Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0247

 

2021 03 31 128/ШШ2021/0247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх х*******лдааныг шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн х*******лдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх х*******лдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Д ,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 705 дугаартай дүгнэлтийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302**** дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх х*******лдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, иргэдийн төлөөлөгч Л.Л, Н.У нар цахимаар, шүүх х*******лдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Д  миний бие үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302**** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, *** байрны 7, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 26, 28, 29, 30, 31,40, 43, 44, 46, 55, 56, 59, 60, 61, 67, 71 тоот, *******байрны 2, 7, 8, 12, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 30, 32, 33, 34, 40, 44, 45, 47, 48, 55, 56, 59, 6З тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болно.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтээр иргэн миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, өмчөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байна. Миний бие энэхүү шийдвэрийг олж мэдсэн даруйдаа эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасныг ж*******млан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Гэвч тэд хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэлээ Захиргааны хэргийн шүүхэд гаргасан.

Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, өмчлөлийг шилжүүлэх гэтэл Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газрын ажилтан таны өмчлөх эрхийн бүртгэлийг түдгэлзүүлсэн тул орон сууцны өмчлөл шилжүүлэх боломжгүй гэсэн хариу амаар өгсөн. Улмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичгээр өргөдөл гаргахад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1418 дугаартай албан бичгээр "... 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн түдгэлзүүлсэн гэх агуулга бүхий хариу ирсэн. Миний бие 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийн талаар өмнө нь огт сонсоогүй бөгөөд ийнхүү өргөдлийн хариугаар олж мэдсэн. Улмаар тус актыг хайсны эцэст нотлох баримтын шаардлага хангаагүй зурган файл олсон болно.

Хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг шууд зөрчсөн хууль бус захиргааны акт байна. Тухайлбал:

1. Хяналтын улсын байцаагч нь тус захиргааны актаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д үндэслэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д улсын байцаагч нь улсын бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй болохыг заасан. Гэвч энэхүү улсын бүртгэлийг түдгэлзүүлэх эрх нь улсын байцаагчид ямар ч хязгаарлалтгүй олгосон бүрэн эрх биш. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч өөрийн үзэмжээр иргэний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж болохгүй, харин хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн тохиолдолд түдгзлзүүлдэг. Иргэний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл ху*******мч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна гэж заасан. Тодруулбал, эрхийн улсын бүртгэлийг давхардуулан бүртгэсэн, эсхүл ху*******мч баримт бичигт үндэслэн бүртгэсэн тохиолдолд л бүртгэлийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалттай байна. Миний өмчлөлийн дээрх орон сууцнуудад улсын бүртгэлийг давхардуулан бүртгэсэн, ху*******мч баримт бичигт үндэслэн бүртгэсэн асуудал огт байхгүй. Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21655 дугаартай захирамжаар баталгаажсан эвлэрлийн гэрээний дагуу дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болно. Гэтэл хяналтын улсын байцаагч нь огт үндэслэлгүйгээр ийнхүү миний эрхийг ноцтой зөрчиж байна.

2. Хяналтын улсын байцаагч нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж байгаагийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах шаардлагатай. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, захиргааны актыг мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хяналтын улсын байцаагч Б.Г нь 705 дугаартай дүгнэлт үйлдэхдээ дээрх ажиллагаануудыг огт хийсэнгүй. Тодруулбал, огт нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй хэмээн дүгнэсэн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хаяглагдсан этгээд надад захиргааны актын талаар огт мэдэгдээгүй байна, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл надад мэдэгдээгүй буюу хүчин төгөлдөр бус захиргааны актад үндэслэн миний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ.

3. Дээрх захирамжаар зөвхөн иргэн миний эрх ашиг бус, надтай худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн иргэд өөрсдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй хохирсоор байна. Хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай захирамжаар энэ гэм буруугүй 40 гаруй иргэдийн эрх ашгийг зөрчөөд байна.

4. Миний биеД.Б гэгчийг огт танихгүй байтал иргэн Б.Д,Д.Б нарын гомдлоор хэмээн биднийг өөрсдөө өмчлөх эрхийг түдгэлзүүлэх тухай гомдол гаргасан мэтээр санаатай бичсэн байдаг. Би ийм гомдол гаргаагүй. Иргэн хэзээ ч өөрийн эрх ашгийг зөрчих, эрхээ түдгэлзүүлэх талаар гомдол гаргах учиргүй. Гэтэл биднийг өөрсдөө гомдол гаргасан мэтээр бичиж ийм дүгнэлт гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно хэмээн заасан. Хяналтын улсын байцаагч Б.Гийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлт нь дээрх байдлаар хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлиин 106.3.1-д заасны дагуу тус актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Л ХХК, Б.Д,Д.Б нарын маргаан эцэслэн дууссан. Нэг байрыг 2 бүртгэлд давхар бүртгэсэн бол энэ нь зөрчилд тооцогдоно. Одоогийн байдлаар улсын байцаагчийн актаас болоод бүртгэлийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Б.Д болон Л ХХК-ийн хооронд маргаан байхгүй.Д.Б, Б.Д нарын хооронд маргаан байхгүй.Д.Б болон Л ХХК-ийн хооронд маргаан байхгүй. Б.Дий өмчлөлд бүртгэлтэй байрнуудаасД.Б авах ёстой гэж маргасан зүйл байхгүй. Шүүх шийдвэрээ гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийнхээ хүрээнд тус байруудыг Б.Д,Д.Б нарт олгохоор шийдвэр гарсан. Улсын бүртгэгч хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нэг байрыг давхардуулж бүртгэсэн, дутуу бүртгэсэн зөрчил байсан гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Уг зөрчил нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дотоод асуудал учраас уг зөрчлийг зөвтгөхөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байсан. Мөн орон сууц захиалагч нар гомдол гаргасан бол энэ асуудал шүүхийн байгууллагаар шийдэгдэх ёстой. Улсын бүртгэгчийн алдаатай үйл ажиллагааны улмаас бусад иргэд хохирох ёсгүй гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Дий тус шүүхэд хандаж гаргасан Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг өгч байна.

ИргэнД.Б, Б.Д нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын ***, *******тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаартай бүртгэлийн хувийн хэрэг дэх нотлох баримтуудыг хянахад уг үл хөдлөх эд хөрөнгөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302****, Ү-200302****, Ү-200302**** дугаарт тус тус салгаж бүртгэхдээ улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй /нотлох баримт зөрүүтэй, бүрэн бус байхад бүртгэсэн, зарим үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулсан, давхардуулсан, шүүхийн шийдвэрээс зөрүүлж бүртгэсэн гэх мэт/ нөхцөл байдал тогтоогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, ж*******м зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн х*******ан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасан тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр хяналтын улсын байцаагчийн 2019 оны 705 дугаар дүгнэлтээр шийдвэрлэсэн.

Хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч, хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлт нь хуульд нийцсэн шийдвэр тул иргэн Б.Дий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 705 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх х*******лдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д зааснаар хяналтын улсын байцаагчид бүртгэлд завсар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгосон байдаг. Улсын байцаагч нь энэ эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан акт учраас хүчингүй болгох үндэслэлгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Л ХХК-ийн бүртгэлд шалгалт хийсэн. Уг шалгалтаар Улсын бүртгэлийн хууль, дүрмийг зөрчиж бүртгэсэн болох нь тогтоогдсон учраас гарсан зөрчлийг арилгах, нэмж зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүртгэлийг түдгэлзүүлсэн. Хэдийгээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болголоо ч гэсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй. Өөрөөр хэлбэл зөрчлөө арилгаад мэдүүлгээ гаргаад маргаангүй бүртгүүлбэл эрх нь сэргэхээр байна.

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талуудыг оролцуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр х*******л, сонсох ажиллагаа хийж тэмдэглэл үйлдсэн. Энэ нь Л ХХК-ийн бүртгэлтэй холбоотой, 3 талыг оролцуулсан сонсох ажиллагаа хийгдсэн. Б.Д,Д.Б нараас гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Л ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл дээр хяналт шалгалтын ажил хийгдсэн. Сонсох ажиллагаанд тухайн бүртгэлийг хөтөлсөн улсын бүртгэгч өөрөө оролцсон. Хяналт шалгалтын газар дээр бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгааг мэдсэн боловч 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх бүртгэлүүдийг бүртгэсэн байдаг. Улсын бүртгэгч н.Ц*******г тухай гаргасан зөрчилтэй нь холбогдуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь хяналт, шалгалт хийж эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгээд, хэрвээ зөрчил гарсан бол тухайн зөрчлийг арилгаснаар хяналт шалгалтын ажил дуусгавар болно. Ингэснээр уг дүгнэлтийн үйлчлэл дуусгавар болно. Гэтэл тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар авах арга хэмжээ авах хугацаанд шүүхэд маргаан үүссэн. Өөрөөр хэлбэл шүүхээр маргаантай байгаа тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглодог. Тиймээс бүртгэлд өөрчлөлт оруулах замаар зөрчлийг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас тухайн зөрчил арилаагүй. Шүүхийн маргаан үргэлжилж байгаа.

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хяналт шалгалтын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулах гэтэл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-т зааснаар шүүхээр маргаантай нөхцөл байдал үүссэн учраас бүртгэлд өөрчлөлт оруулах замаар зөрчлийг арилгах боломжгүй байна. Л ХХК-ийн орон сууцанд орсон оршин суугчдаас Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувийн хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай захиргааны хэрэг үүссэн шүүгчийн захирамж байгаа. Мөн тухайн үед О.Б барьцаатай холбоотой маргаан үүссэн байсан. Уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Шийдвэр нь хувийн хэрэгт ирээгүй байна.

Улсын байцаагчийн 705 дугаартай дүгнэлт бол шалгалт хийж зөрчлийг илрүүлж арилгаж бүртгэх хүртэл бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэр. Шалгалт хийгээд зөрчлийг илрүүлээд улсын бүртгэгчид хариуцлага хүлээлгэснээр дүгнэлтийн үйлчлэл дууссан. Бүртгэлийг зөвтгөж бүртгэх гэхээр шинээр иргэд, оршин суугчдын өмчлөл, бүртгэлийн маргаан шүүхэд үргэлжилж байгаа тул маргаантай өмчлөлийн бүртгэлд өөрчлөлт хийх боломжгүй болсон. Одоо талууд маргаан нь дуусаад учраа олбол зөвтгөөд бүртгээд явах боломжтой.

2019 оны 02 дугаар сарын 27-ны хяналт шалгалт хийхэд тогтоогдсон нөхцөл байдлууд нь хяналт шалгалтын 3 дугаар сарын 05-ны илтгэх хуудсанд дурдагдсан зөрчлүүд байгаа. Гэтэл уг шалгалтыг хийснээс хойш тухайн орон сууцанд амьдарч байгаа захиалагч иргэдийн гомдлуудаас улсын бүртгэлийн байгууллагад ирсэн. Тиймээс өөр нөхцөл байдал үүссэн учраас тухайн зөрчлийг арилгах арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ганцхан байрны асуудал биш, олон төрлийн зөрчил шалгалтаар илэрсэн. Байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй. Хамгийн гол нь зөрчлөө арилгасны дараа улсын байцаагчийн актын үйлчлэл дуусгавар болсон гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.У дүгнэлтдээ: Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байна. гэв.

Иргэдийн төлөөлөгч Л.Л дүгнэлтдээ: Мөн адил хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 705 дугаартай дүгнэлтийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302**** дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган үндэслэлгүйгээр улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, сонсох ажиллагаа хийгээгүй, дүгнэлтээ мэдэгдээгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг зөрчиж байна хэмээн маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх х*******лдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд улсын байцаагчийн дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдсан *** байрны 58 айлын орон сууц, *******байрны 66 айлын орон сууц буюу 2 блок бүхий 144 айлын 8470 м.кв орон сууцыг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэйгээр анх Л ХХК өмчлөлдөө эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт бүртгүүлсэн, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр өөрчлөлтийг, мөн өдөр 1037,46 мкв 18 орон сууцыг хэсэгчлэн салгаж *** байрны 60, *******байрны 66 орон сууц 7432.54 м.кв талбайгаар, 2017 оны 08 дугаар сарын 29-нд 7310 м.кв талбай бүхий *** байрны 58, *******байрны 66 орон сууц бүртгэлтэй үлдсэн[1],

- Иргэн Б.Д Л ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,900,000,000 төгрөг гаргуулахаар эвлэрснийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21655 дугаартай захирамжаар баталгаажуулснаар, энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19497 тоот албан бичиг, хөрөнгийн үнэлгээний талаарх 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн албан бичиг, төлбөрт шилжүүлэх орон сууцны жагсаалт, Л ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаартай албан бичиг, Б.Дий өргөдөл, мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт бүртгэлтэй Л ХХК-ийн өмчлөлийн орон сууцнаас Б.Дий өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-200302**** дугаарт *** байрны 7, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 26, 28, 29, 30, 31, 40, 43, 44, 46, 55, 56, 59, 60, 61, 67, 71 тоот 1473.48 м.кв талбай бүхий 25 орон сууц, Ү-200302**** дугаарт *******байрны 2, 7, 8, 12, 15, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 30, 32, 33, 34, 40, 44, 45, 47, 48, 55, 56, 59, 6З тоот 1660.56 м.кв талбай бүхий 28 орон сууц буюу нийт 3134.04 м.кв 53 орон сууцыг салгаж бүртгэсэн[2],

- ИргэнД.Б Л ХХК-иас 2,500,000,000 төгрөг гаргуулахаар эвлэрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаартай захирамжаар баталгаажуулснаар[3], энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичиг, хөрөнгийн үнэлгээний талаар 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тодорхойлолт, төлбөрт шилжүүлэх орон сууцны жагсаалт, Л ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаартай албан бичиг,Д.Бгийн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн[4] эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт бүртгэлтэй Л ХХК-ийн өмчлөлийн орон сууцнаасД.Бгийн өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-200302**** дугаарт *** байрны 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот 24 орон сууц, Ү-200302**** дугаарт *******байрны 6, 9, 13, 14, 16, 27, 28, 29, 39, 41, 42, 43, 46, 51, 52, 60, 61, 62, 64, 65 тоот 20 орон сууц буюу нийт 2581.38 м.кв 44 орон сууцыг салгаж бүртгэсэн,

- ингэснээр эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт Л ХХК-ийн өмчлөлд *** байрны 3, 13, 27, 39, 48, 63, 70 тоот орон сууц, *******байрны 1, 3, 10, 11, 31, 35, 36, 49, 50, 53, 54, 58, 66, 67, 68, 69, 70, 71, 72 тоот 1532.68 м.кв 19 орон сууц бүртгэлтэй үлдсэн[5] байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 705 дугаартай дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаартай бүртгэлээс Ү-200302****, Ү-200302****, Ү-200302****, Ү-200302**** дугаарт салгаж бүртгэхдээ улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, ж*******м зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, ... бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах чиг үүргийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг.

Хариуцагч нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээ нотлох баримт зөрүүтэй, бүрэн бус байхад бүртгэсэн, зарим үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулсан, давхардуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын жагсаалтаас зөрүүлж бүртгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон гэж тайлбарлаад эдгээр зөрчлийг шалгаж тогтоох хүртэл бүртгэлд аливаа өөрчлөлт хийхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

Тодруулбал, улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/164 дүгээр тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх зарим үйл ажиллагаанд бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс шалгалт хийхэд[6],

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт бүртгэгдсэн байсан *** байрны 22, 45, 53 тоот орон сууцнуудыг хэний ч өмчлөлд бүртгээгүй орхигдуулсан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1069 дугаар шийдвэрээр Л ХХК-иас 62,808,900 төгрөг гаргуулан М******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4/577, 4/2245, 4/3456, 4/3457, 3/400, 3/244, 4/6940, 4/11880, 4/14056 тоот албан бичгүүдээр эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт бүртгэлтэй орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байснаас *** байрны 53 тоотын захиран зарцуулах эрхийг 2018 оны 1/8447 тоотоор сэргээсэн байна. Л ХХК *** байрны 53 тоот орон сууцыг М******* ХХК-д, мөн 45 тоотыгД.Бд шилжүүлэхээр хүсэлт гаргасан[7] байхад эдгээр орон сууцыг Л ХХК-ийн бүртгэлээс хассан ч шилжүүлж бүртгээгүй орхигдуулжээ. *** байрны 22 тоот орон сууцыг шилжүүлэхээр мэдүүлэг, хүсэлт гаргаагүй байхад өмчлөгч Л ХХК-ийн бүртгэлээс хасаж орхигдуулсан.

- Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 22651 дугаар захирамжаар Л ХХК-ийн хөрөнгөөс 168,949,122.62 төгрөгийн дүнгээр битүүмжилсэн бөгөөд хэргийг 2016 оны 1448 дугаар шийдвэрээр шийдвэрлэснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/9062 тоот албан бичгээр *******байрны 24, 32 тоот орон сууцны бүртгэлд өөрчлөлт хийхийг түдгэлзүүлсэн[8], хоригийг цуцалсан шийдвэргүйгээр *******байрны 24, 32 тоотыг эрхийн улсын бүртгэлийн Ү-200302**** дугаарт иргэн Б.Дий өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.

- *** байрны 55 тоотыг Л ХХК Б.Дий өмчлөлд шилжүүлэхээр, Б.Д шилжүүлэн авахаар хүсэлт, мэдүүлгээ гаргасан[9] ч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19497 тоот албан бичигт болон хөрөнгийн үнэлгээний жагсаалтад багтаагүй[10] байхад Б.Дий өмчлөлд шилжүүлж бүртгэсэн[11], энэ орон сууц нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10/10681 тоот албан бичгээр бүртгэлд өөрчлөлт хийхийг түдгэлзүүлсэн байжээ.

- Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19496 тоот албан бичигт өмчлөх эрх шилжүүлэхээр дурдаагүй, тус газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10/10681 тоот албан бичгээр бүртгэлд өөрчлөлт хийхийг түдгэлзүүлсэн *** байрны 51 тоот орон сууцыг иргэнД.Бгийн өмчлөлд бүртгэсэн байна.

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаартай Л ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр О.Б барьцааны гэрээ бүртгэлтэй, улмаар шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байхад 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302****, Ү-200302****, Ү-200302**** дугаарт салгаж бүртгэхдээ энэ барьцааны гэрээг бүртгээгүй, барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй байна. Тодруулбал, Л ХХК О.Б*******тэй 2015 онд байгуулсан зээлийн барьцааны гэрээнд эрхийн улсын бүртгэлийн Ү-200301**** дугаартай 8470 м.кв дутуу гүйцэтгэлтэй барилгыг бүхэлд нь барьцаалж,[12] Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 406 дугаар захирамжаар О.Б нэхэмжлэлийн 3,193,251,000 төгрөгийн үнийн дүнгээр Л ХХК-ийн хөрөнгийг битүүмжилсэн, энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4/577 тоотоор *** байрны 58 айлын орон сууц болон *******байрны 66 айлын орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж[13], мөн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 9639 дугаарын захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнгээр хөрөнгийг битүүмжилж[14], Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 28-ны 4/14056 тоотоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байдаг.

Тиймээс ч О.Б******* нь 2018 оны 1 дүгээр сарын 25-нд Б.Д Л ХХК эвлэрснийг шүүх баталснаар барьцааны эрх нь зөрчигдөх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж[15] байжээ.

- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19496 тоот шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх албан бичигт *** байрны 3 тоот орон сууцыгД.Бгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхээр дурдсан байхад шилжүүлж бүртгээгүй, Л ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээсэн.

- *** байрны 46 тоот орон сууцыг иргэн Б.Дий өмчлөлд Ү-200302**** дугаарт болон Б.Б өмчлөлд Ү-200302**** дугаарт давхардуулан бүртгэсэн, гэтэл өмчлөгчөөс уг орон сууцыгД.Бд шилжүүлэх хүсэлт гаргаагүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19496 тоотод багтаагүй. Өөрөөр хэлбэл Б.Дий өмчлөлд шилжүүлэхээр мэдүүлэг, эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан байхад Б.Б өмчлөлд давхардуулан бүртгэсэн байна.

- *** байрны 51 тоот орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19496 тоот албан бичигт шүүхийн шийдвэрээр шилжүүлэх орон сууцанд дурдаагүй байхадД.Бгийн өмчлөлд Ү-200302**** дугаарт бүртгэсэн байна.

- *** байрны 27 тоот орон сууцыг Л ХХК болон шилжүүлэн авч буй Б.Дий өргөдөл, мэдүүлэгт тусгаагүй[16] ч Л ХХК-иас Б.Дий өмчлөлд шилжүүлэх хөрөнгийн үнэлгээ бүхий орон сууцны жагсаалтад уг орон сууц орсон буюу шүүхийн шийдвэрт заасан 2,900,000,000 төгрөгийн үнэлгээнд багтсан, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19497 тоот албан бичигт уг орон сууцыг шилжүүлэхээр тусгасан[17] боловч шилжүүлж бүртгээгүй[18] Л ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үлдсэн байна.

Иймээс шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж шинээр бүртгэл үүсгэхдээ нотлох баримт зөрүүтэй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичигт зааснаас өөрөөр мэдүүлгээ гаргасан, бүрэн бус байхад бүртгэл хийснээс зарим үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулсан, давхардуулсан, шүүхийн шийдвэрээс зөрүүлж бүртгэсэн, мөн улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж бүртгэл хийсэн нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн болохыг шалгалтаар ийнхүү тогтоосон байх тул зөрчлийг шалгаж тогтоох хүртэл бүртгэлд аливаа өөрчлөлт хийхийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрх хэмжээний хүрээнд, хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Учир нь ийнхүү нотлох баримт зөрүүтэй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичигт зааснаас өөрөөр мэдүүлгээ гаргасан, бүрэн бус байхад бүртгэхээс татгалзаагүй бүртгэснээс зарим үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулсан, давхардуулан бүртгэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгээс зөрүүлж бүртгэсэн нь, улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэлийн үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцээгүйн дээр, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасан мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэснийг, мөн 20 дугаар зүйлийн 20.1.8 улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох, 20.1.10 улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх-ийг хориглоно гэснийг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэснийг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б.Дий болон иргэнД.Бгийн шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх-ээр 2018 оноос хойш удаа дараа гаргасан мэдүүлгийг О.Б барьцааны бүртгэлээр орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлээр тухай бүр хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд Б.Дий мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д зааснаар өмчлөх эрхэд өөрчлөлт оруулахгүй байлгах гомдол[19],Д.Бгийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэх гомдол, болон О.Б барьцаа хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн шүүхийн захирамж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгэхгүй байх гомдлын[20] дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Л ХХК болон иргэн О.Б*******,Д.Б, Б.Д нарын төлөөллийг байлцуулан маргаанд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тэдгээрийн өмчлөлийн болон барьцааны эрхийн улсын бүртгэлийн талаарх гомдол, холбогдох шийдвэрүүдийг танилцуулан, тайлбарыг сонссон байдаг. Энэ сонсох ажиллагааны үед талуудын тайлбарт дурдагдсан О.Б барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг тэрээр зөвшөөрөхгүй, энэ тохиолдолдД.Б, Б.Д нарын өмчлөлд шилжүүлж бүртгүүлэх нь хуульд нийцэх эсэх, барьцааны бүртгэлийг хэрхэх зэрэг асуудлыг хэлэлцээд тэдгээрийн өргөдөл, мэдүүлэгт хуулийн дагуу хариу өгнө хэмээсэн ч ийнхүү барьцааны эрх, эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрхэхийг тодруулалгүй 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгээр бүртгэснээс энэ бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалтыг зөрчжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй байхад улсын байцаагч дүгнэлт гаргасан гэх маргаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй, өмчлөгч болон барьцааны эрх бүхий иргэдийн гомдлоор эрхийн улсын бүртгэлийг шалгах ажиллагааны хүрээнд улсын байцаагч дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн сонсох ажиллагаа хийгээгүй, гаргасан актаа танилцуулаагүй гэж хариуцагчийг буруутгахааргүй байна. Учир нь ийнхүү гомдол гаргасан талуудыг болон өмчлөгч нарыг, улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий этгээдүүдийг байлцуулан эрхийн улсын бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэх болон бүртгэхгүй байх үндэслэлийн талаар талуудын тайлбарыг авч сонсох ажиллагаа хийсний дээр улсын байцаагчийн 705 дугаартай дүгнэлтээр хяналт шалгалт хийж зөрчлийг арилгах хүртэл бүртгэлийг түдгэлзүүлсэн талаар нэхэмжлэгч Б.Дд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 3 дугаар сарын 25-нд 8/2354 тоот албан бичгээр мэдэгдсэн[21] байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар улсын байцаагчийн 705 дугаартай дүгнэлт нь хяналт шалгалт хийж зөрчлийг арилгах хүртэл аливаа өөрчлөлтийг бүртгэхгүй байхад чиглэсэн, үр дагавар, үйлчлэл нь хяналт шалгалт хийж зөрчлийг арилгах хүрээнд байх бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс хийсэн хяналт шалгалтаар 3 дугаар сарын 05-ны өдрийн танилцуулгад тусгагдсан дээрх зөрчлүүд илэрсэн тул зөрчлийг арилган өмчлөх эрхийн бүртгэлийн өөрчлөлтийг хуульд нийцүүлж бүртгүүлэхэд уг дүгнэлт саад болохгүй.

Хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, бүртгэлийг хуульд нийцүүлэхийг шаардаж 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн[22], ийнхүү хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага бичсэнээр улсын байцаагчийн хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хүртэл бүртгэлд өөрчлөлт хийхийг түдгэлзүүлсэн дүгнэлтийн үйлчлэл дуусгавар болжээ.

Хяналт шалгалтаар дээрх зөрчлүүд илэрч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага бичигдсэнээр улсын байцаагчийн дүгнэлтийн үйлчлэл дуусгавар болсон ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнгээр Л ХХК-ийн барьцаагаар бүртгэгдсэн хөрөнгийг битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Л ХХК-ийн барьцаагаар бүртгэгдсэн хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хориг тавьсан тусгай тэмдэглэл хийгдсэнээс барьцаалагчийн зөвшөөрөл, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байдал бий болсон нь улсын байцаагчийн 705 дугаар дүгнэлтийн үр дагавар биш юм.

Түүнчлэн энэ хугацаанд маргаанд хамаарах бүртгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй зарим орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор орон сууц захиалагч иргэдээс маргаж, шүүхээр шийдвэрлэгджээ. Тухайлбал иргэн А.О******* Л ХХК-д холбогдуулан *** байрны 26 тоот буюу нэхэмжлэгч Б.Дий өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-200302**** дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3128 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан[23], иргэн М.О, Ш.М нар Л ХХК, Б.Д нарт холбогдуулан *** байрны 18 тоот буюу нэхэмжлэгч Б.Дий өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-200302**** дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2833 дугаар захирамжаар хариуцагч Л ХХК, Б.Д нарын зөвшөөрлийг баталж шийдвэрлэжээ[24].

Мөн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэн Ш.Ш******* *** байрны 7 тоот буюу нэхэмжлэгч Б.Дий өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-200302**** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг, өргөдөл гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийг арилгаж бүртгэл хийгдэхэд, нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд улсын байцаагчийн 705 дугаартай дүгнэлт хууль бусаар саад болоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар дүгнэлтийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302**** дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Б.Дий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтыг баримтлан хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар дүгнэлтийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200302****, Ү-200302**** дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Б.Дий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн х*******амжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 64 , 2 дугаар хавтсын 38, 39, 51 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 11, 12 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 84-86 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 108-115 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 243 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 27-36 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 54, 2 дугаар хавтсын 101-105, 107 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 17-19 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 54, 55 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 56, 60 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 11 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 244, 245 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 75-76 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 159-160 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 77-78 дугаар хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 54, 55 дугаар хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 56, 60, 61 дүгээр хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 68 дугаар хуудас

[19] Хэргийн 3 дугаар хавтсын 146-147 дугаар хуудас

[20] Хэргийн 3 дугаар хавтсын 141-144 дүгээр хуудас

[21] Хэргийн 3 дугаар хавтсын 145 дугаар хуудас

[22] Хэргийн 3 дугаар хавтсын 149-151 дүгээр хуудас

[23] Хэргийн 1 дүгээр хавтсын 138-141 дүгээр хуудас

[24] Хэргийн 1 дүгээр хавтсын 142-145 дугаар хуудас