Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч С.Ө

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Од холбогдох эрүүгийн 1825000000079 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэПрокуророос, шүүгдэгч С.Оийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикийн эмэгтэйчүүдийн усанд орох газарт С.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон С.Өы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Баяжуулах фабрикийн эмэгтэйчүүдийн усанд ордог газар С.О С.Ө нар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан үгээр болон хандлагаараа бие биенээ зохисгүйгээр дайрч доромжлон улмаар С.О нь С.Өыг нүүр ам руу нь цохиж, үсдэн дарж, гарыг нь мушгин унагаж өшиглөж зодсон ба С.Өы биед баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч С.Өы мөрдөн байцаалтад өгсөн... “2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагт ажлаасаа буугаад усанд орж хувцасаа солих санаатай хувцас солих өрөөнд орсон юм. Ингээд усанд орох гээд дүш рүү яваад О хажуугаар сагсаа бариа гарсан чинь О доошоо хараад хувцасаа сольж байснаа шууд дээшээ өндийгөөд баруун гарын мөр хэсэгт шүүгээнийхээ цоожоор цохиод авсан. Тэгэхээр нь би эргэж хараад чи одоо яагаад байгаа юм балай юм уу хаашаа юм бэ гэж хэлээд явсан. Тэгсэн араас муу балиар явдалтай заваан юм гээд доромжлоод байсан. Ингээд би усанд орсон хойно ч гэсэн янз бүрээр хэлээд доромжлоод байсан. О түрүүлээд уснаас гарсан бөгөөд би араас нь гарсан чинь О шүүгээнийхээ хажууд зогсоод биеэ арчаад нүүрээ будаж байсан. Тэгээд би хажуугаар нь гараад явсан чинь хөөе Ө гуай чи их овоо болжээ. Чамайг маргааш нутаг заанаа муу сум Сайхан гуай гэж доромжилж байсан. Би тэгэхээр нь чи одоо юунаас болоод намайг ингээд байгаа юм бэ зүгээр яриад хэлж болдоггүй юм уу гэсэн чинь хүн болгон мэдэж байгаа дарга цэрэг нар чинь чамайг үздэггүй юм байна лээ” гэсэн. Тэгэхээр нь би чамайг яасан юм гээд жаахан ширүүн хэлсэн чинь чи битгий хуц чам шиг юм тэгдэггүй юм гээд зүүн талын хацараас базаад авсан. Тэгэхээр нь би гараараа гарыг нь түлхсэн чинь миний хамар руу цохиод хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнийг бариад авах гэсэн чинь өрсөөд намайг барьж үсдээд доошоо дарсан. Тэгээд миний баруун гарын хурууг хойш нь хөшиж дараад нөгөө гараараа миний үсийг ороож дараад цементэн шалан дээр унагаагаад давсаг хэсэг рүү нилээд хэд дэвсэж авсан. Тэгээд би босоод хажуугаар нь гараад явсан бөгөөд миний гар эвгүй болчихлоо гэсэн чинь хохь чинь чамайг алах байсан юм гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ....”2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 20 цагт ажлаасаа буугаад усанд орж байсан чинь О усанд жаахан ууртай орж ирсэн. Би тэгэхээр нь юу болов гэсэн чинь Ө шүүгээний хаалга өшиглөөд гэж байсан. Ингээд би уснаас гараад иртэл хоёулаа чанга дуугараад хэрэлдэж байсан бөгөөд Ө Ог тураах эм ууж турсан биз дээ гэсэн чинь О яадаг юм чи авч ууж чадахгүй дээ тэгээд байгаа юм уу? гэсэн утга бүхий зүйл ярьж хэрэлдэж байсан. Яг зодолдох үед нь би усанд орж байсан гараад ирэхэд зодоон болоод дуусаад хэрэлдэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн...” Тэгээд ажлын хувцасаа сольж байхад О, Ө нар хоорондоо маргаад байсан. Би яг юунаас болоод маргаад байгааг мэдэхгүй байна. О л Өыг үгээр идээд өөр ээлжнээс хөөгдөж ирсэн гэх мэтээр хэлээд байх шиг байсан. Ингээд би усанд орсон бөгөөд уснаас гараад ирэхэд хувцасны шүүгээнүүдийн дунд хэсэгт байх жижиг зайнд барьцалдаад авсан харагдаж байсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.Булганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн...Би усанд ороод гарч ирээд хувцасаа солиод байж байхад О Өы алчуурыг надруу шидсэн бөгөөд би алчуурыг нь аваад сандал дээр тавьсан. Өөр надад харж үзэж сонссон зүйл байхгүй” гэх мэдүүлэг,”Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30 өдрийн 157 дугаартай: ” ... С.Өы биед тархи доргилт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл нь мушгих, базах хүч үйлчилсэний улмаас үүсэх боломжтой, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Тархи доргилт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 160 дугаартай “С.Оюун-Эрдэний биед баруун гуя, зүүн ташаанд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, гэмтэл нь 2018 оны 01 сарын 25-ны өдөр үүссэн байж болно гэх дүгнэлт, ” Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 299 дугаартай “С.Өы баруун сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, хугарал гэмтэл тогтоогдсонгүй. С.Өы биед тархи доргилт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Өы хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх боломжтой байна. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018/01/30-ны өдрийн №157 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт, С.Өы Амбулаторын карт /хх-ийн 99-101-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 107-111-р хуудас/ шүүгдэгч С.Оюун-Эрдэний яллагдагчаар өгсөн...Ө хувцас солих өрөөнд орж ирээд миний урдуур гарахдаа миний хувцасны шүүгээний хаалгыг өшиглөөд явсан. Тэгэхээр нь би “чи одоо яагаад байгаа юм гэсэн чинь чи муу харин яагаад байгаа юм гээд миний хажууд ирээд намайг гараараа мангасдаж түлхээд үсдээд дарсан. Би гарыг нь салгах гэж ноцолдоод хоёулаа хальтарч унасан. Тэгээд би түрүүлж босоод харсан чинь Ө толгойгоороо хувцасны шүүгээг налаад дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би шүүгээн дээр очоод ширэлдсэн үсээ янзлаад зогсож байхад Ө босож ирээд дахин үснээс зулгаагаад нуруун дээр 2-3 удаа цохиод явсан... гэх мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн ... Хувцас солих өрөөнд хувцасаа солиод Оюун-Эрдэний хажуугаар зөрсөн. Тэр хувцасаа сольж байсан. Араар нь гарахад баруун гарын шуу руу цоожоор цохисон. Араас “янхан, балиар хүүхэн, арчаагүй, гэр бүлийн талаар тогтворгүй, чамайг уншина, үснээс хөлийн ул хүртэл чинь мэднэ” гэх зэргээр доромжилсон. Уснаас О түрүүлж гарсан. Намайг гарахад тэр хувцасаа өмсөж байсан. Би хажуугаар нь гарсан. Араас “маргааш чамайг нутаг заана” гэсэн би эргэж хараад “яаг яасан юм бэ” гэхэд миний зүүн хацарнаас базсан. Би түлхэхэд баруун гарнаас татаад хамар руу цохисон. Баруун гарыг мушгиж үснээс нөгөө гараараа зулгаагаад сандлын нөгөө талд аваачиж унагаж дэвссэн. Би нүцгэн байсан. Миний алчуурыг авчихаад өгөхгүй байсан. Ариунаа миний хувцасыг өмсгөсөн. Чамайг яахыг хараарай, дарга нар чамайг үздэггүй гэх мэтээр доромжлоод л байсан...Шөнө нь гар нүүр хавдаж хоносон...Би энэ хүнд хийсэн гэм байхгүй. Эмэгтэйчүүдийн дарга сонгох хурал дээр би эсрэг байр суурьтай байсан. Тэрнээс л болсон байх гэж бодож байна. Би 47 хоног эмчлүүлсэн. Листний зөрүү болон эмчилгээний зардал 3,705,115 төгрөг нэхэмжилж байна. Би хамартаа урьд нь гэмтэл авч байгаагүй. Миний гар унжуулж болохгүй, мөн цавь их эмзэглэлтэй байсан тул үүндээ их анхаар хамраа орхисон. Сүүлд хот явж үзүүлэхэд гэмтлээ удаасан байна гэсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ ...Хувцас солих өрөөнд хувцасаа сольж байхад Ө миний хөл дээгүүр гишгиж цааш явсан. Чи яаж байгаа юм гэхэд “хуц пизда минь” гэсэн. Би уснаас гарч ирээд биеэ тосолж байхад шкафны хаалгыг цохиод намайг мөрлөж явсан. Би түүн рүү очоод чи яаж байгаа юм гээд маргалдаж түлхэлцэж үсдэлцэж хальтирч унасан. Тэгээд салаад намайг шкафныхаа урд зогсож байхад ирж нуруун дундуур цохисон. Харилцан бие биенээ үг хэлээр дайрсан. Гар эвгүй болчихлоо гэж Ариунаатай ярьж байсан. Хамраас цус гарлаа гээд байсан. Би цус хараагүй. Тэгээд хувцаслаад гарч явцгаасан. Би хамар нүүр рүү нь цохиогүй. Хальтирч унахад гар нь эвгүй болсон байх. Шкаф мөргөж унасан. Хамар нь урд нь муруй байсан” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь “зодоон болсон “ гэх үйл баримтыг нотолсон дээрхи баримтуудаас зөрүүгүй байна. Шүүгдэгч С.Оюун-Эрдэний 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн эмэгтэйчүүдийн усанд ордог газарт С.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, бие биенээ харилцан доромжилж улмаар С.Өыг цохиж, үсдэж, унагааж зодон эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан үйлдэл нь нотлогдож байх тул түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...би гэм буруугүй. Би хамар нүүр рүү нь цохиогүй. Хальтирч унахад гар нь эвгүй болсон байх. Шкаф мөргөж унасан. Хамар нь урд нь муруй байсан” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Зодоон болсон нь нотлогдсон. Гэхдээ О зодож хөнгөн гэмтэл учруулсан гэснийг зөвшөөрөхгүй. Хоёулаа ноцолдоод унасан байдаг. Нотлох баримтууд хангалтгүй. Утасны бичлэг хуулийн шаардлага хангахгүй. Хэрэгт авагдсан тодорхойлолтууд, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй” гэж тайлбарлаж мэтгэлцсэн нь үндэслэл муутай гэж үзнэ. Шүүгдэгч С.О нь хохирогчийг зодож хүч хэрэглэсний улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан гэж дүгнэх үндэслэл бүхий баримтууд хэрэгт авагджээ. Харин ноцолдож унаснаас хохирогчийн биед гэмтэл учирсан гэж дүгнэх үндэслэл бүхий нотлох баримт авагдаагүй, зодоон хэрхэн өрнөсөн талаар хэргийн газарт байсан гэрчүүд тодорхой мэдүүлэг өгөөгүй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30 өдрийн 157 дугаартай дүгнэлтэд ” ... С.Өы биед тархи доргилт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл нь мушгих, базах хүч үйлчилсэний улмаас үүсэх боломжтой, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Тархи доргилт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн бөгөөд уг дүгнэлтийн хэсэг газрын үзлэг гэсэн хэсэгт :...хамрын нуруу муруй харагдана, хамрын нуруунд хөх туяатай эмзэглэлтэй...”гэж тэмдэглэсэн байна. Мөн, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 299 дугаартай дүгнэлтэд:...2018 оны 3 сарын 01-ний өдөр комиссын шинжээч бид Өыг үзэхэд:...хэсэг газрын үзлэгт: хамрын таславч баруун тийш мурийсан, хамрын зүүн дээд хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй...”гэжээ. Эдгээр шинжээчийн дүгнэлт болон түүнд заасан үзлэгийн тэмдэглэлүүд нь С.Өы биед 2018 оны 1 дүгээр сарын 25-нд болсон зодооны улмаас хэд хэдэн гэмтэл, өөрөөр хэлбэл, биед тархи доргилт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл учирсан болохыг тогтоосон тул эдгээр гэмтлүүдийг унаснаас авсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 299 дугаартай дүгнэлтэд “...С.Өы хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх боломжтой байна” гэж дүгнэсэн атлаа “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018/01/30-ны өдрийн №157 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна. Шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтэд “...Шинэ гэмтэл байна” гэсэн бөгөөд уг дүгнэлтийн хэсэг газрын үзлэг гэсэн хэсэгт :...хамрын нуруу муруй харагдана, хамрын нуруунд хөх туяатай эмзэглэлтэй...”гэж тэмдэглэсэн, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 299 дугаартай дүгнэлтэд:...2018 оны 3 сарын 01-ний өдөр комиссын шинжээч бид Өыг үзэхэд:...хэсэг газрын үзлэгт: хамрын таславч баруун тийш мурийсан, хамрын зүүн дээд хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй...” гэж тэмдэглэсэн зэрэг нь хохирогчийн биед учирсан хамрын гэмтэл нь шинэ гэмтэл болохыг нотолж байх атал “хуучин гэмтэл байх боломжтой” гэж дүгнэсэн үндэслэл нь тодорхойгүй байна. Эдгээр шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Оюун-Эрдэний санаатай хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас Өы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд С.Оюун-Эрдэний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан санаатай, нийгэмд аюултай,бусдад хохирол учруулсан үйлдэл гэж үзнэ. С.О Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулжээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Оюун-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч шүүх хуралдаанд “...Листний зөрүү болон эмчилгээний зардал 3,705,115 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн. Хэргийн 56-65 дугаар хуудаст авагдсан эмчилгээ, оношлогооны баримтаар 262 316 төгрөгний, хэргийн 107-112 дугаар хуудаст авагдсан баримт нэхэмжлэлээр 137600 төгрөгний эмийн болон үзлэгийн, замын зардал гарсан ба нийт 399 916 төгрөгний зардал гарсан болох нь нотлогдсон. Мөн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний санхүү бүртгэлийн хэлтэсийн тодорхойлолт, цалин хөлсний тооцооны хуудас, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт зэрэг баримтаар С.Ө нь 2018 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 22-ны хооронд 1095722 тоот эмнэлгийн хуудсаар ажлын 19 хоногт оногдох тэтгэмж 1,603,125 төгрөг, 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1095862 тоот эмнэлгийн хуудсаар ажлын 12 хоногт оногдох тэтгэмж 1,012,500 төгрөг авсан, дундаж цалин нь 2,861,560 төгрөг болох нь тус тус тогтоогдож байх тул дээрхи хугацааны аваагүй цалингийн зөрүү 3,107,495 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “бусдын ...эрүүл мэндэд санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул С.Оэс хохирогчид гэм хор учруулсны хохирол төлбөр нийт 3,507,411 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 197,704 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Сийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд,сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Оэс 3,507,411 төгрөг гаргуулж С.Өд /Хүрэнбулаг баг 4-18-71 тоот. ФБ74112803/ олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 197,704 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ