Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 807

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 3-10 тоотод оршин суух, Гал овогт Гандуулгын Уянга /РД:ТА92091406, утас 88104818/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 58-38 тоотод оршин суух, Хөгдүүд овогт Болдын Мөнхсайхан /РД:ЖЯ90071599, утас 99606193, 99056903/-д холбогдох

“эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие 2012 онд Б.Мөнхсайхантай танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2014.01.12-нд хүү М.Тэнүүн төрсөн. Тухайн үед бид хоёр хоёулаа оюутан байсан болохоор би сургуулиасаа чөлөө аваад Дарханд ээж аавындаа байсан. Тэр үед Б.Мөнхсайхан нь хотод тусдаа байсан болохоор бид гэрлэлтээ батлуулж амжаагүй. Тэрээр хүүгээ төрөөд 7 сар болж байхад бид хоёрыг эргэж тойрох нь хичээлтэй гэх шалтгаанаар эрс багассан. Одоо миний хүү 4 настай. Би өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Иймд М.Тэнүүний төрсөн эцэг нь Б.Мөнхсайхан мөн болохыг тогтоож хүүхдийг тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...би Г.Уянгатай 2010 онд танилцаж хамт амьдарч байсан. Оюутан цагаас хамт 5 жил амьдарсан. Бид хоёрын дундаас Тэнүүн гэдэг хүүтэй болсон нь үнэн. 2015 оноос хойш санал үзэл бодол,  зөрчилдсөний улмаас салж тусдаа амьдарч байгаа. Би хүүдээ тэтгэмж тогтоолгоход хүлээн зөвшөөрч байна. “гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Уянга нь хариуцагч Б.Мөнхсайханд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Уянга, хариуцагч Б.Мөнхсайхан нар нь 2010 оноос танилцан, гэр бүлийн харьцаатай болж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү М.Тэнүүнийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Гос хот өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

     Хүү М.Тэнүүний төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр “Хөгдүүд овогт Болдын Мөнхсайхан” гэж бичигдсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байх тул шүүх түүнийг дахин тогтоох шаардлагагүй тул Г.Уянгын гаргасан эцэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Мөнхсайхан нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Тэнүүнийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Б.Мөнхсайханааас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Мөнхсайхан, эх Г.Уянга нар нь хүүхэд болох М.Тэнүүнийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Уянгын гаргасан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Тэнүүнийг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Б.Мөнхсайханааас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Уянгад, нэг жилд төлөгдөх тэтгэлийг үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,294 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА