Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00453

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20ы өдрийн 181/ШШ2019/01845 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 1898 дугаар магадлалтай,

*******ы нэхэмжлэлтэй,

Орчлон констракшн ХХК,******* нарт холбогдох

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 44 дүгээр байрны 42 тоот хаягаар орших, үл хөдлөх эд хөрөнгийн 0063028 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204006277 тоот дугаартай орон сууцны өмчлөгч ба 2013.04.13-ны өдөр******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр******* ХХК нь нурсан барилгын суурин дээр орчин үеийн технологиор, чанар стандартад нийцсэн орон сууцны барилга барих, баригдсан барилгаас 60,2 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, барилгын төслийг бүх талаар дэмжих эрх, үүргийг харилцан хүлээсэн. Түүнчлэн 2013.04.13-ны өдөр******* ХХК-тай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулж барилгын ажил эхлэх зөвшөөрлийг оршин суугчийн хувьд******* ХХК-д бүрэн өгсөн болно. Гэрээний хэрэгжилтийн явцад 2017.09.11-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулсан ба гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 2.1-д тодорхойлсон орон сууц буюу В блок байрны 4-р давхар, 08 тоот хаалга, 71,9 мкв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, ******* гэрээгээр тохирсон үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөрийг бүрэн төлсөн боловч******* ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцанд орж чадахгүй байна. Иймээс хариуцагч Орчлон Констракшн ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү. 2018.04.10-ны өдөр өөрийн захиалгын гэрээний нэрийг*******ын нэр рүү шилжүүлэх хэлцэл хийсэн ба тухайн хэлцлийн агуулга нь нөхөр Л.Нацагням бусдаас зээлийн гэрээний дагуу зээл авсан бөгөөд дээрх гэрээний баталгаа болгож дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээг******* гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн. Хожим зээлийн төлбөрийг төлсний дараа буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гарсан тохиолдолд зээлийн гэрээний баталгаа болгож барьцаалах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд баталгаа гаргахаар тохиролцсон ба энэ тухайгаа ч хариуцагч Орчлон Констракшн ХХК-д бичгээр мэдэгдсэн байдаг. Гэтэл хариуцагч*******ын зүгээс захиалгын гэрээг шилжүүлэн авсан учраас эзэмших, өмчлөх эрхийг олж авсан гэж хариуцагч Орчлон Констракшн ХХК-д хандаж тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн ба Орчлон Констракшн ХХК-ийн хувьд бидний төлбөрийг авсан атал өөр этгээдэд шилжүүлэн өгсөн нь бидний хооронд байгуулсан гэрээг зөрчсөн байна.*******т захиалгын гэрээний эрх үүргийг шилжүүлсэн үйл баримтын тухайд тэрхүү захиалгын гэрээг түүний нэр дээр шилжүүлэх, хожим нөхөр Л.Нацагнямын зээлийн гэрээг дуусгавар болгосноор өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх байсан ба зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд үл маргах журмаар түүний өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх тохиролцоо байгаагүй. Гэтэл зээлийн гэрээний үүрэг зөрчсөн, гүйцэтгээгүй гэдэг байдлаар тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд, шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал орон сууцны өмчлөлийг шууд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. *******ы хувьд нөхөр Л.Нацагням зээлээ төлчихнө, хэрвээ төлж чадахгүй тохиолдолд орон сууцаа ашиглалтад орсон даруйд өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулан аваад худалдан борлуулах замаар зээлийг төлнө гэж тооцсон байсан. Нөхөр Л.Нацагням авсан зээлийн 20,000,000 төгрөгөөр орон сууцны зөрүү үнийг төлсөн учраас бид төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байгаа. Иймд захиалгын гэрээний нэрийг*******т шилжүүлсэн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө 8а-8 тоот орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож,******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж дээрх орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэргийн 44 гэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин барилгажуулахаар 2013 оноос эхлэн иргэд оршин суугчидтай тохиролцон 2015 оноос барилгын суурийн ажлыг эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд хуучин байрны оршин суугч *******тай 2013.04.13-ны өдрийн 03/469 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан 60,2 м.кв талбайг үнэ төлбөргүйгээр өгөхөөр харилцан тохиролцон байгуулсан бөгөөд барилга угсралтын ажлын явцад зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас орон сууцнуудын талбайн хэмжээнд өөрчлөлт орж, 2017.09.11-ний өдрийн 01/264 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, В блок 4 дүгээр давхрын 08 тоот 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ГАмарсайхан нь талбайн хэмжээний зөрүү төлбөр болох 29,250,000 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл 2018.04.10-ний өдөр нэхэмжлэгч ******* нь 01/264 тоот гэрээгээр хүлээсэн эрх үүргээ*******т шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг манай компанид гаргасан байдаг. Энэхүү хүсэлтэд зөрүү төлбөр болох 29,250,000 төгрөгөөс 9,250,000 төгрөгийн төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасуулж тооцуулах, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тусгасан. Түүнчлэн******* нь 2018.04.10-ний өдөр мөн ижил хүсэлтийг гаргаж *******тай байгуулсан 01/264 тоот гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн 01/330 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг байгуулсан байдаг. Захиалагч ******* болон******* нарын тус тусын хүсэлтийг үндэслэн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг шилжүүлсэн. Нэгэнт тухайн В блок 4 дүгээр давхрын 08 тоот 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалагч******* болж гэрээ хүчин төгөлдөр болсон тул өмнөх *******тай байгуулсан 2017.09.11-ний өдрийн 01/264 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь дуусгавар болсон тул биднийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.******* болон ******* нарын хооронд ямар харилцаа үүссэнийг бид мэдэхгүй төдийгүй бид өмчлөх эрхийг баталгаажуулдаг байгууллага биш бөгөөд хүчин төгөлдөр гэрээг үндэслэн холбогдох материалыг харилцагчдад гаргаж өгдөг. Иймээс тухайн орон сууцтай холбоотой маргааныг*******аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Орчлон Констракшн ХХК-д холбогдуулан гаргасан *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн захиалгын гэрээний нэрийг шилжүүлсэн гэх хэлцэл нь ямар хэлцлийг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд******* нь захиалгын гэрээний нэр шилжүүлэх хэлцлийг хийгээгүй, захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг ******* гаргаж уг хүсэлтийн дагуу*******ын нэр дээр хийсэн болно. *******ы өөрийн хүсэлтээр түүний******* ХХК-тай хийсэн гэрээг дуусгавар болгож улмаар гэрээг******* байгуулж талуудын хооронд гэрээний эрх үүрэг бий болсон. Энэхүү гэрээний дагуу******* ХХК нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй атлаа орон сууцаа шаардаж байгаа нь үндэслэлгүй, хэрэв зээлээ төлчихвөл орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл огт байхгүй. Тэгээд ч гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20ы өдрийн 181/ШШ2019/01845 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх арилжааны гэрээний үүргээ биелүүлэхийг Орчлон констракшн ХХК-д даалгаж,*******тай амаар байгуулсан шаардах эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай *******ы нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099498 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8А байрны 8 тоотод байрлах 73,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг*******т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,056,700 төгрөгийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч*******аас 1,056,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.08ы өдрийн 1898 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 181/ШШ2019/01845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,056,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...харин ******* нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр өөрийн өмчлөлд шилжих байсан орон сууцны өмчлөх эрхийг*******аас мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй... гэж зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ гэжээ. Нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа*******аас ямар ч хөрөнгө буцаан гаргуулахаар шаардаагүй билээ. Түүний нэхэмжлэлийн шаардлага нь Захиалгын гэрээний нэрийг бусдад шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Баянзүрх дүүргийн 6 -р хороо, 13 дугаар хороолол, /13373/, Энхтайвны өргөн чөлөө, 8а-8 тоот орон сууцны өмчлөгчөөр ******* мөн болохыг тогтоож, Орчлон костракшн ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж дээрх орон сууцыг хүлээлгэн өгөхийг даапогуулж өгнө үү... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагын альнийг нь ч хангаагүй билээ. Анхан шатны шүүх Г.Амарсайхныг өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзвэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан ...хөрөнгө буцаан шаардах... шаардах хуулийн заалтыг ашиглах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Харин Орчлон костракшн ХХК-ийг орон сууц шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн огт гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө гаргаж улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хуулийн заалтыг өөрөө тодорхойлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь уг хуулийн зүйл заалтад заасан шийдвэрийг гаргалгүй өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэр гаргасан болно.

Магадлалд Хэдийгээр Л.Нацагням, Д.Энхцэцэг нарын хооронд байгуулагдсан 90,000,000 /ерэн сая/ төгрөгийн зээлийн гэрээний үндсэн дээр орон сууцыг*******т шилжүүлэх нөхцөл байдал үүссэн боловч *******,******* нарт уг зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. гэжээ. ******* тухайн орон сууцыг өөрийн сайн дурын үндсэн дээр Захиалгын гэрээний Захиалагчийг*******т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Захиалгын гэрээний нэр шилжүүлэх хэлцэл******* болон ******* нарын хооронд биш******* ХХК болон ******* нарын хооронд хийгдэж*******тай******* ХХК Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. ******* уг орон сууцыг буцаан шилжүүлэх, өмчлөлийн зүйлийг шаардах хууль зүйн үр дагавар бий болохгүй бөгөөд******* ямар нэгэн үүргийг Г.Амарсайхны өмнө хүлээгээгүй болно.******* болон******* ХХК -ны хооронд хийгдсэн Захиалгын гэрээ *******ы хүсэлт дээр үндэслэгдэн хийгдсэн. Ийнхүү Захиалгын гэрээ шинээр хийгдсэнээр захиалгын гэрээний эрх үүрэг*******т шилжсэн бөгөөд уг гэрээний дагуу өмчлөлд шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний шаардах эрх шилжих эсэх асуудал энэхүү нөхцөл байдалд хамааралгүй билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Иймд ....орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг*******т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ. Харин Магадалд ...Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэг болон гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг мөн хуулийн 492.1.1-д зааснаар Нэхэмжлэгч ******* нь*******аас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ гэсэн байна. Нэхэмжлэгч*******аас орон сууцыг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй билээ. Нэхэмжлэгч******* ХХК-иас өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг одоогийн өмчлөгч*******т тухайн орон сууцыг шилжүүлэхийг даалгах агуулгаар хангасан гэж үзвэл шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрөө дур мэдэн өөрчлөх эрх байхгүй билээ. Хариуцагчийн тухайд зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт болон хууль зүйн үндэслэлүүдийг шүүхэд гаргасан билээ. Хариуцагч*******т холбогдуулан орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй тул тухайн асуудлаар тайлбар өгөх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх ямар ч боломж байгаагүй болно.

Ийнхүү шүүх өөрөө дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснөөр хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх үндсэн эрхүүдийг эдлэх боломжгүй болж байгаа юм. Учир нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ийнхүү нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхийг огт мэдэх боломжгүй байсан болно. Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 181/ШШ2019/01845 тоот шүүхийн шийдвэр, 2019.11.08-ны өдрийн 1898 тоот Магадлал зэргийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******ы******* ХХК,******* нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийн зарим хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.2.1-д заасныг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1.******* нь******* ХХК-тай орон сууцны дахин төлөвлөлтийн гэрээ байгуулж өөрийн хуучин орон сууцны газрыг чөлөөлж өгснөөр шинэ орон сууц авахаар хэлэлцэн тохиролцож 2013.04.13-ны өдөр******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээг байгуулсан, барилгын ажил хэрэгжих явцад зурагт өөрчлөлт орсноор талууд 2017.09.11-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн 01/264 тоот гэрээг байгуулсаны дагуу 71,9 мкв талбай бүхий орон сууц авах, талбайн зөрүү төлбөр төлөхөөр болжээ.

2018.04.10-ний өдөр нэхэмжлэгч ******* нь 01/264 тоот гэрээгээр хүлээсэн эрх үүргээ*******т шилжүүлэх хүсэлт гаргаснаар******* ХХК 01/330 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг*******тай байгуулж улмаар орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

Хэргийн энэ нөхцөл байдлын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж******* ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг*******т холбогдуулан гаргажээ.

Шаардлагын үндэслэлийг түүний нөхөр Л.Нацагням нь*******аас зээлээр мөнгө авсан тул мөнгийг төлж дуустал байрыг*******ын нэр дээр байлгах зээлийн гэрээг дуусгавар болгосноор орон сууцыг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэхээр ярилцсан гэсэн агуулгаар тайлбарласан байх ба хэргийн 79 дүгээр талд 2018.04.10-ны өдрийн зээлийн гэрээ баримтаар авагдсан байна.

Хариуцагч*******ын ... авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй атлаа орон сууцаа шаардаж байгаа нь үндэслэлгүй, хэрэв зээлээ төлчихвөл орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл огт байхгүй ... гэж тайлбарласан нь шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. (хх-116-124) Энэхүү тайлбарын агуулга нь зээлийн гэрээний үүрэгт барьцаа хэлбэрээр орон сууцны өмчлөх эрх шилжүүлэн авсныг үгүйсгэхгүй байна.

Иймд орон сууцны өмчлөх эрхийг*******т зээлийн төлбөрт барьцаа хэлбэрээр шилжүүлсэн хэлцэл хуульд нийцээгүй , талуудын хүсэж буй хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл орон сууцыг, зээлийн гэрээний үүрэгт барьцаалах сонирхол талуудад байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ бэлэн гараагүйгээс шалтгаалан өмчлөх эрхээ шилжүүлж, улмаар хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл хийжээ.

Энэ үндэслэлээр хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг төөрөгдсөн гэж дүгнэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8А байрны 8 тоотод байрлах 73,64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг*******т даалгаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэсэн, Иргэний хуулийн 56, 58, 492 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг маргааны харилцаанд нийцүүлэн хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

3. Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд Хариуцагч*******т холбогдуулан орон сууцны өмчлөл шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй, энэ асуудлаар мэтгэлцээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилж шийдвэрлэсэн нь буруу, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч *******аас хэргийн аль хариуцагчид нэхэмжлэлийн аль шаардлагыг хамааруулан гаргасныг тодруулахад, тэрээр хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хариуцагч*******т, орон сууцны эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь******* ХХК-д тус тус хамааруулан гаргасан гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд энэ хүрээнд мэтгэлцсэн нь тогтоогдсон байна.

Түүнчлэн хариуцагч*******т эрх, үүргийг тайлбарлан таниулсан тухай баримт хэргийн 29 дүгээр талд авагджээ.

Шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2, 67.1.3-д заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх хангагдсан байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20ы өдрийн 181/ШШ2019/01845 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 1898 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1,056,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

                        ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

    Х.СОНИНБАЯР