008 онд С.Т, С.Э нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хэдэн онд газрын албанаас яаж авсан гэдэг нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл нэг ч удаа газрын төлбөр төлөөгүй. Газрын тухай хуульд газрын төлбөрөө төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж заасан. Үүний дагуу Газрын албанаас өдийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй илтэд нэг талыг барьж байгаад гомдолтой байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулийн дагуу олгогдсон байх ёстой. Хууль бусаар гуравдагч этгээдүүдэд газар олгосны улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж байна. Шүүхийн зүгээс бодит нөхцөл байдлыг харж үзээсэй гэж хүсэж байна. Хэдийгээр ц.Б, С.Ла нар хүсэлтээ өгсөн боловч 2014 он хүртэл гэрчилгээ гарахгүй байгаа гэж тайлбарласан байдаг. Гэтэл С.Э, С.Т нар тухай газар дээр огт амьдарч, ашиглаж байгаагүй, газрын төлбөрийг төлж байгаагүй, бодитоор эзэмшсэн зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 38.3, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 39.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ц.Б, С.Ла нар нь 2011 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын 6-1**, 6-1*** тоот хаягаар газар эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан талаараа тодорхой дурдсан байх ба газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн С.Э, С.Т нарт дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир дээрх иргэдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч нарын амьдарч байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын 6-1**, 6-1*** тоот хаягтай гэх 1400 метр хашааны буюу нэгж талбарын 18*******,1862 дугаар бүхий газруудыг 2008 онд С.Т эзэмших, С.Э нь А.Боос газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт тус тус гаргаж байжээ. Хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 218 дугаар захирамжаар Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу С.Т, С.Э нарт газар эзэмших эрхийг баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгосон нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.
Газрын давхцаж байгаа эсэх талаар хаягаар биш кадастрын зургийг үндэслэн тогтооно. ц.Б, С.Ла нарын эзэмших хүсэлт гаргасан газар нь С.Э, С.Т нарын эзэмшиж байгаа газартай бүхэлдээ давхцаж байгаа учраас ц.Б, С.Ла нарын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм.
Маргаан бүхий газруудын хаягийг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжид өөр өөр зөрүүтэй заасан хэдий ч дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжаар С.Т, С.Э нарт эзэмшүүлсэн газар мөн болох нь нэгж талбарын 18******* дугаар болон нэгж талбарын 1862 дугаар бүхий эргэлтийн цэгтэй кадастрын зургуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын 6-1**, 6- 1*** тоот хаягтай 1400 м.кв хэмжээ бүхий газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон өөр этгээдэд эзэмшүүлсэн гэж байх боловч нэхэмжлэгч нарын энэ үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох үйл баримт биш юм.
С.Т, С.Э нар нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нараас өмнө хүсэлт гаргаж байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх боломжгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар эзэмшиж байгаа иргэний газрын бичиг баримтын бүрдлийг хангуулах, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлыг зохион байгуулахыг Газрын албанд даалгасан бөгөөд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохоор захирамжлаагүй болно. Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагуудад ажил зохион байгуулахыг даалгасан захирамж бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар заавал хавсралттай байх хуулийн зохицуулалт байхгүй болно.
Дээрх иргэдэд Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын *******, Тахилт 3 тоот хаягтай хашааны буюу нэгж талбарын 18*******, 1862 дугаартай газруудыг эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй байна.
Хаягийг тухайн хорооны Засаг дарга хэсгийн ахлагчтай ярьж байгаад олгодог. 2007 онд, 2011 онд хороо хуваагдаж, хэсгүүд өөрчлөгдсөнөөс хаяг өөрчлөгдсөн.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдлийг хууль бүс болохыг тогтоолгох, ц.Бт 6-1**, С.Лд 6-1*** тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын 6-1** 6-1*** тоот хаягтай 1400 м.кв хэмжээ бүхий газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба эзэмшил бүхий газруудыг бусдад газар эзэмшүүлэхдээ давхцуулж олгосон гэж тайлбарласан байна.
Маргалдаж буй тухайн байршилд дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжаар А.Б, С.Т нарт нөхөн олгов тэмдэгтэйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Мөн 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр С.Т 18******* нэгж талбарын дугаар бүхий газрын өөрт байсан газар эзэмших гэрчилгээг архивт хураалган шинээр хүсэлт гарган дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар, харин 1862 нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн А.Боос С.Ээд газар эзэмших эрхээ шилжүүлэн дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар тус тус шийдвэрлэсэн байна.
Дээрх иргэдэд Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын *******, Тахилт 3 тоот хаягтай хашааны буюу нэгж талбарын 18*******, 1862 дугаартай газруудыг эзэмшүүлэх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд дүүргийн Засаг даргын гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүйгээр халдаагүй байна.
Учир нь нэхэмжлэгч ц.Б, С.Ла нар нь 2011 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо Тахилтын 6-1**, 6-1*** тоот хаягаар газар эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан талаараа тодорхой дурдсан байх ба газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн С.Э, С.Т нарт дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир дээрх иргэдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна.
н.С нь хороо хариуцсан мэргэжилтэн биш, кадастрын мэргэжилтэн бүх хорооны кадастрыг мэдээллийн санд бүртгэнэ. Хороо хариуцсан газар зохион байгуулагч нь Г.А*******.
Тухайн байршилд 2008-2009 онд суурьшлын бүс үүссэн. 1 дүгээр хороо нь хороо болж хороо өөрчлөгдөхөд хаяг өөрчлөгдсөн. 2011 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор дахин хаяг өөрчлөгдсөн. Манайх хорооны Засаг даргаас олгосон хаягийг шалгах эрх хяналт байхгүй. Улсын хэмжээнд газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас хийгдэж байгаа хаягжилтын нэгдсэн систем 03 сараас эхэлж хийгдсэн. Үүний дараа шалгах боломжтой болно, одоо шалгах боломжгүй.
Нэхэмжлэгч нарын гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ц.Бт 6-1**, С.Лд 6-1*** тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдүүд хариу тайлбартаа: Бид газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87, 2008 оны 218 дугаар захирамжаар тус тус олгогдсон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж байна. Түүнчлэн мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газар эзэмших, ашиглах эрхийг маань зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх-ыг шаардаж байна гэжээ.
Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч хариу тайлбартаа: Хууль зөрчсөн аливаа үйлдлийг шүүх хянахгүй. Харин зөрчигдсөн эрхийг л сэргээдэг. Нэхэмжлэгч нарын шаардлагыг хангаснаар эрх сэргэхгүй тул үндэслэлгүй шаардлага гаргасан байна. Субьектив эрхийн талаар огт дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Уг газар дээр амьдарч байгаагүй нь энэ захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нар гуравдагч этгээдийн хашаа бариагүй гэх боловч бусдын газар дээр буучихаад газрын эзэмших эрхийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Газрын төлбөрөө төлөхийг шаардах эрх нь захиргааны байгууллагад байдаг. Газрыг хаягаар ярьдаггүй, нэгж талбарын дугаараар ярьдаг. Одоо байгаа нэгж талбар бүхий газар нь С.Э, С.Т нарын нэр дээр байдаг газар.
Уг захирамж нь хуульд нийцэж гараагүй байж болох боловч эдгээр зөрчлүүдийг үндэслэн уг захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын субьектив эрх сэргэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын субьектив эрх зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод оршин суух нэхэмжлэгч ц.Б, С.Ла нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, энэ захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 3, ******* тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, нэгж талбарын 18******* дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 18*******, 18******* дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжаар А.Б, С.Т нарт газар эзэмших эрх үүссэн эсэх нь тодорхойгүй байхад 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** тоот гэрчилгээ олгосон нь хууль бус, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн, 2008 оны 218 дугаар захирамжаар Тахилт 3, Тахилт ******* тоот хаягаар шинээр 1862, 18******* тоот кадастр олгосон, хэрхэн кадастр хийлгэсэн нь тодорхойгүй, хаяг нь хороонд бүртгэлгүй, нэхэмжлэгчдийг 2011 онд маргаан бүхий газар дээр хашаагаа барьж байхад маргаагүй, 2003 оноос газрын төлбөр төлж байгаагүй, 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад хүчингүй болгоогүй хэмээн маргаж, хариуцагч нар нь 2003 оны 87 дугаар захирамж иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар эзэмшиж байгаа иргэний газрын бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлыг зохион байгуулахыг Газрын албанд даалгасан хавсралтгүй захирамж, С.Т, С.Э нар нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нараас өмнө газар эзэмших хүсэлт гаргасан, хүсэлт гаргасан байршилд нь дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон учир нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох боломжгүй, маргаан бүхий газруудын хаяг өөрчлөгдсөн ч дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжаар С.Т, С.Э нарт эзэмшүүлсэн газар мөн болох нь нэгж талбарын 18*******, 1862 дугаартай кадастрын зургуудаар нотлогддог, нэхэмжлэгч нар нь Тахилтын 6-1**, 6-1*** тоот хаягт байрлах газрыг хашаалсан үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн хууль бус үйлдэл болохоос тэднийг тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох үйл баримт биш, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй гэж тайлбарлажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1. Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх хэрхэн үүссэн талаар:
Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар[1] иргэнд газар өмчлүүлэх бичиг баримтын бүрдэл хангуулах зорилгоор иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар олгох ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж, дүүргийн Газрын алба энэ шийдвэрийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж тоотод амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг 1 жилийн хугацаагаар Адьяагийн Баасандоржид эзэмшүүлэх 04/754** дугаартай гэрчилгээг[2], Тахилт, Сэтгүүлчдийн гудамж ******* тоотод амины хашааны зориулалтаар 700 м.кв газрыг 1 жилийн хугацаагаар С.Т-д эзэмшүүлэх 04/754** дугаар гэрчилгээг[3] тус тус олгосон байдаг.
Улмаар А.Боос С.Э-д 04/754** дугаар гэрчилгээтэй Тахилт, Сэтгүүлчдийн гудамж тоот хаягтай 700 м.кв газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр Тахилт, Сэтгүүлчдийн гудамж тоот хаягтай 700 м.кв газар нь Тахилтын 3 тоот хаягаар С.Э-д, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж ******* тоот хаягтай 700 м.кв газар Тахилтын ******* тоот хаягаар С.Т-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжаар амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0200254, 0200253 дугаартай гэрчилгээ олгож, газрыг мэдээллийн санд нэгж талбарын 1862, 18******* дугаарт бүртгэжээ.
а/ Гуравдагч этгээд С.Эийн эзэмшилд одоо байгаа нэгж талбарын 18******* дугаартай газар нь анх А.Бид 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 онд 04/754** дугаар гэрчилгээгээр олгогдсон Тахилт сэтгүүлчдийн тоот, хаягийн өөрчлөлтөөр Тахилт 3 тоот болсон нь, 2008 оны 218 дугаар захирамжаар С.Э-д эзэмших эрх шилжсэн бөгөөд анх мэдээллийн санд нэгж талбарын 1862 дугаартай бүртгэгдсэн газар болох нь,
- Газар эзэмших эрх шилжүүлэн авах тухай С.Эийн өргөдөлд хорооны Засаг дарга хорооны Тахилт 3 тоот хашааны газрыг С.Э-д гэрчилгээ олгуулахаар Газрын албанд уламжилж цохолт хийж, гарын үсэг зурж, хорооны Засаг даргын тамга дарж баталгаажуулснаар[4],
- газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл хүлээн авсан дүүргийн Газрын албаны кадастрын мэргэжилтний тодорхойлолтод эрх шилжүүлж буй болон шилжүүлэн авч буй иргэдийн овог нэрийг тодорхой бичиж, хаягийг хороо, Тахилт 3 гэж тэмдэглэснээр[5],
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн газар эзэмших эрх шилжүүлснийг баталсан 2 дугаар хавсралтын 30-д өмнө нь дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн эзэмших эрх гэрчилгээгээр олгогдсон Адьяагийн Баасандоржоос C. Э-д хороо Тахилт 3 тоот хаягаар нэгж талбарын 1862 дугаартай 700 м.кв газрыг /15 жилийн хугацаагаар/ эзэмших эрхийг шилжүүлсэн-ийг дэлгэрэнгүй тусгаснаар[6],
- дээрх захирамжийг үндэслэн 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн Газрын албанаас С.Э-д олгосон газар эзэмших эрхийн 0200254 дугаартай гэрчилгээнд кадастрын нэгж талбарын 1862 дугаарыг болон, Тахилтын 3 тоот хаягийг тодорхой зааснаар[7],
- 2008 оны 5 дугаар сарын 22-нд хэвлэсэн нэгж талбарын 1862 дугаартай кадастрын зурагт Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг дарга Тахилтын 3 гэсэн хаягийг 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгож гарын үсэг зурж, хорооны Засаг даргын тамгыг дарж баталгаажуулсан[8]-аар, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарыг г/д 0200254-г С.Эд 2008 оны 5 дугаар сарын 30-ны 218 дугаар захирамжаар олгов гэж тэмдэглэснээр[9],
- мэдээллийн санд нэгж талбарын 1862 дугаартай газар нь 2008 оны 9 дүгээр сард 739 м.кв хэмжээгээр бүртгэгдэж, 2009 оны 1 дүгээр сард 18******* дугаартай болж мэдээллийн өөрчлөлтгүйгээр бүртгэгдсэн, одоог хүртэл С.Эийн нэр дээр бүртгэлтэй[10] байгаагаар тус тус тогтоогдож байна.
151 дугаартай нотариатч 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр А.Боос С.Э-д Тахилт сэтгүүлчдийн тоот хаягт байрлах газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг гэрчилсэн[11] байх бөгөөд ийнхүү хаяг өөрчлөгдөн Тахилтын 3 тоот хаяг олгогдсоноор 2004 оны газар эзэмших эрхийн 04/754** дугаартай гэрчилгээнд Тахилт сэтгүүлчдийн тоот гэсэн хаягийн ард 3 гэж нэмж бичсэн байна.
б/ Гуравдагч этгээд С.Тийн эзэмшилд одоо байгаа нэгж талбарын 18******* дугаартай газар нь анх 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 онд 04/754** дугаар гэрчилгээгээр түүнд олгогдсон Тахилт сэтгүүлчдийн ******* тоот, хаягийн өөрчлөлтөөр Тахилт ******* тоот болсон 2008 оны 218 дугаар захирамжаар эзэмших эрх баталгаажсан газар болох нь,
- С.Тийн гараар бичсэн өргөдөлд хорооны Засаг дарга Тахилт ******* тоот хашааны газрыг С.Т-д гэрчилгээ олгуулахаар Газрын албанд уламжилж цохолт хийж, гарын үсэг зурж, хорооны Засаг даргын тамга дарж баталгаажуулснаар[12],
- газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн С.Тийн өргөдлийг дүүргийн Газрын алба хүлээн авсан тодорхойлолтод хаягийг Тахилт ******* тоот гэж тэмдэглэснээр[13],
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан 1 дүгээр хавсралтын 64-т ХБ64011661 регистрийн дугаартай C. Т-д хороо, Тахилтын ******* тоот хаягаар нэгж талбарын 18******* дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн-ээр[14],
- дээрх захирамжид болон уг захирамжийг үндэслэн 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн Газрын албанаас С.Т-д олгосон газар эзэмших эрхийн 0200253 дугаартай гэрчилгээнд кадастрын нэгж талбарын 18******* дугаарыг болон, Тахилтын ******* тоот хаягийг тодорхой зааснаар[15],
- 2008 оны 5 дугаар сарын 22-нд хэвлэсэн нэгж талбарын 18******* дугаартай кадастрын зурагт Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг дарга Тахилтын ******* гэсэн хаягийг 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгож гарын үсэг зурж, хорооны Засаг даргын тамгыг дарж баталгаажуулснаар[16], газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарыг г/д 0200253-г С.Тд 2008 оны 5 дугаар сарын 30-ны 218 дугаар захирамжаар олгов гэж тэмдэглэснээр[17],
- мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаартай газар нь 2008 оны 9 дүгээр сард 744 м.кв хэмжээгээр бүртгэгдсэнээр[18] тус тус тогтоогдож байна.
Ийнхүү хаяг өөрчлөгдөн Тахилтын ******* тоот хаяг олгогдсоноор 2004 оны газар эзэмших эрхийн 04/754** дугаартай гэрчилгээнд Тахилт сэтгүүлчдийн ******* тоот гэсэн хаягийн ард ******* гэж нэмж бичсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 3 дугаар тогтоолоор 1 дүгээр хороо нь хуваагдаж шинээр хороо нэмж байгуулагдсан, уг тогтоолд шинээр байгуулагдсан хороодын гудамжны нэрийг баталсан, тухайлбал хороонд Тахилтын гудамж /цаашид Тахилтад 2000 гаруй өрх нэмэгдэнэ/ хэмээн тусгасан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25/21 дүгээр тогтоолоор хороог дахин хувааж шинээр 33 дугаар хороог нэмж байгуулсан байдаг.
Хорооны Засаг дарга хаяг олгож, иргэний оршин суух бүртгэл хөтлөх бөгөөд дүүргийн Газрын алба, Засаг дарга газар эзэмших хүсэлт хүлээн авах, газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эзэмшихийг хүссэн, эзэмшүүлсэн газрын байршил нь нэгж талбар бүхий кадастрын зургаар тодорхойлогдохоор байна.
Дээрхээс дүгнэвэл дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаартай бичиг баримтын бүрдэл хангуулах зорилгоор гэрчилгээжүүлэх захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** дугаартай газар эзэмших гэрчилгээ дүүргийн Газрын албанаас А.Б, С.Т нарт 1 дүгээр хороо, Тахилт Сэтгүүлчдийн , ******* тоот хаягтай олгогдсон нь, хорооны болон хаягийн өөрчлөлт орж, А.Боос эрхээ шилжүүлснээр дээрх газруудыг эзэмших эрх С.Э, С.Т нарт 2008 оны 218 дугаар захирамжаар баталгаажсан буюу гуравдагч этгээдүүд нь газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгээр газар эзэмшиж буй нь, эзэмшлийн газрууд нь газрын кадастрын мэдээллийн санд 2008 оноос бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. Энэ үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнө нь дүгнэгдсэн[19] байдаг.
Иймд А.Б, С.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, С.Т, С.Э нарт газар эзэмших эрх шилжүүлсэн, баталгаажуулсан захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн үйлдэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 Дүүргийн Засаг дарга нь дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхтэй, 23 дугаар зүйлийн 23.4.2 дүүргийн газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 23.4.3 эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4 газрын мэдээллийн санг эрхлэх чиг үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно., 38.2 Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсаргана, 38.4 Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно. гэж заасанд нийцсэн байна.
2. Нэхэмжлэгч нар тухайн байршилд газар эзэмших хүсэлт гаргасан, хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газартай давхцалтай талаар:
Нэхэмжлэгч ц.Б, С.Ла нар нь АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод амьдардаг гэх бөгөөд маргаанд хамаарах энэ хугацаанд Монгол Улсад байгаагүйг эхлээд дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ц.Бын 700 м.кв газар Тахилт 6-1** тоот хаягаар Эйр сурвей ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн кадастрын зургаар эзэмшихийг хүссэн өргөдөл 2012 оны 4 дүгээр сарын 9-нд Д.Ц, Ц.Б нарын газар эзэмших хүсэлтийн хамт бүртгэлийн 1431 дугаарт бүртгэгдсэн[20], 2014 оны 9 дүгээр сарын 05-нд хүсэлтээ дахин гаргаж, өргөдөл нь 8601 дугаарт бүртгэгдсэн байдаг ч 2014 оны 11 дүгээр сарын 26-нд хороо хариуцсан газар зохион байгуулагчаас ц.Бын өргөдлийг Э иргэний газартай давхардсан гэсэн тэмдэглэгээтэй буцааж авсан байдаг[21].
Хамт өргөдөл гаргасан Л.Ц нь Тахилт 6-1** тоот хаягаар, Ц.Б нь Тахилт 6-1** тоот хаягаар тус тус 700 м.кв газар эзэмших хүсэлтийг мөн л Э ХХК-ийн үйлдсэн кадастрын зургаар гаргаснаар дүүргийн Засаг даргын 2014 оны А/404 дүгээр захирамжаар Д.Цд Тахилт 6-1** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг эзэмшүүлж нэгж талбарын 18626312378059 дугаарт бүртгэн, гэрчилгээ олгож, Ц.Бөд Тахилт 6-1** тоот хаягт байрлах 700 м.кв газрыг 2015 оны А/09 дүгээр захирамжаар эзэмшүүлж, нэгж талбарын 18626312357045 дугаарт бүртгэн гэрчилгээ олгож, улмаар 2019 онд тухайн хаягаар өмчлүүлсэн байдаг.
Харин нэхэмжлэгч С.Лагийн болон Б.А нэр дээр Э ХХК 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Тахилт 6-1** тоот хаягаар 700 м.кв газрын кадастрын зургууд үйлдсэн[22] байх бөгөөд энэ зургаар С.Ла 2012 онд газар эзэмших хүсэлт гаргасан баримт тогтоогдоогүй, энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 2017 оны 1 дүгээр сарын 16-нд 14/52 тоотоор шүүхэд тодорхойлжээ[23]. Харин ц.Бын нэрээр гаргасан газар эзэмших хүсэлт дээр хүү Анар 0.7 га 1** тоот хамт гэж бичсэн[24] байдаг, үүнийг газар эзэмших хүсэлтээ хамт гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг.
Улмаар Э ХХК-ийн 2011 онд үйлдсэн кадастрын зургууд хоорондоо давхцалтай, байршлын хувьд тэдгээрийн хүсэл зоригоос зөрүүтэй буюу алдаатай гэж үзсэнээр 2018 оны 4 дүгээр сарын 03-нд Х******* ХХК-иар кадастрын зургуудыг дахиж үйлдүүлсэн, ц.Бын эзэмшихийг хүссэн газрын кадастрын зургийг Тахилтын 6-1** тоот хаягаар 744 м.кв, С.Лагийн эзэмшихийг хүссэн газрын кадастрын зургийг Тахилтын 6-1*** тоот хаягаар 739 м.кв хэмжээгээр үйлдэж, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цд хүлээлгэн өгчээ[25].
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар 2018 оны 5 дугаар сарын 04-нд Х******* ХХК-ийн 2018 онд үйлдсэн кадастрын зураг дахь солбицлын утгыг программд оруулан байршлыг тодорхойлж газрын мэдээллийн сангийн 2018 оны 4 дүгээр сарын зурган мэдээлэлтэй давхцуулахад нэхэмжлэгч ц.Бын эзэмшихийг хүссэн Тахилтын 6-1** тоот хаягтай газар нэгж талбарын 18******* дугаартай гуравдагч этгээд С.Тийн эзэмшлийн газартай, С.Лагийн эзэмшихийг хүссэн Тахилтын 6-1*** тоот хаягтай газар нэгж талбарын 18******* дугаартай гуравдагч этгээд С.Эийн газартай бүхэлдээ давхцалтай[26] байжээ.
Тодруулбал нэхэмжлэгч нарын 2012 онд эзэмших хүсэлт гаргасан гэх, 2018 онд кадастрын зургийг зөвтгөн хийлгэсэн гэх газар нь гуравдагч этгээдүүдийн 2008 оноос хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн, мэдээллийн санд бүртгэгдсэн газартай давхцалтай байна.
Ийнхүү давхцалтай талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 464 дүгээр тогтоолд тодорхой дүгнэж, нэхэмжлэгч нарын өмнө гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 1** тоот хашааг ц.Бт, 1*** тоот хашааг С.Лад гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэл болгожээ.
Мэдээллийн санд С.Э, С.Т нарын эзэмшлийн Тахилтын 3, ******* тоот хаягтай газрыг эзэмшигчийн мэдээлэлгүйгээр нэгж талбарын 1862, 18******* дугаарт 2008 оны 9 дүгээр сард бүртгэсэн, нэгж талбарын 1862 дугаартай газар нь мэдээллийн өөрчлөлтгүйгээр 2009 оны 1 дүгээр сард 18******* дугаартай болж бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ц.Быг 2012 онд газар эзэмших хүсэлт гаргах үед нэгж талбарын 18*******, 18******* дугаартай газрууд мэдээллийн санд бүртгэлтэй байсан тул 2018 онд кадастрын компаниар үйлдүүлсэн зургаар тухайн талбайтай давхцал үүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээр 2008 онд бүртгэгдсэн газрын кадастрын мэдээллийн сан дахь бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2011 онд газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй, газар эзэмшүүлсэн эрх бүхий Засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдоогүй байхад нэгж талбарын 18*******, 18******* дугаартай газрыг оруулан хашаалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Нөгөө талаас бусдын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газарт эзэмших хүсэлт гаргасан нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасанд нийцээгүй байх тул энэ заалтыг үндэслэл болгож буй хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хорооны Засаг даргаас нэг байршилд өөр өөр хаяг олгогдсон байх хэдий ч хаяг олгох чиг үүрэг нь газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх дүүргийн Засаг дарга болон Газрын албаны чиг үүрэгт хамааралгүй тул хаягийн энэ зөрчилд хариуцагч нарыг буруутгах боломжгүй, нөгөө талаас энэ нь мөн гуравдагч этгээдүүдээс хамаарахгүй юм.
Хаягжилтын зөрчил, захирамж гарсны дараа эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлт, эрх шилжүүлэх гэрээ огноологдсон, 2004 оны гэрчилгээгээр эзэмших эрх олгогдоход А.Б, С.Т нар тухайн хаягт амьдардаг байсан эсэх буюу 2003 оны 87 дугаар захирамжийн дагуу гэрчилгээ олгосон захиргааны үйлдэл зорилгодоо нийцсэн эсэх, гуравдагч этгээдүүд эзэмших эрх олгогдсоноос хойш тухайн хаягтаа амьдарсан эсэх, газрын төлбөр төлсөн эсэх, 2004 онд эзэмшихийг хүссэн газрын байршлыг кадастрын зургаар илэрхийлсэн эсэх зөрчилтэй үйл баримтууд хэдий байгаа ч 2004 оноос эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн, 2008 оноос захирамж, гэрчилгээгээр эзэмшсэн, 2008 оноос мэдээллийн санд кадастрын зураг нь бүртгэгдсэн газар эзэмшигч нарын эрхийг 2012 онд хүсэлт гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлахгүй, дээрх үйл баримтуудын хуульд нийцсэн эсэхийг дүгнэхгүй.
Газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгогдоогүй байхад 2011 онд газрыг хашаалсан нь ийнхүү Газрын тухай хуулийн 27.1, 27.4-т заасныг зөрчсөн болохыг илэрхийлэхээс биш 2012 онд газар эзэмших хүсэлт гаргахаас өмнөх шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлтэй маргах, тухайлбал 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Газрын албаны үйлдэл, 2008 онд газар эзэмших эрх баталгаажуулсан, шилжүүлсэн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянуулах, эрх олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах, кадастрын мэдээллийн санд газрыг бүртгэсэн үйлдлийг хууль бус гэж маргах, мэдээллийн сангаас газрын мэдээллийг устгахыг даалгах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын тухайн газартай холбоотой маргах эрхийн үндэслэл, хүрээ нь газар эзэмших хүсэлт гаргасан үеэс хойших хугацаанд хамаарч, хүсэлт гаргасан газарт нь газар эзэмших эрх олгоогүй үндэслэлээр хязгаарлагдана.
Учир нь иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд, төрийн өмчийн газрыг тодорхой болзол, хугацаагаар эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй Газрын тухай хуулиар иргэдэд олгогдож буй субьектив эрх нь газар эзэмших хүсэлт гаргаснаар түүнд үүсэх тул тухайн харилцаанд оролцсоноос өмнөх хугацааны бусад этгээдэд эрх олгосон шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлтэй маргах эрх хязгаарлагдана.
Нөгөө талаас газраа зориулалтын дагуу 2 жил, түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд дүгнэж шийдвэрлэх эрх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд энэ нөхцөл байдал нь бусад этгээдийн хувьд, тухайлбал нэхэмжлэгч нарын субьектив эрхийг зөрчсөн гэж үзэж маргах үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Т, С.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 3, ******* тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай газрыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл дүүргийн Газрын албанд хамаарахаар байхад уг үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргаж хариуцагчийг зөв тодорхойлоогүй байх хэдий ч шүүхийн шийдвэр хариуцагчид үүрэг хүлээлгэж гараагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул ийнхүү хариуцагчаа зөв тодорхойлоогүй нь шүүхийн шийдвэрийн агуулгад нөлөөлөөгүйг, мөн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас /андуурч/ ирүүлсэн 2008 оны 218 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 34 С*******гийн Т-д газар эзэмшүүлсэн хувийн хэрэг /1 дүгээр хавтсын 104-1** дүгээр хуудас/ хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлэгдээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ц.Б, С.Ла нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/754**, 04/754** дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Т, С.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн хороо, Тахилт 3, ******* тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, нэгж талбарын 18******* дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 18*******, 18******* дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18*******, 18******* дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 86 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 115 дугаар хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 143 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 150 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 146 дугаар хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 87, 94 дүгээр хуудас
[7] Хэргийн 3 дугаар хавтсын 190 дүгээр хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 113 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 113 дугаар хуудас
[10] Хэргийн 3 дугаар хавтсын 94-95 дугаар хуудас
[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 148, 158, 159 дүгээр хуудас
[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 144 дүгээр хуудас
[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 141 дүгээр хуудас
[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 87, 90 дүгээр хуудас
[15] Хэргийн 3 дугаар хавтсын 189 дүгээр хуудас
[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 142 дугаар хуудас
[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 142 дугаар хуудас
[18] Хэргийн 3 дугаар хавтсын 33, 3 дугаар хавтсын 94 дүгээр хуудас
[19] Хэргийн 1 дүгээр хавтсын 44-46 дугаар хуудас
[20] Хэргийн 2 дугаар хавтсын 53, 62-65 дугаар хуудас
[21] Хэргийн 2 дугаар хавтсын 218, 66-67 дугаар хуудас
[22] Хэргийн 3 дугаар хавтсын 125, 126 дугаар хуудас
[23] Хэргийн 1 дүгээр хавтсын 207 дугаар хуудас
[24] Хэргийн 3 дугаар хавтсын 96, 125 дугаар хуудас
[25] Хэргийн 2 дугаар хавтсын 220, 222, 223, 3 дугаар хавтсын 156, 159 дүгээр хуудас
[26] Хэргийн 3 дугаар хавтсын 1**-113 дугаар хуудас