Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 643

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байр 99 тоотод оршин суух Харчин овгийн Намсрайн Батбаатар /РД:НМ66102811, утас:99376168 /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол 2 дугаар байр, 199 тоотод оршин суудаг, Номч мэргэн овгийн Галтын Ганчимэг /РД: НМ68101903, утас:99036168 /-д  холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Батбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Батбаатар миний бие нь 1990 онд Г.Ганчимэгтэй гэр бүл болж эдүгээ хүртэл хамтран амьдарч байна. Эхнэрийн маань зан ааш хувирч ааш авир, уур уцаар ихтэй болсон. Би хүүхдүүдээ бодоод амьдралаа бодоод энэ хүний өмнө байнга буулт хийж ирсэн. Цаашид Г.Ганчимэгтэй эвлэрч хамт амьдрах боломжгүй би өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд байна гэж үзэж байгаа тул гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүд бүгд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хариуцагч Г.Ганчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1990 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Амьдралын төлөө л хоёулаа хөдөлмөрлөж байсан. Нэхэмжлэгч Н.Батбаатар 2017 онд зулзагад ногоо тарьснаас хойш ааш зан нь эвдрээд нөгөө хүүхэн нь чи нохой шиг амьдруулж байхаас надруу явуулчих гэж хэлдэг. Эсвэл чи хотод амьдар би Алимаатай Дарханд амьдаръя гэж хэлдэг. Н.Батбаатар намайг үсдэж дараад нэг гараараа цохиж байхад нь би биеэ хамгаалах үүднээс төмсөгрүү нь цохисон. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зах амраад миний утасны эрх хаагдсан байсан учраас нөхрийн утсаар ярих гэхэд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байна. Хайраа зохицуулж амьдрах хэцүү байна шүү гэсэн мессеж ирсэн байсан. Би тэр хүүхэн рүү нь залгатал юундаа ичдэг юм бэ гээд байсан. 3 сард болсон зодоон бол хүүхнээс болж хэрүүл хийсэн.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Батбаатар нь хариуцагч Г.Ганчимэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Батбаатар, хариуцагч Г.Ганчимэг нар нь 1990 онд гэр бүлээ батлуулсан. Тэдний дундаас 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Батдэлгэр, 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Батбаяр, 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Батцэцэг нар нь төрсөн. Нэхэмжлэгч Н.Батбаатар хариуцагч Г.Ганчимэг нар нь хамт амьдардаг болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны хуулбар зэрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь  тус тусдаа амьдарч байгаа, тэд тусдаа амьдрах хугацаанд хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвх санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон байна.

 

            Иймд гэрлэгчдын гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Н.Батбаатар, хариуцагч Г.Ганчимэг нарын гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Харчин овгийн Намсрайн Батбаатар /РД:НМ66102811/, Номч мэргэн овгийн Галтын Ганчимэг /РД: НМ68101903/ нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банкны 100190000958 тоот дансанд  2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Батбаатарт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

8.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ОЮУНДАРЬ